The Daily life of the Immortal King_S01_07

Бичиг: 7-р анги: Сүнслэг Сэлэм арчлах 18 зөвлөгөө

Зүкан: Үндэсний Сүнслэг Энергийн шалгалтын дүн гарсан.

Шэнцун: Ван Лин нэгт гэнэ ээ? Системд алдаа гараа юу?

Зүкан: Чи авьяастны ангид багшлаад удлаа. Пан багш аа, юу гэж бодож байна?

Шэнцун: Ван Линий дүн үргэлж дунджаас доор байсан. Нэг их яриад ч байдаггүй. Гэнэт яаж Хуашиүгийн шилдэг сурагч болчхов?

Зүкан: Манай хоёр сурагч эхний аравт орсон болохоор, бидний байдал хэцүү болж байна.

Шэнцун: 59 өө? Яаж шууд дээд үеийн 59-н сурагч нартай тулах юм?

Зүкан: Сун Рон болон Ван Линаас болоод манай дундаж оноо өссөн.

Шэнцун: Өнгөрсөн зуунуудад, манайх 59-тэй 24 удаа таарч байсан. Үр дүнд нь, 23 ялагдаж, нэг тэнцсэн.

Зүкан: Тийм ээ. 10 жилийн өмнө, ганц удаа тэнцсэн нь чадварлаг Жуо И хөгжүүлэгч байсны ач.

И: Миний бодлоор энэ жилийнх сонирхолтой болно байх. Үр дүн нь гайхшруулж ч магад.

Зүкан: Ямартай ч, оролцогчдын нэрсийг гаргая.

Шэнцун: Та хоёр тайван байх шив. Мөн, Тан Тэнэг гэж хэн юм бэ?

Эм хөтлөгч: Үзэгчид ээ! Хүн бүхэн энэ жил Үндэсний Сүнслэг Сэлмийн тэмцээнд анхаарч байгаа байх. Өнөөдөр Сонхай 59-н бэлтгэлийн талбайд ирсэн байна. Харж байгаачлан, 59-р академийн суралцагчид бараг л мэргэжлийн түвшний хөгжүүлэгчид. Энэ жилийн ялалтыг авна гэсэн хүлээлттэй байгаа!

Жинзэ: Агуу Сэлмийн Үүсгэл нээгд.

Эм хөтлөгч: Хөөх! Тэр үүсгэлийн голд байгаа яах аргагүй 59-р академийн сурагчдын зөвлөлийн ерөнхийлөгч. Тан. Тэ- нэг!

Бичиг: Тан Тэнэг

Эм хөтлөгч: Одоо, Тан ерөнхийлөгчөөс ярилцлага авъя. За, Тан ерөнхийлөгч өө. хэлээч. Танай баг энэ жилийн Сүнслэг Сэлмийн тэмцээнд хэрхэн бэлдсэн бэ?

Жинзэ: Жил бүрийн Сүнслэг Сэлмийн тэмцээнд манай сурагчид сарын турш хүнд бэлтгэл хийдэг. Амралтгүй, өдөр бүр давтаж, хүнд бэлтгэл хийх тусам Сүнслэг Сэлмийн тэмцээн дээр гайхалтай үзүүлбэрийг үзүүлдэг. Төгсөх ангийн сурагчид сүүлийн жилийнхээ эцсийн үзүүлбэрийг тэсэн ядаж байгаа. Манай 59 хэзээ ч мохошгүй зүтгэлээ шинээр элсэгч сурагчдадаа өвлүүлэн үлдээх болно. Тэдэнтэй тулалдана гэдэг нэр төрийн хэрэг байна. Ингээд бид хичээх болно оо. Энэ мөн өрсөлдөгчдөдөө үзүүлж буй хүндлэл юм.

Эм хөтлөгч: Тэгвэл, та нарын өрсөлдөгч Сонхай 60-д хэлэх зүйл байна уу? Нөгөө... хэлэх зүйл байгаа юу?

