The Daily life of the Immortal King_S02_12

Хао: Энэ анимейшнийг ойлгохгүй байгаа хүн байна уу?

Шиаоюү аав: Амьсгалаа бүү барь. Гүнзгий амьсгал. Бие дэх сүнслэг хүчнийхээ урсгалыг мэдэр. Үе мөч бүрээс чинь сүнслэг хүч цугларч, нурууны чинь судлыг даган, даланд чинь ирж байна гэж төсөөл. Тийм ээ, болж байна. Зүгээр ээ, бараг л болж байна.

Шиаоюү /бага/: Аав аа, би үнэхээр эрвээхэйн удам юм уу?

Шиаоюү аав: Яагаад асууж байгаа юм?

Шиаоюү: Найзууд маань аль дээр л нисэж сурсан, гэтэл надад далавч ч алга.

Шиаоюү аав: Би бага байхдаа, чам шиг л байсан. 10 нас хүртлээ далавчаа гаргаж чадаагүй. Нэг өдөр, өвөө чинь намайг эрвээхийн хөндийгөөс шидсэн юм. Тэгэхэд би нисэж сурсан.

Шиаоюү: Өвөө яагаад тэгсэн юм?

Шиаоюү аав: Эрвээхэйн удмынхны далавчинд бусад чөтгөрийн удмын атаархдаг орон зайгаар шилжих ховор хүч байдаг юм. Хэрэв бид далавчиндаа найдан зугтахгүй бол, бусад харийн удмынхны гарт орж, хавцлаас унахаас ч илүү зовлонг туулна.

Шиаоюү: Аав аа, чөтгөрүүд биднийг энд ирэхэд хүргэсэн юм уу?

Шиаоюү аав: Санаа зоволтгүй ээ, аав нь энд байгаа шүү дээ.

Шиаоюү: Аав аа, тэд юу вэ?

Шиаоюү аав: Зугтаарай!

Шиаоюү: Аав аа!

Бичиг: 12-р анги: Цаг хугацаа, орон зайн цаад дахь ажиглагч

Шиаоюү: Би хүний ертөнцөд ирсэн, тэгээд илдийн сүнсний эгчид өргүүлсэн. Тэгж манай эрвээхэйн удмынхан Чөтгөрийн эзэнт гүрэнд эзлэгдсэн. Тэр нь эрвээхийн удмынхны төгсгөл байсан. Гэвч чөтгөрүүдийн хувьд, зүгээр л өдөр тутамд хийдэг зүйл нь. Чөтгөрүүд "Хүч бол бүх зүйл" гэх ганц л баримтлалтай. Хүчирхэг төрөлхтөн сул доройгоо эзэлж, сүнслэг энергийг нь авч, улам хүчирхэгжин өөр бусад төрөлхтнийг эзэлдэг.

Лин: Чи тулалдаагүй юм уу?

Шиаоюү: Тулалдах аа? Ван, чи тоглож байгаа биз дээ? Энэ олон жилийн хугацаанд, Чөтгөрүүд хэдэн арван мянган төрөлхтнийг эзэлсэн. Хаан нь сэнтийдээ суун цэргүүдийнхээ эзлэн ирэх бусад төрөлхтнийг хүлээж байдаг. Чөтгөрийн угсаа бол халдашгүй. Одоо хүн төрөлхтөн тэдэнтэй тулаад байна.

Лин: Бид 10 жилийн өмнө чөтгөрийн халдлагыг дарсан.

Шиаоюү: Март даа. Чи удахгүй Чөтгөрийн хаантай уулзана. Тэгээд бүхнийг ойлгоно.

Лин: Чөтгөрийн хаан?

Эм: Хоол хүргэлтийн хугацаа дуусах гэж байна.

Бичиг: "Бяцхан элбэнх"

И: Багш аа, та хаана байна аа?

Бичиг: "Форт Скаялүүпээс шуурхай дамжуулалт" "ОРОХ"

Бичиг: "Форт Скаялүүп" "40K хүн үзэж байна"

Бичиг: "Форт Скаялүүп" "40K хүн үзэж байна"

Рон: Хүн төрөлхтний хөгжүүлэгчид ээ, би Сонхайн 60-р бүсийн сурагч Сун Рон байна. Бид дэлхийн үхэл, амьдралын зааг дээрх чухал мөчтэй тулаад байна.

