The Daily life of the Immortal King_S01_03

Бичиг: "Үхэшгүй Хааны өдөр тутмын амьдрал"

Бичиг: 3-р анги: Үүсэл дэмжих эм хэрхэн хийх вэ

Эм3 сурагч: Чи алхимийн хичээлд ямар зуух авчирсан бэ?

Эм4 сурагч: МАИ-н шилдэг цахилгаан модель. Харин чи?

Эм3 сурагч: Онцгой эд биш ээ. Жимсний АйФэйр Эксмакс эмийн зуух.

Эм4 Сурагч: Худалдааны захаас авсан хулхи эдээрээ намайг хуурахгүй шүү!

Эм3 сурагч: Чинийх ачааны машинаас уначхаа биз дээ?! Хогноос цаашгүй! Ангийн дарга?

Чао: Сайн уу?

Хал: Чэн Чао. Гэрийнхээ хүрэл зуухыг авчраа юу?

Чао: Манай өвөг эцэг үүгээр 9-р зэргийн Алтан үрэл хийдэг байсан.

Рон: Хөөх! Ангийн дарга мундаг юм аа! Алтан үрэл хүртэл хийгээд!

Хао: Дахиад л нэг бүтэшгүй уран зөгнөл биз.

Чао: Өглөөний мэнд! Сун Рон!

Рон: Ван Лин!

Лин: Айн?

Эр өгүүлэгч: Тэр үед Ван Лин Сун Роны толгой дээрх тэмдгийг харсан юм. Тэгээд шууд Сун Роны зүрхийг өөрийн мэдэлгүй тарнидсанаа ойлгожээ. Тэгээд, Ван Лин гэнэт дөхөв.

Лин: Сун Рон.

Рон: Аа!

Эр: Аа!

Хао: Аа!

Лин: Боллоо. Одоо зүгээр.

Хао: 5 оноот яагаа вэ? Яаж тэгж тохуурхаж чадаж байна аа.

Эм туслах: Хатагтай. Яасан бэ... хатагтай.

Рон: Би... Би сая яачхав аа?!

Бичиг: "Эм боловсруулах лаборатори"

Шэнцун: Өнөөдөр, хамгийн энгийн үүсэл дэмжих эм боловсруулах аргыг суралцана. Дараалал нь их энгийн, тиймээс хурдан заая. Дагаад цээжлээрэй.

Эр; Эм сурагчид: За.

Бичиг: Үүсэл дэмжих эм хийх дараалал

Бичиг: Зааварлагч: Пан Шэнцун

Шэнцун: Эхлээд, Яанчэн саваа бэлдэнэ. Тэгээд, алтан үнс дэвсэнэ! Мэлхийн хуяг! Лууны яс! Бутална! Үйрүүлнэ! Холино. Нишингэ. Хэрчинэ! Мирт үндэс. Хэрчинэ! Холино! 15 дугаартай нунтаг, 7 дусал газрын тос. Тэгшилнэ! Зууханд хийнэ! Хаана! Скочдоно! Тагийг лацадна! Галдана! Сэрүүлэг 17:15 хүртэл тавина. Бүгд дарааллыг ойлгосон уу? Одоо өөрсдөө хийгээд үз.

Хао: Одоо л өөрийгөө үзүүлэх цаг. Эхлээд, алхими гэдэг чинь галаар наадах урлаг. Чэний гэр бүлийн уламжлалт зуух нь эмийг бөөнөөр үйлдвэрлэх зориулалттай. Ийм бага хэмжээнд, галаа тохируулах нь хүндрэлтэй. Харин, Сун Рон дажгүй хийж байна. Байз, Сун гэр бүлийн автомат эм үйлдвэрлэгч үү дээ?! Энэ чинь булхай биш гэж үү? Юу вэ?! Эмийг богино долгионы зууханд хийж болдог юм уу? Ёстой нэг. Өөрийн шидийн эрдэнэсийг гаргая. Энэ чинь юу вэ?

Эр сурагч: Хөөх.

Эр2 сурагч: Юу вэ?

Хао: Энэ сайхан эдийг олох гэж их хичээсэн шүү. Төгс хэлбэр, эртний бөгөөд тансаг, автомат халуун тааруулагч, луужин цаг заагчтай. Тэгээд, түүхий эдээ хийнэ. Автоматаар хамгийн тохиромжтой Фэнгшүг барьж, сүнсний энергийг шингээж авна.

Эм2 Сурагч: Хөөх.

Эм сурагч: Ямар тансаг зуух вэ! Амьд юм шиг л байна!

Бах: Энэ... Зүгээр л хүрэл зуухны сүнс.

Бах: Гуаг?

Лин: Амаа тат.

Рон: Хмм. Дажгүй шүү. Дараа түүнээс авна аа. Аа? Юу вэ...

Эр4 сурагч: Ангийн дарга Чэн... Дэлбэрчихлээ.

Шэнцун: Алхими эрч хүч, биеийн чадлаас хамаарахгүй, харин дадлага, анхаарал болон тэвчээр шаарддаг.

Чао: Аав намайг ална даа!

