F.B.I. INTERNATIONAL s1-17
Үргэлжлэх хугацаа: 41мин
Орчуулсан Ж.Тамир
Гарчиг: Суга татсан нь.
Гол дүрүүд:
Скот: эр, Скот Форрестер
Рейнс: эр, Рейнс, хар арьст мөрдөгч
Е: эр, Катрин Еэгер
К: эм, Жейми Келлет, хар тайрмал үстэй
Во: эм, үсээ боосон мөрдөгч Камерон Во
Д: эр, Франц мөрдөгч Дупиус, сахалтай
Лэ: эр, Франц мөрдөгч Лэ Гранд
Гий: эр, КРАВ- бүлгийн толгойлогч
Сара: эм, Форрестерийн Унгар хэлний багш
Туслах дүр:
Ам: эм, Аманда
Хэ: эр, Хэнри нүдний шилтэй
Ш: эм, Шаннон
Да: эр, Даниел
Скот: Сайн уу, Хоцорсонд уучлаарай.
Сара: Зүгээр ээ. Надад талх захиалах боломж гарсан. Бэлдсэн үү?
Скот: Тэгсэн.
Сара: Хэл л дээ.
Скот: /Унгараар ярина/
Сара: Тийм ээ, сайн байна. Утга нь юу гэсэн үг вэ?
Скот: Өршөөгөөрэй, би тусгай гамбургер авч болох уу?
Сара: Бэлдсэн байна аа.
Скот: Би Будапештат хангалттай удсан. Бас эр хүн бургер захиалахыг мэддэг байх хэрэгтэй гэж боддог.
Сара: Санал нэг байна.
Скот: Сонсооч Сара, оройн цагаар надад заах гэж цаг зав гаргаж байгаад маш их баярлалаа.
Сара: Үнэнийг хэлэхэд бүжиглэхээр явсанаас энд тантай байх нь надад илүү таалагддаг.
Скот: Бүжиг биш намайг сонгож байгаа юм уу?
Сара: Тэгж л таарлаа. За. Номынхоо хоёрдугаар бүлгийг нээгээрэй, өнөөдөр шинэ хэллэг сурна.
Бичиг: Франц улс, Окситани муж.
Ам: Залуус аа, би орондоо орлоо.
Ш: Нугас шорвог болсонд үнэхээр уучлаарай.
Ам: Амттай байсан, Шаннон. Дэмий юм ярих хэрэггүй.
Хэ: Тийм ээ, гайхалтай байсан. Миний шагай жаахан хавдчихлаа.
Ш: Баярлалаа.
Хэ: Ядаж л энд хоол идэхээр хэн ч шүлсээ хийгээгүй гэдгийг мэдэх нь сайхан, тийм ээ?
Да: Тийм биш гэж үү?
Ш: Уулзаагүй удсан байна. Бас...
Ам: Хэвийн үү?
Ш: Тийм ээ. Гэхдээ энэ хүнийг төрөх үеэр жигтэй зүйлс хэвийн болно гэж найдъя.
Хэ: Чиний уруулнаас, бурхны чихэнд.
Ам: За.
Хэ: За.
Ш: Сайхан амраарай.
Ам: Сайхан амраарай. Дахиад, маш их баярлалаа.
Ш: Тийм ээ.
Ам: Маргааш хоёрт уулзана биз дээ?
Ш: Хоёрт. Тийм ээ.
Ам: За.
Хэ: Баярлалаа.
Ам: Аанхан.
Ам: Баяртай, Даниел.
Ш: Болгоомжтой яваарай.
Ам: Сайхан амраарай.
Хэ: Маргааш залгая.
Ам: Сайхан амраарай, залуус аа. Эрт унтаарай.
Хэ: Сайхан амраарай.
Ш: Баяртай.
Да: Атлантад хэдэн цаг болж байгаа бол?
Ш: Зургаан цагаар хоцорч байгаа.
Да: Крейг рүү залгаж 312 данснаас мөнгө шилжүүлэх талаар...
Ш: Энэ юу байсан бэ?
Да: Дарсны савнууд.
Ш: Үгүй ээ, Даниел битгий. Цагдаа нарт даалга л даа. Зүгээр л энд... Эндээ үлд. Чи яах юм? Ингэх шаардлагагүй. Гуйя. Гуйя.
Да: Хөөе. Хангалттай. Сонсож байна уу? Бид хэлсэн. Бид асуудал гаргах...
Ш: Даниел. Үгүй ээ. Үгүй ээ. Бурхан минь. Бурхан минь. Надтай байгаарай. Хонгор минь, бурхан минь. Бурхан минь. Бурхан минь. Үгүй ээ... Үгүй ээ... Үгүй ээ...
*************
Гарчиг: Эф Би Ай интернейшнал /Холбооны мөрдөх товчоо/
Скот: Өглөөний мэнд:
Рейнс: Европол энэ хэрэг дээр Холбооны мөрдөх товчооноос тусламж хүссэн. Еэгер ирсэн.
Скот: Хэвт. Сайн уу.
Е: Америкийн иргэн Даниел Спенсер, 35настай. 8цагийн өмнө Францын Окситанид өөрийн усан үзмийн талбай дээрээ буудуулж амиа алдсан. Эхнэр нь Шаннон, бас хүүхдээ тэр хэзээ ч харахгүй.
Рейнс: Нөгөө хос нь ямар учиртай юм?
Е: Аманда, Хэнри Мартин, бизнесийн хамтрагчид. Дээр нь хоёр нөхөр нь их сургуульд хамт сурч байсан.
