F.B.I. INTERNATIONAL s1-18
Үргэлжлэх хугацаа: 42мин
Орчуулсан Ж.Тамир
Гарчиг: Усан дээр...
Гол дүрүүд:
Скот: эр, Скот Форрестер
Рейнс: эр, Рейнс, хар арьст мөрдөгч
Е: эр, Катрин Еэгер
К: эм, Жейми Келлет, хар тайрмал үстэй
Во: эм, үсээ боосон мөрдөгч Камерон Во
Сара: эм, Форрестерийн Унгар хэлний багш
Туслах дүр:
Бауэр: эр, хөгшин хөтлөгч
Ээж: эм, Лена буудуулсан охины ээж
Аав, эр, буудуулсан охины аав
Ж: эр, Жереми Валхалла компаний захирал
Том: эр, НҮБ-ын Хар тамхины хэлтсийн ажилтан
Австри улс, Дунай мөрөн.
Бауэр: Эрхэм хатагтай, ноёд оо. Манай кафенгүй кофе дууссаныг дуулгаж байгаад харамсалтай байна. Тэгэхээр та амттанаа кофетой захиалсан бол, анхааруулчихъч хатуу байх болно. Бас бид цаг хүрэхгүй хугацааны дараа Вени хотод очих болно. Боомтод хүрээд бид аялалдаа “Ауф-вийдерзээн /баяртай/ гэж хэлэх болно... Үнэхээр уучлаарай. Хүмүүс ээ, уучлаарай. Та бүхэн юм ууж байгаарай. Би удахгүй, юу болсныг мэдчихээд ирье.
Бууч: гадаадаар ярина.
Бууч2: доошоо... бүгд доошоо... Доошоо хэвт...
Бууч: Тэр хаана байна? Дуугүй бол...
Бауэр: Гуйя, хүссэн бүхнээ ав. Зүгээр л...
Бууч2: Чи яаж байна аа?
Бууч: Хийх ёстойгоо хийж байна.
Бууч2: Бид ингэнэ гэж тохироогүй. Ингэнэ гэж тохироогүй... Тэрний араас...
Бууч: Алив, эндээс явах хэрэгтэй. Эндээс явъя.
Бууч2: Хурдал, хурдал, хурдал.
Бууч: Явъя, явъя явъя.
Бууч2: Хурдан явъя.
Бууч: Хурдан хөдлөөч, хөдөлгүүрээ асаа.
Бууч2: Хөдлөөч, яв яв яв.
Бауэр: Та зүгээр үү? Зүгээр үү?
Л: Аня. Үгүй ээ. Аня, надтай яриач. Надтай ярь л даа. Бурхан минь. Үгүй ээ.
Бауэр: Бурхан минь.
Л: хэн нэг нь туслаач. Бурхан минь. Үгүй ээ, үгүй. Гуйя, хонгор минь. Надтай байгаарай. Надтай байгаарай.
Гарчиг: Эф Би Ай интернейшнал /Холбооны мөрдөх товчоо/
Скот: Ичих хэрэггүй. Надад харуул л даа. Кирэм.
Сара: Гуйя гээд гэж хэллээ.
Скот: Тийм ээ, тэгсэн.
Сара: Эелдэг байгаарай.
Скот: Их сайн болж.
Сара: Би сонирхогч.
Скот: Сонирхогч. Маш их таалагдаж байна.
Сара: Көси... Өө.
Скот: Аанхан... Мадаар...
Сара: Аанхан. Браво.
Скот: Вирааг.
Сара: Өөрийгөө хараач. Жинхэнэ урлагийн бүтээл үзмээр байгаа бол маргааш үзэгслэн гарна. Сепмувезети музейд. Хамт явж болох юм. Би үнэгүй орж чадна. Хотын хаа сайгүй миний найзууд байгаа.
Скот: Холбоо сүлбээтэй байх нь.
Сара: Тэгж хэлж болох л юм. Холбоо сүлбээ байгаа.
Скот: Тэгмээр л байна, гэхдээ... би ажилтай.
Сара: Нисэх буудал дээр хөрөөдөх үү? Өвчтэй гээд хэлчих.
Скот: Тийм амархан биш ээ... Би Холбооны мөрдөх товчоонд ажилладаг.
Сара: Өө.
Скот: Хүмүүсийн асуултыг зогсоохын тулд би зохиогоод хэлчихдэг юм. Намайг юу гэж бодохыг мэдэхгүй, гэхдээ... би худлаа ярьсанаас болж энийг сүйтгэхийг хүсэхгүй байна. Би чамайг сайн мэддэггүй байхдаа тэгж хэлсэн.
Сара: Маргааш чөлөө авчих, гуйж байна. Миний төлөө.
Скот: Явах болчихлоо. Ирэх 7хоногт уулзъя.
**************
Скот: Сайн уу.
К: За... За.
Скот: Во ирээгүй байгаа юу?
Рейнс: Тийм ээ. Тэрний гэрчлэх шүүх хурал хойшлогдсон.
Скот: Өө.
К: Цаг хүрэхгүй хугацааны өмнө тойрон аялалын онгоцтой Америкийн иргэн Дунай мөрөнд зэвсэгт халдлагад өртсөн. Хөлгийг Вени рүү явж байхад хэрэгтнүүд онгоцонд орж ирсэн. Хоёр буутай этгээд, гурав дахь нь тэднийг завиар зугтахад тусалсан гэж байна.
Скот: Хохирогч?
К: Нэг зорчигч алуулж, 4 хүн шархадсан. Бяцхан Польш охины биеийн байдал хүнд байгаа. Аня Восняк, 9 настай.
Рейнс: Сэдэл?
К: Одоохондоо алга. Эрх баригчид одоохондоо дээрэм үү, захиалга уу, террорист халдлага уу гэдгийг мэдэхгүй байгаа.
Скот: Еэгэр?
К: Мэдэж байгаа, Вени рүү явж байгаа.
Скот: За, Рейнс бид хоёр тэрэнтэй хэргийн газарт уулзана. Гэрчүүдээс яриа авч эхэл, тэр охины эцэг, эхээс ч гэсэн.
Австри улс, Вени хот.
