Бичиг: 6-р анги: B++ бол дэлхийн шилдэг хэл
Эр өгүүлэгч: Ван Лин амарч байгаа. Саяхан, Сүүдрийн Урсгалын Шү Жианы дайралтыг эсэргүүцэж чадсан. Энэ амиа хорлох мэт үйлдэлд нь Шү Жиан сөхөрч унасан юм. Анхааралд өртөхгүй байх хүсэлтэй гол дүр Ван Лин маань унасан дүр эсгэсэн. Өөрийн гавьяаг Жуо И мастерт өгсөн.
Рон: Ван. Ван, яасан бэ?
Эр өгүүлэгч: Юу ч мэдээгүй Сун Рон Ван Линий гэмтэлд ихээр санаа зовж байлаа.
Рон: Ван! Ван Лин!
Эр хөгжүүлэгч: Сун Рон хувийн эмчилгээний бүхээг байгуулахын тулд, шилдэг мэргэжилтнүүдийг залан авчирсан юм. Бүрэн автомат машин цаг тутамд нарийн нандин эмээр шүршдэг. Энэ нь энергийн эргэлтийг сайжруулж, сүнсний эрчийг нэмдэг байна.
Ван ээж: Лин Лин, хоолны цаг боллоо. Хэр удаан дүр эсгэх гэж байгаа юм? Арав хоног өнгөрлөө шүү дээ. Маргааш эдгэсэн гэж хэл, тэгээд нөгөөдрөөс хичээлдээ яв!
Рон: Баярлалаа, ах аа!
Жиао: Лин Лин. Найзууд чинь ирсэн байна.
Ван ээж: Айн?
Чао; Рон: Сайн байна уу!
Чао: Ван Лин, бид сургуулийг төлөөлөөд ирсэн.
Ван ээж: Тавтай морил! Бэлгээр яах нь вэ дээ! Гэртээ байгаа юм шиг байгаарай! Би идэх юм, цай бэлдээд ирье.
Рон: Баярлалаа, эгч ээ.
Чао: Ямар байна? Дээрдэж байна уу?
Хао: Орондоо л байгаа юм уу? Танилц. Энэ миний сүнслэг амьтан. Мангуу.
Мангуу: Том тэмээ. Том тэмээ. Том тэмээ. Том тэмээ. Том тэмээ.
Лин: Яачихсан тоть вэ! Сүнслэг амьтан? Ийм үү?
Рон: Мангар ч гэсэн, их хөөрхөн юм аа. Тийм ээ? Ван Лин?
Чао: Нээрэн, тэр яг түүн шиг юм!
Рон: Яана аа. Нобахыг гадаа үлдээчхэж.
Жиао: Энэ юун ногоон нохой вэ?!
Ван ээж: Сун хатагтай, манай Лин Линд анхаардагт чинь баярлалаа.
Рон: Эгчид сайхан харагдах миний боломж! Нээрэн, энэ бол Хуагуо Хүрхрээн бүтээгдэхүүн Эдгээх Их үрэл байгаа юм. Ван Линийг эдгэхэд нэмэртэй байх. Энэ бас өмнө нь авчирсан хөгшрөлтийн эсрэг эм. Энэ Эрч хүчний тариа. Нэг тун нь Ван Линийг бүрэн сэргээхэд хангалттай!
Ван ээж: За, би та нарт цаг гаргаж өгье. Хэрэгтэй юм байвал дуудаарай. Лин Лин! Найзууддаа сайн анхаараарай! Сун Роныг дээрэлхээд үзээрэй!
Чао: Сун... Сун Рон өнөөдөр нэг л өөр байна.
Хао: Хмм. Ван Лин ч бас анзаарсан байх.
Рон: Холд. Ван. Одоо дээрдэж байна уу? Чамайг хүнд бэртэж, ухаангүй байхыг хараад, би үнэхээр их санаа зовсон.
Лин: Аан... Би дээрдсээн.
