Хао: Энд энэ анимейшнийг ойлгохгүй байгаа хүн байна уу?
Лин: Энэ бол бидний нууц. Амла.
Жиан: Тэр дөнгөж эхний үе дээрээ шдээ. Яаж ийм аймшигтай сүнслэг хүчтэй байгаа юм?
Бах: Чи галзуураа юу? Цаг хугацааг ухраах чинь байгалийн хуулиас гажууд зүйл. Эргээд муу үр нөлөөтэй.
Лин: Байгалийн хуулиас гажууд? Хамаатай юм уу?
Рон: Цаг хугацаа яаж ч өөрчлөгдсөн бай, чиний тухай миний бодол цаг хугацаа, орон зайг гэтлэн намайг чиний дэргэд авчирна.
Жиао: Лин Лин. Ашгүй ирчихлээ. Үгүй бол, дэлхий сүйрнэ.
Бах: Эцэст нь, сүнслэг хаалт тавигдлаа. Дэлхий аврагдлаа. Гэхдээ дахин тэнэг зүйл хийв дээ. Чи байгалийн хуулийн эсрэг дэлхийг олон удаа шинэчиллээ. Эерэг ба сөрөг сүнслэг хүчний устгал дэлхийн нийт сүнслэг хүчний хэмжээнд хэмжээлшгүй хохирол учруулсан.
Лин: Дэлхийн энх тайвныг хадгалах их хэцүү юм.
Бичиг: 1-р анги: Ван Лин энгийн амьдралыг хүснэ
И: Дарга аа, Жиан Лиүеин баривчлагдсан бөгөөд маргааш хүнд дэглэмтэй шорон руу шилжүүлнэ.
Дарга: Жуо мастерт баярлалаа.
Бичиг: "4396 оны Сүнслэг илдийн тэмцээний хэргийн мөрдлөгийн тайлан"
Дарга: Таны ачаар, Сүүдрийн урсгалын дарж чадлаа.
И: Баярлалаа, дарга аа. Гэхдээ бид арай Сун Рон хатагтайг алах гэсэн хүмүүсийг олж мэдэж чадсангүй.
Дарга: Байна? Айн, Сүнслэг илдийн тэмцээн? За, ойлголоо. Сонсов уу, Жуо?
И: Дахиад алуурчид уу?
Дарга: Үгүй ээ. Сансрын станцаас 59-н талбайд сүнслэг хүчний бөөгнөрөл илрүүлсэн байна. Үндэсний сүнслэг хүчний хэмжээ хурдацтай унасан байна. Зарим сүнслэг энергийн тээврийн хэрэгслүүд ч зогсож.
И: Шалтгаан нь?
Дарга: Мэдэхгүй ээ, шалгаж байгаа. Дээрээс их дурамжхан байна. Хөгжлийн Хэлтэст хүчтэй дарамт үзүүлж эхэлсэн.
И: Тэгэхээр чинь...
Эм: Дэлхийн сүнслэг хүчний нийт хэмжээ 4.8 болж уналаа. Хэтэрхий бага байна. Ямар нэг арга байхгүй юу?
Эм2: Дамжуулах, шагнах болон дуртай болгож нэмэх хэрэгтэй.
И: Ойлголоо. Шалтгааныг нь олохоор явъя.
Дарга: Хүлээ, Жуо И. Чи сүнслэг илдийн тэмцээнийг цуцал.
Бичиг: "Эхний 10-д орсонд баяр хүргэе!"
Бичиг: "Бүгдийн Алтан Үрэл"
Эр сурагч: Хөөрхий дөө!
Бичиг: "Элит анги"
Эр сурагч: 59-тэй хийсэн эхний шатанд бид хамаагүй давуу байсан. Цуцлагдаагүй бол, эцсийн шатанд орох байхгүй юу.
Эм сурагч: Алив ээ, эхний 10-д орох чинь муугүй амжилт.
Эр сурагч: Тийм шүү.
Эр2 сурагч: Бидэнд 5-р зэргийн болхи байгааг бүү мартаарай.
Чао: Ван тэр үеэс хойш нэг их юм ярьсангүй. Яагаад өөрийгөө тусгаарлаад байгаа юм?
