The Daily life of the Immortal King_S02_03

Хао: Энд энэ анимейшнийг ойлгохгүй байгаа хүн байна уу?

Лиүюүэ: Лазан, би хөөрхөн байна уу?

Лазан: Бид даалгавартай яваа. Олон дунд гоо үзэсгэлэнгээ харуулах хэрэггүй.

Лиүюүэ: Энэ хувцсыг чамд зориулж бэлдсэн юмсан. Толгойд чинь ажлаас өөр юм алга уу?

Лазан: Юүэ, чи хачин зүйл мэдрэхгүй байна уу?

Лиүюүэ: Биднийг дагаад байгаа Долоон Од бүлгэм хөдөлж эхлэв үү?

Эр: Юу вэ? Агаарын чичиргээтэй бүс.

Эр2: Өмдөн дээрээ асгачихлаа.

Бичиг: УГААЛГЫН ӨРӨӨ АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ

Эр2: Айх гэж.

Эм: Зорчигчид оо, Сонхай агаарын зам дахь сүнслэг даралт тогтворгүй байгаа тул чичиргээтэй байна. Суудалдаа суун, бүсээ бүсэлнэ үү.

Эм2: Тэнд байгаа бүсгүй, суудалдаа сууж, бүсээ зүүнэ үү. Зорчигч оо, агаарын тээврийн дүрмийг дагана уу. Суудалдаа сууж, бүсээ бүсэлнэ үү.

Лиүюүэ: Амаа тат. Ийм хүчтэй байхад, бүс зүүх хэрэгтэй гэж үү?

Лазан: Юүэ.

Лиүюүэ: Лазан.

Лазан: Юүэ.

Бичиг: ҮХЭШГҮЙ ХААНЫ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛ 2-Р БҮЛЭГ

Бичиг: 3-Р АНГИ ЛАЗАН ГОО ҮЗЭСГЭЛЭН

Хао: Лазан гоо үзэсгэлэн онгоцтой осолджээ. Дэлхийн номер 1 алуурчин алга болчихсон. Түүний талаар сүүлийн 10 жил юу ч дуулдаагүй. Энэ бол түүнээс үлдсэн цор ганц зураг.

Чао: Ослоор үхчихсэн юм уу?

Хао: Үгүй ээ, Лазан гоо үзэсгэлэн хүнд бэртсэн ч, Сонхайн хаа нэгтээ амьдарч байгаа гэсэн. Мөн, манай энэ хавьд харагдсан гэсэн цуу яриа байгаа.

Чао: Тэгвэл Лазан гоо үзэсгэлэнгийн нуувч ойрхон байгаа гэж үү?

Шэнцун: Та нар хонх дуугарахыг сонссонгүй юу? Хэд хоногийн өмнөх шалгалтын үеэр осол гарсан ч, амжилттай дуусгаж чадсан. Энгийн ангиас нэг сурагч Элит ангид орж ирсэн. Хүлээн авна уу.

Эр сурагч: Охин байна. Хөөрхөн юм.

Рон: Яана аа, Ван дахиад л намайг ширтээд байна. Хараад л байсан байх нь ээ.

Шиаоюү: Сайн байцгаана уу. Би бол 2-р түвшинтэй Лин Шиаоюү.

Шэнцун: Лин Шиаоюү дүн сайтай ч, гэр бүл нь асуудалтай байгаа. Та бүхэн тусалж дэмжээрэй.

Жинкө: Шинэ охин танил харагдаад байна.

Шэнцун: Өнөөдөр Ван багш чинь завгүй. Түүний оронд би орно. Номынхоо 58-р хуудсыг нээ.

И: Ван багш аа, юу болж байна?

Зүкан: Бай хүртэл 120 метр үлдлээ. Сүнслэг энерги нь яг урд мэдрэгдэж байна.

И: Болгоомжтой байгаарай, Ван багш аа. Тэр бол чадварлаг алуурчин.

Зүкан: Харин би чадварлаг багш. Миний чадварт эргэлзээ юу?

И: Ойлголоо.

Зүкан: Байг илрүүллээ. Тасаллаа. Жиан Лиүюүэ, чи бүслэгдсэн. Дэмий эсэргүүцэх гэсний хэрэггүй. Бууж өг. Энэ жилүүдэд, чи хаана байсан юм?

Лиүюүэ: Энэ жилүүдэд, энэ хөгжлийн академийн тэнэгүүд олигтой дэвшил хийгээгүй байх шив. Ойлгомжтой урхи байхад чинь, урхинд орж л байдаг. Тэнэгхэн дүү минь, би очиж байна.

Бичиг: ЛАЦТАЙ ӨРӨӨ

Хао: Цуу яриагаар Долоон Од бүлгэмд баригдаад, Жиан Лиүюүэ хоригдсон гэсэн.