Бауэр: Леон Бауэр. Хөлгийн ахмад. Та нар Америкийн хууль сахиулагчид уу?
Скот: Скот Форестер, Андрэ Рейнс. Холбооны мөрдөх товчооны олон улсын хэлтэс.
Рейнс: АНУ-ын компани болохоор Валхалла Круиз манай товчоонд харъяалагдаж байгаа юм.
Бауэр: Ойлгож байна аа. Онгоцон дээр олон үндэстнүүд байгаа. Ийм халдлага гарсан болохоор олон орны засгийн газар оролцохыг хүсч байгаа. Тэд юу хулгайлах гэснийг би мэдэхгүй. Гэхдээ мөнгө биш гэдгийг би сайн ойлгосон.
Рейнс: Онгоцонд чухал ач холбогдолтой зүйл байсан уу? Юм хадгалдаг сейф ч юм уу?
Бауэр: Өрөө бүрт хувийн сейф байгаа, гэхдээ халдагчид өрөө бүрт орно гэвэл их хугацаа шаардана.
Скот: Бидэнд багийнхан болоод бүх зорчигчийн мэдээлэл хэрэгтэй.
Бауэр: Би гаргуулъя.
Е: Гэрчүүд болоод баллистикийнхэн ЭВО-3 хагас автомат буу ашигласныг баталж байна. Олоход амаргүй. Австри, дэлхий дээр зэвсэглэлээрээ 14-т ордог.
Скот: Венийн хар захыг мартаж болохгүй.
Е: Яг зөв. Манай хүмүүс чадах бүхнээ хийнэ.
Скот: за.
Рейн: Сумны туссан дарааллыг хар даа. Хаа сайгүй... Тэнд... бас тэнд...
Скот: Хамгаалах гэсэн юм бол уу?
Рейн: Магадгүй. Буутай хүмүүс ухрахдаа буудсан байх. Хэдхэн секундын хугацаанд, төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн юм шиг.
Скот: Тэд юуны төлөө ирсэн бэ?
Е: Мэдэхгүй ээ.
Бауэр: Өршөөгөөрэй. Намайг дагаад явахгүй юу. Багийнхан маань хувийн шүүгээ нь ийм болсныг мэдсэн байна. Бид шалгаж үзье. Ямар нэг юм алга болсон бол хэлнэ ээ.
Рейн: Хяналтын камер?
Бауэр: Хөлгийн энэ хэсэгт байхгүй. Төсвийн таналт. Надад итгээрэй, захиралтай хангалттай олон ярилцсан. Даанч тэр тоогоогүй.
Е: Энэ шүүгээнүүдээс л сэжүүр олдож магадгүй.
Скот: Аанхан. Энд танк хэр хурдан авчирч болох вэ?
Ээж: Аня сүүлийн хоёр жил Дунай мөрний тухай ярьсан. Тэр эрэг дээр нь байдаг цайзуудыг үзэхийг хүссэн.
Аав: Тэд нэг эрхтэн нь цоорсон гэж байна.
Ээж: Үгүй ээ.
Аав: Дахиад цус сэлбэх шаардлагатай гэж байна.
К: Бид энийг хийсэн хүнийг олно оо.
Аав: Тэгвэл тэднийг хайхгүй юу хийгээд байгаа юм?
К: Зорчигч бүрийн харах өнцөг өөр. Тийм болохоор бид бүгдтэй нь ярилцаж байгаа. Өчүүхэн жижиг мэдээлэл ч хэргийг илрүүлэхэд тус болно. Бид тэдний яах гэж ирснийг олох гэж хичээж байна. Мөнгө, гоёл чимэглэл.
Ээж: Үгүй ээ, тэд юу ч авч чадаагүй. Биднээс л лав биш.
Аав: Бид цагдаа нарт хэлсэн. Тэд хоорондоо Германаар ярьж байсан. Зочдыг, хөлгийн ажилчдаас тусгаарласан. Эхний зорчигч эсэргүүцээд алуулсан. Тэрний дараа бүх зүйл замбараагаа алдсан.
К: тэр эсэргүүцсэн хүний тухай юу хэлж чадах вэ?
Аав: Аялалын 7хоногийн үеэр тэрнийг харж байсан. Гэхдээ тэр ганцаараа байх дуртай. Дуу муутай хүн.
Ээж: Хэрвээ тэр юу ч хийгээгүй байсан бол бид энд байх байсан уу гэж бодох юм.
Эм: Та нар охинтойгоо уулзаж болно.
***************
Рейнс: Хөлөг дээр байсан хүмүүсийн мэдээлэл ирсэн. Зорчигчид олон орны жуулчид байсан. Гэмтхэрэг үйлдэж байгаагүй, улс төрийн холбоогүй, амарч явсан хүмүүс.
Скот: Тэгэхээр хохирогчдын дунд анхаарал татсан бай байгаагүй.
Рейнс: Хамгийн сонирхол татаж мэдэх хүн бол энэ. Жозеф Корбин. Францын хөрөнгө оруулагч банкир. Ганцаараа аялж байсан. Гэрчүүд тэрний зэвсэгт этгээдүүдийн нэг рүү дайрч, гэдсэндээ буудуулж үхлийн шарх авсан гэж хэлсэн. Гэхдээ тэр тэдний төлөвлөгөөг тасалдуулсан байх. Тэд удалгүй зугтсан.
Скот: Санхүүч залуу яагаад Жон МакКлейн болдог билээ?
Рейнс: Тэмцэх үү, зугтах уу? Хачирхалтай нь улс бүр өөрийн улсын иргэдийг гэмгүй гэж хэлж байгаа бол Францууд Корбины талаар тэгж хэлээгүй.
Скот: За. Яагаад гэдгийг нь ол.
Е: Багийн ажилчдын шүүгээг шалгаж дууссан. Юу ч алга болоогүй, тэгэхээр сэдэл байхгүй хэвээр байна.
Скот: За. Зочид дээрмийн багийнхан ухрахдаа хоорондоо маргалдаж байсан гэсэн. Хайж байсан зүйлээ олоогүй байж мэднэ.
