01-25

Хятад кино

Дахин төрсөн охины өшөө авалт

 

Дүрүүд:

Нэр

Дүр

Тайлбар

Шэнь Ваньшин

Гол дүрийн эмэгтэй

Хөдөөнөөс ирсэн. Асрамжийн газарт өссөн.

Шэнь Сү Сү

Шэнь гэр бүлийгн өргөмөл охин

Ваньшинд дургүй

Шэнь хатагтай

Ваньшины төрсөн ээж

 

Шэнь ноёнтон, Шэнь Вэй

Ваньшины төрсөн аав

 

Шэнь Пин

Ах, Ваньшины ах

 

Том ах

Ваньшины том ах

 

Фафа

Ваньшины багийн найз

 

 

                

Аав:         Чи муу адсага! Чи муу адсага! Ээжийнхээ гоёл чимэглэлийг хулгайлъя гэж чи яаж бодов? Ичихгүй байна уу чи?

Чамтай нас адилхан дүү чиньаль хэдийн том ахад компанийг удирдахад нь тусалж байна. Өөрийгөө нэг хараач, чи муу ач тус мэддэггүй охин! Би чамд  нэг сайн заагаад өгье! Би чамайг үхтэл чинь зодно доо! Чи хулгай хийнэ гэнэ ээ!

Ээж:        Чи үнЭэжээр ач мэддэггүй өөдгүй амьтан юм! Чөтгөр шиг зантай амьтан!

Ваньшин:      Үгүй ээ, үгүй, би биш.

Аав:                 Худлаа жүжиглэнэ гэнэ ээ?!

Ваньшин:      Би үхээгүй байна!

Сү Сү:     Аав аа, битгий уурла л даа! Миний эгч ядуусын хороололд өссөн, тэр маш олон муу зуршил тэндээсээ сурсан байх, тэгээд тэрийгээ богино хугацаанд засаж чадахгүй байгаа байх.

Ах:           Уул голыг өөрчилж болох ч, хүний төрөлх занг өөрчлөхөд хэцүү гэдэг энэ дээ! Чи өмнө нь мөнгө хулгайлдаг байсан, одоо бүр ээжийн гоёл чимэглэлийг хулгайлах зүрхтэй болчихож!

Ядуусын хорооллынхон үнЭэжээр сэжгийн юм!

Ээж:        Ваньшин, чамайг гэртээ авчирснаас хойш бид чамд хэзээ ч муу хандаж байгаагүй. Чи яагаад ийм зүйл хийв?

Ваньшин:      Энэ бол 10... Энэ бол арван жилийн өмнөх үйл явдал. "Хэрэв сэтгэл үхЭэжгүй бол, бие үхЭэжгүй; хүний төгсгөл бол Бурхны Ээжлэл юм." Тэнгэр надад дахин нэг боломж олгосон байна…

Аав:         Чи муу юундаа инээгээд байгаа юм? Өвдөг сөхөр! Би чамайг өвдөг сөхөр гэж байна.

Ваньшин:      (Дотроо) Гэр гэдэг сэтгэл санаа тайван газар байх ёстой, гэтэл миний хувьд энэ нь хүршгүй зүйл болжээ. Өмнөх амьдралдаа би тэрхүү өчүүхэн зүйлийн төлөө бүх зүрх сэтгэлээ зориулсан ч, эцэст нь аймшигтай үхлээр төгссөн.

Та нар намайг анхнаасаа гэр бүлийн гишүүн гэж үзээгүй юм чинь…

Ваньшин:      Баримт, нотолгоо чинь хаана байна? Намайг гоёл чимэглэл хулгайлсан гэж байна. Яаж батлах юм?

Ах:           Сү Сү чамайг хэзээ ч гүтгЭэжгүй. Манай Шэнь гэр бүлд чамаас өөр ийм зүйл хийх хүн байхгүй.

Аав:         Чи муу тэрслүү охин, намайг эсэргүүцЭэж зүрхтэй байх нь нээ! Чамайг өвдөг сөхөр гэж байна.

Ваньшин:      Би сөхрөхгүй! Би сөхрөхгүй!

Аав:                 Чи муу адсага, урдаас үг хэлнэ гэнэ ээ? Чи эсэргүүцЭэж гээд байна уу?

Ваньшин:      Тэр, Шэнь Сү Сү, зүгээр л амаараа намайг буруутгаж байна! Танай Шэнь гэр бүлийнхэн түүнийг үнЭэжээр бөөцийлөх юм аа!

Сү Сү:     Эгч ээ, таныг Шэнь гэр бүлийн төрсөн охин, харин намайг ердөө л өргөмөл охин гэдгийг би мэднэ. Би яаж таныг гүтгэж зүрхлЭэж билээ, эгч ээ?

Ээж:        Чи ээжийнхээ итгэлийг маш их алдлаа. Сү Сү маш найрсаг, чамд үргэлж хүндэтгэлтэй ханддаг. Чи харин хариуд нь ингэж хандаж байгаа юмуу?

Ах:           Чи төрсөн охин нь байлаа гээд яах юм? Сү Сү бидэнтэй 17 жил хамт байсан, тэр бол миний жинхэнэ дүү. Би, Шэнь Пин, амьдралдаа нэг л ийм дүүтэй.

Аав:         Чи муу ач тус мэддэггүй охин, одоохон очиж хаалганы хажууд өвдөг сөхөр! Хоол идЭэжийг хориглоно! Сү Сү чамайг уучлах хүртэл босож болохгүй!

Сү Сү:     Аав аа, би яаж эгчийг уучлахгүй байж зүрхлЭэж билээ? Эгч бол Шэнь гэр бүлийн төрсөн охин. Тэр юу хүссэнээ хэлж, юу хүссэнээ хийж чадна. Би ердөө л таны өргөмөл охин шүү дээ.

Аав:         Сү Сү, тэгж битгий хэл. Чи бас л ээжийнхээ хүүхэд нь. Ээжийнх нь нүдэнд та хоёр яг адилхан, үргэлж тэгш ханддана.

Сү Сү:              Ээж ээ, та надад үнЭэжээр сайн хандах юм.

Аав:         Чи муу ач мэдЭэжгүй охин, гэр бүлд гай тарьж байж л санаа чинь амрах нь уу? Одоохон өвдөг сөхөр, үгүй бол чамайг Шэнь гэр бүлээс хөөнө!

Ваньшин:      Би ч энэ гэр бүлд удаан баймааргүй байна.

Аав:                 Чи юу гэнэ ээ?

Ваньшин:      Би Шэнь гэр бүлтэй холбоогоо тасалмаар байна гэж хэллээ.

Аав:         Чи өөрийгөө ямар их юманд бодож байхын? Чамайг олон жил өсгөчихөөд байхад нэг муу цаасаар холбоогоо тасална гэж бодоо юу?

Сү Сү:   Тийм ээ, эгч ээ, та яаж ингэж чадаж байна аа? Ээж таныг арван сар хэвлийдээ тээж төрүүлсэн. Та ээжийн зүрхийг хутгаар зүсэж байгаагаа мэдЭэжгүй байна уу?

Ах:           Аавыг зүгээр л уурандаа тэгж хэлснийг чи мэднэ, хохирогч болж жүжиглЭэжээ боль. Бас тэр янз бүрийн дүр эсгэдэг заль мЭэжээ ч боль.

Ээж:        Чи яагаад ийм болчихов оо? Чи яагаад Сү Сү шиг ухаалаг байж болдоггүй юм бэ?

Ваньшин:      Намайг төрүүлж, өсгөсөн гэнэ ээ? Би зөв сонсов уу? Би асрамжийн газарт өссөн. 14 настайгаасаа өөрийгөө тэжэЭэжийн тулд гарч ажиллахаас өөр аргагүй болсон. Та нар намайг хэзээ төрүүлж өсгөсөн юм бэ?

Ээж:        Ваньшин, чи ээжийгээ буруутгаад байгаа юм уу? Би ч гэсэн чамайг алдахыг хүсээгүй. Би 17 жилийн турш өөрийгөө буруутгаж ирсэн. Чи ээжийгээ ойлгож болохгүй гэж үү?

Ваньшин:      Тэгээд та өөрийгөө тайвшруулахын тулд хүүхэд өргөж авсан уу? Та түүнд бүх зүйлийг өгсөн. Түүний төлөө та бүр өөрийгөө төрсөн охинтой гэдгийг ч хүмүүст мэдэгдээгүй. Та үнэхээр гайхалтай хүн юм аа.

Ах:           Эцсийн эцэст чи ердөө л Сү Сүд атаархаж байсан байна. Биднийг ингэж сүрдүүлж чадна гэж битгий бод. Чам шиг шунахай, ашиг хонжоо хайгч хүн Шэнь гэр бүлээс явахад бэлэн байна гэдэгт би итгэхгүй байна.

Ваньшин:      Шэнь гэр бүлд тийм сайхан юм юу байгаа юм? Би, Шэнь Ваньшин, үнэхээр шийдсэн. Шэнь ноёнтон, би маргааш гэрээ боловсруулаад явуулъя.

Аав:         Чи намайг хэн гэж дуудсан? Би чиний аав.Чиний сайхан амьдрахыг хүсэхгүй байгааг харж байна, тийм үү? Өнөөдөр би чамайг үхтэл чинь зодно доо.

Ваньшин:      Та надад сургамж өгсөөр л байх уу? За яах вэ, хэрэв та нарын хэн нь ч намайг амар тайван байлгахыг хүсэхгүй байгаа бол амар тайван байхаа больцгооё.

Ах:           Сү Сү

Ээж:                Сү Сү, чи зүгээр үү?

Аав:                 Чи…

Сү Сү:     Ээж ээ, эгчид маань юу тохиолдсоныг би мэдэхгүй байна. Миний эгч надад харгис хандаж байна. Гэхдээ эгч минь л тайвширч байвал би бага зэрэг зовсон ч яах вэ.

Ээж:        Ваньшин, чи яг юу хүсээд байгаа юм бэ? Сү Сү бол чиний дүү. Тэр чамд юу хийсэн юм? Чи яагаад түүнд ийм харгис хандаж байгаа юм? Ээж нь та хоёрыг эв найртай байхыг л хүссэн. Чи яагаад манай гэр бүлийг үймүүлээд байгаа юм бэ?

Эрэгтэй: Ваньшин, чи яаж ийм болчихов оо? Чи миний итгэлийг алдаж байна.

Ваньшин:      Би ямар болсон гэж? Би та нарын гутлыг долоож, дээрэлхүүлэхээ больсон чинь дасахгүй байна уу?Ийм жаахан зүйл болоход, та нар тэсвэрлэж чадахгүй байна. Тэгвэл би яах вэ? Энэ шархнууд юу вэ? Энэ бүгд Шэнь гэр бүлийн та нарын ач гавьяа.

Хоёр нүүр гаргахаа больцгоо. Хатагтай Сү, намайг зодуулах болгонд та тэнд байгаагүй. Гэхдээ би таны нүдэнд нэг ч дусал нулимс олж харж байсангүй.

Ээж:                Үгүй ээ, Ваньшин.

Сү Сү:     Ээж ээ, эгч надад ийм их дургүй, намайг асуудлын гол болгож байгаа юм чинь би явъя.

Ээж:                Үгүй ээ, чи явж болохгүй. Чамайг явчихвал ээж нь яах юм бэ?

Ах:           Чамайг зодуулсанд хэнийг буруутгаад байгаа юм? Чи ийм байхад хэн ч чамд туслахгүй.

Аав:         Чамайг эргэж ирснээс хойш энэ гэрт амар амгалан өдөр гэж байсангүй. Чи Шэнь гэр бүлтэй холбоогоо тасалмаар байна гэсэн үү? За яах вэ, би хүслийг чинь биелүүлье. Зайл! Одоохон Шэнь гэр бүлээс зайл!

Ваньшин:      Хүслийг минь биелүүлсэнд баярлалаа, ноён Шэнь. Өө, бас сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Шэнь гэр бүлд миний зарцуулсан бүх зардлын өрийн бичгийг надад өгөөрэй. Би бүгдийг нь төлнө. Өнөөдрөөс эхлэн би Шэнь гэр бүлтэй холбоогоо тасаллаа.

Аав:         Тонилоод өг, чи муу мэдэхгүй охин!

 

Аав:         Энэ охин ер нь юу хүсээд байна аа? Тэр үнэхээр Шэнь гэр бүлтэй бүх холбоогоо тасалмаар байна гэж үү! Шэнь гэр бүл түүнд юу хийсэн гэж?

Ах:           Миний бодлоор тэр ердөө Сү Сүд атаархаж байна. Гадаа гараад зовж эхлэхээрээ тэр өөрөө уйлаад, гуйж гувшаад эргээд  ирнэ дээ.

Аав:                 Ирэг л дээ! Түүнийг эргэж ирэхэд нь би хөлийг нь хуга цохино!

Эрэгтэй:         Ваньшин үргэлж даруухан, дуулгавартай байсан. Тэр яаж гэнэт ийм болчихов оо?

Сү Сү:     Аав аа, эгчийг битгий буруутга. Энэ миний буруу. Би үнэнийг хэлж эгчийг зовоох ёсгүй байсан юм. Үгүй бол эгч маань...

Ээж:        Сү Сү, чиний буруу биш. Чи зөвхөн үнэнийг л хэлсэн. Хэрэв Ваньшин чиний хагаст ч болов хүрэхээр сайн байсан бол тэр ийм байдалд орохгүй байсан.

Аав:         Тэр Шэнь гэр бүлээс холбоогоо тасалмаар байгаа биз дээ? За яах вэ, би түүний хүслийг биелүүлье. Туслах аа!

Туслах:   Ноёнтон.

Аав:         Шэнь гэр бүлийн энэ нууцыг хэнд ч задруулж болохгүй. Шэнь гэр бүлээс гарсан бүх зардлын тоо баримтыг нь гаргаадир, тэр юугаараа төлөхийг нь би хармаар байна.

 

Фафа:    Ваньшин, чи энд байхдаа санаа зоволтгүй ээ. Манай гэр жаахан замбараагүй ч тухтай шүү.

Ваньшин:      Өө, чи намайг гэртээ байлгаж байхад би яаж гомдоллох билээ?

Фафа:     Чи юу яриад байгаа юм? Хэрэв чи намайг авчраагүй бол би аль хэдийн өлсөж үхэх байсан. Одоо санаа зоволтгүй, надад идэх хоол байгаа цагт чи өлсөхгүй.

Ваньшин:      Өө, Фафа, чи үнэхээр сайн хүн юм аа.

Фафа:              Ниао авга аа, та ирчихсэн үү?

Авга:                Бүх зүйлээ цэгцэлчихсэн үү?

Фафа:              Өө тийм, цэгцэлчихсэн.

Авга:       Хөөе, хөршүүд болохоор л би энэ хэдэн хог новшинд чинь 80 юань өгье. Өөр хүн байсан бол 20 юань ч өгөхгүй байх байсан шүү. Хмм, 50, 70, 80, май чамд.

Фафа:              Надад санаа тавьсанд баярлалаа.

Ваньшин:      Түр хүлээгээрэй, эдгээр зүйлсийг 100,000 юаниас багаар зарахгүй.

Ниао авга:     Юу?

 

Ваньшин:      Эдгээр зүйлсийг 100,000 юаниас багаар зарахгүй.

Ниао авга:     Чи юу гэнэ ээ?

Ваньшин:      Би эдгээр зүйлс 100,000-аас их үнэлгээтэй гэж хэлж байна.

Ниао авга:     Чи муу жаал, юу ярьж байгаагаа мэдэж байна уу? Энэ хэдэн хог новшоо чи 100,000 юань гээд байгаа юм уу? Чиний ухаан санаа чинь эрүүл үү, эсвэл чи шуналдаа хөтлөгдөөд солиорчихов уу? Тэгээд чи, би чамтай гэр бүл шигээ ханддаг. Би чамд ийм өндөр үнэ хэлж байхад чи юугаа хийгээд байгаа юм бэ? Чи... чи...

Фафа:     үгүй... үгүй.

Ниао авга аа, энэ бол дөнгөж сая асрамжийн газраас ирсэн эгч маань байгаа юм аа. Тэр сайн ойлгохгүй ээ.

Ваньшин:      Хөөе, чи…

Ваньшин:      Өө бурхан минь, ердөө л 100,000 юань шүү дээ! Энэ бол Цяньлун хааны үеийн цэцгэн хээтэй шаазан аяга байна! Ниао авга, та алдахгүй ээ!

Ниао авга:     Хөөе, чи мэддэг байсан юм бол эрт хэлэхгүй яав аа! Юугаа хийгээд байсан юм?

