The Daily life of the Immortal King_S02_10

Хао: Энэ анимейшнийг ойлгохгүй байгаа хүн байна уу?

Менежер: 60-р бүсийн Элит ангийн хөгжүүлэгчид ээ, манай компанид тавтай морил. Би бол Bp анимейшний ерөнхий менежер. 80 гаруй ажилчинтай, Хуашиугийн томоохон анимейшн компаниудын нэг болсон юм. Бид анимейшн, зураг, 3D, адал явдалт, фото зураг гээд олон салбарыг хамардаг.

Шиаоюү: Хуашиүгийн ноён гэнэтийн бэлэг, Өндөрт, Миний итгэмээргүй шидийн хэрэглэл. Хуашиүгийн ноён гэнэтийн бэлэг, Өндөрт, Миний итгэмээргүй шидийн хэрэглэл.

Менежер: Наадуул чинь эхэн үеийн төслүүд. Бид одоо Цаг хугацаа хурц хутга шиг, Залгамжлагч ханхүүгийн адал явдал зэрэг дээр ажиллаж байгаа.

Шиаоюү: Энд хөгжлийн бэлтгэл хийх боломж гарах болов уу?

Менежер: Мэдээж хэрэг. Компани Хуашиү даяар олон институттэй. Урлагийн талаарх туршлагыг олж авах боломжтой. Анимейшнд сонирхолтой бол, бидэнтэй хүссэн үедээ нэгдэж болно. За, бид ирлээ. Bp анимейшнд тавтай морил.

Эр: Түүхийн ноорог нь аймшигтай байна. Юу ч ойлгогдохгүй байна. Найруулагч хаана байна?

Эр2: 49 хоног боллоо, гэтэл материалаа дуусгаагүй байх гэж.

Чао: Энэ газарт анимейшн хийгддэг гэж үү?

Бичиг: "Үхэшгүй хааны өдөр тутмын амьдрал 2-р бүлэг"

Бичиг: "10-р анги: Нэмэлт: Найруулагч өнөөдөр гэртээ байхгүй"

Эм: Уучлаарай, таны залгасан хэрэглэгч холбогдохгүй боломжгүй байна.

Эм; Продюсер: - Дараа дахин залгана уу. - Балай юм.

Менежер: Компанийн продюсеруудтай танилцуулъя. Төсөл нь олон хэсгүүдийн нийлбэр байдаг. Тиймээс, цагийн хуваарь болон ажилчдыг зохицуулах продюсерууд хэрэгтэй байдаг юм.

Продюсер: Ашгүй хүрээд ирэв үү, дарга аа.

Менежер: Тэр бол манай компанийн продюсер. Их чадварлаг бөгөөд компанийн чухал ажилчдын нэг.

Лин: Тан эрхэм ээ, продюсерт хэлэх зүйл байх шиг байна.

Менежер: Юу юм?

Продюсер: Тан эрхэм ээ, найруулагч зугтчихлаа.

Менежер: Юу? Удахгүй цацагдах ёстой, гэтэл найруулагч зугтсан гэнэ ээ.

Продюсер: Зохиолын нооргоо зурж байсан юм. Гэтэл ухаан санаа нь алга болсон байх. Өрөөнөөсөө гарч яваад, хаана байгааг нь чөтгөр бүү мэд.

Менежер: Юу хүлээгээд байгаа юм? Түүнийг олооч.

Продюсер: Гэхдээ хэн нэгэн зургийн талбайг хариуцах хэрэгтэй.

Менежер: Манай хөгжүүлэгчид ээ, одоо дадлага хийх боломж шүү. Найруулагч байх ямар байдгийг үзэж туршлагатай болох боломж олгоё.

Чао: Тан эрхэм ээ, үнэхээр үү?

Продюсер: Тан эрхэм ээ, тоглохоо боль л доо.

Менежер: Санаа зоволтгүй ээ. Эхэн үеийн ихэнх ажлууд аль хэдийн болчихсон. Одоо продюсерууд үнэлгээ өгөх л дутуу.

Продюсер: Сайн бодоод үз л дээ, Тан эрхэм ээ.