Е: Тэд шүүгээнүүдийн дараа шууд төв танхимд очсон, тэгэхээр ямар нэг юм хайж байсан нь гарцаагүй.
Скот: Эсвэл хэн нэгнийг.
Е: Аанхан.
Скот: Халдлага гарах үеэр төв танхимд байсан хүмүүсийг яг тооцоолсон уу?
Рейнс: Зорчигчдыг тоолсон, гэхдээ тавцангийн доор зарим ажилчид байсан. Би тэднийг шалгаж байгаа. Харамсалтай нь... компани ажилчдынхаа мэдээллийг шалгаагүй байсан. Тэгэхээр бидэнд том тус болохгүй байх.
Скот: За, ахмадаас эхэл. Ийм зүйл дээрээсээ эхэлдэг... Аанхан...
К: Сайн уу.
Скот: Юу болж байна?
К: Хүндхэн. Охины байдал хүнд байна.
Скот: За. Валхаллагийн Америк захирал цагийн дараа газардана гэсэн мэдээлэл ирсэн. Тэр компаний байр руу явах байх.
К: Би явлаа.
Скот: За. Би тэрний тухай олсон мэдээлээ чамд явуулъя.
К: За, баярлалаа.
Скот: Баяртай.
*******************
Ж: Дэлхий өөрчлөгдсөн. Ойлгож байна уу? Тахал манай бизнесийг сүйтгэсэн. Бид хүмүүст тойрон аялал аюулгүй гэж итгүүлэхийн тулд хэдэн саяыг зарцуулсан. Гэтэл ийм зүйл болчихдог. Энэ бол онцгой тохиолдол, тийм биз дээ? Энэ бол... Мексик биш. Хараал идсэн Вени. Ийм буудалцаан энд болох ёсгүй.
К: Зэвсэгт этгээдүүд материаллаг зүйлийн араас ирээгүй бол ямар нэг юм хэлэхийг хүссэн байх.
Ж: Бид аялал жуулчлалын салбарт ажилладаг, за юу? Тэд юу хэлэхийг хүссэн байх вэ?
К: Танайд байдаг хэн нэг нь компанитай өстэй байх боломжтой юу?
Ж: Яасан, ажилчны өс хонзон гэж үү?
К: Танайх хэдэн сарын турш ажилчдыг цөөлж, цалинг нь хасч байгаа.
Ж: Манай санхүүг шалгасан байх нь ээ. Сонс... Тийм ээ, бид өнгөрсөн жил хэдэн таналт хийсэн.
К: Жишээлбэл хөлөг дээрх хяналтын камерыг цөөлж үү? Эсвэл ажилчдынхаа мэдээллийг шалгахгүйгээр үү?
Ж: Манайх хэр ашиг олдогийг та мэдэх үү? Ажилчдыг шалгахад хэр их мөнгө ордогийг? Бид ашиг олох ёстой, зарлагадах биш. Хөлгийг ахмад, багтаа хэнийг авахаа шийддэг.
К: Энэ тохиолдолд Леон Бауэр. Та тэрнийг хэр сайн мэдэх вэ?
Ж:Мэдэхгүй ээ. Тэр... тэр Валхаллад арав гаран жил болж байгаа. Тэр хөлгөө сайн удирддаг. Тэрэнд эргэлзэх шалтгаан аргаж байгаагүй.
*******************
К: Хөлгийн ахмадыг сайтар шалгаад сүүлийн үед мөнгөний асуудалтай байсан нь гарч ирсэн. Байрны барьцаа нь бүтэлгүйтэж, салалт, хоёр хүүхдийн асран халамжлагчийн төлөөх тэмцэл. Бауэрт олон асуудал байна.
Скот: Сайн байна. Тэрнийг авчиръя.
Рейнс: Франц банкирийн тухай мэдээлэл байна. Жозеф Корбиныг судлаач юу ч олоогүй. Паспорт нь хуурамч. Францад тэрнийг байдаг тухай мэдээлэл байхгүй. Тэрний банкир гэдэг яриа зорчигчдын ярианаас гарсан. Манай хохирогч “Үл мэдэгдэгч”.
Скот: За, тороо Европын орнууд руу тэлье. Аль нэг засгийн газарт тэрний мэдээлэл байж магадгүй.
Е: Танк хэргийн газарт очсон.
*****************
Скот: Танк, хай. Хай... Сайн жаал... Хай...
К: Хүмүүсийн цагаа яаж өнгөрөөхийг шүүмжлэхийг хүсэхгүй байгаа ч, ямар их бөөрний шош вэ. Лааз лацтай байна.
Скот: Сайн жаал...
К: Лааз болгонд 1кг. Хөлөг дээр олон саяын героин байна.
Е: Сайн уу, залуус аа. Энэ бол НҮБ-ын хар тамхины хэрэгтэй тэмцэх албаны Томас Рихтер. Хуучны найз.
Том: НҮБ-ийн ХТХ/хар тамхины хэлтэс/-усан замыг хариуцдаг юм. Та бүхний мэдэж байгаачлан усан зам бол хил дамнадаг наймаачдын ажиллагаагаа явуулдаг гол зам. Болох уу?
Скот: Тийм ээ. Нааш ир.
Том: Аан. Балканы картел. Дунай мөрнийг энэ хэсгийг тэдний газар нутаг гэж үздэг.
Скот: Тэгэхээр Балканы картел жуулчны онгоцоор хар тамхиа оруулж ирдэг байх нь. Гурвдагч болох дээрмийг баг барааны тухай мэдээд боомтод орохоос нь өмнө хөлөг дээр ирж картелийг дээрэмдэхээр шийдсэн. Хар тамхийг хаана нуусныг мэдэхгүй байж.
К: Шүүгээнүүдийг шалгасан, тэнд байгаагүй. Тэгээд төв танхимд очиж нуусан газрыг хэлэх хүнийг хайсан.
Скот: Ямар залуус картелийг дээрэмдээд мултарч чадна гэж бодох вэ?
Том: Газар нутгийн хувьд Балканчууд олон дайсантай. Өрсөлдөгч байгууллага нь... Италичууд, Голланд.
К: Анягийн эцэг, эх зэвсэгтэй хүмүүс Германаар ярьж байсан гэсэн. Эндхийн бүлэг байвал яах вэ? Жижиг ажиллагаа.