Рейнс: Сэжигтнүүд?
Е: Гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Данс нь салгах боломжгүй.
Скот: Еэгер битгий уурлаарай, гэхдээ энэ энгийн аллагаас ямар ялгаатай юм?
Е: Усан үзмийн талбай нь “КРАВ” гэдэг иргэний эсэргүүцлийн бүлгийн байдаг бүсэд байдаг.
Во: Тийм ээ, би тэднийг мэднэ. Террорист байж мэднэ гэсэн жагсаалтанд байдаг.
Е: Гаддафи Францын засгийн газрыг түлхэн унагаахын тулд тэднийг хөлслөх гэж оролдож байсан гэдэг. Тэд татгалзсан. Гэхдээ л тэд маш түрэмгий, заримдаа хүч хэрэглэдэг, айлган сүрдүүлэх техник ашигладгаараа алдартай.
К: Өөрөөр хэлбэл, энэ хүнийг хөнөөсөн нь хувийн өс хонзон уу, терроризмын эхлэл үү гэдгийг бид мэдэхгүй байгаа.
Е: Яг тийм.
Скот: Татгалзах зүйл алга.
Е: Тэгвэл Франц руу явцагаая, тэгэх үү?
Скот: Тийм ээ.
Франц улс. Де Ла Мейри.
К: Би “Тосканы наран дор” үзсэн. Гэхдээ энд тэгж санагдахгүй байна.
Во: Энд ойрын үед хэн нэг нь бал сараа хийнэ гэж бодохгүй л байна шүү.
Е: Би энэ хоосон дэлгүүрийг ашиглахаар тохиролцчихсон.
Скот: Сайн байна. Рейнс, цонхнуудад цаас наа, сэжигтэй хүмүүсийн мэдээллийг цуглуулж эхэл. Бусад нь ярилцлага авахаар явна... Хөлийн мөр байсан ч дарсанд угаагдчихсан байх.
Во: Энэ өнгөрсөн шөнө болсон буудалцааны үеийн хяналтын камерын бичлэг. Бүдэг гэрэлтэй, тэр унахдаа жаахан эргэсэн байна. Гэхдээ Францын задлангийн эмч нар тэр зүгээс буудсан байх гэж хэлсэн.
Скот: Тийм ээ, мэргэн буучид хамгийн тохиромжтой байрлал.
Д: Бонжур. Мөрдөгч Лэ Гранд. Мөрдөгч Дупиус.
Скот: Скот Форрестер.
Лэ: Бонжур.
Скот: Энэ бол тусгай мөрдөгч Камерон Во.
Д: Танилцахад таатай байна.
Скот: Хэргийн газарт анх ирсэн хүн нь та юу?
Д: Тийм ээ. Бид байсан.
Скот: Буудагч хаана байрлаж байсныг мэдсэн үү?
Д: Одоохондоо үгүй.
Скот: За, та чадахгүй гэж бодож байвал би мэргэжлийн шинжээчдийн баг авчирч болох юм.
Д: Бид учрыг нь олчихсон.
Скот: КРАВ-ын талаар та юу хэлж чадах вэ?
Лэ: Та тэднийг гэж бодож байгаа юм уу?
Скот: Одоогоор би ямар ч онолд бэлэн байна.
Д: КРАВ заримдаа буруу ойлгогддог ч, зөв сэтгэлтэй хүмүүс. КРАВ өөрсдийнхөө төлөө зогсдог болохоор гадныхан тэднийг алан хядагчид гэж нэрлэдэг. Заримдаа жаахан хэтрүүлчихдэг ч...
Во: Хэтрүүлэх гэдгээ тайлбарлаач...
Лэ: Та ойлгоорой, энэ хавийн фермерүүд доромжлуулсан. Францын засгийн газар тэдгийг “үндсээр нь суга” татахыг би харсан. Тэднийг усан үзмээ замын хажууд тариалахыг албадсан. Өөрийнхөө газар дээр тариалан эрхлэхийг хориглосон. “Үнийг нь өсгөнө” гэж амалсан. Гэвч тийм зүйл болоогүй. Одоо тэдэнд зарах усан үзэм ч байхгүй, улам л өрөнд орж байна.
Во: Тэд дургүйцэж байгаа.
Лэ: Миний хэлсэнчлэн тэд доромжлуулсан. Тэд газрыг хүндэлж мэдэхгүй, хүмүүсийг хүндэлж мэдэхгүй гадныханд газраа зарахаас аргагүй болсон.
Во: Ууртай бас доромжлуулсан. Зарим хүн энийг үхлийн аюултай хослол гэж хэлдэг.
Лэ: Тэр үнэн байх.
Скот: КРАВ-аас бидэнтэй ярилцах хүн байгаа бол уу?
Д: Хоршооллынхноос нь асуугаад үз. Гэхдээ ямар хариу өгөхийг нь... би хэлж мэдэхгүй...
К: Шаннон, Францад хэзээ нүүж ирсэнээ хэлж болох уу?
Ш: 8сарын өмнө. Даниелын багын мөрөөдөл байсан
К: Таны ч гэсэн мөрөөдөл байсан уу?
Ш: Тэр надад Прованс мужийн баримтат кино үзүүлсэн. Би шууд л зөвшөөрсөн. Усан үзмийн тариалан үнэхээр үзэгслэнтэй байсан. Даниелд гэрийнхнийх нь мөнгө байсан, бас ажил нь онлайнаар явагддаг болсон. Тэгээд бид... Одоо л хийхгүй бол харамсана гэж бодсон.
