Бичиг: 9-р анги: Сүүдрийн Урсгалын мастер
Жинзэ: Арай өнөөх эр ингэсэн гэж үү? Сүнслэг тэсрэлт аймшигтай юм! Хмм?! Сун Рон авхай! Намайг санаж байна уу? Би хамт бэлтгэл сургуульд байсан Тан Жинзэ байна!
Рон: Холд.
Жинзэ: Одоо 59-р академийн зөвлөлийн дарга. Зүгээр гэвэл...
Рон: Би чамд холд гээд байна!
Жинзэ: Энэ манай нарийн бичгийн дарга, Изабелла.
Хао: Сун Рон!
Эр сурагч: Зодолдмоор байна уу? Үзье л дээ!
Рон: Яагаад намайг 60-г сонгосныг мэдэх үү? 59-д та нар шиг новшнууд байдаг болохоор!
Жинзэ: Намайг хайхрахгүй байгаад гайхах юм алга. Манай хатагтай аль хэдийн хайртай хүнээ олж! Тайвшир. Ван Лин манай 59-д ямар ч аюулгүй байна гэдгийг өөрийн нэрээр баталж байна.
Эр: Шатаад байна!
Шиэ: Холд! Юу хүлээсэн юм? Эмч дээр аваач!
Эр: Аан, за.
Жинзэ: Юу болчхов? Энергийн хазайлт байсан уу?
Рон: Яаж бие нь муу байхад дооглож чадаж байна аа! Харамсана даа! Ван багш аа!
Зүкан: Бүгд тайвширч үз. Сүнслэг сэлмийг зөвхөн тэмцээний үеэр сугал.
Шэнцун: Шиэ багш аа, сурагчдаа хяна!
Жинзэ: Ойлголоо, Шиэ багш аа. Миний буруу.
Шиэ: За, тэмцээний тухай ярихаар гол танхим руу явцгаая.
Жинзэ: Эргүү амьтан, бохир арга хэрэглэсэнд нь итгэхгүй нь!
Буфэн: Зүгээр дээ. Тэмцээнээс өмнө, нэгийг нь зохицууллаа.
Эмч: Юу болсон юм?
Эр: Энергийн хазайлт болж, зүрх нь цохилохгүй байна.
Эмч: Өвчтөн хаана байна? Энд байгаа.
Эр: Айн? Хааччихав?
Жингэ: Эзээн, та зүгээр үү?
Лин: Муу байна.
Эр өгүүлэгч: Тэр үед, Ван Лин шилжих урлаг ашиглаж, дахин сахиусдаа гэмтэл учруулав. Хүчээ давтан ашиглах нь түүний хяналтыг алдуулж, агуу гамшиг болгох аюултай.
Эм: - Найз охин байгаа юу?
Жиао: Байна, хүү минь. Яасан? Юу?! Хязгаарлагч эвдэрсээн?!
Лин: 59 дээр. Би гараад, таныг хүлээж байя.
Эр өгүүлэгч: Ван Лин эхлээд 59-с гарахаар шийдэв. Тэгээд аавтайгаа уулзаж, шинэ сахиус аваад, удирдлагаа алдахаас өмнө солих зорилготой. Тэгснээр дэлхий энх тайван байна.
Хао: Хөөх. Ямар том талбай вэ.
Чао: Тансаг юм аа! Хөөх.
Эр сурагч: Агуйн амьтад.
Шиэ: Эхлээд, 60-н зочид минь манай 59-р академид тавтай морил. Одоо би та бүхэнд Сэлмийн тэмцээний дүрмийг танилцуулъя. Оролцогчид 5 эсрэг 5 болно. Гол талбайд, металл, мод, ус, гал, болон газар, таван тахилын ширээ бий. Сүнслэг сэлмийг ширээнд зооход, багийн оноо нэмэгдэнэ. Олон ширээг авах тусам оноо хурдан хуримтална. Түрүүлж 100 оноо хүрсэн баг тэмцээнд ялна.
Хао: "Оргил булаацалдах" тоглоом юм биш үү?
