MULTISUB
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 115мин
Линк: https://www.youtube.com/watch?v=KrQSazAgVYA
Гол дүрүүд:
Ган: эм, Ган Тиан
Мин: эр, Минчэ
Д: эм, Дэн Вэйвэй
Эм: Иргэд ээ, яаралтай хоргодох газарт очиж, аюулгүй байдлаа хамгаална уу. Иргэд ээ, яаралтай хоргодох газарт очиж, аюулгүй байдлаа хамгаална уу.
Ган: Үгүй ээ. Дуу нь сонсохдохгүй байна. Би айхгүй байна. Айхгүй байна. Ах аа. Би эргээд ирлээ. Би зомбинуудад баригдаагүй. Минчэ ах аа. Би эргээд ирлээ.
Мин: материал аа.
Ган: Бүгдээрээ энд байгаа. Шоколад, жигнэмэг... бас таны дуртай кофе. Одоо Жи эгчийг аврахаар явж болно.
Мин: Сайн байлаа.
Ган: Хаалгаа.
Мин: Хангамж ирсэн. Энийг хуваагаад авцагаа.
Ган: Ах аа. Ах аа.
Эм: Бэлэн гоймон.
Эм: Гоньдтой юм уу?
Эр: Аврагдлаа. Минчэ ах аа, баярлалаа.
Бүгд: Минчэ ах аа, баярлалаа.
Д: Уруулын будаг хаана байна? Яагаад миний захисан уруулын будаг байхгүй байгаа юм?
Ган: Орой болчихсон болохоор би байсан идэх юмнаас нь л авсан. Нүүрний будаг байгаагүй.
Д: Хэрэггүй амьтан.
Ган: Ах аа. Хаалгаа нээ л дээ. Ган Тиан байна шдээ. Ах аа, хурдан хаалгаа онгойлго л доо. Би байна аа, Ган Тиан.
Д: Битгий онгойлго. Зомбинуудад хазуулчихсан байвал яах юм. Оруулчихвал бид нарыг алчихна.
Бүгд: Тийм ээ. Тэр үнэн. Битгий оруул. Хаалгаа битгий нээ.
Эр: Гадаа зөндөө удсан юм чинь зомбийд хазуулаагүй гэж яаж мэдэх юм.
Эм: Би үхмээргүй байна.
Бүгд: Харин тийм. Битгий онгойлго.
Мин: Чи халдвар авсан уу?
Ган: Үгүй ээ. Хар л даа. Надад халдвар байхгүй. Ах аа, хурдан хаалгаа нээ л дээ.
Д: Чи арай Минчэ чамд сайн гэж бодоод байгаа юм биш биз дээ? Тэнэг гэдэг нь. Зүгээр л чамайг ашиглаж идэх юм авчруулсан юм.
Ган: Юу?
Мин: Ган Тиан, уучлаарай. Би энэ олон хүнийг хариуцаж байгаа.
Д: Тэнэг. Зомибинууд чам шиг хүнд дуртай байдаг юм. хайр дурлалаас болоод харалган болсон хүмүүст.
Ган: За яах вэ. За яах вэ. Тэгвэл бүгдээрээ хамт үхье. Зомби ах нар аа. Би өнөөдөр та нарыг үнэгүй дайлъя.
Бүгд: Юу болоод байна аа? Яаж байна аа?
Мин: Ган Тиан боль. Ингээд байвал зомбинууд хүрээд ирнэ шдээ.
Дуулна.
Д: Тэнэг. Амаа хамхи.
Ган: Яана аа. Зүрхийг нь сугалж байна. Туслаарай.
Мин: Баларлаа. Зомбинууд ирж байна. Хурдан нуугдацгаа.
Ган: Би... би айгаад байна. Үхмээргүй байна. Эгч ээ. Эгч ээ, та намайг аварлаа. Чү Юэ, чи яагаад ийм мундаг юм бэ? Энэ зомбинуудыг тарвас шиг хэрчээд хаячихсан байна... Зомби. Намайг авраагүй байж. Аврахаар ирээгүй юм байна. Бурхан, тэнгэр, Есүс минь аварч хайрла. Амэээн. Баларлаа, баларлаа, баларлаа... Нэмэр алга. Нэмэр алга... Нээрээ буу байгаа шд. Тийм ээ... Намайг тавь... Тавиач ээ.
Мин: Энэ... Тэрнийг зомбинууд аваад явчихлаа.
Д: Тэр өөрөө л үхэхийг хүссэн. Бид нар яагаа ч үгүй.
*****************
Ган: Болохгүй ээ. Цаашаа цаашаа. Надаас хол бай... битгий... энэ хаана вэ? Намайг идээгүй юм байх даа? Чи... чи чи чи... зомби ах аа. Ингэх хэрэггүй. Хоёулаа өмнө нь уулзаж байгаагүй шдээ. Тэгээд ч эрэгтэй, эмэгтэй хүмүүс зайгаа барих хэрэгтэй. Хоёулаа тэгээд ч нэг нэгнээ мэдэхгүй. Ингэж болохгүй... Намайг битгий ид л дээ. Намайг цэвэрлаж байгаад идэх гэж байгаа юм уу? Ийм ёслол байдаг юм уу? Үнхэлцэг хагарч үхэх нь ээ. Намайг ингэж тамлаж байхаар хурдан алчих л даа... Март. Энийг харж байна уу. Зодож чадахгүй бол зугт гэдэг байх аа. Комби гэдгийг нь март... зомби ах аа. Та зомбинуудын хаан байх. Ухаанаа алдаагүй байна. Бас хүний үг ойлгодог юм байна. Гуйж байна. Намайг ч гэсэн хазчих... би би би ч гэсэн зомби болмоор байна... би дагуул чинь болъё... хүлээж бай... хүлээж бай... би өвдөхөөс айдаг. Жижкээн хазаж болох уу? Хөөх. Зомби байж галбир сайтай юм аа... жаа жааа жааахааан л... жаахан... Бай байзаарай. Аймшгийн кино байсан чинь... яагаад шөнө дундын шоу болчихов оо? хүний бие зөвшөөрөлгүй хүрсэн гэх үү? Эхлээд зууш идэж байгаа юм бол уу?
Эр: Том ах шархыг нь эдгээж байна.
Эр: Ах намайг долоож байгаагүй шд. Эртээд нэг хүн миний гарыг зүсчихсэн. Ах над руу харах ч үгүй байсан.
Эр: Энэ хүмүүс талархаж ч мэдэхгүй юм аа.
Ган: Намайг тавь. Тавь гэж байна... Одоо л намайг идэх нь дээ... хөөх. Хоолны цаг нь болчихож. Ми-миний буруу. Би буруу юм бодсон байна. Намайг битгий ид тэгэх үү?
Зом: Өлсөх...
Ган: Аан?
Зом: Өлсөх...
Ган: Өлсөх... намайг идэж болохгүй. Миний мах амтгүй. Миний мах хатуу, гашуун, ялзарчихсан өмхий үнэртэй. Ямар ч амтгүй. Хөөе. Би хоол хйигээд өгье. Намайг битгий идээрэй. Санаа битгий зов. Би хоол сайн хийж чадна. Тэгвэл намайг идэхгүй байх... Хэл дээ. Юу идмээр байна? Хөөөх... хөөх. Ямар баян юм бэ. Хадам ээжийн тахианы шөл. Үхрийн махтай халуун ногоотой гоймон. Хөөх. Сычуан перцтэй гахайн махтай шөл. Хөөш. Яасан үрэлгэн юм. энэ бэлэн гоймон ганц ширхэг нь алтны үнэтэй болсныг мэдэх үү? Би энэний төлөө амиа золиосолсон. Олдохоо байсан ховор эд. Би дандаа үлдэгдлийг нь авдаг. Яншуйтай. Энийг яагаад хаяж байгаа юм?
*******************
Д: Минчэ ах аа. Өлсөөд байна.
Мин: гамнаж ид гээд байхад. Турж үхэх гэж байгаа юм шиг бүгдийг нь идчих юм. хоргодох газар хүртэл яаж тэсэх юм?
Эм: Юм идэлгүй хэд хоночихсон болохоор үнэхээр тэссэнгүй.
Бүгд: Өлсөж байна. Харин тийм ээ.
Эр: Тэсэхгүй нь ээ.
Эр: Өлсөж байна. Ган Тианы хийсэн хоол их амттай байсан. харамсалтай нь... та нар Ган Тианыг оруулчихсан бол... одоо бид нар...
Мин: Амаа тат. Та нар бүгдээрээ битгий оруул гээ биз дээ?
Д: тэр тэнэг зомби дуудчихсан. Тэрнээс болоод юу ч үгүй болчихлоо.
****************
Ган: ча-чанасан хоол уу? Дэлхий сүйрчихээд байхад... зомби юм байж хүнээс илүү маягтай юм аа. Тэгээд ч дэлхий сүйрснээс хойш би хоол хийгээгүй удаж байна. За юу? Бэлэн бүтээгдэхүүн л иддэг болсон гэдгийг ойлгож байна уу? Та нар хүн идэхдээ болгодоггүй биз дээ? Заавал хоол хийж яах гээд байгаа юм? тэгээд ч хоол хийх юм байхгүй. Хичнээн ухаантай байсан ч будаа байхгүй байхад яах юм. хөөе. Яах нь вэ?
Зом: Дэлгүүр, худалдаж ав.
Ган: Дэлгүүр... худалдаж авна аа? Болохгүй. Гадаа зөндөө зомби байгаа. Тэд нар чам шиг хоол голохгүй. Тэднар миний махыг шууд тасдаад идчихнэ. Би гарахгүй ээ.
Зом: Явахгүй бол чамайг иднэ.
Ган: Аан? Хөөе хөөе хөөе...
****************
Ган: Болохгүй ээ. Болохгүй. Болохгүй. Аюултай гээд байхад даа. Намайг алчихна шдээ. Чиний цус миний үнэрийг дардаг юм уу? Зомби болсон ч гэсэн ажлаа хийж байх шив.
Зом: Хөөе.
Ган: Хөөх... Хөөх... бүгдээрээ үнэгүй... миний арай гэж олж ирсэн хоолыг тэд нар бүгдийг нь аваад идчихсэн. Надад ганцыг ч өгөөгүй. Өлсөж үхлээ. Май. Энийг ид.
Зом: хортой... хоол.
Ган: Хортой байгаад яах юм. хүүхдүүд угаасаа л ийм хоол идэж, хэрэггүй юм ярьж, дураараа амьдрах хэрэгтэй. Өөрөөр хэлбэр хүссэнээрээ амьдар... тэр... тэр тэр... тэрийг... Зомби ах аа. Та эелдэг юм аа.
Зом: Нэр...
Ган: Нэр ээ? Нээрээ нэр чинь хэн юм? Нэрийг чинь хэн гэдэг вэ гэж байна. Санахгүй байгаа юм уу? Тийм л байх. Зомби болчихсон юм чинь.