Ваньшин (дотроо):     Өмнөх амьдралдаа Цяньлун хааны үеийн цэцгэн хээтэй шаазан аягыг хулгайлж, маш удаан хугацаанд харамссан. Гэтэл энэ амьдралдаа би үүнийг үнэхээр олж авлаа!

Ваньшин:      Та сайн бодсон уу, Ниао авга? Энэ бол Цяньлун хааны үеийн цэцгэн хээтэй  шаазан аяга, ховор эд! Өө, би бүр зармааргүй болчихлоо.

Ниао авга:     150,000 юань төлье,

Ваньшин:      Авга та үнэхээр өгөөмөр хүн шүү, тэгвэл та мөнгөө төл!

Ниао авга:     Май чамд! Энэ хоёр охин үнэхээр юм дуулгах нь ээ!

Фафа:              Болгоомжтой яваарай.

Хоёул:    Хаха, би нар баяжчихлаа!

Ваньшин:      За за, чи энэ мөнгийг аль хэдийн долоо, найман удаа тоолчихлоо!

Фафа:     Ваньшин, чи үнэхээр гайхалтай юм аа! Хөдөө тосгоноос санамсаргүй түүсэн тэр олон гар урлалын зүйлс дотор жинхэнэ эртний эдлэл байна гэж би хэзээ ч бодсонгүй. Би амьдралдаа ийм их мөнгө харж байсангүй! Май Ваньшин, чи энэ мөнгийг ав.

Ваньшин:      Тэгж болохгүй ээ.

Фафа:     Өө, зүгээр л ав аа. Хэрэв чи байгаагүй бол би тэдгээр зүйлсийг хог гээд зарчих байсан.

Ваньшин:      Надад Шэнь гэр бүлээс бүрмөсөн холбоогоо тасалж, тэдэнд хариуг нь барихад үнэхээр мөнгө хэрэгтэй.

За яах вэ, энэ мөнгийг зээл гэж бодъё. Би дараа нь хүүтэй нь төлнө өө.

Фафа:     Ваньшин, чи юу яриад байгаа юм бэ? Ямар зээл, ямар хүү вэ? Бид хоёрын хооронд... чи үнэхээр ийм нарийн ярих хэрэгтэй гэж үү? Зүгээр л энэ мөнгөө хадгал,

 

Ээж:        Сү Сү, чи маш их цус алдсан, сайн юм идэж тэнхрээрэй. Ваньшин чамайг яаж ингэж хүчтэй цохиж чадаж байна аа!

Сү Сү:     Ээж ээ, эгч магадгүй зүгээр л уурласан байсан болохоор л намайг тэгж хүчтэй цохисон байх.

Ашгүй та тэр өдөр тэнд байсан, үгүй бол юу болох байсныг би үнэхээр төсөөлж чадахгүй байна.

Аав:                 Өө, тэрнийг битгий өмгөөл.

Ах:           Миний бодлоор тэр ядуусын хороололд өсөөд бүрмөсөн эвдэрч, ямар ч найдвар алга.

Туслах:   Ноёнтон, би хатагтай Ваньшинийг Шэнь гэр бүлд эргэж ирээд гаргасан бүх зардлыг шалгаж үзлээ.

Аав:         Тэгээд тэр хэдийг зарцуулсан байна? Тэр яаж төлөхийг нь би хармаар байна.

Туслах:   Түүний банкны хуулга "тэг" байна.

Ах:           Туслах аа, чи тэр муу амьтныг хамгаалахыг хүссэн ч ийм утгагүй худал хэлж болохгүй. Түүн шиг шунахай хүний банкны хуулга нь яаж 0 байх юм?

Туслах:  Хоёрдугаар залуу эзэнтэн! Энэ бүгд үнэн шүү.

Аав:         Яаж ийм байж болдог билээ? Тэр Шэнь гэр бүлд ирээд дөрвөн жил болсон. Тэр эдгээр жилүүдэд юу ч идэж, юу ч өмсөөгүй гэж үү? Тэр сүүлийн хэдэн жил яаж амьдарч байсан юм бэ?

Ээж:                Чи андуурсан байх. Ваньшин бол бидний охин. Яаж ийм юм байна гэж?

Аав:                 Үнэн байна.

Ээж:                Яаж ийм юм байж болдог билээ?

Туслах:   Хатагтай, тэр үед ноёнтон та хоёр Ваньшинийг эргэж ирснийг Сү Сү мэдвэл сэтгэл нь өвдөх вий гэж санаа зовсондоо, санхүүгийн хэлтэст Ваньшинд ямар ч халаасны мөнгө өгөхгүй байхыг тусгайлан даалгаснаа мартсан гэж үү?

Ээж:        Би тэгж хэлсэн гэж үү?

Ах:           Ээж ээ, Сү Сү сар бүр 100,000 юанийн халаасны мөнгөтэй байх ёстой, тийм үү?

Том ах:   Та юу бодож байсан юм бэ? Ваньшинд сохор зоос ч өгөөгүй хэрэг үү?

Ах:           Том ах аа, чи юу хэлэх гээд байна вэ? Ваньшинг Сү Сүтэй зүйрлэж болох юм уу? Тэгээд ч энэ ээжийн буруу биш. Хэрэв түүнд мөнгө байхгүй байсан бол тэр гэр бүлээсээ асууж болох л байсан. Өрөвдөлтэй харагдах гэж жүжиглэж байж.

Том ах:   Миний хэлэх гэсэн санаа энэ биш.

Сү Сү:     Ээж ээ, миний эгчийн хоол хүнс, хувцас хунар, өдөр тутмын хэрэгцээ бүгд гэрт байгаа, түүнд мөнгө хэрэггүй.

Ээж:        Тийм ээ, бид түүнд хэзээ ч муу хандаж байгаагүй. Халаасны мөнгө өгөхгүй байсан ч тэр хоолоор хэзээ ч дутаагүй.

Туслах:   Тэр хатагтай, Ваньшин эдгээр бүх жилүүдэд гэрт нэг ч удаа хоол идэж байгаагүй.

Бүгд:       Юу?

Аав:         Утгагүй юм! Тэр өдөр бүр гэртээ байдаг байж яаж хоол идэхгүй байх юм? Тэрний сандал… тэрний сандал хаана байна?

Туслах:   Түүний сандал бол түүний сандал биш байсан! Ваньшинд сандал байдаггүй байсан.

Ээж:        Яагаад?

Туслах:   Яагаад гэвэл хоёрдугаар залуу эзэн тэгж тушаасан юм.

Ах:           Битгий дэмий юм яриад бай! Би хэзээ тэгж хэлсэн юм?

 

(Дурсамж хэсэг)

Аав:         Хахаха! Тэр үед ээж чинь намайг энэ хоолоор өөртөө татаж байсан юм.

Ах:           Аав аа ээж ээ. Та хоёр энэ хоолонд үнэхээр дуртай шүү.

Ваньшин:      Ээж ээ, аав аа, би та хоёрт хөдөөнөөс хэдэн юм авчирсан. Энэ бидний өөрсдөө тарьсан самар байгаа юм. Үнэхээр гоё амттай.

Ээж:                Сү Сү, юу болов?

Сү Сү:              Би зүгээр ээ.

Ах:           Сү Сү...

Сү Сү самрын харшилтай, энэ түүнийг алах гэж байна!

Ваньшин:      Би мэдээгүй шүү дээ!

Ээж:                Сү Сү, ээжийгээ битгий айлга!

Аав:                 Хурдан түүнийг эмнэлэгт хүргэ!

Тэр асрамжийн газарт сурсан заль мэх хэрэглэхээ боль! Дахиад ингээд үзээрэй чи.

Ваньшин:      Аав аа, би үнэхээр санаатай тэгээгүй!

Ах:           Чамайг дахиж энэ ширээний ард суухыг би зөвшөөрөхгүй! Чамд энэ гэрт байх оронзай байхгүй!

Том ах:   Ширээн дээр ийм заваан юм байх ёсгүй.

Ах:           Дүү минь битгий ай. Ах чинь чамайг эмнэлэг хүргэж өгье.

Ваньшин:      Би үнэхээр санаатай тэгээгүй шүү дээ!

(Дурсамж дуусав)

 

Ах:           Ийм тэнэг байна гэж би яаж мэдэх билээ? Би түүнийг ширээнд сууж болохгүй гэж хэлээд л суулгаагүй хэрэг үү?

Том ах:   Тэгэхээр Ваньшиний Шэнь гэр бүл дэхь амьдрал ийм байсан гэж үү? Яаж ийм байж болох вэ?

Ах:           Тэр гэртээ хоол идэхгүй байсан ч гадагшаа гарч болно шүү дээ.

Том ах:   Тэр гадуур хооллох мөнгөө хаанаас олж байсан юм бэ?

Ээж:        Яаж ийм байж болдог бил ээ? Ваньшин эдгээр жилүүдэд яаж амьдарч ирсэн юм бэ?

Туслах:   Хатагтай, би шалгаж үзсэн. Ваньшин эдгээр бүх жилүүдэд зарц, шивэгчидтэй хамт хооллож байсан байна. Гэхдээ…

Аав:                 Гэхдээ юу гэж?

 

 

Том ах:   Сү Сү, тэр бүх зүйлс бол Шэнь гэр бүлийн өмч. Хэрэв чи хүсвэл ах нь чамайг өдөр бүр тийшээ авч явж байна.

Сү Сү:              Баярлалаа, том ах аа!

Ваньшин:      Ах аа та хүрээд ирэв үү?

Том ах:            Чи яагаад ийм шунахай юм бэ? Өөрийгөө хараач!

Ваньшин:      Үгүй ээ, том ах аа...

Том ах:   Дуугүй бол! Би чиний шалтаг тоочихыг сонсмооргүй байна! Туслах аа,

Туслах:   Залуу эзэн...

Том ах:   Санаж ав, өнөөдрөөс эхлэн тэр Шэнь гэр бүлийн ямар ч хоол хүнсийг идэжболохгүй. Бид түүнд энэ муу зуршлынх нь төлөө сургамж өгөх ёстой.

Туслах:   За.

Том ах:            Идсээр л байна уу?!

 

 

Том ах:            Яагаад ийм өөдгүй байсан юм бэ?

Ах:           Ах аа, энэ таны буруу биш. Шэнь гэр бүл түүнд ямар ч өргүй. Эдгээр жилүүдэд бид түүнийг үл тоомсорлосон байлаа гээд юу гэж? Тэгээд ч тэр гэрээс маш их зүйл хулгайлсан; сая саяын үнэтэй эд зүйлс. Гомдоллох юу байгаа юм бэ?

Ээж:        Бид Ваньшинийг буруугаар ойлгосон бололтой. Түүний хулгай хийснийг нь уучлах ёстой. Ваньшинийг хурдан олцгооё.

Ах:           Тэрний хаана байгааг хэн мэдэх юм? Магадгүй тэр дахиад л нөгөөхачин найзуудтайгаа хамт байгаа байх.

Ээж:        Өө тийм, Ваньшинд мөнгө байхгүй. Тэр гарцаагүй компани дээр очих байх. Компани дээр очиж түүнийг олцгооё. Ваньшинийг олсны дараа бид бүх зүйлийг ярилцаж болно.

Том ах:   Тэгье.

Ах:           Үгүй ээ…

Сү Сү:     Та ямар ч арга хэрэглэсэн хамаагүй, одоохон... Шэнь Ваньшинийг ажлаас нь хал!

 

 

Ваньшин:      Ухаалаг утасны хувьд мэдрэгчтэй дэлгэцболон суурилуулсан камерууд нь одоогийн технологийн гол ололт болоод байна, гэхээ зөвхөн сайн үйлдлийн систем л хэрэглэгчийн зуршлыг шийдэх гол өрсөлдөх чадвар юм. Ламинатан машин ашигласан ухаалаг утасны хөгжүүлэлт эцсийн шатандаа байна. Хэрэв та нар миний алхмуудыг дагавал ямар нэгэн том асуудал гарах ёсгүй.

Ажилтан:       Энэ бүгдийг хэлээд ямар хэрэг байгаа юм бэ? Энэ зүгээр л өөр хэн нэгний ажлыг хийж байгаа хэрэг. Энэ төслийг Ваньшин ганцаараа бүрэн хариуцаж байсан. Яагаад Шэнь Сү Сү үүнийг ингэж амархан булааж авч чадаж байгаа юм бэ?

Ажилтан 2:   Дуугаа аяд! Шэнь Сү Сү бол Шэнь гэр бүлийн том охин! Чи энд ажилламааргүй байгаа юм уу?

Ажилтан:       Том охин байлаа гээд яах юм? Тэр зүгээр л хөөрхөн царайтай хүүхэлдэй! Ваньшин явж байна, би ч бас энд ажилламааргүй байна.

Ваньшин:      За, дэмий юм ярихаа больцгоо. Энэ бол миний хувийн асуудал, та нарт хамаагүй.

Ажилтан 2:   Ваньшин, чи үнэхээр явж байгаа юм уу? Нээлт хийх цаг ойртож байна. Хэрэв чи одоо явчихвал...

Ваньшин:      Би өнөөдөр та нартай ажил төрлөө зохицуулах гэж ирлээ, ингэснээр та нар ирээдүйн ажилдаа хүндрэлтэй тулгарахгүй, шударга бусаар дээрэлхүүлэхгүй байх болно.

Ажилтан 2:   Арно машины гол технологи яах вэ? Чи энэ бүгдийг бага багаар босгосон шүү дээ. Чи үнэхээр үүнийг орхиход бэлэн байгаа гэж үү?

Ваньшин (дотроо):     Арван жилийн дараа ухаалаг утас эрчимтэй хөгжиж, Apple, Xiaomi болон бусад шинэлэг технологиуд ар араасаа гарч ирнэ. Тэдэнтэй харьцуулахад Шэнь гэр бүлийн бахархаад байгаа бүх зүйл ердөө л хоцрогдсон технологи. Өмнөх амьдралын туршлагатай байхад Шэнь гэр бүлийг гүйцэж түрүүлэх нь ердөө цаг хугацааны асуудал.

 

Жу менежер:        Санаа зоволтгүй ээ, Хатагтай Ваньшин аль хэдийн ажлаас халагдсан. Тэр одоохон эндээс гарна. За.

Шэнь Ваньшин, чамайг аль хэдийн халаагүй билүү? Чи энд юу хийж байгаа юм бэ? Юмаа баглаад эндээс зайл!

Ажилтан:       Жу менежер ээ, энэ компанийн хамгийн чухал төслүүд болох Яножи болон Канда-г бүгдийг нь Ваньшин удирдаж байсан. Та яаж түүнийг шалтгаангүйгээр халж зүрхэлж байна аа? Та нар бүгд түүний хийсэн ажлын нэр хүндийг хулгайлж байгаа чинь хангалтгүй гэж үү? Та нар яагаад түүнийг ингэж дээрэлхээд байгаа юм бэ?

Жу менежер:        Жан Яо, чи хэлж байгаа үгэндээ хариуцлага хүлээгээрэй. Аливаа төслийн ахиц дэвшил бол компанийн нийт ажилчдын хүчин чармайлтын үр дүн юм. Үүнийг яаж зөвхөн Шэнь Ваньшин ганцаараа хийсэн гэж үзэж болох юм бэ?

Ажилтан:       Гол бүтэц, хүрээг нь Ваньшин ганцаараа босгосон нь тодорхой байсан.

Жу менежер:        Хэрэв Шэнь хатагтай түүнд боломж олгоогүй бол түүн шиг тариачин хүнд Яножи, Канда зэрэг ийм том төслүүд дээр ажиллах боломж олдох байсан гэж үү?

Ажилтан:       Чи…

Жу менежер:        Тэгээд ч энэ компани Шэнь гэр бүлийнх. Шэнь гэр бүл Шэнь д хамаарна. Шэнь хэнийг халмаар байна, түүнийгээ халах эрхтэй. Өөр эсэргүүцэх хүн байна уу?

Ажилтан:       Энэ бол эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаа хэрэг!

Ажилтан 2:   Үгүй, үгүй, бид тушаал дагаж байна.

Жу менежер:        Чам шиг нийгмийн доод давхаргын хог новшнууд хөлд гишгүүлж байх ёстой юм. Бүгдээрээ сонсоцгоо! Шэнь хатагтайг эсэргүүцсэн хэн ч болов ийм хувь тавилантай тулгарах болно.

Ажилтан:       Жу менежер ээ, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ирсэн байна!

Жу Менежер:       За, яваарай, яваарай!

Ажилтан:       Хмм,

Ажилтнууд:  Ерөнхийлөгч өө

Жу менежер:        Ерөнхийлөгч өө, та өнөөдөр ямар хэргээр ирэв?