Жинзэ: Хуагуо Хүрхрээ Холбооны хатагтай сонирхлыг минь татсан. Тэр суут авхай Сүнслэг энергийн шалгалтад өндөр үзүүлэлт гаргасан. Тэмцээнээр Суны зүйрлэшгүй урлагийг харахыг хүсэж байна.

Эм хөтлөгч: Энэ жилийн Сүнслэг энергийн шалгалтад, 60-н Ван Лин нэгт бичигдсэн байсан. Мэдээж! Системийн алдаа гэж байсан л даа. Чамд түүнд хэлэх зүйл байгаа юу?

Жинзэ: Би түүний Хөгжүүлэлтэд нь аз хүсье дээ.

Эр сурагч: Ван Лин? Хэн юм?

Чао: Юу?

Шэнцун: Жуо хөгжүүлэгч, Ван багш аа, үнэхээр итгэлтэй байна уу? Бүх оролцогчид 1-р шатны элсэгчид байна!

Зүкан: Пан багш аа, мартаа юу? Манай сургууль өнгөрсөн жил хагас шигшээд ч ороогүй.

И: Шилдэг сурагчид манайхыг сонгохгүй. Дээд үеийнхний Сүнслэг хүч нь 1000 хүрэхгүй байсан.

Шэнцун: 1-р шатны Сун Рон мэдээж авьяаслаг нэгэн. Гэхдээ, бусад гурав нь...

И: Пан багш аа, би таны багшлах аргад бүрэн дүүрэн итгэж байна.

Шэнцун: Гэ... Гэхдээ, би тэдэнд онол заах гээд, бэлтгэлийг нь хойш тавьж байсан. Сүнслэг Сэлмийн тэмцээний баг дор хаяж таван гишүүнтэй байх ёстой. Гэвч, энд дөрөвхөн сурагч байна.

Зүкан: Би Жуо хөгжүүлэгчтэй ярилцсан.

И: Тав дахь оролцогч.

Шэнцун: Нохой байна шдээ!

И: Пан багш аа, Сүнслэг Мангасыг дутуу үнэлж болохгүй.

Зүкан: Мангасууд өмнө нь тэмцээнд оролцож байсан. 3497 онд, Дээд Хөгжүүлэгч академи багтаа үнэгтэйгээр тэмцээнд ялж байсан.

Шэнцун: Гэхдээ тэр Сүнслэг ертөнцийн солилцооны есөн сүүлт үнэг сурагч байсан! Бас, хүн төрхөмдөө байсан!

И: Тэр болсон бол, Нобах ч бас болно! Би Өөрчлөлтийн урлаг ашиглачихлаа. Ингээд, болох ёстой.

Шэнцун: Энэ чинь яг... баас шиг байна!

Зүкан: Чөтгөрийн Хааны тоглоом дээрх царай гэж үү?!

И: За яах вэ, хүн төрхөмд байхгүй байсан ч болно. Дүрмийн номтой харшилдах зүйлгүй.

Шэнцун: Гэхдээ тэр Сүнслэг энергийн шалгалт өгөөгүй. Оролцох боломжгүй.

Эм: "Нөхөн шалгалт" идэвхжлээ. Сурагчийн мэдээллийг оруулна уу.

Шэнцун: Бурхан минь. Анхнаасаа ингэж төлөвлөө юу!

И: Нобах. 5000 Сүнслэг хүч аваарай? Ялбал, хүлээснээс чинь суллах талаар бодож болно.

Бичиг: 2-т Нобах - 5000

Эр сурагч: Тан Тэнэг. Үгүй ээ, Жинзэ ерөнхийлөгч өө. Дахиад л Сүнсний оноогоороо доош буучихлаа! Нохой байна шд!

Жинзэ: За яах вэ. Болж байна. Та нар л ингэсэн шүү!

И: Тэгвэл, энэ сүүлийнх бололтой!

Зүкан: Тийм ээ. Чат нээгээд, тарангуут нь бүгдэд нь хэлье.