Е: Рейн манай сайн санаатан яагаад тийм үйлдэл гаргасныг олж. Жинхэнэ нэр Марко Хорват, Хорватынх. Франц биш. Зорчигчийн дүр эсгэж картелд барааг нь зөөвөрлөхөд тусалдаг.
Скот: За тэр. тэр хүний амь аврах биш хар тамхийг хамгаалж байсан.
Том: Тэрнийг тэмцэлгүй бууж өгвөл картел тэрнийг өршөөхгүй.
Скот: Нэг нууц тайлагдлаа. Дахиад нэг байна. Келлетийн хэлсэнээр тэд хар тамхины байрлалыг хэлүүлэхийн тулд хэнийг хайж байсан бэ?
К: Ахмад? Тэр өдөр тутмын ажиллагааг удирддаг. Бас тэр мөнгөний асуудалд орсон. Хувьд авдаг байж магадгүй.
Скот: Тийм ээ, тэр тэнд байсан. Гэхдээ нүүр рүү нь цохиод тэрнийг явуулсан.
Том: Хэн ч байлаа гэсэн одоо айж байгаа. Балканы картел барааг нь хураасныг мэдээд баярлахгүй.
Скот: Хэн хураасан гэж? Одоохондоо энийг нууцална. Ийм зүйл болоогүй юм шиг, дарж өнгөрүүлнэ. Картелийн хувьд орон нутгийн цагдаа нар хар тамхины хууль бус наймааг мэдэхгүй байгаа.
Е: Том загасыг үргээх хэрэггүй байх.
Том: Вендербар/Гайхалтай/.
Скот: За.
***************
Рейнс: Хөөе, хөлгийн багийн нэг хүн анхаарал татаад байна. Себастиан Клайн. Халдлагын үеэр төв танхимд байсан, гэхдээ тэрний ажил, гал тогооны бараа хариуцсан нярав. Энд ажиллаад 6сар болж байгаа, бас энд байх ёсгүй. Орон нутгийн цагдаа нар асуулга явуулж дуусах хүртэл ажилчдыг хөлөг дээр байхыг сануулсан. Гэхдээ Себастианыг дуудахад тэр байгаагүй. Өрөөндөө ч, хөлөг дээр ч тэр. Алга болсон.
Скот: Хууль бус мөрийтэй тоглоом, хар тамхи эзэмшсэн, хулгай. Ийм байдалтай бол дээд зэрэглэлийн хөлөг дээр яасан ч ажилд авахгүй. Тэр сэжигтэн.
К: Валхалла ажилчдаа шалгах мөнгөө хэмнэж байгаа.
Скот: Тийм ээ, гэхдээ л ахмад нь тэрэн шиг хүний өмнөөс гарын үсэг зурах ёстой.
Рейнс: Тийм ээ. Гэхдээ ахмад өнгө ялгадаггүй бол яах вэ? Тэд ах дүүс.
***************
Скот: Та дүүгээ гал тогоонд ажилд авсанаа хэлээгүй. Тодруулбал, эх нэгт дүү. Та анхнаасаа бидэнтэй шударга байгаагүй. Та Валхаллад ч хэлээгүй. Яагаад гэдгийг хэлье. Тэрний мэдээллийг харахад тэрнийг хэн ч авахгүй.
Бауэр: Энэ төвөгтэй хэрэг. Тийм ээ, миний дүү түргэн зантай, замбараагүй. Хэдэн удаа баригдаж байсан. Тэрнийг алга болох бүрт тэрнийг Дунай мөрнөөс гаргаж авах вий гэж айдаг. Даанч тэр тэнэг амьтан гэр бүл... Би тэрэнд санаа тавьдаг. Тэрнийг асуудалд орвол над дээр ирж болно гэж би хэлдэг. Та гэр бүлээсээ нүүр буруулах уу?
Скот: Тэгээд юу гэж, арын хаалга хэрэглэж... өөрийнхөө хөлөг дээр ажилд аваа юу?
Бауэр: Тийм ээ, өөртэйгөө ойр байлгахын тулд. Хөлөг дээрх хамгийн амархан, аюулгүй ажил. Себастиан байсан ч нярвын ажлыг сүйтгэх аргагүй.
Скот: Гэхдээ л тэр сүйтгэх арга олсон биз дээ?
Бауэр: Юу?
Скот: Зэвсэгт этгээдүүд төв танхимд байсан зочдыг хайгаагүй. Тэд дүүг чинь хайж байсан.
Бауэр: Яах гэж?
Скот: Бид таны хөлөг дээрээс 20кг героин олсон, Себастиантай холбоотой. Тэгэхээр ийм бараатай онгоц халдлагад өртөх нь хялбар, танд тийм бараа авч явах хангалттай шалтгаан байгааг би анзаарсан. Таны экс эхнэр, таныг хоосолж байгаа.
Бауэр: Миний хувийн асуудал тэр бид хоёрын асуудал. Бид хүүхдүүдийнхээ төлөө энэ асуудлыг урьдын адил шийдэх болно. Гэхдээ ийм зүйл бүх зүйл бүгдийг аюулд оруулна. Миний хүүхдүүд надад маш чухал.
Скот: Себастиан буудалцаанаас хойш алга болсон. Та тэрний хаана байгааг мэдэж байгаа бол... Одоо л хэлэх цаг нь.
Бауэр: Би мэдэхгүй ээ, тангараглая. Миний утсыг шалга. Би тэрэнтэй холбогдох гэж оролдсон. Тэр утсаа авахгүй байгаа.
Скот: За за. Тухалж бай. Өөр асуух зүйл гарвал танд мэдэгдэнэ.
Е: Скот?
Скот: За?
Е: Гэнэтхэн нэг санаа төрлөө. Себастиан голын дагуу тусалдаг өөр хотуудтай холбоотой байдаг байж магадгүй. Эндхийн хэлээр ярихаас гадна хотыг сайн мэддэг хүн.
Скот: Анхаарал татсан зүйл?