Аав:         Группийн үйл ажиллагаатай танилцъя. Группийн төслүүд хэр зэрэг ахицтай байна вэ?

Менежер:     Маш амжилттай! Шэнь хатагтайн удирдлага дор Яножи гар утас болон Канда худалдааны төвийн төслүүд төлөвлөгөөний дагуу явж, одоо эцсийн шатандаа орсон байна.

Аав:                 Сайн байна, надад танилцуул. Энд ирээгүй нэлээд удаж байна.

Менежер:     За, ийшээ морилно уу.

 

 

Ажилтан:       Ваньшин, чи үүнийг зүгээр тэсээд өнгөрөх гэж байгаа юм уу?

Ваньшин:      Би өнөөдөр огцрох өргөдлөө өгөхөөр төлөвлөж байсан юм!

Ажилтан:       Гэхдээ…

Менежер:     Ерөнхийлөгч өө, Шэнь хатагтай группийн ажилд орсноос хойш ямар гайхалтай амжилт гаргасныг хараач! Түүнийг үнэхээр гоц гэж хэлэхэд ч хэтрүүлсэн болохгүй шүү!

Ваньшин:      За, ажлаа сайн хийгээрэй, дараа уулзацгаая.

Ээж:        Ваньшин. Намайг өршөөгөөрэй,

Ваньшин:      Баярлалаа.

Аав:                 Ваньшин, зогс!

Менежер:     Шэнь Ваньшин, би чамайг саяхан халаагүй билүү? Чи яагаад явахгүй байгаа юм бэ? Аймшиггүйгээр ерөнхийлөгчийн замд хөндөлсөөд хариуцлагаа хүлээж чадах уу чи?

Ээж:        Халсан гэнэ ээ?

Менежер:     Хатагтай, энэ ажилтан компанид зүгээр суудаг, үймээн тарьдаг, компанийн уур амьсгалд ноцтой нөлөөлж байсан. Би түүнийг аль хэдийн халсан, одоо хөөж гаргаж байна!

Ээж:        Түр хүлээгээрэй, хэн чамд түүнийг халах эрх өгсөн юм бэ?

Менежер:     Хатагтай, та түүнийг таньдаг юм уу?

Ээж:        Тэр бол миний…

Ээж (дотроо):       Хэрэв Ваньшиний хэн болох нь илэрвэл Сү Сү яаж даван туулах вэ? Энэ хүүхэд маш мэдрэмтгий, тэр шүүмжлэлийг даахгүй байх.

Ээж:        Тэр бол манай гэрийн үйлчлэгчийн охин, хэн чамд түүнийг халах эрх эрх өгсөн юм?

Ваньшин:      Юу болоод байна? Шэнь Ваньшин, чи өөр юу хүлээгээд байгаа юм бэ?

Ажилтан:       Ваньшин үнэндээ Шэнь гэр бүлийн хүн юм уу?

Ажилтан 2:   Тэгвэл тэр үлдэж болох уу?

Менежер:     Тэр… гэрийн үйлчлэгчийн охин гэж үү?

Сү Сү:              Тийм ээ, тэр мөн.

Жу менежер ээ, чамайг компанид ирсэн эхний өдөр би чамд Ваньшин эгчид маань сайн санаа тавьж байгаарай гэж хэлсэн. Чи надад ингэж тусалж байгаа хэрэг үү?

Менежер:     Өө, тийм ээ, миний ой санамжийг хараач, таны хэлснийг би яаж мартаж чадав аа? Би үнэхээр зодуулах ёстой. За, энэ ажилтан компанид ямар ч үр бүтээл гаргаагүй болохоор... зүгээр ээ. Тэр Шэнь гэр бүлээс гаралтай юм бол үлдэг. Шэнь Ваньшин, үлд!

Ах:           Тэр үнэхээр ямар ч хэрэгцээгүй амьтан, түүнд ямар ч чадвар байхгүй юм байна. Чи үнэхээр бүх зүйл дээр Шэнь гэр бүлд найдах ёстой болж дээ.

Ээж:                Шэнь Пин, бага ярь.

Аав:         За, Ваньшин, бид өмнө нь юу болсныг ойлгосон. Энэ зөвхөн чиний буруу биш. Өнөөдөр ажлын дараа гэртээ хариад Сү Сүгээс уучлалт гуй. Өнгөрсөн бүхнийг мартацгаая.

Ваньшин:      Ерөнхийлөгч өө, би юу буруу хийсэн юм бэ? Би тэр Шэнь Сү Сүгээс уучлалт гуйх хэрэгтэй гэж үү? Би өмнө нь хэлсэн, надад Шэнь гэр бүлтэй ямар ч хамаарал байхгүй. Миний өнөөдөр энд ирсэн зорилго бол ажлаасаа гарах байсан юм.

Аав:         Юу гэнэ ээ? Чи үүнийг сайн бодсон уу? Энэ бол миний чамд өгч буй сүүлчийн боломж шүү,

Ээж:        Ваньшин. Зөрүүд зангаа боль. Уучлалт гуй. Энэ явдлыг ингээд өнгөрөөе.

Ваньшин:      Тийм ээ, өнгөрсөн явдал. Гэхдээ та нарын надад хийсэн зүйлсийг би хэзээ ч мартахгүй.

Шэнь Пин (Ах):    Шэнь Ваньшин, чи хэн рүү хашхираад байгаа юм бэ? Чи бол ердөө Шэнь гэр бүлийн цусыг сорж амьдардаг хог новш. Чамд ингэж хашхирах ямар эрх байгаа юм?

Том ах:   Ваньшин, битгий зөрүүдлэ.

Ээж:                Ваньшин, чамд юу тохиолдоо вэ? Яагаад ийм болчихсон юм бэ?

Ваньшин:      Би ямар болсон гэж? Энэ бүгд та нарын буруу биш гэж үү? За за... Би Шэнь гэр бүлд хэдий хэмжээний өр төлөх ёстойг та тооцож үзсэн үү?

Аав:                 Шэнь Ваньшин...

Ваньшин:     Би таах гээд үзэх үү? магадгүй "тэг" байх. Эцсийн эцэст танай Шэнь гэр бүлээс хэн ч тэр карт руу ганц ч сохор зоос хийж байгаагүй. Би танай Шэнь гэр бүлд дор хаяж дөрвөн жил амьдарсан,  тэгэхээр ядаж тэр хугацааны түрээс төлөх хэрэгтэй байх. 20,000 байхад хангалттай юу? Намайг дахиж битгий зовоо. Над шиг та нарын цусыгсорогч хэрэггүй амьтангүйгээр танай Шэнь гэр бүл илүү дээр амьдрах уу гэдгийг би хармаар байна.

Танай Шэнь гэр бүл илүү дээр амьдрах уу гэдгийг би хармаар байна.

Аав:                 Буцаад ир. Буцаад ир.

Менежер:     Муу Шэнь Ваньшин, чи үнэхээр ач санадаггүй өөдгүй амьтан юм! Шэнь Групп чамайг олон жил тэжээсэн байхад чи талархахаа мэдэхгүй.

Ерөнхийлөгч өө, бүх төслүүд хэвийн үргэлжилж байна. Энэ шимэгч Шэнь Ваньшингүйгээр компанид ямар ч нөлөө үзүүлэхгүй.

Сү Сү:     Тийм ээ аав аа, битгий уурла. Миний эгч бидний хэт эрхлүүлсэн занд дасчихсан болохоор л тантай ингэж ярьж зүрхэлж байгаа юм. Тэр зүгээр л... амьдрал ямар хатууг мэдэхгүй байна, хангалттай зовж зүдрэхээрээ Шэнь гэр бүл болон Шэнь группын ямар сайн байсныг ойлгох болно.

Аав:         Шэнь гэр бүлгүйгээр тэр хэн ч биш. Жу....

Менежер:     Жуге

Аав:         Жуге тийм тийм. Бушуухан мэдээлэл хүргэ.  Ямар ч компани Шэнь Ваньшинг ажилд авахыг хориглоно, үгүй бол тэднийг Шэнь гэр бүлийн дайсан гэж үзэх болно.

Менежер:     За.

Аав:         Шэнь гэр бүлгүйгээр Шэнь Ваньшин хэр удаан тэсэхийг би хармаар байна.

Том ах:   Аав аа, та арай хэтрүүлж байгаа юм биш үү?

Ах:           Огтхон ч үгүй! Ийм төрлийн ач мэддэггүй хүмүүстэй ингэж л харьцах ёстой! Тэр манай Шэнь гэр бүлтэй холбоогоо тасалмаар байна гэнэ үү? Аавын зөв.

Аав:         Тэр Шэнь Ваньшин айх ичихээ мэдэхээ больж. Сү Сү, чи компани дээр үлдэж, төслийг аль болох хурдан урагшлуул. Би тэр Шэнь Ваньшиныг харамсуулмаар байна.

Сү Сү:              Санаа зоволтгүй ээ, аав аа.

Аав:                 За, Жу менежер ээ, хурдан хүн авчирч эдгээрийг цуглуул.

Менежер:     За, за.

 

Том ах:   Сү Сү, Чи юу хийж байгаа юм?

Сү Сү:              Ах аа, би өрөөгөө цэгцэлж байна.

Том ах:   Одооноос эхлэн үйлчлэгчээр эдгээр зүйлсийг хийлгэж бай.

Сү Сү:              Ах аа, та энд ямар хэргээр ирэв?

Том ах:   Би…

 

Ваньшин:      Намайг дахиж битгий зовоо.

 

Том ах:   Юу ч биш ээ,

Сү Сү:              Би удахгүй компани руу явна. Ах аа, би хувцсаа солих хэрэгтэй байна.

Том ах:   За, чи юмаа хий дээ.

 

Ээж:        Миний нэгэн цагт жаргалтай байсан гэр бүл маань яаж байгаад ийм болчихов оо?

Том ах:   Ээж ээ, битгий уйл. Ваньшин хаанаас тийм их мөнгө олсон юм бол?

Ах:           Тэрийг гайхах хэрэггүй, тэр хулгайлсан гоёл чимэглэлээ зарж мөнгө олсон байж таараа.

Том ах:   Явахдаа ямар ч цүнх авч яваагүй. Яаж тэр их гоёл чимэглэлийг авч явах юм?

Ах:           Тэр аль хэдийн зарчихсан байх.

Том ах:   Тэгээд мөнгө нь? Түүний банкны картанд ямар ч гүйлгээний түүх байхгүй байна шүү дээ. Түүнд яаж тийм их бэлэн мөнгө байж болох билээ?

Ах:           Тэр өмнө нь заримыг нь аваад, үлдсэнийг нь өрөөндөө нуусан байж таараа. Би одоо очиж хайя. Тэгээд түүний юу хэлэхийг нь харъя.

 

Шэнь Ваньшиний өрөө хаана бил ээ?

Ах:           Энэ юун үнэр вэ? Өмхийрчихөж! Лю эгч ээ, би танд намайг Шэнь Ваньшиний өрөөнд аваач гэж хэлээ биз дээ? Та яагаад намайг агуулахад авчирсан юм бэ?

Лю эгч:   Хоёрдугаар залуу эзэн минь... Ваньшин энд амьдардаг юм шүү дээ.

Ах:         Лю эгч ээ, энд яаж хүн амьдарч болох юм бэ?

Лю эгч:   Хоёрдугаар залуу эзэн минь, би Ваньшинийг үргэлж хариуцаж ирсэн. Тэр энд дөрвөн жил амьдарсан.

Ээж:        Юу? Бидний хүүхэд маш их зовж зүдэрчихээд, гэртээ ирэхдээ ийм газар амьдрах ёстой гэж үү? Шэнь Вэй, чи бүх зүйлийг зохицуулсан гэж хэлээгүй билүү? Чи ийм байдлаар зохицуулсан хэрэг үү?

Аав:         Туслах аа, юу болоод байна? Чи яагаад миний охиныг агуулахад амьдруулж байгаа юм бэ?

Туслах:   Ноёнтон минь, та өөрөө үүнийг зохион байгуулснаа мартсан гэж үү?

Аав:                 Дэмий юм ярихаа боль! Энэ хэзээ тэгсэн юм?

 

(Дурсамж хэсэг)

Ваньшин:      Энэ миний гэр юм байх даа?

Аав:                 Туслах аа, тэрэнд өрөө бэлд.

Ах:           тэр үнэхээр ядуусын хорооллынх юм аа.Өмхий бас заваан.

Туслах:   Ноёнтон минь, бидэнд илүү сул зочны өрөө байхгүй байна.

Сү Сү:     Та Ваньшин эгч мөн үү? Санаа зоволтгүй ээ, би таны бүх зүйлсийг удахгүй буцааж өгнө өө. Угаасаа хэзээ ч минийх байгаагүй.

Том ах:   Хэн тэгж байна, Сү Сү? Энэ Шэнь гэр бүл чамд хамаатай, хэн ч чамаас үүнийг булааж авч чадахгүй.

Аав:         За за, зочны өрөө байхгүй гэнэ ээ? Өөр өрөө байна уу?

Туслах:   Ноёнтон минь, бас нэг агуулахын өрөө бий.

Аав:                 Тэгвэл агуулахын өрөөг ашиглая.

Туслах:            Гэхдээ хэзээ түүнийг…?

Аав:                 Тэрний ядуусын хорооллын үнэр нь арилсны дараа зочны өрөө рүү оруул.

Туслах:            Ойлголоо, ноёнтон.

 

(Одоо цаг)

Ээж:        Тийм ээ, чи төрсөн охиноо ийм харанхуй, чийгтэй газарт бүтэн дөрвөн жил амьдруулсан байна!

Аав:         За яахав. Би эргээд ирэхээр нь түүнд илүү сайн өрөө бэлдэж өгье.

 

 

Ах:           Ямар өмхий юм бэ? Надад битгий ойрт, цаашаа зогс.

Ээж:                За, Ваньшин, чи тэнд зогсож болно. Хаана ч зогссон адилхан шүү дээ.

Ах:           Бэлэн үү? За, 3, 2, 1, инээгээрэй

 

 

Том ах:   Лю эгч ээ, эдгээр нь бүгд Ваньшиний хувцаснууд уу?

Лю эгч:   Залуу эзэн минь, Ваньшинд мөнгө байхгүй. Эдгээр нь бүгд Сү Сү-гийн өмсөхөө больсон хуучин хувцаснууд байгаа юм.

Том ах: Хуучин хувцас аа? Сайхан харагдахгүй байна, наадахаа хая. Том ах нь чамд дараа илүү дээр хувцас авч өгнө өө. За юу?

Сү Сү:     За.

 

Том ах:   Өө, чи ирчихсэн үү? Май, энэ хувцсыг чамд зориулсан юм.

Ваньшин:      Баярлалаа, том ах аа. Энэ бол миний анхны бэлэг. Би үүнийг нандигнах болно.

 

Том ах:   (Дотроо) Хувцаснууд хүртэл... Энэ одоо гэр мөн гэж үү?

Ах:           Юунд нь хөөрхийлдөг юм. Хэрэв түүнд ямар нэг зүйл хэрэгтэй байсан бол тэр зүгээр л хэлж болох л байсан шүү дээ.

Ээж ээ, Том ах аа, та нар түүний гадаад төрхөнд хууртаж болохгүй. Тэр маш их зүйл хулгайлсан, тэр маш сайн амьдарч байсан нь гарцаагүй. Түр хүлээ, би одоо баримтыг нь олно.

Том ах:   Чи юу олов?

Хийц нь үнэхээр болхи юм. Энэ бол...

 

 

(Дурсамж хэсэг)

Ваньшин:      Том ах аа, том ах аа, таны төрсөн өдөр удахгүй болох гэж байна. Би сүм рүү яваад танд аз авчрах бурхны залбирлын эрхи авчирмаар байна.Маш үр дүнтэй гэж сонссон.

Сү Сү:              Ах аа, бид хоцрох нь, явцгаая,

Том ах:   юу ч байсан яахав.

Ваньшин:      Миний гэр бүл болсонд баярлалаа. Энэ бол миний сүмээс тусгайлан авсан бурхны залбирлын эрхи, энэ нь таныг үүрд амар амгалан, аз жаргалтай байлгах болтугай гэж ерөөе. Төрсөн өдрийн мэнд хүргэе, ах аа!

 

Том ах:   Миний зүгээр л нэг хэлсэн үгийг тэр ингэж итгэнэ гэж би хэзээ ч санасангүй.

Ах:           Тийм байх ёсгүй. Сү Сү түүнийг ямар нэг зүйл хулгайлахыг харсан гэж тодорхой хэлсэн, түүнд юу ч байхгүй байна гэдэг боломжгүй зүйл.