Шэнцун: Та хоёр бас ичихээ мэддэг байжээ.

И: Пан багш аа, бид сургуулийн төлөвлөгөөг нууц байлгахаар хичээж байна!

Рон: Ван! Хоёр оо! Маргааш уулзъя.

Чао: Баяртай.

Хао: Би "Сүнслэг амьтан агнагч" авсан. Мангасууд нь үнэн том! Би аль хэдийн дөрвийг авсан.

Зүкан: Эзээн, жижиг гоймон их халуун ногоотой бас өндөгтэй.

Рон: Өнөөдөр ингээд боллоо. Дуусгалаа шүү! Хайртай шүү! Нүүрээ гаргахгүй болохоор, үзэгчид нэмэгдэхгүй юм аа. Өнөөдөр ингээд боллоо. Дуусгалаа шүү!

Зүкан: Сун Рон. Ван Лин. Гуо Хао. Чэн Чао. Нобах, баяр хүргэе. Та тав Хөгжлийн хуанлийн 4396-р оны Үндэсний Сүнслэг Сэлмийн тэмцээнд орохоор сонгогдсон.

Лин: Айн?

Чао: Аав аа, би чадлаа!

Чао аав: Айн?

Зүкан: Гурав хоногийн дотор, сүнслэг сэлмээ бэлдэж ирээрэй.

Чао аав: Наадах чинь хэрэггүй ээ. Энэ сэлэм бол Ли Чао. Сэлмийг ав, хүү минь.

Чао: Мэдлээ!

Чао аав: Хүү минь, чи бол Чэн овгийн бахархал.

Чао: Аав аа.

Чао аав: Одооноос, үүнийг мод цавчихдаа ашигла.

Чао: Энэ сэлэм бол Ли Чао. Намайг төрсөн өдөр аав минь хийсэн юм.

Зүкан: Аа, Ли Чао болон Чэн Чао тохирч байна!

Хао: Баяр хүргэе! Хичээцгээе!

Зүкан: Өнгөлснөөс нь харахад,

Хао: Охин тэнгэр үнэтэй улаан дугтуй өглөө!

Зүкан: Чэн Чао сайн арчилдаг бололтой.

Рон: Харамсалтай нь, би сэлмийн гэрээ хийгээд, өдөр бүр өргөл өргөж байгаа.

Хао: Ван Лин, нуугдахаа боль.

Чао: Ли Чао сэлмийн сүнсгүй л байна.

Зүкан: Сэлмийн сүнс төрөх нь цаг болон тэвчээр шаарддаг. Чэн Чао-н зүтгэлээр тэр өдөр удахгүй ирнэ байх.

Шэнцун: Чэн Чао Сүнслэг сэлмээ үзүүллээ. Өөр хүн байна уу?

Хао: Энэ сэлмийг 3-р зэргийн сүнслэг мангас болох Хар Дарсан Зүүдний Барын соёогоор урласан. Өдийг хүртэл, 8 жилийн турш хадгалж байна. Ли Чаотай адил сэлмийн сүнсгүй байгаа.

Чао: Гуо, чи ч бас зовж байгаа юм байна.

Зүкан: Та нар шиг 1-р шатны сурагчдыг сүнслэг сэлэмтэй байна гэж бодсонгүй шүү!

Чао: Сун Рон, чамд байгаа юу?

Рон: Ван багш аа, манайхаан, бас Ван, оройн мэнд. Энэ бол миний Сүнслэг Сэлэм. Нэр нь Ао Хай.

Зүкан: Айн? Энэ цэнхэр өнгө нь сүнслэг оршихуйг илэрхийлдэг. Сун Рон сэлмийн сүнстэй юм байна.

Шэнцун: Гэр бүлийн байдлаас ч тэр үү, Сун Роны сэлэм сайхан гялалзаж байна. Сүнслэг Сэлэмтэйгээ холбогдох гэж их хичээл зүтгэл гаргадаг бололтой.

