Jujutsu Kaisen S3_05

Гакуганжи: Яга. Тэр юу вэ? Хиймэл хараалт цогцсууд нь бусад хараалт техникүүдтэй харьцуулахад өөрсдөө үйлдэл хийх чадвартай. Гэхдээ тэднийг хөдөлгөхийн тулд шидтэн хараалт энергиэр хангаж, хэрэглэх ёстой. Түүний хараалт энерги нь өөрийнх. Нөхөн сэргээх чадвартай. Дээдсүүд одоо чамайг Тусгай зэрэглэлийн шидтэнд тооцож тодорхойгүй хугацаагаар хорих ял оноохоор төлөвлөж буй. Чи хэрэв үүнийг санаатайгаар бүтээсэн бол арми тун амархан бүтээж чадна. Хариул, Яга. Чи үнэхээр тэрийг яаж бүтээхийг мэдэхгүй гэж үү?

Яга: Тийм.

Эр 1: Масамичи. Бүгд санаа зовж байгаа. Чамайг урвагар болсон гэж.

Яга: Тийм үү?

Эр 1: Тиймээс би хэлсэн юм. Урвайсан бол сэтгэлийг нь засахад болно гэж.

Яга: Тийм бий.

Эр 1: Гоц байгаа биз?

Яга: Тийм шүү. Такэрү. Уучлаарай, хэсэгтээ харихгүй нь. Бүгдэд нь тэгээд дамжуулаарай.

Эр 1: Дахиад томилолт уу?

Яга: Тийм ээ, урт томилолт. Санаа зоволтгүй. Энэ ойг Тэнгэн гуай хамгаалж байгаа. Чиний ээж дахиад уулзахаар ирнэ. Надгүй байлаа ч зүгээр.

Эр 1: Масамичи. Чамгүйгээр гунигтай байна даа.

Панда: Болох юм уу, Кусакабэ?

Кусакабэ: Намайг аварсан гэж бүү хэлээрэй. Чамайг Ягаг урхидахын тулд баривчилсан. Би тэр хүнд өртэй. За, яв.

Яга: Үнэхээр болох юм уу? Тэр чиний дүү биш. Дүүгийн чинь мэдээлэлтэй байгаа л нэгэн.

Кусакабэ: Үргэлж үхсэн хүнтэй зууралдаад байвал ирээдүйд амьдарч чадахгүй гэсэн үг биз? Гэхдээ... Дүү минь одоо Такэрүгүйгээр амьдарч чадахгүй.

Эр 1: Масамичи, тэр хүн миний ээж биз дээ?

Яга: Тийм ээ. Яаж танив аа?

Эр 1: Тэгж бодсон юм аа. Гоц байгаа биз?

Эм 1: Такэрү...

Яга: Уучлаарай.

Кусакабэ: Мэдэж байгаа. Бүрэн бие даасан хараалт цогцсын талаар олон нийтэд мэдэгдэж болохгүй. Хамтад нь амьдруулахгүй.

Яга: Уучлаарай.

Кусакабэ: Юундаа уучлалт гуйна вэ? Маш их баярлалаа. Чин сэтгэлээсээ. Баярлалаа.

Эр 2: Хараалт цогцосгүйгээр хаашаа явах нь вэ? Яга захирал аа.

Яга: Хүүтэйгээ уулзъя.

Эр 2: Хэрэгтэн болсон таныг аврагдах цорын ганц аргыг хэлж өгье. Бүрэн бие даасан хиймэл хараалт цогцос хийх аргыг хэлж өг.

Яга: Сатору байхгүй болсноос хойш их дуу шуу оржээ.

Эр 2: Захирал аа.

Гакуганжи: Үлдсэнийг нь надад даатгаад явж болно.

Эр 2: Мэдлээ.