Ам: Биднийг ч гэсэн нэгдэхийг ятгасан.
К: Танд ч гэсэн гэр бүлээс чинь мөнгө байсан уу?
Ам: Бид сайхан амьдарч байсан. Даниел... Хэнригийн сайн найз байсан. Тэдэнд бараг л ятгах хэрэг байгаагүй. Бидэнд сонирхолтой санагдсан.
Ш: Би төсөөлж ч байсангүй... Тэд биднийг үзэн яддаг. Бидний тэгж их үзэн яддаг болохоор тэд тэрнийг алсан.
К: Хэн үзэн яддаг гэж?
Ш: Эндхийн хүмүүс.
Ам: Тэд биднийг байнга дарамталдаг.
К: Яаж?
Ам: Анх шүршигч будаг, гудамжинд орилох гэх мэт жижиг сүрдүүлгээс эхэлсэн. Муухай харна. Машиныг маань хонхойлгочихдог. Гэтэл нэг шөнө хаалгыг маань өшиглөж онгойлгосон.
К: Тэдний хийж байгаа үйлдэл зохион байгуулалттай, холбоотой юм шиг санагдаж байсан уу?
Ам: Улам даамжирч байсан. Баттай. Уучлаарай...
Хэ: Даниел дарсны газрын эзэн байсан болохоор ихэнх дарамтыг үүрдэг байсан. Тэр намайг бодох нь ээ хүмүүстэй сайн ойлголцдог байсан. Миний хамтарч бизнес хийхийг зөвшөөрсөн нэг шалтгаан.
Рейнс: Та өөрийгөө аюулд орсон гэж бодож байна уу? Би гадаа чинь машин байрлуулж болох...
Хэ: Та энд үүрд байхгүй. Тэд хүсэх юм бол хүлээнэ эсвэл таныг явсны дараа эргээд л ирнэ.
Рейнс: Танайх Спенсерийнхээс хэр хол амьдардаг вэ?
Хэ: 3км.
Рейнс: Буудлага та нарыг Спенсерийнхээс явснаас 20минутын дараа болсон. Замдаа ямар нэг юм олж харсан уу? Сэжигтэй машин ч юм уу?
Хэ: Би хоршооллын ачааны машин харсан. Замаар дарсны газрыг чиглээд явж байсан. Энэ оройн цагаар хөдөлгөөн бараг байдаггүй. Тийм болохоор би сааж байна. Би цагдаа нарт хэлсэн. Тэд тэр мэдээллийг яасныг... Би... дарс ачих ажлыг хянах ёстой.
Рейнс: Ойлгож байна аа.
Хэ: Би үлдсэн ч болно.
Рейнс: Өөр ямар нэг юм санавал, эсвэл... танай эдлэн дээр байх ёсгүй хүн харах юм бол залгаарай. Бид Даниел Спенсерт юу тохиолдсоныг олно. Гэхдээ, бид дахиад ийм зүйл болохгүй байхыг хүсч байна.
Хэ: Баярлалаа. Та нарыг ирсэнд бид маш их талархаж байна. Францын цагдаа нар бидэнд туслахыг хүсэхгүй эсвэл чадахгүй байх шиг.
***************
Во: Куантикод Кен МакЭ
лройн хавтаст хэргийг судлуулж байсан. Энэ нэрийг санаж байна уу?
Скот: Үгүй ээ.
Во: Миссуригийн хотын атаман байсан. Хүмүүсийг дарамталдаг, тэднийг гомдол гаргаж, цагдаад мэдэгдэх юм бол улам дорддог. Хүүхэд хүчирхийлсэн, гэр бүлийн хүчирхийлэл гээд их урт жагсаалт гарна. Зүгээр л хүн бүрийн үзэн яддаг залуу. Тэгээд маш олон жил дээрэлхсний эцэст МакЭлройг гэгээн цагаан өдрөөр хотын төвд, эхнэрийнх нь дэргэд буудсан. Багаар бодоход хоёр удаа. Орон нутгийн цагдаа энэ хэргийг илрүүлээгүй. Хотынхон бүгд цугларч МакЭлройгийн асуудлыг шийдэд, дараа нь бүгд амаа хамхисан.
Скот: Гэхдээ манай хохирогч сайн залуу.
Во: Үнэн, гэхдээ энэ хоёр хэрэг дээр хотынхон залхсан байсан. Хязгаартаа хүрсэн.
Скот: Ямар чөтгөр нь вэ?
Хэ: Аллага хангалтгүй байна уу? Та нар дусал бүрийнх нь үнийг төлөх болно.
Гий: Найз минь, чи уурласан харагдаж байна.
Хэ: Уурлах аа?
Гий: Бид туслахыг хичээж байна.
Хэ: Туслах аа? Чи биднийг замаас гаргасан.
Гий: Утгагүй юм. Жолооч чинь хэтэрхий хурдан хүрдээ эргүүлсэн.
Хэ: Үгүй ээ, үгүй үгүй. Юу болсныг би мэдэж байна. Энэ чиний хийсэн хэрэг.
Гий: Чи бол. /францаар ярина/
Хэ: Хөөе.
Скот: Хөөе. хөөе хөөе.
Во: Хөөе хөөе хөөе.
Скот: Хөөе. Бүгд ухар! Би бол АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтан. Яг одоо бүгд ухрахыг хүсч байна.