Хао: Угаасаа нэг их юм ярьдаггүй шдээ.
Рон: Яагаад гэдгийг мэдэхгүй ч, тэмцээнд ялснаас хойш, тэр ийм болчихсон.
Эр өгүүлэгч: Ван Лин зүгээр л чимээгүйхэн амьдралыг илүүд үзэж байлаа. Гэсэн ч, хувь тавилангийн хүрд мэдэгдэлгүйгээр эргэж эхэллээ.
Эр3 сурагч: Би суудалдаа суулаа.
Шэнцун: Сайн байна. Бүгд зуны даалгавраа хураалгасан байсан. Элит анги гэдэг нь гарцаагүй.
Хао: Сүүлийн өдөр зурж дууссан нь сайн хэрэг болж. Ядарч үхлээ шүү.
Шэнцун: Та бүгд амралтаар их хичээсэн байх. Хөгжлийн хөтөлбөрт 2-р шатны сурагчдыг дунд суурь шатанд хүрсэн байхыг шаарддаг. Өнгөрсөнд бид ёс зүй болон дүрэм журмын хувьд дутагдалтай байсан. Сүнслэг илдийн тэмцээнд 59-р үеийнхнийг ялсны дараа, Боловсролын яамнаас бидэнд анхаарч эхэлсэн. Тиймээс, үдээс хойш Сүнслэг хүчний шалгалт авна. Дунд суурь түвшинг хангахгүй сурагчид Элит ангиас хасагдана.
Эр; Эм сурагчид: Үгүй ээ.
Шэнцун: Мөн, энгийн ангиас ахисан сурагчид Элит анги руу дэвшинэ. Тиймээс, салах ёс хийж, угталт хийхэд бэлдээрэй.
Рон: Тэгэхээр хэн нь ч дунд суурьт хүрээгүй гэсэн үг үү?
Чао: Сун, бүгд чам шиг авьяас болон чадварлаг гэр бүлгүй шүү дээ. Би бүтэн зунжин хичээж, арай ч л хүрсэн.
Хао: Тийм шүү. Тэд зунжин нэг их юм хийгээгүй нь илт байна.
Рон; Чао: Хүлээ. Ван Лин яах юм бэ?
Рон: Ван. Зүгээр гэвэл, би сүнслэг хүчээрээ чамайг усалъя.
Чао: Ван, аав маань Талархлын мутар заасан. Чамайг хүрэхэд тусална. Цаг бага байна. Нэг алгаа өгч бай.
Рон: Болохгүй ээ. Хүчээр хүргэх чинь Ваны дээд хэмжээнд аюултай.
Чао: Аав үүнийг зунжин хийгээд, надад юу ч болоогүй.
Рон: Услалт.
Чао: Хүчлэх.
Рон: Услалт.
Чао: Хүчлэх.
Рон: Услалт.
Чао: Хүчлэх.
Хао: Хоёр оо, больж үз. Ван Лин явчихсан.
Бичиг: "ЭРЭГТЭЙ"
Жинкө: Багш аа, шалгалтыг яах гэж байна?
Лин: Шалгалт түвшнийх болохоос хүчнийх биш. Өөрийгөө далдлахад хэцүү байх болно.
Хао: Ван, шалгалт гэнэтийн байгааг мэдэж байна, гэхдээ би чамд тусалж чадна. Амралтаар, би дунд суурь шатны эм яаж хийхийг олсон. Бид өмнөх шиг хамтарвал, шалгалтаас өмнө эмийг хийж чадна. Эмийг уусны дараа, бидний сүнслэг энерги цагийн дотор тэсрэх болно. Тэгээд шалгалтад тэнцэнэ.
Лин: Гуо Хао, чи дунд суурьт хүрсэн гэдэгтээ итгэлтэй байна уу?
Хао: Мэдчихсэн үү? Ван, надад туслаач. Аав ээж маань намайг Элитээс хасагдсаныг мэдвэл, хөлийг маань хуга цохино. Дунд суурьт хүргэх эм хийж чадвал, хоёулаа Элит ангид үлдэнэ шдээ.
