FBI 11

FBI INTERNATIONAL 1-11

 

Залуу: Чи Анжела Кэссидигийн хүү байх аа?

 

Во: Тэр Оросуудад нууц мэдээлэл зараад, 2005 онд алга болсон.

 

Залуу: Москвад, хоёр 7 хоногийн өмнө. Ээж чинь одоо ч тэнд байгаа.

 

Портер: Гүүрний ойролцоох хяналтын камерт энэ бичигдсэн байсан. Энэ тантай адилхан харагдаж байна, төлөөлөгч Келлэт.

 

Форрестэр: Бид хамт байсныг баталж чадна.

 

Портер: Тийм орой, хамтдаа юу хийсэн юм?

 

Келлэт: Чи надад туслах шаардлагагүй байсан.

 

Форрестер: Юу яриад байгаа юм?

 

Келлэт: Бид хэсэг хугацаанд тусдаа байсан нь дээр байх.

 

Тирасполь хот, Приднестров

 

Флорин: Чиний ээлж, чиний ээлж. Мөнгийг чинь авахад та нар бүгдээрээ жаахан хүүхэд шиг уйлцгаана.

 

Доглас: Хөөе, тэр хаана байна?

 

Мариус: Хэн?

 

Доглас: Хөөе, тэр хаана байна? Сабина. Тэр хаана байна?

 

Флорин: Суугаад юм уу. Тайвшир.

 

Доглас: Сабина хаана байна? Адгийн новш оо.

 

Флорин: За. Чи яллаа, за юу? Чи ялсан. Тайвшир, найз минь. Бүх зүйл… Бүх зүйл сайхан болно.

 

Доглас: Тэр хаана байна? Тэр хаана байна?

 

Флорин: Би чамайг уу гэж хэлсэн.

 

Флорин: Тайван.

 

Доглас: Тэр хаана байна?

 

Флорин: Тайвшир.

 

Доглас: Тэр хаана байна?

 

Флорин: Түүнийг барь. Түүнийг барь. Түүнийг барь.

 

Флорины ээж: Флорин! Энийгээ аваад гар.

 

Флорин: Наадхаа аваад гар.

 

Флорин: Толгойндоо буудуулах минь яав даа гэж харамсана, найз минь.

 

Доглас: Халаас. Халаасыг минь шалга. Намайг Марк Доглас гэдэг. Би Нью-Йоркийн цагдаагийн газрын мөрдөгч.

 

Баатруудын талбай, Будапешт

 

Форрестэр: Хачин байна. Гараас чинь барихгүй байх.

 

Келлэт: Мэднэ ээ. Одоо бүгд мэдчихсэн учраас ажлын явцад нөлөөлж магадгүй. Хоёуланд нь. Бид анх эхлэхдээ энэ талаар огт бодоогүй. Тэгээгүй нь ч болж. Харин одоо…

 

Форрестэр: Үгүй ээ, би ойлгож байна.

 

Келлэт: Акорн Курт?

 

Форрестэр: Би хүүхэд байхдаа тэнд амьдарч байсан.

 

Келлэт: Энэ чи юу?

 

Форрестэр: Тийм ээ.

 

Келлэт: Хэн илгээсэн юм?

 

Форрестэр: Мэдэхгүй ээ.

 

Во: Марк Доглас. Нью-Йоркын цагдаагийн газарт 22 жил ажилласан ахмад дайчин. Олон улсын харилцааны хөтөлбөрийн хүрээнд Приднестровст ажиллахаар ирсэн. Нью-Йоркын цагдаагийн газрын мөрдөгчид дэлхийн 20 оронд ажилладаг. Гол төлөв терроризмын асуудлаар мэдээлэл цуглуулж, Нью-Йорк руу илгээдэг.

 

Рэйнс: Хамгийн ойрын оффис Бухарест хотод байгаа учраас нарийн ширийнийг хараахан мэдэхгүй байна. Доглас бааранд хүн буудсаныг л мэдэж байна. Хохирогч одоо ч эмнэлэгт байгаа. Түүнийг Тирасполийн цагдаа нар саатуулсан.

 

Во: Приднестровь улсын тухайд гэвэл: Молдав болон Украины хил дээр байдаг, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй жижиг улс. Гэвч, Молдав тэднийг өөрийн улсын нэг хэсэг гэж үздэг.

 

Форрестэр: Нисэх багт миний өмнө байсан хүн Молдавыг Европын зэрлэг баруун хэсэг, харин Приднестровийг О.К. Коррал шиг гэж байсан.

 

Келлэт: Ямар хэлээр ярьдаг вэ?

 

Во: Голдуу оросоор. Би жаахан мэднэ.

 

Форрестэр: За, анхаар. Бид удаан үргэлжилсэн мөргөлдөөний бүсэд орох гэж байна. Бидэнд ямар ч албан ёсны туслалцаа, дэмжлэг байхгүй. Шахалт өгч, нөлөө үзүүлэх боломжгүй.

 

Рэйнс: Харанхуйд тэмтэрнэ.

 

Форрестэр: Тийм ээ, нэг тиймэрхүү. Тодорхой дүрэм журам байхгүй байсан ч, бид өөрсдийн стандартыг зөрчихгүй, ойлгсон биз?

 

Ейгэр: Тэнд Европолыг хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ би Европолд ажилладаг германы офицер хүн. Бид Приднестровийн нутаг дэвсгэрт ажиллаж, Герман руу хууль бусаар зэвсэг тээвэрлэж байгаа эсэхийг ажиглана.

 

Келлэт: Хийцгээе.

 

Форрестэр: Андре, надад нэр нь үл мэдэгдэх хүнээс зурвас ирсэн. Хэн, хаанаас илгээснийг олж мэдэх боломжтой юу?

 

Рэйнс: Болно оо. Асуудалгүй. Над руу явуулчих.