Том ах:   Хангалттай, хэрэв тэр үнэхээр ээжийн гоёл чимэглэлийг хулгайлсан юм бол тэр хоол идэж ч чадахгүй тийм ядуу байх боломжгүй.

Ах:           Сү Сү худал хэлэхгүй.

Том ах:   Гэхдээ Сү Сү андуурсан бол яах вэ? Бидэнд ямар нэг баримт байна уу? Бид түүний тайлбарыг хэзээ ч сонсож байгаагүй.

 

(Зодуулж буй дурсамж)

Аав:                 Чи хулгай хийсэн, би чамайг зодно, би чамайг зодно доо!

Ваньшин:      Надад байхгүй.

Аав:                 Ээжийнхээ сувдан зүүлтийг хаана нууснаа хэл чи.

Ваньшин:      Би үнэхээр мэдэхгүй, би үнэхээр мэдэхгүй байна.

Ах:           Цусны шинжилгээнд алдаа гарсан уу? Түүний аль хэсэг нь манай Шэнь гэр бүлийн генийг агуулж байгаа юм бэ?

Сү Сү:     Эгч ээ, зөрүүдлэхээ болиод, зүүлтийг нь ээжид буцааж өгөөд уучлалт гуй л даа. Ээж маш сайн хүн, тэр чамайг гарцаагүй уучлах болно.

Ээж:        Ваньшин, чи яагаад Сү Сү шиг байж ээжийгээ тайван байлгаж чаддаггүй юм бэ?

Ваньшин:      Том ах аа, ах аа, надад итгэ л дээ, би үнэхээр аваагүй, би үнэхээр тэр зүүлтийг аваагүй. Ах аа, надад итгэ.

 

(Одоо цаг)

Аав:         За, за, одоо юу ч хэлсэн оройтсон. Ваньшинд мөнгө байхгүй, тэр хэд хоногоос эргэж ирнэ. Өмнө нь шударга бус байсан байлаа ч, энэ төсөл хэрэгжсэний дараа би нөхөн олговор болгож түүнд удирдах албан тушаал бэлдэж өгнө өө.

За за, харахаа болиод явцгаа.

Лю эгч:   Тэр бол Шэнь гэр бүлийн төрсөн охин шүү дээ, тэд яаж ийм сэтгэл зүрхгүй байж чаддаг байна аа?

Ваньшин чи нэгэнт Шэнь гэр бүлээс явсан юм чинь, дахиж битгий эргэж ирээрэй.

 

 

Фафа:              Үнэхээр сайхан байна, Ваньшин!

Чамайг Шэнь гэр бүлд очсоноос хойш ингэж уулзаагүй үнэхээр удаж дээ.

Ваньшин:      Шэнь гэр бүлийн тэр хүмүүст таалагдахын тулд би жинхэнэ найзуудаасаа холдож, одоо бүх хүнд хаягдсан байна. Сонин юм даа.

Эзэн:               Май, та нарын шорлог ирлээ!

Ваньшин:      Сайхан үнэртэж байна шүү!Дарга аа, хэд болох вэ?

Эзэн:       Төлбөргүй! Хэрэв та хоёр тэр үед зочид буудлын гал түймрээс миний охиныг авраагүй бол тэр магадгүй үхчих байсан байх. Би яаж та нараас мөнгө авах билээ?

Ваньшин:      Та чинь…

Ваньшин:      Чи мартчихсан гэж үү?... Өнгөрсөн жил эсрэг талын зочид буудалд гал гарсан. Бид тэнд ажиллаж байгаад хэдэн хүн аварсан, тийм ээ? Эзний охин тэдний дунд байж.

Эзэн:       Тийм тийм. Та нар эхлээд хоолоо ид, би яваад хэдэн шорлог нэмж шарж өгье.

Ваньшин:      Баярлалаа, ах аа.

Фафа:     Өө, нээрээ Ваньшин, чи үнэхээр Шэнь гэр бүлээс явахад бэлэн байгаа гэж үү? Чи төрсөн эцэг эхээ олсон шүү дээ, тэгээд тэр нь Юнчэн хотын тэргүүн баян гэр бүлүүдийн нэг болох Шэнь гэр бүл.

Ваньшин:      Гэхдээ тэд намайг хэзээ ч гэр бүлийн гишүүн шиг үзэж байгаагүй. Хэрэв би тэдний үл тоомсорлолт, гадуурхалтыг амсана гэдгээ мэдсэн бол Юнчэн рүү эргэж ирэхгүй байх байсан юм.

Тэд баян байлаа гээд яах юм? Бид залуу байна, бид өөрсдөө баян болж чадна.

Фафа:     Ваньшин, чи зүгээр үү? Тэд чинь Шэнь гэр бүл шүү дээ. Тэдний ухаалаг утаснуудыг нь байг гэхэд, Юнчэн хотоор дүүрэн байгаа тэр том худалдааны төвүүд болох Канда их дэлгүүрийг нь хар. Бид чадна гэж үү дээ?

Ваньшин:      Одоохондоо бидэнд Яножи-той өрсөлдөх хөрөнгө байхгүй, гэхдээ өчүүхэн Канда их дэлгүүрийг бут ниргэх бол маш амархан зүйл.

Фафа:     Ваньшин, чи зүгээр үү? Чи Шэнь гэр бүлд байхдаа ямар нэгэн сэтгэцийн асуудалтай болоод өвчин тусчихсан юм биш биз дээ?

Ваньшин:      Би түүнд өөрийгөө нэг удаа үхсэн гэж хэлж болохгүй шүү дээ.

Фафа:     Ваньшин, чи юун утгагүй юм яриад байгаа юм бэ? Юнчэнийхэн бид хувцас хунар, өдөр тутмын хэрэгцээгээ авахдаа хамгийн түрүүнд Канда их дэлгүүрийг л боддог шүү дээ. Бид хоёр үнэхээр үүнийг хийж чадна гэж үү?

Ваньшин:      Чи онлайн дэлгүүрийн талаар сонсож байсан уу?

Фафа:              Онлайн дэлгүүр ээ?.

Ваньшин:      Тийм

 

 

Эрэгтэй: Би үүнийг дараа илүү сайжруулнаа.

Менежер:     Эдгээр бичиг баримтуудыг боловсруулаад ажил тарахаас өмнө надад өгөөрэй.

Эмэгтэй:        Би Яножи-гийн мэдээллийг бас боловсруулах ёстой байна. Цаг алга,

Менежер:     цаг алга гэнэ ээ? Цаг гарга. Чи ийм жаахан даалгаврыг ч дуусгаж чадахгүй байгаа юм уу? Чи ер нь энэ компанид юу хийж байгаа юм бэ? \

Эмэгтэй:        Чи…

Эрэгтэй: Надад цаг гарвал би ажлаа тарахаасөмнө хийж өгье.

Менежер:     Чи л юу сайн юу муу гэдгийг мэдэх хүн юм даа! Та нар шиг хүмүүс нохой шиг байхаар төрсөн! Өө, нээрээ, би та нарт нэг зүйл хэлэхээ мартчихаж. Та нар дахиж Яножи төсөл дээр ажиллах шаардлагагүй болсон. Шэнь хатагтай өөрийн биеэр хариуцаж авна. Одооноос эхлэн та нар зүгээр л туслах ажил хийж бай.

Эмэгтэй:        Яагаад бид энэ төслийг үргэлжлүүлж болохгүй гэж? Яагаад биднээс ингэж булааж авч байгаа юм бэ?

Менежер:     Учир нь энэ групп Шэнь гэр бүлийнх. Шэнь гэр бүлийнхэн юу хүссэнээ хийж болно. Үүний эсрэг үг хэлж зүрхлэх хүн байна уу? Та нар шиг хүмүүс бол Шэнь гэр бүлийн боолууд. Та нар хэзээ ч амьдралаа өөрчилж чадахгүй.

Менежер:     Хөөе, чи юугаа хийгээд байгаа юм бэ? Чи энд ажилламааргүй байгаа юм уу?

Эрэгтэй:         Би зүгээр л дахиж ажилламааргүй байна!

 

 

Эрэгтэй:         Өө, би тэсэж чадсангүй!

Эмэгтэй:        Үгүй ээ, чи сая үнэхээр догь байлаа! Би үүнийг хийхийг маш удаан хүлээсэн шүү! Тэр Жуге нохой эрх мэдлээ ашиглаад бидний нэр хүндийг хулгайлсан!

Түүнтэй аль эрт ингэж харьцах ёстой байсан юм.

Эрэгтэй:         Одоо бүх зүйл өнгөрсөн. Шэнь гэр бүлийн эсрэг босчихлоо. Юнчэний ямар компани одоо биднийг ажилд авч зүрхлэх вэ дээ?

Эмэгтэй:        Өө, бидэнд Ваньшин байгаа шүү дээ!

Эрэгтэй:         Нээрээ тийм, би яаж түүнийг мартаж чадав аа? Тэр бол суут ухаантан. Тэр л Яножи болон Кандаг хоёуланг нь санал болгосон хүн. Түүнд эргэж ирэх чадвар байгаа нь гарцаагүй. Одоо очиж түүнийг олцгооё.

Эмэгтэй:        Тэгье.

 

 

Сү Сү:              Ор ор. Юу болж байна?

Менежер:     Бүгд дууссан. Тэднийг бүгдийг нь халчихсан.

Сү Сү:              Юу болоо вэ?

Менежер:     Тэр хоёр новшоос л боллоо. Тэд олон нийтийн газар намайг хүчирхийллээ. Шэнь хатагтай, та миний төлөө үүнийг хийх хэрэгтэй!

Сү Сү:     За, тэднийг халах нь зөв. Одоо Яножи болон Канда миний мэдэлд ирлээ. Энэ нь Шэнь гэр бүл дэх миний хамгийн том амжилт байх болно. Яваад шархаа эмчлүүл дээ.

Менежер:     За.

Ажилтан:       Асуудал гарлаа, Шэнь хатагтай, Яножи-гийн ухаалаг үйлдлийн системд маш том аюулгүй байдлын цоорхой гарчихлаа...Систем ажиллагаагүй болох эрсдэл үүсэж байна.

Сү Сү:     Юу? Яаж ийм зүйл болж болдог юм бэ? Аюулгүй байдлын цоорхой байгаа бол яваад засаач! Яагаад энд цаг үрээд байгаа юм бэ?

Ажилтан:       Үүнийг зохицуулж чадах бүх хүмүүсийг халчихсан шүү дээ.

Сү Сү:              Та нар тэгээд юу хийж чаддаг юм?

Оператор:     Байна уу, байна уу, энэ Шэнь Групп байна. Санаа зоволтгүй ээ, энэ бол системийн асуудал, бид аль болох хурдан зохицуулна.

О 2:         Үнэхээр уучлаарай, бид таны хохирлыг заавал барагдуулах болно.

Сү Сү:              Яаж ийм зүйл болдог байна аа? Жу менежер, Жу менежер,

Менежер:     За

Сү Сү:     чи ямар ч арга хэрэглэсэн хамаагүй, энэ аюулгүй байдлын цоорхойг нэг өдрийн дотор зас.

Жу менежер:        Нэг өдөр гэнэ ээ? Тэр чинь дэндүү бага цаг байна шүү дээ! Би программ хангамжийн хөгжүүлэлт мэддэггүй!

Сү Сү:     Би чамд нэг өдөр өгнө. Хэрэв чи засаж чадахгүй бол ажилгүй гэж мэдээрэй.

Жу менежер:        Нэг өдөр. би нэг өдрийн дотор цоорхойг нөхөх хүнийг хаанаас олох юм бэ? Өө нээрээ, Шэнь Ваньшин... Тэр системийг босгосон, тэгэхээр түүнд арга байгаа л байх.

 

 

 

Ваньшин:      Жан Ян, Лили, та нар ямар хэргээр энд ирэв?

Эрэгтэй:         Бид ажлаасаа халагдчихлаа!

Ваньшин:      Үнэхээр уучлаарай, би та нарыг чирчихлээ.

Эмэгтэй:        Үгүй, үгүй, үгүй, Ваньшин, бидэнд одоо очих газар байхгүй. Чи биднийг хүлээж авна биз дээ?

Ваньшин:      Мэдээж! Та нар бол ахлах инженерүүд шүү дээ, би маш их баяртай байна! Өө, би та нарт танилцуулъя. Энэ бол миний хүүхэд насны хамгийн сайн найз, бас манай энэ удаагийн түнш.

Эрэгтэй: Сайн байна уу

Фафа:              Сайн байна уу, сайн байна уу! Та нарыг ирсэнд маш их баяртай байна!

Эмэгтэй:        Хөөх 10 хувь уу?

Ваньшин:      Бас энэ…

Энэ бол миний одоогийн төлөвлөгөө. Та нар юу гэж бодож байна?

Эмэгтэй:        Гайхалтай байна! Ваньшин, онлайн дэлгүүрийг буухиа хүргэлттэй хослуулж, баталгаат гүйлгээний загвар ашиглах нь онлайн худалдааны итгэлцлийн асуудлыг шийдэж байна. Чи бол суут ухаантан!

Эрэгтэй:         Бизнесийн загвар нь Канда-гийн биет дэлгүүрүүдэд маш хүчтэй нөлөө үзүүлэх болно.Ваньшин, чи Шэнь группын ажилтнуудтай өрсөлдөх гэж байна.

Ваньшин:      Би зөвхөн тэдэнтэй илт өрсөлдөөд зогсохгүй, тэднийг бүрмөсөн бут ниргэхийг хүсэж байна.

Эрэгтэй:         Гэхдээ Кандагаас гадна Шэнь группт чиний тэр үед босгосон Яножи систем байгаа. Чи түүний үнэ цэнийг мэдэх ёстой.

Ваньшин:      Анх би үнэхээр жаахан санаа зовж байсан. Гэтэл Шэнь гэр бүл та хоёрыг хална гэж хэн санах билээ? Системийг хариуцаж ажиллах тусгай хүнгүйгээр тэнд заавал цоорхой гарах болно. Үүнийг өөрийнхөө тарьсан лайг өөрөө эдлэх гэж хэлдэг юм.

Бүгд:       Жу менежер үү?

 

Жу менежер:        Хмм, би ийм чадвартай байсан ч болоосой, ийм хүн олж асуудлаа шийдүүлэх юмсан.

Ваньшин:      Жу менежер, та өнөөдөр намайг доромжлох гэж ирээгүй биз дээ?

Жу менежер:        Өнөөдөр бид өмнө нь хамт ажиллаж байсан болохоор ирлээ. Би чамд дахин үнэлэгдэх боломж олгохыг хүсэж байна. Хэрэв чи нэг өдрийн дотор аюулгүй байдлын цоорхойг засаад, өмнөх хайхрамжгүй байдлаа нийтэд хүлээн зөвшөөрвөл компани шийтгэл болгож цалинг чинь хоёр дахин бууруулж чамайг Шэнь Группт буцааж авъя.

Ваньшин:      Хэрэв би зөв санаж байвал, та Яножи-г бүгдийг нь Шэнь Сү Сүгийн хийсэн ажил гэж хэлээд байсан биз дээ. Одоо асуудал гарахаар яагаад над дээр ирж байгаа юм бэ? Шэнь Сү Сү үүнийг шийдэж чадахгүй байгаа болохоор уу?

Жу менежер:        Шэнь Ваньшин, ач мэдэхгүй байдлаа боль. Би чамд боломж олгож байна. Хотод ажилд орох гэж хэчнээн олон хүн цөхрөнгөө барж байгааг чи мэдэх үү?

Ваньшин:      Өө нээрээ тийм юм уу? Тэгвэл чи тэр хотод ажилд орох гээд цөхрөнгөө барж байгаа хүмүүсээ олоод аюулгүй байдлын цоорхойгоо засуул даа.

Жу менежер:        Чи... чи надаас татгалзаж зүрхэлнэ гэнэ ээ? Шэнь Группээс татгалзаж байна уу? Чи үр дагаврыг нь бодож үзсэн үү?

Ваньшин:      Жу менежер, та эхлээд өөрийгөө бодсон нь дээр байх. Хэрэв та өнөөдөртөө багтаж аюулгүй байдлын цоорхойг засахгүй бол Шэнь Сү Сү чамайг зүгээр орхино гэж бодож байна уу?

Жу менежер:        Чи... чи... за... за... та нар бүгд харж л бай!

Ваньшин:      Баяртай, Жу менежер ээ!

 

 

Сү Сү:     Аав аа, ямар аюулгүй байдлын цоорхой? Энэ бүгд хуурамч мэдээ байна. Тэнд ямар ч асуудал байхгүй.

Аав:         Нээрээ эгч чинь компани дээр ирсэн үү?