Шиэ: Уг нь танай сургууль дээр зохиохоор төлөвлөсөн юм. Даанч, сүүлийн үед дайралт болоод байсан. Тиймээс, манайд зохиохоор болсон. Энэ тамирын ордноос гадагш маргаашийн тэмцээний талбай байгаа. Та нарт том л санагдана байх. Гэхдээ дасна гэж найдъя.
Лин: 59-р сургууль аварга юм.
Жингэ: Эзээн, та төөрчихсөн үү?
Лин: Мхн. Байршлын урлагт сүнслэг хүчээ хэрэглэж болохгүй.
Жингэ: Эзээн, би тийшээ гарц мэдэрлээ.
Лин: Хмм? Оролдоод үзье.
Жинзэ: Багш нар аа, 60-н баг нэг гишүүнээр дутаж байна. Нохойг хүртэл оролцуулаад, дөрвүүлээ л болж.
Рон: Тэгэхээр, ингэх гэж Ван Линий эсрэг төлөвлөгөө боловсруулаа юу?
Жинзэ: Багийн чинь гишүүд гүйцэхгүй бол, автоматаар ялагдал болно доо.
Хао: Хөгшөөн, тоолж чадах уу? Өөрөө тоол доо. Танайд ч дөрөв байна.
Шанбэй ах: Тав дахь нь энд байсаар л байсан.
Зүкан: Айн? Бүгд, анхаар!
Буфэн: Сайн уу.
Чао: Яачхаа вэ?
Хао: Болгоомжтой. Ийм аварга давлагаа дуудчихаад, хувцас нь хув хуурай байна. Энэ залуу энгийн биш юм. Юу вэ? Хааччихав?
Буфэн: Сун авхай, энэ цэцгийг танд.
Чао: Ямар хурдан юм бэ!
Рон: Би чамайг танихгүй. Яахаараа цэцгийг чинь авах юм?
Буфэн: Сонирхолтой юм. Тан дарга намайг танай 60-нхантай тулалдуулахаар дуудсан. Энэ цэцгийг авбал, эсрэгээр нь хийж болох л юм. Юу гэж бодож байна?
Шиэ: Хэ Буфэн! Чи биднээс урвах гээ юу?
Буфэн: Хамаагүй шдээ. Хүчний зөрүү угаасаа л их байна. Би тэнд байвал, арай шударга тоглолт болно биз?
Шиэ: Яах гэж ийм хоёр нүүртэй амьтан оруулсан юм?
Чао: Наад балиар савраа Сун Роноос холдуул!
Хао: Энэ даралт... гол үүслийн үе шат байна!
Буфэн: Сун авхай. Одоо нэгнээ танина биз?
Рон: Тэгсэн ч авахыг хүсэхгүй бол?
Буфэн: Сун авхай, надаас татгалзаж байгаа хэрэг үү?
Чао: Түүнээс холд!
Буфэн: Дөнгөж хаягдсан эрийг оролдох хэрэггүй л байх шүү. Хэтрүүлчих шиг боллоо. Надаас шат доор шинэ залуу, үхлээ л эрж байна.
Чао: Чэн овгийнхон үргэлж шударга ёсыг эрхэмлэдэг. Дэлхийн аюулгүй байдал бол бидний тангарагт үүрэг.
Чао аав: Шударга эрс бид үргэлж хэрэгтэй нэгэнд тусална. Муу санаатан эсвэл чөтгөрийн замаас ирсэн
Чао: эсэх нь үл хамаарна. Бүгдийг арчин хаяна!
Буфэн: Өөрийгөө азтайд тооц. Миний хобби бол омголон залуусын төөрөгдлийг дарах! Эхлээд гарыг чинь авчихъя.
Хао: Чэн Чао!
Рон; Чао: Ван Лин!
Шэнцун: Сая юу болчхов?
Зүкан: Сөрөг энерги. Тэр оюутан цэвэр сөрөг энергийн замаар бэлтгэл хийдэг.
Шэнцун: Харин сая, тэр нөгөө?
Зүкан: Тийм ээ. Устгал хийсэн. Сөрөг энерги бол урвуу сүнслэг хүчний төрөл. Хөгжүүлэгчдийн эерэг цэнэглэгдсэн хүчтэй мөргөлдөхөд Устгал хэмээх асар их сүнслэг урвал бий болгодог. Үүний дүнд ихэвчлэн зүйлс сорогддог.