 

Форрестэр: За, баярлалаа.

 

ТИРАСПОЛ ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

 

Тимур: Дэслэгч Тимур Русу. Та нар надтай уулзах гэж ирсэн байх.

 

Форрестэр: Тусгай төлөөлөгч Скотт Форрестер. Энэ манай баг. Марк Доглас одоо хаана байгаа вэ?

 

Тимур: Үүдэн шүдээ эмчлүүлж байгаа. Нэг цагийн дараа энд ирэх болно.

 

Форрестэр: Догласыг сайн мэддэг үү?

 

Тимур: Үгүй ээ, үгүй. Өдөрт нэг удаа энд ирж Нью-Йорк руу тайлангаа илгээдэг. Тэгээд явдаг. Ганцаараа байдаг.

 

Келлэт: Буудуулсан хохирогчийг таних уу?

 

Тимур: Түүний талаар сайн мэдэхгүй ээ.

 

Во: Бидэнд үзүүлэх хэргийн бүртгэл, ярилцлага байгаа юу?

 

Тимур: Байхгүй. Одоохондоо юу ч алга байна.

 

Форрестэр: Тэгэхээр одоог хүртэл энэ хэргийн талаар ямар ч мэдээлэл байхгүй хэрэг үү?

 

Тимур: Уучлаарай, би чамд хэтэрхий удаан байна уу? ХТМ биднийг хүлээн зөвшөөрдөггүй. Огт тоодоггүй. Одоо гэнэт хүрч ирчихээд…

 

Форрестэр: Энэ бидний үүрэг биш учраас дипломат асуудлаа орхиод, энэ хэрэг дээр хэрхэн хамтарч ажиллах тал дээр анхаарцгаая.

 

Тимур: Би энд байна. Та нарыг хүлээж авсан. Туслахад бэлэн.

 

Рэйнс: Буудуулсан хохирогч одоо хаана байгаа вэ?

 

Тимур: Эмнэлэгт.

 

Келлэт: Түүнтэй ярилцаж болох уу?

 

Тимур: Мэдээж болно. Хэдий манай улс албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй ч, бид хууль тогтоомжоо сахих үүрэгтэй. Та бүхэн эндхийн зочид, хэрэв буруу авир гаргавал би хэзээд үүргээ биелүүлэхэд бэлэн байх болно.

 

Рэйнс: Хөгжилтэй байх нь дээ.

 

Форрестэр: Бидэнд ажиллах газар хэрэгтэй. Энд лав биш.

 

Ейгэр: Би хэдэн хүнтэй холбоо баръя.

 

Келлэт: Тэр хэн бэ?

 

Форрестэр: Тэр бол Флорин. Өчигдөрийн баарны эзэн. ХМТ.

 

Флорин: Та нар энд юу хийж байгаа юм? Тэр Нью-Йоркийн цагдааг яагаад баривчлахгүй байгаа юм?

 

Форрестэр: Эхлээд өнгөрсөн шөнө юу болсныг мэдэх хэрэгтэй байна. Чи буудуулсан хохирогчийг таних уу?

 

Флорин: Тийм ээ. Мариус. Манай найз.

 

Форрестэр: Биеийн байдал нь ямар байна?

 

Флорин: Хагалгаанд орсон. Их хэмжээний цус алдалттай.

 

Форрестэр: Тэгвэл чи? Өчигдөр чи тэнд байсан уу?

 

Флорин: Байсан. Гэхдээ, чамд л гэж хэлэхэд, Марк Доглас маш муу цагдаа. Бааранд байнга орж ирдэг, гэхдээ бүх зүйлийг үнэгүй авахыг хүсдэг. Охидыг хүртэл. Зарим охидын хэлж байгаагаар тэр…

 

Келлэт: Бид ойлголоо.

 

Флорин: За за, ямартай ч тэр өчигдөр дахиад ирсэн. Согтуу. Дурласан бүсгүйгээ асуугаад байсан. Би түүнийг яв гэж хэлсэн. Тэр буу гаргаад ирсэн.

 

Келлэт: Тэр машины арын багаажинд юу хийж байсан юм? Хүлээтэй.

 

Флорин: Бид түүнийг цагдаад хүргэж өгөх гэж байсан. Байх ёстой газар нь.

 

Форрестэр: Түүний дурласан эмэгтэй нь хэн юм?

 

Флорин: Сабина? Нэг тиймэрхүү.

 

Форрестэр: Түүний хаана байгааг мэдэх үү?

 

Флорин: Би мэдэхгүй, хөгшөөн. Энэ бол баар. Хүмүүс ирдэг, уудаг, явдаг. Ихэвчлэн нам гүм байдаг ч Марк тэнд том, чанга америк эр шиг аашилахаар ирсэн. Гэхдээ буруу улсдаа.

 

Форрестэр: Чи Приднестровд юу хийж байгаа юм, Марк?

 

Доглас: Нью-Йоркийн Цагдаагийн Газарт мэдээлэл дамжуулдаг.

 

Форрестэр: Юуны талаар?

 

Доглас: Талибанчууд зэвсэг худалдаж авахын тулд Афганистанаас Хар тэнгис рүү энэ замаар героин тээвэрлэдэг.

 

Форрестэр: Шөнийн 2 цагт гартаа буу бариад бааранд ордог нь ямар учиртай юм?

 

Доглас: Би ажлынхаа тайланг гаргахад өдөрт хэдхэн цаг л зарцуулдаг. Бусад үед нь… өөр зүйл судлах цаг гардаг.

 

Форрестэр: За. Жишээ нь?

 

Доглас: Би охидыг АНУ-д нийлүүлдэг бүлэгтэй таарсан. Тэднийг Нью-Йоркт асрагчаар ажиллуулна гэж авчраад хүчээр биеийг нь үнэлүүлдэг.

 

Келлэт: Яаж таарсан юм?

