The Daily life of the Immortal King_S01_04

Рон: Энэ галт наадам үзэсгэлэнтэй юм аа.

Бичиг: "Авьяастны анги"

Бичиг: 4-р анги: Охин тэнгэр болзоонд явахаар дарамталбал яах вэ?

Шэнцун: Ингээд тар.

Эр; Эм сурагч: - За. - За.

Эр өгүүлэгч: Үд дундад гормоны үнэр агаарт тархан байв. Сун Рон өөрийн олз руугаа дөхөвч, олз нь аюулыг мэдэрсэнгүй. Гэвч энэ удаад анчин өөрөө онилогдсон байлаа. Энэ бол амьдралын цагариг. Хүнсний гинжин хэлхээн оргилд, яг одоо шинэ махчид отолт хийж байна.

Рон: Ван, маргааш болзох завтай юу? Зоригтой байдалд нь цочирдон, Ван Лин хөшиж орхив. Яг одоо Ван Линтай төлөвлөгөө боловсруулж буй Сун Рон өөрөө төлөвлөгөөний бай болсноо мэдээгүй юм.

Алуурчин: Байг тогтоолоо. Хуагуо Хүрхрээ Холбооны өв залгамжлагч Сун Рон хамгаалалтгүй байна. Ганц буудахад л хангалттай. Тушаал хүлээж байна.

Эм алуурчин: Устга. Тэр үед, алуурчин гэнэтхэн хүнд дарамтад оров.

Рон: Ван! Надтай болз л доо!

Алуурчин: Муу тэнэг! Толгойлогч сая хэхэрсэн. Яаж байгаа юм?

Зүкан: Ван Лин.

Рон: Хмм?!

Лин: За!

Зүкан: Манай өрөөнд хүрээд ир.

Эр өгүүлэгч: Ван Линд зугтах боломж гарсан юм.

Алуурчин: Толгойлогч оо, байг алдчихлаа. Дараагийн байрлал руу хөдөллөө.

Эм алуурчин: За. Ухар.

Алуурчин: Мэдлээ.

Алуурчин2: Яасан бэ? Дахиад боломж өгчих л дөө!

Алуурчин: Дараагийн удаа. Гэнэтийн зочин ирсэн.

Эм сурагч: Тараад хаачих уу?

Эр сурагч: Би очиж болох уу?

Лин: Тэр бууж өгсөн байлгүй.

Рон: Итгэхгүй нь. Ван Лин их хурдан зөвшөөрчихлөө!

Эр өгүүлэгч: Ван Лин зүгээр л Ван Зүкантай тэндээс зугтахыг хүссэн, гэвч энэ нь романтик цуурхлыг тарааж орхив.

Бичиг: Сонхай Хөгжлийн Академи

Бичиг: Хуагуо Хүрхрээ Холбооны залуу авхай сэтгэлээ илчлэх үед

Эр сурагч: Яаж ийм амархан?

Эр1 сурагч: Нээрээ шүү. Нөгөө тавхан сүнсний оноотой нөхөр байна. Би ч бас хүсэж байна!

Эм сурагч: Хэн юм бэ?

Бичиг: Охин тэнгэрийн тушаал: Болзоо

Эр: Түүнийг татгалзвал ална даа!

Эр7 сурагч: Өнөөдрийн амьдралын минь бараан өдөр!

Эр2 сурагч: Эхнэр минь!

Эм алуурчин: Энэ чинь сайхан боломж байна.

Зүкан: Ван Лин, энэ бол манай академийн хүндэт мастер Жуо И. Тэр чамтай ярилцахыг хүссэн.

И: Ван Лин сурагч, сайн уу. Ван багш, түр үлдээгээч?

Зүкан: Айн? Аан! Тэгвэл, би ингээд явъя даа.

И: Чи тэр үед залгигч бахыг ялсан хүү биз дээ? 1000 наст чөтгөрийн мангасыг нэг цохилтоор ялсан. Хүн бүр намайг гавьяатан гэж байсан. Багш аа! Би таныг олон жил хайлаа. Таны хүчийг гэрчилснээс хойш, би таны доор элсэж суралцаж боловсрохыг хүссээр ирсэн, багш аа.

Лин: Хувь 50%.

И: Айн?

Лин: Мар- -туулах урлаг.

Эр: 100% мартуулах урлаг. Үүний гэрлийг харсан хэн ч бай, тодорхой үеийн дурсамжаа мартана. Комд орох эрсдэл ч бий. Байг хамгаалахын тулд, ихэвчлэн Ван Лин хүчнийхээ хагасаар 50%-н мартуулах урлаг хэрэглэдэг.