Е: Гуравдагч компани усан онгоцыг боомтод ирэхэд багийг нэмэлт бүрэлдэхүүнээр хангадаг. Валхаллагийн ажилчид гэж хэлүүлэхгүйгээр орон нутагт гэрээ хийх боломж олгодог.
Скот: Хөлөг халдлага болохын өмнө Будапештад нэг хоносон байна.
Е: Энэ компаний хэн нэг нь хөлөгт суусан. Себастиан хамтрагчтай байх боломжтой. Жагсаалтад бичигдээгүй хэн нэгэн.
Скот: Хөлөгт суусан хүмүүсийн тухай мэдээлэл байх ёстой. Нэрийг нь ол.
Е: За.
Рейнс: За, би Себастианы мөрийтэй тоглоомын зуршлыг судалж үзсэн. Энд байдаг казинод хөнгөлөлтийн карттай юм байна. Ривера. НҮБ-ын ХТХ/хар тамхины хэлтэс/ энэ газрыг Балкаы картелийн фронт гэж нэрлэдэг.
Скот: Ингэж л наймаачидтай холбогдож.
К: Дунай Европоор дайран өнгөрдөг болохоор картелийн хувьд хөлөг хоолой гэсэн үг. Себастиан бараагаа чөлөөтэй хүргэдэг байж.
Рейнс: Гэхдээ хөлөг дээр хэн ирж буудсаныг хэлж өгөхгүй.
К: Үгүй, гэхдээ зэвсэгтэй этгээдүүд хар тамхийг олохгүй болохоор дараагийн зүйл болох Себастианыг хайхаар ирсэн гэсэн үг.
Скот: Аанхан. Тэр манай залуу. Миний совин тэрнийг буучидтай холбоотой гэж хэлээд байна.
Е: Би хаяг оллоо.
******************
Скот: Хаалга.
Е: Байна.
Эр: Хонгил.
Эр: цэвэр.
Эр: Энд цэвэр.
Эр: цэвэр...
Эр: Өрөө хоосон.
К: Цэвэр.
Скот: Бүрэн нэгжлэх хий. Себастиан хаана байсан, хэнтэй уулзсан, хаашаа явсан гээд бүх мэдээлэл хэрэгтэй. Ойлгосон уу?
К: Тэрнийг картел, цагдаа, дээрмийн бүлэг хайж байгаа бол энэ газар аюултай. Тэр энд эргэж ирэхээр тэнэг биш.
Скот: Тэр хөнгөлөлтийн картан дээр хаягаа бичсэн тэнэг. Тэгэхээр...
Рейнс: Хуучны мотоциклийн Жи Пи Эс. Энэн дээр мотоциклийн явсан маршрут бичигдсэн байгаа.
Скот: Залгачих.
Е: Тэрнийг зэвсэгтэй гэх нь зүйтэй байх.
Скот: Гайхалтай. Бауэрийн хэлтэс дээр байлгаж бай. Ах дүү хоёрыг хоёуланг нь алдаж болохгүй.
Рейнс: Өө, эхэлчихлээ. Байнга очдог хаяг олон гарч байна. Себастиан өнгөрсөн хэдэн сарын хугацаанд олон удаа очиж. 7хоногийн өмнө ч бас.
К: 12-р дүүрэгт байдаг паб. Еэгер бид хоёр шалгаж болох юм.
Скот: Тэг.
Е: За. Хөлөг онгоцны мэдээлэл ирж байна. Будапештаас хөлөгт сууж, жагсаалтад бичигдээгүй эмэгтэй. Чам руу явуулчихлаа.
Скот: За. Себастиан хуулийн дагуу зэвсэг худалдаж авсан эсэхийг шалга. Одоо юу болохыг мэдсэн болохоор хөлгийг дахиад нэгжсэн нь дээр байх. Себастианы өрөөнд анзаараагүй юм үлдсэн байж магадгүй...
*******************
Сара: Скот.
Скот: Сайн уу, зав байна уу?
Сара: Юу болоо вэ? Чи яаж манай...
Скот: Мэдээ үзсэн үү? Венид болсон буудалцааныг?
Сара: Үгүй ээ, би... Яасан? Юу болоод байгаа юм?
Скот: Валхаллагийн онгоцоор хууль бус хар тамхи зөөвөрлөдөг байсан. Хөлгийг Будапештат зогсоход чамайг тэр онгоцонд суусныг би мэднэ. Яах гэж?
Сара: Хүлээгээрэй, чи намайг...
Скот: Асуултад хариул.
Сара: Би хотод хувийн аялал хийдэг. Усан онгоцнууд Будапештат зогсохдоо миний үйлчилгээг авдаг. Би тэдэнтэй уулзах гэж хөлөг дээр очсон.
Скот: Чи хувийн аялал хийдэгээ хэлээгүй.
Сара: Би зургаан хэлээр ярьдаг, Скот. Компаниас надтай холбоо баривал...
Скот: Чи бэлэн мөнгөөр цалинждаг.
Сара: Тэгээд? энэ үйлчлүүлэгчийн сонголт.
Скот: Чи Балкануудад ажилладаг уу?
Сара: Юу? Би наадах чинь ямар учиртайг ойлгохгүй байна.
Скот: Өнөөдөр намайг ажлаас маань холдуулах гэж яаж хичээж байсныг чинь би санаж байна.
Сара: Би чамтай байхыг хүссэн.
Скот: Миний анхны багш сарын өмнө ажлаа больж, чи оронд нь ирсэн нь сэжиг төрүүлж байна. Чи санаатай тэгсэн үү?
Сара: Юу? Үгүй ээ. Чи яагаад ингээд байгаа юм?
Скот: Яагаад гэвэл ойр дотныхон маань бүгд намайг хуурдаг.
Сара: Чи тэгж бодож байна уу? Намайг хуурсан гэж үү?
Скот: Чи, миний амьдралын тухай их олон зүйл асуусан, Сара. Миний ажлын тухай.
Сара: Хүмүүс тэгдэг юм. Эсвэл Холбооны мөрдөх товчоо боловсон зан заадаггүй хэрэг үү?
Скот: Тэдний нэр нь хэн бэ?
Сара: Аан?
Скот: Чиний аялалаар авч явсан хүмүүс. Тэд хэн байсан бэ?
