Эм алуурчин: Алуурчны оролдлого бүтэлгүйтсэн. Сун Рон, амьд мэнд байна. Үйлчлүүлэгч ууртай байгаа. Манай хүмүүс Буддын Нигүүлсэнгүй Хилэнд бут цохиулсан. Гэтэл хэн хийснийг нь ч мэдэхгүй байдаг.
Эр: Мастер аа, бидний мэдсэнээр, өндөр түвшний бие хамгаалагч түүнийг дагалдаж явсан. Тэгээд л манай хүмүүс...
Эм алуурчин: Зуун зууны турш, манай Сүүдрийн Урсгал салбартаа тэргүүлэн 100% гүйцэтгэлтэй ажилласаар ирсэн. Энэ хэрэг бидний нэр хүндийг баастлаа! Сүүдрийн алах тушаал явуул!
Эр2: Мастер аа, ахлах сургуулийн хүүхдэд тэрийг ашиглана гэдэг арай...
Эм алуурчин: Би ойлгомжтой хэлсэнгүй юу?
Эр3: Мэдлээ, мастер аа! Таны тушаалаар!
Бичиг: 5-р анги: Сүүдрийн урсгалын ах дүү гурав
Бичиг: Энгийн хамгаалагч: Сүнсний оноо 1024
Бичиг: Шилдэг хамгаалагч: Сүнсний оноо 37824
Эм алуурчин: Бай хараанд ил байна. Шүршигчээр буудчихаж болохгүй юм уу?
Эр4: Мастер аа, олон нийт дунд үймээн үүсгэнэ шүү дээ.
Эм алуурчин: Тэр чинь болзоонд хамт явж байсан хүү нь үү?
Рон: Ван! Ван! Ван! Ван!
Эр өгүүлэгч: Амлалтын урлагийн үр нөлөө өндөр бололтой.
Хао: Залуу минь, Сун Ронтой болзоонд яваад, чи ч азтай юм аа!
Чао: Энэ гар хүрсэн үү?
Рон: Өглөөний мэнд, Ван!
Хао: Бид юу ч хийгээгүй биз дээ?
Рон: Гуо Хао, яагаад тэгж хэлж байгаа юм?
Хао: Бие хамгаалагчид чинь бүр тойрчихлоо шдээ.
Зүкан: Сун Рон, өчигдөр Читианд чам руу дайрсан алуурчид сул байсаар байгаа. Өнөөдөр, бид чамайг хамгаалалтдаа авах болно.
Рон: Алуурчид... Вантай өчигдөр парк дээр очих үед, ямар ч алуурчин хараагүй дээ.
Эр өгүүлэгч: Өчигдрийн амлалтын урлаг их нөлөөтэй байна. Ван Линий санаа амрав.
И: Тэгээд л, би тэнд байсан юм. Тэднийг илрүүлсэн.
Хао: Жуо мастер аа!
Бичиг: Өчигдөр шөнө
Эр хамгаалагч: Хатагтай! Гэмтээгүй биз?
Эм: Барьцаалагдсан хүмүүс аюулгүй ээ. Түүнийг зөөвөрлөхөд бэлд.
Рон: Хөөе, би ингээд явлаа.
И: Сун Рон аюулгүй гарт байна. Багш аа, санаа амар даа. Таны Буддын Нигүүлсэнгүй Хилэн намайг ангайлгаж чадлаа шүү.
Лин: Жуо И.
И: Яасан бэ, багш аа?
Лин: Сана, чи алуурчдыг аюулгүй болгосон.
И: Өчигдөр, би Сун Роныг онилсон бүх Сүүдрийн алуурчдыг ялан дийлсэн.
Чао: Хөөх! Аргагүй л Жуо мастер!
Эр өгүүлэгч: Мөн, мартуулах урлагийн 50% ч маш сайн нөлөөтэй байна.
И: Харамсалтай нь, тэднийг бас уурлуулж орхисон.
Хао: Энэ чинь Сүүдрийн Урсгалын алах тушаал уу? Үүнийг авсан хэн ч бай, маргаашийнхаа нарыг үздэггүй гэсэн.
Рон: Энэ чинь үнэхээр хэн нэгэн намайг онилж ээ?
Эм алуурчин: Тэгвэл өчигдрийн төлөвлөгөөг Жуо И бусниулжээ.
И: Тиймээс өнөөдөр би тусгай хамгаалалтын арга хэмжээ зохиосон.