 

Доглас: Бааранд байхдаа. Тэд намайг Нью-Йоркийн цагдаа гэдгийг мэдсэн. Тэр ч бүү хэл, Кеннедигийн нисэх онгоцны буудалд таван жил ажилласаныг маань хүртэл. Тэгээд би тэдэнтэй хамтарч ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн. Хилээр хэрхэн гарах тухай мэддэг гэж хэлсэн. Тэр цагаас хойш би тэдэн дээр ажиллах болсон.

 

Форрестэр: Энэ мөрдөн байцаалтын талаар дарга нар чинь мэдэх үү?

 

Доглас: Бараг л.

 

Форрестэр: Энэ чинь хариулт биш.

 

Доглас: Үгүй ээ, шууд биш. Гэхдээ тайлан бичдэг. Тодорхой ахиц дэвшил гарсан үед тэдэнд мэдэгдэх гэж байсан юм.

 

Келлэт: Өчигдөр чиний хайж очсон охин хэн бэ? Сабина.

 

Доглас: Асуудалд орсон охин. Би туслахыг хүссэн юм.

 

Форрестэр: Чамайг тэр бааранд олон охидыг сонирхож байсан гэж сонссон.

 

Доглас: Нутгийн иргэдээс сонссон дэмий яриагаар намайг хуурах гэж байна уу?

 

Форрестэр: Сонссон зүйлээ л хэлж байна.

 

Келлэт: Түүнтэй унтдаг уу?

 

Доглас: Үгүй.

 

Келлэт: Марк, сайн бодоод үз. Гадаадад ажилладаг Нью-Йоркийн цагдаа нар дипломат биш аяллын паспорт ашигладаг. Тэд чамайг тийм ч амархан гаргахгүй. Тиймээс бидэнтэй илэн далангүй ярихыг зөвлөж байна.

 

Доглас: Сонс, би үнэнээ хэлж байна. Бүх тайлан миний амьдардаг байранд байгаа. Энд байлгаж болох байсан ч, би эндхийн цагдаа нарт итгэдэггүй. Тиймээс яг одоо манайд очоод, миний зөөврийн комьпютер болон файлуудыг аваад энд эргээд ир. Одоо! Тэд удахгүй олон охидыг Нью-Йорк руу явуулахаар төлөвлөж байгаа. Харин чи Сабинаг ол. Тэр энэ хэргийг шийдвэрлэхэд туслана.

 

Саврин: Тагнуулын байцаагч Рик Саврин. Нью-Йоркийн цагдаагийн газар. Олон улсын хөтөлбөртэй холбоотой бүх асуудал манайхаар дамждаг.

 

Форрестэр: Скотт Форрестэр, Жэйми Келлэтт. Холбооны мөрдөх товчоо.

 

Саврин: Сайн байна. Би Маркийг мэднэ. Тэр надад тайлагнадаг. Би энэ асуудлыг шалгаж, шийдвэрлэх болно. Санаа зоволтгүй, би алхам тутамдаа мэдээлэл өгөх болно.

 

Форрестэр: Тийм ээ, гэхдээ тийм зүйл болохгүй.

 

Сарвин: Чи надтай дүрэм журам ярих гээд байгаа юм уу? Энэ алслагдсан газарт уу?

 

Форрестэр: Чи энд оролцох хэрэггүй, Рик.

 

Келлэт: Холбогдох мэдээлэл байвал бидэнд хэлж болно.

 

Сарвин: За, сонсож бай. Марк 9 сарын 11-нд эхнэрээ алдсан. Нас барах үедээ эхнэр нь жирэмсэн байсан. Марк хоёр жилийн турш ажилласан боловч тэр эмгэнэлт явдлаас сэргэж чадаагүй. Тэр сайн залуу. Түүнд боломж олго.

 

Форрестэр: Бид хичээх болно, гэхдээ юу болоод байгааг ойлгох хүртэл хөндлөнгөөс оролцох хэрэггүй.

 

Сарвин: Тийм ээ, мэдээж. Болно.

 

Ейгэр: Гутэн таг.

 

Худалдагч: Гутэн таг.

 

Ейгэр: Энэ бол Германы тагнуулын сонсголын нууц пост. Приднестровийн нутаг дэвсгэрээр дамжин ирж болзошгүй аюулын талаар Германд сэрэмжлүүлдэг.

 

Во: Сайхан газар байна.

 

Рэйнс: Тийм ээ.

 

Во: Бидэнд Догласын орон сууц, буудалцаан болсон баарны хиймэл дагуулын зураг хэрэгтэй.

 

Рэйнс: Мөн АНУ-д нэвтрэх визний баримт бичигт тэдгээрийн хаягууд, холбогдох хувь хүмүүс болон эдгээр хаягийг ашигласан хэн нэгний талаарх мэдээлэл хэрэгтэй.

 

Ейгэр: Холбоо барих зорилгоор та хоёрт хиймэл дагуулын утас, GPS байршил тогтоогч, шифрлэгдсэн радио өгнө. Кофений машин тэнд байгаа.

 

Во:Чи гайхалтай, Катрин. Ойрд энэ үгийг хэлээгүй байх аа?

 

Ейгэр: Тийм ээ, гэхдээ хэзээ ч залхаж байгаагүй шүү.

 

Валим: Гутлаа тайлцгаа. Манайхны заншил байгаа юм. Холбооны мөрдөх товчоо юу?

 

Форрестэр: Тийм ээ. Чи?

 

Вадим: Вадим Сербан, цагдаа.

 

Форрестэр: Бид байрыг шалгахаар ирлээ.

 

Вадим: Аль хэдийн шалгасан. Нэг нэгэнгүй.

 

Келлэт: Бидэнд Марк Догласын зөөврийн компьютер, зарим файлууд хэрэгтэй байна.

 

Вадим: Аль нь ч байгаагүй.