Сара: Бүлэг байсан. Би санахгүй байгаа ч хаа нэгтээ бичсэн цаас байх ёстой.
Скот: Сайн байна.
Сара: Би олохоороо мессеж явуулъя, одоо яв.
Скот: за. Намайг учрыг нь олох хүртэл хотоос гарах хэрэггүй шүү.
***************
Е: Цагдаа нар барыхан зарим шөнө ажлын бус арга хэмжээ зохиодог гэсэн. Албан бус хөзрийн тоглоом гэх мэт. Венийг Крем дела Крем гэсэн үг. Энэ байна.
М: Тавтай морил.
Е: Өнгөрсөн шөнө голд болсон буудалцааны сэжигтнийг хайж байна.
К: Себастин Клайн. Тэрнийг мэдэх үү?
М: Би нэр сайн тогтоодоггүй.... Царай ч бас...
К: Тэгвэл дахиад нэг байна. Аня, 9 настай. Бууны шархнаас болж хэвлийн хөндийн цус алдалттай. Энийг хэн хийснийг Себастиан Клайн хэлж чадна гэж бодож байна. Тэгэхээр таны ой санамж, эсвэл хараа чинь сайжирвал бид талархах байна.
М: Тэрний төлөө харамсаж байна, гэхдээ би бизнесээ...
Е: Танай хаалган дээр Холбооны мөрдөх товчоо, Европол ирчихээд байна. Миний дараагийн дуудлага Бундесполицай/цагдаагийн газар/, дараа нь Дотоод хэргийн яам, НҮБ-ын ХТХ/хар тамхины хэлтэс/ байх болно. Хуруугаа имэрч амжихаас өмнө бизнес чинь хаагдах болно...
**************
П: Манай арын хэсэгт тусгай өрөөнүүд байдаг. Өнгөрсөн долоо хоногт намайг уух юм аягалж байтал маргаан гарсан. Тэр их онцгүй хүмүүстэй байсан.
К: Нэр, царайг нь санаж байна уу?
П: Ийм газарт хүмүүс рүү ширтэж болдоггүй юм. Маргаж байгааг нь сонсоод би өрөөнд нь ороогүй. Гэхдээ хана нимгэн болохоор... Гурван хүн Германаар ярьж байсан.
К: Тэд юу ярьсан бэ?
П: Себастианд тэдэнд ямар нэг өртэй гэсэн. Гэхдээ тэр зодуулахгүйн тулд юу ч хэлж мэдэхээр харагдсан. Тэр тэдэнд завиар Боснийн картелийн бараа тээвэрлэж байгаа гэсэн. Голоор явдаг тойрон аялал. Тэр тэдэнд ч гэсэн хийж өгнө гэж санал тавьсан. төлбөргүй.
Е: Өрнийхөө оронд тохиролцоо хийгээ юу?
П: Тэр оролдсон. Гэхдээ л тэд тэрнийг зодсон. Тэд хөлөг дээр хар тамхи хаана байгааг мэдэхийг хүссэн. Себастиан шүүгээ гэх шиг болсон.
К: Тэгээд тэд завин дээрээс барааг хулгайлах гэж оролдож. Тэрнээс хойш тэднийг харсан уу?
Скот: Юу болов?
Е: Гэрч олсон. Себастиан миний байгаа энэ баранд буучтидтай таарсан.
Сара: Хамтарч ажилладаг уу?
Е: Үгүй ээ. Хууль бус наймааныхаа тухай ам ангайсан болохоор тэд нар мах харсан акулууд шиг дайрсан бололтой. Гэхдээ тэр хар тамхины байгаа газрыг буруу хэлсэн. Шүүгээ гэж худлаа хэлсэн.
Скот: Буруу мод руу хуцсан хэрэгтнүүд дургүй нь хүрсэн байх. Бас Себастианд төв танхимаас зугтах хангалттай хугацаа өгсөн.
Е: Нуугдахдаа сайн гэдгийг нь зөвшөөрч байна. Чи юм олов уу?
Сара: Над руу явуулсан хүний бүрэн мэдээллийг өгөх байх гэж найдаж байна. Сара Сабо.
Е: Мэдээж.
Скот: Би Венид аль болох хурдан эргэж очино оо.
******************
Том: Валхаллагийн захирлыг ирнэ гэж дуулаад ирэхгүй байж чадсангүй. Тэр хүн намайг залгахаар зугтаад байгаа юм.
Рейнс: Тэр өндөр цамхагууд сүлжээ байдаггүй байх.
Ж: Зэвсэгтэй этгээдүүд хөлөг дээр гарч, манай зорчигчдыг буудсан. За юу? Миний эд хөрөнгийг сүйтгэсэн. Залуус аа, гуйя. Энэ тэнэгүүдэд... миний завийг барьцаалахаа боль гээд хэлээд өгөөч?
Цаг: Энэ онгоцыг дахин үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй.
Рейнс: Живсэн юм шиг сонсогдож байна.
Ж: Энэ инээдтэй байна уу?
Рейнс: Хөөе. Ажлаа хийж байгаа цагдаа руу хашгичлаа гээд танд тус болохгүй байх.
Ж: За. За за... Та нар...
Том: Та ахмад Бауэр хөлөг дээр дүүгээ ажиллуулж байсныг мэдсэн үү?
Ж: Үгүй ээ, мэдээгүй юм байна.
Рейнс: Ажилчдаа шалгадаг байсан бол мэдэх байсан биз. Тэр залуу манай гол сэжигтэн, тэр зугтчихсан. Энэ хамгийн жижиг асуудал. Хууль бус наймаачид усан замаар явдаг танай бизнест орсон бол танд хариуцлага тооцно.
Ж: Би би энэнтэй ямар ч хамаагүй.
Том: Энэ талаар таны нотлох баримт баттай гэж найдъя.
Ж: Би би өмгөөлөгчтэйгөө ярих хэрэгтэй байна.
Том: Ямар нэг юм болоо юу?
Рейнс: Биднийг ирэхэд нэг залуу бараа буулгаж байсан. Саарал малгайтай цамц. Биднийг ажиглаад байна.
С: Холд... Замаас зайл...
