Хао: Энэ анимейшнийг ойлгохгүй байгаа хүн байна уу?
Су Да: Сайн уу, бүгдэд нь оройн мэнд. Бяцхан үнэгэн дагина Судагийн стриймд тавтай морил. Өнөөдөр би найз хөгжүүлэгчээсээ илгээмж авсан. Түүнийг Ли Чао гэдэг. Ли Чао найздаа баярлалаа. Одоо илгээмжээ онгойлгож харцгаая. Энэ юу вэ? Тэнгэрийн нохойн хэл. Эм юм байна.
Чао: Үнэгэн дагина минь, багшийн чинь өвчин хэр байгаа вэ?
Су Да: Ли Чао найз минь, баярлалаа. Багшийнхаа өмнөөс сайхан сэтгэлд чинь талархлаа. Тэр эрчимт эмчилгээнд ухаангүй байгаа. Гэхдээ чиний өгсөн гайхалтай эмийн ачаар багш маань эдгэх байх аа.
Чао: Хэцүү үед чинь чадах бүхнээрээ туслах болно оо.
Су Да: Сайхан сэтгэлийг чинь яаж хариулахаа мэдэхгүй юм. Боломжтой бол, видео чат хийж болох уу?
Бичиг: ҮХЭШГҮЙ ХААНЫ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛ 2-Р БҮЛЭГ
Бичиг: 6-Р АНГИ ИНТЕРНЕТ ХУУЛЬ ДҮРЭМГҮЙ ДИВААЖИН БИШ
И: Хүн төрөлхтний аугаа өвөг дээдэс та бүхэнд энэ уулзалтад оролцож байгаад баярлалаа.
Хөгшин1: Бидэн шиг 10 мянган жилийн настай хөгшдийг дуудах ямар хэрэг гараа вэ?
И: Дэлхийн нийт сүнслэг энергийн хэмжээ 4.7 болж унасан. Сүнслэг энергийг хомсдол болох гэж байна.
Хөгшин2: Өнгөрсөн жил ч бас ингэсэн. Яагаад үүндээ биднийг дуудаад байгаа юм?
И: Намайг буруу ойлгосон байна, эрхэм ээ. Сүнслэг энергийн хэмжээ унаж, хүний ертөнцийн бүрхүүл хэврэг болсон. Үүнд үүссэн цуурсан нүхээр олон чөтгөрийн тагнуулууд орж ирж байгаа.
Хөгшин3: Их амархан. Хана барих хэрэгтэй. Би сүнслэг энергийг сэргээн хүн төрөлхтнийг дахин агуу болгох болно.
Хөгшин4: Чөтгөрүүдийн зорилго тодорхой биш гэж үү? Тэд хүн төрөлхтний ертөнцөд шунаад удаж байгаа. Дайн дэгдэх болсон байна.
Хөгшин3: Наадах чинь худлаа. Чөтгөрийн ертөнцийг надаас илүү мэдэх хүн байхгүй.
Хөгшин4: Муу тэнэг, хүн төрөлхтөн зүгээр сууж болохгүй. Чөтгөрийн ертөнцийн эсрэг босох хэрэгтэй.
И: Эрхмүүд ээ, бид чөтгөрийн ертөнцийг хаана байдгийг мэдэхгүй. Цоорхойгоор гарч судалгаа хийвэл, орон зайн шуурганд төөрөх болно.
Хөгшин5: Хамаагүй ээ. Чөтгөрийг барьж аваад асуухад болно. Тэгээд л болоо.
Хөгшин3: Та оролцохоор бол, чөтгөрүүд бодлогогүй хөдлөхгүй байх.
Хөгшин4: Ингэж байгаа бол, бид өөр яриад байхгүй зүйлгүй юм байна.
И: Яагаад гарчхав?
Хао: Ван. Ван. Ван, видео чатаа боль л доо.
Лин: Яасан бэ?
Хао: Нэг юм болоод байна. Чэн Чаогийн аав түүнийг шийтгэхээр ирчихсэн. Өршөөгөөрэй.
Чао аав: Ачлалгүй хүү, яаж суурь түвшин рүү унаж чадав аа?