Бах: Сүртэй зүйл биш дээ. Ван Линий сахиус эвдэрвэл, түүний Сөрөг энергийн урсгал тавигдаж, бүх гараг ертөнц сүйрнэ.
Чао: Ван, түүнээс болгоомжил. Айн?
Лин: За. Мэдлээ. Яг одоо гарч чадахгүй нь.
Жиао: Тэгээд хязгаарлагч чинь яах юм? Айн? Хүүе... Яаж тасалж чадав аа?!
Цагдаа: Эрхэм ээ, таны торгууль.
Эр өгүүлэгч: Даанч тэр нууцаар гарах аргагүй болсон.
Буфэн: Тийм байх боломжгүй! Түүний гар Устгалд сорогдсон байх ёстой! Түүний гарыг шууд сэргээчихсэн гэж үү?
Эр өгүүлэгч: Тийм ээ. Ван Лин эргэх хоорондоо, Сэргээх урлагаар Чэн Чаогийн гарыг сэргээсэн. Гэвч, сүнслэг хүч хэрэглээд, Ван Линий сахиус эвдрэхдээ тулсан байгаа.
Буфэн: Сонирхолтой юм. Тийм их хүчтэй байтал, ямар ч сүнслэг хүч мэдрэгдэхгүй байна. Жинхэнэ хүчийг чинь шалгая л даа. Айн? Энэ залуу юу ч үгүй юм! Айн?! Яаж зүгээр явчхаж байна аа?
Рон: Ван, зүгээр үү? Айн?
Лин: Энэ цэцгийг хэдүүлээ авъя.
Буфэн: Айн? Энэ залуу... хэзээ дээ? Айн? Айн?
Жингэ: Эзээн, би түүнийг устгая.
Лин: Амаа тат.
Бах: Тэр залуу чадуулчихлаа!
Шиэ: Бүх оролцогчид цугларсных, өөрсдийн хүлээлгийн өрөөнд очиж амарна уу.
И: Ойлголоо! Бэлд. 59-рүү явцгаана.
Рон: Ван, орохгүй юм уу? Амтат төмсний шаржигнуур гоймон зөвхөн 59-д л байдаг. За за. Ван, тэнд уулзацгаая.
Эм алуурчин: Энэ бол тэнгэрээс илгээсэн боломж! Тэр ганцаараа байна.
Буфэн: Авхай. Юу хийж байгаа юм?
Эм алуурчин: Би өнөөдөр жижүүр анги. Ах аа, таатай байна.
Буфэн: Жүжиглэхээ болиоч? Чи 59-н ч сурагч биш. Царайгаараа 7-с дээш оноотой охид энд хадгалаатай байдаг юм.
Эм алуурчин: Ямар найраатай юм бэ.
Буфэн: Бодоод үз. Миний найз охин бол. Юу ч төлөвлөж байсан, би тусална шүү.
Эм алуурчин: Ах аа, үзэсгэлэнт сарнай ч өргөстэй байдаг шүү дээ.
Буфэн: Би аюултай охидод дуртай.
Эм алуурчин: Сайхан сэтгэлд тань баярлалаа. Гэхдээ, би дүү хүн сонирхдог.
Буфэн: Дүү? Авгай минь, залуухан юм шиг жүжиглэхээ боль.
Эм алуурчин: Юу гэсэн бэ?
Буфэн: Нас чинь явчхаад байхад, дүр эсгэж жүжиглэсээр байх хэрэг үү? Миний нүдийг хуурна гэж санаа юу? Өрөвдөлтэй авгай.
Эм алуурчин: Сүүлд намайг тэгж дуудсан хүний булшин дээр чамаас ч өндөр цэцэгс ургачихсан байгаа.
Буфэн: Олон жил тулалдсан ч, эцэст нь дүйцэх өрсөлдөгч оллоо. Үүнийг хүрт!
Эм алуурчин: Жаахан сөрөг энергиэр чадвартай болчихсон гэж бодоо юу! Миний дагалдангууд ч ашигладаг юм.
Буфэн: Юу?!
Эм алуурчин: Нойрсож үз.
Back to episodes Go home