Яга: Биеийнх нь мэдээллээс сүнсний мэдээллийг нь хуулж авдаг юм. Тэр мэдээллийг нь хараалт цогцсын цөмд нь оруулна. Гэхдээ тэглээ гээд хангалтгүй. Нийцтэй гурван сүнсний цөм нь нэг хараалт цогцост тавигдаж нэг нэгнийхээ сүнсийг ажиглаж байх ёстой юм. Ингэснээр анх удаагаа сүнс тогтворжиж өөрийн ухамсар цогцолно. Төрснөөс 3 орчим сарын дараа хараагдсан энергиэ нөхөж эхэлнэ.

Гакуганжи: Яагаад одоо болсон хойно хэлэв? Яагаад арай эрт хэлсэнгүй вэ? Яагаад амьдаръя гэсэнгүй вэ?

Яга: Хараал учраас. Гакуганжи захирал аа. Надаас танд тавьж буй хараал.

Панда: Масамичи!

Гакуганжи: Яагаад тулалдахгүй байгаа юм? Намайг үзэн ядахгүй байна уу?

Панда: Панда ийм зүйлд автдаггүй. Масамичи та хоёр тийм муу харилцаатай байгаагүй. Миний хувьд та газар унасан хутга шиг л зүйл. Гэхдээ үүнийг санаж ав. Панда хүртэл уйлдаг юм.

Бичиг: Хар шидийн дайн (Хар шидийн дайн Цаазын тоглоом 1-р хэсэг)

Тэнгэн: Хакари Кинжи одоогоор Точиги мужийн хуучин зогсоол дээр мөрийтэй тоглоомын тэмцээн зохион байгуулж мөнгө олж байгаа.

Итадори: Мөрийтэй тоглоом ий?

Тэнгэн: Хар шидтэнүүдийн хоорондоо тулалддаг газар.

Мэгүми: Тэгвэл мөрийчид нь?

Тэнгэн: Ерөнхийдөө хар шидтэн бус хүмүүс.

Мэгүми: Хар шидийн 8-р дүрмийн "Нууцлах байдал"-г бүрэн зөрчсөн юм биш үү?

Тэнгэн: Оролцогчдын дотор хараал хэрэглэгчид байх ёстой. Болгоомжтой очоорой.

Итадори: Яагаад хувцсаа сольсон юм?

Мэгүми: Хакари дээдсүүдтэй муудалцаж сургуулиас улирсан. Хар шидийн сургуулийн дүрэм журмыг одоогоор зөрчиж байгаа. Сургуулийнх гэдгийг мэдчихвэл зугтааж мэднэ. Цагдаа, хулгайч шиг харилцаатай байгаа учраас.

Итадори: Юу? Бид одоо сургуультай хамааралтай гэж үү?

Мэгүми: Төвийг сахисан хэдий ч ядаж л Хакаригийн нүдэнд бол тэгж л харагдана.

Итадори: Тэгээд ч хамтрах хүн мөн юм уу даа?

Мэгүми: Харин л дээ. Дээд ангийнхан бүгд түүнийг хог шаар гэдэг. Гэхдээ Оккоцу өөрөөс нь илүү хүчтэй гэсэн. Тулааны хүчээ нэмэгдүүлэхэд заавал хэрэгтэй.

Эр 1: Харьцгаа, жаалууд аа. Энэ та нарын сэлгүүцдэг газар биш.

Эр 2: Гурав тоолоход эргэж хараад буц. Үүнээс өөр юм хийвэл би хэмх нүднэ шүү.

Мэгүми: Мөнгө байгаа. Эндхийн мөрийтэй тоглоомд оролцуулаад аль.

Эр 1: Дүрэм нэг. Клубийн талаар амандаа бүү дурс. Хариул. Хэн хэлсэн юм? Чамайг хэлсний чинь дараа нүднэ.

Мэгүми: Нэрийг нь мэдэхгүй ээ. Алчихсан болохоор. Сар гарын өмнө. Атаман царайлахаас цаашгүй гоожуурууд уу?

Эр 2: Сарын өмнө Кондо алга болсон.

Мэгүми: Түүний орон зайг би нөхье. Эсвэл зохион байгуулагчийн өмнө таныг балбах юм уу?