 

Форрестэр: Тэгвэл харамсалтай л юм.

 

Келлэт: Келлэт. Мэдлээ. Догласын буудсан залуу мэс заслын үеэр нас барчихаж.

 

Вадим: Энэ ч муу шүү, танай америк найзад.

 

Доглас: Би… Би түүнийг алахыг хүсээгүй. Миний ажилладаг бүлгэм, тэд миний байрыг хоосло гэж цагдаад мөнгө төлсөн нь гарцаагүй.

 

Форрестэр: Тийм ээ, тийм байж болно. Нөгөөтээгүүр, орон нутгийн цагдаа нарын мэдээлснээр ямар ч нууц ажиллагаа байхгүй гэж үзсэн. Харин чи буруу хүмүүсийн уурыг хүргэсэн, адал явдал эрэлхийлсэн уйтгартай цагдаа.

 

Доглас: Би хуулийн дагуу ажилласан. Тийм ээ, би тийшээ очоод Флориноос хариулт авахыг шаардаж, үймээн самуун дэгдээсэн. Гэхдээ энэ түүний найзуудтайгаа хийдэг зүйлийг өөрчлөхгүй.

 

Келлэт: Энэ хавьд хэдэн авлигач цагдаа байгаа вэ?

 

Доглас: Олон. Ихэнхи нь. Мэдэхгүй ээ. Эндхийн цагдаа нартай хэзээ ч ойр байж үзээгүй. Та нар… та нар энэ талаар сонссон.

 

Келлэт: Тэдний нэрсийг хэлж чадах уу?

 

Доглас: Үгүй ээ. Би түрүүн хэлсэн, тэд надаас зайлсхийсэн. Энэ миний утас уу?

 

Келлэт: Тийм ээ, хэрэгт чинь тус болох зүйл дотор нь байгаа юу?

 

Доглас: Тийм ээ. Энэ бол Сабина. Сонс, би амьдралдаа маш том уй гашуу амсаж, босох тэнхэлгүй болж байсан. Үр дүнд нь, би хэзээ ч сайн цагдаа байгаагүй. Харин энэ бол ядаж хэрэгтэй зүйл хийх миний цор ганц боломж. Тангараглая, энд хүний наймааны ноцтой бүлэглэл үйл ажиллагаа явуулж байна. Сабинаг л олчих. Тэр бүгдийг нь хэлээд өгнө. Яаравчлахгүй бол, тэр амьд үлдэхгүй ч байж мэднэ.

 

Форрестэр: Зааварчлахаа боль! Энэ бүлэглэлийн талаар юу мэддэгээ хэл. Дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байна.

 

Доглас: Гол хэсэг нь тэр баар. Тэд охидыг арын өрөөнд аваачаад, худал амлалтуудаараа булдаг. Хүчинддэг. Бас…

 

Тимур: Чамайг хүн амины хэрэгт буруутгасан. Шүүхээс баривчлах тушаал гаргасан.

 

Саврин: Үгүй ээ, үгүй, үгүй. Ингэж болохгүй.

 

Доглас: Рик! Рик! Намайг уучлаарай. Би ямар ч буруу зүйл хийгээгүй. Тангараглаж байна.

 

Саврин: Би чамайг гаргаж авна, Марк. Санаа бүү зов!

 

Форрестэр: Хэргийн талаар протокол бичигдсэн үү?

 

Тимур: Тийм ээ, би явуулчихсан.

 

Форрестэр: Би тэднийг хараагүй.

 

Тимур: Саврин байцаагч эхлээд тэднийг харахыг хүссэн.

 

Форрестэр: Хөөе, би чамайг үүнд битгий оролц гэж хэлсэн.

 

Тимур: Би та нарын цагийг хэмнэсэн. Энэ тайлангуудад юу ч байхгүй байсан. Эндхийн цагдаа нар нэг бол бага цалинтай, эсвэл эрсдэл гаргахаас айдаг.

 

Форрестэр: Биднээс ямар нэг зүйл нуусан уу, Рик? Энэ хэрэг дээр яагаад ингэтлээ бухимдаад байгаа юм бэ?

 

Саврин: Марк миний үеэл.

 

Келлэт: Мэдээж, тийм байж таарна.

 

Саврин: Эхнэр нь нас барснаас хойш, би түүнд санаа тавих болсон.

 

Форрестэр: Дахиад үүнд хошуугаа дүрвэл, би чамайг мөрдөн байцаалтад саад учруулсан хэргээр баривчлах болно.

 

Во: АНУ-аас бидэнд мэдээлэл ирж байгаа ч, Приднестров албан ёсоор хүлээн зөвшөөрөөгдсөн улс биш учраас дэлгэрэнгүй мэдээлэл хязгаарлагдмал байна. Гэхдээ бидэнд Марк Догласын нэвтэрсэн бүлэглэлийн нэрс, гэрэл зураг байна.

 

Ейгэр: Тэд зэвсгийн наймаа хийдэггүй учраас Германы тагнуулын мэдээллийн санд байхгүй байсан.

 

Во: Жубал холбогдож байна.

 

Форрестэр: Сайн уу, Жубал. Тусалж байгаад баярлалаа.

 

Жубал: Сайн уу. Та нар надад байгаа зүйлийг сонсоод надад баярлахгүй байх. Нью-Йоркт эмэгтэйчүүдийг худалдаалж, хүчээр биеийг нь үнэлүүлдэг Приднестровийн гэмт бүлэглэл байгааг Интел баталж байна. Тус бүлэглэл нь өндөр зохион байгуулалттай, нягт холбоотой байдаг. Элсэхийн тулд цусан төрлийн холбоотой байх ёстой. Тиймээс бид ч тэр, Нью-Йоркийн цагдаагийн газар ч тэр бүлэглэлд нэвтэрч, хамтран ажиллаж чадахгүй. Энэ бүлэглэлийг татан буулгах боломж байгаа бол, тэр нь та нар.

