The Daily life of the Immortal King_S02_09

Хао: Энэ анимейшнийг ойлгохгүй байгаа хүн байна уу?

Лиүеин: Царайлаг залуу эр минь, угаалгын өрөө ормоор байна. Дагуулаад явж болохгүй юу?

Хамгаалагч: Сүүдрийн бүлгэмийн толгойлогч зальтай гэж сонссон ч, ийм гэнэн заль ашиглана гэж бодсонгүй. Зүгээр байж үз. Шоронгоос гарах бүтэлгүй оролдлогын чинь дараа, бид нэмэлт хамгаалагчид тавьж цаг бүр чамайг харж, бодлыг чинь тусгаарлах тороор сольсон. Тиймээс урхидах гэсний хэрэггүй. Нэмэргүй.

Лиүеин: Би гарч байгаад, та нарыг арчиж хаяна даа.

Хамгаалагч: Алив, түлхүүрийг ав л даа. Ирээд ав.

Бичиг: "СУН"

Лиүеин: Энэ чөтгөрийн сүнс... Туйлын удирдлага байна. Бурхан үргэлж арга зам өгдөг.

Бичиг: "Үхэшгүй хааны өдөр тутмын амьдрал 2-р бүлэг"

Бичиг: "9-р анги: Гялалзах од хүрэх галт тэрэг"

Шиаоюү: Дуу чимээ гаргахгүй бол биднийг олохгүй.

Рон: Энэ хүүхэлдэйнүүд их тэнэг.

Лин: Мэдрэмж нь удирдуулж байгаа.

Бичиг: "СУН"

Лин: Яана аа. Хурдлаарай.

Рон: Яах вэ? Бүр олон болчхож.

Жинкө: Багш аа, таны мартуулах чадвараар хараалыг арилгаж болно.

Лин: Чадахгүй ээ. Оюун ухааны хомсдол гарч болзошгүй.

Шиаоюү: Үгүй ээ, мухар зам байна.

Лин: Хүлээ.

Шиаоюү: Ван, гайхалтай юм аа. Ийм жижиг сэлэм гурван хүнийг дааж байна.

Жинкө: Багш аа, би шидийн хэрэгсэл болохоос нисдэг сэлэм биш.

Лин: Одоо аюулгүй.

Шиаоюү: Баярлалаа, Ван.

Рон: Одоо яах хэрэгтэй вэ?

Шиаоюү: Эхлээд, хараалыг хариулах арга олох хэрэгтэй. Гэхдээ Туйлын удирдлага шалтгаан-үр дагаврын хуулиар зохицуулагддаг. Энгийн аргаар хариулж чадахгүй.

Рон: Гэхдээ та хоёр яагаад автаагүй юм? Би хангалттай сэтгэл татам биш гэж үү? Хэн бэ?

Шиаоюү: Бурхан минь. Хүүхэлдэйнүүд шат болоод авирч байна.

Рон: Хангалттай шдээ.

Жинкө: Багш аа, цавчаад хаяя. Одоо хангалттай.

Лин: Хүлээ. Тийшээ хар даа.

Рон: Чэн Чао байна.

Рон; Шиаоюү: Хурдан юм аа.

Чао: Сун, би чамд сайн.

Рон: Би чамд сайн биш ээ.

Лин: Болгоомжтой. Тэр ч бас автчихаж.

Чао: Өвдөж байна. Би хаана байна аа? Юу болсон бэ?

Рон: Чэн сэргэчихлээ. Туйлын удирдлагаас гарлаа.

Шиаоюү: Ойлголоо. Чэн толгойгоороо газардсан. Толгойдоо хүчтэй цохиулбал болох юм байна.

Лин: Үгүй ээ.

Чао: Цээж. Өвдөөд байна.

Рон: Ойлголоо. Би Чэнээс татгалзсан чинь, тэр буцаад сэргэж.

Лин: Сэтгэлийг нь өвтгөх нь Туйлын удирдлагаас гаргадаг байх нь.

Чао: Юу? Надаас яаж татгалзсан гэж?

Рон: Авирахаа боль. Би та нарын хэнд ч сайн биш.

Шиаоюү: Эцэст нь, зүгээр боллоо.