Итадори: Тийм бий. Шууд уулзъя гэвэл болгоомжилж магадгүй. Хакари гэдэг нэрийг мэддэгээ хэлж болохгүй нь ээ.

Эр 2: Тийм. Гэхдээ нотолгоо байхгүй.

Итадори: Амаа хамхих минь.

Эр 2: Болох юм уу даа?

Эр 3: Одоо болно. Босс нэвтрэхийг нь зөвшөөрсөн. Өнөөдрийн учраанд түүнийг оруул. Гэвч... Нөгөөхийг нь оруулна.

Мэгүми: Санаснаар боллоо. Өрсөлдөөнд Итадори надаас илүү тохирно. Үгүй. Би оролцоно.

Эр 3: Босст чиний царай таалагдахгүй байна. Хүсэхгүй бол энэ яриаг март.

Мэгүми: Ойлголоо. Тэгсэн ч болно.

Итадори: Фүшигүро, аюултай юм биш үү? Хэтэрхий худлаа гэдэг нь мэдэгдээд.

Мэгүми: Тийм биш ээ. Хараал хэрэглэгч оролцдог бол энэ зэргийн ажилтны ээлж байх ёстой. Мөн...

Итадори: Тийм ээ, байгаа юм байна. Хяналтын камераас биднийг харсан гэхээр энд Хакари байх магадлал өндөр.

Мэгүми: Итадори, чи дотроос нь мөрдөөрэй. Би энэ хооронд тэр зогсоолоор сэм шургалж... Магадгүй.

Итадори: Магадгүй ээ?

Мэгүми: Аягүй бол албаар нэвтүүлэх байх. Намайг шургасныг мэдвэл надад итгэх итгэл алдагдаж Хакаритай холбогдох боломжоо алдана.

Итадори: За тэр үед хүч хэрэглэхээс өөр аргагүй болох нь.

Мэгүми: Наадах чинь хамгийн сүүлд л авах арга хэмжээ. Бид эцэстээ түүнээс тусламж гуйх байр суурьтай л ирсэн. Ирээдүйн харилцаанд нөлөөлөх үйлдлээс зайлсхиймээр байна. Үнэнийг хэлэхэд өнөө оройдоо би хөдлөх хэрэггүй байх. Гэхдээ Цүмикигийн Цаазын тоглоом зарлагдах эцсийн хугацааг дэмий үрмээргүй байна.

Итадори: Одоо... 10-ны оройн 5 цаг. Эцсийн хугацаа хүртэл 9 өдөр дутуу юу? Энд ирэх хүртэл бодсоноос их хугацаа орчихлоо.

Мэгүми: Тиймээс би өнөө орой нэвтрээд Хакариг нууцаар мөрдөнө. Эвгүйтээд ирвэл шууд болино. Тиймээс "магадгүй" гэсэн юм.

Итадори: Ойлголоо.

Эр 1: Хоёр дүрэм бий. "Зугтахгүй", "Хар шид хэрэглэхгүй".

Итадори: Яагаад? Өрсөлдөгч хар шид хэрэглэсэн ч надад хамаагүй л дээ.

Эр 1: Үйлчлүүлэгчдийн ихэнх нь хар шидтэн биш. Харж чадахгүй. Харж чадахгүй тулаан үзээд догдлохгүй шүү дээ.

Итадори: "Зугтахгүй" гэдэг нь?

Эр 1: "Үйлчлүүлэгчдийн харах зай"-д тулалдана гэсэн үг.

Итадори: Үйлчлүүлэгчдийн л төлөө юм бий?

Эр 1: Мэдээж шүү дээ. Бизнес юм чинь.

Итадори: Босс нь ямар хүн бэ?

Эр 1: Сонирхоо юу?

Итадори: Тиймэрхүү л.

Эр 1: Уулзахаараа мэднэ.

Итадори: Уулзах юм уу?

