Эр өгүүлэгч: Яг одоо Хөгжлийн хуанлийн 4386-р он. Энэ бол Шинжлэх ухааны агуу эрин зуун!
Эр: Хар даа, хүмүүс ээ!
Эм: 1-р түвшний хөгшрөлтийн эсрэг эм байна!
Эр: Сахиус, Сүнслэг дурсгал гээд хэрэгтэй бүхэн байна!
Эм: Уувал гоо үзэсгэлэнг тань хадгална!
Эр1: Хоёр тал бүхнээ дайчилж байна! Өрсөлдөгчдөө ямар ч боломж олгохгүй байна!
Эр өгүүлэгч: Хуашүйгийн улсад, бүгд бясалгаж боловсордог. Шинжлэх Ухааны хөгжилд тулгуурлан амар тайван амьдарцгаадаг. Нэгэн хэвийн амар амгалан амьдарч байтал...
Эр2: Хараач! Тэр юу вэ? Зугтаарай! Зугт! Зугт!
Эм2: Шуурхай мэдээ!
Эр2: Зугт!
Эм2: 5-р түвшний Залгигч бах Сонхайд гарч ирлээ. Хөгжлийн тусгай нэгж зэвсэглэн замдаа гарчээ.
Эр3: Анхаар! Данмү нисдэг сэлэм. Галлаад!
Эм2: Яг байг онолоо! Ийм нарийн бөмбөгдөлтөд Залгигч бах хүртэл тэсэхгүй биз ээ? Байз! Залгигч бах босоод ирлээ. Аа!
Эр3: Тараад!
И: Юу! Хүүхэд ээ, хурдан зугт! Зугт! Хүүхэд ээ, зүгээр үү? Хурдхан аав ээждээ оч. Би явж мангасыг дарна.
Эр өгүүлэгч: Тэрээр цор ганцаар залгигч бахыг ялсан юм, нэр нь Жуо И. Уг тулаанаар нэрд гарч, хойч үеийнхэн түүнийг "Хуашүйг аварсан баатар" гэх болсон. Олон Хөгжлийн хэлтсүүдэд түүний хөшөө байршсан байдаг. Өнөөдөр харин Хөгжлийн Академийн 60 дугаар элсэлтийн өдөр.
Эм сурагч: Айн? Сүнслэг хүч нь 5-тай хүн байгаа юм уу?
Эр сурагч: Дүү хүү, хараад байх нь ээ, Сүнслэг хүч 5-тай хүүхэд чи бололтой? Санаа зоволтгүй ээ, дүү минь. Ах нар нь чамайг сайн харж хандана.
Лин: Баярлалаа. Айн?
Эр сурагч: Харж хандах ч хэцүү ажил шүү дээ. Ах нарыгаа үнэгүй ажиллуулах гээгүй биз дээ? Тийм үү?
Эр2 сурагч: Тийм шүү!
Чао: Арай хэтэрнэ ээ!
Хао: Хүлээ. Хар даа!
Рон: Сүнслэг хүч чинь жаахан их байлаа гээд, бага Сүнсний оноотой сурагчдыг дээрэлхээд. Муухай юм биш үү?
Чао: Танил харагдаж байх чинь.
Хао: Тэр чинь домогт Хуагуо Хүрхрээ Холбооны залуу хатагтай биш үү?
Чао: Сун Рон уу? Дөнгөж элссэн байж, Алтан гэрлийн цацраг чаддаг гэж үү?
Эр сурагч: Новш гэж! Яг одоо буугаад ир!
Рон: Ах нар аа, би хүрээд ирлээ. Яах гэсэн юм?
Эр сурагч: Эр хүн эмэгтэй хүнд гар хүрдэггүй! Дахиж битгий нүдэнд үзэгдээрэй!
Рон: Хэзээ ч, хаана ч, юу ч болсон бай, би, Сун Рон, та бүгдийг хамгаална гэж амлая.
Лин: Баярлалаа. Сайн байлаа.
Рон: Айн?
Эр өгүүлэгч: Академийн нээлтийн уламжлалаар, өнөөдөр маш чухал шалгалт авах болно.
Эм2 сурагч: Хичээхгүй бол ч!
