Эр өгүүлэгч: Өмнөх ангид, бид 60-р академийг тэмцээнд оролцохыг мэдсэн.
Бичиг: 8-р анги: Эзэн нь хээр алаг бол, сэлэм нь шийр алаг
Шэнцун: Ван Лин, сэлэм чинь яасан бэ?
Эр өгүүлэгч: Хэн ч түүний сэлмийн тэмцээнд оролцохгүй байх хүслийг ойлгосонгүй. Тэрээр тэмцээний үеэр хүч нь ил гарвал, олныг хамарсан үймээн үүсэх вий гэж сэрэмжилж байлаа. Гэсэн ч, найзууд болон багш нь тэмцээнд их ач холбогдол өгч байгаа бололтой.
Чао: Энэ бол Ли Чао. Намайг төрөхөд, аав маань урласан.
Хао: Энэ сэлмийг 3-р зэргийн сүнслэг мангас болох Хар Дарсан Зүүдний Барын соёогоор урласан. Өдийг хүртэл, 8 жилийн турш хадгалж байна.
Рон: Энэ бол миний Сүнслэг Сэлэм. Нэр нь Ао Хай.
Бах: Тун- тиан сэлэм.
Эр өгүүлэгч: Тэр сэлмээ гаргаад харуулахад, болохгүй зүйл байхгүй байх гэж бодов.
Жиао: Хмм? Айн?
Ван ээж: Хонгор минь, хөгшрөлтийн эсрэг эм дахиад хямдарчхаж!
Жиао: Хөөх, хямдарсан хэрнээ ийм гэж үү?
Ван ээж: Авах юм уу?
Жиао: За яах вэ, миний картаар ав аа.
Эр хөтлөгч: Хэд хоногийн өмнө, хотын Сүнслэг Цахилгааны үйлдвэрт дэлбэрэлт болсон. Мэргэжилтнүүд сүнслэг хүчний өндөр концентрацтай олдворыг сүнслэг лацны ойролцоо ер авчрахгүй байхыг дахин дахин анхааруулж байна. Яаралтай мэдээ.
Эм хөтлөгч: Газар дээрээс нь, Хөгжлийн Нууц Зөвлөлийн эргүүлийн салааныхан Сүүдрийн урсгалын төвийг бүсэлсэн байгааг харж болно. Энэ бол түүхэнд илрүүлсэн хамгийн том нууц бааз.
Эм алуурчин: Төв рүү нэвтэрмээр байвал, эхлээд намайг давах болж дээ.
Эр: Ийшээ дагаад яв.
Эм хөтлөгч: Одоогоор, эргүүлийн салаа давхар бүрийг цэвэрлэжээ. Дээд давхрууд л эсэргүүцэж үлдсэн. Жуо И хөгжүүлэгч ээ, одоогийн байдлыг хэлж өгнө үү. Жуо И хөгжүүлэгч ээ!
Эр1 хөтлөгч: Ямар нэг юм хэлээч! Одоо аюулгүй юу?
И: Өмнө нь, би Сүүдрийн Урсгалтай хоёр удаа таарч байсан. Хоёр удаад, төлөвлөгөөг нь нурааж чадсан. Энэ удаад ч ялгаагүй гэж бодож байна. Сүүдрийн Урсгалын тэргүүлэгч, уулзахыг тэсэн ядаж байна.
Эм алуурчин: Тэнэг амьтан.
Эм хөтлөгч: Одоогоор ийм мэдэгдэл өгч байна. Бид нөхцөл байдлыг цаг алдалгүй мэдээлэх болно оо.
Лин: Миний сэлэм... хаана байгаа юм?
Жиао; Ван ээж: Аль сэлэм?
Ван ээж: Лин Лин, шатнаас болгоомжлоорой! Унаад юм хум эвдэлчхэв ээ!
Лин: За.
Зүкан: Ван Лин, маргааш 59 дээр тэмцээний талбайг үзнэ. Сүнслэг сэлэм чинь бэлэн үү?
