The Daily life of the Immortal King_S02_04

Хао: Энд энэ анимейшнийг ойлгохгүй байгаа хүн байна уу?

Бичиг: ҮХЭШГҮЙ ХААНЫ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛ 2-Р БҮЛЭГ

Бичиг: 4-Р АНГИ: СҮНСЛЭГ СЭЛЭМ ХИЙХ АРГА

Бичиг: "СҮНСЛЭГ СЭЛЭМ АРЧЛАХ АРГА 2-Р БҮЛЭГ"

Бичиг: "СҮНСЛЭГ СЭЛЭМ АРЧЛАХ АРГА 2-Р БҮЛЭГ"

Зүкан: Сурагчид аа, бидний сүнслэг сэлэм бидний өдөр тутмын амьдрал, сургуулилтын үеэр дараах асуудлуудтай тулгардаг: Мохоо болох, эсвэл хурд нь удаашрах. Энэ нь сэлэм чинь сэтгэл дундуур байгаагийн шинж. Эрчимтэй ашиглалтаас үүдсэн ядаргаа, эсвэл зориулалтын бус хэрэглээ, мөн эрүүл бус хооллолт нь сэлэмд болон дотор нь байх сүнсэнд аюул учруулж байдаг.

Лиүюүэ: Ван багш аа, бид яах ёстой юм бол?

Зүкан: "Сүнслэг сэлэм ашиглах заавар"-т заасны дагуу сэлмээ арчлах хэрэгтэй.

Жинкө: Багш аа, би төрснөөсөө хойш арчилгаанд байгаагүй.

Зүкан: Сурагчид аа, энэ жилийн сүнслэг сэлмийн тусгай хичээлийг дараа долоо хоногоос эхэлнэ. Тэр хүртэл сэлмээ бэлдээд ирээрэй.

Хао: Сун, чиний Далай сэлэм засагдсан уу?

Рон: Биеийг нь дахин урласан ч, сүнс нь нөхөн сэргээгдэж л байгаа. Зүгээр дээ. Та нарын сэлэм сайн байгаа юу?

Чао: Би онлайнаар арчилгааны хэрэглэгдэхүүнүүд авсан.

Рон: Гэхдээ онлайнаар зарагддаг арчилгааны хэрэглүүрүүд зөвхөн С түвшнээс дооших сэлэмнийх. Ван багшийн хэлснээр, дунд болон том хэмжээтэй сэлмүүдийг 4S дэлгүүрт өгч арчилгаа хийлгэх ёстой. Жишээ нь, миний Далай D түвшнийх. Дэлгүүрт очиж арчилгаа хийлгэж байх шаардлагатай. Чинийх маш том болохоор гэртээ арчилж болохгүй ээ.

Хао: Тэмцээний дараагаас, миний Чөтгөрийн Шүд жаахан зэвэрчихсэн. Арчилгаа хэрэгтэй байх.

Чао: Чиний Чөтгөрийн Шүд жижиг юм чинь, би ирлээд залуухан эрч хүчээрээ сайхан тэжээгээд өгч болно шүү.

Хао: Манай гэртэй ойрхон сэлмийн дэлгүүр бий. Чамд төвөг удахгүй ээ. Бас дэлгүүрийн 20% хямдралын купон ч байгаа.

Рон: Аан, энэ дэлгүүр үү?

Бичиг: "БЯЦХАН ЭЛБЭНХ"

Рон: Надад VVIP гишүүний карт байгаа. Ван, зүгээр бол, амралтын өдөр хамт явах уу?

Чао: Тийм шүү, Ван. Чинийх хэр байгаа юм?

Бичиг: "АРЧИЛГААНЫ ХҮРЭЭЛЭН"

Эм; Эр өгүүлэгч: - Ямар хөөрхөн хүү вэ. - Ван Линий Жинкө бол нас бие гүйцсэн сүнс.

Эр өгүүлэгч: Өөрөө арчилгаагаа хийх чадвартай.

Бичиг: "СҮНСЛЭГ СЭЛМИЙН САЛБАР ДЭЛГҮҮР 4S"

Чао: Ямар чамин юм бэ? Энэ сэлмийн 4S дэлгүүр үү?

Рон: Үнэндээ энэ Сонхай дахь л салбар нь.

Хао: Хар даа! Домогт Галын Баясал байна. Алдартай сэтгүүлээс уншиж байсан.

Чао: Үүнийг өргөх хүчтэй хүн байгаа болов уу?

Рон: Энэ бол дэлгүүрийн үнэт эрдэнэ. Эртний домогт сэлэм Жүкүэ.

Чао; Хао; Рон: Лин Шиаоюү.

Рон: Лин, чи үнэхээр мэргэжлийн юм аа.

Шиаоюү: Би сэлэмтэй ойр өссөн л дөө. Миний санахын, сэлмийн сүнс эгч намайг хардаг байсан.

Рон: Эцэг эх чинь яасан юм?

Шиаоюү: Эгч намайг өөрт нь даатгасан л гэж хэлсэн.