Лин: Төвөг удсанд өршөөгөөрэй.

Зүкан: Жуо Мастер, юм олж мэдсэн үү?

Бах: Гуаг.

Лин: Алуурчин?

Рон: Ван. Сэрээрэй, болзооны цаг!

Лин: Аа! Зүүд байжээ.

Рон: Ван.

Ван ээж: Лин сэрчихсэн үү? Өглөөний цайгаа уу.

Эр өгүүлэгч: Охин болзоонд явахаар хүчилбэл яах вэ? Сурагч хүнд, Хөгжлийн Сурлага нь хамгаас чухал. Ван Линий аав, Ван Линий ээж үүнтэй санал нийлэхгүй биз? Хурдлаарай. Яаж охин хүүхэд хүлээлгэж чадаж байна аа?

Жиао: Зүгээр л болзоо шүү дээ. Сандрах хэрэггүй, хүү минь. Ван овгийн ДНХ-д дур булаам чанар байдаг юм шүү.

Ван ээж: Хөөе, хөөе. Сандрахгүй гэнэ ээ? Эхний болзоон дээр хэн манай нохойноос үхтлээ айгаад байлаа?

Жиао: Ямар гэр бүл Улигч тэнгэрийн нохой тэжээдэг юм?

Ван ээж: Чи хөөрхөн гэсэн биз дээ?

Эр өгүүлэгч: Хоёул хүлээн зөвшөөрч байгаа бололтой.

Жиао: Хазахаас нь өмнө хэлсэн!

Бичиг: Хүүд минь хавар иржээ.

Жиао: Лин Лин. Хар! Энэ бол Сун хатагтайн ээжид чинь өгсөн тансаг алтан үрэл.

Эр өгүүлэгч: Алтан үрлийн багцын нөлөө хэтэрхий хүчтэй юм.

Ван ээж: Туршаад үзье.

Жиао: Нэг нь л гэхэд нэг сарын цалинтай тэнцэнэ. Ээж чинь идээд, цэцэгнээс ч хөөрхөн болчихлоо. Хар даа! Зөөлхөн байна.

Жиао: Боль доо.

Ван ээж: Боль л доо!

Жиао: Тэр охинд сайн хандаарай!

Ван ээж: Өнөөдөр оройтсон ч болно шүү! Оройн хоол хөргөгчид орхичихъё.

Лин: Айн?

Бичиг: "Дэлхийн энх тайван"

Лин: Айн?

Эр өгүүлэгч: Нэг нэгэн рүүгээ ширтэн, аргагүй л түүний эцэг эх дээ. Тэгж бодон, зөвшөөрсөн дээр гэж шийджээ. Ван Лин өмнө нь ийм байдалд орж үзээгүй.

Рон: Гараад ирэв үү. Суучих. Гэнэтхэн тэрээр Нобахын хэлсэн алуурчид хурдхан гарч ирээсэй гэж бодов.

Эр1: Сун хатагтай! Ийшээ хараач!

Эр2: Хуагуо Хүрхрээ холбооны өв залгамжлагч Сун хатагтай найз хөвгүүнтэйгээ машинд суугаад явж байна. Бид дагаж мэдээлсээр байх болно.

Бичиг: "Цуу яриа"

Алуурчин: Мхн. Одоохондоо боломж гараагүй байна. Машинтай явж байна.

Эм алуурчин: Араас нь дага. Сана! Энэ сүүлийн боломж чинь шүү.

Алуурчин: Мэдлээ!

Рон: Өнөөдөр, би чамайг зугаатай газар руу аваачина. Читиан ертөнц гэдэг юм. Манай гэр бүлийн амралт зугаалгын бизнес.

Эр3: Тавтай морил!

Лин: Яагаад хэн ч байхгүй юм?

Рон: Энэ паркийг өвөө маань зөвхөн надад зориулж бүтээсэн. Гэхдээ би түүнд онцгой хүнтэйгээ л ирнэ гэж хэлсэн. Тэгээд... өнөөдөр ирж байгаа нь миний анхны удаагийнх. Чиний ачаар. Тоглосон юм аа. Өнөөдөр чамд зориулаад хүнгүй байгаа.

Эр4: Хатагтай! Тавтай морил!

Рон: Өнөөдөр ханатлаа зугаацах болно! Эндээс, хоёулханаа явцгаана. Би найзтайгаа байна. Тэр намайг харж хандана. Явцгаая!