Охин: Нэрийг чинь хэн гэдэг вэ гэж байна. Чи тэнэг юм уу?
Зом: Юү Лин.
Ган: Аан? Юлин юм уу. Гоё нэртэй юм байна шд. Хөөе. Тэр цөцгийтэй жигнэмэг байна. Тэрийг авъя. Юү ах аа, туслаарай.
Мин: Чшш... би байна. Би байна.
Ган: Чи энд юу хийж байгаа юм?
Мин: Идэх юм авахаар ирсэн юм. хүүхдүүдийг дагуулаад хоргодох газар руу явах гэж байгаа. Чамайг зомби аваад явж байсан. яагаад чамайг идээгүй юм? бас зомби болоогүй байна.
Ган: Мэдмээр байна уу?
Мин: Аанхан.
Ган: Наашаа ойрт. Яагаад гэвэл... Та нар намайг хоол олоод ир гэж явуулсан байх аа. Тэгчихээд намайг анги руу оруулаагүй. Намайг золиосолсон биз дээ. Баатар болж жүжиглээд. Ган Тиан, би энэ олон хүнийг хариуцаж байгаа. Энийг үйлийн үр гэдэг юм. хохь чинь.
Мин: Ган Тиан. Нөхцөл байдал хүнд байна. Надад ч гэсэн өөр арга байгаагүй. Чи надад сайн гэчихээд иймхэн сорилтыг тэсээд гарч чадахгүй гэж үү?
Ган: Үгүй ээ, миний хайр үнэ цэнэтэй. Тийм болохоор одоо бүгд дууссан. Чам шиг хүнд хайраа зориулна гэдэг цагийн гарз. Харамсахын нэмэр.
Мин: Хөөе хөөе. Хүмүүстэй хамт байхгүй, зомбинуудтай хамт байх гээ юу? Зомби хаан чамайг барьцаалсныг мэдэж байна. Чамайг дараа идэх гээд нөөцөлж байгаа юм. намайг яаж ч буруугаар ойлгож болох ч, өөрийнхөө амийг бодох хэрэгтэй биз дээ?
Ган: Зугтах байсан ч чамтай явахгүй.
Мин: Чи хоргодох газарт очихыг хүсдэг байсан биз дээ? Хоргодох газарт оччих юм бол дахиад юунд ч санаа зовох хэрэггүй болно. Танай аав ээж хоёр ч гэсэн тэнд байгаа гэсэн. Тэр хоёртой уулзмааргүй байгаа юм уу?
Ган: би...
Мин: Ган Тиан. Бид нарт зугтах боломж байна.
Ган: Дэлгүүрийн арын хаалга тэнд байгаа. Тийшээ явъя.
Мин: За, хурдан явъя.
Ком: Зугтах...
Ган: Буруу ойлгосон байна. Буруу ойлгочихож. Бид нар юу гэж арын хаалгаар зугтах вэ дээ? Тэр тавиур дээр амттай юмнууд байхаар нь авах гээд явж байсын...
Зом: Амттай... ид-эх...
Ган: Баригдчихлаа.
Мин: Хурдан зугт.
Ган: хөөе... Миний хэлэхийг сонс. Минчэ гэнэтхэн гарч ирээд... санамсаргүй тааралдсан юм аа.
Зом: Гэнэтхэн тааралдсан...
Ган: Минчэ намайг татаад байсан юм. ингэхэд ямар цацлага хэрэглэсэн юм болоод... зомбины хааныг ингээд уурлуулчихдаг байна аа? Чи... яаж байна аа? Намайг тавь... Миний гарыг угаачихаад яах гэж байгаа юм? ногоогоо угаасан юм уу? Намайг идэх гэж байгаа юм уу?
Зом: Ид...
Ган: Баларсаан баларлаа баларлаа. Хаанаас нь эхэлж идэхээ харж байна. Одоо би яах вэ?... би хийе. Зурган дээр байсан энэ цоожлох арга сайн юм гээч. Хөлөө хайч шиг орооцолдуулаад... зомбинууд гарч ирээгүй байсан бол би шалгалтандаа унахгүй байсан юм.
Зом: Хийх?
Ган: Хоол хийгээд өгье... ингэж айх гэж. Хаан зомбийнд идүүлэхээ шахлаа. Азаар би ухаантай тулдаа л. Одоо зөндөө юм авчихсан болохоор... хоол хийгээд өгье. Зөндөө амттай хоол хйиж өгье... одоо л ойлголоо. Зомбинуудад идүүлмээргүй байгаа бол өөрийнхээ үнэ цэнийг мэдрүүлэх хэрэгтэй. Өөрөө хоол болмооргүй байгаа бол хоол сайн хийх хэрэгтэй.
****************
Мин: Ах аа. Идэх юм аваад ир гэж байхад... хоёр ширхэг салфетка авчирч байгаа юм уу. Дээр нь ариун цэврийнх шүү.
Эр: Сой соусыг идэж болох юм уу?
Мин: Уучлаарай, зомбинуудтай тааралдаад... хамаг юмаа алдчихлаа.
Эр: Идэх хоол ч алга. Ангид байсан урамлуудыг хүртэл идээд дуусчихсан.
Эм5: Хөөе. Вэйвэй. Чиний цүнх жинхэнэ арьсан цүнх байх аа?
Д: Болохгүй. Энэ чинь хэдхэн ширхэг үйлдвэрлэгдсэн эд. Чиний аминаас илүү үнэтэй.
Эм5: Ган Тиан амиа ч хайрлахгүй бид нарт идэх юм авчирч өгдөг байсан.
Д: Гоньдтой бэлэн гоймон авчирч өгөө биз дээ. Заваан юм.
Эм5: уутыг нь хүртэл долоочихоод.
Эр: Хөөе. Ингэхэд яншуйтай бэлэн гоймон амттай санагдахгүй байна уу?
Эр: Ган Тиан жингээ барьж байгаа гээд өлсөхөөрөө крантны ус уучихаад надад нууж авчирсан өндөгөө өгдөг байсан. би тэрэнд нь итгээд...
Эм5: Даанч тэр...
Мин: Ган Тиан... амьд байна лээ. Би тэрэнтэй таарсан.
Д: Гадуур дүүрэн зомбинууд байгаа. Яаж амьд байх юм. Байсан ч бид нараас дор байгаа байлгүй. Өлсөж үхэх гэж байгаа биз.
*****************
Ган: Амьдралд жаргал зовлон ээлжилдэг. Хоол бол аз жаргал. Хар. Энийг баярын зоог гэдэг юм. Аан. Босс чинь хаана байна? Шүршүүрт үү? Ямар шүршүүр гэхээрээ ингэж уддаг байна аа? Хаан зомби... би би... би өөрөө өөрөө. Би өөрөө. Дарсаа мартчихаж... яасан? Өөр юм хэрэгтэй юу?
Зом: Хэт... ойрхон...
Ган: хэтэрхий ойрхон уу? Тэгвэл би явлаа. Гурван минут байхад болох уу? Та нар ч гэсэн ид. Мартсанаас... идчихээд аяга тавгаа угаахаа мартав аа. Мэдээж... та угаах хэрэггүй. Хичнээн зомби ч гэсэн хоолны аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй. Дараагийн хоолонд юу идэх вэ? Баярын зоог, жирийн хоол гээд ээлчлэх хэрэгтэй. Зомбинуудыг өөрийнхөө талд оруулахын тулд эхлээд ходоодыг нь байлдан дагуулах хэрэгтэй.
******************
Эм5: Ган Тиан ВиЧат дээр юм тавьчихаж.
Эр: Аан? Юу гэж байна?
Эм5: Шинэ боссын давуу тал. Байр, хоол үнэгүй.
Эр: Тэр стейкний мах нь… М12 үхрийн мах байна.
Д: Алив… Интернэтээс авсан зураг л байна даг. Тэр тэнэг амьтан нэг газар зомбийнд хөөгдөөд явж байгаа байлгүй. Бид нарыг хуурах гээд интернэтээ зураг авч тавиа байлгүй. Хн…
Эм: Нээрэн. Тэгсэн байх. Ах аа, та Ган Тиантай таарсан гээ биз дээ? Тэр хэцүү байдалд байсан уу? Ган Тиан улам тураад, царай алдчихсан байна уу?... Ган Тиан улам тураад, царай алдчихсан байна уу? Хувцас нь урагдчихсан байна уу?
Мин: Явъя. Хэдүүлээ Ган Тиан дээр очъё.
Бүгд: Аан?
Д: Яах гэж?
Мин: Ангийн найз хүнд байдалд орчихоод байхад дээд ангийн ах нь туслах хэрэгтэй биз дээ.
*****************
Ган: миний хэлэхийг сонс л доо. Би тэд нарыг хордуулаагүй ээ.
Зом: Ухаан алдсан...
Ган: Аан? Та нар ухаан алддаг байсан юм уу? Тэгэхээр одоо эндхийг хамгаалж байгаа зомби байхгүй гэсэн үг. Тэгэхээр би... би явж амарлаа. Сүлжээ яаагад орж ирэхгүй байна аа? Ээж ээ, байна уу?
Ээж: Ган Тиан. Утас чинь яагаад болохгүй байгаа юм бэ? Ээж нь ямар их айв аа? Ингэхэд чи хаана байна? Ээж нь очиж авах уу?
Ган: Хэрэггүй ээ, хэрэггүй. Би одоо сайн байгаа. Идүүлээгүй л байгаа.
Ээж: Хоргодох газарт хурдан ирээрэй. Аав ээж хоёр нь чамайг хамгаална. Зомбинууд миний охинд гар хүрч чадахгүй.
Ган: Ээж ээ. Ээжтэй хүүхэд жаргалтай гэсэн үнэн юм аа. Би үргэлж таны хүүхэд баймаар байна.
Ээж: Битгий мартаарай. Ээж нь чамайг үргэлж хамгаална. Тиантиан, бид хоёр чамайг хоргодох газар хүлээж байгаа шүү.