Эр хамгаалагчид: Нэг, хоёр. Нэг, хоёр. Нэг, хоёр. Нэг, хоёр. Нэг, хоёр.
Эр сурагч: Хөөе, ганц л минут хоцорсон шдээ, арай юу?
И: Гадаа хаалган дээр эргүүлийн салаа байршсан бөгөөд асуудлыг дор нь Нууц Зөвлөлд мэдэгдэх үүрэгтэй байгаа. Дагаад явна уу. Хана болон хойд талбайн хооронд хяналтын камерууд суурилуулсан. Тэд бүгд туршлагатай Хөгжлийн армийн цэргүүд. Ихэнх нь чөтгөрийн мангас эзэмшдэг.
Эр2 сурагч: Манай хамгаалалтынхан угаасаа ийм байсан билүү?
И: Хамгаалагчид болон эргүүлийн салаанаас гадна, дотор талыг ч хамгаалсан. Гаднаас их хүчирхэг тусламж авчирсан.
Чао: Гаднаас тусламж?
Эр хамгаалагчид: Өглөөний мэнд, хатагтай!
Рон: - Түрүүн байсан бие хамгаалагчид уу?
И: - Тийм ээ, хатагтай. Би аавтай чинь холбоо барьсан юм. Аавын чинь сонгосон бие хамгаалагч нар бүгд Гол Үүслийн үе шатнаас дээш хүмүүс. Өнөөдөр, сурагчдад садаа болохгүйгээр үүдний танхимыг манах болно. Сун Рон хатагтай, та Ван багшийн өрөөнд байх болно. Энэ өрөө Сүнслэг хамгаалалтаар хамгаалагдсан. Нэвтэршгүй цайз гэсэн үг.
Зүкан: Жуо мастер бол Сүнслэг хамгаалалтын мэргэжилтэн. Залгигч бахыг сургуулийн доор лацадсан хүн бол яах аргагүй Жуо мастер. Уг дөрвөн давхар хамгаалалтаар ялаа ч бай үл нэвтэрнэ.
Хао: Жуо мастер аа, ялаа...
Эм2: Устгагдлаа,
Эм3: дууслаа.
Хао: Хөөх, Долоон Одот тусгай хүчин байна!
И: Тийм ээ. Мэргэн бууч болон агаарын дайралтаас сэргийлж, Долоон Одот агаарын хөлгөөсөө ажиглалт хийж байх болно.
Зүкан: Тийм ээ, Жуогийн ачаар, үүсгэн байгуулагдсан үеэс хойш тавигдсан хамгийн өндөр хамгаалалт энэ болж байна.
Эм алуурчин: Өндөр хамгаалалт аа? Онгорхой байгаа юм байж. Мэдээллийг урд эгнээнийхэнд дамжуул.
Фэн: Урд хаалганы эргүүлийнхэн бараг л юу ч биш. Энгийн Газраар Зугтаах аргаар өнгөрөөд гарчихлаа. Дараагийнх нь...
Эр хамгаалагч: Энэ хаанаас гараад ирэв?
Эр өгүүлэгч: Шү Фэн, Алх гурвалын гурав дахь дүү, Гол Үүслийн шаттай ойрх Сүүдрийн Урсгалын улаан бүстэн. Мэргэжлийн алуурчин.
Фэн: Бага ах аа, арын талбай нь цэвэр. Одоо орж болно.
Ах Фэн: Ойлголоо, дүү. Анхааралтай байгаарай. Чамайг илрүүлчихсэн.
Фэн: Айн?
И: Урд эгнээнд эргүүлийнхэн ихээр байлгахгүй ээ.
Зүкан: - Сурагчид аа, айх хэрэггүй.
И: - Талбай руу нэмэлт хүч явуул.
Зүкан: Жуо мастер энд байна. Хэн ч та нарын туг үсэнд ч... хүрэхгүй.
Бичиг: Авьяастны ангийн групп чат
Чао: Өчигдөр Ван Лин Сун Рон хоёр Читианд болзсон гэсэн?! Бүр хоёр алуурчинтай таарсан.
Рон: Жуо И мастер ч бас тэнд байсан гэсэн. Миний бодлоор Жуо мастер тэднийг аварсан байх!
Хао: Бид Ван багшийн өрөөнд байна. Манай хосууд болон Жуо И мастер миний яг хажууд байна!
