Хао: Энд энэ анимейшнийг ойлгохгүй байгаа хүн байна уу?
Чөтгөрийн хаан: Зөвлөх өө, яагаад миний ариун өргөөний хар нүхэнд улих чимээ сонсогдоно вэ?
Зөвлөх: Чөтгөрийн эзэн хаан минь, хар нүхний гүнд хүний ертөнцтэй холбогдсон хагархай үүссэн бололтой.
Чөтгөрийн хаан: Хүний ертөнц өө? Чөтгөрийн хаадын нэгийг хүний ертөнцийг эрхшээ хэмээн явуулсан юмсан.
Зөвлөх: Тийм ээ, эрхэм дээдэс ээ. Гурван жилийн өмнө миний дагалдан болох Аварга Бахыг илгээсэн билээ. Чөтгөрийн хаад дундаас тэр хамгийн харгис догшин нь билээ.
Эм сурагч: Зөөлхөн юм аа. Хөөрхөн юм.
Эм2 сурагч: Гоё байна.
Чөтгөрийн хаан: Аль хэдийн гурван жил өнгөрсөн байхад, Аварга Бах хүний ертөнцийг эрхшээлд минь авчирсангүй. Мөн түүнчлэн, хүний ертөнц рүү нээгдсэн нүх манай ертөнцийн сүнслэг энергийг сороод байна.
Зөвлөх: Сөрөг дайралт уу? Тийм байх учиргүй дээ. Ихээр хуримтлагдсан сүнслэг энергиэс нь болоод хүний ертөнцийг эзлэхийг хүссэн юм. Тэдний сүнслэг энергийн хэмжээ манайхаас бага байна гэж үү?
Чөтгөрийн хаан: Тэр муу хэрэггүй Аварга Бах юу хийгээд байдаг байна?
Зөвлөх: Би өөрөө хүний ертөнц рүү явж хэрэггүй дагалдангаа эргэчхээд ирье.
Бичиг: Анхаар: Эзэн зочилж ирэх гэж байна Татгалзах Зөвшөөрөх
Бичиг: ҮХЭШГҮЙ ХААНЫ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛ 2-Р БҮЛЭГ
Бичиг: 2-Р АНГИ ЧӨТГӨРИЙН ЗӨВЛӨХИЙН АЙЛЧЛАЛ
Эм хөтлөгч: Дэлхий даяарх уур амьсгалын сүнслэг энерги буурч үхэшгүй эмийн ургамлын ургац муудаад байна. Эмийн салбарт түүхий эд ховордсоноор,
Ван ээж; Эм хөтлөгч: - Одоо очлоо. - шидэт эмийн үнэ өссөн байна.
Эм хөтлөгч: Манай сурвалжлагчдын бэлтгэсэн тусгай ярилцлагыг хүлээн авна уу.
Ван ээж: Онгойлголоо. Хүн байхгүй байх чинь. Нобах байна. Ор ор.
Эр: Эмийн ургамлын ургац үнэхээр муу байна.
Лин: Яах гэж ирсэн юм?
Бах: Чамайг санаад л.
Зүкан: Яагаад гэнэт Ван Линий гэрт очих гэсэн юм?
Шэнцун: Сүүлийн улиралд түүний дүн хамгийн муу нь байсан. Шалгалтын дараа энгийн ангид хуваарилагдана гэж бодсон юм.
Зүкан: Шалгалтад булхайцсан гэж хардаа юу?
Шэнцун: Үгүй ээ. Шалгалтын дараа, сүнслэг энергийн үнэ нэмэгдэж, бид дампуурах шахсан.
Зүкан: Айлчлалд чинь амжилт хүсье. Би явлаа.
Шэнцун: Ван багш аа, хамт явахгүй юм уу?
Зүкан: Уучлаарай, надад хийх хувийн ажил байна.
Зөвлөх: Хүний ертөнцийн сүнслэг хүч сайхан мэдрэгдэж байна.
Жинкө: Дуудлага ирж байна.
Бах: Үгүй ээ, дугаар андуурсан.
Зөвлөх: Муу золигийн бах, надаас бултаж чадна гэж бодоо юу?
Эм: Бай Дэ газрын зураг. Байршил тодорхойлж эхэллээ. Урд зүгт 200 метр явна уу.
Бичиг: Очиж байна шүү, хүү минь.
Зөвлөх: Очиж байна шүү, хүү минь.
Жинкө: Багш гэж хэн юм?
Бах: Тэр бол чөтгөрийн ертөнцийн мэргэн ухааны нэгдэл, сая жил амьдарсан эртний чөтгөр. Гараг эрхэс шиг урт настай үхэшгүй нэгэн.
Жинкө: Багш чинь үнэхээр лаг юм аа.
Бах: Хэдэн зууны турш миний багш байсан бөгөөд тэр үе миний амьдралын хамгийн аймшигтай цаг хугацаа байсан. Одоо ч тэр тухай хар дарж зүүдэлдэг.
Лин: Тэгээд л нуугдаад байгаа юм байна.
Ван ээж: Оройн хоол бэлэн боллоо. Май.