Хао: Эгч чинь одоо хаана байгаа юм? Намайг 8 настай байхад, эгч маань богино аялалд явсан. Надад бичээс үлдээсэн байсан.

Шиаоюү эгч: Арчилгаа хийхээр Сонхай явлаа. 3 хоногийн дараа уулзъя.

Рон: Тэр ямар нэг асуудалд орсон юм болов уу?

Шиаоюү: Тэр надтай адилхан зүг чиг олохдоо муу. Сонхай руу нисчхээд, буцах замаа олоогүй л байх.

Рон: Айн...

Шиаоюү: Тэр үеэс хойш, би олон төрлийн сүнслэг сэлмийн дэлгүүрт ажиллаж, түүнтэй таарах болов уу гэж найдаж ирсэн.

Чао: Чи дахиж эгчийгээ харахын тулд, шинэ сэлэм аваагүй биз дээ?

Шиаоюү: Үгүй ээ, зүгээр мөнгөгүй болохоор л.

Лин: Сүнслэг сэлмийн хичээл дээр яах юм?

Жинзэ: Хүүе, 60-р бүсийн найзыгаа сэлэм ч авах мөнгөгүйг харна гэж санасангүй.

Хао: Өшөө авах гэсэн юм байх даа.

Чао: Битгий тавтиргүй загна.

Жинзэ: Бид ч бас сэлмийн арчилгаа хийлгэхээр ирсэн. Тэр тийм сайн юм бол, жаахан орлого оруулъя даа. Ерөнхий арчилгаа хийгээд, ирлээд, өнгөлөөд өгөөрэй. Маргааш авъя.

Шиаоюү: Гэхдээ, эрхэм ээ. Энэ бүгдийг хийхэд 3 хоног хэрэгтэй.

Рон: Өршөөгөөрэй. Бид өнөөдөр түүн дээр захиалга өгчихсөн. Өөр хүн ол, Тан эрхэм ээ.

Шиаоюү: Үгүй ээ, үгүй. Зүгээр дээ, би шөнө суугаад ажиллаж болно.

Жинзэ: Муугүй шүү, ухаантай байна. Лин Шиаоюү билүү? Хичээнгүйлэн сайн ажиллавал, жилийн эцэст том урамшуулал авах ч юм билүү. Тэгээд сүнслэг сэлэм авна биз.

Рон: Ажилчинд дарамт учруулсан хэрэг байна. Гомдол мэдүүлнэ дээ.

Шиаоюү: Зүгээр ээ, ажлын бүтээмжээр цалинждаг юм. Арай илүү мөнгө олж чадах нь.

Рон: Шиаоюү.

Шиаоюү: Хичээж ажилласны үр дүнгээ нандигнаарай даа.

Чао: Тан муу новш. Энэ чинь дээрэлхэж байгаа хэрэг.

Рон: Лин сүнслэг сэлэмд үнэхээр хайртай, гэтэл өөрийн гэсэн сэлэмгүй.

Хао: Модон эдлэлийн өрөөнд амьдардгийг нь гайхах хэрэггүй юм байна. Ийм хэцүү амьдралтайг нь мэдсэнгүй.

Рон: Би түүнд сэлэм авч өгвөл ямар вэ? Тэгвэл ингэж зүдрэх шаардлагагүй болно.

Хао: Тэгж болохгүй байх аа. Бардам зан гэж байна шүү дээ.

Чао: Хэдүүлээ мөнгө цуглуулаад авч өгье.

Хао: Ялгаагүй шүү дээ.

Лин: Энэ өөртөө үйлчлэх урлан биз дээ? Бид түүнд нэгийг хийж өгч болно.

Чао: Чи ч суутан юм аа. Тэр орой болтол ажиллаж байна. Хөөрхий Лин.

Хао: Сун, шөнө ирж сэлэм урлах зүгээр гэж үү?

Рон: Зүгээр ээ, би менежерээс нь зөвшөөрөл авчихсан.

Хао: Сайн байна. Түүхий эдээ авчирсан уу? Загварыг нь гаргачихсан уу? Ямар адармаатай загвар вэ?

Чао: Хамаагүй ээ, зүгээр хийе. Цус маань буцлаад эхэллээ.

Рон: Хүлээ. Эхлээд авчирсан түүхий эдээ үнэлэх хэрэгтэй. Сүнслэг сэлэм урлах эхний алхам.

Эр: 3-р түвшний сүнслэг мангасын яс 2 лиан жинтэй. А түвшний материал.

Хао: Энэ бол 3-р түвшний Шөнийн Чөтгөр барын шүд. Өшиглөөд л унагаасан―

Чао: Алив ээ, онгирохоо боль.

Хао: Хөөе.

Эр: Фекда солир. 9 жин жинтэй. S түвшний материал.

Хао: Ийм сайн түүхий эд хаанаас авсан юм?

Чао аав: Ариун тулааны од минь, Чэн овгийн тулааны урлаг хөгжин дэлгэрэхэд туслаач.