Сү Сү:     Үгүй ээ, эгч эдгээр өдрүүдэд ууртай хэвээрээ байна. Түүнийг эргэж ирэхээр нь би тандмессэж бичье.

 

 

Сү Сү:              Яножи-гийн аюулгүй байдлын цоорхойг хэрхэн зохицуулж байна?

Менежер:     Шэнь хатагтай, нэг өдөр гэдэг үнэхээр дэндүү давчуу байна.Өмнө нь Шэнь Ваньшин энэ төслийн бүх зүйлийг хариуцаж байсан...

Надад дахиад гурав хоног өгчих л дөө.

Сү Сү:     Миний хажууд тэр новшийн нэрийг дахиж битгий дурс. Би нэг өдөр гэсэн бол, нэг өдөр л байна. Компанид ийм олон хүн байхад үүнийг зохицуулж чадахгүй гэдэгт итгэхгүй байна.

 

Сү Сү:              Том ах аа,

Том ах:   Сү Сү, чи…

Сү Сү:     Би зүгээр л зарим бичиг баримтыг боловсруулж байлаа. Том ах аа, та өнөөдөр ямар хэргээр компани дээр ирэв?

Том ах:   Би Ваньшинтай уулзах гэж ирлээ. Тэр өнөөдөр ажилдаа ирсэн үү?

Сү Сү:     Хмм, үгүй ээ. Эгч эдгээр өдрүүдэд ууртай хэвээрээ байгаа. Тэр тайвшрахаараа эргэж ирэх байх.

Том ах:   Үгүй ээ, би түүнийг олох хэрэгтэй.

Сү Сү:              Том ах аа.

Энэ муу Шэнь Ваньшин. Яваад Яножи-гийн ухаалаг үйлдлийн системийг соль.

Зүгээр ажиллаж л байвал болох нь тэр. Аль болох хурдан гарга.

Менежер:     Өө, энэ сайн биш ээ. Ухаалаг үйлдлийн систем бол гол хэсэг нь шүү дээ. Та зүгээр л ингээд сольчих гэж үү?

Сү Сү:     Чи юу мэддэг юм? Суурилуулсан камер, мэдрэгчтэй дэлгэц, хөгжим тоглуулагч—эдгээр энтертайнмент функцууд хамгийн чухал нь. Би чамд яв гэсэн бол, зүгээр л яв. Дэмий юм ярихаа боль.

Менежер:     За.

Сү Сү:              Шэнь Ваньшин. Чамаар дутахгүй гэж мэдээрэй.

 

 

 

Фафа:     Таовү гэнэ ээ? Ваньшин аа, чи ийм богино хугацаант ийм том вэбсайт хийчихэж байгаа юм уу?

Энэ үнэхээр гайхалтай юм!

Ваньшин:      Одоохондоо битгий хэт их баярла. Миний чамаас хүссэн зүйл юу болж байна?

Фафа:     Санаа зоволтгүй ээ Ваньшин. Би ресторанд маш удаан байсан болохоор хүргэлтийн залуус намайг таньдаг хэвээрээ байгаа.

 

Фафа:     Ваньшин, энэ залуус бол чамд ярьж байсан Юнчэн хотын хүргэлтийн Ван Шин, Ма Фэн нар.

Ван Шин:       Зүгээр л амьдрах гэж хичээж байгаа.

Ма Фэн:         Ваньшин эгч ээ, надад өөр хийж чадах зүйл байхгүй, гэхдээ надад энэ салбарт бол хангалттай их хүч байна. Та юу хүргүүлмээр байгаагаа л хэл.

Ваньшин:      Өнөөдөр би та нарт ямар нэгэн ажил даалгахгүй, гэхдээ бидний хамтарч ажиллах нэг чухал төсөл байна.

Хоёул:    Төсөл өө?

Ван Шин:       Ламинатжуулах аа?

Ма Фэн:         Ваньшин эгч ээ, та надаар хүргэлт хийлгэмээр байгаа юм уу? Та ямар хүргэлтийн компани байгуулах гэж байгаа юм бэ? Би яаж хийхийг мэдэхгүй шүү дээ.

Фафа:              Хүргэлтийн компани биш ээ, энэ бол шуудангийн компани,

Ваньшин:      тийм ээ. SF Express нь Таовү (Taowu.com) сайттай нягт холбогдож, тусгайлан онлайн худалдааны үйлчилгээ үзүүлэх болно. Зүгээр л миний зааврыг дага.

Ма Фэн:         За, Фафа бид хоёр нэг нутгийнх, би түүнд итгэдэг. Та намайг юу хий гэж хэлнэ, би тэрийг л хийнэ.

Ван Шин:       Хахаха, тийм ээ, аймхай хүмүүс өлсөж, зоригтой хүмүүс хөгждөг юм. Би чиний төлөө ажиллахад бэлэн байна,

Ваньшин:      санаа зоволтгүй, би та нарт шударга хандах болно.

Хоёул:    За.

 

 

Ваньшин:      Сайн байна уу,

Ах аа, Таовү (Taowu.com) сайтыг сонирхоод үзээрэй.Хэрэглэхэд маш хялбар шүү. Та онлайнаар дэлгүүр хэсэж болно, тэд таны хаягаар хүргэж өгнө.

За, баярлалаа.

Фафа:     Ваньшин аа, тренд болж байна, үнэхээр тренд болж байна! Нэг өдөр хүрэхгүй хугацаанд аль хэдийн 300 гаруй захиалга ирчихлээ! Ма Фэн болон бусад залуус бараг л ачааллаа дийлэхгүй байна.

Ваньшин:      Дараа нь бүр ч их захиалга ирэх болно.

Дүрэмт хувцсаа хийгээд дараа нь Таовүг орон даяар сурталчил. Тэр үед л бид үнэхээр амжилтад хүрэх болно. Өө нээрээ, ажилд авах мэдээллээ хурдан байршуулаарай.

Фафа:              За.

 

 

Эрэгтэй:         Хөөе, Ваньшин,

Фафа:              Ваньшин аа, юу болов? Чи зүгээр үү?

Эрэгтэй: Ваньшин сүүлийн үед дэндүү их ядарлаа. Амрах газар олъё.

Ваньшин:      Зүгээр ээ, миний цусан дахь саахар багассан байх. Удахгүй зүгээр болчихно.

Том ах:   Ваньшин,

 

 

Фафа:              Шэнь залуу эзэн, та энд юу хийж байгаа юм бэ?

Том ах:   Ваньшин,

Ваньшин:      Шэнь залуу эзэн, би танай Шэнь гэр бүлд өртэй байсан мөнгөө аль хэдийн төлчихсөн гэж бодож байна.

Том ах:   Ваньшин аа, ах нь чамайг гэртээ аваачих гэж ирлээ.

Эмэгтэй:        Том ах аа?

Эрэгтэй:         Ваньшин гэрийн үйлчлэгчийн охин биш билүү? Яагаад?

Фафа:     Шэнь гэр бүл тэр өргөмөл охиноос болоод олон жилийн турш Ваньшиний хэн болохыг хүлээн зөвшөөрөөгүй. Одоо болохоор түүнийг үйлчлэгчийн охин гээд байсан.

Эрэгтэй: Юу болоод байна аа?

Ваньшин:      Би танай Шэнь гэр бүлтэй ямар ч хамаагүй гэж аль эрт хэлснээ санаж байна. Та одоо миний ах биш.

Том ах:   Ваньшин, ах нь чамайг зүгээр л уурандаа тэгж хэлснийг чинь мэдэж байна. Гэр бүлийн асуудлуудыг шалгаж үзсэн, энэ бүгд ердөө л үл ойлголцол байсан байна. Ахтайгаа хамт гэртээ харьцгаая.

Ваньшин:      Та намайг зүгээр л нэг үл ойлголцол гэдэг үгээр аргацааж чадна гэж бодоо юу? Шэнь гэр бүлд би ямар амьдралаар амьдарсныг та мэдэх үү? Би бүтэн дөрвөн жилийн турш та нарын хүйтэн хөндий харьцаа, зодуур нүдүүр, үндэслэлгүй буруутгалыг тэвчиж ирсэн.

Том ах:   Үнэхээр уучлаарай,

Ваньшин:      Уучлаарай гээд л болоо юу?

Фафа:              Аа, Ваньшин, юу болов?

Том ах:   Ваньшин!

Фафа:              Энэ бүгд та нарын буруу,

 

 

 

Ах:           Ээж ээ. Ээж ээ юу болоод байна аа?

Ээж:        Би зүгээр л гэнэт цээж бачуураад байна. Ваньшин хаашаа явчихав? Яагаад түүний сураг гарахгүй ийм удаж байгаа юм бэ?

Ах:           Энэ Шэнь Ваньшин үнэхээр санаа зовоож байна!

Аав:         За, за, дахиж битгий санаа зов доо. Шэнь Линь түүнийг хайхаар явсан биз дээ?

Ээж:        Ваньшин бол миний төрсөн охин. Би эцэст нь түүнийг олсон байтал, тэр дахиад гэрээсээ зугтчихлаа. Мэдээж би санаа зовно шүү дээ!

Ах:           Энэ бүгд түүний хэрэгцээгүй байдлаас л болж байгаа юм. Тэр бүх зүйлээрээ Сү Сүгээс доор, тэгээд үргэлж түүнд атаархаж явдаг. за за, би ажилдаа явлаа. Би одоо явлаа.

Фафа:     жүжиглэхээ боль! Ваньшин танай Шэнь гэр бүлээс болоод л ийм болсон.

Эмэгтэй:        Ваньшин компани дээр үргэлж бусдын зараалд явдаг байсан. Түүний өөрийнх нь санаачилсан төслүүдийг хулгайлж, эцэст нь түүнийг ажлаас нь халсан. Түүнийг Шэнь гэр бүлийн төрсөн охин гэж хэн хэлж чадах юм бэ?

Том ах:   Төслүүдийг нь хулгайлсан гэнэ ээ?

Энэ юу гэсэн үг вэ?

Эрэгтэй: Та нар төрсөн охинтойгоо өргөмөл охиныхоо төлөө ингэж харьцдаг хэрэг үү? үнэхээр утгагүй юм!

Ах:         Том ах аа, та эмнэлэгт юу хийж байгаа юм бэ?

Том ах:   Ваньшин тэр…Эмч ээ, миний дүү ямар байна?

Фафа:              Ваньшин ямар байна?

Эмч:        Энэ хүүхэд өмнө нь хүчирхийлэлд өртөж байсан байна. Түүний биеэр дүүрэн сорви байна, бас маш их тэжээлийн дутагдалд орсон байна. Түүнийг бүрэн эдгэрэхэд их хугацаа шаардагдана. Гэрт нь аваачиж сайн амраа.

Ах:           Ердөө хэдхэн удаа хоол алгассан байтал яаж ийм ноцтой байж болдог юм бэ?

Эмч:        Шэнь эмч ээ, энэ өвчтөний шинжилгээний хариуг хараач.

Ах:           Яаж ийм байж болох вэ дээ? Энэ чинь амьд хүн мөн үү?

Ах аа, бид Ваньшинийг хүчирхийлсэн гэж үү?

Том ах:   Ваньшин,

Фафа:              Ваньшин, чиний бие яаж байна? Дээрдэж байна уу?

Ваньшин:      зүгээр л глюкоз тариулсан, одоо дээрдэх болно.

Эмэгтэй:        Ваньшин, чи биднийг үхтэл минь айлгалаа!

Том ах:   Ваньшин, чи яаж байна?

Ваньшин:      Намайг энд авчирсанд баярлалаа. Энэ бол эмнэлгийн төлбөр. би танд одоо ямар ч өргүй шүү,

Том ах:   Ваньшин, Чи яагаад ийм зөрүүд юм бэ? Эмч чамайг амрах хэрэгтэй гэж хэлсэн. Явцгаая, том ах нь чамайг гэр лүү авч явъя.

Ваньшин:      Гэр гэнэ ээ? Цонх ч байхгүй тэр хонгилын өрөө гэр юм уу? Ганц аяга, савх ч байхгүй тэр газар гэр юм уу? Би та нарын тэр гэр бүлийн гишүүд гэгдэх хүмүүсээс болж л ийм болсон.

Ах:           Шэнь Ваньшин, хэн чамд том ахтайгаа ингэж ярих эрх өгсөн юм? Тэр үед болсон бүх зүйл чиний хийсэн зүйлээс л болсон шүү дээ. Чи тэрийг л санаж байгаа байлгүй.

Том ах:   Шэнь Пин, дуугүй бол! Ваньшин, том ах нь өмнө нь буруу зүйл хийжээ. Ах нь дахиж тийм зүйл болохгүй гэдгийг баталж байна. Энэ бол чиний өмнө нь ахдаа өгсөн зүйл. Ахад нь маш их таалагддаг.

 

 

Ваньшин:      Тэгэхээр та... та миний өрөөнд орж үзжээ. Би Шэнь гэр бүлд ийм олон жил амьдарсан байтал, та миний өрөөнд анх удаа орж үзэж байгаа нь энэ байх.

Ах:           Чамайг гэртээ харь гэж хэлсэн, чи яагаад одоо ч ингэж маргалдсаар байгаа юм бэ?

Ваньшин:      Та яагаад тэнд хэдэн жил амьдраад үзэж болохгүй гэж?

Шэнь гэр бүлийн хоёрдугаар залуу эзэн, би танаас асуумаар байна, тэр үед намайг хулгай хийсэн гэж тангараглаж байсан хүн, тэр хулгайлсан эд зүйлийг олсон хүн нь та өөрөө байсан биз дээ?

Ах:           Шэнь Ваньшин

 

Ваньшин:      би танай ямар ч картыг ашиглаагүй. Явахдаа ганц ч ачаа тээш аваагүй. Шэнь Сү Сү хэдхэн үгээр намайг гүтгэж байхад шалгаж үзэхийг ч оролдоогүй.

Том ах:   Ваньшин, би буруу зүйл хийж. Надад алдаагаа засах боломж олгооч, тэгэх үү?

Ваньшин:      Алдаагаа засах аа? Намайг зодож, доромжилж, харанхуй зооринд хаяж байсан тэр бүх хугацааныхаа төлөө юу? Дөрвөн жилийн дараа чи яагаад надад хайртай дүр эсгээд байгаа юм бэ? Хожимдсон хайр бол өвснөөс ч үнэгүй, үнэ цэнгүй зүйл. Харин энэ эрхиний хувьд... чи үүнийг зүүх эрхгүй хүн.

 

 

Ээж:                Шэнь Мин, чи ирчихэв үү. Ваньшин буцаад ирсэн үү?

Өө, Ваньшин одоо болтол эргэж ирэхийг хүсэхгүй байгаа хэрэг үү?

Сү Сү:     Ээж ээ, эгч таны санааг ойлгохоороо аяндаа л хүрээд ирнэ.

Ах:           Асуудал хэтэрхий томорсон байна, тэр эргэж ирэхийн оронд гудамжинд зар сурталчилгааны хуудас тараахыг илүүд үзэж байгаа юм байлгүй.

Аав:         Чи юу гэнэ ээ? Миний охин, Шэнь гэр бүлийн нэр хүндтэй охин гудамжинд зар тарааж байна гэнэ үү? Энэ чинь одоо ямар гээчийн зүйл вэ?

Том ах:   Аав аа, танд зөвхөн Шэнь гэр бүлийн нэр хүнд л чухал байгаа юм уу?

Аав:                 Чи юу хэлэх гээд байна?

Том ах:   Ваньшин яагаад гэртээ ирэхийг хүсэхгүй байгаа нь гайхах зүйл биш. Гадаа амьдрал хэцүү, ядаргаатай байлаа ч Шэнь гэр бүлд зодуулж байснаас дээр.

Аав:                 Юу?

Том ах:   Сү Сү, чи үнэхээр Ваньшинг ээжийн зүүлтийг хулгайлж байхыг харсан юм уу?

Сү Сү:     Би…

Ах:           Ах аа, та юу хэлэх гээд байгаа юм бэ? Ваньшинг гүтгэсэн гэж сэжиглээд байгаа юм уу? Бид гурав хамт өссөн шүү дээ, тэр яаж тийм зүйл хийж чадах билээ?

Том ах:   Сү Сү, би чамаас сонсмоор байна.

Сү Сү:     Би эгчийг ээжийн өрөө рүү орохыг харсан, маргааш нь ээжийн зүүлт алга болчихсон байсан.

Ээж:                Шэнь Нин, чи юу хийгээд байна?

Том ах:   Ээжийн өрөө рүү олон хүн орж болно. Энэ бол ямар ч баримт биш. Тэгэхээр чи түүнийг ээжийн зүүлтийг авч байхыг нь нүдээрээ хараагүй байх нь ээ, тийм үү?