Жингэ: 10 жил болжээ. Сайн сууж бай-
Хао: Хөөх. Энэ чиний сэлэм байх нь ээ, Ван Лин! Жижигхэн юм аа. Хүүхдийн сэлэм ч ийм жижиг байхгүй дээ!
Чао: Тийм шүү.
Рон: Тийм гэж үү? Надад хөөрхөн байна.
Чао: Айн? Сун, ийм сэлмэнд дуртай юм уу?
Бах: Ямар лаг сүнслэг хүч вэ!
И: Сайн уу, бүгд бэлэн үү?
Чао: Сонхай 60-р Сүнслэг Сэлмийн баг бэлэн! Хөдлөхөд бэлэн.
Зүкан: За! Сайн байна. Тэмцээн 5 хоног үргэлжилнэ. Тиймээс тэнд байрлах болно. Ван Лин, юу ч авчраагүй юм уу?
Лин: Аан.
Эр өгүүлэгч: Учир нь Ван Линд тэмцээнд орох ямар ч бодол байсангүй. Ван Лин 59-д очмогцоо, гэдэс нь өвдсөн мэт ухаан алдаж унахаар төлөвлөжээ. Тэгвэл, Сүнслэг Сэлмийн тэмцээнд оролцохгүй.
Лин: Тавхан хоног юм чинь, тэснэ ээ.
Чао: Май, Ван Лин! Хүссэнээрээ хэрэглэ! Ах дүүс шиг шүү дээ! Ичих хэрэггүй.
Лин: Зүгээр ээ.
И: Автобус ирлээ. Бүгд суугаарай. За, суугаарай. Хэрэг гарчихлаа. Та нартай явж чадахгүй нь. Багш аа, амжилт! Түүнийг гэдэгт итгэлтэй байна уу?
Эм: Тийм ээ. Түүнээс Сүүдрийн урсгалын албан ёсны тамга олдсон.
И: Сүүдрийн урсгалын тэргүүлэгч. Дахиад уулзах шив.
Эм алуурчин: Жуо хөгжүүлэгч ээ, зөвхөн чамд зориулаад тэсрэх бөмбөг бэлдсэн байгаа. Үүгээр агуу сүнслэг мастерын эс бүрийг хайлуулна. Урд байгаа автобусыг дага. Жуо хөгжүүлэгч ээ, тайз бүхэлдээ таных. Сүүдрийн урсгалын төвийг эзэлснээс чинь эхлээд, танай хүмүүс бэлдсэн бэлгийг маань авч явахыг хүртэл ажиглаж байсан. Чи бидний төлөвлөгөөг хоёр удаа нураасан. Энэ удаа, чамайг зүйл дуусгана. Бай болох Сун Роныг би өөрөө тонилгоно. Жуо И байхгүй бол, та нар шиг бяцханууд яаж ч чадахгүй.
Лин: Өчигдөр шөнө тохирсон биз дээ? Сэлмийн сүнс энгийн хөгжүүлэгчдийг гайхшруулна. Маргааш гарч ирэх хэрэггүй шүү. Хэдэн зуун жил аниргүй байсан юм чинь, асуудалгүй биз дээ?
Жингэ: Тийм ээ.
Шиэ: 60-ын Сүнслэг Сэлмийн багийг хүлээн авахад таатай байна!
Зүкан: Балай юм.
Эр өгүүлэгч: Пан Шэнцун багш, 59-р академийн Шиэ багш нар цагтаа өрөөний сайн найзууд байсан. Гэсэн хэдий ч, одоо бол заналт дайснууд.
Бах: Гуаг.
Шиэ: Пан багш аа, уулзалгүй уджээ! Хөөх, танай багт ямар үзэсгэлэн гоо нь байгаа юм бэ! Цуурч яриад байсан Хуагуо Хүрхрээн авхай байх! Хатагтай, 60-ын өрөвдөлтэй санхүүг их л дэмжсэн байх даа? Яана аа, миний хэл амыг ээ!