Эр 1: Хоёр төрлийн тулаан бий. Өнөөдрийн тэмцээн бол "жинхэнэ тулаан". Нөгөөх нь "хуурамч". Зохиолыг нь мэдээж босс бичнэ. Гоё үзүүлбэр үзүүлж чадвал чамтай холбогдож мдээх юм.

Итадори: Анхаарал таттал тулалдах юм бий?

Итадори: Ойлголцоход амар болоод ирлээ.

Эр 1: Тэр бол чиний өрсөлдөгч. Би бас анх харахдаа цочирдож билээ.

Итадори: Нээрэн л зочдын анхаарал татмаар юм байна.

Хөтлөгч: За, өнөө оройн тулаан эхлэх гэж байна. Гачинко тулааны клубийн тэмцээн! Та бүхний танил хөтлөгч Жон Боби би мэдээлэх болно. Шууд өнөөдрийн догдлом оролцогчдоо танилцуулъя. Гэнэт гарч ирсэн хөлсний алуурчин, хүрэлцэн ирсэн санаандгүй зочин. Аюултай Галт бөмбөг хүү, Юүжи Итадори! Зогсохдоо панда шиг, суухдаа панда шиг. Алхах төрх нь хүртэл яг Панда. Панда гарч ирлээ! За, мөрийгөө тавиарай! Мөрийгөө тавьсан уу? Мөрий дууслаа!

Хакари: Догдлол бүдгэрч байгаа нь мэдрэгдэж байна.

Кирара: Яагаад вэ, Кин?

Хакари: Аз гээчийг шалгах ёстой байдаг юм. Анхнаасаа үр дүн нь ойлгомжтой мөрий уйтгартай. Тэнүүлч шидтэнүүд дунд цөөхөн нь л Пандаг ялна. Энэ миний хөтлөлтийн карьерийн

Кирара: Тийм биш бололтой.

Хөтлөгч: хамгийн тасархай тулаан нь дамжиггүй!

Бичиг: (Дэвжээ)

Итадори: Панда, та Хакаритай уулзсан уу?

Панда: Үгүй. Нэгнээ мэддэг ч гэсэн надаас болгоомжлоогүй. Гэхдээ дөлөөд байсан.

Бичиг: (Хатгах)

Бичиг: (Хатгах...)

Бичиг: (Воа!)

Панда: Өөр нэг 3-р ангийн хар шидтэн асуудал болоод байна. Хар шидийн сургуулийнх гэдгээ нууж байгаа биз дээ?

Итадори: Тийм.

Панда: Сайн байна. Дараа юу хийхээ мэдэж байгаа биз?

Хөтлөгч: Энэ үнэхээр л миний хөтлөлтийн карьерийн хамгийн тасархай тулаан мөн! Хөтлөгч хийгээд ердөө хагас сар болж байгаа ч гэсэн!

Бичиг: (Хатгах) (Хатгах) (Хатгах) (Хатгах) (Хатгах)

Хөтлөгч: Ялагч нь Итадори!

Панда: Ямар хүчтэй цохидог юм бэ? Хөдөлж чадахгүй нь! Амьтны эрхийг дэмжигчид дуугүй суухгүй дээ!

Итадори: Муу жүжиглэдэг гэдэг нь.

Хакари: Тэмцээн дууссаны дараа Итадориг дээврийн өрөөнд авчир.

Эр 1: Юу?

Хакари: Угийн бүх тулаанд ялна. Бас тэр дээд давхрын үзэгчдийг татахын тулд зориудаар сүртэй хөдөлгөөн хийж байсан. Гоё зохиол бичихээр байна. Би байнга хэлдэг биз? Ямааны мах халуун дээрээ гэж.

Кирара: Наадах чинь тэнэг болохоор больчих.

Эр 3: За. Гэхдээ нөгөө жаалыг нь яах вэ?

Хакари: Наадхаа үргэлжлүүлэн хараандаа авч бай. Дараад нь хяналтад Кирараг илгээнэ. Энэ догдлол таалагдаж байна. Хамгийн сүүлд ингэж догдолсон нь өмнөх найз охин зээлийн төлөлтөд ухаанаа алдсан үе юм байна.