Гий: Холбооны мөрдөх товчоо? Та нарыг миний эх оронд ирж, буу гаргахыг хэн чамд зөвшөөрсөн юм? Сонс, бид тусалж байна. Жолооч нь явж чадахгүй нааш, цааш болж байгаад замын хажуу руу уначихсан. Энийг хараад бидний сэтгэл өвдсөн. Тэгээд туслахыг хичээж байна.
Скот: За. Сонс, бид энэ найздаа туслаад, тэрнийг аваад явлаа.
****************
Ол: Та надтай ярилцахаар ирсэн байх. Оливие, хоршооллын тэргүүн.
Е: Таны машины талаар асуух гэсэн юм.
Ол: Манайд арав гаруй машин байгаа.
Е: Нэг нь хэргийн газар дээр явж харагдсан.
Ол: Машинуудад камер байгаа, хэн ч хүн амины хэрэгт ашиглахгүй.
Е: Бичлэгийг нь харж болох уу?
Ол: уи/тийм ээ/
Е: Манайхан сая дарс ачиж яваад унасан машин дээрээс ирсэн.
Ол: Өө?
Е: Та халдлага гарахыг мэдээгүй дүр эсгэж байна уу, эсвэл ийм зүйл болсныг мэдээгүй дүр эсгэж байна уу?
Ол: Тэд Испани шүүс импортолдог. Дээр нь шошиго наагаад, Франц гэж нэрлээд жинхэнэ Фрнц дарсыг доромжилсон үнээр зардаг.
Е: Тэгвэл та Спенсер, Мартинс нар хуурамч дарс зарж байсан гэх гээ юу?
Ол: Хм... Манай дарс яагаад онцгой байдгийг та мэдэх үү? Францчууд хэдэн үеэрээ үүр цүүрээр босч, бүх амьдралаа энэ хөрс, газар тариалан, амьтад, шавьж гээд бүгдийг нь судалдаг юм.
Е: Тэгээд шинэ хүмүүс ирээд энэ газар дээр тариалахд дургүй хүрдэг.
Ол: Танд өөр юугаар туслах вэ? Би хүнээс асуулт асууж мөнгө авдаггүй. Ажлаа хийх хэрэгтэй байна.
Е: Энэ хүн хэн бэ?
Ол: Тэр бол баатар. Би тантай ярьж дууслаа.
Е: Сайн байна. Надад бичлэг хэрэгтэй. Силву плэ./ please/
Ол: Тэгэлгүй яах вэ, мадам.
***************
Рейнс: Нэр нь Гийом Марей. Энд байдаг КРАВ-ын босс гэдэг нь нууц биш нууц. Францын армид босогчдын эсрэг тактикт суралцаж, сурсан эрдмээ энд авчирсан. Жишээлбэл нэг айл усан үзмээ больж оливын мод тарихыг хүссэн. Гийом бүгдийг нь шатаасан. Баттай. Тэр айл дахиад тариалсан ч дахиад моднуудыг нь шатаачихсан.
Скот: Тэр армид бахдаа мэргэн бууч байсан уу?
Рейнс: Батлагдсан.
Скот: Орон нутгийн цагдаа нар буудсан хүний байрлалыг тогтоогоогүй байгаа юу? Хонгио? Юу ч олоогүй юу?
Во: Үгүй ээ.
Рейнс: КРАВ зузаан халаастнуудад халдсаныхаа дараа террорист гэсэн нэр авсан. Гэхдээ, тийм ээ. Тэд хэрцгий бас уламжлалаа хадгалахыг хүсдэг.
Во: Хэргийн газар дээр байсан цагдаа эндхийн хүмүүсийг доромжлуулсан гэж байсан. Гийом тэдний төлөө зогсож, эрх мэдэлтнүүдээр төлүүлдэг.
Е: Хоршооллын хэлснээр орон нутгийн баатар. Би машинаас нь авсан бичлэгийг шалгасан. Тэд өнгөрсөн шөнө тэр замаар явсан. Камерон, надад туслахгүй юу? Энэ яг буудалцаан болох үеийнх. Жолооч машиндаа байсан, Мартиныхан машинтайгаа гэр рүүгээ явж байсан.
Скот: КРАВ хүн амины хэрэгт холбогдож байсан уу?
Рейнс: Үгүй ээ. Би сураггүй алга болсон хүмүүсээс сэжүүр гарч магадгүй гэж шалгаж үзсэн, гэхдээ олоогүй.
Скот: Тэгвэл Даниел Спенсер яасан болоод тэд хязгаарыг давах болов? Тэд хэдэн жил мафийн айлгах төлөвлөгөөг хэрэгжүүлж байсан. Яагаад алж эхлэв?
К: “Бидний эсрэг тэд” гэсэн нөхцөл байдал нь тоглоомыг эхлүүлэхээр хүлээж байсан дарьтай торх гэж бодож байна. Тариалан эрхлэх талаар мэдлэггүй Америкийн хоёр хос усан үзмийн талбайг бэлэн мөнгөөр худалдаж авсан.
Скот: Хоёр талтай харьцдаг хэн нэгнийг олох хэрэгтэй. Даниел Сперсер, КРАВ хоёрын харилцаа айлган сүрдүүлэлтээс аллага болсон тухай тайлбарлаж чадах хүн.
Во: Хотод зоогийн газар ажиллуулдаг Жереми Шеридан гэдэг Америк тогооч байгаа. Мишелин одтой. Тэр бидэнд тусалж чадахгүй байсан ч бид сайхан хоол идэж болно.