И: Сайн уу! 1-р шатны шинэ сурагчид аа, өдрийн мэнд!
Эм3 сурагч: Хөөх! Жуо И байна! Хөөх! Жуо хөгжүүлэгч! Догь юм аа.
И: Миний төгссөн сургуульд тавтай морил. Шинээр элсэгчид бүгд Сүнслэг Чадварын шалгалтад орох ёстой. Шалгалтын дүнгээр анги чинь хуваарилагдана. Өндөр оноо авбал авьяастны ангид орно. Бүгдээрээ хичээгээрэй!
Эр; Эм сурагч: За!
И: Дугаараа сонсмогцоо, үүгээр нэг нэгээрээ зааланд орно. Ингээд, Хуашүйгийн Хөгжлийн Зөвлөлийн нэрийн өмнөөс, хөгжил дэвшилд нь амжилт хүсье.
Зүкан: Дугаар 001. Кү Шуан, орно уу.
Шуан: Байна.
Эм2 сурагч: Хэн юм болоо? Энэ зохиолоороо Дунхуа дээр гарсан билүү?
Эр3 сурагч: Магадгүй сэтгүүлийн нүүрнээс харсан байх.
Шуан: Яагаад ийм харанхуй? Айн? Ус уу? Хэтэрхий харанхуй байна. Ямар гээч шалгалт вэ?
Эм2 сурагч: Бурхан минь.
Хао: Тэр чинь?
Рон: Тэгэхээр бид 10 жилийн өмнө, мөнх бусын ертөнцөд гарч ирсэн Чөтгөрийн хаантай тулалдах нь. Залгигч бах!
Зүкан: Санаа зовох хэрэггүй. Жинхэнэ Залгигч Бах сургуулийн доор лацтай хэвээр байгаа. Энэ бол сүнслэг хүчнээс нь гаргасан хувилбар. Та нар шалгалт дээр, үүний толгой руу сүнслэг хүчээрээ дайрна. Тэгээд л болоо.
Хао: Миний мэдэхийн өндөр түвшний Чөтгөрийн Хаад дайралтаар нь Сүнслэг Оноог нь хэмжиж чаддаг гэсэн.
Чао: Толгойг нь л хамаг хүчээрээ цохиход, авьяастны ангид орох нь ээ!
Шуан: Үнэхээр ичмээр байлаа. Нэг муу хувилбараас айх гэж?! Юу ч үгүй болтол чинь бяцлаад өгье л дөө! Би үүний зохиолч нь юм шүү!
Хао: Юу?!
Зүкан: Сүнсний оноо 404, энгийн анги.
Чао: Ус нь түлхэгдсэн сурагч нарт зөөлрүүлэгч болох үүрэгтэй бололтой.
Хао: Сагсан бөмбөгийн талбай зурж чадаагүй юм биш үү?
Рон: Лацтай байлаа ч, Чөтгөрийн хаан 5-р түвшний Сүнсний оноотой. Шинэ элсэгч сүнслэг хүчээрээ дайрах нь боулингийн бөмбөг рүү теннисний бөмбөг шидэхтэй адил. Яалт ч үгүй хойш цохигдоно.
Лин: Академи шинэ элсэгч нараа ингэж шалгаж байгаа юм уу?
Зүкан: Дугаар 002, Ли Хао. Орно уу.
Хао: Яаа!
Зүкан: Сүнсний оноо 75, энгийн анги.
Эр3 сурагч: Групп чатаас гар аа! Яагаад энд байгаа юм?
Зүкан: Ишш. Яагаад энэ жилийнхэн ийм муу байна аа? Өнгөрсөн жил Сүнслэг хүч нь 700-с 800 сурагчид ч байсан.
Чао: Миний өрсөлдөгч бол Чөтгөрийн Хаан! Сайн халаад авлаа!
Зүкан: Чэн Чао, Сүнсний оноо 938, авьяастны анги.
Хао: Гайхалтай!
Зүкан: Сүнсний оноо 528, авьяастны анги. Сүнсний оноо 331, энгийн анги. Сүнсний оноо 201, энгийн анги. Гуо Хао, Сүнсний оноо 886, авьяастны анги.