Менежер: Бүх хэсгүүд анхаар. Хуучны үгээр, үзэгчид бол шилдэг найруулагчид. Өнөөдөр найруулагч гэртээ алга, гэхдээ 60-р бүсийн хөгжүүлэгчид манай компанид зочилж байна. Одоо найруулагчийн ажлыг түр орлохоор Элит ангийнхныгаа урьж байна. Тэдний зааврыг дагахыг хүсье.

Продюсер: Ажлаасаа гарахад оройтчихсон уу?

Бичиг: "Ерөнхий анимейшн"

Бичиг: "Ерөнхий анимейшн"

Менежер: Эхлээд, ерөнхий анимейшний хэсгүүдийг харуулъя. Нэг бүлэг олон ангитай. Найруулагч деталь болгоныг анхаарах боломжгүй. Тиймээс анги бүрийг хянах удирдаач хэрэгтэй байдаг. Энгийнээр бол анги тус бүр дээрх найруулагч л гэсэн үг. Найруулагчтай уулзсаны дараа, удирдаач хэсгүүдийг хуваарилж ерөнхий зурахдаа сайн зураачдад өгнө.

Шиаоюү: Гайхалтай юм аа. Догь юм аа. Та энэ бүгдийг зурсан юм уу?

Ерөнхий зураач: Ерөнхий зураач ийм л зүйл хийдэг юм. Сэтгэл чинь ханав уу, орлох найруулагчид аа?

Чао: Муугүй шүү, гэхдээ жижиг асуудал байна. Хэлж болох эсэхээ мэдэхгүй юм.

Ерөнхий зураач: Хэл ээ.

Чао: Зарим нэг үзэгдлийн алдаа, бас зурааснууд сараачсан мэт байна. Өдөр бүр үздэг анимейшн шиг маань биш байна.

Ерөнхий зураач: Би бол эхний зураач. Миний зургууд удирдаачаар засварлагдана. Тэгээд хоёр дахь зураач зураасан зураг болгон хувиргана. Үүний дараа, анимейшний дарга өөрчилж, дундах зургуудыг нь туслахууд гүйцэтгэдэг.

Хао: Нэг зургийг дуусгахад олон хүн хэрэгтэй. Зураг сүйдчихвэл хэн бурууг нь хүлээх юм?

Ерөнхий зураач: Бидэнд хүн хүч дутмаг.

Рон: Кино театрын кинонууд секундэд 120 зураг шаарддаг. Яагаад анимейшнууд илүү бага байдаг юм?

Хао: Диснейн анимейшн секундэд 24 байдаг, харин бусад нь секундэд 8. Киног бичдэг ч, анимейшнийг зурдаг. Зураач хэрэггүй гэсэн үг.

Ерөнхий зураач: Амаа тат! 24-тэйг үзмээр байна уу? Библибаблибо. Тулааны урлагуудаас хурд хамгийн шилдэг.

Хао: Энэ бол...

Лин: уушги задлах урлаг.

Менежер: Тийм ээ, сайн мэдэх юм. Зураач үзгээ гэгээрүүлж дижитал үзгийг өөрөө зурахаар болгодог. Алтан эмийн шатны мастер л ингэж чадна.

Рон: Яагаад үргэлж ингэж зурдаггүй юм?

Менежер: Энэ чадвар уушгийг их өвтгөж их ашиглавал эмнэлэгт хүргэгдэж болно.

Ерөнхий зураач: Алив. Би секундэд 24 дүрс зурлаа.

Рон: Бурхан минь. Хаягдсан байсан бүрэн дүрст анимейшн үү? Үнэхээр өөгүй тоглогдож байна.

Ерөнхий зураач: Орлох найруулагч, одоо хангалуун байна уу?

Чао: 3А тоглоом их тоглосон болохоор ч тэр үү, дүрс багатай л санагдаад байна. Секундэд 60 болгож чадах уу?

Продюсер: Яах вэ, Тан эрхэм ээ? Бас нэг зураач үгүй боллоо. 60-тай анимейшн гэж байдаггүй бололтой.