Чао: Тоглоод байгаа юм уу? 60-р бүсийн хамгаалалт муу болохоор, түүнийг энд аюулгүй хорих боломжгүй.

Хао: Аварга Бахыг 60-р бүсийн доор хорьж байсныг бүү мартаарай. Тиймээс цуу яриагаар бүсийн доор аварга том шорон байдаг бөгөөд чөтгөрийн хааныг хүртэл хорих өндөр түвшнийх. Зураг дээрх эмэгтэй байсан.

Чао: Юугаа хүлээгээ вэ? Хөөгөөч. Юу вэ?

Хао: Модон эдлэлийн өрөө юу?

Чао: Түрүүний эмэгтэй хааччихав?

Лин: Энд хүн амьдардаг бололтой.

Чао: Энэ Лазан гоо үзэсгэлэнгийн нуувч уу?

Хао: Сонирхолтой юм. Эзэн нь энд удаан нуугдаж байгаа бололтой. Ороо ч засдаггүй. Хогоо ч хаядаггүй. Дэлхийн номер 1 алуурчин ямар лазан юм бэ?

Лин: Хүн ирж байна.

Чао: Лазан гоо үзэсгэлэн ирж байна. Нуугдъя.

Шиаоюү: Хэн бэ?

Хао: Бид... Бид нууцаар тагнаагүй шүү.

Чао: Тийм шүү.

Шиаоюү: Гаж донтон.

Чао: Хөөе, чиний нэр хэн билээ?

Хао: Лин Шиаоюү шдээ.

Шиаоюү: Миний өрөөнд юу хийж байгаа юм?

Чао: Юу? Энэ Лазан гоо үзэсгэлэнгийн нуувч биш юм уу?

Хао: Үгүй юм уу? Чамайг ийм замбараагүй газар амьдардаг гэж мэдсэнгүй.

Шиаоюү: Та нарт хамаагүй.

Лиүеин: Энд юу хийж байгаа юм?

Лиүюүэ: Хөөрхөн дүүгээ санаад ирлээ. Зочилж ирж болохгүй гэж үү?

Лиүеин: Хамгаалагч нар яасан юм?

Лиүюүэ: Тэр хэрэггүй амьтад намайг зогсооно гэж байхгүй.

Лиүеин: Болж байна, эгч ээ. Миний гавыг тайл. Хүчээ нэгтгэн, Сүүдрийн бүлгэмийг сэргээе.

Лиүюүэ: Тэнэгхэн дүү минь, би чамайг аврахаар ирсэн гэж бодоо юу? Хөгжлийн 4396-р онд, Сун Роныг хороох гэрээ байгуулагдсан. Үүнийг биелүүлсэн үү?

Лиүеин: А тал таныг явуулж ээ? Яаж яваад тэдэнтэй нийлчихсэн юм?

Лиүюүэ: Даалгавар биелэгдээгүй. Үр дүн нь юу болохыг чи мэднэ.

Лиүеин: Чөтгөрийн ертөнцийн даалгавар байсан. Чадах юм бол, намайг ал.

Лиүюүэ: Тэгэхээс өмнө, тэнцмээр байна.

Лин: Уучлаарай, үргэлжлүүл.

Жинкө: Багш аа, би аюулгүй өрөө оллоо.

Лин: Сайн байна.

Хао: Ашгүй газардлаа. Энэ юун газар вэ?

Чао: Үнэхээр харанхуй юм. Юу ч харахгүй байна.

Шиаоюү: Чи муу, гараа тат.

Хао: Бурхан минь гэж. Энэ газар чинь...

Бичиг: "Б"

Чао: Лазан гоо үзэсгэлэнгийн нуувч уу даа?

Лин: Албаар энэ өрөөг сонгоо юу?

Жинкө: Бусад өрөөнүүдэд занга эсвэл догшин мангасууд байсан. Энэ цор ганц аюулгүй нь.

Чао: Энэ Лазан гоо үзэсгэлэнгийн хэрэглэдэг Лигийн хоолны хутга байна.

Хао: Цуу яриа үнэн бололтой.

Шиаоюү: Үүнийг хар даа.

Хао: Энэ сэжүүрийн домогт хана биш үү?

Чао: Лазан гоо үзэсгэлэн ямар нэг зүйл мөрдөж байгаа юм байх даа?

Хао: 10 жилийн өмнөх онгоцны осол

Чао: Сүүдрийг урсгал хоорондын тэмцэл Ахлагч өөрчлөгдсөн явдал

Хао: Хүлээ. Энэ эмэгтэй чинь?