Чао: Гэхдээ их олон хүн байгаа. Чи хэр удаан орилох юм?

Шиаоюү: Сун шууд дамжуулалт хийхэд л болно шүү дээ.

Рон: Яг одоо хийе. Сүлжээ алга.

Шиаоюү: Тэр хар даа.

Рон: Хүлээ, тэр чинь...

Чао: Жиан Лиүеин байна.

Лиүеин: Сун овгийн охин аргагүй л Туйлын удирдлагыг тайлах арга хурдан оллоо. Харамсалтай нь, хангалттай хурдан биш.

Лиүеин; Рон: - Юу гээд байгаа юм бол? Сонсогдож байна уу? - Хогийн шоронгоос гарсан,

Лиүеин: одоо энэ сүлжээний цамхаг миний мэдлийнх. Туйлын удирдлагыг арилгамаар байвал,

Лиүеин; Рон: - өөрсдөө ирж бууж өг. - Солир.

Чао: Дээшээ хар. Цаана чинь.

Чао; Рон: - Солир. - Болгоомжтой.

Рон; Шиаоюү: - Солир унаж байна. - Дээшээ хар.

Лиүеин: Ямар новш нь вэ?

Чао: Хаанаас ирсэн солир вэ?

Рон: Чөтгөрийн хүүхэлдэйн хэрэг. Дэлхий дээр солир унасан хэрэг. Хүн төрөлхтний төгсгөл юм болов уу?

Шиаоюү: Тэр амьд болов уу?

Эр чөтгөр: Хараал ид. Дахиад алдчихлаа.

Рон: Сүлжээний цамхаг бүрэн сүйтгэгдлээ. Одоо шууд дамжуулалт хийж чадахгүй.

Чао: Хамаагүй ээ. Өөр зүгээр байгаа цамхаг олъё.

Рон: Боломжгүй ээ. Манай гэр бүл энэ цамхагтай гэрээтэй. Дараагийн ойрхон цамхаг 1000 километрийн цаана. Одоо яах вэ?

Лин: Тэнд сүлжээ байна.

Чао: Тийм байна. Форт Скаялүүп Хуашиү дахь хамгийн том холбооны станц. Тэндээс дэлхий даяар цацаж болно.

Шиаоюү: Гэхдээ сансарт яаж гарах вэ? Гэр бүл чинь пуужинтай юу?

Рон: Яаж тийм юм байх вэ дээ?

Бичиг: "Тасалбар Форт хүрэх нэг өдрийн аялал"

Шиаоюү: Энэ чинь Скаялүүп орох нэг өдрийн аяллын тасалбар байна.

Чао: Ван Лин, хаанаас авсан юм?

Эр хөтлөгч: Мөн нэвтрүүлгийн зохион байгуулагчид үзэгчдэд гайхалтай шагнал бэлдсэн байгаа. Эхний шагнал нь Форт Скаялүүп орох тасалбар. Тиймээс идэвхтэй байгаарай.

Рон: Модон сэлэм чинь тэсэх үү?

Чао: Тэсэх ёстой. Унавал хүүхэлдэйнүүд дунд даруулна.

Жинкө: Багш аа, миний насанд хэтэрхий ахадсан ачаа байна.

Лин: Тэсвэл хоёр уут шаржигнуур гоймон өгье.

Рон: Чөтгөрийн хүүхэлдэйнүүд яаж ийм хурдан байна аа?

Чао: Ван Лин, шагналд хоёрхон тасалбар байсан биз дээ?

Рон: Чэн, юу гэсэн үг вэ?

Шиаоюү: Сун, зөвхөн хоёр хүн галт тэргэнд сууна. Чи Вантай цуг яв.

Рон; Чао: - Гэхдээ... - Ван Лин,

Чао: Сун Ронтой дэлхийг авар. Ангийн даргын тушаал шүү.

Рон: Гэхдээ чөтгөрийн хүүхэлдэйнүүдэд даруулна шүү дээ.

Чао: 100 мянган хүүхэлдэйгээс айх юу байх вэ.

Лин: Мэдлээ.

Рон: Шиаоюү!

Лин: Форт Скаялүүпийн сүлжээнд холбогдвол, дэлхий даяар шууд дамжуулж болно.