Эр4: Явъя!

Алуурчин: Халаалт хийчихлээ!

Эм алуурчин: Бай хамгаалалтгүй байгаа. Энэ удаа алж чадахгүй бол, битгий буцаж ирээрэй!

Эр5: Энэ бол алдарт тэнгэр газрын агуйн зөгнөлийн хана. Олон зууны өмнө чулууны мастерын бүтээсэн урлагийн бүтээл байгаа юм. Тэгээд, дагинын аманд гараа хийнэ. Чулуун хана сүнслэг хүчээр чинь хайрын төлгийг чинь шивнэнэ.

Рон: Их үнэн байдаг шүү! Манай нэг найзыг Энергийн хазайлтад орно гэж байсан. Тэгсэн чинь тэр түвшин ахих үедээ галд автчихсан.

Алуурчин: Олчихлоо.

Рон: Оролдоод үзье! Нааш ир. Ван. Ван. Чи сая над руу инээсэн үү? Дараа нь хаачих билээ?

Эр4: Баяртай! Дахиад ирээрэй!

Алуурчин2: Ямар гээч зэвсэг вэ? Түлхэлт нь аймаар юм аа!

Алуурчин: Хүлээ гээд байхад. Цоо шинэ шдээ. Эхлээд бэлдэх хэрэгтэй.

Алуурчин2: Энэ буу хэцүү юм аа! Буудах бүрд ингээд байна!

Алуурчин: Хэн ашигладаг байна аа?!

Рон: Ван. Алсыг харагч дээр суух уу? Ямар байна? Галт наадам үзэж болно шдээ!

Лин: Болно оо. Ван Лин нь алсыг харагчид суувал бага ч гэсэн амарна гэж боджээ.

Алуурчин2: Хүлээ!

И: Муу шүү! Багш асуудалд орж! Алуурчид дотогш нэвтэрсэн.

Эр6: Өнөөдөр бид энд Тэнгэр Газрын аз жаргал, зохицол гэх Сун Рон болон Ван Лин нарын гүн хайрыг гэрчилж байна.

Рон: Юу... Юу яриад байна аа? Дэмий юм.

Эр6: Юу хүлээсэн юм бэ? Галт наадмыг эхлүүл!

Эр өгүүлэгч: Одоогоор, Ван Лин галт наадамд сатаарчихлаа. Айн? Хэн бэ? Юу хүсээ вэ? Баярлалаа.

Алуурчин: Галзуу байлаа шүү. Азгүйдэж хамаг юм бүтэлгүйтээд! Ван Лин энэ хоёр алуурчны өгсөн амар тайван байдалд баяртай байлаа.

Рон: Та нар Сүүдэр Урсгалынх уу?

Алуурчин: Ухаантай юм, хатагтай. Сайн мэддэг юм байна. Хөөрхий дөө.

Эм алуурчин: Тэнэг! Битгий сатаараад бай!

Алуурчин: Ёстой нэг! Хууртах шахлаа!

Рон: Хүсэж байгаа хүн чинь би. Түүнийг явуулчих.

Алуурчин: Зүгээр л ангийн анд чинь уу? Найз хөвгүүн чинь гэж бодсон юм сан. Санаа зоволтгүй. Бай биш л бол бид алахгүй.

Рон: Энэ мөчид тээнэгэлзвэл Ван аюулд орно. Тиймээс, Ван битгий тэнэг зүйл хийгээрэй. Ганцаараа зугт. Хурдан яв!

Алуурчин2: Чи... Чи... битгий хөдөл!

Эм алуурчин: Хараал ид! Хоёр тэнэг!

Алуурчин2: Агуу... Агуу хүн минь, амь өршөө! Юу? Яагаад нисээд байна аа?

И: Тэр бол Буддын нигүүлсэнгүй хилэн. Багш аа, гайхалтай.

Лин: Энэ бидний нууц шүү. Амла.

Рон: За.

Өгүүлэгч эр: Ван Лин амьдралдаа анх удаа л 100%-н амлалтын урлагийг ашигласан юм. Тэгвэл, Сун Рон өнөөдөр болсон зүйлийг бүгдийг мартахын оронд үүрд нууцлах болно. Галт наадам тэнгэрт цэцэгс шиг дэлгэрнэ. Энэ шөнө зүрхний цохилт бөмбөр шиг л байна. Эн сайхан хос ариун гэрлэлтээр амар сайхандаа жаргаасай.

 

Back to episodes Go home