 

Форрестэр: Ойлголоо.

 

Жубал: Холбоотой байгаарай.

 

Форрестэр: Тэгнэ ээ.

 

Рэйнс: Во. За, энд буудалцаан болсон баар харагдаж байна. Нүүр царай харагдахгүй ч хөл хөдөлгөөн ихтэй байгаа нь харагдана. Ихэвчлэн арын хаалгаар орж, гардаг.

 

Келлэт: Тийшээ явцгаая.

 

Рэйнс: Хэрэв Догласын байр хоосон байсан бол бааранд ямар нэгэн зүйл байх болов уу?

 

Форрестэр: Тиймээс бид хэнд ч мэдэгдэхгүйгээр чимээгүйхэн хайна.

 

Рэйнс: Хөл хөдөлгөөнд дүн шинжилгээ хийж үзэхэд, баар өглөөний 4-8 цагийн хооронд нам гүм болчихдог.

 

Во: Энэ эмэгтэй хэн бэ?

 

Келлэт: Догласын анхаарал хандуулаад байгаа эмэгтэй. Түүнийг хүний наймааны золиос болсон гэж бодож байгаа.

 

Ейгэр: Чи эргэлзсэн бололтой.

 

Келлэт: Би хэнд итгэхээ мэдэхгүй байна.

 

Во: Бид Догласыг буруугүйг нотлох гээд өөрсдийгөө хүчлээд байх шиг байна.

 

Ейгэр: Заримдаа бүх зүйл яг байгаа шигээ байдаг.

 

Форрестэр: Өглөөний дөрвөн цаг хагаст баар руу явцгаая. Тэгээд бид энэ яриагаа дараа нь үргэлжлүүлье, за юу?

 

Келлэт: Догласын эхнэр 9-р сарын 11-нд жирэмсэн байхдаа нас барсан. Чи зургийг нь олж чадах уу? Тэр Кантор Фицжералд-д ажилладаг байсан.

 

Во: Тэгье.

 

Рэйнс: Чамд ирсэн зурвасийг шалгалаа. Москвагаас явуулсан. Бидний одоо байгаа газраас  мянган километрийн зайд. Зургийг нээхдээ хоёр удаа товшсон уу?

 

Форрестэр: Магадгүй ээ.

 

Рэйнс: Хэрэв тэгсэн бол, зурвас дотор вирус байсан. Тэгэхээр, зурвас илгээгч чиний байршлыг хянах боломжтой гэсэн үг.

 

Форрестэр: За.

 

Рэйнс: Утасныхаа СИМ картыг салга. Ейгер чамд найдвартай СИМ өгөх болно. Намайг шинийг олж өгтөл түрдээ ашиглаж бай. Би чамд тусалъя.

 

Форрестэр: Үгүй ээ, үгүй, үгүй. Будапештэд очих хүртэл солих хэрэггүй. Хэн нэгэн намайг олохыг хүсэж байгаа бол Приднестровт лав ирэхгүй. Надад итгэ.

 

Во: Догласын нас барсан эхнэрийн зургийг оллоо.

 

Форрестэр: Хоорондоо их төстэй юм гээч.

 

Келлэт: Тийм учиртай байж. Сабина түүнд нас барсан эхнэрийг нь санагдуулдаг учраас Догласын анхаарлыг татсан байх.

 

Форрестэр: Тийм ээ.

 

Форрестэр: Төхөөрөмжүүдээ ашиглан хоорондоо харилцана. Нотлох баримтыг олоод, хурдан гарцгаая.

 

Рэйнс: Нэг зүйл оллоо. Арын өрөөнд. Зүүн хойд булан. Марк Догласын зөв байсан бололтой.

 

Форрестэр: Асрагчийн анкетууд.

 

Рэйнс: Хуурамч паспортууд.

 

Форрестэр: Онгоцны тасалбарууд. Тэд охидыг Нью Йорк руу явуулдаг.

 

Тимур: Төлөөлөгч Форрестэр.

 

Форрестэр: Марк Догласын ярьсан зүйл үнэн байна. Тэр бүлэглэл хүний ​​наймааны хэрэгт холбогдсон, гэхдээ хэн нэгэн тэднийг хамгаалж байна. Тэр нь цагдаа байх магадлалтай. Чи ч байж магад. Хэрэв тэдгээр охидыг АНУ руу явуулах гэж байгаа бол чамд асуудал байна. Би.

 

Тимур: Чи гадаа гарч тамхи тасан нь дээр байх. Модны хажууд.

 

Форрестэр: Би татдаггүй.

 

Тимур: Мэдээж, татдаг.

 

Форрестэр: Хэрэв бидэнд тусалбал Приднестров улс хамтран ажиллахад бэлэн гэдгээ ХМТ болон Америкт харуулах болно. Тоног төхөөрөмж, бэлтгэлээр хангагдаж, хүлээн зөвшөөрөгдөх анхны алхам болно. Чи эх орондоо үүнийг хүсч байгааг мэднэ.

 

Тимур: Би туслахад бэлэн байгаа ч, амь насаа эрсдэлд оруулмааргүй байна.

 

Форрестэр: Хэрэв чамд эргэлзэж байгаа цагдаа байвал, надад нэр утасны дугаарыг нь өгчих. Би сэжигтэй үйлдэл байгаа эсэхийг шалгана. Бид гадаадад байгаа ямар ч утасны шугамыг хянах боломжтой.

 

Тимур: Үүнийг хийхийн тулд надад зөвшөөрөл хэрэгтэй. Тэгээд бусад маань энэ талаар олоод мэдчихнэ. Ганц хором. Танай офицер Доглас халдлагад өртсөн байна.

 

Затика: Хутгалуулсан. Гэхдээ амьд.

 

Доглас: Сабинаг ол. Охидыг авар.