Ган: за. Өнөө шөнө Хаан Зомбийг унтаж байхад нь зугтаана аа. Хүн айлгачих юм. Намайг яагаад хараад байгаа юм? Намайг зугтчихна гээд ингээд байгаа юм бол уу? Зомбинууд та нар унтдаг уу? Юү Лин. Хурдан унт. Унтах ямар сайхан гээч. Энэ үг нэг л хачин сонсогдоод байх чинь... буруугаар ойлгочихгүй байгаа? Хөөе. Хар даа, нүдний чинь доод тал хөхөрчихсөн байна. Унтахгүй байж яаж болдог юм? бид нар ид унтдаг насан дээрээ байна. Хамтдаа унтах бэлтгэлээ хангая. Тэгээд хоёулаа үхэн үхтэлээ унтана аа. Хаан зомбиний анхаарлыг сарниулах хэрэгтэй. Танай зомбинууд баруун хойд зүгийнхэнд илүү дуртай байдаг уу? Эрс тэс уур амьсгалтай болохоор тэндхийн хүмүүсийн мах амттай байдаг уу? Зомбинууд цагаан хоолтой байсан бол яах вэ? Цагаан хоолтой юм уу? Хүйтэн ч гэсэн, хатуу юм аа.... Зун халуун болохоор чи хүйтэн юм чинь би чамд наалдаад сэрүүцэж болно биз дээ? Биш ээ. Би чамайг дулаацуулж өгье. Миний бодлоор... төрөл зүйлийг тооцохгүй болдог байсан бол би сэрүүцүүлэгчийг сонгох байсан. яг чам шиг сэрүүцүүлэгч... Би саад болчихсон уу? Би багаасаа л ярих дуртай, ядаргаатай хүүхэд байсан. хөөе. Чи энийг зүүчих. Энэ миний хайртай чихэвч. Миний ариун газар гэж хэлж болно. Муу сэтгэл хөдлөлөөс салгаж өгдөг юм. тийм ээ...
***************
Эм: Хэдүүлээ Ган Тианыг таних бол уу? Одоо тэр заваан зомбинуудаас ялгагдахгүй болчихсон байж магадгүй.
Д: Нуруугаа л сайн хамгаалахаа бод. Болгоомжтой бай. Арзайсан үстэй, халтар царайтай гарч ирээд гэнэт дайрч магадгүй. Бид нар жигнэмэг рүү яаж дайрлаа. Хүн өлсөхөөрөө юу ч хийж магадгүй.
Эм: Наадах чинь юу юм?
Ган: Энэ... маалингтай жигнэмэг байх. Биш ээ биш. Тэр хүн хоол их голдог. Гуалю байх.
Эр: Гуалю юу? Дуудлага худалдаагаар нэг ширхэг нь 150мянгаар зарагдж байсан личи жимсний төрөл байх аа. Зомбинууд гарч ирсэнээс хойш харагдахаа больсон. Тэгээд ч бид нар өлсөж үхэх гэж байхад чи шинэхэн жимс идэж байдаг.
Ган: Ах аа, санаа зовох хэрэггүй. Ган Тиан миний бие нөхөрлөлдөө үнэнч хүн. Найзыгаа зовохыг харснаас өөрөө зовсон нь дээр. Та нарын жигнэмэгийг булааж байснаас личи өөрөө идээд өвдсөн нь дээр.
Эм5: Ган Тиан. Чи амьд байгаа нь сайн хэрэг.
Ган: Миний амьд байгааг хараад урам чинь хугарч байгаа байлгүй.
Эм5: ган Тиан, уучлаарай. Тэр өдөр би яг хаалганы дэргэд зогсож байсан байж чамд тусалж чадаагүй. Би ганцаараа, бас сул дорой болохоор... өөрийгөө аврахын тулд ахын хэлснийг дагахаас өөр арга байгаагүй.
Д: Хаалга нээхгүй гэхэд та нар бүгдээрээ зөвшөөрсөн биз дээ. Юундаа жүжиглээд байгаа юм?
Ган: Хүн болгон амьд байхыг хүсдэг. Гэхдээ хүнийг золиосолно гэдэг өөр хэрэг.
Д: Их сайн ярьж байх шив. Одоохондоо юу болохыг хэн ч мэдэхгүй. Аваад явъя гэж байхад дуугүй дагаад яв.
Ган: Би хэзээ...
Мин: Ган Тиан. Бид нар чамайг авахаар ирсэн. Би чамайг заавал аварна гэсэн. Хурдан явъя.
Ган: Хэрэггүй.
Мин: Нуугд нуугд нуугд. Нуугдаарай. Нуугд.
Ган: Аяга шаазангаа сайн угаасан бол дараагийн хоолон дээр тахины гуя шарж өгнө өө. Хойшоо бол...
Эм: Ган Тиан зомбинуудтай яриад байна.
Мин: явъя. Араас нь дага. Араас нь явъя. Яасан? Ган Тиан. Хоргодох газар тэг зүгт байгаа.
Ган: Олон зам байгаа ч, аюулгүй байдал чухал. Тийм болохоор би та нартай явахгүй.
Д: Юу гэнэ ээ?
Ган: Ши Минчэ. Намайг яагаад аварсныг чинь мэдэхгүй гэж бодоо юу?
Д: Шалтгаан нь юу юм? Минчэ ах чамайг аварна гээд наашаа хүртэл ирж байхад.
Эм: Хүний ач мэдэхгүй.
Мин: Ган Тиан. Бид нар чамайг бодоод л тэгж байна.
Ган: Би зугтахаа хүрвэл та нарыг ирсэн ирээгүй зугтах л болно. Гэхдээ, би та нартай явахгүй.
Мин: Ган Тиан. Зөрүүдлэхээ боль. Зомбигоор дүүрчихээд байхад чи яаж ганцаараа амьд гарах юм бэ? Нээрэн, мартсанаас... бид нар зэвсэг олсон. Ангийнхантайгаа явбал илүү аюул багатай. Нэг нэгнээ харж хандана шд.
Ган: Зомбинууд аюултай гэдгийг мэдэж байна. Гэхдээ, та нар ч ялгаагүй. Хэлэх юм алга уу? Тэгвэл би явлаа.
Мин: Ган Тиан хоргодох газарт очих замыг мэднэ.
Бүгд: Юу гэнэ ээ?
Мин: дүрвэгсэд бүгд хоргодох газар руу явж байгаа. Хоргодох газарт орохын тулд тэнд таньдаг хүнтэй хүн байсан нь дээр. Хэд хоногийн өмнө би мэдээгээр харсан юм. Ган Тианы ээж аав хоёр хоргодох газрын судалгааны төвд ажилладаг юм байна лээ. Тэд нарт арга байж л таараа.
Эм: Тэр байхгүй бол бид нарыг оруулахгүй гэж үү?
Мин: Тийм.
Эм5: Гэхдээ бид нар эртээд... Ган Тианыг... гадаа үлдээгээд...
Ган: Хоргодох газарт очоод танил тал байхгүй бол орж чадахгүй гэж бодоо юу?
Мин: Юу? Болохгүй юм уу?
Ган: Надад танил тал байхгүй.
Д: Тэгнэ ээ. Хэрэггүй амьтан. Хар л даа. энийг олох гэж бид нар яалаа даа. Гэтэл ямар ч хэрэггүй амьтан байж.
Мин: Шиао Хуй. Таних хүн байхгүй.
Ган: Та нар галзуураа юу? Мэдээж танил тал хэрэггүй. Яагаад гэвэл хүний амийг үнэлэх аргагүй. Ши Минчэ, чи манай улсыг юу гэж бодоо вэ? Эх орон иргэдээ хаядаггүй юм. тийм болохоор танил тал хэрэггүй. Хоргодох газарт очиж чадах л юм бол хэнийг ч байсан оруулна. Та нар шиг хүмүүс л хүнийг ашиг сонирхолоор ялгаж, амьд үлдэхэд зэрэг дэв хэрэгтэй гэж боддог юм. Хэний дээр гишгэлж, амьд үлдэх вэ гэж тооцоолдог. Хоргодох газарт байгаа хүмүүс амиараа дэнчин тавьж биднийг аврах арга хайж байгаа.
Ээж: Тиантиан утсаа авахгүй байна.
Аав: Би ч бас холбогдож чадахгүй байна. Дахиад залга.
Эр: Хурдан туслаарай, шархтай хүн авчирлаа.
Аав: Эхлээд тусалъя.
Ээж: За.
Ган: Тийм болохоор та нар зомбиноос илүү аюултай.
Мин: Танил тал хэрэггүй байж. Би андуурч. Тэгвэл чамтай явах хэрэг алга.
Ган: Яах гээ вэ?
Мин: Ган Тиан. Хоргодох газарт ороход туслам хэрэггүй юм бол ойр хавьж байгаа зомбинуудын анхаарлыг татаад өгчих. Ингээд үз. Явцагаая. Явъя явъя. Хурдан яв.
Ган: Энэ удаа хаан зомбины сахиус байхгүй болохоор баларлаа. Зохиол дээр гардаг худлаа юм байна. Оршуулгын газарт ирдэггүй гээд байсан чинь. Бүгдээрээ хүрээд ирлээ. Одоо яах вэ? Яах вэ? Яавал дээр вэ? Тэндээ байж байдаг байж. Ядаж л царайлаг ах байсан... Туслаарай. Яах вэ...
****************
Ган: битгий ай. Битгий ай. Юу ч сонсохгүй байна. Сонсохгүй байна. Хүмүүс намайг ашиглаж, зомбинууд идэх гээд байдаг. Өдөржин цуг байдаг ангийн хүүхдүүд хүртэл бүгдээрээ намайг үх гээд хаяад явчихсан. Хэрвээ... хэрвээ... тэр үед үхчихсэн бол... дээр байсан бол уу? Ах аа. Хаалгаа нээ л дээ. Би Ган Тиан байна. Сонсохгүй байна...
Зом: сонсохгүй бол айхгүй.
Ган: Надад өгч байгаа юм уу? Өмсөхгүй. Ягаан юм байна. Ийм ороо бусгаа байдалд, олон юм үзсэн болохоор ийм юм сонирхохоо больсон. Тэгээд ч, тэнд ч зомби, энд ч зомби... хэн намайг харах юм?
Зом: чамд… өгч байна…
Ган: нэг хоёр гурав дөрөв...ямар олон тэг вэ? Энэ даашинз намайг эзэн гэж дуудаж байна. Ийм юм байх гэж. Минийх гэж мэдсэн юм аа. Хамгийн үнэтэйг нь сонго. Гэхдээ... би багаасаа ягаан өнгөнд дуртай байсан. юаньтай адилхан өнгөтэй юм чинь. Цаашаа хар... Юү Лин гүнтэн. Та өгзөгөө хөдөлгөөд цаашаа харж болох уу? Болчихлоо.
Эм: Хаалгаа. Ган Тиан юугаа хийгээд байгаа юм бэ? Хаалгаа нээ л дээ. Бид нарын үхэхийг хармаар байна уу?
Эм: Ган Тиан. Гуйж байна. Нэг ангид байснаа бодоод оруулчих л даа.
Ган: Хаалга. Хаалгаа нээж өгөхгүй бол чи намайг хэрцгий гэж бодох уу?
Эр: Ган Тиан, бид нарын буруу. Бид нарыг авраач дээ.
Эм: Хөөх. Царайлаг ах байна.
Д: Хаалгаа хурдан онгойлгоход яадаг юм. зомби шиг удаан гэдэг нь. Үхэх шахлаа шд.
Мин: Баярлалаа.