Эр5 сурагч: Ангийн дарга зүгээр байгаа?

Хао: Санаа зоволтгүй ээ. Талбай дээр хамаг асуудлаа мартчих биз.

Шэнцун: Эм бэлэн болоход 7 цаг дутуу. Би буцаж ирээд дүнг чинь тавих болно.

Эр; Эм сурагчид: За.

Бичиг: Гуо Хао Өндөр: 174 см Орд: Хонь Хобби: Тоглоом тоглох Ур чадвар: Алхими, Сахиус Улс төрийн шинжлэх ухаанчдын гэр бүлээс гаралтай; Тэрээр ангидаа энгийн байдаг ч, гэртээ марзан.

Бичиг: Чэн Хао Өндөр: 178 см Орд: Охин Хобби: Урам зориг Үе дамжсан тулааны урлагийн гэр бүлээс гаралтай; Булчин болон хичээл зүтгэл бүхнийг шийддэг гэж боддог

Бах: Сүнслэг тэжээвэр амьтан идээгүй удаж. Өмнө нь сул доройг нь идсээр чөтгөрийн хаан болтлоо хувьссан. Би амьсгалтай байгаа цагт, буцаад чөтгөрийн хаан болох л болно.

Лин: Асуудал үүсгэнэ гэж мэдсэн юм. Амжиж ирсэн нь яамай даа.

Бах: Гуаг?

Лин: Зогс!

Бах: Тэнэг хүн! Би 5-аас 4 рүү үсэрсэн. Энэ тэнэг тэр чигтээ үсэрчихлээ! Яаж энд байгаа юм?! Ярилцъя л даа. Ярилц... Надаас хол бай!

Эр6 сурагч: 12 дахь тойрог нь. Сайн гүйх юм аа.

Чао: Аав аа! Өнөөдөр алхимийн хичээл дээр манай хүрэл зуух хэрэгтэй байна!

Чао аав: Тэр бол Чэн гэр бүлийн өв. Хагалчихвал яана?

Чао: Алтан үрэл боловсруулж, гэр бүлийнхээ нэрийг өргөх нь, зуухны утга учир гарах биш гэж үү?

Чао аав: Хмм. Нэгт орж чадахгүй бол, үр дагаврыг нь мэдэж байгаа биз.

Чао: Эцэг минь.

Лин: Айн? Гуо Хао, би тайлбарлая.

Хао: Яагаад миний нандин зуух гарт чинь байгаа юм? Зөөлнөөр газар тавь. Ухар! Аятайхан тайлбарласан чинь дээр шүү.

Эр өгүүлэгч: Чэн Чаогийн сүнс туйлдаа хүрэх үед, түүний доторх мангас нь сэрсэн юм. Сун Рон. Аа.

Рон: Ван Лин мастер аа.

Чао: Би... Би яагаад тэр 5 оноотоос дор гэж?

Эр4 сурагч: Яаж ийм ангийн дарга байдаг байна?

Эм1 сурагч: Азгүй амьтан!

Эр: Ангийн дарга байхаа боль.

Эм: Ван Лин богино долгионы зуухтайгаа чамаас дээр юм.

Эр2: Халаа ч үгүй дэлбэрчихсэн гээд бод доо.

Рон: Баяртай, зуух дэлбэлэгч ангийн дарга гуай.

Чао: Үгүй ээ! Сун Рон, Сун Рон, Сун Рон. Би чамайг аврахаар очиж байна.

Хао: Нобах миний зуухыг залгиад, чи 5-с 4 давхар луу хөөж, хоолойгоос нь гаргаж ирээд, угааж байсан гэнэ ээ... Тийм бий вий. Хэн наад балай юманд чинь итгэх юм?!

Лин: Итгэхгүй бол зуухны сүнснээсээ асуу.

Хао: Миний эрдэнэсийг ингэнэ гэнэ ээ? Там руугаа тонил, Ван Лин! Новш! Би юу хийчхэв ээ?! Би юу хийчхэв...

Лин: Хмм, сүртэй зүйл биш дээ. Цэвэрлэх урлаг ашиглан, дотоод мангас мөн хорноос нь ангижруулж болно.

Хао: Энэ талаар хэн ч мэдэх ёсгүй шүү! Чи толгойноос нь барь, би хөлөөс нь.

Лин: Айн?

Хао: Хурдал! Миний хийсэн Таван хорын шингэн гадна талаас үйлчлэх ёстой. Арьсанд хүрэхэд улаан тууралт үүсгэдэг юм. Гэвч Чэн Чао уучихсан. Хамаагүй дор гэсэн үг. Дөрвөн цагийн дотор цэвэрлэхгүй бол, амь насанд нь аюултай.

Лин: Үнэндээ тийм ч ноцтой биш ээ. Би...

Хао: Ван Лин! Хэрвээ ерөндөг хийхэд туслаад, энэ нууцыг хадгалбал, миний зуухыг авсныг чинь өршөөж болох юм.

Лин: Өөрөө л мэд дээ.

Хао: 3-р ангийн алхимийн номын 1-р бүлгийг ол доо.

Лин: Олчихлоо.