Кирара: Өмнөх найз охиноо ярихаа боль!

Бичиг: (Хакари Кинжи Хар шидийн сургуулийн 3-р анги, Хоши Кирара Хар шидийн сургуулийн 3-р анги)

Панда: Тийм бий. Итадори Хакаритай нүүр тулж уулзах боломж байгаа юм байна.

Мэгүми: Панда,

Мэгүми: яагаад Хакаритай уулзаагүй юм бэ?

Панда: Хаана байгааг нь ч мэднэ л дээ. Дээвэр дээрх хяналтын өрөөнд бий. Гэхдээ ойртож чадахгүй байна.

Мэгүми: Ойртож чадахгүй байна аа?

Панда: Хаалга руу нь ойртлоо ч зай нь ойртохгүй. Саторугийн хараалт техниктэй төстэй мэдрэгддэг. Аягүй бол Кирарагийн хараалт техник байх.

Мэгүми: Кирара? Өөр нэг 3-р ангийнх нь эрэгтэй хүн юм уу?

Панда: Эрэгтэй хүн л дээ.

Мэгүми: Энэ нь Кирара хяналтын өрөөнд байх үед л явагддаг үзэгдэл үү?

Панда: Мэдэхгүй ээ. Хөөцөлдөж байгаад зугтаалгаснаас дээр гэж бодоод зочид татахаар пандагаараа байсан нь дээр. Та хоёр ирсэн нь ашгүй дээ.

Мэгүми: Итадори амжилттай ятгаж чадах болов уу?

Панда: Хэцүү л дээ. Гэхдээ цаг хугацааны л асуудал байх. Итадоригийн цоглог, төрөлхийн нүдэнд дулаахан нь Хакаритай нийцэх байх. Гэхдээ тэр худал хэлэхдээ муу шүү дээ.

Мэгүми: Муудаа ч биш л дээ. Худал хэлье гэж бодох ч үгүй төрлийн хүн юм уу даа.

Панда: Тэгвэл? Би Итадориг хяналтын өрөө рүү орох мөчид бааз руу нь даруй шургалж идэвхгүй болгож тэр хоёрт ярилцах хугацаа хожиж өгье гэж бодож байна.

Мэгүми: Наад арга чинь...

Панда: Санаа зоволтгүй. Унтуулахад л болно. Камерын байршил, тусахгүй өнцгийг нь тэмдэглэсэн.

Мэгүми: Харуулын тоо хэд вэ?

Панда: Үүдэнд дөрөв. Дээврээс бусад давхар бүрд хоёр.

Мэгүми: Бүтэхээр л юм. Ганц санаа зовоож буй нь Кирарагийн хар шид байна.

Панда: Тэрийг яах ч аргагүй. Варп шиг Итадориг гаргаж, найзуудаа дуудаж чадах бол Хакариг ятгахаа больсон нь дээр.

Кирара: Юү, чи дөнгөж 1-р анги юм уу? Залуухан юм аа.

Итадори: Юү...

Кирара: Кин дунд сургуульдаа нэг улирсан.

Итадори: Нэг л баяртай харагдаж байх чинь.

Кирара: Тийм ээ. Кин их удаан хугацааны дараа дүрэлзэж байгаа болохоор. Би дүрэлзсэн Кинд хайртай гэж жигтэйхэн.

Хакари: Итадори. "Өдөртөө ганц цаг нэг юм хийгээд л сард сая иен олох боломжтой" гэж хэлбэл итгэх үү?

Итадори: Юу? Юу гэдгээс нь л шалтгаалах байлгүй.

Хакари: Гэхдээ "юу гэдгийг" нь мэдэхэд эхлээд 200,000 иений мэдээллийн төлбөрийг өгнө.

Итадори: Үүнд итгэхэд бэрх л юм.