Шэнцун: Хэлэх зүйлээ бодож яриарай, Шиэ. Өмнө нь, Сун Роныг авмаар байна гэж Төв Удирдлагад чи хүсэлт гаргаад байсан биз дээ? Юу, мартчихаа юу? Яана аа, Сун Рон танайд орохоос татгалзаад, 60-ыг сонсгосон шдээ! Өөр ч гэсэн, авьяастнууд үргэлж л шударга ёсыг эрхэмлэгчдийг сонгодог юм. Өө, тийм! Түүнийг мэдэх юм байна! Зурагтаар олон удаа харсан. Ангийнхнаа дээрэлхэж, шалгалт дээр хуулж, амьтан зовоодог гэсэн. Хуулиар шийтгэгдсэн гэж сонссон. Хүн байгаа орчинтойгоо адилхан болдог гэж үнэн л бололтой доо.
Эр өгүүлэгч: Ван Лин сандарч байлаа. Гэдэс өвдсөн гэж хэлэх тохиромжтой мөчийг мэдэхгүй байв.
Эр сурагч: Хар даа! Шиэ багш нэг юм хийх нь!
Шэнцун: Арай...
Лин: Одоо л боломж!
Шиэ: 60 ч чадварлаг юм аа. Үнэлгээний агуу урлагаар танай багийн 5 Сүнсний оноотой сурагчийг амархан олчихлоо. 59-р академийг доромжилж байгаа юм уу, эсвэл ялагдахаар ирсэн хэрэг үү?
Рон: Ван!
Шэнцун: Ван Лин! Ван, яасан бэ? Зүгээр үү?
Чао: Ван Лин! Ван Лин! Яаж байна? Зүгээр үү?
Эм алуурчин: Юу вэ. Юун үймээн бэ. Тэгвэл, бүгдийг нь алчихдаг юм билүү.
Жингэ: Эзээн, устах нь байна.
Лин: Айн? Юу тэр вэ?
Жингэ: Таны сахиус.
Бах: Гуаг! Дахиад нөгөө арын дуу!
Эм алуурчин: Юу вэ? Ойрхон ийм хүчтэй хүн байна гэж үү?
Ван ээж: Нөхөр минь, нүд өдөржин татлаа.
Жиао: Тийм үү. Чичирч байгаа юм уу?
Ван ээж: Тийм ээ.
Эр өгүүлэгч: Аргагүй л, Сүнслэг хүч хорих сахиусыг Тоорын модны сэлмээр үгүй хийсэн байлаа. Мөн, Шиэ багшийн хүч ч нөлөөлсөн.
Лин: Яагаад, эрт хэлээгүй юм?
Жингэ: Автобусанд хэлэх гэтэл, буцаад ор гээд байсан.
Эр өгүүлэгч: Сахиус хэрэгцээгүй болж, агуу их сүнслэг хүч чөлөөлөгдлөө.
Рон: Ван!
Эр өгүүлэгч: Хурдхан сүнслэг хүч дарах алтан үрэл уухгүй бол, Ван Лин тогтворгүй байдалд орох болно.
Шэнцун: Үнэхээр Үнэлэх Агуу урлаг мөн байсан гэж үү?
Шиэ: Энэ сурагч зүгээр харагдаж байна.
Рон: Ван угаасаа бие нь муу байсан! Юу гэж худлаа ярих юм?!
Шиэ: Тан Жинзэ, чи хэн нэгнийг хөлслөө юу?
Жинзэ: Арай тэр хийсэн үү?
Эр алуурчин: Мастер аа, төлөвлөгөө бүтсэнгүй.
И: Хурдан байсан нь сайн хэрэг. Арай хэтэрхий биш үү, том эгч ээ?
Рон: Ван,
Эм алуурчин: Энэ бай юунд 5 Сүнсний оноонд санаа зовоод байгаа юм бол доо.
Рон: сэргээрэй, Ван! Ван!
Эм алуурчин: Зүгээр дээ. Шинэ төлөвлөгөө байгаа. Одоохондоо ухарцгаая.
Эр өгүүлэгч: Зарим нэг бүтэлгүйтэл байсан ч, Ван Линий төлөвлөгөө амжилттай боллоо. Одоохондоо л.
Back to episodes Go home