**************
Тог: Би Францын өнцөг булан бүрт ажиллаж байсан. Өөрийнхөө газрыг нээхээсээ өмнө эндхийг соёлыг мэдэх гэж. Даниел, Хэнри хоёр ирээд мөнгө шидэлж Франц дарсны үйлдвэрлэлд хувьсгал хийнэ гэж ярих болсон.
Скот: Өвөө маань “Хоосон ам” гэж хэлдэг байсан юм.
Тог: Яг л мөн дөө.
Во: Тэгэхээр тэд КРАВ-ын дайснуудын жагсаалтын эхэнд бичигдээ юу?
Тог: Би тэрийг мэдэхгүй ээ. Тэр их урт жагсаалт. Би шөнийн эрвээхий биш гэдэгээ батлах хүртэл тэр жагсаалтад байсан. Мартинс, Спенсер хоёр ч гэсэн тэвчээртэй байсан бол тэгж чадах байсан байх. Тэгээд л би тэднийг Гийомтой суугаад ярилц гэж хэлсэн.
Во: Тэгсэн үү? Ярилцсан уу?
Тог: Даниел ярилцсан. Тийм ээ. Хэнри нээлттэй хүн байгаагүй. Тэр хүүгээ төрөхөөс өмнө эндхийнхэнд өөрийн гэр бүлийг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн.
Во: Та Даниелд тусалсан шигээ биднийг Гийомтой уулзуулж чадах уу?
Тог: Тэгээгүй нь дээр байх. Би дөнгөж тэдний жагсаалтаас гарсан. Гийомыг оролцсон гэж бодож байна уу?
Скот: Тэр бэлтгэгдсэн, харилцаа холбоо бас хохирогчтой яс булаалдаж байсан... Тэгэхээр... Хөөе. Энэ чинийх үү?
****************
Во: Тэр Америкийн цагдаа нарын тухай мэдээлэл өгсөн хүнийг Гийом шагнан гэж хэлсэн гэж байна.
Тог: Гэхдээ, Николас... Та ойлгох хэрэгтэй, тэр муу хүн биш. Тэр гэр бүлээ тэжээх гэж оролдож байгаа.
Скот: Магадгүй та энд хэтэрхий удаан амьдарсан байх. Намайг хутгаар хүүлэх гэж оролдсон хэн ч бай муу залуу.
Во: Санаа зоволтгүй. Оройн хоолны хүмүүс ирэхээс өмнө тэр эргээд ирж ч магадгүй.
Скот: Гийомыг гучин минутын дотор миний өмнө авчир. Үгүй бол миний дараагийн дуудлага Үндэсний Жендармари байх болно. Би Парисаас цагдаа дуудаж та нарын хэргийг шалгуулах болно.
****************
Окситаны цагдаагийн газар.
Д: /Францаар ярина/
Скот: Надад тоглох хүсэл алга. Энэ нутгийнхан, гадныхан гэдэг тоглоом. Танай тосгонд ч нэмэргүй, миний хэрэг илрүүлэхэд ажилд ч тус болохгүй. Тэгэхээр ийм байна... Даниел Спенсерийн бяцхан хүүгийн талаар ярилцъя. Ээж нь тэрэнд хэзээ нэгэн арын хашаандаа буудуулж үхэх хүртэлээ аав болохыг хичнээн их хүчс байсныг хүүдээ хэлэх тухай ярилцъя.
Гий: КРАВ энэнд ямар ч хамаагүй.
Скот: Гэхдээ та нар тэднийг дарамталж байсан. Тэдний машиныг эвдэн сүйтгэж, хаалгыг нь харанхуй шөнөөр өшиглөж эвдсэн.
Гий: Би, өөрийн биеэр үү? Үгүй.
Скот: Та, машин руу нь дайрсан. Та, миний мөрдөх ажилд саад учруулахын тулд шагнал амалсан. Би эдгээрийн мэднэ, өөрийн биеэр.
Гий: Магадгүй. Үгүй ч байж магадгүй.
Скот: Энд дараалал байгааг харж байна уу, Гийом? Тариаланчдыг гэсэн Францчуудын өрөвдөх сэтгэл үгүй болно. Нийтийн ашиг сонирхлыг “суга татсан” талаар хэн ч сонсохыг хүсэхгүй. Яагаад гэвэл илүү сонирхолтой түүх гарч ирсэн.
Гий: Энэ намайг мэддэг зүйлээ хэлэхгүй бол сүрдүүлдэг хэсэг үү?
Скот: Сүрдүүлэг байхгүй.
Гий: КРАВ-д байдаг хүн бүрийн үйлдлийг би баталж чадах уу? Үгүй ээ, тэгж чадахгүй. Гэхдээ хэн ч аллага үйлдэхгүй.
Скот: Та яагаад ийм итгэлтэй байгаа юм?
Гий: Учир нь миний үг хууль.
******************
Лэ: Мерси/Баярлалаа/. Эндээс буудсан байна.
Рейнс: 30-06.
Лэ: Тийм ээ. Бас, тэр бичиг байна.
Рейнс: Энэ нийтлэг үзэгдэл үү? Нэрийн хуудсаа үлдээдэг нь?
Лэ: Үгүй ээ. Гэхдээ энэ хэрэг дээр олон зүйл анх удаа болж байна. Тэгэхээр...
**************
К: За. Шаннон Спенсер ярьж байна. Юмаа баглах хооронд нь хамт байх хүн хэрэгтэй байна гэнэ.
Скот: Яв даа.
*************
Е: Тэгэхээр бидэнд Гийомоор хэргийг нь хүлээлгэх, эсвэл гэрч хэрэгтэй.