Ган: Хэрэггүй. Та нар шиг болохыг хүсээгүй болохоор л та нарыг оруулсан юм.
Д: Ган Тиан. Чи яагаад зомбинуудтай байгаа юм?
Эм: Тэгээд ч зомбинуудын хаан нь байна. Царайлаг юм аа.
Д: Хөөе. Энэ юу гээд байна аа?
Ган: дугуйг зомбинууд хазчихсан байна гэнэ ээ.
Д: Тэгвэл... хурдан эндээс гарцагаая. Энд үхэхээ хүлээгээд сууж болохгүй.
Эм: гэхдээ гадаа зомбинууд ирчихлээ.
Ган: Хоол авах гээд дугаарлаж байгаа юм шиг л.
Эр: Одоо яах вэ?
Эр: Хуурах хэрэгтэй.
Эм: яаж хуурах юм бэ?
Мин: нэг хүнээр золиос гаргая.
Д: санаа зовох хэрэггүй. Чи олон хүнийг зомбиноос аварсан болохоор сайн үйл хийж байна гэж бод.
Мин: Ган Тиан бид нарын төлөө амиа золиосоллоо.
Эм5: Хар даа. Ган Тианыг идэхгүй байна.
Д: Юу?
Эр: Тэрэнд хүрэхгүй байна.
Ган: Юү Лин, битгий ал. Юү Лин. Юү Лин.
Д: Ах аа, та мундаг юм аа. Тэрнийг сайхан онолоо.
Мин: Магтах хэрэггүй. Араатнуудын эсрэг адилхан арга хэрэглэсэн нь дээр.
Ган: Би та нарыг оруулж амийг чинь аварсан. Хүний ачийг усаар хариулсан амьтад. Чи хүн мөн үү?
Мин: Тэгээд юу гэж? Наадах чинь зомби гэдгийг битгий март. Юу гэж бид нарт тусалдаг юм?
Д: зарим хүн зомбины хаантай нийлчихээд өөрийгөө өөрчлөгдсөн гэж бодоод байх шиг байна. Өдөржин шөнөжин зомбинуудтай нийлээд. Үнэр нь хүртэл цогцос шиг болчихож.
Ган: Чамаас хамаагүй цэвэрхэн за юу. Чи хэдэн сар усанд ороогүй, үс чинь тослогтоод, чамаас өмхий үнэртэж байна.
Мин: наадах чинь зүгээр л нэг мангас. Ган Тиан, тэрний талд ороод байгаа юм уу?
Ган: Толинд хар. Чамд мангасаас дээрдэх юм юу ч алга.
Мин: Чи...
Ган: Уйлаад нэмэргүй. Тэнэг усан толгойт.
Д: Ах аа. Ган Тиан таныг усан толгой гээд байна.
Ган: Хөөе. Би хэзээ тэгсэн юм? би хүний нэр хэлээгүй шүү. Чи өөрөө л тэгж ойлгоо биз.
Д: Би тэгээгүй ээ.
Ган: Чи өөрөө... нүүрэндээ будаг нялчихаад хөөрхөн болсон гэж бодоо юу? Тэрний оронд хүн чанартай бай. Тэгэхгүй бол чамайг зомби ч тоож идэхгүй байлгүй.
Д: Одоо чамайг хамгаалах хүн байхгүй болсон.
Зом: үхмээр байна уу?
Мин: Чи... буунаас айдаггүй юм уу? Уучлаарай. Уучлаарай. Намайг уучилчих л даа.
Ган: Уучлалт гуйгаад нэмэргүй. Чамайг буудна.
Мин: Ган Тиан, уучлаарай. Уучлаарай. Би би... бусдынхаа амийг л аврах гэсэн юм. би дахиад тэгэхгүй ээ.
Ган: Тийм юм бол өөрийгөө золиослохгүй яасан юм?
Мин: Би...
Ган: Зомбинууд байхгүй байсан ч, та нар нэг нэгнээ алах л болно. Хүн төрхтэй ч гэлээ, зомбиноос ч дор амьтад. Явъя. Гэртээ хариад сумыг нь гаргаж авъя.
*****************
Ган: Би би оёх юм уу? Юу... зомбинууд та нар ч гэсэн өвдөлт мэдэрдэг юм уу? Тэгвэл... нөгөө юу... бас мэдрэх үү?
Зом: Аан?
Ган: Ийм удаан юу бичээд байгаа юм бэ? Ийм удаан биччихээд асуултын тэмдэг юм уу? Би би би... зүгээр л судалж байхад даа. хүнтэй хийвэл илүү сайхан байдаг уу, эсвэл зомбитой илүү гоё уу?
Зом: Мэдмээр байна уу? Ши-ши.
Ган: Ши Ши гэж юу гэж байгаа юм? туршаад үз гэж үү? Юм мэдрэгдсэнгүй. Дахиад туршаад үзэх үү? Би бууж өглөө, бууж өглөө. Чи туршлагатай юм байна. Би ялагдлаа.
Зом: түрүүний асуултынхаа хариуг аваагүй.
Ган: аваагүй ээ? Юу тэр вэ? Нөгөө юу... хүүхэд хийх үү? Жижигхэн зомбитой болохыг хэлж байгаа юм уу?
Зом: Аль нь ч биш.
Ган: Энэ... чиний анхны үнсэлт байсан юм уу?
Зом: миний анхаарлыг сарниулах гэж байгааг чинь мэдэж байна. Баярлалаа.
Ган: Санаа зовох хэрэггүй. Би найман булчинг чинь сайн оёж өгнө өө. Төгс оёж өгнө өө. Хүслээ хэл. Өвдөхгүй байвал сайн байна.
Зом: Тэр аз жаргалтай байг.
Ган: Болчихлоо. Аргагүй л эр хүн ийм байхдаа сайхан харагдах юм аа. Надад зөөлөн, эелдэг залуучууд таалагддаг байсан. Одоо миний сонирхол өөр болж байх шиг байна. Гаж донтой болж байгаа юм бол уу? Чи яагаад дандаа энэ зүүлтийг зүүдэг юм? зомби байж гоёл чимэглэл зүүгээд аальгүй гэдэг нь.
Ээж: Ханиа, миний зүүлтийг харсан уу? Дотор нь охины зураг байх ёстой.
Аав: Чи байнга юмаа мартаж байдаг шд. Хэд хоногоос олдох байлгүй дээ.
Ээж: Ханиа, нэг л муу совин татаад байна. Тиантиан хоргодох газарт ирээгүй байгаа. Охин маань арай...
Аав: санаа зовох хэрэггүй. Манай Тиантиан сэргэлэн хүүхэд. Зүгээр байгаа.
Ээж: За.
Аав: Хөөе. Эхнэр, тэрийг хар даа.
Ээж: Шу. Таньдаг хүмүүс байна. Би Ган Тианы ээж нь байна. Чамайг байнга ярьдаг юм. наад хүзүү чинь яагаа вэ?
Мин: Зомбитой таараад...
Ээж: Сурагч Шу, сайн байна. Зомбитой зоригтой тэмцсэн байна шд. Сайн хүүхэд байна. Би хэд хоногоос даргад тайлан бичихдээ чиний тухай бичнэ ээ. Тэгээд зомбитой тулалдах фронт руу явуулна аа.
Мин: Эгч ээ, үгүй ээ.
Ээж: Талархах хэрэггүй ээ. Удаан тэмцэлдсэнийг чинь мэдэж байна. Чи угаасаа л зоригтой тэмцэгч байрын хүүхэд байна.
Мин: Үгүй ээ.
Аав: Ингэхэд... Ган Тиан та нартай ирээгүй юм уу?
Мин: Ган Тиан... Ган Тианыг зомбинуудын хаан барьцаалчихсан.
Ээж: Аан? Юу гэсэн үг вэ?
Мин: би тэрнийг аварч чадаагүй. Миний энэ ч гэсэн тэрнийг аврах гэж байгаад...
****************
Ган: За за за. Харуулмааргүй байгаа бол тэр л биз. Танил харагдахаар нь л үзэх гэж байсан юм. байна уу?
Ээж: Байна уу? Ган Тиан. Чи яагаад зомбины хаанд баригдчихсан юм бэ?
Ган: Ээж ээ. Та яаж мэдсэн юм?
Ээж: Чиний сургуульд байхдаа яриад байдаг байсан найз залуу чинь хэлсэн юм... хүзүү нь хөхөрчихсөн ... манай хоргодох газарт ирсэн. Тийм царайлаг хүү гэж бодоогүй.
Ган: Ээж ээ, миний найз залуу биш ээ.
Ээж: За за. Тэр ч яах вэ. Ээжид нь чамтай ярих юм байна. Ээжид нь энд хархны хор байгаа. Энийг Ши Минчэд өгөөд үзвэл.. үхэх юм бол харх гэсэн үг. Үхэхгүй бол хүн сүнстэй хулгана байна гэсэн үг.
Ган: Ээж ээ. Би тэрэнд сайн биш ээ. Дэмий юм ярихаа боль. Ичиж үхмээр юм аа.
Аав: Алив. Хүүхэдтэй юу яриад байгаа юм бэ? Алив... Тиантиан. Чи зомбины хааныг хэзээ алах гэж байна?
Ган: Юу?
Аав: Чамайг оргох гээд чадаагүй гэж дуулсан. Одоо зомбины хааныг алах ганц л арга үлдсэн байх.
Ган: Би... тийм биш ээ. Одоохондоо нөхцөл байдал боломжгүй байна.
Аав: ингэхэд чи ээж аав дээрээ ирмээргүй байгаа юм уу?
Ган: Очмоор байна аа.
Аав: зомбины хаан хүн идээд зогсохгүй, хүмүүсийн аз жаргалыг сордог юм. цаг сайхан байсан үе одоо зүүд зэрэглээ шиг болж. Гэхдээ бид нар гэр бүлээрээ байх шиг сайхан юм хаана байна, тийм биз дээ? Одоо чи Зомбины хааны барьцаанд байна. Хүмүүс тэднээс огт өөр. Зомби хаан хүнтэй найзалж нөхөрлөнө гэж бодож байна уу?... Зомби хаан хүнтэй найзалж нөхөрлөнө гэж бодож байна уу? Зугтааж чадахгүй бол тэрнийг ал.
Ган: хаан зомбийг ална аа? Би юу?
Аав: Хаан зомби чамайг яагаад идээгүйг мэдэхгүй. Гэхдээ санамсаргүй байхад нь гэнэдүүлэхийг бод. Хаан зомбины толгой нь эмзэг байдаг юм. зулай хэсэг нь хамгийн нимгэн байдаг. Тийм болохоор тэрнийг алах ганц араг энэ л байна. Тиан тиан. Гурав хоног хүлээж байя. Гурав хоногийн дотор Хаан зомбийг алж чадахгүй бол би хүмүүс дагуулаад чамайг аврахаар очино.