Жиао: Лин Лин, хоолны дараа миний шинэ бүтээсэн сүнслэг хаалтыг үзээрэй. Энгийн ярианд чинь нөлөөлдөг асуудал засагдсан гэж найдаж байгаа. Нобах тусална биз дээ?
Ван ээж: Энэ удаад бүтэлтэй болоосой. Шидэт эмийн үнэ аймшигтай өсчихсөн. Доод түвшний эм хүртэл арай ч л авч байна. Нээрэн, их удаан гацаанд орчихсон байсан биз дээ. Яаж гэнэт дуусгачихсан юм?
Жиао: Авга түүхий эд явуулсан юм. Тэр мета ертөнцийн армид элсээд, сайн байгаа гэж сонссон.
Ван ээж: Лин Лин ч бас төгсөөд, тиймэрхүү аюулгүй ажил олоосой. Нээрэн, хурдхан хоолоо идээрэй. Лин Линий багш ирэхээр болсон.
Зөвлөх: Хачин юм. Яагаад энд Бахын сүнслэг энерги үлдсэн байдаг билээ?
Жиао: Үүнд Пу Лаогийн эврийн чипийг ашигласан. Түүний ярианы чадварт нөлөөлөх нь багассан байх ёстой. Хүү минь, сууж бай. Бодлоо хоосол. Нобах, ирээд тусал даа.
Бах: Айлчлалаас зугтаагүй бол, энд ингээд туслахгүй байхгүй юу.
Жиао: Нобах, хэлснээр хийгээрэй. Чи шинэ хаалтыг ав. Би хуучныг нь хуулна, чи шинийг наана. Наах нь амархан. Хуулах нь их хэцүү. Хуулж байхдаа алдаа гаргавал, Лин Линий сүнслэг хүч задарч, хэний ч төсөөлөхгүй гамшиг болно. За, зулайн цэг дээр нь дарж байгаарай. Таван секунд шүү.
Бичиг: "0.4"
Бичиг: "0.5"
Жиао: Дараа нь цээжний гол цэг дээр дарна. 10 секунд. Зулайн цэгийг тавьж, цээжний голын цэгт 5 секунд дарна. Одоо. Амжилттай.
Бах: Юу вэ?
Жиао: Буруу харчхаж. Улаан бичиг уншсангүй юу?
Бичиг: "ЭНЭ ТАЛ НЬ ДООШОО"
Бах: Би өнгө ялгадаггүй.
Жиао: Бурхан минь, дууслаа. Сүнслэг энерги. Дэлхий сүйрэх нь. Хонгор минь, хайртай шүү. Нээрэн тийм, мартчихаж. Чи залгиж чадна шүү дээ.
Бах: Жаахан шингээгээд орхиё.
Зөвлөх: Хачин байна. Бахын сүнс хүчтэй байгаа ч, байршлыг нь тогтоож чадахгүй байна.
Ван ээж: Очлоо. Пан багш аа. Таныг хүлээж байлаа. Ирсэнд баярлалаа. Алив, суугаад ус уу л даа.
Шэнцун: Нобах ч бас байх чинь.
Жиао: Пан багш аа, сайн байна уу?
Ван ээж: Шинэ хаалт үйлчилсэн үү? Өөрчлөлт харагдахгүй юм.
Жиао: Багш аа. Пан багш аа, та сууна уу.
Шэнцун: Ноён, хатагтай, би шууд гол яриандаа оръё. Өнөөдөр би Ван Линий сургууль дээрх байдлын талаар ярих гэж ирсэн. Ван Линий ээж ээ, Ван Линий өнгөрсөн улирлын дүн хангалттай байгаагүй.
Ван ээж: Зүгээр дээ. Найзуудтай болж, цагийг зугаатай өнгөрүүлсэн л бол болоо.
Шэнцун: Ван Лин зуны амралтын даалгавраа ч дуусгаагүй байсан.
Жиао: Энэ долоо хоногт бүх сүнслэг хаалтыг хийж дууссан. Одоо өгөх үү, маргааш сургууль дээр аваад очих уу?
Шэнцун: Ван Линий ээж ээ, Ван Лин эм хийх дадлагадаа ч сайн байгаагүй.
Жиао: Пан багш аа, би энэ эмүүдийг өмнө улиралд хийсэн. Хүсвэл нэгийг туршаад үзнэ үү.
Шэнцун: Өнөөдөр миний ирсэн шалтгаан гэвэл Ван Лин сурах идэвх муутай гэдгийг хэлэх гэсэн юм.
Жиао: Та энэ улиралд амилуулах урлаг харуул гэсэн.
Эм2: Зүүн эргэ.
Шэнцун: Үнэндээ нэг харандаа, нэг баллуур байхад л хангалттай.
Ван ээж: Хонгор минь, чи ямар хаалт хийчихсэн юм бэ?
Шэнцун: Ван Лин, амилуулах урлагийг хангалттай харууллаа. Сайн байлаа. Бусад хичээлүүддээ ч бас ингэж хандаарай.