Скот: Эхнийх нь яасан ч бүтэхгүй, хоёр дахь нь бидний ганц боломж.
Во: Би Хэнри Мартин, Гийом хоёрын утасны бичлэгийг хүлээж авлаа. Тэд хоёулаа энэ залуу руу ярьж, бас дуудлага авсан байна. Тристан Мауа.
Скот: Хэнри яах гэж Тристантай ярьсан байх вэ?
Лэ: Тристан Мауа, би энэ залууг мэднэ. Тийм ээ, тэр Гийомтой дотно байсан. КРАВын гишүүн. Гэхдээ тэр хэтэрхий радикал болохоор хаант улсаас хөөгдсөн. Тэр маш, маш аюултай хүн.
Рейнс: Бас Францын армид байсан. Бас зөвшөөрөлтэй мэргэн бууч.
Во: Тэрний Гийомтой сарын өмнө ярилцаж байсан. Харин Хэнритэй... хоёр хоногийн өмнө байж. Даниелийг алуулахаас хэдэн цагийн өмнө.
Скот: Хэнри найзыгаа алуулах гэж тэрнийг хөлслөө юу?
Рейнс: Хөөх.
Во: За, Тристан Мауагийн утасны байрлалыг хайж байна. Идэвхтэй байна. явж байна. Чиглэл нь... Сперсерийн дарсны газар.
Е: 100м-ийн зайд байна.
Скот: Жейми тийшээ явж байгаа.
Ш: Ирсэнд баярлалаа.
К: Тэгэлгүй яах вэ.
Ш: Орооч дээ. Ачаагаа баглаж байхдаа хүнтэй байхыг хүссэн юм.
К: Ойлгож байна аа. Мартиныхан хаачаа вэ?
Ш: Гэртээ байгаа. Тэд санал тавьсан. Гэхдээ... Би ганцаараа байхыг хүссэн юм.
К: Би хэлэхээ мартсан байж магадгүй, таны уй гашууд гүнээ харамсаж байна... Келлет.
Скот: Чи Спенсерийнд байна уу?
К: Тийм ээ.
Скот: Наана чинь өөр хэн байна?
К: Шаннон.
Скот: Тэрнийг аваад, наанаасаа яв.
К: Юу болоо вэ?
Скот: Нэг сэжигтэн наана чинь байгаа. Тэрнийг аваад хурдан гар. Бид хоёр хэсэг явуулчихсан.
Ш: Ямар нэг юм болоо юу?
К: Ачаагаа дараа баглаарай.
Ш: Бурхан минь.
К: Хоргодох өрөө байгаа юу?
Ш: Үгүй ээ.
К: Бат бөх хаалга, гинжтэй түгжээтэй өрөө?
Ш: Угаалгын өрөө.
К: Яг одоо тийшээ яв, сайн түгж.
*****************
Лэ: /Францаар ярина/
Е: Тэр ганц ч үг хэлээгүй.
**************
К: Ямар нэг юм байна уу?
Скот: Тоосгон хана. Бид Хэнри Мартин Тристон Мауаг хөлсөлж найзыгаа хөнөөлгөсөн гэж таамаглаж байгаа.
Во: Хэнригийн утсыг хянаж байгаа.
Рейнс: Тэр эдлэнгээсээ гараагүй.
Во: Очоод бариад авъя.
Скот: Үгүй ээ, хүлээ хүлээ. Түр хүлээгээрэй. Бяцхан өгөөш хаяж Хэнрийг урхинд оруулах ганц боломж байна. Тэрнийг алуурчин хөлсөлснийг батлах боломж. Тристаны утсыг аваад ир.
Лэ: /Францаар ярина/
Д: /Францаар ярина/
Рейнс: Ганцхан секунд.
Т: Хөөе.
Скот: Хэнри Мартины мэдээллийг гаргаад ир.
Рейнс: Олчихлоо.
Скот: Зурвас солилцсон байна уу?
Рейнс: Үгүй.
Скот: Мессеж явуул. 10мянган евро, би алга болно. Гучин минут, Жереми Шериданы зоогийн газар. Нэр нь юу билээ?
Во: ЛэСаанс.
Скот: Хэнрийг үүрнээс нь гаргаж магадгүй.
Рейнс: Явуулчихлаа.
Скот: За, та хоёр хөдөлж эхэл. Хөөе. Зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу?
К: Ээж намайг чулуу шиг толгойтой гэдэг байсан... За...
**************
Во: Хэн ирснийг хараач ээ.
Рейнс: Холбооны мөрдөх товчоо.
Ам: За. Юу болоод байна аа?
Рейнс: Та хэл л дээ.
Ам: Би мэдэхгүй ээ. Би зүгээр л... Би юу гэдгийг нь мэдэхгүй. Бурхны нэрээр тангараглая. Би энийг хэн нэгэнд өгөхөөр ирсэн.
Во: Аманда машинаар зугаалъя.
Ам: Хүлээгээрэй, юу? Үгүй ээ. Хүлээ. Юу болоод байна аа? Юу болоод байгааг надад хэлээд өгөөч? Би дотор нь юу байгааг мэдээгүй.
********************
Скот: Аваад яв.
К: Бид эхнэрийг чинь баривчилсан.
Хэ: Яагаад?
К: Тэр Тристанд мөнгө өгөхийг оролдсон. Та тэрнийг мэдэж байгаа.
Хэ: Би мэднэ, яагаад гэвэл тэр биднийг айлгадаг солиотой амьтан. Бид тэрнийг амьдралаасаа холдуулахыг хүссэн.