Зом: хэн?
Ган: Нөгөө юу... банкны карт авах хүсэлт гаргасан чинь... дэлхий сүйрч байхад үйлчилгээгээ хийж л байгаа юм байна. Хөөе. Чи шархадсан болохоор... одоо ядарч байгаа байлгүй. Би чамд иллэг хийгээд өгөх үү? Би алдартай удамжлалт эмчилгээ хийдэг эмчээс чадварыг нь сурсан юм.
Зом: Хэн?
Ган: Манай аав. Хэрвээ үйлчлэхгүй бол бид нар 7хоногийн дотор мөнгийг нь буцааж өгдөг. Тэр тэр... эмзэг газраа шууд өгчихөж байгаа юм уу?
Аав: Зулай хэсэг нь хамгийн нимгэн байгаа. Тийм болохоор тэрнийг алах ганц араг энэ л байна.
Зом: Чамайг намайг алах гэж байна гэж байна.
Ган: Би тэгээгүй, худлаа ярихаа боль...
Зом: би... итгэж байна.
Ган: Сонсов уу?
Эр: Тэгсэн...
Ган: Тэр надаас болж шархадсан. Тийм байхад би яаж тэрнийг хорлох юм. Бас би тийм хүн биш. жаахан... шалиг л болохоос. Мартсанаас... чи утсаар юу ярьсныг яаж мэдсэн юм?
Зом: Зомбинуудын сонсгол их сайн. Хэдэн зуун метрийн цаанаас сонсож чаддаг.
Ган: Тэгвэл миний утсаар ярьсныг сонсчихсон гэсэн үг үү? Хэдүүлээ тэгж нэг нэгнээ буруугаар ойлгох хэрэггүй. Та нар дөрвийн дөрвүүлээ. Би ганцаархнаа та нарыг яаж дийлэх юм бэ?
Ээж: Чиний сургуульд байхдаа яриад байдаг байсан найз залуу чинь хэлсэн юм...
Ган: Ээж ээ, дэмий юм ярихаа боль л доо. Миний найз залуу биш ээ.
Зом: Чи зугтмаар байвал зугт. Одоо зугтвал би чамайг барьж чадахгүй.
Ган: Би явахгүй ээ. Тэгээд ч, шарх чинь эдгээгүй байгаа.
Зом: Үнэн ... үү?
Ган: Үнэн байхгүй яах юм. чиний шарх эдгээгүй байхад би явахгүй... олон төрлийн самар, уух юм, ус авчирлаа. Наашаа ирээд ид... эдгээх багц. Эрхэм ээ, та юу авах вэ?
******************
Ган: эрдэмтэд жирийн зомбинуудын шарх гурав хоногийн дотор эдгэдэг гээд байсан. Хаан зомбиных тэрнээс хамаагүй хурдан байх ёстой. Шархадсаны дараа эм түрхээгүй байсан ч хурдан эдгэдэг. Чинийх эдгэчихсэн үү? Хөөх. Юу болоод байна аа? Би ийм хүн биш л юмсан. Юу болоод байна аа? Шарх чинь эдгээгүй байна... улам дордчихож. Яагаад цус гараад байна аа?
Эр: босс...
Ган: Байз. Наанаа зогс. Буруу ойлгоод байна аа. Би шархыг нь шалгаж байна. Чухал ажил хийж байна. Чиний бодож байгаа шиг юм огтхон ч болоогүй байна. Нээрэн... чи нөгөө чадвараа ашиглаж болох юм байна. Биш ээ. Нөгөө шүлсээ түрхэхээр амархан эдгэдэг гэсэн. Намайг биш ээ, өөрийгөө үнсээч.
Зом: хүрэх...гүй.
Ган: тэгвэл сайн амарч бай. Би яваад эм аваад ирье.
Зом: чи... надад... санаа зовсон...
Ган: Тэгэлгүй яах юм. тэгээд ч энэ шарх бөөртэй чинь ойрхон. Болгоомжтой байх хэрэгтэй. Эр хүнд бөөр маш чухал. Би яваад эм аваад ирье.
Хө: Хөөе. Ган Тиан. Чи мөн байна.
Ган: Чи... хэн билээ?
Хө: Би хажуу айлын чинь Хө Шиван байна. Санахгүй байгаа юм уу? Чи надаас дандаа чихэр нэхдэг байсан шд.
Ган: Аа саначихлаа. Шиван ах байна. Танаас болж миний шүд хорхой идсэн. Тэгээд, та энд юу хийж байгаа юм?
Хө: Нээрэн. Хоёулаа хоргодох газар руу явъя. Ээж чинь үхэх гэж байна.
Ган: Юу?
Хө: Би ээжид чинь эм авах гэж ирсэн юм.
Ган: манай ээж...
Хө: хурдан явъя аа. Явъя явъя.
**************
Зом: Тэр хаана?
Эр: Мэдэхгүй ээ. Цүнх нь газар уначихсан байсан. бид нар байгаагүй болохоор зугтчихсан байх...
Зом: Ингээд ч чамайг үлдээж чадсангүй.
***************
Ган: Ээж ээ. Ээж ээ. Та яагаад... яагаад... намайг жаахан хүлээчихгүй яасан юм бэ? Ээж ээ.
Аав: Эхнэр, хурдан босч хоолоо ид. Хүрээд ирсэн үү.
Ган: Аав аа. Ээж... Шиван ах ээжийг үхэх гэж байгаа гэсэн.
Ээж: Би үхээгүй ээ. Өлсөж үхэх нь.
Ган: тэр... танд эм авчрахаар явж байгаа гэсэн.
Аав: Энэ...
Ган: Д витамин.
Аав: Наранд гарахгүй хоргодох газарт байгаа болохоор... Д витамин уухгүй бол болохгүй. Шиван ах чинь авчирч өгсөн юм.
Ган: Энэ юун газар вэ?
Ээж: энд лаборатори байдаг байсан. чи багадаа нууцаар орчихдог байсан шд.
Ган: чамайг хэн гэдэг вэ? Хөөе. Би чамтай яриад байна. Чи тэнэг юм уу? Жаал аа, энэнээс идмээр байна уу? Амттай шүү.
Зом: Хог.
Ган: ярьж чаддаг байсан юм уу? Хог биш ээ. Бялуу гэдэг юм. гоё амттай. Тэнд нэг хүүхэд байдаг байсан.
Аав: Байна уу? За. Эхнэр. Тиантиан. Явъя. Хоолоо идье.
Ээж: Тиантиан. Болно оо. явъя. Хоолоо ид гэж байна. Өнөөдөр зөндөө амттай хоол хийж байгаа гэсэн.
Ган: Ээж ээ.
Ээж: Аан?
Ган: энэ манай үеэлийн гэр бүл мөн үү? Одоо болтол гэрлээгүй байгаа юм уу?
Ээж: Үеэл чинь шинэ найз залуутай болсон гэсэн. Бас хэдэн ховор материал авчирсан гээд хоолонд урьсан юм.
Ган: Тэгээд л гайхуулах гэж ирсэн юм байна л даа.
Эм: Хөөх. Тиантиан хоргодох газарт ирчихсэн үү? Хурдан суу суу суу.
Ү: бүр царай алдчихаж. Их зовсон байх даа. өнөөдөр үеэл эгч нь дайлж байгаа юм. хүссэнээрээ ид.
Ган: За.
Эм: хүүе. Ямар их турчихаа вэ? Хоол идээгүй удсан байх, аргагүй.
Ган: тийм ээ. Дандаа амттан дээд хоол бараг идээгүй.
Ээж: хоолоо идэхгүй дандаа амттан идэж байдаг юм.
Эм: Үгүй дээ. Одоо хаанаас амттан олдох вэ дээ.
Ү: Чиний хэлээд байгаа амттан жоомтой сашими, гутлын ул биш биз?
Ган: тийм хоол байдаг гэж дуулаагүй юм байна. Эгч ээ, хэлээч. Та байнга иддэг үү? Танд таалагдсан бол байнга идэж байгаарай.
Ү: юу яриад байгаа юм? удахгүй арааны чинь шүлс асгараад, тавгаа долоох байлгүй. Бид нар тэгэх дээрээ тулаагүй байна.
Ган: Ээж ээ. Тэгээд бид нар юу идэх гэж байгаа юм? уул, далайгаас авчирсан тийм ховор юм юм уу?
Ээж: Ээж нь мэдэхгүй ээ.
Эм: Алив... идэцгээ.
Ган: Баярлалаа.
Эр: Алив. Бүгдээрээ идээрэй.
Ган: Энн... нөгөө та нарын гайруулаад, яриад байгаа хоол чинь уу?
Ү: Ган Тиан, хараад бүр цочирдчихлоо.
Эм: нэрэлхээд хэрэггүй, олдсон дээр нь сайн идээд ав. Хичнээн нөөшилсөн хоол ч гэсэн хүн болгонд олддог эд биш. Гэхдээ манайх сар болгон хоёр удаа ийм хоол иддэг юм.
Ган: Энэ лаазалсан хоол л байна. Зомбинуудад зөндөө байсан.
Эм: Манай Хэнхэний сүйт залуугийн ач. Хоргодох газрын хамгаалалтын албаны дарга хийдэг юм.
Ган: Хамгаалагч уу?
Ү: Чи... бид хоёр удахгүй хуримаа хийх гэж байгаа. Та нар бүгдээрээ миний хуриманд ирээрэй.
Ган: тэгэлгүй яах вэ. Заавал очино оо.
Эр: Ган, би хэлээгүй юу. Байдал ийм болчихоод байхад ингэж өдөр шөнөгүй ажиллаж байж ядарна шүү. Бид нарыг хар л даа. Хэнхэний ачаар манай гэрийнхэн яаж амьдарч байгааг харж байгаа биз дээ? Ган Тианд эртхэн сайн нөхөр олж өгсөн нь дээр.
Ган: Авга ах яг зөв ярьж байна. Гурван улсын үеийн зөвлөхийг хэн гэдэг байлаа? Жу Гөжан билүү?
Ү: Чи яаж яриад байгаа юм бэ?
Ган: хөөе. Үеэл эгч ээ. Би танд лаа асаагаад өгөх үү? Гайхуулахаа больж үз. Намайг юу ч гэж хэлсэн яах вэ. Миний ээж аав хоёрыг элдвээр хэлэхээ боль. Хүн авардаг хүмүүсийг лаазтай зүйрлэхээ боль. Хүний амь юунаас ч илүү эрхэм.
Аав: Тийм ээ. Тэгээд ч, манай Ган Тиан жаргалтай байх ёстой. Бид нар идэж уух юмаар охиноо солихгүй.
Эр: Шуурхай мэдээ. Шуурхай мэдээ. Чионлин дүүргийн ойролцоо олон тооны зомбинууд үзэгдэх болсон тул болгоомжтой байхыг сануулж байна. Сүм рүү явахгүй байхыг анхааруулж байна. Та бүхэн аюулгүй байдлаа хангана уу.