Лиүюүэ: Би Лазан гоо үзэсгэлэнтэй даалгаврын үеэр танилцаж, зүйрлэшгүй төрхөд нь дурласан. Тэгээд гар нийлэн ажиллаж эхэлсэн. Бид далай тэнгисээр аялж, би Сүүдрийн урсгалын толгойлогч болсон. Миний амьдралын оргил үе байлаа. 100 жилийн амьдралын минь хамгийн гайхалтай дурсамж. Ослоор бүх зүйл минь үгүй болох хүртэл. 10 жил. Би чөтгөрийн ертөнцөд 10 жилийг тэвчин өнгөрүүллээ. Хайртай хүнээсээ салаад 10 жилийг шаналж өнгөрөөсөн. Новшийн цайзад хоригдож, хүний болон чөтгөрийн ертөнцийн бичвэрийг орчуулж байсан. Нэг өдөр чөтгөрийн ертөнцөөс Сүүдрийн урсгалд даалгасан аллагын гэрээг олсон.

Бичиг: ГЭРЭЭ: А ТАЛ Б ТАЛ: ЖИАН ЛИҮЕИН

Лиаюүэ: Тэгээд би чамайг олж мэдсэн. Биднийг онгоцтой маань дэлбэлж, Сүүдрийн урсгалд миний суудлыг эзэлсэн!

Лиүеин: Эгч ээ, таны суудалд санаархсан ч, би осолтой хамаагүй.

Лиүюүэ: Амаа тат. Чөтгөрийн ертөнц надаар чамайг устгуулахаар явуулсан. Хагацъя даа, Сүүдрийн урсгалын толгойлогч оо. Хэн бэ?

Зүкан: 10 жилийн өмнөх хэргийн үнэн биш байна. Юүэ.

Хао: Алив. Мэдээллийг дахин нягталъя. Эхлээд, цаг хугацаа нь 10 жилийн өмнө.

Бичиг: СОНХАЙ 60-Р БҮС

Хао: Газар нь Сонхай 60 буюу бидний одоо байгаа бүс. Тэр үед, уг цаг хугацаанд гурван үйл явдал болсон. Эхнийх нь; Лазан гоо үзэсгэлэн, Сүүдрийн урсгалын толгойлогч 60-р бүсийн агаарт дайралтад өртсөн.

Чао: Сүүдрийн урсгалын толгойлогч бүсээ зүүгээгүй тул, агаарт шидэгдэж, ор сураггүй болсон.

Хао: Хоёрт; 10 жилийн өмнө Сонхайд юу болсныг санаж байна уу?

Шиаоюү: Аварга Бахын дайралт уу?

Хао: Тийм ээ. Тэр үед, чөтгөрийн ертөнцийн үүд 60-р бүсийн дээр нээгдсэн.

Чао: Гурав дахь нь юу юм? Тэр өдөр, Жуо мастер нэг цохилтоор Аварга Бахыг ялсан. Одоо бүгдийг ойлгож байна.

Эр: Хараач, юу вэ? Зугтаарай.

Бах: Сүнслэг хүчээ өг. Алив, хачир өөрөө ирчихлээ.

Лазан: Юүэ.

Лиүюүэ: Лазан.

Лин /бага/: Шаржигнуур гоймон идэхэд саад болоход дургүй.

Лазан: Юүэ. Юүэ.

Хао: Тэгээд Лазан гоо үзэсгэлэн 60-р бүсийн доор нуувч барьж, хамтрагчаа ирэхийг хүлээсэн. Энэ бол бүх үнэн нь.

Чао: Дэлхийн номер 1 алуурчин үнэнч эр байж.

Шиаоюү: Лазан гоо үзэсгэлэн 10 жил хүлээсэн байна.

Зүкан: Юүэ, би өөрийгөө нуун, чамайг алдсан газраа хүлээсээр байсан. Өнөөдөр чамтай уулзлаа.

Лиүеин: Кан, үнэхээр их жин нэмжээ.

Зүкан: Чамайг алдсан зовлонгоо хөнгөлөх гэж, маш их хоол иддэг байсан. Миний бүдүүн гэдэс чамайг гэх бодолтой минь тэнцэнэ.

Лиаюүэ: Кан.

Лиүеин: Гэнэт намайг алахаар гарч ирчхээд, нүдний өмнө нялуурна гэнэ ээ? Яг одоо алаад өг.

Лиүюүэ: Кан, чи одоо ч надад оддыг болон сарыг харуулж, дэлхийн төгсгөл хүртэл савлуур дээр суулгана гэснээ мартаагүй юу?

Зүкан: Би яг одоо чамд одод болон сарыг харуулж, савлуур дээр суулгана аа.

Лиүеин: Хангалттай. Хэн нэгэн намайг алаад орхи.

Хао: Нуувчид үүрд гацах нь л гэж бодлоо.

Чао: Ван Лин номын сангийн араас цахилгаан шат олсон нь яамай даа.

Шиаоюү: Элит ангид шилжиж ирсэн эхний өдрөө хичээлээ тасалчихлаа.

Back to episodes Go home