Эр2: Секундэд 60-тай анимейшн хүсэж байна уу? Энэ бол фото зургийн хэсэг. Сая харсан анимейшний арын зургийг авч  фото зургаар энэ бүгдээ нийлүүлж зургийг хөдөлгөдөг юм. Бүдэгрэлт болон галт наадам шиг усны долгионы онцгой эффект ч сүүлд нийлүүлэх ажилд хийгддэг. Бүх материал дуустал фото зураг, нийлүүлэлтийг хийх боломжгүй. Ихэвчлэн тэд амралтын байдалтай байдаг. Онлайнд цацагдах цаг ойртоход, продюсерууд тэднийг сэрээдэг. За, нааш ир. Ид шидийг үзэх цаг ирлээ.

Хао: Энэ ид шид үү?

Эр2: Үгүй ээ. Энэ бол хиймэл оюун ухаантай дүрс нийлүүлэгч. Секундэд 60 дүрс бол амархан. Би 120 хүртэл, хүсвэл бүүр 1200 ч болгож чадна.

Шиаоюү: Тэгвэл яагаад гараар зурж зовдог юм?

Эр2: Хиймэл оюун ухаанд иймэрхүү асуудал гардаг юм, олон дүрстэй болохоор л хэн ч анзаарахгүй л дээ. Одоо ханав уу, дүрсний мөрдөгч өө?

Чао: Компьютероор хийсэн анимейшн сүнсгүй байдаг бололтой.

Эр2: Чаддаг юм бол өөрөө хий. Алив. Миний биед ороод, өөрөө сүнстэй анимейшн хий. Чаддаг юм бол өөрөө хий.

Эр2; Жинкө: - Алив, миний биед ороод өөрөө сүнстэйг хий. - Мэдэрч байна уу, мастер аа?

Бичиг: "Үзэгдэл"

Бичиг: "Үзэгдэл"

Менежер: Дараа нь дүрслэх урлагийн хэсгийг үзүүлье.

Рон: Агуу хүний анхны хувирал уу?

Менежер: Дүрслэх урлагийн хэсгийн ажил зөвхөн орчин зурах биш. Төслийн урлагийн загварыг тодорхойлдог. Жишээ нь, эрч хүчтэй залуучуудын дүр зургийг алтан тоосонд дүрсэлж, гунигтай түүхийг бороотой өдөр дүрсэлдэг. Үнэмшилтэй үзэгдэл гаргахын тулд олон материал, урт хугацааны туршлага хэрэгтэй. Дүрслэх урлагийн хувьд хэлэх зүйл байвал...

Продюсер: Гуйя, Тан эрхэм ээ. Дахин сэтгэгдэл авах хэрэггүй. Жу эрхэс хагас жил гаруй уушгиа ядраасан. Илүү удаан тэсэж чадахгүй.

Менежер: Ойлголоо. Жу эрхмийг хичээл зүтгэлд талархаж байна. Энэ ангийг дуусгаад, нутаг руугаа буцаж хүнтэй суу.

Продюсер: - Жу эрхэм ээ. - Ингэх гээгүй шүү.

Рон: Яасан бэ, Ван?

Жинкө: Мастер аа, дэлхийн сүнслэг хүчний хэмжээ эрчимтэй унаж байна.

Продюсер: Одоо хийж чадах юм алга. Олон хүнээ алдлаа. Энэ ангийг дуусгаж чадахгүй нь.

Чао: Битгий бууж өг, продюсер оо. Тусламж хэрэгтэй бол бид байна.

Продюсер: Та нар уу?

чао: Тийм ээ. Компанитай танилцаж байхдаа бид их хурдан суралцсан. Хийх үйл явцыг нь бүрэн мэдэж авсан.

Продюсер: Гэхдээ чанартай зураач болоход 30 жилийн туршлага хэрэгтэй байдаг.

Менежер: Вон, битгий мартаарай. Компани эхлэх үед, бид тэдэн шиг л байсан. Одоогийнх шигээ мэдлэггүй л хөгжсөөр өдийг хүрсэн. Браво. Сайн байна. Тэдний нүдэн дэх чин хүсэл, баяслыг хар л даа. Энэ чинь л анимейшн хийх тэмүүлэл. Энэ залууст итгэх хэрэгтэй. Тэд бол Хуашиүгийн ирээдүй.