Рейнс: Эхнэрээ яагаад солиотой амьтан руу явуулсан юм?
Хэ: Тэрэнтэй уулзвал би яахаа мэдэхгүй байсан болохоор.
Рейнс: Тристаныг бидэнд хэлэх санаа танд төрөөгүй гэж үү? Их л том юм алгасч дээ.
Хэ: Тэр намайг КРАВын тухай цагдаад хэлбэл ална гэж сүрдүүлсэн. Тэр гарцаагүй хүн алж чадна. Тийм ээ, та нарт хэлээгүйдээ ичиж байна. Гэхдээ та нарыг тэрнийг олоод, баривчилж, Аманда бид хоёрыг оролцуулахгүй байх гэж найдсан юм. Намайг шүүмжлэхээсээ өмнө толгойдоо буу тулгуулаад яахыгаа үз.
Рейнс: Тэгэхээр Тристан тан дээр очсон уу? Мөнгө нэхсэн үү?
Хэ: Тэр КРАВд ажилладаг. Тэд дарсны газрыг хүссэн. Биднийг зайлуулахыг хүссэн.
К: Хэнри, өөр нэг онол байна. Спенсерүүд байхгүй болсон нь танд маш их ашигтай. Даниел та хоёрын хамтран ажиллах гэрээнд сонирхолтой зүйл байна лээ. Та хоёрын хэн нэг нь дарсны газрыг орхиж, Америк руу явах юм бол, үлдсэн нь дарсны газрыг авч, нөгөөдөө зөвхөн анх оруулсан хөрөнгө оруулалтыг нь буцааж өгнө. Дарсны газар одоо тэрнээс 20дахин үнэтэй болсон. Тэгэхээр энэ мөнгө буу хөлслөх мөнгө байсан.
Хэ: Даниел... миний сайн найз байсан. Шаннон тэр хоёр гэр бүлээс өөрцгүй. Та нар энийг намайг хийсэн гэж байгаа юм уу? КРАВ байсан. Тэд биднийг зайлуулахыг хүссэн. Дарамталж байгааг нь баримтжуулсан, та нар сохор юм уу, эсвэл чадваргүй юм уу?
Рейнс: Шаннон Спенсертэй яривал тэр Тристаныг мэдэх үү?
Хэ: Үгүй.
Рейнс: За, тэгвэл таны эхнэр?
Хэ: Тэр ч гэсэн мэдэхгүй. Энэ хэрэгт эхнэрүүд ямар ч хамаагүй. КРАВ зөвхөн эрчүүдийн араас ирдэг. Одоо бодох нь ээ, цагдаад эртхэн мэдэгддэг байж. Гэхдээ хэн? Эндхийн цагдаа нар уу? КРАВ-ыг эсэргүүцвэл хэрэг даамжирна гэж бид бодсон. Бидний нэгийг алчихна гэж бодоогүй. Гэхдээ л... Даниелийг та нарыг оролцуул гэж ятгах ёстой байж. Эсвэл явахыг... Энэ бол миний насан туршдаа тээх харуусал.
Е: Юу гэж бодож байна?
Скот: Лонхонд дахиад нэг дусал хэрэгтэй.
*****************
Скот: Та багадаа “Сандалтай хөгжим” тоглоом тоглож байсан уу? Найман хүүхэд 7сандал тойрч яваад л. Хөгжим зогсоход, хүүхдүүд хөдөлж, 7 нь сандал дээр суугаад, сууж чадаагүй нь хасагддаг? Яг одоо, өнөөдөр... ганц л сандал байгаа. Нөхөр чинь хажуугийн өрөөнд хэлэх үгээ олж ядаж байна Тэр бодлоо цэгцлэхийн тулд хугацаа өгөхийг хүссэн. Би тэрэн шиг хүмүүсийн өөдөөс хараад зуун удаа сууж байсан. Тэр хэргээ хүлээнэ. Үдийн хоолноос өмнө. Тэгэхээр... та юу болсныг бидэнд хэлмээр байгаа бол, сандлыг авч болно. Тэр сандалтай хамт анхаарал, бага ял ирнэ. Гэхдээ юу ч хэлэхгүй бол, би Тристанд энэ саналыг тавина. Миний бодлоор тэрэн шиг хувийн ашиг хонжоо хайсан, гэмт хэрэгтэн юу хийхээ сайн мэдэх байх. Тэр өөрийгөө аврахыг хичээх болно... Тэгэхээр та өөрийгөө бод. Өөрийнхөө амьдралыг од, итгэл найдвар, мөрөөдлөө яаж авч үлдэхээ бод. Яагаад гэвэл хөгжим зогсчихсон. Сандлыг авмаар байна уу, үгүй юу?
Ам: За... Хэнри юу гэж хэлсэн бэ?
Скот: Тэгж ярихгүй шүү.
Ам: Хэнри Тристаныг мэддэг байсан. КРАВаас хөөгдсөнийг нь мэдэж байсан... Хэнригийн төлөвлөгөө Тристанаар Даниелыг дарамтлуулж, тэднийг Америк руу буцаагаад, КРАВын хийсэн ажил шиг харагдуулахыг хүссэн.
Скот: Тэгээд та хоёр дарсны газрыг авах байсан.