Чао: Чи Сун Роныг бүр айлгаж орхисон! Тэр бүр хувийн нисдэг тэргээ дуудсан шдээ.
Эр өгүүлэгч: Ван Лин жүжиглэж байхдаа, тов тодоор Сун Роны зовниж байгааг харсан.
Рон: Сүнслэг сэлбэлт дүүрэн эрч хүчний тариа чамайг бүрэн эдгээх болно.
Эр өгүүлэгч: Сүнслэг сэлбэлт нэг хөгжүүлэгч нөгөөдөө сүнслэг хүчээ шилжүүлдэг эдгээх урлаг юм.
Чао: Өө. Тийм.
Рон: Айн? Ван Лин, мартсанаас...
Зүкан: Та нар үүнийг Ван Лин дээр зочлохдоо зүүлгээрэй. Энэ жилийн сүнслэг энергийн шалгалтаас хэн ч хоцорч болохгүй!
Чао: Ван багшийн бидэнд өгсөн тушаал!
Рон: Сүнслэг энергийн шалгалт хэтэрхий их эрч хүч сордог. Ван, хэцүү байвал хийх хэрэггүй.
Хао: Тэгвэл чи эхлээд тариаг тариад, дээрдэх нь үү үзье.
Рон: За, өөр аргагүй бололтой.
Эр өгүүлэгч: Ван Лин тариа тариулахыг, мөн сүнслэг сэлбэлтийг ч хүсэхгүй байлаа.
Лин: Байз.
Рон: Айн?
Лин: Өнөөдөр хамаагүй дээрдсэн. Хоёр хоногийн дараагаас хичээлдээ орох гэж байсан юм.
Рон: Наад чинь миний үг байна.
Чао: Хар даа. Энэ байна.
Хао: Бид хамтдаа шалгуулах гээд хүлээж байсан юм.
Чао: Ван Лин. Тэр өдөр талбай дээр гүйхийг чинь хараад, би шууд мэдсэн, чамайг жинхэнэ хүчээ нууж байгааг. Зүгээр дээ. Би эхэлье. Хараач. Яг ингэж. Бүх биеийнхээ сүнслэг энергиэр хийн бөмбөлөг үүсгэнэ. Тэгээд... Миний Сүнслэг бөмбөгийн диаметр 600 Сүнслэг хүч байна.
Хао: Энэ чинь элсэлтийн шалгалттай адилхан л юм. Яагаад үүнийг ашиглахын оронд, тэр шалгалтыг авсан юм бол?
Чао: Тийм биш ээ, Гуо. Энэ бол бидний биеэс гадна байдаг сүнслэг энерги. Үүнийг цуглуулж биеэсээ гарган биет болгох нь энгийн хөгжүүлэгчдийн хувьд амаргүй. Маш сайн бэлтгэх хэрэгтэй, учир нь үүнийг сурснаар сүнслэг энергиэ ямар ч хэлбэрт оруулж болно. Ямартай ч, Сүнслэг биежүүлэлт эзэмшиж чадвал, хөгжүүлэгч болох хаалганы урд ирлээ л гэсэн үг.
Эр өгүүлэгч: Яг энэ үед, тоолшгүй олон суралцагчид амжилт үзүүлж, хаалгыг нэвтлэхийг оролдож байгааг Ван Лин тоогоогүй мэт байлаа.
Жинзэ: Лиан Жэн, чиний ээлж.
Шабэй: Лиан Жэн, 1950 оноо.
Эр сурагч: Лиан Жэн өвдсөн бололтой доо.
Эр2 сурагч: Дуугаа намсга. Бэлтгэлийн үеэр Танд цохиулсныг мэдэж байгаа биз дээ?
Жинзэ: Миний ээлж бололтой. Шабэй, найдлаа шүү.
Эр сурагч: Энэ оноо гайхалтай! Зүйрлэшгүй! 10 жилийн өмнөх Жуо И хөгжүүлэгчийн рекордыг эвдчихлээ!
Эм сурагч: Тан мандтугай! Дараагийн хүнээсээ 300 оноо илүү байна!