Продюсер: Ширээн дээр чинь, та бүхний зохиолын хэсэг байгаа. Зохиолын нооргийн дагуу зургийг зурна.

Чао: Энэ юу вэ?

Продюсер: Хааяа найруулагч завгүй байдаг болохоор, зохиолын нооргийг сарааччихдаг юм.

Хао: Гол зураачийн 30 секундийн найруулга хэрэгтэй гэнэ. Энэ чинь юу вэ?

Продюсер: Зарим найруулагчид тулаант хэсэг зурахдаа муу, тиймээс гол зураачдаас зурж өгөхийг хүсдэг.

Шиаоюү: Бурхан минь, үнэхээр хэцүү юм. Гол зургийг дагахад л болно. Гэтэл яагаад ийм хэцүү юм бэ?

Продюсер: Мэдээж хэцүү. Анхлан суралцагчид гол зураас зурж 3 сар дадлага хийдэг, дугуй болон шулуун зураас гээд ямар ч муруйгүй сайн зурдаг болтлоо давтдаг.

Рон: Надад зурах авьяас алга.

Шиаоюү: Үзэг өөрөө хөдлөөд байна.

Чао: Толгойд байгаа зүйлийг үзэг өөрөө зурж байна.

Продюсер: Энэ чинь... Уушги задлах урлаг уу?

Лин: Үгүй ээ, дараагийн улирал үзэх гэгээрлийн урлагийг судалсан юм.

Хао: Гар чичрэхээс санаа зоволтгүй нь.

Чао: Ван, чи ч суутан юм аа.

Бичиг: "Ерөнхий анимейшн"

Продюсер: Энэ анимейшн, ахлах аа. Өөрчилж өгнө үү.

Чао: Продюсер, яагаад ахлах анимейшнийг өөрчлөх ёстой юм?

Продюсер: Өөр зураачид адилхан царайг бага зэрэг өөр өөр зурдаг. Тиймээс ахлах царайнуудыг нь янзалж зургийг нэг ижил болгодог. Гэхдээ сүүлийн үеийн зураачид тааруу байгаа. Тиймээс, ахлах нүүр болон гарыг нь, хааяа бүтэн зургийг өөрчлөх болж байгаа. Хэрвээ түүнээс муу байвал, ахлах зураачдад зааварчилгаа өгч дахин зуруулдаг.

Чао: Үгүй байлгүй дээ. Зурах гэж их цаг авсан шүү дээ. Дахиж зурах гэж бүүр ч удна. Итгэмээргүй юм.

Эмэгтэй ахлах: Компьютер дээрээ ийм мушилзсан юм байлгамааргүй байна.

Бичиг: "Мушилзсан"

Эмэгтэй ахлах: Компьютер дээрээ ийм мушилзсан юм байлгамааргүй байна.

Бичиг: "Мушилзсан юм"

Рон: Анимейшн хийх хэцүү юм аа.

Продюсер: Чадах зүйл юу ч алга.

Жинкө: Яах вэ, мастер аа? Дэлхийн нийт сүнслэг хүч 0 болох нь. Хэмжээсүүд нурж унана.

Лин: Дэлхий дахиад сүйрэх нь. Продюсер оо, найруулагч хаана байна? Тэд их хичээн ажиллаж байна.

Эм3: Бэлэн үү, мастер аа? Тулаан эхлэх гэж байна шүү.

Продюсер: Зохиолын нооргоо хэзээ дуусгах юм бэ, найруулагч аа?

Найруулагч: Удахгүй ээ.

Продюсер: Найруулагч эргээд ирлээ.

Найруулагч: Удирдаач, анимейшн хэр явж байна даа? Дуусаагүй хэр их үзэгдэл байна? Амыг нь 2 дүрс ухраа.

Хао: Мэргэжлийн юм аа.

Чао: Үнэхээр суут найруулагч байна.

Лин: Ийм гайхалтай ертөнц бүтээсэнд баярлалаа.

Back to episodes Go home