Жиао: Хэтрүүлсэн хариу үйлдэлтэй бололтой. Чи Пан багшийг саатуул. Би өөр хаалт тавья.
Ван ээж: Пан багш аа, та манайд анх удаа ирсэн юм чинь, би гэрээ үзүүлье.
Шэнцун: Гэрээ үзүүлэх ээ?
Эм: Хүрэх газар хүртэл хэмжээлшгүй.
Зөвлөх: Бах аа, чи надаас зугтаад байна уу?
Ван ээж: Ийшээ, Пан багш аа. Гал тогоогоо сайн тохижуулсан байгаа биз?
Шэнцун: Тэд юу хийгээд байна?
Ван ээж: Тэд... Тэд сүүн иллэг хийж байна.
Шэнцун: Нохой ингэдэг гэж мэдсэнгүй.
Ван ээж: Тэгдэг юм аа. Пан багш аа, би хоёр давхраа харуулъя.
Жиао: Би хаалтыг жаахан тохируулсан. Одоо зүгээр байх. Лин Лин, юм ярь даа.
Лин: Аав аа, хачин мэдрэгдээд байна. Төсөөлөл юм болов уу?
Жиао: Төсөөлөл?
Ван ээж: Пан багш аа, манай унтлагын өрөө таалагдав уу?
Шэнцун: Гоё юм аа. Би анх удаа л сурагчийнхаа гэрт ирээд унтлагын өрөөг нь үзлээ.
Ван ээж: Зөндөө удлаа. Одоо дууссан байлгүй.
Шэнцун; Ван ээж: - Хатагтай. - Пан багш аа.
Шэнцун: Ван Линий ээж ээ, та чинь...
Ван ээж: Пан багш аа, тантай тусдаа ярих зүйл байна.
Жиао: Лин Лин, чи тавилга амилуулчихлаа.
Лин: Аав аа, таны хаалтын алдаа байна.
Жиао: Би яаж ч чадахгүй шүү дээ. Чи хүчээ ашиглачих л даа.
Бичиг: 3 ЖИЛИЙН ХӨГЖИЛ 5 ЖИЛИЙН ХЯЛБАР АМЬДРАЛ
Жиао: Болж байна. Нобах, хийцгээе.
Ван ээж: Нөхөр бид хоёр тийм ч чадварлаг хөгжүүлэгчид биш. Биеэ хөгжүүлэх түвшнээс дээш гараагүй. Лин Лин харин их сул сүнслэг хүчтэй. Олон жилийн турш ямар ч найзгүй байсаар ирсэн. Би түүнийг яаж Элит ангид ороод, олон найзуудтай болсныг мэдэхгүй юм.
Шэнцун: Ван Лин хэнд ч энэ түүхээ ярьж байгаагүй.
Ван ээж: Би түүнийг бусдаас илүү гарах нэгэн болоосой гэж хүсдэггүй. Зүгээр л амьдралынхаа өдөр бүрд аз жаргалтай л байвал миний сэтгэл ханах болно.
Лин: Боллоо. Бүгд хэвийн.
Жиао: Лин Лин, байгаа газраасаа битгий хөдлөөрэй. Чи хэтэрхий их хүч хэрэглэчихсэн. Сүнслэг хаалт ачаалсан байгаа. Нобах, хаалтыг хуул. Нобах. Нобах.
Бах: Тэр... Тэр ирж байна.
Эм: Бай Дэ газрын зургаар...
Зөвлөх: Муу золигийн бах. Чиний сүнслэг хүчийг олчихлоо.
Бах: Үгүй ээ. Хамаг хүчээ ашиглаад, илчлэгдчихлээ. Үхдэл болох нь.
Жиао: Нобах, ирээд туслаач дээ.
Зөвлөх: Хүү минь, багш нь ирлээ. Ийм хачин газар нуугдаж байсан байх нь ээ.
Бичиг: "ЭНЭ ТАЛ НЬ ДООШОО"
Жиао: Лин Лин, битгий хөдлөөрэй. Дэлбэрэх нь байна.
Зөвлөх: Очиж байна, хүү минь.
Жиао: Мартаж үз, хууллаа.
Ван ээж: Юун чимээ вэ? Юу болсон бэ?
Жиао: Юу ч биш ээ.
Ван ээж: Манайд ирсэнд баярлалаа, Пан багш аа. Лин Линд их анхаарах юм. Бид их баяртай байна.
Шэнцун: Зүгээр дээ. Зөвхөн хичээлийн дүнгээр хүүхдийг дүгнэж болохгүйг тантай яриад ойлголоо. Цаашид сурагчдын сэтгэл санааны хөгжилд ч бас анхаарах болно. Оройтсон байна. Явъя даа.
Жиао: Пан багш аа, талархлаа.
Ван ээж; Жиао: - Баярлалаа. - Баярлалаа, Пан багш аа.
Жиао: Сайн яваарай. Лин Лин, чи их сайн багштай юм.
Бах: Би ухаан алдсан уу? Нээрэн, хаалтыг сольчихсон уу? Бүх зүйл тайван болж. Харих цаг боллоо. Багш аа.
Back to episodes Go home