Бах: Муу тэнэг сурагчид намайг зүгээр л цохиулдаг гэж бодсон юм байх даа? Сүүлийн арван жил лацтай байлаа.
Зүкан: Дугаар 138, Сун Рон.
Рон: Байна! Сун Рон байна!
Бах: Жил бүр, намайг хэмжилтийн багаж болгож ашиглахад нь, энэ залуусын сүнслэг хүчийг сорсоор байсан. Хмм!
Эм3 сурагч: Түүн шиг Сүнсний оноогоор, шилдэг сургуулиудад орж болно шүү дээ. Яагаад энд орсон юм бол?
Бах: Дахиад жаахан л. Өнөөдөр энэ хараал идсэн хаалтыг устгах хүчтэй болно! Ван Зүкан! Хүлээж бай!
Эм3 сурагч: Бурхан минь, нэг анги болно гэдэгтээ итгэхгүй нь!
Бах: Энэ охины Сүнсний оноо их юм шиг байна.
Рон: Уучлаарай, би чамайг жижиг нударгаараа цохилоо.
Бах: Алив, цохиод өг! Гуаг, гуаг.
Эр; Эм сурагч: Хөөх!
Зүкан: Бурхан минь.
Эр; эм сурагч: Охин тэнгэр! Охин тэнгэр! Охин тэнгэр!
Зүкан: Сун...
Эр; эм сурагч: Охин тэнгэр!
Зүкан: Сун Рон!
Эр; эм сурагч: Охин тэнгэр! Охин тэнгэр!
Зүкан: Сүнсний оноо- 2019.
Эр; эм сурагч: Охин тэнгэр! Охин тэнгэр! Охин тэнгэр! Охин тэнгэр! Охин тэнгэр!
Рон: Баярлалаа! Баярлалаа! Айн?
Эр3 сурагч: Тэр нөгөө 5 оноотой залуу юу?
Рон: Ван... Лин?
Эм4 сурагч: Сул дорой юм!
Рон: За яахав, чамайг саначихъя.
Лин: Энгийн ангид орохын тулд 400 Сүнслэг хүч хэрэгтэй.
Бах: Гуаг, гуаг. Энэ лацыг устгахад дахиад жаахан л хэрэгтэй байна! Хүлээ! Энэ арын дуу! Тэр арай? Боломжгүй юм! Яаж тэр? Яаа! Сүнслэг хүчээ бүгдийг тушаа! Сайн байна, хачир өөрөө хүрээд ирлээ.
Лин /бага/: Шаржигнуур гоймон идэж байхад саад болоход дургүй.
Бах: Яа... Яагаад? Яах аргагүй. Тэр жил, ийм арын дуутай хүүд ялагдсан.
Лин: Хмм. Сүнслэг хүчээ хамгийн бага дээр нь түгжлээ. Өө, нээрэн. Хичээж байгаа дүр үзүүлнэ. Яаа!
Бах: Үгүй ээ, ямар нэг арга бодохгүй бол! Тэр намайг цохивол, сүнс маань юу ч үгүй устгагдана!
Лин: Дөшш!
Эр3 сурагч: Айн? Дэлгэц? Яачхав?
Эм4 сурагч: Юун цагаан гэрэл вэ? Эвдэрчихсэн үү?
Эр4 сурагч: Мэдэхгүй ээ! Яачхав? Айн?
Эр; Эм сурагч: Хөөх! Энэ чинь? Тоглож байгаа байлгүй дээ! Аа!
Лин: Юу болоод байна? Би яагаа ч үгүй дээ.
Зүкан: Бах аа! Бах аа! Юу болсон бэ?
Бах: Гуаг...
Зүкан: Бах аа.
Чао: Тэр залуу Залгигч бахыг алчхав уу?!
Хао: Хмм. Анзаараагүй юм уу? Су Рон дайралтаараа Залгигч бахын амин үзүүлэлтийг бууруулчихсан. 5 оноот залуу зүгээр л сүүлийн цохилтыг нь өгсөн.
Рон: Тийм биш ээ. Бүртгэгдсэн цохилт бүр хамгаалалтын бүрхэвч үүсгэж гэрэлтэж байсан. Яагаад энэ удаад гэрэлтсэнгүй вэ?