Эр сурагчид: 59 яллаа! 59 яллаа! 59 яллаа!
Эм: Тан мандтугай!
Эр сурагчид: 59 яллаа! 59 яллаа! 59 яллаа!
Хао: Боль! Намайг үсрүүл!
Чао: Тайвшир аа. Сонс л доо. Бөмбөлгийн хэмжээ чамд тохирно. Хэн чамайг өдөр бүр үрэл хийгээд, хөгжүүлэлтээ март гэсэн юм?
Рон: Юм эвдчихэж магадгүй болохоор, би шалгуулаагүй нь дээр байх.
Чао: Сун. Чи хэнээс ч илүү авьяастай,
Хао: баян байж болно,
Хао; Чао: гэхдээ элсэлтийн оноо чинь 2019 байсан, Сүнслэг бөмбөлөг чинь үүнээс том байж таарахгүй.
Рон: За. Оролдоод үзье.
Хао: Яаж тийм том байгаа юм?! Сун Рон, сүнслэг бөмбөг чинь үнэхээр аймшигтай!
Эр; Эм сурагчид: 59 яллаа!
Эр сурагч: Хар даа. 60-аас хүн нэмэгдчихлээ. Өнөөх чадварлаг авхай биш үү?
Эм сурагч: Аан. Хуагуо Хүрхрээ холбооны залуу авхай юу?
Жинзэ: Сонирхолтой юм.
Чао; Хао: Сун Рон эхний 10-с хоёрт орчихлоо! Ван Лин. Чиний ээлж.
Лин: Үүнд бэлдээгүй, гэхдээ жаахан хүч гаргачхад, шалгалтыг хуурч дөнгөнө байх.
Рон: Ван Лин, бие чинь зүгээр үү?
Лин: Зүв зүгээр! Иймэрхүү байхад хангалттай. Зүгээр энергийн сэлбэлт хийлгэдэг байж уу... Азаар, сүнслэг хүчний урсгал нь төхөөрөмжийг эвдлээ. Гэхдээ, хурдан өөр тийш нь шилжүүлэхгүй бол ч.
Чао: Ван Лин. Сүнслэг бөмбөлөг чинь хаана байна?
Хао: NULL гэж юу юм?
Чао: Тэг юм уу?
Рон: Ван Шин эдгээгүй гэж хэлсэн биз дээ!
Чао: Байз. Энэ... юу вэ?
Жинзэ: NULL гэж юу юм бэ?
Эр сурагч: Юу болоод байна аа?
Эр2 сурагч: Ван Лин гэж сонсоогүй юм байна.
Жинзэ: Вирус уу?
Шабэй: Шалгах хэрэгтэй юу? Систем алдсан байх.
Жинзэ: За.
Эр өгүүлэгч: Сүнслэг бөмбөлгийг задгай сансарт хаясан ч гэсэн, хэмжинэ гэж тэр төсөөлсөнгүй.
Лин: Энэ... дэлгэцийн алдаа байх.
Чао: Ван Лин. Дүр эсгэхээ боль. Үндэсний шилдэг хөгжүүлэгчийн сүр хүчийг үзүүл! Тоглосон юм аа. Өөрийгөө хар даа.
Эр өгүүлэгч: Түүний нэр нэгт гарч ирснийг Ван Лин үнэхээр аюултай зүйл гэж мэдэж байлаа. Ван Лин, бид явлаа. Баяртай.
Рон: Удахгүй уулзъя, Ван.
Хао: Явлаа. Миний шалгалтын хариу арай ч дээ. Системийг хакаддаг ч юм уу.
Чао: Айн, болохгүй ээ. Эр хүн нойл авлаа ч, луйвар хийж болохгүй.