Ган: Чионлин дүүрэг гэнэ ээ? Би тэнд амьдардаг байсан шд. Арай...
эр: Би хаа сайгүй хайсан. Энэнээс өөр юм олдоогүй.
Ган: Биеэ сайн бодоорой. Би удахгүй ирнэ.
Зом: араас нь.. очъё
***************
Ү: Юу гэнэ ээ? Чи сүмд амьдарч байсан юм уу? Худлаа ярихаа болиоч. Тэр газар ямар газар гэдгийг мэдэх үү?
Ган: Хүмүүсийн амьдардаг газар шд.
Ү: тэр чинь хамгийн баян хүмүүсийн амьдардаг газар. Хамгийн үнэтэй байшингууд байдаг газар. Тэнд амьдарч байсан гэнэ шүү. Утгагүй юм.
Ган: би тэнд амьдарч байсан. бас зомбинууд надад үйлчилдэг байсан юм.
Эм: Хүүе.
Ү: Авга эгч ээ. Ган Тианыг эмчид үзүүлэх хэрэгтэй юм байна. Нээрэн, би сэтгэцийн эмнэлгийн эмч танина. Би танд танилцуулаад өгье.
Ган: Эгч сэтгэцийн өвчний талаар сайн мэддэг юм байна. Авга ахын өвчин хүндэрчихсэн юм биш биз? Баларсан юм. удмынх юм байна.
Ү: Чи...
Аав: Нааш ир... Чи Чионлин дүүрэгт юу хийж байсан юм?
Ээж: Харин тийм.
Ган: Юу... тэр...
Аав: Чи арай найз залуутай болсон юм биш биз?
Ган: Цагаан царайтай... цонхигор гэж хэлж болно.
Аав: Тийм хүмүүстэй хамаагүй ойртож болохгүй шүү.
Ээж: Яг зөв.
Ган: за за за.
Аав: За за. Явъя.
*****************
Эр: Болно оо болно. Бүгдээрээ сайн сонс. Битгий түлхээд бай. Энд аюулгүй. Зомбинууд энд ирж чадахгүй. Дугаарлаад зогсож бай. Бүгдийг нь шалгана. Байз.Зогс. яасан цагаан юм? ийм цонхигор арьстай юм уу?... халууныг чинь үзээдэхье.
Ган: Хайр аа. Чшш... битгий ярь. Хэн гэдэгээ мэдэгдэж болохгүй.
Зом: За.
Хө: Хөөе. Ган Тиан. Энэ...
Ган: Хайр аа. Чи хүрээд ирэв үү.
Эм: Энэ чиний... Ган Тиан. Сайн байна. Ээж аав хоёр чинь чамайг нөхөртэй болсон гэж хэлээгүй шд.
Ган: Нууц нууц:
Хө: чи хэзээ гэрлэсэн юм? яагаад надад хэлээгүй юм бэ?
Ган: Саяхан гэрлэсэн. Гэрлэлтийн баталгаагаа аваад удаагүй байгаа.
Эм: Тийм юм болсон юм уу. Ингэхэд нөхөр чинь яагаад ярихгүй байгаа юм?
Ган: Тэр тэр тэр тэр... тэнэг байхгүй юу.
Эм: Тэнэг нь яамай даа. хүмүүстэй харьцах дургүй юм байх гэж бодлоо шд.
Ган: Зомбины хаан байж хүмүүсийн хоргодох газарт ирж байдаг. Үхэхийг хүсээ юу? Баригдах юм бол чамайг алчихна шд. Явъя. Явлаа:.
Хө. Хөөе.
Ган: уучлаарай. Уучлаарай. Та зүгээр үү?
Эр: Чи... сохор юм уу хаашаа юм. урдах замаа харахад яадын.
Эр2: ах чамайг сохор юм уу гэж байна. Тэнэг юм уу хаашаа юм? дохионы хэл мэддэггүй юм уу? ... Ах чамайг сохор юм уу гэж байна. Тэнэг юм уу хаашаа юм? дохионы хэл ч мэдэхгүй...
Ган: Энэ... ах... үдээс үдэж байгаа юм уу? Чи зомби болохоос тэнэг биш. Хоёулаа дохионы хэл мэдэхгүй болохоор, яах вэ. Баригдчихвал яана аа? Баларлаа, баларлаа, баларлаа.
Зом: Чи юу гээд хуцаад байгаа юм?
Ган: Чаддаг юм байна шдээ. Миний нөхөр ч мундаг мю аа. Энэ сая юу гэсэн бэ?
Зом:. Чамайг магтаж байна.
Ган: Аан? Юу гэж магтсан юм бэ?
Зом: чамайг хөгжилтэй, хөөрхөн, ухаантай, зоригтой, сайхан сэтгэлтэй охин гэж байна.
Ган: авга ахын магтаалыг сонсоод бүр иччихлээ. Энэ ч гэсэн магтаал уу? Баярлалаа, ах аа. Та хоёр ч гэсэн...
Эр2: март март. Ах аа. Эмэгтэй хүнтэй маргаад хэрэггүй.
Ү: Хайр аа. Ган Тиан. Чи энд юу хийж байгаа юм?
Ган: Үеэл эгч ээ. Энэ... таны... энэ... таны...
Ү: Миний хайр. Яасан, атаархаа юу?
Ган: Би сая авга ах гээд дуудаад байсан чинь таны найз залуу байсан юм уу?
Ү: Юу гээд байгаа юм бэ? Миний хонгор энэ жил дөнгөж 28 хүрч байгаа.
Ган: Тийм үү. Үеэлийн маань нөхөр их овортой юм байна.
Ү: Царайлаг байлаа гээд яах юм. эр хүн чадвартай байх хэрэгтэй. Чадвартай.
Ган: хоргодох газрын технологи ингэж их хөгжсөнийг би мэдээгүй юм байна. Эрчүүд хүүхэд гаргаж чаддаг болсон юм уу? Би түрүүн буруу юм хэлчихэж. Хүргэн ах аа, та битгий уурлаарай.
Ү: Ган Тиан. Би энийг хэлж байна. Энийг. Харав уу? Энийг хүч гэдэг юм. ийм хэмжээний мах ямар үнэтэй болсныг чи мэдэх үү?
Эм: хөөе. Түүний мах байна.
Эм: Хаанаас авсан юм болоо?
Эр: Жинхэнэ чадвартай хүн байна.
Ү: Чамайг надаас гуйх юм бол би харж үзээд гэртээ аваачиж жаахан шөл уулгаж болох л юм.
Ган: Хоргодох газарт хоол хүнс ийм дуртагдалтай байгааг мэдээгүй юм байна. Ийм хүнд байгааг мэдсэн бол... ээж аав хоёртоо амттай идэх юм авчирч өгдөг байж.
Ү: Зогс. Тэр Ролекс цаг биш үү? Наад цагаа надад өгөх юм бол би та хоёрыг харж үзээд махныхаа талыг өгье. Ямар вэ?
Ган: Үгүй. тэрний цаг.
Ү: Тэрнийх байгаад яадаг юм. Нөхөр чинь чамд мөнгөө зарцуулах дургүй байгаа нь илт байна.
Ган: Явъя.
Зом: Чинийх.
Ган: хөөх. Надад өгчихлөө. Ингээд надад өгчихөж байгаа юм уу.
Ү:Тэр...
Зом: Очоод хөргөгчөө шалга.
*****************
Ээж: Тиантиан. Наашаа хүрээд ир. Чиний дуртай халуун тогоо хийсэн. Хар даа. шар буурцагны нухаш хүртэл байна.
Ган: Хөөх. Ямар их хоол вэ.
Аав: Ингэхэд хэн чамд ийм их юм авчирч өгсөн юм?
Ээж: Харин тийм.
Аав: өнөөдөр чиний төрсөн өдөр гэж яаж мэдсэн юм бол?
Ээж: Ган Тиан, чи чинь юу хийгээд байгаа юм бэ?
Ган: Зүгээр ээ. Би жаахан уйдаад байна. Сэвж байна... ээж ээ. Дахиад жаахан үхрийн мах чаначих.
Ээж: За за.
****************
Эм: Еэшуан. Энэ чинийх. Хурдан ид.
Эр: Ид ид.
Эм: Миний охин, энийг ид.
Ү: Баярлалаа, ээж ээ. Ган Тиан, ёстой зөрүүд юм аа. Аяга шөл өгье гэж байхад.
Эм: амтлагч байсан бол ч... хоол амтлагчны үнэ тэнгэрт хадчихсан байна лээ. Авъя гэсэн ч олдохгүй байгаа.
Ү: Яасан бэ? Юун үнэр вэ? Гоё үнэр.
Эр: Хэнийх ийм хоол идээд байна аа?
Эм: Хөөе. Ган Тианых юм биш биз?
Ү: Юу гэж дээ. Лаазалсан хоол ч авч чадахгүй байгаа. Яаж ийм юм байх юм?
Эм: Явъя. Очиж харъя.
Эр: Тэгье.
Эм: Хөөх.
Ү: Та нар юу хийгээд байгаа юм?
Ган: Өнөөдөр миний төрсөн өдөр. Халуун тогоо идэж байгааг харахгүй байна уу?
Ү: Ийм байх ёсгүй. Та нар ийм их юм хаанаас авсан юм?
Ган: Үеэл эгч ээ, түрүүн мах иднэ гээд гайхуулаад байгаагүй билүү. Мах чинь амтгй санагдаа юу?
Ү: Чи...
Эм: Төрсөн өдөр гэнэ шүү. Чиний төрсөн өдөр, ээжийн чинь зовсон өдөр. Эцэг эхийнхээ ачийг хариулах хэрэгтэй. Миний охин төрсөн өдөр гэж дэмий юманд мөнгөө үрдэггүй.
Ү: Яг үнэн.
Ган: Тэгвэл сайн юм боллоо. Үеэл эгч ээ, төрсөн өдрөө арван сарын өмнө тэмдэглэж байгаарай. Тэр өдөр... аав ээж хоёрын чинь... зугаацсан өдөр...
Эм: Чи...
Ээж: Болно оо. Та нар олон юм ярих хэрэггүй. Би охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэх дуртай. Тэгээд ч, Тиантианыг төрсний дараа бид нар аз жаргалтай амьдарч байгаа. Тийм болохоор битгий уур амьсгал эвдээд бай.
Ү: Явъя.
Аав: За Тиан Тиан. Наашаа суу. Аав нь аваад өгье. Нааш ир... за.
Ээж: Тиантиан. Нааш ир... хүслээ хэл.
Ган: Хүслээ хэл. Би би гарчихаад ирье.
Аав: Хөөе. Гүйх хэрэггүй.