Ам: Тийм ээ. Гэхдээ та ойлгох хэрэгтэй, тэд энд ирэхдээ хамтрагчид байсан. Гэтэл Даниел гэр бүлийнхээ мөнгөөр Хэнрийг ажилтан шиг үзэх болсон. Төлөвлөгөө... Хэнригийн төлөвлөгөө... тэднийг айлгаж, гэр рүү нь буцаах байсан... Гэхдээ Тристаны хийсэн эхний зүйлс, хаалгыг нь өшиглөсөн ч Даниел яваагүй. Тэр хэтэрхий бардам байсан... Хэнри Тристан дээр болиулахаар очсон. Гэтэл Тристан татгалзсан. Тэр илүү мөнгө нэхсэн... Дарсны газрыг авахаас нааш бидний олж чадахгүй мөнгө. Тэр өгөхгүй бол биднийг ална гэж сүрдүүлсэн.
Скот: Буудалцаан болдог шөнө...
Ам: Тристан савнуудыг буудах ёстой байсан. Тэгээд л болоо... Амь насаараа тангараглая, Хэнрий хэзээ ч Тристанаар Даниелыг сая жил болсон ч алуулахгүй. Би маш их харамсаж байна...
**************
К: Хэнри хоёрдугаар зэрэглэлийн аллагын хэргээр ял авна, санааг нь гаргасан болохоор. Аманда хамтарч ажилласан болохоор хүний аминд хүрсэн хэргээр яллагдах байх. Жаахан хөнгөлөлт эдэлж, шоронд бага хугацаагаар хоригдох байх. Ойлгоход хэцүү байгааг ойлгож байна. Энэ бүгдийг хүлээж авахад хэцүү байгаа байх. Ээж, аав чинь удахгүй газардах байх аа? Одоо эсвэл дараа надаар туслуулах зүйл байвал... миний дугаар танд байгаа.
Ш: Баярлалаа. Бүх зүйлд.
К: Мэдээж.
Ш: Би эерэгээр бодож эхлэх хэрэгтэй байх, хүүгийнхээ төлөө. Тэгэхээр би энийг ганц удаа хэлээд, бүгдийг нь мартах болно. Тэднийг тамд ялзраасай гэж хүсч байна.
Лэ: Тийм ээ. Энэ түүх үнэхээр эмгэнэлтэй. Мөнгө. Үргэлж мөнгөнөөс болдог, тийм үү? Гэр бүл, хайр хоёр хамгийн чухал нь.
Е: Дэмжиж байна.
Во: Америкчуудын тухай бодол чинь муудаагүй гэж найдъя.
Лэ: Үгүй дээ, үгүй. Тийм биш. Үгүй ээ, та нар хүссэн үедээ ирж болно шүү. Ажлын шугамаар биш байна гэж найдъя.
Е: Эелдэг юм аа.
Д: Гийом, гадаа ирчихсэн байна. Тантай уулзъя гэж байна.
Рейнс: Нэмэлт хүч хэрэгтэй юу?
Скот: Үгүй ээ, хэрэггүй. Надтай ярих гээ юу?
Гий: Та хэргийг илрүүлсэн.
Скот: Үг хурдан тархах юм аа.
Гий: Миний байгууллагын нэр цагаадсаныг би түрүүлж мэдэхийг хүсдэг. Тэгэхээр... Энэ их сайн дарс. Манай эндхийн дарс. Адиу/баяртай/.
****************
К: Намайг дарсны эх оронд очмоор байна гэвэл алгадчихаж байгаарай.
Скот: Би яасан ч тэгэхгүй.
К: Найзуудаа ойр байлга гэсэн чинь...
Скот: Ийм болохоор л надад найз байдаггүй юм.
К: Францад байснаа тохиолдуулаад... энийг задлаад, яагаад сүржигнээд байгааг нь мэдвэл ямар вэ?
Скот: Би... өнөөдөр чадахгүй нь. Төлөвлөсөн зүйл байгаа.
К: За за. Мэдээж.
Скот: Хойшлуулъя. Гэхдээ дарсны оронд виски нь дээр байх.
К: Болно оо. За, тэгэхээр... маргааш уулзъя.
Скот: Маргааш уулзъя.
****************
Скот: Сайн уу. Дахиад хоцорсонд уучлаарай, Сара.
Сара: Ойлгож байна аа. Өнөөдрийн төлбөрийг төлөх хэрэггүй. Би ажлаа амжуулсан.
Скот: Үлдсэн хугацааг нь ашиглаж болохгүй гэж үү?
Сара: Скот, би Унгар хэл заахаар ирсэн, боловсон зан биш.
Скот: Хоцорсондоо уучлалт гуйж байна. Би залгах ёстой байсан. Гэхдээ ажлаас болоод..
Сара: Таны шалтаг надад ямар ч хамаагүй. Би гарлаа. Дахиад танд туслахгүй.
Скот: Юу? Нээрэн үү?
Сара: Үгүй ээ.
Скот: Юу?
Сара: Үгүй ээ, үнэн биш.
Скот: Намайг дөнгөчихлөө.
Сара: Би тантай ажиллах дуртай. Та /унгараар ярина/ ч гэсэн.
Скот: Наадах чинь юу гэсэн үг вэ?
Сара: Хичээлээ хий, тэгвэл мэднэ. Бидний цагаас аравхан минут үлдсэн ч болохоор бид хичээлээ энэ кафенаас зоогийн газар уу шилжүүлэх болох нь.
Скот: Өө...
Сара: Та надад оройн хоол авч өгөх болно.
Скот: /Унгараар ярина/
Сара: Үгүй ээ, тусгай гамбургер биш.
Скот: За яах вэ. Би албан ёсоор утсаа унтраалаа. Бэлэн үү?
Сара: Хэзээ хэзээнээс илүү.
17-р анги төгсөв.
Back to episodes Go home