Чао: Эцэг минь, би багаасаа таны үгийг дагаж тусламж хэрэгтэй нэгэнд гар сунгасаар ирсэн. Аз тохиолоор энэ хөгжүүлэгчийг мэддэг болж, түүний багшийг гэмтэн ухаангүй байгааг мэдсэн. Одоо тэр стрийм хийж эмчилгээний мөнгө цуглуулж байгаа.
Чао аав: Энэ шуламд сүнслэг энергиэ шагнал болгож өгөө юу?
Чао: Тийм ээ, эцэг минь.
Чао аав: Хуучны сургаалаар, сайн үйл бол зорилго нь ямар ч байсан сайн л үйл гэдэг. Чухал хэрэгцээтэй хүнд тусалсан байна. Гэр бүлийнхээ баримтлалыг дагаж байгаад чинь баярлаж байна. Утсаа ав.
Чао: За, эцэг минь.
Чао аав: Бас нэг зүйл байна. Гэр бүлийн тэнгэрийн нохойн хэл хаана байгааг мэдэх үү?
Чао: Тэр...
Су Да: Ли Чаогийн өгсөн тэнгэрийн нохойн хэлний хариуд, түүнтэй шууд дуудлага хийх болно.
Чао: Эцэг минь, би тайлбарлая.
Чао аав: Муу новш, наад шуламдаа өгчээ. Ачлалгүй хүү, алаад өгье л дөө. Үнэгэн дагина. Дахиж наадахаа үзэж байгаа харагдвал, гэр бүлийн дүрэм журмаар шийтгэнэ шүү.
Рон: Чэн яасан юм бол доо? Стрийм үзээд яаж нэг түвшин буурчихдаг байна аа?
Хао: 729G-тэй зуун шүү дээ. Сүнслэг энергийг интернетээр дамжуулж болно. Тэгээд стриймрүүдийг сүнслэг энергиэр шагнаж болдог болсон.
Рон: Шагнаж болох ч арай л хэтрүүлжээ.
Шиаоюү: Чөтгөрийн заль байна.
Лин: Чөтгөрийн заль?
Шиаоюү: Эрт дээр, чөтгөрүүд хүмүүсийг урхидахын тулд үзэсгэлэнтэй эмэгтэй болж хувирдаг байсан. Хохирогчийн энергийг бага багаар сорсоор, тэдний бие сул дорой, ажиллагаагүй болдог. Чэн онлайнаар ийм урхинд унасан байх.
Рон: Шиаоюү, их зүйл мэдэх юм аа.
Шиаоюү: Үгүй дээ. Би тийм хичээлээс гадуурх урлагт сонирхолтой.
Хао: Зүгээр дээ. Угаасаа аав нь утсыг нь эвдчихсэн. Ойлгосон байх.
Бичиг: "Компьютерын өрөө"
Су Да: Ли Чао, стриймд буцаад тавтай морил. Яагаад гарчихсан юм бэ?
Чао: Жижиг асуудал гарсан юм. Зүгээр ээ.
Рон: Чэн ч найдлагагүй юм байна даа.
Лин: Стрийм хийж байгаа нь чөтгөр юм уу?
Шиаоюү: Магадгүй.
Рон: Заль мэхийг нь таслах арга байгаа юу?
Шиаоюү: Шууд арга гэвэл витро мета сүнс. Мета сүнс интернет ертөнцөөр дамжин чөтгөрийн өрөөнд очиж увдисыг нь хаана. Гэхдээ үүнд алтан эмийн түвшнээс дээш хүн хэрэгтэй. Дээд түвшний хөгжүүлэгч нар л физик биеэ интернет ертөнцөөр аялуулж чадна.
Хао: Асуудалгүй ээ. Чөтгөрийн өрөөг дэлбэлж болно.
Шиаоюү: Хөөх, гоё юм! Юу вэ?
Хао: Энэ миний дижитал сүнслэг мангас, Трожан. Олон жил тэжээсний эцэст ашиглах цаг ирлээ. Стрийм хийж байгаа өрөөний байршлыг бичихэд л болно. Яваарай, Трожан.
Бичиг: "Аюултай трожан олдлоо" "Яаралтай цэвэрлэгээ хийнэ үү"
Су Да: Жижиг томгүй ялгаагүй.
Хао: Трожан.
Бичиг: Түр завсарлагаа...
Су Да: Ингээд цаг боллоо. Ли Чао, байна уу? Одоо видео чатаа эхлүүлье.