Хакари: Тийм. Яг чиний мэдэрч байгаа шиг. Энэ бол байдаг л нэг залилан. Залилагч өөрийгөө баянаар харуулж мөнгө олох арга зарж мөнгөтэй болдог. Логикоор бодоод үзвэл ойлгохоор зүйл. Гэхдээ залилуулах тэнэгүүд маш олон. Яагаад вэ? Тэр нь "догдлол"-оос болдог.

Итадори: Догдлох оо?

Хакари: Залилагч, залилуулагчийн аль алинд байдаг "энд л амьдралаа өөрчилнө" гэсэн догдлол. "Догдлол"-доо автаж хүн яаруу шийдвэр гаргадаг. Гэхдээ "догдлол"-гүйгээр хүн дурлаж ч чадахгүй. Би "догдлол"-д хайртай. "Догдлол"-той харьцах хамгийн шулуун арга зам. Юу гэдгийг нь мэдэх үү?

Итадори: Мөрийтэй тоглоом?

Хакари: Чи бол үнэхээр ойлгож байна. Амьдарна гэдэг бол мөрий. Мөрийцөхийг үзэн яддагтаа намайг хаясан эмэгтэйчүүд олон бий. Гэхдээ тэд бүгд эндүүрсэн. Энэ нийгэмд хуурч чаддаггүй хүмүүс, илүү байгаа үедээ болихоо мэддэггүй хүмүүс түрүүлж хасагддаг. Мөрийцдөггүй хүн гэж хаана байх вэ? Тэдний үзэн яддаг нь мөрий биш. "Ялагдал" болон "урам хугаралт" юм.

Итадори: Аль болох тайван амьдрахыг хүсдэг хүмүүс бий шүү дээ.

Хакари: Тэр хүмүүс надад падгүй. Би "догдлол"-д хайртай. "Догдлол" бол "мөрий". "Мөрий" бол "амьдрал". Мөн "хайр" бол "эзэрхийлэх". Би ирээдүйд Тулааны клубээрээ энэ улсын "догдлол"-г эзэрхийлмээр байна. Хараалын оршин тогтнол одоо нийтэд тархаж Дээдсүүд олигтой ажиллаж чадахгүй байгаа одоо л бизнесээ өргөжүүлэх таатай боломж. Бүхий л саад тотгорыг зайлуулна. Хар шидийн дүрэм журам шинэчлэгдэх хооронд тулааны клубийн оршин тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрүүлнэ. Товчхондоо гэвэл сайн шатрын хүү хэрэгтэй. Итадори. Миний "догдлол"-д автмааргүй байна уу?

Итадори: Зохион байгуулагч аа, ярилцах зүйл-

Хакари: Итадори, юм уух уу?

Итадори: Архи биш бол юу ч байсан яах вэ.

Хакари: Юу? Архи даадаггүй юм уу?

Итадори: Даадаг үгүйдээ биш ээ. Би насанд хүрээгүй.

Хакари: Тийм юм тоодог хүн шиг харагдахгүй л байх юм. Мэдэх үү? Гожо Сатору бас архи даадаггүй.

Итадори: Гожо гэж хэн юм? "Бас" гэнэ шүү. Би ч уг нь...

Хакари: Юу гээч. Гожо Саторуг мэддэггүй шидтэн гэж байх уу? Яагаад мэддэггүй дүр эсгэнэ вэ? Чи... Хар шидийн сургуулийнх уу?

Итадори: Сонсооч, би... Сонс л доо... Сонс.

Хакари: Кирара утсаараа залгаж байна. Байдал бишидсэний дохио.

Итадори: Сонсоод аль!

Хакари: Сонсож харагдаач! Тайвширчихсан болохоор.

Бичиг: (52-р анги Чармайлт)

Мэгүми: Энэ хүнийг ятгаж чадвал Хакаритай тохиролцоход аятайхан болчихно.

Панда: Байз, Кирара!

Итадори: Битгий оролц.

Хакари: Энд хариулах ёстой шүү!

Мэгүми: Гуйя, цаг алга байна.

Кирара: Кин аюулд оржээ.

Бичиг: (Дараагийн анги: Хэсгүүд)

 

Back to episodes Go home