Зүкан: 2-р түвшний сурагчид, талбайд цуглана уу. Шалгалт удахгүй эхлэх гэж байна. Шалгалтын нохойг олохгүй байгаа тул, өнөөдрийн шалгалтад Шүүлтийг ашиглана. Дуудагдсан дугаартай сурагч тайзан дээр гарч ирэн Шүүлтийн төвд зогсоно. Тэгээд сүнслэг энергиэ төвлөрүүл. Шалгуулагчийн хүчнээс хамаарч, Шүүлт өөрийн хүчийг тааруулна. Тэгээд... аянгад ниргэгдээд бие нь задраагүй сурагчид тэнцэнэ.
Эр4 сурагч: Задрах аа? Сүйрлийн Хуваалт байна шдээ.
Эр5 сурагч: Боломж байгаа гэж үү? Дээр үед, үүнд тэнцэхгүй бол, амиа алддаг байсан биз дээ.
Зүкан: Санаа зоволтгүй ээ. Орчин үеийн Хөгжил өөр. Шүүлтийн хязгаар нь аюулгүй хэмжээнд тохируулагдсан. Хэн нэгэн тэнцэхгүй байлаа ч, бүх аюулгүй арга хэмжээг хангасан байгаа.
Эр5 сурагч: Жилийн эцэс хүртэл хийхгүй гэж бодсон шдээ. Би хүрээгүй байгаа шдээ.
Эр6 сурагч: Би ч бас. Би өчигдөр л хүрсэн. Болох юм болов уу даа.
Эр5 сурагч: Муу урвагч. Нууцаар бэлдээ юу?
Зүкан: Ангийн дарааллаар шалгалтыг явуулна. Бусад ангийнхан биеэ халааж байгаарай. 1-р ангийн Ку Шуан.
Эр7 сурагч: Ку Шуан.
Рон: Ван Лин хааччихсан юм бэ? Шалгалт эхэлчихлээ шдээ.
Чао: Санаа зоволтгүй ээ, Сун. Гуо Хао түүнийг хайж байгаа. Манай анги хамгийн сүүлийнх нь. Цаг ч байна.
Хао: Ван болон Нобахын ачаар, хальс нь болчих юм бол эм бэлэн болчихно. Эм цагийн хугацаанд энергийг чинь тэслэх тул, шалгалтын өмнөхөн уух хэрэгтэй. Өнгөрсөн улиралд эм хийж байсан үе санагдчихлаа. Чи өөрийн болсон эмээ миний зууханд хийж, Чэн Чаогийн хэрэггүй болсон эмийг өөрийнх гэсэн. Тэр үед л би чамайг насныхаа андыг гэж шийдсэн. Байз, хөлийн чимээ. Пан багш байна. Яах вэ? Яах вэ? Тэр шалгалт явуулж байх ёстой доо. Энд юу хийж байдаг байна аа?
Бичиг: "Нэрмэл ус"
Хао: Баларлаа. Баларлаа. Яах вэ? Яана аа? Яаж байна аа, Ван?
Бичиг: "ЭМ БЭЛДЭХ ӨРӨӨ"
Шэнцун: Бүгд шалгалт өгч байхад, та хоёр шалдлаад юу хийж байгаа юм?
Хао: Уучлаарай, Пан багш аа. Бид усан сан руу уначихсан. Хувцсаа хатааж байгаа юм.
Шэнцун: Тийм үү? Арын зууханд чинь юу байгаа юм?
Хао: Тэр... Хатагтай, битгий л дээ. Хатагтай, би тайлбарлая.
Шэнцун: Юун нохой вэ? Холд. Энэ одоо юу вэ?
Хао: Хатагтай, бид оймсоо хурдан хатаах гэсэн юм. Тэгээд зууханд хийчихсэн.
Шэнцун: Хурдан хувцсаа хатаагаад шалгалт руугаа яв.
Хао: Арай гэж л өнгөрөөлөө.
Лин: Эм хаана байна?
Хао: Тэр... гэдсэнд байгаа. Эмийг боловсруулж байна. Сүнслэг хүч миний хэмжээнээс дээшилчихлээ. Хаахгүй бол, би дэлбэрэх нь.
Чао: Гуо Хао, сэрээрэй. Гуо Хао, сэрээрэй. Чиний ээлж болчихлоо.