Хао: Орцуудыг бэлд. Анжелика, 30 гр. Улаан буурцгийн ороомог, 80 гр. Олон наст цэцэг, 90 гр. Гавлын яс цэцэг, 90 гр. Нумраа хунчир, 30 гр. Үндэслэг иш, 30 гр. Цөлийн аргамжин, 90 гр. Нохойн модны жимсний талст, 90 гр. Өвсний үндэс, 30 гр. 4 цагийн дараа бүгд болно. Хүлээ... багш удахгүй ирэх нь! Ерөндөг 4 цагийн дараа болох байтал, багш, сурагч нар 2 цагийн дараа ирнэ! Чэн Чаог хаана нуух вэ?! Бас миний үүсэл дэмжих эм яах юм?! Яах вэ... Яах вэ... Ван Лин. Зүгээр суухаа боль! Ямар нэг зүйл хий л дээ! Миний зууханд бүү хүр! Зүгээр үү, хонгор минь? Юун гэрэл вэ? Тэр мангас чамайг яасан? Ван Лин, хар даа!

Лин: Айн?

Хао: Дөнгөж халааж байхад, тод улбар өнгөтэй болчихлоо. Хоёрхон минутад ингэхгүй дээ. Арай... Халах явц хурдасчихлаа!

Лин: Чиний хүч үү?

Бах: Мэдээж! Цаг өөрчлөх гэрэл бол миний чадвар. Хангалттай сүнсний энерги байвал, цаг хурдасгах бол хүүхдийн л тоглоом, цагийг ухрааж ч болно!

Хао: Тэгвэл, Нобахад сүнсний энергиэ шингээвэл, тэр цаг хурдасгах гэрэл гаргаж чадах нь. Тэгвэл ерөндөг эрт дуусах нь!

Бах: Одоо л хүчийг маань үнэлэв үү! Намайг суллаад орхи. Хүлээ. Яах гэж байна аа?!

Лин: Яагаад хоёр ерөндөг хийсэн юм?

Хао: Би хорыг өөрөө туршаад ерөндөг болох нь уу үзэх гэсэн юм. Гэхдээ одоо, хамаагүй дээр туршилтын туулай байна.

Бах: Надад хүрээд үзээрэй!

Хао: Тууралт алга болчихлоо. Одоо Чэн Чаод уулгая.

Лин: За.

Хао: Ван Лин, Чэн Чаог өргө дөө.

Лин: За.

Хао: Чэн Чао хичээл тарахад сэрэх байх. Өө, яана аа! Багш, сурагч нар ирж байна. Яах вэ?! Би хаалган дээр саатуулж байя. Үлдсэнийг нь чамд даатгалаа.

Шэнцун: Гуо Хао, яагаад энд байдаг билээ?

Хао: У... Учир нь... галаа буруу тааруулсан байж магад гээд, шалгах гэж ирсэн юм.

Шэнцун: Тэгвэл, чинийхээс эхлээд шалгая.

Хао: Хүлээ, арай бэлэн... хатагтай. хатагтай. Ван Лин хурдан хөдөлжээ.

Шэнцун: Энэ чиний зуух уу?

Хао: Аан... хүлээ, хатагтай. Надад хоёр алхам дутуу... Айн? Юу? Яагаад үүсэл дэмжих эм байдаг билээ?

Эм1 сурагч: Хөөх. Гуо Хао алтан үрэл хийчхэж!

Эр2 сурагч: Хөөх. Өнгө нь сайн юм. Арай... Бахархалт анд минь! Тэр миний зууханд эм хийчхэж. Гэхдээ... үнэхээр богино долгионы зуухаараа эм хийчихсэн юм уу?

Шэнцун: Хмм. Муугүй шүү. 85 оноо. Ван Лин, чи ч бас түрүүлээд иржээ.

Хао: Баларлаа. Тэр эмгүй яах болж байна аа?

Шэнцун: Ван Лин, хичээл дээр эм гаргах ёстой байсан, бөмбөг биш.

Хао: Тийм байна! Ван Лин Чэн Чаогийн дэлбэрдэг эмийг өөрийнхөө зууханд хийчхэж. Ван Лин, чи бол амьдралын минь анд!

Эр өгүүлэгч: Үнэн хэрэгтээ, Гуо Хао хэтрүүлж боджээ. Ван Лин зуухыг угааж байхдаа, Үүсэл дэмжих эм хийгээгүй. Гуо Хао ерөндөг боловсруулахад, Үүсэл дэмжих эм нь ч хамт боловсорсон юм. Харин Ван Лин юу ч хийгээгүй. Түүний эм богино долгионы зуух хэрэглэснээр бутарсан. Харин Чэн Чаогийн эм... Сэрчихсэн үү? Чамайг хичээл тараад талбай дээр ухаан алдчихсан байхад чинь олсон. Тэгээд энд аваад ирсэн.

Чао: Хүлээ, миний хүрэл зуух!

Хао: Арагшаа хар даа. Бид засах арга олоод засчихсан.

Чао: Засахад минь тусалжээ.

Хао: Тийм ээ.

Чао: Ван Лин! Намайг уучлаарай!

 

Back to episodes Go home