The Daily life of the Immortal King_S02_05

Чао: Энэ анимейшнийг ойлгохгүй байгаа хүн байна уу?

Зөвлөх /Шиаоюү/: Хэн байсан бэ? Хэн байсан бэ? Миний сүйрлийн бөгжийг ийм хачин сэлэм болгосон хүн! Сүнсний Хайлт.

Рон: Уучлаарай, Лин. Бид гарын авлагаас харж байгаад хийсэн юм.

Зөвлөх /Шиаоюү/: Чөтгөрийн Эзний ачаар, тэр сармагчны үр удам над дээр ирлээ. Цаг нь ирсэн. Маргааш шөнө, чөтгөрийн гарлын өшөөг авна.

Бичиг: ҮХЭШГҮЙ ХААНЫ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛ 2-Р БҮЛЭГ

Бичиг: 5-Р АНГИ 60-Р БҮСИЙН ХАЧИРХАЛТАЙ 4 ДОМОГ

Эр сурагч: Надтай уулзах гээ юу? Ямар хэрэг гарсан юм?

Эм сурагч: Энэ даавуун хэтэвчийг чамд. Өгчихлөө. Өгчихлөө.

Эр сурагч: Чи өөрөө хийсэн юм уу? Энэ сургуулийн даалгавар уу, эсвэл эрүүл энх хүсэж байгаа юм уу?

Зүкан: Юу хийж байгаа юм? Сургууль бол хөгжил үйлдэх газар, зугаа цэнгэл биш. Хичээлдээ анхаарах ёстой болохоос, эрүүл энхийг хүсдэг хэтэвчинд биш. Хураалаа.

Эр өгүүлэгч: Өнөөдөр бол Намрын Нэгдлийн өдөр. Хөгжүүлэгчид өөрсдийн хийсэн даавуун хэтэвчийг эрүүл энхийг хүсэн найзууддаа бэлэглэдэг. Домогт хэтэвчийг өгсөн хүн нь ч бас өөрийн хүссэнээ авдаг гэдэг. Хүсэл бүр нь биелдэг.

Эм сурагч: Буцаагаад өгчих л дөө, багш аа. Би дахиж тэгэхгүй ээ.

Рон: Ван багш байна. Яаж хэтэвчээ өгөх вэ?

Шиаоюү: Түүнийг тарах хүртэл хүлээж болно.

Рон: Шиаоюү байна. Гэхдээ сурагчид шөнийн цагаар сургууль дээр байж болохгүй биз дээ?

Шиаоюү: Сун, чи мартчихаа юу? Би сургууль дээр амьдардаг.

Бичиг: "ЛАЦАДСАН БҮС"

Лиүеин: Миний совин зөв байна. Дэлхийн сүнслэг хүч буурсан. Хүнд дэглэмтэй шоронгийн хамгаалалт сул байгаа.

Эм2 сурагч: Чи хэтэвчээ өгсөн үү?

Эм сурагч: Ван багшид хураалгачихсан.

Эм2 сурагч: Сарны гүүрний толин дээр уулзъя гэвэл яасан юм?

Эм сурагч: Үгүй ээ, сургууль шөнөдөө их аймаар.

Чао: Сарны гүүрийн толь оо? Юу юм?

Хао: Мэддэггүй юм уу? Энэ бүсийн хачирхалтай 4 домгийн нэг. Домогт 8 сарын 7-ны шөнө дундад, 1-р давхрын толин дээр очвол, ирээдүйгээ харна гэдэг.

Чао: Өнөөдөр 6-н. Сургууль дээр олон хүүхдүүд ирэх байх даа.

Хао: Үгүй ээ. Дээд ангийн охидын яриагаар, шөнө олон ер бусын зүйлс болдог гэсэн.

Чао: Ер бусын зүйлс ээ?

Хао: Шөнө дундад инээдэг охины сүнс, жорлонгоос гарч ирдэг гар, там руу очих цахилгаан шат гээд л.

Чао: Ухаантай хүн хачин зүйл ярьдаггүй. Дэмий ярихаа боль, Гуо Хао.

Хао: Үнэн биш шүү дээ. Зохиосон хүмүүс нь зүгээр л бусдыг айлгах гэсэн биз.

Рон: Толгойг нь гурав тогшоод арын хаалгыг хаана. Ван ойлгох болов уу даа.

Хао: Шөнө дундад, сургуулийн арын хаалган дээр. Ван, энэ бол нууц хэллэг.

Чао: Арын хаалга? Хэллэг? Юу гэсэн үг вэ?

Рон: Ван. Сайн хэрэг, Ван ойлгосон байна. Гэхдээ... яагаад та хоёр энд байгаа юм?

Хао: Шөнө дунд шүү дээ. Ван аюулд орчихвол яах болж байна?

Чао: Тийм шүү, бид бол илүү зоригтой байна. Сун, зүгээр биз дээ.

Рон: Мэдээж шдээ. Бүгд хамтдаа байвал зугаатай. Хараал ид. Би одоо яаж хэтэвчээ өгөх юм? Хүлээ, харанхуй байна.

Бичиг: "ЭРЭГТЭЙ"

Чао: Сургууль шөнөдөө аймаар санагдахгүй л байна шд. Юун чимээ вэ?

Рон: Тайвшир, Чэн. Зүгээр муур байна.

Хао: Юу вэ? Муураас айгаа юу?