Хао: Би яагаад энд байдаг билээ? Энэ юун газар вэ?
Зүкан: Элит ангийн Гуо Хао байна уу? Гарч ирэхгүй бол хасагдана шүү.
Хао: Байна. Байна. Энд байна. Санаа зоволтгүй ээ. Би эм уучихсан. Цагийн дотор л байвал... Хараал ид, нэг цаг өнгөрчхөж. Эм үйлчлэхээ больчхож.
Зүкан: Гуо Хао, босоод шалгуулаарай.
Хао: Уучлаарай, ээж аав аа. Уучлаарай, манайхаан. Би дараагийн улирал хичээгээд Элит ангидаа буцаж орно оо.
Чао: Гуо Хао мундаг байна.
Хао: Би чинь дээд сууринд хүрчхээ юу даа? Миний эм ийм сайн гэж мэдсэнгүй.
Жинкө: Багш аа, таны цохилт түүнийг дээш хүргэчихсэн бололтой.
Зүкан: 2-р түвшин, Элитийн Ван Лин.
Хао: Үгүй ээ, би Ван Линий эмийг бас уучихсан шдээ. Тэр яаж шалгалтаа өгнө өө?
Зүкан: Ван Линий сүнслэг хүч бага болохоор, дуулга зүүхийг зөвшөөрч байна.
Рон: Ван.
Жинкө: Багш аа, Шүүлт асуудалтай байна.
Лин: Юу?
Жинкө: Шүүлтэд хүчний хязгаар тавьсан ч, барих цагийг нь зааж өгөөгүй байна. Таны сүнслэг хүч асар их. Шүүлтийг бүтээхдээ, тань шиг хөгжүүлэгчийг бодож хийгээгүй.
Эм3 сурагч: Тэр зүгээр болов уу?
Зүкан: Энэ чинь... Юу болоод байна аа?
Жинкө: Багш аа, та хязгааргүй эзлэхүүн шиг байна.
Лин: Ойлголоо, Жингэ. Аянга хэр удах вэ?
Жинкө: Шүүлт ойр хавийн сүнслэг орон зайд хахах хүртэл.
Рон: Ван.
Зүкан: Буц. Дундуур нь орох аюултай.
Рон: Ямар нэг юм хийхгүй бол, тэр үхэх нь.
Зүкан: Салгахад тусал.
Жинкө: Багш аа, хэтэрхий их сүнслэг энерги байна.
Лин: Хамаагүй ээ, салгахад болно.
Эм хөтлөгч: Дотоодын нийт сүнслэг хүч унаж...
Эм: Яана аа, дэлхийн нийт сүнслэг хүчний хэмжээ бас уначихлаа. Ингээд унаад байвал яана аа? Хүлээ.
Жинкө: Багш аа, үргэлжлүүлбэл ингээд дуусах нь.
Лин: Нэг санаа байна. Сун Рон, түүнийг ашигла. Тоорын модон сэлэм тусгаарлагч болно.
Хао: Чи Шүүлтийг эвдчихлээ. Сун, ийм аймшигтай илдийн эрдэм хаана сураа вэ?
Рон: Ван, гэмтээгүй биз?
Лин: Эрхэм ээ, би шалгалтад тэнцсэн үү?
Эр өгүүлэгч: Уг хэргийг Шүүлтийн системийн гажуудал гэж нэрлэсэн. Гэхдээ, энэ нь бүх зүйлийн эхлэл төдий байлаа. Жинкө хэрэгцээтэйгээс их хүч ашиглан, огторгуйд хагархай үүсгэсэн байв. Энэ хагархайгаар хүний ертөнцийн сүнслэг орчил өөр ертөнц рүү задарсан юм.
Бичиг: "Үхэшгүй хааны өдөр тутмын амьдрал 2-р бүлэг"
Хао: Үүнийг л нарийн хийц гэдэг байх даа. Шүүлт эвдэрсэн ч, залгуур нь зүгээр байна.
Зүкан: Яагаад салахгүй байгаа юм бол? Хачин юм.
Шэнцун: Дээрээс нь татах хэрэгтэй. Яагаад хажуугаас нь татаад байсан юм?
Back to episodes Go home