Чао: Очлоо.
Рон: Дуусаж ээ, мумми шиг л турчихлаа. - Аав нь харах юм бол ч... - Ван Лин.
Лин: Баярлалаа. Сун Рон, бяцхан ухаант эрийн оюуны тоглоом.
Рон: Яг зөв, Чэнийг урхидахад ашиглаж болох юм.
Шиаоюү: Наадах чинь юу вэ?
Рон: Эртний урхидах урлагийг Ван багш өмнөх улиралд заасан.
Бичиг: "Сун"
Бичиг: "Сун"
Рон: Чэн дээр ашиглаад маш сайн ажилласан.
Шиаоюү: Хорыг хороор гэж, увдисын эсрэг увдис ашиглая гэж үү?
Рон: Тийм ээ.
Су Да: Ли Чао их залуухан юм аа. Сургуулиа төгссөн үү?
Чао: 18-тай, ахлах сургууль.
Рон: Чэн, ундаа уу.
Чао: Баярлалаа.
Су Да: Ли Чао, наадах чинь найз чинь уу?
Чао: Үгүй ээ, манай ангийн хүүхэд. Битгий буруугаар ойлгоорой, Үнэгэн дагина аа.
Рон: Ангийн хүүхэд гэнэ шүү.
Шиаоюү: Сун, нөхцөл нь бүрдлээ.
Рон: Одоо л бидний боломж. Дэлхийд сайныг хүсэж өөрийн хэсгээс өчүүхэн ч өгөхгүй.
Бичиг: "Сун"
Бичиг: "Ли Чао"
Бичиг: "Ли Чао"
Эм: Аюул. Аюул. Бай 250 алдагдлаа. Алдар нэрийн үнэлгээ уналаа.
Рон: Чэн, гэртээ харь л даа. Бидний санаа зовж байна.
Чао: Суны зөв. Дагинан үнэг ээ, би гарлаа.
Су Да: Харь даа, Чаочао. Энэ бол миний анхны фентэйгээ ярьсан тохиолдол байлаа. Миний багшид туслахыг хичээж байгаа хүнтэй. Миний амьдралын хамгийн гайхалтай өдөр байлаа.
Рон: Яах гээд байна аа?
Су Да: Илүү удаан байсан ч болоосой гэж хүсэж байгаа ч, чи гарах болчихдог. Би алдартай стриймер биш гэдгээс болсон байх л даа. Бэлгийн чинь хариуд өөрийн эрхгүй нулимс дуслуулж байна. Эртхэн чамтай учраагүй нь харамсалтай.
Рон: Үгүй ээ, удаан тэсэхгүй нь. Чэн Чао, ухаан ор. Чөтгөрийн урхинд бүү ор.
Су Да: Чао, намайг битгий орхиоч.
Чао: Сун хатагтай, соёлтой бай.
Эр: Ялагдлаа.
Су Да: Төлөвлөгөө бүтлээ. Жаахан л цуглуулчихвал хангалттай сүнслэг энергитэй болох нь. Багш аа, би таны биеийг эдгээнэ ээ. Баярлалаа, Чаочао. 4 сүнслэг хүчний жижиг ТВ багц явуулжээ.
Шиаоюү: Яах вэ? Сун Рон бас автчихлаа.
Чао аав: Нүгэлтэй юм! Би залуудаа, түүн шиг төөрөгдөж явсан үе бий. Түүн шиг зөрүүд байсан. 10 мянган жилийн настай тэнгэрийн нохойн хэл эхнэртэйгээ болздог байхад түүний өгсөн хайрын бэлгэдэл байгаа юм.
Хао: Одоо ойлголоо. Чэн Чаогийн даруу зан ааваас нь өвлөгдөж.
Чао аав: Муу болон сайн үйлийн хариу нь ирдэг. Үйлийн үр бол зайлшгүй. Манай гэр бүл ийм дуусашгүй эргэлтэд байх ямар гэм хийсэн юм бол?
Шиаоюү: Чэн ах аа, Чэн ах Чэнийг ойлгож байгаа бололтой.
Су Да: Чаочаогийн өгсөн бэлэгт баярлалаа.
Чао аав: Энэ муу үйлийн үр. Өнөөдөр би үүнд өөрийн гараар цэг тавина.