Ээж:        За за, Сү Сү, тэр бол чиний дүү. Энэ ердөө л нэг зүүлт шүү дээ. Яагаад түүнийг гэмт хэрэгтэн шиг байцаагаад байгаа юм бэ?

Том ах:   Ердөө нэг зүүлт гэнэ ээ? Гэтэл Ваньшин үүнээс болж хэдэн арван удаа ташуурдуулсан. Би зүгээр л Сү Сүгээс хэдэн асуулт асуулаа. Харин та нар яав? Ваньшинг зодуулж байхад бидний хэн нь түүнийг өмгөөлж гуйсан бэ?

Ах:           Тэглээ ч гэсэн, түүнээс өөр хэн зүүлт хулгайлах юм? Би юу, эсвэл Том ах уу? Зөвхөн Шэнь Ваньшин л мөнгөөр дутагдаж байсан.

Том ах:   Бүх Шэнь гэр бүлийн гишүүд дотроос зөвхөн Шэнь Ваньшин мөнгөөр дутагдаж байсан нь бидний буруу биш гэж үү? Хэн түүнд амьжиргааны зардал өгсөн юм?

Ах:           Тэр хулгай хийх ёсгүй байсан юм.

Том ах:   Тэр хулгай хийгээгүй. Би банкны хуулгыг нь шалгасан, үлдэгдэл нь тэг байна. Тэр манай гэр бүлийн картыг хэзээ ч ашиглаагүй. Харин Сү Сү, чиний сарын зардал 200,000-аас буудаггүй.

 

 

Ах:           Ах аа, та яг юу хэлэх гээд байна? Та Сү Сүд эргэлзээд байгаа юм уу? Тэр маш эелдэг охин. Тэрнээс гадна, тэр бидний амийг аварсныг битгий мартаарай.

 

 

(Дурсамж хэсэг – Гал түймэр)

Том ах:   Шэнь Пин, сэрээрэй! Шэнь Пин, яваарай!

Эрэгтэй: Туслаарай! Миний ээж дотор байгаа шүү дээ! Хэн нэгэн миний ээжийг авраач!

Том ах:   Сү сү, чи биднийг аварлаа.

Сү Сү:     Тийм ээ, ах аа.

Том ах:   За.

 

 

Одоо цаг

Сү СҮ:     Тийм ээ, том ах аа, хоёрдугаар ах аа, та нар бол миний хамгийн дотны гэр бүл. Өөрийнхөө амиар ч хамаагүй би та нарыг аврах болно!

Том ах:   Би тийм утгаар хэлээгүй юм аа. Би зүгээр л бүгдийг Ваньшинийг гэх гадуурхлаа болиосой гэж хүсэж байна.

СүСү:               Юу? Канда маш их хэрэглэгчээ алдаж байна гэнэ ээ!

 

Эрэгтэй: Энэ дэндүү үнэтэй байна шүү дээ! Яагаад үнэ нь дахиад нэмэгдчихэв ээ?

Эмэгтэй:        Хөөе, энэ бидний сая авсан даашинз биш үү?

Эрэгтэй: Бурхан минь, маш хямдхан байна шүү дээ! Хуурамч юм болов уу?

Эмэгтэй:        Үгүй дээ. Энэ Таовү маш алдартай олон хүмүүс хэрэглэж байгаа.

Тэд бараа жинхэнэ эсэхийг нь баталгаажуулж, хуурамч бол арав дахин нугалж төлнө гэсэн.

Эрэгтэй: Нээрээ юу? Тэгвэл бид яагаад Канда дэлгүүр хэсэж байгаа юм бэ? Дэндүү үнэтэй юм! Бид дахиж хэзээ ч ирэхгүй!

 

 

Менежер:     Ерөнхийлөгч өө, бид хэрэглэгчээ алдаж байгаа гол шалтгаан бол энэ Таовү! Хэдхэн хоногийн өмнө гарч ирсэн мөртлөө маш хүчтэй байна. Хэдхэн хоногийн дотор аль хэдийн хэдэн арван мянган захиалга авчихаж.

Аав:                 Би харъя.

Том ах:   Ийм төрлийн платформ нь түрээс болон агуулахын зардлыг байхгүй болгож байгаа учраас зардлыг нь маш их бууруулж байна. Гэхдээ ийм том хэмжээнд хүрэхийн тулд зөвхөн худалдаачдын барьцаа мөнгийг цуглуулах нь хангалтгүй.

Менежер:     Өө, бас нэг зүйл, Кандад хөрөнгө оруулж байсан ноён Хуан бодлоо өөрчилж, хамтын ажиллагаагаа цуцалсан. Тэр…

Аав:         Тэр юу гэж хэлсэн?

Менежер:     Тэр өчигдөр Таовүгийн төв байранд очиж, тэдэнд хөрөнгө оруулахаар болсон гэж хэлсэн.

Том ах:   Юу?

 

 

 

Фафа:     Эрхэм ээ, ийшээ. Ноён Хуан, энэ бол Ваньшин, Таовүг үүсгэн байгуулахад биднийг удирдсан хүн.

Хуан:       Ваав, хурдацтай өсөж буй Таовүгийн үүсгэн байгуулагч нь эмэгтэй хүн, тэгээд ийм залуухан байна гэж санасангүй! Ваав, эрчүүдээс дутахгүй хүчирхэг залуу авьяастан байна!

Ваньшин:      ноён Хуан, та биднийг хэтэрхий өндөр үнэлж байна. Бид одоохондоо жижигхэн байна. Хэрэв бид хөгжихийг хүсвэл тань шиг туршлагатай хүмүүст найдах хэрэгтэй.

Ноён Хуан:    За, хөрөнгө оруулалт авахын тулд та нарт жинхэнэ чадвар байгаа эсэхийг харах хэрэгтэй.

Ваньшин:      Ноён Хуан, бид танд үйл ажиллагааныхаа зарчмыг товч тайлбарлая...

Ноён Хуан:    Маш сайн, гайхалтай. Кандатай хамтран ажиллахаас татгалзаж, энэ тусгай аяллыг хийсэн маань үнэ цэнтэй байлаа. Гэхдээ надад өөр нэг асуулт байна. Таовү сайт болон "BlackAnt" төлбөрийн системийг баталгаат гүйлгээний загвар ашиглан нэгтгэж, худалдагч, худалдан авагч хоёрын итгэлцлийг шийдсэн нь гайхалтай байна. Гэхдээ энэ загварыг орон даяар сурталчлах нь хэцүү хэвээр байх болно. Хүмүүс онлайн худалдаанд дасаагүй байна шүү дээ.

Ваньшин:     Ноён Хуан, бид энэ асуудлыг бодолцсон. Үүнийг шийдэх тийм ч хэцүү биш.

Хуан:       Надад хэлээч.

Ваньшин:      Бид ердөө хүмүүсийн төлбөр төлөх дадал зуршлыг төлөвшүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүн бүрийг BlackAnt-тэй холбож, онлайн төлбөр тооцоог бэлэн бус төлбөрөөр солих хэрэгтэй.

Ноён Хуан:    Чи ийм залуухан мөртлөө маш их амбицтай юм аа!

Ваньшин:      100 хувийн итгэлгүй байсан бол би таныг яаж ийм холоос урих билээ?

Хуан:       Энэ чинь…

Ваньшин:      Хуан ноёнтон, Энэ бол QR кодоор төлбөр төлөх систем.

Ноён Хуан:    Таны санаа болон төлөвлөгөө маш боловсронгуй байна. Хэрэв энэ амжилтад хүрвэл... Би хүмүүсийн амьдралын хэв маяг, хэрэглээний зуршлыг бүрмөсөн өөрчлөх юм. энэ төсөлд хөрөнгө оруулъя.

Ваньшин:      Цаг үеэ олсон хөрөнгө оруулалт хийсэн ноён Хуан танд баярлалаа.

Ноён Хуан:    Сайн төслүүдэд хөрөнгө оруулахыг хүссэн хөрөнгө оруулагчид үргэлж олон байдаг. Хичээж ажиллаарай, ертөнц залуу хүмүүс та нарын гарт байна.

Ноён Хуан:    За би явлаа.

Ваньшин:      Та ийшээ явна уу.

 

 

 

Том ах:   Канда-гийн хэрэглэгчийн алдагдал 10 хувиас давсан бөгөөд нэмэгдсээр байна. Хэрэв ингэж үргэлжилбэл манай групп санхүүгийн маш ноцтой хямралд орох магадлалтай байна.

Ээж:        Сү Сү, санаа зоволтгүй, өөрийгөө хэт их битгий буруутга. Эцсийн эцэст энэ чиний буруу биш.

Хэний буруу гэж? Энэ Таовү гэдэг зүйл гэнэт л гарч ирлээ.

Ах:           Тийм шүү. Магадгүй энэ нь түр зуурын зүйл байгаад хэд хоногийн дараа алга болох байх.

 

 

 

Менежер:     Ерөнхийлөгч өө, Taoвү-ийн үүсгэн байгуулагч нь Шэнь Ваньшин.

Бүгд:                Юу?

Ах:           Яаж ийм юм байж болно гэж? Тэр зар тараагаад явж байсан биш билүү? Тэр бүр үүнээсээ болоод хэдэн хоногийн өмнө эмнэлэгт хэвтсэн шүү дээ. Түүнд яаж Taoвү-д зарцуулах цаг байх билээ?

Ээж:        Ваньшин эмнэлэгт байгаа юм ууХэзээ тийм юм болсын? Чи яагаад надад хэлээгүй юм бэ?

Аав:                 Чи одоо гарч болно.

Менежер:     За.

Том ах:   Би дэндүү их сандарсан байсан болохоор танд хэлэх цаг байсангүй.

Ээж:                Үгүй, үгүй, би түүнийг олох хэрэгтэй.

Том ах:   Ваньшин одоо зүгээр ээ, зүгээр л жаахан тэжээлийн дутагдалд орсон. Тэр аль эрт эмнэлгээс гарчихсан.

Ээж:        Тэжээлийн дутагдал гэнэ ээ? Тэр яаж тэжээлийн дутагдалд ордог байна аа? Энэ бүгд миний буруу, би сайн ээж байж чадсангүй.

ААв:        Тэр хангалттай удаан гадуур байлаа. Одоо түүнийг буцааж авчрах цаг болсон. Бид түүнийг дахиж ингэж дураар нь явуулж болохгүй.

 

 

 

 

Бүгд:                Төлөө!

Эмэгтэй:        Анхны хөрөнгө оруулалтаа авсны баярыг тохиолдуулан манай үүсгэн байгуулагч Шэнь Ваньшинг хэдэн үг хэлэхийг урьж байна.

Бүгд:       Үг хэлээрэй, үг хэлээрэй.

Ваньшин:      Би хэдхэн үг хэлье. Юуны өмнө бид ноён Хуанаас амжилттай хөрөнгө оруулалт авлаа. Энэ нь манай "Black Ant Payment" болон "Taowu.com" зөв замдаа орсон гэсэн үг юм. Энэ бүхэн энд байгаа хүн бүрийн хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой. Та нартаа үнэхээр их баярлалаа,

Эмэгтэй:        Баярлалаа, захирал аа.

Фафа:     Үнэхээр гоё юм аа.

Ваньшин:      Мэдээж, энэ бол Шэнь Ваньшин миний зүгээс үзүүлж буй өчүүхэн талархал юм. Бидэнд ирээдүйд хийх агуу зүйлс улам их байх болно! Хоёрдугаарт, манай QR кодыг орон даяар, бүр дэлхий даяар сурталчлахын тулд манай компанийн дараагийн алхам бол QR код унших болон төлбөрийн программ суулгасан, хямд бөгөөд ашиглахад хялбар ухаалаг утас бүтээж, ирээдүйнхээ бат бөх суурийг тавих явдал юм.

Фафа:     Өө, нээрээ Ваньшин, манай компанийн нэр юу вэ? Би чамаас өмнө нь асуухад чи дандаа шийдээгүй байна гэдэг байсан шүү дээ.

Ваньшин:      Үнэндээ би ч бас энэ талаар бодсон. Намайг Шэнь гэр бүлийг бут ниргэнэ гэж хэлэхэд та нар бүгд намайг зүүдэлж байна гэж бодож байсан, гэхдээ санаанд оромгүй нь бидний цуцашгүй хичээл зүтгэлийн ачаар богино хугацаанд итгэл найдвар олж харлаа. Энэ юу вэ? Энэ бол домог! Тиймээс манай компанийг "Legendary Era" (Домогт эрин) гэж нэрлэе!

Бүгд:                Сайхан нэр байна! Урагшаа, Домогт эрин! Урагшаа!

 

 

 

Ээж:                Ваньшин.

Ваньшин:      танай Шэнь гэр бүл хэзээ ч болихгүй нь ээ?

Ах:           Шэнь Ваньшин, чи ээжтэйгээ ингэж ярьж яаж зүрхэлж байна аа?

Ваньшин:      Миний юу хэлэх нь чамд хамаагүй!

Ах:           Чи…

Ээж:                Ваньшин, чи намайг юу гэж дуудаад байгаа юм бэ? Би чиний ээж байна!

Ваньшин:      Ээж ээ? Би гэрийн үйлчлэгчийн охин биш билүү? Та хэний ээж билээ? Та Шэнь Пингийн ээж, та Шэнь Ниний ээж, та Шэнь Сү Сүгийн ээж. Харин миний ээж мөн үү? Та эх хүнийхээ үүргийг ганц удаа ч болов биелүүлж байсан уу?

Сү Сү:     Гуйя, суугаад ярилцъя. Намайг үзэн ядаж байгааг чинь би мэднэ, чи юу хүссэнээ хэлж болно, гэхдээ ээжийн сэтгэл өвдөж байна.

Фафа:              Хөөе, бүгдээрээ нэг зүйл үнэртэж байна уу? Цай үнэртэж байна!

Эмэгтэй:        Өө, тэгээд энэ чинь ногоон цай байна шүү дээ! (Доромж утгаар – "ногоон цай" гэдэг нь дүр эсгэгч эмэгтэй гэсэн утгатай).

Аав:         За за, Ваньшин, аав нь чамайг эдгээр жилүүдэд шударга бус зүйлтэй тулгарсаныг чинь мэдэж байна. Тэр үед чамайг цохисон маань жаахан түргэдсэн хэрэг байлаа. Чи эдгээр өдрүүдэд гадаа хангалттай их жүжиг тавилаа, одоо гэртээ харих цаг болсон. Тэгээд тэр сүүлийн үед оролдоод байгаа тэр платформийг чинь бид гэртээ харихаар чинь зохицуулж өгнө өө.

Ваньшин:      Би зүгээр л хэлж байсан юм, өнөөдөр ямар салхи салхилаад манай нэр хүндтэй Шэнь Группийн дарга биеэрээ надтай уулзахаар ирдэг байна аа гэж. Тэгсэн энэ чинь эцэг охины хайрын жүжиг байж!

Том ах:   За, бид үнэхээр чамайг гэртээ эргүүлээд авчрах гэж ирлээ,

Ваньшин:      тийм үү? Хэрэв би үнэхээр гэртээ харьвал яах вэ, Таовү яах юм?

Аав:         Мэдээж, чиний платформыг Шэнь Групптэй нэгтгэх болно! Чи бол ердөө эмэгтэй хүүхэд... Хүүхэд байж олон нийтийн өмнө ингэж нүүр царайгаа харуулах нь ямар олигтой байх вэ? Ирээдүйд харин хэн хариуцах вэ гэдгийн хувьд, чи болон чиний дүү та хоёр чадвараараа өрсөлдөх хэрэгтэй. Ингэвэл шударга болно.

Ваньшин:      Шударга ёс? Надад ямар ч шударга зүйл харагдахгүй байна. Би зөвхөн тэнгэрээс унах асар том худал зүйлийг л харж байна.

Аав:                 Чи яаж надтай ингэж ярьж зүрхэлж байна аа! Чиний хүмүүжил хаана байна?

Ваньшин:      Надад гэр бүл байхгүй, тэгэхээр надад ямар хүмүүжил байх билээ? Би тэднийг удирдаж Taoвүг эхнээс нь босгосон. Яагаад та, ноён Шэнь, хэдхэн үгээр үүнийг булааж авахыг оролдоод байгаа юм бэ? Тэгээд та намайг Шэнь Сү Сүтэй чадвараараа өрсөлдөх ёстой гэж хэлж байна уу? Тэр чадах уу? Та чадах уу?

Ах:           Шэнь Ваньшин, ач мэдэхгүй амьтан! Бид чамд боломж олгох гэж гэртээ авчрах гээд ирж байна. Сү Сү бүх зүйлээрээ чамаас дээр. Чи зүгээр л түүнтэй өрсөлдөж чадахгүй байх вий гэхээс айж байна уу?