 

Саврин: Би түүнийг тэтгэвэрт гарах сүүлийн хоёр жилээ дэлхийн нөгөө өнцөгт өнгөрүүлсэн нь дээр байх гэж бодсон. Ингэж дуусна гэж огт санасангүй.

 

Эмч: Түүнтэй одоо ярилцаж болно.

 

Форрестэр: Та хоёр орчих.

 

Вадим: Үнэхээр харамсалтай.

 

Форрестэр: Тийм ээ. Мэдээж.

 

Вадим: Намайг уучлаарай. Улсынхаа нэр хүндийг унагачихлаа.

 

Форрестэр: Хэн түүнийг хутгалсан юм?

 

Вадим: Хэн ч байж болно. Гэхдээ надад нэг шийдэл байна. Учир нь бид бол… хууль сахиулдаг хүмүүс. Ах дүүс шиг.

 

Форрестэр: Надад ч бас адилхан.

 

Вадим: Надад хэдэн итгэж болохуйц найзууд байдаг. Цагдаа. Би тэдэнтэй ярилцаад Маркийг нисэх онгоцны буудалд хүргэж өгч чадна. Түүнийг гэрт нь хүргэе. Тэр харих ёстой.

 

Форрестэр: Чи чадна гэж үү? Дарга нарын зөвшөөрөлгүйгээр үү?

 

Вадим: Тэдэнд санаа зоволтгүй.

 

Саврин: Гайхалтай. Сонсов уу, Марк? Бид товчооны онгоцоор явж болох уу?

 

Келлэт: Чи үүнийг хүсч байна уу, Марк?

 

Саврин: Мэдээж тэр хүсч байгаа.

 

Келлэт: Марк?

 

Доглас: Би Сабинаг тэр бүлэглэлээс суллана гэж амласан.

 

Саврин: Эргүү новш минь! Үүнээс татгалзлах л юм бол, чамайг боомилж ална шүү. Тэд бидэнд завсарлага өгч байна.

 

Келлэт: Тэр цагдаа бидэнд завсарлага өгөөгүй. Марк чухал хэрэг илрүүлсэн учраас л тэр биднийг эндээс явахыг хүссэн.

 

Доглас: Харав уу? Би чамд худлаа яриагүй гэж хэлсэн.

 

Келлэт: Марк, чи энэ боломжийг ашиглаад эндээс явмаар байна уу?

 

Доглас: Үгүй. Би эхлүүлсэн ажлаа дуусгамаар байна.

 

Форрестэр: Ойлгомжтой. Тэр цагдаа биднийг харж байна. Толгой дохиод “тийм” гэж хэл. Тэр харах болно. Би үлдсэнийг нь зохицуулна.

 

Саврин: Солиорол.

 

Келлэт: Амаа тат.

 

Доглас: Ойлголоо.

 

Форрестэр: За. Бид зөвшөөрлөө. Баяртай байна.

 

Вадим: Маш сайн. Би удахгүй эргээд ирнэ ээ.

 

Форрестэр: Хүлээгээрэй. Нислэгийг зохих ёсоор бэлтгэх ёстой. Түүнийг гэртээ аюулгүй хүрэхэд эмнэлгийн ажилтнууд хэрэгтэй. Надад утасны дугаараа өгчих, бэлэн болмогц би чам руу зурвас илгээе. Бодлоо өөрчилсөн гэж л битгий хэлээрэй.

 

Форрестэр: Гайхалтай.

 

Ейгэр: Бид Вадимын утсыг чагнаж байна. Агуулгыг нь англи хэл рүү шууд орчуулах боломжтой.

 

Форрестэр: Ямар нэг зүйл олсон уу?

 

Во: Эхнэртэйгээ ярьсан. Дараа нь найз охинтойгоо.

 

Рэйнс: Одоогоор нэг иймэрхүү.

 

Во: Дуудлага ирж байна.

 

ХМТ энд одоо болтол юу хийгээд байгаад байгаа юм?

 

Келлэт: Флорин байна. Баарны эзэн.

 

Би чадахаараа хичээж байна. Энэ төлөөлөгч Форрестэр бол жинхэнэ асуудал.

 

Тэгвэл яаравчил. Үгүй бол би чамайг ч бас тонилгож чадна шүү.

 

Форрестэр: Тимур, надад чиний тусламж хэрэгтэй байна. Энэ хүний ​наймааны хэрэг ч бас танай улсын нэр хүндийг унагаж байна. Гэмгүй эмэгтэйчүүд золиос болж, олон гэр бүл хагацал амсаж байна. Хамрын чинь доор мөнгө угаах гэмт хэрэг явагдаад байна. Нэг ухаантай хүн ингэж хэлсэн байдаг: “Сайн хүмүүс юу ч хийхээ больсон цагт, муу хүмүүс ялдаг.” Ийм зүйл болоосой гэж чи хүсэж байна уу? Тимур Ерөнхий прокурорын дэргэдэх өмгөөлөгчдийн нэгийг таньдаг. Би чамд дугаарыг нь явуулсан. Түүнтэй холбогдож, нөхцөл байдлыг тайлбарлан, нотлох баримт цуглуулж байгаа талаараа хэлээрэй.

 

Келлэт: Ойлголоо.

 

Вадим: Зогс.

 

Форрестэр: Чи машинд том алдаа хийж байна.

 

Вадим: Боломж гарсан дээр нь явах л байж дээ.

 

Вадим: Манай улс, ард иргэд нь хөрш улсуудынхаа тоглоом нь болсоор ирсэн. Орос, Молдав, Румын, Украин. Олон зууны турш. Биднийг дайрсан, нулимсан, үл тоосон. Чамд хэлсэн цагт л чи итгэнэ. Одоо хэлэх гэж байгаа зүйлийг минь сайн сонсож бай.

 

Форрестэр: Сонсож байна.