Ган: Чамайг хэн гэдэг юм? хөөе. Юм асуугаад байхад хариулаач. Тэнэг юм уу? Ярьж чаддаггүй юм уу? Намайг Ган Тиан гэдэг. Манай ээж намайг хөөрхөн гэсэн. Чи уйдаж байна уу? Чамтай ярих хүн байхгүй юм уу? Зүгээр ээ, би зөндөө ярьж чадна. Би чам дээр ирж байна аа... Жаал аа, чи бялуу идэх үү? Гоё амттай шүү.
Зом: Хог.
Ган: Ярьж чаддаг байсан юм уу. Хог биш ээ. Бялуу гээд байхад. Энд байсан юм уу? Энэ. Бялуу идэх үү? Энд юу хйиж байгаа юм? дээр үед... энд нэг жаал байдаг байсан. дандаа ганцаараа байдаг байсан. яагаад ч юм шингэн дуслаар л амьдардаг байсан. би нууцаар бялуу өгөх гэж байгаад томчуудад зөндөө загнуулсан. Тэрний дэргэд чи ч азтай юм аа. Хүссэн хоолоо идээд л. Нээрэн... би нэрийг нь мартчихаж. Ирээгүй удсан болохоор... тэнд биччихсэн байх ёстой. Нэр нь...
Зом: Юү Лин...
Ган: Чи гэж үү?
Зом: энэ юу гэдгийг чи мэдэх үү? Юү компаний лаборатори. Тэд нар зомбины вирус хүний биед нуугдаж байгааг олж мэдсэн. Юү компаний захирал хүүгийнх нь цус онцгой гэдгийг олж мэдээд өдөр болгон өдөр болгон хүүгийнхээ цусыг авдаг байсан. вирусны эсрэг серум гаргаж авахын тулд өдөр болгон туршилт явуулдаг байсан. Ээж ээ. Ээж ээ.
Эм: Юү захирал аа. Одоо больё л доо. Хүүхэд жаахан байна.
За. Үргэлжлүүл.
Зом: хүүхдээ золиослоод ч хамаагүй хүн төрөлхтнийг аврахыг хүссэн. Гэтэл тэр хүүхэд нь одоо зомбинуудын хаан болсон. Хэл дээ. Инээдтэй байна уу?
Ган: Инээдтэй? Инээдтэй юм юу ч алга. Муу тэнэг машин. Цус авч, туршилт хийж байдаг. Чамайг үнсмээр байна. Чамайг хариулахгүй бол зөвшөөрсөн гэж ойлголоо шүү.
***************
Ээж: Тэнд юу дуугараад байна аа?
Ган: Ээж байна.
Аав: өрөөнд чинь... хүн байгаа юм уу?
Ган: Байхгүй. Аав аа. Та энд юу хийж байгаа юм?
Аав: Алив оръё.
Ган: Хүлээгээрэй. Хэлэх юм байгаа бол эндээ хэлчих. Би өрөөгөө цэвэрлээгүй байгаа. Энд өөр хүн байхгүй. Манай гэрийнхэн л байгаа юм чинь.
Аав: За за. Өнөөдөр чи зөндөө идэх юм авчирсан байсан. чи эртээд бас цагаан царайтай залуу яриад байсан. аав нь бодож байгаад чамтай ярилцъя гэж бодсон юм.
Ган: Аан. Хэл хэл.
Аав: Чи байдал ямар байгааг мэдэж байгаа. Одоохондоо жаахан хүүхэдтэй болох хэрэггүй байх.
Ган: Аан? Яасан гэнэ ээ?
Ээж: аавын чинь хэлэх гээд байгаа юм байдал хүнд байгаа болохоор одоохондоо хүүхэдтэй болох хэрэггүй гэж байна. Хамгаалалт хэрэглээрэй гэж байна.
Ган: за за за за.
Аав: Залуу хүмүүс бодолтой байх хэрэгтэй шүү.
Ган: За за. Ойлголоо. За за за.
Аав: Ойлгосон бол боллоо.
Ээж: Тиантиан. Ээжид нь зөндөө бэлгэвч байгаа. Чамд хэрэгтэй бол...ээжээсээ аваарай.
Ган: Ээж ээ. Хэрэггүй ээ, хэрэггүй. Ичиж үхмээр юм. биш ээ. Биш ээ. Үхчихээд байна. Та нар шалыг харж байна уу, нүх ухаад орчихмоор байна.
Ээж: юу яриад байгаа юм бэ?
Ган: ярих хэрэггүй ээ. Миний өрөөнд хэн ч байхгүй.
Ээж: Хөөе...
Ган: Ээж ээ, одоо яв яв.
Аав: Ган Тиан.
Ган: Та хоёрын хэлснийг сайн ойлгосон болохоор одоо яв яв. Ойлгосон.
Ээж: Энэ...
Аав: Тиантиан.
Ган: Үхэх нь ээ. Би үхэх нь. Яахаараа ийм юм болдог байна аа? Ээж аав хоёрын нүүрийг дараа яаж харан аа. Өөр гараг дээр оччих юмсаан... чин сэтгэлээсээ гуйя. Эрхэм хүндэт зомбины хаантан. Юү Лин гүнтэн. Сгуйя, сая болсон юмыг мартчих тэгэх үү?
Зом: би Зомбины хаан биш. Би чиний найз залуу.
Ган: Ичмээр юм. нүүр хийх газар алга. Би явлаа.
Зом: Зүгээр ээ. Одоо явж болно. Миний шарх эдгэчихсэн. Би угаасаа дандаа ганцаараа байдаг байсан болохоор дасчихсан.
Ган: Ган Тиан би тийм хүн гэж үү? Зомбины махтай мантуун буузнаас ялгаа алга. Бас... одоо чи ганцаараа биш. Би байгаа шд. Одоо чи миний нөхөр болсон. Би байхгүй бол гэр бүл байхгүй. Хөөе хөөе. Болохгүй болохгүй. Чи шархадчихсан байгаа. Хамаагүй дасгал хийж болохгүй.
*************
Эм: Тэрийг хар даа. гарынх нь судас харагдаад гоё юм аа.
Эм2: Харж байна аа, харж байна. Өргөн мөр, нарийхэн бэлхүүс...Ган Тианд атаархчихлаа.
Хө: Хөөе. Гэмтсэн юм бол олигтой амар гэж хэлсэн байх аа. Битгий ажил нураагаад бай. Ган Тианд битгий гай болоод бай.... Гэмтсэн юм бол олигтой амар гэж хэлсэн байх аа. Битгий ажил нураагаад бай. Ган Тианд битгий гай болоод бай... Ган Тиан аймхай хүүхэд. Гадуур унтаж чаддаггүй юм. багадаа шөнө болгон уйлахаар нь би очиж аргаддаг байсан юм.
Зом: Надтай унтахаараа уйлдаггүй шд. Чамд асуудал байсан байлгүй.
Хө: Ган Тиан багадаа надтай гэрлэнэ гэж амалсан.
Эм: Сүүлдэж ирчихээд хүний юмыг булааж байдаг.
Хө: Яагаад байгаа юм?
Ган: Яаж байгаа юм бэ?
Хө: Би биш...
Ган: Тэрнийг цохисон юм уу?
Хө: Би биш ээ. Наадах чинь өөрөө уначихсан... би биш ээ, наадах чинь өөрөө уначихсан.
Ган: Их өвдөж байна уу? Та яаж байгаа юм бэ?
Хө: Би биш ээ, тэр... би...
Ган: Явж боолтоо сольё.
Хө: Хөөе...
Ган: нээрэн. Чамд үнэртэж байна уу? Хоргодох газарт нэг исгэлэн үнэр гараад байна. Хөөх. Шарх чинь хаана байна аа? Эдгэчихсэн юм уу? Тэгвэл яах гэж худлаа жүжиглэсэн юм? миний санааг зовоох сайхан байна уу?
Зом: Хар...даад...
Ган: Сая юу гэсэн бэ? Би сонссонгүй.
Мин: Зомбины хаан яахаараа хоргодох газар байдаг билээ? Энд ирээд үхэхийг хүссэн юм биздээ. Эндээс чамайг амьд гаргахгүй гэж мэд.
*********************
Ээж: Ханиа. хоёрхон хоногийн дотор бэлгэвчнүүд бараг бүгд алга болчихсон байна.
Аав: арай нөгөө...
Ган: За. Төгс. Өнөөдрийн ажил дууссан болохоор. Явж чамайг ээж, аав хоёртой танилцуулъя. Жижи эгч ээ. Би танд тусалъя. Хүн одоо болно гээд хэлээд байхад болихгүй байсан. миний нуруу тасрах нь ээ.
Мин: нөхөр Ган Тиан. Уулзалгүй удсан байна.
Эм: Та хоёр нэг ангийнх юм уу?
Мин: Тийм ээ. Ган Тианы ачаар бид нар хоргодох газар ирж чадсан юм. Манай ангийнхан бүгд чамд талархах ёстой.
Ган: чиний талархал хэрэггүй.
Мин: тэгвэл хажууд чинь байгаа зомби хаанд талархах юм уу?
Ж : Юугаа яриад байгаа юм?
Эм: Юу? Зомбины хаан?
Эм: Юу гэж дээ.
Бүгд: Зомбины хаан?
Ж : Дэмий юм ярихаа боль. Ган Тиан байхад.
Мин: Би худлаа яриагүй. Нүүрийг нь харахад л мэдэгдэнэ. Тэгээд л дандаа нүүрээ таглаж хаалт зүүж байгаа юм.
Ган: Манай нөхөр өвдчихсөн байгаа. Амны хаалт зүүхгүй бол хүнд халдчихна.
Мин: Тэгвэл би батлаад өгье.
Ган: болохгүй.
Эм: Энийг зомби гэдэг мю уу? Хүн гүтгэхээ болиоч.
Эм: Гэхдээ царай нь цонхигор юм аа.
Мин: яаж... яах аргагүй зомби.
Ган: Манай нөхөр арьсны өөрчлөлттэй. Гэтэл та нар зомби гэж байдаг. Хүнийг ингэж доромжилж болдог юм уу? Өнөөдөр Юү Линийг аав ээж хоёртой танилцуулна гээд нүүрийг будсан нь сайн юм боллоо.
Мин: Би өөрийнхөө нүдээр харсан. Тэр...
Ж: Шу, хэтрүүлэхээ боль. Эсвэл чи манай Тиантианд сайн юм уу. Энэ хоёрт атаархаад ингээд байгаа юм уу?
Эр: энэ арай хэтэрнэ ээ.
Эм: арай дэндүү юм аа.
Эм: Ингэж болдог юм уу?
Эм: Өөдгүй юм аа.
Мин: би... би...
Ж: Тиантиан. Чи ч азтай юм аа. Ийм царайлаг нөхөртэй. Тэгээд л хүмүүст царайг нь харуулдаггүй байсан юм уу. Би байсан бол тэгэх байсан байх аа.