Ваньшин:      Ямар инээдтэй юм бэ! Би түүнээс айж байна гэнэ үү! Би түүн шиг хэрэгцээгүй амьтнаас айж байна гэнэ үү! Хоёрдугаар залуу эзэн Шэнь, танд эхлээд тархи толгойгооүзүүлэх цаг байна уу? Хэрэв тэр үнэхээр надаас дээр байсан бол, тэр ийм том Шэнь Групп болон Канда Групптэй байж байгаад яагаад над шиг гарааны компанид хэрэглэгчээ алдаж байгаа юм бэ?

 

Ах:           Шэнь Ваньшин, чи….

Ваньшин:     Би зүгээр ээ. Минийхээр Шэнь Групп л сүүлийн үед жаахан тааруухан байгаа бололтой.

 

 

Сү Сү:     Чи гадаа сүүлийн хэдэн өдөр маш их зовсон байх. Бид бүгд чамд маш их санаа зовж байна. Зүгээр л бидэнтэй хамт гэртээ харь. Хэрэв чи зугтахыг хүсэж байгаа бол би чамд боломж олгоно.

Ваньшин:      Юу? Чи надад боломж олгоно гэнэ ээ? Тэгвэл би чамд баярлах ёстой байх нь ээ.

Сү Сү:              Бид гэр бүл шүү дээ, яагаад надад баярлана гэж?

Ваньшин:      Шэнь Сү Сү, чи тэр үед миний Яноки болон Кандаг хулгайлсан, одоо чи миний Платформыг хулгайлахыг оролдож байна. Үнэхээр шуналд хязгаар гэж байхгүй юм аа. Чи нэг өдөр өөрийнхөө шуналд хахаж үхэхээс айхгүй байна уу?

Сү Сү:              Эгч ээ, та юу яриад байгаа юм бэ? Би огт ойлгохгүй байна.

Ах:           Шэнь Ваньшин, дэмий юм ярихаа боль! Яножи болон Канда хоёулаа Сү Сүгийн хийсэн ажил байсан. Тэр чамд ямар хамаатай юм?

Эмэгтэй:        Юу гэнэ ээ! Тэр хоёр төслийг хоёуланг нь Ваньшин санаачилсан. Шэнь Сү Сү бол Шэнь гэр бүлийн том охин гэсэн статусаараа далайлгаж тэднийг хүчээр булааж авсан юм.

Ах:           Хөөе, тэрнийг өмгөөлөхөөсөө өмнө тархиа ажиллуул л даа. Түүн шиг хүн яаж ийм том төсөл хэрэгжүүлэх чадвартай байх билээ? Түүнээс гадна... Яножи утас бол зах зээл дээрх бусад утаснуудаас өөр, ухаалаг системтэй.

Эмэгтэй:        Энэмуу бардам зантыг хараад байгаарай.

Ваньшин:      Ийм хүмүүстэй маргалдах хэрэггүй. Шэнь гэр бүлийнхэн сохор бөгөөд зүрх сэтгэлгүй, тэд зөвхөн итгэхийг хүссэн зүйлдээ л итгэдэг.

Ах:           Шэнь Ваньшин, чи энд юу яриад байгаа юм бэ?

Ваньшин:      Би хэлсэн шүү дээ, би бол ердийн нэг хүн, танай Шэнь гэр бүлд тохирох хүн биш. Би хатагтай Сү болон ноён Шэнь нараас өршөөл гуйж байна, надад дахиж битгий ирж энэ хуурамч гэр бүлийн жүжгээ үзүүл.

 

 

Аав:         Энэ бүхэн утгагүй юм! Шэнь Ваньшин, чи Шэнь гэр бүлд эргэж ирэхгүй гэж хатуу шийдсэн хэрэг үү?

Ваньшин:      Би хэдэн удаа давтах ёстой юм бэ? Би Шэнь гэр бүлтэй ямар ч холбоогүй гэж аль хэдийн хэлсэн.

Ээж:        Ваньшин, гуйя, би чамаас гуйж байна, зүгээр л тайвшраад гэртээ харья, за юу? Чи ямар гээчийн компани байгуулсан юм бэ? Хэн чамайг ганцаараа ингээд байж байхыг хүсэх юм? Түүнээс гадна, чи хэдий их мөнгө олсон ч тэр нь чамайг хооллохоос цааш илүү гарахгүй.

Ваньшин:      Надад идэх эрх байгаа.

Хатагтай Сү, намайг Шэнь гэр бүлд дөрвөн жил хамт байсан гэдгийг та мэднэ. Би зовоогүй. Би бүр үйлчлэгч нартай хамт хүртэл хоол идэж чаддаггүй байсан.

 

 

(Дурсамж хэсэг)

Лю эгч:   Ваньшин, эзэн болон хатагтай нар байхгүй байна, хурдан ирээд ямар нэгэн юм ид. Ийм сайн хүүхдийг ийм байдалд оруулчих гэж.

 

 

Ваньшин:      Хэрэв Лю эгч байгаагүй бол би аль эрт өлсөж үхэх байсан.

Ээж:                Үгүй, үгүй, Ваньшин, тийм биш ээ.

Ээж нь мэдээгүй шүү дээ!

Ваньшин:      Та мэдээгүй, мэдээж та мэдэхгүй байх болно! Таны нандин охин Шэнь Сү Сү юу хэлнэ, та тэнд нь л итгэдэг биз дээ? Та яаж мэдэх билээ? За за, товчхондоо би та нартай хамт буцахгүй. Та нар одоо явж болно.

Аав:         За, за, Шэнь Ваньшин, чи ерөнхийлөгч Хуаныг залилж хөрөнгө оруулалт авсан болохоор өөрийгөө амжилтад хүрчихлээ гэж битгий бодоорой. Чиний тэр заль мэх Шэнь Группийн хажууд юу ч биш. Хэр удаан тэсэхийг чинь харъя. Чамайг өршөөл гуйж ирэх өдөр ирнэ дээ. Хмм, явцгаая.

 

 

 

Фафа:              Шэнь гэр бүлийнхэн үнэхээр зэвүүн юм аа. Ваньшин, чи зүгээр үү?

Эрэгтэй: Энэ удаа бид Шэнь Шижинийг бүрмөсөн уурлуулчихлаа. Тэд биднийг онилох болно.

Ваньшин:      Хэрэв тэд биднийг онилохгүй бол бид яаж тэсэж үлдэх юм бэ? Би тэр тэрслүү охиныг бүрмөсөн бут ниргэх ёстой.

 

 

Аав:         Одоо түүний далавч нь хатуурчихаад намайг оролдож зүрхэлж байх шиг байна.

Ээж:        Миний охин биднийг танихаа больчихож. Энэ бүгд миний сайн ээж байж чадаагүйгээс л боллоо.

Сү Сү:     Ээж ээ, ахиж битгий гунигла. эгч одоохондоо Таовү-тай болохоор ингэж хүчирхэг царайлаад байгаа юм. Хэрэв түүний компани байхгүй болж, мөнгөгүй болвол тэр аяндаа л хүрээд ирнэ.

Аав:         Тийм ээ, бид тэрнийг нь бут ниргэх ёстой... Надад хүмүүсийн өмнө хариу үг хэлж зүрхэлсэн! Тэр улам лзориг зүрхтэй болж байна. Хэрэв бид түүнд сургамж өгөхгүй бол тэр өөрийгөө үнэхээр онцгой нэгэн гэж бодох болно.

Том ах:   Аав аа, Ваньшин аль хэдийн биднийг маш их үзэн ядаж байна. Ингэх нь түүнийг биднээс улам холдуулах болно, тийм биш гэж үү?

Ах:           Бид түүнийг биднийг дарамтлахыг зүгээр хараад сууна гэж үү? Миний бодлоор тэр бол ичгүүргүй, ач мэддэггүй өөдгүй амьтан.

ЭЭж:                Шэнь Пин, тэр бол чиний төрсөн дүү шүү дээ!

Аав:         Хангалттай! Энэ асуудал шийдэгдсэн. Сү Сү, чи платформын төслийг бүх хүчээрээ хөгжүүлж эхэл. Энэ төслийн цар хүрээ ямар ч хөрөнгө оруулалтын платформтой зүйрлэшгүй. Долоо хоногийн дараа болох хэвлэлийн бага хурал дээр ноён Хуаны хөрөнгө оруулалтыг буцааж авахыг хичээ.

Сү Сү:     Санаа зоволтгүй ээ, аав аа, би заавал ноён Хуаны хөрөнгө оруулалтыг авах болно.

Том ах:   Аав аа, үнэхээр, та дахиж бодож үзэхгүй юм уу?

Аав:         Дахиж бодох шаардлагагүй, би шийдсэн. Хөрөнгө оруулалт авсны дараа би түүнийг өмнөө өвдөг сөгдүүлнэ.

 

 

Фафа:     Шэнь Ваньшин, одооноос эхлээд энэ бол бидний ажлын газар.

Ваньшин:      Тийм ээ, ирээдүйд бүх зүйл бидний хувьд илүү сайхан болох болно.

Эмэгтэй:        Ноён Хуан үнэхээр өгөөмөр хүн юм, бидэнд ийм тансаг оффисын байр гаргаж өгөөд.

Эрэгтэй:         Мэдээж, ноён Хуан бол Юнчэний хамгийн том хөрөнгө оруулагч.

Ваньшин:      Эцсийн эцэст түүнд мөнгө олохын тулд бид хэрэгтэй; энэ бол хоёр талдаа ашигтай нөхцөл. Дашрамд хэлэхэд, дараа нь бид хүнд тулаан хийх хэрэгтэй болно. Шэнь гэр бүлтэй хийх бидний өрсөлдөөн дөнгөж эхэлж байна.

Эрэгтэй: Санаа зоволтгүй ээ, чи чадна аа. Бид бүгд чамайг сонсоно.

Ваньшин:      Лили, тэгвэл би чамайг болон Жан Яо нарыг "EGGER" гар утасны системийг хурдан ажиллуулахыг хүсье. Энэ бол миний өмнө нь босгосон Яножи-гийн бүтэц. Энийг ашиглаад хэвлэлийн бага хурлаас өмнө дуусгаж чадна гэж би бодож байна.

Фафа, чи илүү их хичээгээрэй!

манай QR төлбөрийн хялбар байдлыг илүү олон хүнд мэдрүүлэхийн тулд зараа сайн тарааэ. Бас надад илүү их ажиллах хүч хэрэгтэй байна, тиймээс ажилд авах зар тавих хэрэгтэй байна.

Фафа:              За, би одоо явлаа.

Ваньшин:      Ван Шин, Ма Фэн, ложистикийн хэсэг та нарынх шүү. Хэрэв би андуураагүй бол Таовү-гийн захиалгын хэмжээ огцом өсөх болно, тиймээс манай ложистикийн хурд гүйцэх ёстой.

Хоёул:    За. Явцгаая!

 

Ваньшин:      Би өмнөх амьдралдаа алдсан бүх зүйлийг би энэ удаа хүүтэй нь хамт буцааж авах болно. Та нарын хэн нь ч мултарч чадахгүй.

 

 

 

Сү Сү:     Арчаагүй амьтад! Та нар бүгд арчаагүй! Хэчнээн олон хоног өнгөрөв өө, би та нарыг одоо байгаа функцуудыг нэгтгэхийг хүссэн—ийм энгийн зүйлийг ч та нар хийж чадахгүй байна. Та нар надад ямар хэрэгтэй юм бэ?

Менежер:     Энэ суурилуулсан камер болон мэдрэгчтэй дэлгэцийн технологи дэндүү шинэлэг байна... Нэгтгэх үйл явц нь маш нарийн төвөгтэй, үүнийг өмнө нь Шэнь Ваньшин л хариуцдаг байсан. Бид бас хичээж байна.

Сү Сү:     Шэнь Ваньшин, Шэнь Ваньшин, тэр нэрийг миний өмнө дахиж битгий дурс! Надад хамаагүй, би үр дүн хүсэж байна! Та нар намайг дутуу бүтээгдэхүүнтэй хэвлэлийн бага хуралд оролцоно гэж бодоо юу? Үгүй! Хэвлэлийн бага хурлаас өмнө дууссан байх ёстой. Хэрэв дуусахгүй бол би та нарыг зөвхөн Шэнь Группээс биш, бүх Юнчи Группээс арчина шүү!

Менежер Жу: За за, би заавал хийж чадна. Би одоо очиж шавдуулъя.

 

 

Менежер:     Чи юу хийж байгаа юм?

Ажилтан:       Шэнь хатагтайэ гарын үсэг хэрэгтэй нэг бичиг баримт байна.

Менежер Жу: Шэнь хатагтайн ааш маш муу байна, одоо очих хэрэггүй! Надад өг, хурдал

 

 

 

 

Ваньшин:      Энэ яаж байна? Шэнь Группийг бут ниргэхийн тулд бидэнд 7 мегапикселийн урд камер, хоёр 12 мегапикселийн арын камер хэрэгтэй.

Эрэгтэй: Энэ тийм ч том асуудал биш байх ёстой.

Фафа:     Энд тавиарай.

Ядарч байна уу? Май, ус уу.

Хоёул:             Баярлалаа. огт ядрахгүй байна, надад их эрч хүч байна! дуусгачихлаа! Эмэгтэй:    Гайхалтай! Тийм ээ тийм.

 

 

 

 

Ваньшин:      Өнөөдөр Шэнь гэр бүлтэй хийх миний өс хонзон дуусах ёстой.

Сү Сү:     Хайрт эгч ээ, чамайг үнэхээр ирнэ гэж санасангүй.

Эмэгтэй:        Өө, би тэр цайны үнэр хаанаас гараад байна аа гэж гайхаж байлаа. Чи яагаад жүжиглэхгүй байгаа юм бэ?

Сү Сү:     Чамайгшинэ гар утас бүтээж байгаа гэж сонслоо.

Ваньшин:      Тэр чамд ямар хамаатай юм?

Сү Сү:     Би зүгээр л чамайг ийм хог новш авчирч өөрийгөө доромжлуулна гэж санасангүй.

Ваньшин:      Тэгвэл хэн нь хог новш болохыг, хэн нь үнэхээр өөрийгөө доромжлуулж байгааг бүгдэд харуулцгаая! Битгий мартаарай, Яножи-г би өөрөө хөгжүүлсэн. Чи зөвхөн Шэнь гэр бүлийн тэр тэнэгүүдийг л хуурч чадна, өөрийгөө битгий хуур.

Сү Сү:     Тэгээд чи байлаа гээд яах юм? Чи одоо ч миний доор байгаа биш үү? Өнөөдрийн дараа би ерөнхийлөгч Хуанаас хөрөнгө оруулалт авах болно. Тэр үед чи яахыг чинь харъя, Шэнь Ваньшин!

 

 

Ах:           Шэнь Ваньшин, чи юу хийж байгаа юм бэ?

Эмэгтэй:        Чи юу хийгээд байгаа юм бэ?

Ах:           Миний дүүг дээрэлхээд! Чамд сургаад өгье.

Сү Сү:              би зүгээр ээ.

Ах аа, эгч санаатай хийгээгүй байх аа.

Эрэгтэй:         Та нар сохор юм уу? Шэнь Сү Сү өөрөө л уначихлаа шүү дээ.

Эмэгтэй:        Тунгалаг усанд загас байдаггүй, ичгүүргүй хүн бол ялагдашгүй. Ногоон цай дээр нэмэх нь нүдний шил бол ялагдашгүйгээс ч илүү ялагдашгүй юм аа.

Том ах:   За яахав, зүгээр ээ.

Ваньшин:      Үгүй ээ, би үүнийг санаатайгаар хийсэн!

Ах:           Шэнь Ваньшин, чи галзуурчихсан юм уу?

Ваньшин:      Одоо чи сайн харж ав, энэ бол миний жинхэнэ төрх! Чи хохирогч болж тоглох дуртай биз дээ? Санаа зоволтгүй ээ, өнөөдрөөс эхлэн би чамайг үнэхээр өрөвдөлтэй нэгэн болгох болно.

 

 

Ээж:                Ваньшин

Аав:         Шэнь Ваньшин, чамд Шэнь гэр бүлд орох дахиад нэг боломж байна, үгүй бол эцэг охины харилцаагаа тасаллаа гэж намайг битгий буруутгаарай.

Ваньшин:      Ноён Шэнь, гуйя, битгий тоглоом хийгээд бай. Бидэнд ямар харилцаа байгаа юм бэ? Хэрэв та тийм чадвартай юм бол үзээд алдаарай.