Эр: Яаж байна аа?
Рейнс: Себастиан биш байна.
Эр: Америк гахайнууд/гадаадаар ярина/
Том: Шивээс нь Балканы картелийн хэрэгжүүлэгч байна.
Рейнс: Тийм ээ, хар тамхи тэднийх. Тэр ч гэсэн манай ахмадын дүүг хайж байсан байж магадгүй.
Том: Себастиан айсандаа зугтаж байгаа байлгүй.
Рейнс: Асуудал болох байх. Тэрэн шиг хүнд алдах юм байхгүй.
*************
Том: Та нарын зөв байх. Балканууд алга болсон бараандаа санаа зовоод хүнээ явуулсан байх. Себастианыг олчихвол бонус болно.
Рейнс: Таэрнийг ашиглаж болох уу?
Том: Тэрэн шиг цэргүүд амаа хамхих нь бахархал гэж боддог.
Скот: Тийм ээ, цагдаагаас илүү картелаас айдаг болохоор.
Том: Гэхдээ л, нотлох баримтгүй бол тэрнийг удаан хорьж болохгүй.
Скот: Тэгвэл сууж л байг.
К: Энийг харсан нь дээр байх.
Скот: Энийг Себастиан гэж бодож байна уу?
Бауэр: Себастиан мөн. Германы хуучны тоглоом байдаг юм. Уулан дээрх үхэр... Уулан дээрх үхэр. Бид багадаа тоглодог байсан юм. Бидний код болж хувирсан. Муу зүйл болбол Себастиан надад уулны зураг явуулдаг. Тоглоомын хэлж байгаа юм. Би үхэрний зураг явуулбал аюултай гэдгийг тэр мэднэ.
К: Таны хариулт тэрэнд нуугдах уу, эсвэл гарч ирэх үү гэдгийг хэлж өгдөг.
Бауэр: Хариу бичвэл эрсдэлтэй. Өмнө нь тэрнээс болж асуудалд орж байсан.
Скот: Аюулгүй гэж хэлбэл ямар хариу явуулдаг вэ?
Бауэр: Уул, буцаагаад явуулдаг.
Скот: Хий...
Бауэр: Надаар тэрнийг нуувчнаас нь гаргуулах гээ юу?
Скот: Себастианы олбол танай хөлөг дээр буудсан хүмүүсийг олж чадна. 9 настай хүүхдийг сэхээнд оруулсан хүмүүсийг. Тэгэхээр, тийм ээ.
Утсан дээрх бичиг: Себ: Леон, надад туслаач. Хаана уулзах вэ?
Скот: Сайн байна. Тэрэнд...
Бауэр: Манай гэрт, цагийн дараа. Тэрний очих ганц газар. Өөр газар хэлбэл тэр миний баригдсаныг мэднэ.
**************
К: Форестер бид хоёр байд ойрхон байна. Рейнс гудамжны эсрэг талаас хянана. Картел эсвэл голын дээрэмчид ирж магадгүй.
Рейнс: Ойлголоо.
Скот: Тэрнээр хэрэгт оролцсоныг нь хэлүүлж чадах юм бол шүүхэд тэрэнд тус болно. Тэрнийг дээрэмчидтэй урьдчилж тохиролцоогүйг батал. Миний хэлснийг ойлгов уу?
Бауэр: Тийм ээ.
**************
Рейнс: Байрлалаа эзэлсэн.
Скот: Ойлголоо.
Рейнс: тэр орсон.
Себ: Ирэхгүй нь гэж бодож байлаа.
Рейнс: Чөтгөр ав. Тэрнийг байрандаа зогс гэж хэлсэн юмсан. Харагдахаа больчихлоо.
Скот: Бэлэн байдалд.
Бауэр: Юу ч болж байсан би чамд хайртай.
Себ: Би юу ч хэлэх ёсгүйгээ мэднэ. Гэхдээ тэр хүмүүс, тэд... Леон, үгүй ээ...
Бауэр: Себастиан битгий. Себастиан. Үгүй ээ, ингэж болохгүй. Би юу хийчихэв ээ? Гуйя, бурхан минь. Үгүй ээ. Би юу хийчихэв ээ? Тусламж дуудаарай. Гуйя... Юу болсныг мэдэхгүй байна. Тэр буу гаргаж ирээд... надад тулгасан. Би зүгээр л... өөрөө мэдэлгүй...
Скот: Буугаа хая!
Бауэр: Тэр намайг алах гэж байсан. Намайг алах гэж байсан. Энд...
Скот: Бауэр, буугаа хая!
Бауэр: Тэр амьд байна уу? Гуйя, Себастиан.
*******************
Бауэр: Би Себастианыг мэднэ. Тэр тартагтаа тулсан байсан. Та ч гэсэн тэрнийг гарцгүй болсон гэж хэлсэн.
К: Яагаад таныг алах гэсэн юм бол?
Бауэр: Тэр дандаа ингэдэг. Намайг үргэлж асуудалд оруулдаг.
К: Наадах чинь таныг алахаас огт өөр зүйл.
Бауэр: Тэр Боснийхонд намайг холбоотой, тэдний асуудлыг цэвэрлэж байгаа гэж хэлсэн байлгүй. Би яаж мэдэх юм?
Скот: Та бидэнд харагдах газар зогсох ёстой байсан.
Бауэр: Та нар намайг тийшээ ороод дүүгээсээ урва гэсэн. Би танай төлөвлөгөөний оролцогч байсан. Тэр үхчихээд байна. Энэ яахаараа миний... Энэ та нарын буруу... Минийх биш. Та нарынх...
****************
К: Цочирдсон нь тодорхой байна.
Том: Бидэнд өөрийгөө хамгаалсан түүх байна.
Скот: Нэг л биш байна. Буун дуу гарахаас өмнөх бичлэгийг дахиад тавь даа.
Себ: Леон, үгүй ээ...
Бауэр: Себастиан, битгий...
Скот: Буудахын өмнө, юун чимээ байсан бэ?
Рейнс: Хоолой байх, Себастиан ч юм уу.
Бауэр: Себастиан, битгий...
Скот: Энийг цэвэрлэх төхөөрөмж байгаа юу?