Чао: Гэхдээ алуурчид байгаа нь үнэн, хяналтын камерт хэдэн хамгаалагчдыг буулгаж авахыг нь харсан. Үнэхээр хурдан байсан!
Эр3 сурагч: Юу, нээрээ юу? Би бүр айчихлаа. Чэн дарга аа, та хэд айхгүй байна уу?
Чао: Айх аа? Би хамгаалчихна.
Эм2 сурагч: Галзуу юм аа! Нөгөө Сүнсний оноо 5 амьд байгаа юм уу!
Рон: Ван Лин, битгий ай. Чэн даргын зөв, би ч бас чамайг хамгаална!
Зүкан: Романтик байцгааж болох ч, хүүхдүүд ээ, нууц хадгалах хэрэгтэй.
Чао; Рон; Хао: Мэдлээ, эрхэм ээ.
Эр хамгаалагч: Анхаар, гадаа талбай дээрх хамгаалагчид бүгд арчигдсан. Эргүүлийн салааг нэмэлт хүчээр явууллаа. Тэсээрэй.
Эр2 хамгаалагч: Бид Гол Үүслийн шатан дахь шилдгүүд! Тэр муу хамгаалалтын албаныхнаас чинь хавь илүү. Муу шүү. Хортой хий байна!
Еин: Пегасус... солирт алх!
Эр өгүүлэгч: Шү Еин, алх багийн хоёр дахь. Гол Үүслийн шатныхаа сүүлд байгаа улаан бүстэн. Мэргэжлийн хор ашиглагч.
Фэн: Бага ах аа, нууц даалгавар байх ёстой биз дээ!
Еин: Тэднийг түйвээгээд хаячихвал, хэн ч биднийг энд байсныг мэдэхгүй.
Фэн: Гэхдээ эргүүлийнхэн ирж байна шдээ!
Еин: Чамд даатгалаа шүү, бага дүү.
Фэн: Хөөе! Хөөе! Бага ах аа!
Еин: Айн? Хэн байна?! Намайг отно гэнэ ээ!
Зүкан: Сонхай 60 дугаар Хөгжлийн Академийн багш Ван Зукан байна.
Эм алуурчин: Зиа за. Өрөөнд үлдсэн нь Жуо И болон дөрвөн сурагч л байх шив. Ялалт биднийх. Тийм биз, Шү Жиан?
Жиан: Санаа амар бай, мастер аа. Би дээвэр дээр отсоор байгаа. Долоон Одот тусгайгийнхан хүртэл намайг илрүүлж чадаагүй.
Эр өгүүлэгч: Шү Жиан, Алх гурвалын хамгийн ахмад нь. Том Алх Шү гэгддэг. Гол Үүслийн шатныхаа сүүлд яваа домогт улаан бүстэн. Түүний алга болох чадвар нь бүхэл энергийг нь халхалдаг. Аварга том алх нь хотын хэмжээний дайнд хэрэглэгддэг шидийн зэвсэг юм. Агуу их хүчийг агуулдаг.
Жиан: Хоёр дүүгийн дайралт ердөө л төөрөгдүүлэлт байсан. Миний цэнэглэх явц дуусчихвал, Сүнслэг тойрог хэр хүчтэй байлаа ч, би үнсэн товрог болгох болно.
Эм4: Шаржигнуур гоймонгийн бүх төрлийг цуглуулж чадлаа. Бэлгийн багц хожсонд тань баяр хүргэе! Анхааруулж хэлэхэд, хүргэлт 15 минутын дотор дроноор хүргэгдэх болно.
И: Ван багш тулалдаад эхэлж.
Чао: Тэр хөгшин үнэхээр тулалдаж үзүүлэх нь ээ.
Хао: Ингэж жин нэмсэн ч, тулалдаж чадах юм уу?
Еин: Энэ хөгийн академи намайг дорд үзэж байна уу? Гол Үүслийн шатны хөгшнийг миний эсрэг явууллаа гэж үү?
Зүкан: Залуу хүү минь, хэл амаа бод.
Еин: Чи яахаараа надад заадаг юм? Дайрлаа шүү! Томор.
Рон: Ван багш аа!
Еин: Хохь чинь. Тэнгэр донсолгогч алхны өмнө, чамд зугтах боломж байхгүй.
Зүкан: Сүүдрийн Урсгалын хүч ч мууджээ. Мэргэжлийн хүн юм байж, онлайнаар зардаг хуурамч тоглоом ашиглаад л.
Рон: Гайхалтай! Зүгээр түүхийн багш гэж бодсон шдээ!