Чао: Үнэгэн дагина.
Су Да: Чаочао.
Чао; Чао аав: - Үнэгэн дагина, хаана байна? - Ачлалгүй хүү, надтай хамт харь.
Чао аав: Яасан? Эсэргүүцэх гээ юу?
Чао: Аав аа, би өөр хэмжээст рүү явлаа.
Рон: Чэн Чао яаж байна аа?
Лин: Витро мета сүнс.
Хао: Үгүй байлгүй дээ. Алтан эмийн дээш түвшний хүн л чадна шдээ.
Чао аав: Ачлалгүй хүү, яах гээ вэ? Яагаад хариулахгүй байна?
Рон: Үгүй ээ, Чэн Чаогийн мета сүнс интернет орчинд орсон, харин бие нь энд байна. Үлдсэн зүйл нь зөвхөн бие төдий.
Чао: Үнэгэн дагина аа, би очлоо.
Су Да: 1 сая сүнслэг энерги цуглуулсан болохоор, хувирсан дүрээсээ гарч болох нь.
Чао: Үнэгэн дагина аа! Би ирлээ. Энэ үнэгэн дагинын өрөө юм уу? Үгүй ээ. Үнэгэн дагинын өрөө биш байна. Энэ юун газар вэ?
Су Да: Энэ үнэгэн дагинын өрөө мөн.
Су Да; Чао: - Танихгүй байна уу? - Чи хэн бэ?
Су Да: Хөөрхөн дүрээ тайлсан чинь, танихгүй байх чинь.
Чао: Үгүй ээ, үгүй.
Чао аав: Сэр, хүү минь.
Рон: Нэмэргүй ээ. Чэн, явчихсан байгаа.
Чао аав: Алив, би яаж онлайнд орох вэ?
Рон: Битгий дордуул л даа, Чэн ах аа.
Лин: Өрөөнийх нь хаяг байгаа юу?
Хао: Яах гэсэн юм бэ, Ван? Стрийм үзэх гээ юу?
Эм чөтгөр: Оролдоод ч хэрэггүй. Мета сүнс физик бие рүү дайрч чадахгүй. Аятайхан байж, энэ сав руу ороод сүнслэг энерги болж үз.
Чао: Би мета сүнс болсон байгаа. Чи ч бас над руу дайрч чадахгүй.
Эм чөтгөр: Итгэлтэй байна уу?
Чао: Битгий.
Эм чөтгөр: Сав руу ор.
Рон: Чэн, сонсож байна уу? Сонсож байна уу?
Эм чөтгөр: Тэр... Энэ нарны удмын мета сүнсийг би авлаа.
Чао: Туслаач.
Рон: Чэн Чао. Чэн Чао. Сонсож байна уу, Чэн? Чэн Чао.
Чао аав: Хүү минь.
Эм хөтлөгч: Саяхан хөгжлийн хэлтсийн мастер Жуо И маш их хохирол учруулсан интернет луйврыг илрүүлжээ. Зэвсэглэсэн цэргүүд сэжигтний гэрийг шалган маш их хэмжээний энергийн савнуудыг олсон байна.
И: Сүнслэг энерги луйвардуулсныг илрүүлсэн, гэхдээ хэрэгтэн сул явсаар байгаа. Интернет хэрэглэгчид илүү болгоомжтой байж луйвраас сэргийлээрэй.
Эм хөтлөгч: Одоо эдийн засгийн мэдээ хүргэе. Хуашиү агентлагийн сүүлийн үеийн мэдээгээр Цэцэг Жимс Усны групп дампуурлаа зарласан байна.
Бичиг: "ЛАЦАДСАН"
Эм хөтлөгч: дампуурлаа зарласан байна.
Бичиг: "ЛАЦАДСАН"
Эм хөтлөгч: Цэцэн Жимс Усны хөшиг групп
Бичиг: "ЛАЦАДСАН"
Эм хөтлөгч: өрөө төлж барахгүй болсон байна.
Бичиг: "ЛАЦАДСАН"
Эм хөтлөгч: Орлого нь зээлээ төлөх хэмжээнд хүрээгүй юм. Дампуурал зарлах хэмжээнд хүрч, хуулийн дагуу групп дампуурлаа зарлажээ.
Back to episodes Go home