Бичиг: "Сонхай их дэлгүүр"

Бичиг: "Сонхай их дэлгүүр"

Рон: Чөтгөрийн угсаа эртнээс төлөвлөж байсан дайралтаа эхлүүлсэн. Тэд Долоон од бүлгэмийг ялснаар биднийг мохооно гэж санасан байх. Гэвч тэд нэг зүйлийг мартсан. Бид бүгд, хаана ч байсан, юу хийдэг ч байсан, сургуулийн залуу сурагч ч байсан, олон жил хөгжүүлэлт хийсэн ахмад ч байсан, бүгд л хөгжүүлэгчид. Бид бол хүн бүр нь шинжлэх ухааны хөгжүүлэлт хийдэг үндэстэн. Урт удаан энх цаг биднийг тулалдах зөнг сарниулсан байх. Бид олон жил хичээллэж, дайснаас өөрсдийгөө хамгаалахын тулд илүү өндөр шатуудыг давсаар ирсэн. Бид бүгд хөгжүүлэлтийн шаардлагатай боловсролыг эзэмшсэн. Бүгд үндсэн шат эсвэл түүнээс дээш байгаа. Дайснуудтай тулж, хүн төрөлхтөн эх гарагаа хамгаалах чадвартай гэдгийг харуулна. Дайснууд хотуудыг эзэлбэл, бид гудамжинд тулалдаж, талбайд тулалдаж, ой модонд тулалдаж, тэнгэрт тулалдана. Бүх чадлаараа тулалдах болно. Хүн төрөлхтөн хэзээ ч бууж өгөхгүй. Хуашиүгийн үндэстний бүх хөгжүүлэгчдийг халдагчдыг хөөн зайлуулах хүртлээ тэмцэхийг уриалж байна. Бид эцсийн мөч хүртэл тулалдана.

И: Дайраад!

Чөтгөрийн хаан: Ямар гайхалтай үг вэ. Аргагүй л Сун гэр бүлийн үр удам. Гэхдээ ямар ч содон зүйлгүй угсааны үхлийн өмнөх дэмий үг л байлаа.

Эм2: Баларлаа, Сун хатагтай. Бид эзлэгдчихлээ.

Чөтгөрийн хаан: Миний хязгааргүй олон цэргүүдийн дайралтад хэзээ тэнхээ тасрахыг чинь харъя л даа.

Шиаоюү: Чөтгөрийн дээд эзэн минь, таны заавраар би түүнийг авчирлаа. Хэлснээрээ миний илдний сүнс эгчийг суллана уу.

Зөвлөх: Өвдөг сөгд! Сул дорой амьтан эрхэм дээдсийн өмнө хөл дээрээ зогсох ёсгүй. Чөтгөрийн эзний өмнө ямар зоригтой аашилж байгаа галзуу амьтан бэ.

Чөтгөрийн хаан: Би суудлаасаа хэдэн мянган жил босоогүй. Эцэст нь, өнөөдөр сонирхолтой зүйл харлаа. Ричманы хэлснээр, чи тэр нохой болж жүжиглэдэг чоно байх нь ээ.

Лин: Чамайг албал дайн дуусах нь ээ.

Чөтгөрийн хаан: Би нэргүй хүнтэй тоглодоггүй. Нэрээ хэл, хүн гуай.

Лин: Сонхайн 60-р бүсийн элит анги. Болсон уу?

Эм2: Сун хатагтай, ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Чөтгөр тээвэрлэгчийг устгахгүй бол, нэмэлт хүч ирсээр байх болно.

Рон: Чи Ваны сүнслэг илд байх нь ээ.

Жинкө: Ашгүй саналаа, Сун хатагтай.

Рон: Ван одоо хана байна? Аюулд орсон уу?

Жинкө: Манай эзэнтэй тулалдаж байгаа нэгэн л аюулд орсон байгаа байх.

Чөтгөрийн хаан: Яагаад? Яагаад хүн төрөлхтөн чам шиг итгэмээргүй хөгжүүлэгчтэй байхад би сонсож байгаагүй байдаг билээ?

Лин: Дэлхий дээр жинхэнээсээ тулалдсан бол, дэлхий сүйрчихнэ. Гэхдээ энэ миний ертөнц биш юм чинь.

Чөтгөрийн хаан: Басах хэрэггүй шүү.

Лин: Зугтах гээ юу?

Чөтгөрийн хаан: Хурдны хувьд, би чамаас илүү. Би бол ертөнцийн хаан. Арилж үз! Үгүй ээ, боломжгүй юм.

Шиаоюү: Эгч ээ, хамтдаа харьцгаая. Ван.

Чөтгөриййн хаан: Боль. Болиоч. Ойлгохгүй байна. Чөтгөрийн угсаа олон сая гарагийг эзэлж тоо томшгүй олон амьтдыг хядсан. Танай угсаанаас ч хүчтэй угсааныхан хүчээ алдсан. Гэтэл яагаад хүн төрөлхтөн шиг ач холбогдолгүй угсаа намайг ингэж ялж байгааг ойлгохгүй байна.