Лин: Тийм байж. Үхсэн дүр үзүүлсэн байх нь. Үлдсэн сүнслэг хүч нь сүнсний хэлбэрт ороод зугтаж.
Зүкан: Ван Лин.
Лин: За. Би.
Зүкан: Чи авьяастны ангид орно.
Лин: Айн?
Шэнцун: Авьяастны ангийн сурагчид аа! Би бол Пан Шэнцун, та нарын ахлах багш. Энэ бол дуудлагын анхны хичээл. Өмнө сурч байсан хүн байна уу? Бидний эргэн тойрон сүнслэг биетээр дүүрэн. Яах ёстой вэ гэвэл эргэн тойронд хонгил үүсгэнэ. Сүнслэг хүч чинь хонгилын хэмжээг тодорхойлно. Ихэнх дуудлагын техникийг Сүнсний Лац зурж эсвэл Тарни уншиж хийдэг. Эхлээд, Сүнсний Лац зурна. Дараа нь, үүндээ Сүнслэг хүчээ оруулна. Ингэж Сүнслэг Мангас дуудах болно. Үндсэндээ, дуудсан Сүнслэг хүч нь чиний Сүнсний оноотой шууд холбоотой.
Эр; Эм сурагчид: Хөөх.
Шэнцун: Би эхлээд хамгийн энгийн дуудах чадварыг заалаа. За. Энгийн дуудлага нь саяны хэлсэн шиг гол хэсгүүдтэй. Одоо юу чадахаа үзүүл.
Чао: Мэдлээ, багш аа! Эргэн тойрон дохь сүнснүүд минь, дуудлагад минь хариул! Дэлхийн харанхуйг үргээн, надад замыг заа!
Шэнцун: Хөөе. Дуудлага хийхэд ингэж сүржигнэх хэрэггүй.
Чао: Чөтгөрийн Эзэн, дэлхийд буун ир! Цус болон сүнсээ өргөе! Гараад ир, тэнгэрлэг луу! Хүслийг минь биелүүл!
Хао: Сонирхолтой юм. Би оролдоод үзье!
Эм5 сурагч: Аа! Заваан юм!
Хао: Байз, байз! Би тайлбарлая! Хөөх!
Эм6 сурагч: Сун Рон, юу дуудсан юм бэ?
Эм7 сурагч: Хөөх! Сүнслэг мангас уу? Гайхалтай! Сүнслэг мангас дуудаж чаддаг юм уу?
Рон: Гудамжны нохойн сүнс шиг байна. Сүнслэг Мангас биш биз дээ? Би хүчтэй зүйл дуудаж чадахгүй шүү дээ. Хараал ид! Сүнслэг Мангас дуудахад хэр их Сүнслэг хүч хэрэгтэй юм бэ?!
Шэнцун: Бүгд дуудлагаа хийж чадаж байгаа бололтой. Ван Лин, чи яасан? Заасныг маань ойлгоогүй юм уу? Дахиад хэлж өгөх үү?
Лин: Март даа, бодолгүй шууд хийхээс. Ойролцоох хэмжээстийн олон мангасуудаас, алийг нь дуудахаа таашгүй байна.
Рон: Залгигч бах уу?!
Бах: Яагаад? Яагаад дахиад чи?!
Лин: Мм.
Шэнцун: Сандрах хэрэггүй! Би байна!
Лин: Нэгдчихлээ!
Эм7 сурагч: Хөөх, хөөрхөн юм! Эгдүүтэй юм аа! Хамтдаа тэжээцгээе!
Эм8 сурагч: Тэгье!
Рон: Тэгвэл, Нобах гэж дуудах уу? Ямар байна?
Эм8 сурагч: Тэгье, тэгье!
Эм7 сурагч: Яагаад ийм ногоон юм бол?
Хао: Бах ногоон юм чинь!
Эм7 сурагч: Хөөх, үс нь гоё юм аа!
Бах: Гуаг!!!
Бичиг: 1-р анги: Ван Лин Залгигч Бахыг гурав дахин алсан нь
Бичиг: "Үхэшгүй Хааны өдөр тутмын амьдрал"
Back to episodes Go home