Чао: Харин Сун, чи ямар материал авчирсан юм?

Эр: Үсний ургалтын шингэн S түвшнээс дээших жинхэнэ эрдэнэс.

Хао: Энэ чинь юу вэ? Биднийхээс шал өөр түвшнийх харагдаж байна.

Чао: Сун, энэ ногоон бортогыг хаанаас авсан юм?

Рон: Энэ чинь эмэгтэй хүний нууц.

Рон; Хао: Энэ юу вэ?

Лин: Гэрийн урдаас олсон.

Чао: Юу болоод байна аа? Энэ улам дээшлээд байна.

Хао: Эвдэлчхэв ээ! Болиоч. Энэ юу гэсэн үг вэ?

Чао: За, одоо юу хийх билээ?

Рон: Номын дагуу бол түүхий эдээ зууханд хайлуулна.

Чао: За, зуух ажиллуулж чадах хүн байна уу?

Хао: Итгэмээргүй юм.

Шиаоюү: Нэг, хоёр, гурав.

Чао: Өглөөний мэнд, Лин.

Шиаоюү: Сэлмээ авахаар ирсэн юм уу? Надаас эрт ирсэн байх чинь. Энэ чинь...

Чао: Бид дараа долоо хоногт хичээлтэй шүү дээ. Чамайг сэлэмгүйг мэднэ, сэлэмгүй бол хичээлд орж чадахгүй. Тиймээс,

Хао: бид түүхий эд нийлүүлээд чамд сэлэм урласан юм.

Рон: Уучлаарай, Лин. Бид номоос харж яаж урлахыг сурсан болохоор...

Хао: Уучлаарай, температурыг нь сайн тааруулж чадаагүй.

Чао: Миний буруу. Би цохихдоо жигд цохиж чадаагүй.

Шиаоюү: Үгүй дээ, буруу ойлгоод байна. Энэ сэлэм миний эгчтэй адилхан байна.

Рон: Тэр сайн тунгааж загварыг нь гаргасан. Ван ч үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа.

Шиаоюү: Бүгдэд нь баярлалаа. Энэ миний авч байсан хамгийн гоё бэлэг байна. Би өөрийн гэсэн сэлэмтэй боллоо.

Жинзэ: Түүнийг уйлуулахаар царай муутай сэлэм хийчхэж.

Рон: Балай юмнууд. Яасан? Шиаоюүг дахиад шөнөжин ажиллуулах гээ юу?

Жинзэ: Та баяр баяслаа бусадтай хуваалцах дуртай юм. Харин би өөр. Менежер аль хэдийн минийхийг бэлэн болгочихсон.

Хао: Тэмцээний үеэр миний Чөтгөрийн Шүдэнд дийлдсэн сэлмийг үү? Тан бялзуухай минь?

Жинзэ: Хэлээч. Тэр дэлгүүрийн ажилтан биз дээ?

Менежер: Тийм ээ, Тан бял... Үгүй ээ, Тан залуу мастер аа.

Жинзэ: Миний санахын, VVIP гишүүн хүссэн ажилтнаараа сэлэм туршуулж болно.

Рон: Өршөөгөөрэй, би ч бас VVIP гишүүн. Би эхлээд туршилтаа хийлгүүлнэ.

Менежер: Уучлаарай, Сун авхай. Тэр эхлээд захиалга өгсөн.

Жинзэ: Сун авхай, ямар ч арга заль чинь үйлчлэхгүй шүү. Энэ дэлгүүр чинь манай гэр бүлийнх. Бас чи, Лин Шиаоюү биз дээ? Сэлмээ аваад, найзууд чинь хэр сайн хийснийг харуул л даа.

Чао: Шиаоюү, тэгэх шаардлагагүй.

Шиаоюү: Уучлаарай. Би ажлаа алдмааргүй байна.

Хао: Лин Шиаоюү сайн хамгаалалттай. Асуудалгүй байлгүй дээ.

Жинзэ: Гайхалтай. Сайн байна. Аргагүй л мастер юм. Чиний ээлж.

Чао: Лин, болгоомжтой.

Менежер: Эрхэм ээ, дүрэм зөрчвөл, би таныг хөөхөөс өөр аргагүй.

Чао: Гэхдээ амьд хүн дээр турших чинь аюултай.

Лин: Тийм ээ, амьд хүн дээр турших аюултай.

Рон: Юу болоод байна?

Лин: Шиаоюүгийн сэлэм Тан Жинзэ болон Үлээх Цасных нь сүнслэг хүчийг сорж байна.

Чао: Лин.

Жинзэ: Миний Үлээх Цас.

Чао: Лин.

Ха: Зүгээр үү?

Рон: Лин, намайг үнэхээр айлгалаа.

Жинкө: Багш аа, арчилгаа дууслаа. Арчилгааны дэлгүүрийн охид үнэхээр хүсэл тэмүүлэлтэй юм билээ.

Back to episodes Go home