Лин: Хуашиүд хэдэн мянган жил хүмүүс суурьшсан. Бид ялагдаж, олон удаа сүйрлийн гамшгийг туулсан. Гэхдээ бууж өгөөгүй. Хүн төрөлхтөн хэзээ ч та нар шиг чөтгөрүүдийн өмнө сөхрөхгүй.

Чөтгөрийн хаан: Утгагүй юм. Миний ялагдал чам шиг жинхэнэ бус хөгжүүлэгчээс л боллоо.

Шиаоюү: Ван Лин, болгоомжтой!

Зөвлөх: Эцэст нь, боломж олдлоо. Бүх зүйл сул талтай байдаг. Удаан хугацааны ажиглалтаар, чиний сүнслэг хэлбэрийг долоо хоног бүр сольж байсныг харсан. Тэгэхээр хүзүүнд чинь сул тал чинь байгаа.

Чөтгөрийн хаан: Эцсийн эцэст, ялалт чөтгөрүүдийн талд.

И: Алга болчихлоо.

Чао: Бид яллаа. Бид яллаа.

Хао: Хэвийн бус бороо байх чинь. Сүнслэг энергийн бороо байна.

Эм2: Юу болоод байна?

Бичиг: "Сүнслэг энергийн түвшин"

Эм2: Дэлхийн нийт сүнслэг хүчний хэмжээ ихсэж байна.

Жинкө: Чөтгөрийн ертөнцөд дэлбэрэлт болсон. Тэгээд сүйрсэн.

Рон: Хүлээ. Ван хаана байна?

Шиаоюү: Би хүн төрөлхтнөөс урвасан. Бас жинхэнэ хүчийг чинь харсан болохоор намайг зүгээр өнгөрөөхгүй биз. Гэхдээ илдний сүнс эгчийг минь явуулаач. Тэр гэм зэмгүй.

Лин: Шиаоюү, баруун халаасанд утас байгаа.

Шиаоюү: Ван, намайг цагдаа дууд гэж байна уу? Ойлголоо.

Лин: Ослын дуудлага руу залга. Аавыг шинэ лац авчир гэж хэл. Хурдал. Дэлхийг сүйрүүлмээргүй байна.

Шиаоюү: За.

Эр өгүүлэгч: Уг дайн нь Чөтгөрийн 2-р дайн гэгдэх болсон. Хүн төрөлхтөн Чөтгөрийн эзэн хааны халдашгүй байдлын тухай домгийг эвдсэн. Мөн, Жуо И дахин дэлхийг аварсан баатар болсон. Сун Роны удирдлага дор, Цэцэг Жимс Усан Хөшиг групп дахин цэцэглэсэн. Эрчимтэй барилгажилт дайны дараах хохирлыг барагдуулсан. Хөгжүүлэгчид буцаад энгийн амьдралдаа орсон.

Хао: Чөтгөрийн халдлага сонин байгаагүй гэж үү? Дайны дунд үед яагаад алга болчихсон юм бол?

Чао: Зоригтой тулалдсан болохоор л тэр. Тэгээд л ухарсан хэрэг.

Хао: Чөтгөрийн хөлгийг сөнөөсөн нууцлаг хүн хэн байсан юм бол? Гэрэл хэтэрхий тод байсан. Зургаас нь юу ч харагдахгүй юм.

Чао: Домогт номер 1 хөгжүүлэгч байх аа.

Рон: Ван, тэнд яг юу болсон юм? Ван.

И: Нобах 2 оо, чи одоо чөлөөтэй.

Бах: Удаан хорьсонд уучлаарай. Зүгээр ээ, угаасаа чөтгөрийнх угсааных юм чинь. Намайг сэжиглэх нь аргагүй. Дээрээс нь, 60-р бүсэд 10 жил лацтай байсан. Хэд хоног торонд байлаа гээд ялгаагүй. Дайнд ялсан бололтой. Дайн дууссан юм чинь,

Лин: гэр лүүгээ буцчихаад ирвэл зүгээр биз дээ? Уучлаарай. Чөтгөрийн ертөнц үгүй болсон.

TRAILER

Immortal King_S2_PV_动态logo EN



01:05 - 01:08

Мөн чанар

01:16 - 01:21

Үхэшгүй хааны өдөр тутмын амьдрал 2-р улирал

01:21 - 01:22

Чидиан дээрх Кушуаны ижил нэртэй романаас сэдэвлэн бүтээв

01:22 - 01:22

Үхэшгүй хааны өдөр тутмын амьдрал

Back to episodes Go home