Том: Моцарт, Бетховен, Штраусс. Дууны урлаг бол Вений өв. Байлгүй яах вэ.
***************
Бауэр: Мөрдөгч Форрестер, намайг уучлаарай. Би түрүүн сэтгэл хөдлөлдөө автаж. Би танд тэгж хэлэх ёсгүй байсан. Үнэн шүү, би... би... Юу ч болж байсан би чамд хайртай.
Себ: Би юу ч хэлэх ёсгүйгээ мэднэ. Гэхдээ тэр хүмүүс, тэд... Леон, үгүй ээ...
Бауэр: Себастиан битгий.
Себ: Яагаад?
Скот: Чимээгүй.
Себ: Яагаад?
Скот: Дүүгийн чинь эцсийн үг “Яагаад?”
Бауэр: Би..
Скот: Себастианд таны амь насанд заналхийлээгүй. Тэр “яагаад” өөрийн мах цусны тасархайд хууртсан хүний үг.
Бауэр: Энэ бол солиорол.
Скот: Себастиан тан дээр картелийн хар тамхийг зөөх зорилготой ирсэн. Та өрөнд унасан болохоор энийг зөвшөөрсөн. Танд хувь хэрэгтэй байсан, Валхаллаг энийг хэзээ ч мэдэхгүй гэж бодсон. Тэд хөлөг дээр юу болдогийг бараг анхаардаггүй нь тодорхой болсон. Гэхдээ бүгд бүтэлгүйтсэн. Хүмүүс үхэж, гэнэтхэн та, таны хөлөг онгоц цагдаагийн хараанд өртсөн. Танд гай болж мэдэх ганц хүн нь таны бүтэлгүй дүү байсан. Танай бүтэлгүй дүү үнэнээ хэлэх нь тодорхой байсан, энэ сандал дээр суугаад. Тэгээд та тэгүүлэхгүй байх арга олсон. Тийм болохоор л өөрийнхөө байрыг сонгосон. Яагаад гэвэл харагдахгүйн тулд хаана зогсох ёстойг та мэдэж байсан.
Бауэр: Энэ бол солиорол.
Скот: Та тэрнийг алсан. санаатайгаар.
Бауэр: Тэр миний дүү байсан.
Скот: Аанхан.
Бауэр: Себастиан, битгий.
Скот: Харав уу, тэрнийг буугаа авч байгаа юм шиг болгохыг хүссэн, гэхдээ тэр тэгээгүй. Харин тэр ахыгаа харсан... Хамгаалагч нь гох дарахыг... Тэр таны гэр бүл байсан, та тэрнийг алсан.
Бауэр: Үгүй ээ, үгүй үгүй үгүй үгүй үгүй. Себастиан, битгий.
Себ: Яагаад?
Скот: Хөлөгтэйгөө живэхээс өмнө, хоёр хүүхдээ бодоорой. Та тэдний авга ахыг алсан. Тэдэнд энэ бүгдийг харуулж, удаан, зовлонтой шүүх хурлаар тамлах хэрэггүй. Үнэнэ хэлж тэднийг авар. Та тэрнийг санаатай алсан.
Бауэр: Би юу хийчихэв ээ? Би юу хийчихэв ээ?
******************
Ээж: Бурхан минь. Баярлалаа. Эмч, Аняг эдгэрнэ гэж байна.
К: Тэрэнтэй уулзахаарай өгөөрэй.
Ээж: Бурхан минь. Тэрний хонгор. Аняд таалагдана аа. Тэднийг барьсан уу?
К: Яг одоо барьж байгаа.
Эм: АНУ болон Европын хууль сахиулагчид хамтарсан ажиллагаа явуулж хэд хэдэн сэжигтнийг баривчиллаа. Баривчлагдсан Австрийн гурван иргэнийг бямба гарагт Венийн ойролцоо Дунай мөрөнд болсон халдлагад сэжиглэж байгаа юм.
Рейнс: Дэлхий шуурхай мэдээ л үзнэ, яг юу болсныг хэзээ ч мэдэхгүй.
Скот: Тэр нь ч дээр байх.
Рейнс: Гудамжинд шинэ шар айрагны газар нээгдсэн байна лээ. Хүсвэл шүү дэ.
Скот: Өө... Дараа болъё.
Е: Сара Сабогийн ялын тогтоол. Тэр цэвэр. Хууль бус тээвэрлэлт ах дүү хоёрын хийсэн хэрэг. Ачааг ачсан нь ахмадын хяналтан дор явагдсан. Хамтрагч биш болохоор хариуцлага хүлээхгүй гэсэн үг... Би сайн мэдээ гэж бодсон юмсан.
Скот: Үгүй ээ, би баллачихсан, Еэгер. Яагаад гэдгийг би бага багаар ойлгож байна. Би бүх насаараа... ээжийнхээ хийсэн хэргийн төлөөсийг төлж байна. Одоо сайн хүмүүс хохирч байна. Яагаад ч юм биш үнэнийг хүлээн зөвшөөрөөс татгалзсаар байна.
Е: Тэр нь?
Скот: Зарим хүн намайг хуурахгүй.
Е: Бид өөрсдөө хана босгодог. Ийм ажилтай болохоор өөр арга байхгүй... Энэ тохиолдолд эвдэрсэн зүйлийг засах боломжтой юу гэж асуух хэрэгтэй байх.
Скот: Жаран секунд. Өөр юу ч хүсэхгүй... Ийм ажил хийхээр... юмыг өөрөөр харж эхэлдэг... Хүмүүсээс зайгаа барих гол шалтгаан ч байж магадгүй, гэхдээ энэ чиний хувьд шударга байгаагүй. Миний мэдэж байгаа ганц зүйл бол, чамтай шударга байхыг хүсч байна... Бас хэзээ ч чамайг гомдоохыг хүсээгүй. Би хэтрүүлсэн... Надад боломж өгөөч.
Сара: Надад тогтвортой хүн хэрэгтэй. Баяртай, Скот.
К: Сайн уу.
Скот: Сайн уу. Надад найз хэрэгтэй байна, яг одоо...
К: Энд байна.
18-р анги төгсөв.
Back to episodes Go home