Эм4: Шопдог дэлгүүрээс хүргэлт тань ирснийг мэдэгдэж байна.
Зүкан: Залуу хүү, үгэнд ороод бууж өг.
Еин: Тэсэл!
Зүкан: Сургууль дээр хор тэслэгч сахиус хэрэглээд увайгүй юм!
Еин: Баяртай, өвгөөн! Миний даалгавар биелчихсэн. Одоо том ахыг л...
Лин: Уучлаарай, яарч байна.
Рон: Ван!
И: Битгий тоо. Ван Лин хүргэлтээ авахаар явсан. Бай бол чи. Түүнд санаа зоволтгүй.
Еин: Сая юу байсан бэ?
Зүкан: Хүүхэд ээ, хичээл дуусаагүй шүү. Яагаад эрт явчхав?
Жиан: Хараал ид! Хоёр дахь баригдчихлаа. Бага дүү, чиний байдал ямар байна?
Фэн: Бага ах нэмэргүй юм. Том ах аа, би Эргүүлийн салааг зохицуулчихлаа.
Жиан: Байз.
Фэн: Хөөх, зөөлхөн юм бэ. Гөлөг минь. Гөлөг минь. Гөлөг минь. Ямар сахилгагүй гөлөг вэ! Үгүй ээ, яагаад энэ нохой миний Сүнслэг хүчийг сорчхов? Байз, Сүнслэг хүчээр ч зогсохгүй, залуу насыг маань ч бас...
Бах: Гол Үүслийн шатны Сүнслэг хүч ч аргагүй шүүслэг юм аа.
Фэн: Муу шүү, зугтахгүй бол!
Жиан: Хараал ид! Би л үлдчихлээ. Санаа зоволтгүй ээ. Удахгүй дууслаа! Бас миний нуугдах урлагаар сургуульд байгаа хэн ч намайг олж чадахгүй.
Лин: Энд байж ээ?
Эр4: Битгий хөдөл!
Жиан: Айн? Эндэхийн сурагч биз дээ?
Лин: Уучлаарай. Дээвэр дээрээс хүргэлт авах гэсэн юм.
Эр4: Ахлагч аа, аюулгүй ээ. Энгийн шаржигнуур гоймон байна.
Лин: Уучлаарай, төвөг удчихлаа.
Эм4: Таны хүргэлт 8 минутад ирлээ.
Жиан: Би хэтрүүлж бодож. Түрүүн надад биш, дронд хэлсэн юм байна.
Лин: Үгүй ээ, чамд хэлсэн. Уучлаарай. Санаандгүй нөхдийн чинь нэгийг хаалгаар цохичихсон. Харамсалтай ч, төлөвлөгөө чинь нурсан бололтой.
И: Яана аа! Хүчтэй энергийн лугшилт болох гэж байна!
Жиан: Төлөвлөгөөг хараал идэг! Бүлгийн дүрэм, хориог ч хараал идэг! Миний үл үзэгдэх чадварыг нэвт харж байгаа мангасыг үгүй хийх ёстой! Гэхдээ 1-р шатны сурагч биз дээ. Яаж ийм тэнгэр донсолгох Сүнслэг хүчтэй байгаа юм...
Эм5: Бүх алуурчид үгүй боллоо.
Эр6: Тайвшир, мастер аа!
Эр7: Тийм ээ, тайвшир.
И: Багш аа! Багш аа! Аргагүй л багш бурхны зэвсэгтэй дайсныг устгажээ!
Лин: Үгүй ээ, чи тэгсэн.
Зүкан: Хүүхэд ээ, очоод шинэ хүн болоход чинь амжилт хүсье!
Фэн: Надад туслах хүн-
Чао: Жуо мастер аа! Аргагүй л Жуо мастер! Бурхны зэвсэгтэй алуурчныг дарж чадлаа!
И: Харамсалтай нь, би оройтсон байна.
Чао: Ван Лин!
Эр хөтлөгч: Өнөөдөр, Сонхай 60 дугаар Хөгжлийн Академи Сүүдрийн Урсгалын дайралтад өртжээ. Харин Жуо И мастер академи дээр байж таарсан юм. Жуо мастер өөрийн хүчээр сургуульд нэвтэрсэн бүх алуурчдыг арчин хаяжээ. Энэ талаар удахгүй дахин мэдээлж, үнэн зөв мэдээгээр хангах болно оо.
Back to episodes Go home