Хао: Ван, чам шиг сайн сурагч Хөгжлийн Нууц Зөвлөлийн системийг хакдах гэж байдаг. Дараа нь... яг хулгана цагт! Яг энэ сайн цагт системийн төвтэй холбогдоно! Хакдахын тулд, нэвтрэх кодыг олох хэрэгтэй. Холдож бай. Би код хулгайлах үүсгэл зурна. Дөрвөн цагийн ирээдүйг өөрийн гарт дуудаж байна. Бүгдийг нь. Үүсгэл идэвхжлээ. Сахиусыг нэмэх цаг. Бүтвэл, сахиус кодыг харуулна. Битгий хөдөл. Эрэлтийн цэг дээр байж бай. Эрэлтийн цэг дээрх хүн юу ч хийх шаардлагагүй. Эрэлт үүсгээд байхад, өөрөө Тэнгэрийн аргатай хувирна. Чи оноогоо 175 болгомоор байна гэсэн билүү?
Шабэй: Орчихлоо. Алдаа харагдахгүй л байна.
Жинзэ: Ван Линий зэрэглэл ч бас зүгээр байна уу?
Шабэй: Мэдэхгүй ээ. Систем түүнийг нэгт бичсэн, гэхдээ онооны мэдээлэл алга.
Жинзэ: Яаж ийм байдаг юм?
Шабэй: Магадгүй халилт байсан.
Жинзэ: Халилт?
Шабэй: Системийн эрэмбэлэх загвар Яин-Яан кодын хамгийн нарийвчилсан хэлбэрт бичигдсэн. Би хүчээр унших гэж оролдъё.
Хао: Боллоо. Кодыг авчихлаа. Юу... Боломжгүй юм! Авсан код яагаад харагдахгүй байгаа юм?! Боломжгүй шүү дээ! Хараал идсэн үүсгэл! Үүний төлөө үсээ хүртэл эрсдэлд оруулсан! Яагаад болохгүй байгаа юм?
Лин: Код нь 8 од юм байна.
Шабэй: Өөр нэг нэвтрэгч.
Хао: 175 оноо. Яин Яан кодоор тэнгэр газар тэнгэр газар тэнгэр тэнгэр тэнгэр тэнгэр гэдэг нь 10101111. Айн? Чиний нэрийг ч бас бичих үү? Одоо хадгалах цэгийг олоход л болно.
Жинзэ: Хэн бэ?
Шабэй: Энэ залуу болхи юм. Дохиоллыг асаах нь.
Жинзэ: Илчлэгдэх нь байна. Баригдчихвал, хөөгдөнө шдээ.
Хао: 2-т Тан Жинзэ гэж хөгжлийн бэлтгэл сургуулийн биеэ тоосон амьтан биш үү? 59-р академид тэнцсэн гэж сонссон. Хариугаа төлж дээ.
Шабэй: Нэгэнт өнгөрсөн. Энэ тэнэг шууд гол мэдээллийн баазад өөрчлөлт хийх гэж байна.
Хао: Би дохио дуугаргачих шиг боллоо.
Жинзэ: Хараал ид.
Шабэй: Гарах хэрэгтэй.
Хао: Ухрах хэрэгтэй. Ойрхон байлаа. Яг баригдах гэж байлаа.
Лин: Баригдаагүй биз дээ?
Хао: Тийм ээ.
Лин: Оноог өөрчлөөгүй. Сэжиг авахуулаагүй биз?
Хао: Санаа амар бай. Би хэн билээ дээ?
Бичиг: 2-рт - Сонхай 59-р академи- Тан Тэнэг
Бичиг: Тан Тэнэг
Эр3 сурагч: Тан ерөнхийлөгч өө, дотоод бэлтгэл удахгүй... Юу вэ?
Эр4 сурагч: Яагаад хэн ч Тан ерөнхийлөгчөөс дээш жагсдаггүй юм бол? Ийм үед нэрээ солих нь ухаалаг сонголт байх чинь!
Шабэй: Нээрэн, 60-р академийн хоёртой боломж гарвал, Сүнслэг Сэлмийн тэмцээн дээр уулзах байх.
Жинзэ: Үгүй ээ. Заавал уулзана. Цаг нь ирэхээр, их сайхан яриа өрнүүлнэ.
Back to episodes Go home