 

Вадим: Би чамд Марк Догласын зөөврийн компьютер болон файлуудыг өгье. Түүгээр хүссэнээ хийж болно. Хариуд нь намайг тайван орхи. Миний чамтай болон товчоотой хийсэн хамтын ажиллагаа бүгд нууц хэвээр үлдэх болно.

 

Форрестэр: Хангалттай биш байна.

 

Вадим: Энэ бол миний хамгийн сайн бөгөөд эцсийн санал.

 

Форрестэр: Тийм байж болно оо, гэхдээ ингэж дуусах ёсгүй.

 

Вадим: Миний нөхцөл таалагдахгүй байвал, эндээ үхэж болно.

 

Форрестэр: Хэрэв чи намайг алахаар тэнэг байсан бол аль хэдийн алчих байсан. Гэхдээ чи тэнэг биш. Учир нь ХМТ төлөөлөгчийг хөнөөх юм бол амьдрал чинь тамд унах болно. Харин чи үүнийг мэддэг.

 

Вадим: Чи намайг сайн мэдэхгүй.

 

Форрестэр: Хангалттай мэднэ ээ. Чи намайг маш их чимээ шуугиантай барьж авсан. Хамт ажиллагсад чинь намайг хаа нэгтээ заавал дүүжлэнэ гэж бодож байгаа байх. Чи надтай ямар нэгэн зүйл нууцаар тохиролцохыг хүсэж байгаа. Тиймээс энэ хамгийн зөв алхам гэж бодож байна. Гэхдээ, бидний хийх зүйл ийм байна: Би зөөврийн компьютер болон файлуудыг авна, харин чи Флорин болон энд байгаа түүний хамсаатнууд, мөн Нью-Йоркт байгаа хүмүүсийнх нь эсрэг мэдүүлэг өгөх болно.

 

Вадим: Хэрэв би Флорины эсрэг мэдүүлэг өгвөл өөрийгөө үхсэнд тооцож болно.

 

Форрестэр: Тэгвэл, чамайг эндээс гаргая. Бид чамайг болон чиний гэр бүлийг өөр газарт шилжүүлнэ.

 

Вадим: Миний гэр энд байна.

 

Форрестэр: Ард түмнээ дүрслэж байхад чинь би юу ойлгосон гээч? Та нар дасан зохицож, амьд үлдэж чадсан. Энэ бол чиний одоо хийх ёстой зүйл, Вадим. Дасан зохицож, амьд үлд.

 

Вадим: Бодож үзэхэд хэр их хугацаа байна?

 

Форрестэр: Байхгүй. Вадим, энэ дууссан. Чи одоо Холбооны мөрдөх товчоотой ажиллана. Алив ээ. Гаваа тайлчих, тэгээд гар барьцгаая.

 

Вадим: Хараал идсэн хаалгай тайл.

 

Форрестэр: Хэн ч бүү хөдлө. Гараа өргө.

 

Во: Та нар одоо аюулгүй.

 

Флорин: Муу новш. Нүдийг чинь сугална даа.

 

Затика: Таных уу?

 

Форрестэр: Тийм ээ. Баярлалаа.

 

Затика: Байцаагч Тимур. Ярья гэж байна.

 

Форрестэр: Форрестэр.

 

Тимур: Чи одоо хүссэн бүхнээ авсан уу?

 

Форрестэр: Үгүй.

 

Келлэт: Нью-Йорк дахь хамсаатнуудын чинь нэрс бидэнд хэрэгтэй байна.

 

Флорин: Би энэ талаар юу ч мэдэхгүй.

 

Келлэт: Мэдээж чи мэдэж байгаа.

 

Флорин: Вадим Нью-Йорк дахь бүх үйл ажиллагааг хариуцдаг. Харин та нар тэр авлигач цагдаатай орооцолдож, ярьсан түүхэнд нь итгэсэн бол энэ та нарын асуудал.

 

Келлэт: Вадим бидэнд мэддэг бүхнээ хэлсэн. Бид түүнд итгэж байгаа, бас бид тохиролцсон. Түүний бидэнд хэлсэн зүйлс чамайг улам хүнд байдалд оруулна, Флорин.

 

Флорин: За, тохиролцооныхоо талаар надад хэлээч.

 

Келлэт: Манай засгийн газар Приднестровтой ялтан шилжүүлэх гэрээг хэлэлцэж байгаа. Танай улс олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, хүндэтгэл хүлээхийг хүсч байна. Хэлэлцээ бидний мэдэж байгаагаар саадгүй үргэлжилж байгаа. Америкт бүх насаараа хоригдох ял авч, эх орондоо анхдагч нь болохыг хүсч байна уу?

 

Форрестэр: Гэхдээ үүнээс зайлсхийж болно. Нью-Йорк дахь хүмүүсийхээ нэрсийг болон… охидын биеийг үнэлүүлсэн гэх нотлох баримтыг бидэнд өгвөл. Эдгээр мэдээллийг өгч чадвал, чи эх орондоо ялаа эдэлж болно. Мөн эхнэр чинь чамайг шоронд эргэхээр ирнэ. Гэртээ хийсэн буузтайгаа.

 

Келлэт: Бид бас Сабина хаана байгааг мэдэх хэрэгтэй. Түүнийг хаана хорьж байгаа юм?

 

Флорин: Юу гээч, бидэнд нэг хэллэг байдаг. Би зөв орчуулахыг хичээе. Хийсэн алдааны чинь төлөөсийг үр хүүхдүүд чинь ч бас төлөх болтугай. Ярилцлага дууслаа.

 

Форрестэр: Нью-Йорк дахь хамсаатнуудын нэрсгүйгээр хэргийг хааж болохгүй.

 

Тимур: Яваад тамхиа ав.

 

Форрестэр: Энд сайхан байна.

 

Келлэт: Хамтдаа шар айраг ууж байсан нэг баарыг санагдуулж байна. Бид дөнгөж эхэлж байхад.