Рон: Магтаалд тань баярлалаа. Тулаанд үрэгдэхээс нь сэргийлж, манайх 13 Ао Хай урласан байдаг. Яагаад ярихаа больчхов?

Зүкан: Аан, тийм үү. Ван Лин болон Нобах, Сүнслэг сэлмээ авсан уу?

Хао: Ван багш аа, Нобах чинь нохой! Яаж Сүнслэг сэлэм байх юм.

Бах: Тун- тиан сэлэм.

Хао: Миний буруу байж.

Зүкан: Сэлмийн сүнс өсгөхийн тулд, тэвчээртэй байх хэрэгтэй. Эхлээд, сэлэм бүрийн сүнс эмх замбараагүй байдалд байдаг. Хангалттай боловсруулснаар, сүнс нь бэхэждэг. Сэлмийн сүнсний эхний хэлбэр жижиг мангас эсвэл хүний дүрстэй байж болно. Түвшин ахих тусам, Сэлмийн сүнс чинь хувирна. Удалгүй ухаантай болж эхэлнэ. Зарим хүчирхэг хөгжүүлэгчдийн сэлмийн сүнс мэдрэмжтэй байдаг.

Хао: Хөөх, тийм гэж үү? Илүү ихийг ярьж өгөөч, багш аа!

Зүкан: Сүнслэг сэлмийн гол зүйлсийг дараа улиралд үзнэ. Одоогийн хичээл чинь Сүнслэг сэлмийг хэрхэн арчлах тухай. Илүү гүнзгий хичээлд Сүнслэг сэлмийг унаж нисэх, сэлмийн тулааны урлаг заадаг. Төгсөх ангид орж байж л, илүү ойлголттой болох болно. Та нарын одоогийн даалгавар Сүнслэг сэлэмтэйгээ холбоо тогтоож, харилцах. Цаг дуусахаас өмнө, сэлмийн сүнсээ сэрээгээрэй.

Шэнцун: Нийтлэл! Сүнслэг сэлмээ арчлах 18 зөвлөгөө.

Рон: Бид... юм мартчихсан уу?

Хао: Аа, тийм. Ван Лин, Сүнслэг сэлэм чинь? Харуулмааргүй байгаа юм уу?

Шэнцун: Ван Лин, чиний Сүнслэг сэлэм?

Чао: Арай сэлэмгүй хэрэг үү?

Рон: Мм.

Лин: Байгаа.

Шиэ: Тан, Сүнслэг сэлмүүд бэлэн үү?

Жинзэ: Бүгдийг нь академид хадгалуулахаар өгсөн. Би нэг бүрийг өөрөө шалгасан.

Шиэ: Гэхдээ, энэ жагсаалтад... яагаад дөрөвхөн нэр байгаа юм?

Жинзэ: Шиэ багш аа, тав дахь нь өнөөх эр.

Шиэ: Юу? Тан, чи үнэхээр түүнийг ашиглах гээ юу? Түүнийг өрсөлдүүлбэл, гарах үр дүнг нь мэдэж байна уу?

Жинзэ: Энэ жил ялагдаж болохгүй! Тиймээс, тэр эрийн хүчийг зээлнэ!

Шиэ: За яах вэ. Бүгдийг нь чамд даатгалаа.

Жинзэ: За. Би яасан ч 60-г ялуулахгүй.

Шиэ: Аль хэдийн тэр эрийг ашиглах бол, 60 яаж ялах вэ дээ?

Жинзэ: Хмм.

Шиэ: Тэр эр. Яг хэн юм бол?

Шабэй: Ах аа, тэр тийм зүйл болсон.

Шабэй ах: Сүнслэг Сэлмийн тэмцээнд орох хэрэг үү? Сурагчдын зөвлөл мэдэх үү?

Шабэй: Тийм ээ. Ах аа.

Шабэй ах: Сонирхолтой юм! Намайг тулаанд илгээж, Шиэ багшийг ятгасан хүн сонирхол татаж байна шүү.

 

Back to episodes Go home