Чао: Утгагүй юм. Ерөөсөө ч айгаагүй. Алив, би замчилъя.

Рон: Хүлээ, Чэн.

Чао: Яасан? Хэн чинь ч дагаж явж чадахгүй нь уу? Сүнс. Сүнс.

Хао: Айгаагүй гэсэн биз дээ? Өөрийгөө хар даа.

Рон: Лин Шиаоюү. Шиаоюү сургууль дээр амьдардаг болохоор, түүнийг замчлаач гэж гуйсан юм.

Шиаоюү: Айлгасанд уучлаарай, Чэн.

Чао: Зүгээр ээ. Гар чинь яагаад ийм хүйтэн байгаа юм?

Хао: Энэ дээ. 60-р бүсийн хачирхалтай домог, инээж буй охин.

Лиүеин: Болж байна. Одоо, энэ шоронгоос яаж гарах вэ?

Хао: Аймшигтай инээд байлаа. Өмдөндөө дусаах шахлаа шүү.

Чао: Би ч бас. Сургууль дээр эмэгтэй сүнс байдаг хэрэг үү?

Хао: Мэдээж үгүй. Өөр охид л тоглож байгаа биз. Ийм орой Шиаоюүгаас өөр хэн байх юм?

Чао: Гуо...

Хао: Битгий сандар. Чэн Чао, чи зүгээр үү?

Рон: Юу болов? Нойлоос гарч ирдэг гар юм болов уу? Чэн Чао? Чэн Чао, чи яасан бэ? Болгоомжтой байгаарай, Ван.

Лиүеин: Эцэст нь гарч ирлээ. Юун газар вэ? Эгч шиг үнэртэй байна. Ашгүй дээ. Цахилгаан шат байна.

Рон: Нойлд юу болсон юм бол?

Рон: Яагаад ухаан алдчихав?

Шиаоюү: Нойлын ус гоожоод, халтирчихсан.

Рон: Тэгээд Чэний сүнс зайлсан гэж үү?

Шиаоюү: Зүгээр дээ. Үүнийг наасан болохоор цагийн дараа л сэргэчихнэ. Хийх зүйл байхгүй юм чинь, хэдүүлээ үргэлжлүүлье.

Рон: Гэхдээ тэд сэргээгүй байна шдээ.

Шиаоюү: Тийм ээ, тэд сэргээгүй байна.

Рон: Тийм шүү. Энэ бол Вантай хоёулханаа байх төгс боломж.

Жинкө: Багш аа, Сүүдрийн Урсгалын толгойлогч дахиад зугтчихлаа.

Рон: Ван, хаачих гэж байгаа юм?

Лиүеин: Эндээс гараад, Жуо Иг алах уу? Эгчийг алах уу? Нээрэн, Сун хатагтайг алах хэрэгтэй. За за, дарааллыг нь бодохоо больё. Намайг үл хүндэтгэсэн бүхэн үхэх ёстой.

Рон: Ван, юу болсон бэ? Яагаад ийм том нүх гарчхав?

Шиаоюү: Энэ там руу явах цахилгаан шат байх. Бас нэгэн хачирхалтай домог. Одоо Сарны гүүрийн толь л үлдлээ. Би нойл орчхоод ирье. Сун, чи Вантай түрүүлээд явж бай.

Рон: За, тэгье. Нойлоос гарч ирдэг гараас болгоомжлоорой, Шиаоюү.

Жинкө: Багш аа, энэ чөтгөр яах гээд байгаа юм бол? Сунд туслах гээгүй байлгүй дээ?

Лин: Санаа зоволтгүй. Би байгаа юм чинь.

Зөвлөх: Удахгүй шөнө дунд боллоо. Хаалга нээгдэх үед, бяцхан охиныг аваад чөтгөрийн ертөнц рүү явна. Танай өвөг дээдэс Баруунд зорчихдоо маш олон чөтгөрүүдийг хөнөөсөн. Өнөө шөнө, Сун овогт үүнийгээ амиар төлөх болно.

Лиүеин: Эцэст нь газарт гарч ирлээ. Тэр чинь... Ямар гээч аз вэ? Сун хатагтай.

Рон: Сар хүрдэг тунгалаг гүүр эвдрэн, хэсгүүд нь хүний ертөнцөд унасан гэдэг. Сарны гүүрийн толийг тэр хэсгүүдээр урласан гэсэн. Домогт өгүүлснээр толь орон зайг даван туулах шидтэй. 8 сарын 7-ны шөнө дундад, толины өмнө зогсвол шидэт толь ирээдүйг чинь харуулна. Одоо бараг шөнө дунд болох нь. Ван Лин. Энэ... Энэ... Ван Лин.

Зөвлөх: Сун, би ирлээ. Толь орон зайг туулах шидтэй. Хүний ертөнц үүнийг чөтгөрийн ертөнцтэй холбогдох цаг хугацаа, орон зайн ан цавыг хязгаарлахад ашигладаг. Одоо би чөтгөрийн ертөнцийн хаалгыг нээхэд ашиглана. Хүмүүс та нар төсөөлөө ч үгүй биз. Сун хатагтай, чөтгөрийн ертөнцөд тавтай морил.

Лиүеин: Сун бол минийх. Тийм зүйл болгохгүй. Итгэмээргүй юм, ямар ч хэрэггүй 5 оноот.

Рон: Ван, миний хэтэвч.

Лин: Авчихлаа.s

Back to episodes Go home