 

Форрестэр: Би ч бас тэр талаар бодож байлаа.

 

Келлэт: Дурсамжаа ингэж хуваалцах ёсгүй байсан, тийм үү?

 

Форрестэр: Чамайг дурсамжаа хуваалцахад, надад түвэгтэй санагддаггүй.

 

Тимур: Флорин бодлоо өөрчилсөн. Тэр бидэнтэй хамтарч ажиллана. Удахгүй бидэнд нэрсийг бичээд өгнө. Харин энэ Сабинагийн байгаа газрын хаяг.

 

Келлэт: ХМТ. Сабина мөн үү?

 

Сабина: Тийм ээ.

 

Келлэт: Марк Догласын талаар чамтай ярилцахаар ирлээ.

 

Нөхөр: Сабина?

 

Сабина: Марк зүгээр үү?

 

Келлэт: Чухал биш.

 

Сабина: За. Та нар юу хүсээв?

 

Форрестэр: Чи хүний наймааны хохирогч болсон уу? Тийм эсвэл үгүй.

 

Сабина: Үгүй.

 

Форрестэр: Марктай яаж танилцсан бэ?

 

Сабина: Та нарт ямар хамаатай юм?

 

Форрестэр: Хүсвэл бид танайд орж байгаад, гэр бүлийн чинь өмнө энэ тухай ярилцаж болно.

 

Сабина: Би Марктай бааранд танилцсан. Миний үеэл Флоринтой ажилладаг. Тэндхийн дарга. Би жуулчидтай танилцаж, хэлснийг нь хийх ёстой байсан.

 

Келлэт: Тэгэхээр, энэ бүхнийг мөнгөний төлөө хийсэн байх нь ээ? Тэд чамайг Нью-Йорк руу явуулж, биеийг чинь үнэлүүлэх гэж байгаа талаараа түүнд хэлсэн. Бүлгэмээс гарахын тулд мөнгө төлөх ёстой. Марк төлөх ёстой байсан.

 

Сабина: Марк хэн нэгнийг аврахыг хүссэн. Би түүнд сонсохыг хүссэн зүйлийг нь л хэлсэн.

 

Келлэт: Хүний наймааны бүлгэмийн гишүүдийг баривчилсан.

 

Доглас: Нью-Йорк дахийг нь ч бас уу?

 

Келлэт: Тэдэнд бүх нэрс, оролцогчдын жагсаалт байгаа. Бид мэдээ хүлээж байна.

 

Доглас: Энэ… үнэхээр сайн хэрэг.

 

Келлэт: Чи сайн ажилласан, Марк.

 

Доглас: Тэгвэл Сабина? Ямар нэг зүйл олдсон уу?

 

Форрестэр: Тийм ээ, сайхан мэдээ гэвэл бид түүнийг олсон. Тэр аюулгүй… эрх чөлөөтэй байгаа.

 

Доглас: Ээ бурхан минь. Гайхалтай.

 

Форрестэр: Тэр энд ирсэн байгаа.

 

Доглас: Нээрэн үү?

 

Форрестэр: Тийм ээ, чамд өөрийн биеэр талархал илэрхийлэхийг хүссэн. Алив.

 

Сабина: Баярлалаа.

 

Доглас: Чамайг зүгээр байгаад баяртай байна, Сабина. Би энэ бүхнийг чиний төлөө хийсэн.

 

Сабина: Тийм гэдгийг чинь мэднэ. Бас би хэзээ ч мартахгүй.

 

Форрестэр: Онгоц хүлээж байна.

 

Саврин: Явцгаая.

 

Сабина: Болсон уу?

 

Форрестэр: Тэгэхээр бид хэд гэж тохирлоо? 1000 рубль үү?

 

Жубал: Бид энд байсан бүлэглэлийг татан буулгаж чадсан. Наймыг нь баривчилсан. Бүгд Приднестровиас ирсэн бөгөөд хугацаа нь дууссан визтэй. Мөн хоригдож байсан 10 эмэгтэйг сулласан. Өгсөн мэдээлэлд үндэслэн, Нью-Йоркт дахиад 30 эмэгтэй байгаа талаар бид олж мэдсэн. Удахгүй тэдний байршлыг тогтоох болно. Чи сайн ажиллаа. Баярлалаа.

 

Форрестэр: Багийн хүчин чармайлт байсан, Жубал.

 

Жубал: Дараа уулзацгаая.

 

Рэйнс: Шинэ утас. Одоо симийг нь сольж өгч болно.

 

Форрестэр: Үгүй ээ, Будапештэд очихоороо солъё гэж хэлсэн шүү дээ.

 

Рэйнс: Мэдлээ.

 

Во: Энэ юу вэ?

 

Ейгэр: Шнапс. Мэдээж хэрэг.

 

Рэйнс: Бүгдэд нь маш их баярлалаа.

 

Во: Төлөө.

 

Тимур: Өмнө нь ямар нэгэн зүйл хийгээгүйдээ харамсаж байна. Уучлаарай.

 

Форрсетэр: Чи зөв цагтаа бидэнд тусласан. Энэ чинь л чухал.

 

Тимур: Холбооны мөрдөх товчоо Приднестровийн нутаг дэвсгэрт хэлтэс нээх боломжтой юу? Энд сайн ажилчид байгаа ч бидэнд тусламж хэрэгтэй байна.

 

Форрестэр: Би хэлээд үзье. Чамд миний дугаар байгаа.

 

Тимур: Бид удахгүй дахин уулзалдахын төлөө.

 

Форрестэр: Төлөө.

 

Тимур: За, дараа дахин уулзацгаая.

 

Форрестэр: Тохирлоо.

 

Эмэгтэй: Сайн уу, Скотт.

 

Форрестэр: Сайн уу, ээж.

Back to episodes Go home