Рон: Тэд сэргэснийхээ дараа намайг санах болов уу? Хүлээ. Энэ уур амьсгал... Түүний ярьж байгаа нь... Тэр арай...

Лин: Сун Рон.

Рон: За.

Лин: Надад хэлэх гэж эргэлзэж байсан зүйл байсан.

Рон: Эргэлзэх хэрэггүй ээ, Ван. Угаасаа сүйрлийн өдөр шдээ.

Лин: Өөрийгөө бэлдээрэй.

Рон: За, Ван. Хэл хэл.

Лин: Биднийг ирэхэд, бидний тасалбарыг шалгах хүн байгаагүй.

Рон: Юу гэсэн үг юм?

Лин: Чэн Чао, Шиаоюү хоёр хамт явж болох байсан байна.

Эм: Дараагийн зогсоол бол нисэх буудал, Форт Скаялүүп. Өөрийн эд хогшлоо бүрэн авч бууна уу.

Чао: Ван Лин, Сун Рон хоёр очсон бололтой.

Шиаоюү: Тийм ээ. Чөтгөрийн хүүхэлдэйнүүд биднийг тоохгүй гэж мэдсэнгүй шүү. Зүгээр үл тоогоод Суны араас явчихлаа.

Чао: Харин тийн. Сун Ронд л анхаардаг юм байна.

Бичиг: "Холбогдсон"

Лин: Бэлэн үү?

Рон: Эхэллээ, Ван.

Бичиг: "СЭЛЭМ"

Бичиг: "Сун Рон шууд дамжуулалт үзэх урилга явууллаа." "Нэвтрэх"

Бичиг: "Сонхайн их дэлгүүр"

Рон: Сайн байцгаана уу. Би Сонхайн 60-р бүсийн элит ангийн сурагч, Сун Рон байна. Та бүгдийн сэтгэлд баярлаж байна. Би Цэцэг Жимс Усан Хөшиг группийн охин болж төрсөн. Гэр бүлийнхээ анхаарал халамжид өссөн. Бага байхаасаа л хүмүүст хайрлагдаад тэр нь энгийн зүйл шиг болчихсон. 60-р бүсэд хөгжлийн сургуульд ороод л, өөрийгөө дэлхийн төв биш гэдгийг ухаарсан. Бас төгс охин ч биш. Тиймээс, өөрийгөө хөгжүүлэх гэж хичээсэн ч, гэр бүл маань дампуурсан. Хэзээ ч мэдэрч байгаагүй цөхрөлөө мэдэрсэн. Тэгээд би амьсгалах агаар мэт тоодоггүй байсан чухал зүйлсээ нандин гэдгийг ойлгосон. Тэр үеэс би баян айлын охин болохоор хүмүүс намайг хүрээлж байгаа гэж бодох болсон. Эцэст нь, илүү олон хүнээр хайрлагдахыг хүссэн. Тэгж бодож л, Сүнслэг Сэлмийн урлагийн цуглаанд орсон юм. Гэхдээ хачин шалтгааны улмаас, дэлхий тэр чигтээ намайг хайрладаг болчихлоо. Энэ хугацаанд, би нэг зүйлийг ойлголоо. Миний буруу байж. Надад бүх дэлхийн хайр хэрэггүй. Уучлаарай. Надад ганц л хүний хайр хэрэгтэй. Тэр нь л хангалттай.

Бичиг: "Сонхайн их дэлгүүр"

Рон: Ван, би бүх ертөнцөөс татгалзчихлаа.

Шиаоюү: Сун чадсан бололтой.

Чао: Хүлээ дээ. Тэр юу вэ?

Эм2: Үгүй ээ, 20 км диаметртэй аварга чулуу өндөр хурдаар дэлхий рүү унаж байна. Их сүйрэл дахин болох гэж байна гэж үү?

Эр чөтгөр: Одоо өөрөө хийнэ. Дахиж алдахгүй. Үхэхдээ хүний ертөнцийг хамт авч үхнэ.

Рон: Ван.

Лин: Санаа зоволтгүй.

Бичиг: "Бяцхан Элбэнх"

Back to episodes Go home