Ган: Нөхрийн царай, эхнэрийн бахархал.
***************
Ган: Аав аа. Ээж ээ. Би ирлээ. Аав аа. Ээж ээ. Энэ миний найз залуу, Юү Лин.
Аав: Юү... Юү компаний Юү мөн үү?
Ээж: охин минь. Чи хэзээнээс Юү компаний залуу ноёныг мэддэг болсон юм бэ?
Ган: Ээж ээ, та юу яриад байна аа?
Ээж: чи багадаа зөндөө ярьдаг байсан болохоор хүмүүс чамд ядаргаатай гээд дургүй байсан. тэгээд чи лабораторит өдөр болгон нууцаар ороод тэрнээс байнга яриа өддөг байсан шд. Одоо гэртээ дагуулаад ирдэг.
Зом: Ядаргаатай биш... тэр... маш сайн...
Ган: Ээж ээ. Хар даа. Бид хоёр төгс тохирч байгаа биз.
Ээж: миний зүүлт… яагаад тэрэнд байдаг билээ?
Ган: Даанч танил харагдаад байсан юм аа... үгүй ээ, битгий ойрт... туслаарай... чи... намайг аварсан байж...
Ээж: тэгэхээр Юүгийн хүүгээс гадна зомбины хаан юм уу?
Аав: Энэ... даралтны эм аваад ир.
Ган: Аав аа. Тэр хэнд ч муу юм хийгээгүй. Бас миний амийг аварсан.
Аав: Тэгсэн ч гэсэн зомби болчихсон байна.
Ган: Зүгээр ээ. Би хүн байхад болно.
Ээж: за за. Хүүхдүүд жаргалтай байвал болох нь тэр. Тэгээд ч, амьдралд аз жаргалаас илүү чухал юм байхгүй. Бусад нь тийм чухал биш. Тиантиан. Хамгаалалт хэрэглэхээ мартаж болохгүй шүү. Хэдэн бяцхан зомби төрүүлчихвэл яана?
Ган: ээж ээ.
**************
Ган: Олчихлоо. Юү Линий нэрийг бичсэн пайз. Энийг дурсгал болгож хадгална аа.
Мин: Хайх хэрэггүй. Зомбитой нийлсэн хүн. Үхсэн ч хамаагүй.
Ж : Ши Минчэ. Чи юугаа хийгээд байгаа юм? андуурсан байсныг чинь бүгд харсан. Юү Лин зомбины хаан биш.
Мин: Ган Тианы хаана байгааг мэдмээр байвал өөрийнхөө хэн болохыг илчил. Ган Тиан үхсэн амьдыг хэн ч мэдэхгүй. Дуу нь ч гарахгүй байгаа. Тэрнийг авармаар байгаа бол өөрийнхөө хэн болохыг харуулаадах.
Бүгд: Зомби байна.
Мин: Бүгдээрээ харав уу? Та нар харсан биз дээ?
Зом: Хаана байна?
Мин: энэний цус бид нарт хэрэгтэй. Бие дээрээ түрхчихвэл бид нарын үнэрийг дараад, зомбинууд айгаад зугтана.
Зом: Тэр хаана байна?
Мин: тохиролцъё. Чиний цусаар Ган Тианы байгаа газрыг хэлж өгье. Ямар вэ? Эргэлзэх хэрэггүй. Ган Тианыг хайж олоход чинь тэр байхгүй болчихсон байж магадгүй. Юугаа хийгээд байгаа юм? хэрэгтэй юм олчихоод байхад. Хурдан цусыг нь аваач. ... та нар ч гэсэн зомбины талд ороод байгаа юм уу? Хүмүүс ийм мангаснуудтай нэг тал байж болохгүй. Нэг бол эд нар алга болж, үгүй бол бид нар бүгд үхнэ.
Хө: Ган Тиан... харанхуй өрөөнд байгаа. Яв.
Мин: Чи... юу хийгээд байгаа юм? Хө мастер аа. Чи ч гэсэн Ган Тианд сайн биз дээ? Яасан? Яагаад өрсөлдөгчдөө туслаад байгаа юм?
Хө: хэнд сайн болох нь Ган Тианы мэдэх хэрэг. Зарим хүн гаднаас нь харахад хүн төрхтэй мөртлөө, зомбиноос дор болохоор би ингэж байна.
Мин: Чи...
Ж: Ши Минчэ. Зомби хааны цусыг авах гээд байхыг бодоход... чи өөрөө зомбийд хазуулчихсан юм биш биз?
Мин: Үгүй ээ.үгүй.
Ж: Зомби хааны цус халдвар авчихсан хүнд ямар ч нэмэргүй.
Мин: Юу? Үгүй ээ. Би зомби болмооргүй байна. Намайг хэн аварч чадах вэ? Намайг авраач. Намайг авар л даа. авраач дээ.
Ж: өөрийгөө суманд оногдоод үхдэггүй зомбины хаан гэж бодоо юу?
*************
Зом: Ган Тиан.
Ган: Юү Лин. Юү Лин. Юү Лин, битгий айлгаад бай л даа. Юү Лин. Чамайг хоргодох газарт авчирдаггүй л байж. Тэгсэн бол чи ингэж зовохгүй байсан. Юү Лин. Юү Лин. Сэрээч дээ. Юү Лин.
Зом: За... зүгээр...
Ган: Ингэж айх гэж. Би би чамайг аварч чадахгүй нь гэж бодлоо.
Зом: Чи л амьд байвал, би амьд байна.
Ган: Хоёулаа явъя. Хоргодох газраас яваад гэртээ харья.
Зом: чи л байвал хаана ч хамаагүй.
****************
Ээж: Байна уу. Тиантиан. Та хоёр эргэж ирэхгүй юм уу?
Ган: Очихгүй ээ. Хүмүүс надад дургүй байгаа бол тэр л биз. Одоо би хүн биш, зомби ч биш. Би хэн ч биш болсон.
Аав: Жижи эгч чинь Юү Линий цусыг авчирч өгсөн. Лаборатори тэрний цусыг ашиглаад зомбины вирусыг арилгадаг ханд гаргаж авсан.
ган: Үгүй ээ. Би хувиа бодсон хүн. Тэрнийг туршилтын туулай болгохыг би зөвшөөрөхгүй. Тэрнийг дахиад зовоохыг хүсэхгүй байна. Дахиад тэрнээс ганц ч дусал цус авахыг зөвшөөрөхгүй. Яасан?
Зом: чи хүн. Ээж аав, найзууд чинь байгаа. Гадуур хамаагүй явж болохгүй.
Ган: шуудхан хэлэхэд... чи намайг хаяж байгаа юм уу?
Зом: Чи дураараа гадуур гарч, жирийн амьдралаар амьдрахыг хүсдэг. Харин миний хүсэл... чамтай хамт байх.
****************
Эм: Судалгааны төвд хийсэн судалгаагаар гаргаж авсан серумын зомбины вирусыг амжилттай дарж чадсан байна. Өнөөдрөөс бид наранд гарч, хэвийн амьдралаар амьдарч чаддаг боллоо. Ээж нар ч гэсэн халдвараас айхгүйгээр хүүхдүүдээ үнсэж, хосууд санаа зовох зүйлгүй нэг нэгнээ тэвэрч чаддаг боллоо. Тун удахгүй бидний амьдрал хэвийн байдалд орох төлөвтэй байна.
Эм: Вирусыг эдгээсэн цус таны мутацид орсон генитэй холбоотой гэсэн. Энэ үнэн үү?
Эр: Юү ноён таныг компаний захирал болсон гэж сонссон. Та ирээдүйд ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?
Эм: Юү захирал аа, зомбины хаан байсан байж та яагаад хүмүүст туслахаар шийдсэн юм бэ?
Зом: би тийм энэрэнгүй хүн болохоор дэлхийг аварсан юм биш. Ягаан даашинзтай бяцхан охин арван жилийн өмнө дэлхийг аварсан юм.
Ган: Хайр аа.
Зом: Эхнэр.
Ган: Эргээд ирсэн үү.
Зом: эргээд ирлээ.
Ган: хөөе... хөөе... хайраа. Чи намайг бэлэн хоол идэж болно гэсэн шд.
Зом: хоёулаа гэрлэсэн болохоор бүх юм өөрчлөгдсөн. Огт идэж болохгүй гэж байгаа юм биш. Долоо хоногт нэг удаа.
Ган: Нээрэн үү? Бэлэн гоймон болох юм уу?
Зом: болно. Гоньдтойг.
Ган: нааш нь өг.
******************
Эм: за бүгдээрээ самбар руу хараарай. Энд бичсэн асуултанд гарч ирээд хариулах хүн байна уу?
Эр: Би...
Эм: ган Тиан.
Эм: гараа өргөөрэй.
Ган: Би... зомбинууд дайрч байна.
Эм: Ган Тиан. Зүүд чинь миний хичээлээс илүү сонирхолтой байх шиг байна.Самбар дээр гараад энэ асуултад хариулаадах. Зомби, шалгалтандаа унах хоёрын аль нь аймаар байна? ... За. Завсарлаж болно. Шалгалтандаа уначихаад надад битгий гомдоорой.
Эр: хичээл тарчихлаа. Явъя.
Эр: Тэгье.
Ган: Зүүд байсан юм уу? Тэгвэл тэр комбины тухай түүх зүүд гэж үү?
Эм: Ямар зүүд зүүдэлсэн юм бэ? Зомби гээд байсан. чиний найз залуу Юү Лин яасан? Зүүдэнд чинь зомби байсан уу, хүн байсан уу?
Ган: Юү Лин.
Эм: би нэг сэтгэл хөдөлгөсөн кино үзэж байсан. зомби болж хувирсан нохойны тухай. Тэгсэн ч гэсэн эзэн нь нохойгоо орхиж явахгүй өдөр болгон хажууд нь байдаг байсан. өдөр болгон дуртай тоглоомоор нь хамт тоглодог байсан. тэгээд эцэст нь нохой нь ухаан орчихсон. Юү Лин зомби болчихсон байвал чи ч гэсэн өдөржин хажууд нь байж тоглоом тоглох байх даа. тэгээд нэг л өдөр ухаан орох байх.
Ган: Тэрнийг зомби болчихвол хэн тэрэнтэй унтах юм?
Зом: Ган Тиан. Юу хараад байгаа юм бэ? Хоолны газар руу хурдан явахгүй бол чиний дуртай гахайн хавирга дуусчихна шүү.
Ган: Нүд нь улаан биш. Бас соёо байхгүй байна. Зомби биш жинхэнэ хүн байна. Ашгүй дээ. Ашгүй. Намайг идэхгүй юм байна.
Зом: Идэхгүй гэж яаж мэдэж байгаа юм?
Төгсөв.
Back to episodes Go home