Ах:           Сү Сү, чи зүгээр үү?

Аав:         За, чи хангалттай ичгэвтэр байдалд орлоо, хурдан явж хувцсаа соль. Хэвлэлийн бага хурал эхлэх гэж байна.

Сү Сү:              (дотроо) Шэнь Ваньшин, чи муу гичий, хүлээж бай!

 

 

Хуан:               Хөөе Ваньшин аа,

Ваньшин:      Хуан ноёнтон.

Хуан:               сайн байна, сайн байна.

Эрэгтэй: Ноён Хуан бол Юнчэний хамгийн том хөрөнгө оруулагч.

Эмэгтэй:        Тийм ээ. Би түүнийг энэ хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, хөрөнгө оруулсан гэж сонссон.

Эрэгтэй: Тэр яаж Шэнь Ваньшинтой ийм дотно байдаг байна аа?

Эмэгтэй:        Энэ Шэнь Ваньшин ямар ар талтай болохоор ноён Хуаны тааллыг хүртэж чаддаг байна аа?

Эрэгтэй: Ноён Хуан маш хурц хараатай хүн. Тэр хэзээ ч алддаггүй.

 

 

 

Сү Сү:              Ноён Хуан, сайн байна уу, би Шэнь Группийн Шэнь Сү Сү байна.

Ноён Хуан:   Өө сайн уу, сайн уу.  Ваньшин. Хүрээд ир, хоёулаа тэнд очиж ярилцъя. Явцгаая.

Фафа:              Ноён Хуан, сайн байна уу.

Эрэгтэй: Ноён Хуан, битгий яваач.

Ах:           Сү Сү удахгүй тайзан дээр гарах гэж байна. Ноён Хуан чиний чадварыг хараад заавал харамсах болно.

 

 

 

Сү Сү:     Одоо би зах зээл дээрх бусад утаснуудаас өөр үйлдлийн горимтой Яножигар утсыгтанилцуулах болно. Энэ бол зөвхөн утас биш, бас камер юм. Түүний камер нь 5 мегапиксел бөгөөд амьдралынхаа хором мөч бүрийг нэг ч нарийн ширийн зүйлийг алдалгүй хадгалах боломжийг танд олгоно. Энэ бол зөвхөн хөгжим тоглуулагч биш, бас кино театр юм. Хамгийн гол нь Яножи утас нь хамгийн сүүлийн үеийн мэдрэгчтэй дэлгэц ашигладаг бөгөөд хурууны хээгээр түгжээ тайлдаг. Таны амьдралын хамгийн сонирхолтой хамтрагч болно. Энэ бол Яножи утас юм.

Эрэгтэй:         Ноён Шэнь, баяр хүргэе! Сү Сү, чиний энэ удаад авчирсан Яножи утас бол гар утасны салбарт үнэхээр том цохилт боллоо. Эцгийгээ дуурайсан охин юм даа!

Эмэгтэй:        Энэ бол зөвхөн цохилт биш байх. Суурилуулсан камер, олон мэдрэгчтэй дэлгэц, энэ нь төрөл бүрийн функцуудыг нэгтгэсэн байна.

Эрэгттэй:       Энэ бол бүрэн өөрчлөлт юм. Үүнээс олох ашиг нь Шэнь гэр бүлийг илүү өндөр түвшинд гаргахад хангалттай гэж би бодож байна.

Аав:         Магтсанд баярлалаа. Энэ бүхнийг Сү Сү ганцаараа хийсэн юм.

Сү Сү:     эгч ээ, миний Яножи утас ямар байна? Муугүй байгаа биз дээ?

Ваньшин:      Шэнь Сү Сү, би чамд юу хэлэхээ мэдэхгүй байна. Чи яагаад олигтойхон хуулж ч чаддаггүй юм бэ?

Сү Сү:              Эгч ээ, та юу хэлэх гээд байна? Би сайн ойлгохгүй байна.

Ваньшин:      Жинхэнэ ухаалаг утас гэж юу болохыг би чамд баримтаар харуулах болно.

 

 

 

Ваньшин:      Үнэндээ суурилуулсан камер болон мэдрэгчтэй дэлгэц бол... хараахан ухаалаг утас биш. Одоо "Legendary Era"-ийн хөгжүүлсэн "EGGER" утас нь жинхэнэ ухаалаг утсыг та бүхэнд харуулах болно: дэлхийн хамгийн анхны бүрэн дэлгэцтэй утас.

Эрэгтэй: Энэ ямар ч товчлуургүй утас байна!

Эмэгтэй:        Огт товчлуургүй! Товч алга.

Сү Сү:              ЗҮгээр л үзэмжээс цаашгүй.... 5 мегапиксел хүрдэг юм уу?

Ваньшин:      "EGGER"-ийн мегапиксел мэдээж 5-аас илүү. "EGGER" нь 7 мегапикселийн урд камер, хоёр 12 мегапикселийн арын камер ашигладаг. Энэ нь танд амьдралын гоо үзэсгэлэнг бичихэд туслаад зогсохгүй, илүү мэргэжлийн зураг авалтын хэрэгцээг хангана. Хэрэглэгчийн туршлагыг нэмэгдүүлэхийн тулд "Jeanne-Claude"-ийн эсэргүүцэлтэй мэдрэгчтэй дэлгэцээс ялгаатай нь "EGGER" нь том мэдрэгчтэй дэлгэц ашиглаж, илүү хурдан бөгөөд мэдрэмтгий хариу үйлдэл үзүүлж хурдтай болсон. Түүнчлэн, түүний өндөр хүчин чадалтай процессор, санах ой, хадгалах багтаамж нь төрөл бүрийн программуудыг ажиллуулах, их хэмжээний өгөгдлийг боловсруулахыг бүрэн дэмждэг. Энэ бол жинхэнэ ухаалаг утас; энэ нь зөвхөн харилцаа холбооны хэрэгсэл биш, мөн зөөврийн хөдөлгөөнт тооцоолох төхөөрөмж юм.

Сү Сү:              Физик товчлуур байхгүй юм уу? Хурууны хээгээр түгжээ тайлдаг.

Ваньшин:      "EGGER"-д хурууны хээний түгжээ байхгүй; харин "Face ID" буюу хүний нүүрээр түгжээ тайлах систем ашигладаг.

Хуан:       Маш гайхалтай, маш гайхалтай, хахаха, хүрээд ир!

Ах:           Хөөе ах аа, та хаашаа явж байгаа юм бэ?

 

 

Бүгд:                Төлөө.

Фафа:     Та нар харсан уу? Шэнь гэр бүлийнхний царай сая жорлонгоос ч долоон дор байлаа, хахаха.

ТОм ах:  Ваньшин аа

Фафа:     Ёстой сүнс шиг юм аа.

Ваньшин:      Шэнь залуу эзэн, та яагаад дахиад энд ирэв?

Ах:           Шэнь Ваньшин, чиний энэ хандлага чинь юу вэ? Ялсан болохоор өөрийгөө хэн гэдгээ мартчихлаа гэж битгий бодоорой.

Том ах:   Ваньшин, чи одоо ялчихлаа, одоо тайвшрах хэрэгтэй, тийм үү? Ахтайгаа хамт гэртээ харьцгаая.

Ваньшин:      Шэнь залуу эзэн, юу таныг надтай харьцах хандлагыг чинь өөрчлөхөд хүргэснийг би мэдэхгүй ч, би танд тодорхой хэлье, би тантай хамт тэр газар руу хэзээ ч буцаж очихгүй. Би амьдралдаа дахиж хэзээ ч эргэж очихгүй.

Том ах:   Ваньшин аа

Эзэн:       Яв, яв, яв! Чи энд ирэх хэрэггүй.. Одоохон эндээс зайл!

Ах:           Чи юу хэлэх гээд байна? Чи бизнес хийж байж хүмүүсийг хөөгөөд байгаа юм уу?

Эзэн:               Танай Шэнь гэр бүлийнхнээс бусад хэн ч энд ирж болно!

Ваньшин тэр үед миний охиныг гал түймрээс аварсан, тэр бол манай гэр бүлийн ачтан. Чи манай гэр бүлийн ачтаныг дээрэлхэж байна! Би чамайг энд уриагүй! Эндээс зайл!

Том ах:   Гал гэнэ ээ? Гал түймэр хэзээ гарсан юм бэ? Хотын өмнөд хэсэгт байдаг зочид буудал уу?

Эзэн:               Чи дүлий юм уу, яачихсан юм? Эндээс зайл!

Фафа:     Ваньшин, энэ чиний хаш чулуун зүүлт биш үү? Чи үүнийг гал түймрийн үеэр гээчихсэн биз дээ? Энэ яагаад түүнд байгаа юм бэ?

Ах:           Тайлбарла даа! Энэ зүүлт яаж түүнийх байж болох билээ? Тэр үүнийг зүүсэн байна, энэ заваан болчихож, би дахиж үүнийг зүүмээргүй байна!

Ах:           Шэнь Ваньшин, тайлбарла!Энэ зүүлт Сү Сүгийнх биш гэж үү? Энэ яаж чинийх байж болох юм?

Фафа:     Би чамд хэлье, Шэнь гэр бүл үнэхээр бусдын юмыг хулгайлах дуртай юм аа! Энэ зүүлт бол тэр үед би Ваньшинд өгсөн зүйл. Тэр багаасаа л үүнийг зүүсэн. Энэ хэзээ Шэнь Сү Сүгийнх болчихсон юм?

Ах:           Яаж тийм байж болох бил ээ?

Фафа:     Шэнь залуу эзэн, та энэ зүүлтийн материалыг сайн хараарай. Энэ бол тэр үед би гудамжны лангуунаас хэдхэн доллараар авсан хямдхан зүйл. Нэр хүндтэй Шэнь хатагтайд яаж ийм зүйл байж болох билээ?

Том ах:   Та хоёр тэр үед биднийг тэр галаас аварсан юм уу?

Фафа:     Тэгээд юу гэж? Хэрэв би чамайг ийм өөдгүй гэдгийг чинь мэдсэн бол, би чамайг аврахгүй байх байсан юм. Тэгсэн бол Ваньшин бага зовох байсан.

Ваньшин:      Дарга аа, өнөөдөр бол манай баярын өдөр, бид үймүүлмээргүй байна.

Эзэн:       За, би тэднийг одоохон хөөчихье.

Том ах:   Ваньшин, чи эхлээд тайлбарлах хэрэгтэй.

Эзэн:       хурдан яв! Чи энд уригдаагүй! Хурдан яв! Хурдан яв!

Ваньшин:      За алив. Огт хамааралгүй хүмүүс бидний баярыг үймүүлэхийг хүсэхгүй байна.

Эрэгтэй: За төлөө!

Ваньшин:      Төлөө!

 

 

Сү Сү:              Аав аа энэ удаад болсон явдал зүгээр л санаандгүй зүйл боллоо.

Аав:         Ийм том зүйл болчихоод байхад чи үүнийг санаандгүй зүйл болсон гэж хэлж байна уу? "EGGER"-ийн чадвар "Яножи"-г бүрмөсөн дарчихлаа. Шэнь Ваньшин хэдхэн хүнтэй баг бүрдүүлээд бүх Шэнь Группийг ялчихлаа, гэтэл чамд байгаа зүйл бол ердөө л энэ хэрэгцээгүй хог новш!

Ээж:                Бид ярилцаж болохгүй гэж үү? Яагаад хүүхэд рүү хашхираад байгаа юм бэ?

ААв:        Би яаж ярилцах юм бэ? Би түүнд маш их итгэж, бүх төслийг даатгасан, гэтэл тэр намайг бүх Юнчэний өмнө ийм байдалд орууллаа. Одоо "Яножи" яаж "EGGER"-тэй өрсөлдөх юм бэ?

                 Яасан?

Ажилтан:       Ерөнхийлөгч өө, муу мэдээ байна! Жу менежергруппын ихэнх бэлэн мөнгийг хулгайлаад зугтчихаж!

Аав:                 Юу?! Тэгвэл явж түүнийг ол! Над руу яах гэж залгаад байгаа юм бэ?

Ажилтан:       Ерөнхийлөгч өө, бас нэг зүйл байна. Хэрэглэгчдээс "Яножи" үйлдлийн систем гацсан гэсэн маш чухал гомдол ирлээ.

Аав:         Тэгээд очиж засаач! Ийм жаахан зүйлийг ч зохицуулж чадахгүй байгаа юм уу?

Ажилтан:       Системийг өмнө нь Шэнь Ваньшин болон түүний баг босгосон. Та саяхан түүнийг халсан, одоо группт энэ системийг засаж чадах хэн ч байхгүй.

Аав:                 Юу?

Ажилтан:       Компанийн нэр хүнд унах вий гэж айж байна. Одоо Жу ахын мэдээ дөнгөж сая гараад байна, манай групп дахиж ямар ч цохилтыг тэсвэрлэж чадахгүй.

 

Ээж:                Юу болоод байна аа?

Аав:                 Чи муу худалч амьтан.

Ах:           Сү Сү,  Чи энэ хаш зүүлтийг санаж байна уу? Хоёрдугаар ахдаа энэ зүүлтийг хаанаас авснаа хэл!

Сү Сү:              Энэ зүүлт... Энэ бол миний Европ руу явж байхдаа авчирсан зүйл.

Ах:           Юу? Худлаа ярихаа боль! Би аль хэдийн олж мэдсэн; энэ бол ердөө л хэдхэн долларын үнэтэй хямдхан зүүлт. Надад битгий худал хэл!

Сү Сү:              надаар битгий тогло л доо, хоёрдугаар ах аа,

Ах:           яагаад надад худлаа хэлсэн юм?

Намайг болон Том ахыг гал түймрээс аварсан хүн чи биш байсан биз дээ?

Том ах:   Бас тэр үед ээжийн алга болсон бүх гоёл чимэглэлийг чи хулгайлсан уу?

Сү Сү:              Үгүй ээ, би биш, Шэнь Ваньшин байсан!

Том ах:   Чи одоо ч үгүйсгэж зүрхэлж байна уу? Эдгээр бүх зүйл чиний өрөөнөөс олдсон! Чи өөр юу хэлмээр байна? Чи муу адгуус! Чи муу адгуус!

Сү Сү:              Үгүй ээ, би биш, би биш байсан!

Том ах:   Эдгээр жилүүдэд Шэнь гэр бүл зөвхөн ийм ач санадаггүй өөдгүй амьтныг тэжээж байж!

Ах:           Би чамд маш их итгэсэн, чи яагаад надад худал хэлсэн юм бэ? Яагаад?

Ээж:                Шэнь Пин, чи юу хийж байгаа юм бэ? Чи Сү Сүг ингэж боож болохгүй!

Ах:           Тэр үхвэл таарна! Би үргэлж түүнийг миний аврагч гэж бодож, түүнийг эрхлүүлж байсан. Гэтэл өнөөдөр л миний аврагч миний гарт тарчилж байсныг ойлголоо. Дөрвөн жил Ваньшинийг дээрэлхсэн хүн нь үнэндээ миний дүү байж.

Ээж:                Шэнь Нин, энэ үнэн үү?

Тэр үед Шэнь Пинийг гал түймрээс аварсан хүн нь Ваньшин байсан юм. Ийм байж болохгүй ээ!

Аав:         Чи биднээс хэчнээн зүйлийг нууж байгаа юм бэ?

Ах:           Энэ үнэхээр инээдтэй юм, үнэхээр инээдтэй. Бид энэ худалч, зэвүүн адгуусны төлөө төрсөн охиноо, төрсөн дүүгээ гэрээсээ хөөж явуулсан байна!

Сү Сү:     Тийм ээ, би зэвүүн, гэхдээ та нар надаас юугаараа дээр юм бэ? Би та нарыг Шэнь Ваньшинд ингэж ханд гэж албадсан уу? Та нар өөрсдөө л надад итгэхийг хүссэн биз дээ? Та нар өөрийнхөө охиныг, өөрийнхөө дүүг хөөж явуулсан. Та нар, та нар л түүнийг хөөж явуулсан хүмүүс!

Аав:         Чи…

Ах:           Би түүнийг зодож, загнаж, бүр өлсгөж байсан! Би бол нүгэлтэн! Би бол нүгэлтэн!

Том ах:   Шэнь Пин,

Ээж:                яаж ийм зүйл болж болдог юм бэ? Манай гэр бүл яагаад ийм болчихов оо?

Сү Сү:     Ээж ээ, бүх зүйл аль хэдийнөнгөрсөн, одоо зүгээр л мартацгаая, тэгэх үү? Шэнь Ваньшин эргэж ирэхгүй. Би таны цорын ганц охин. Зүгээр л мартацгаая, тэгэх үү? Бүгдийг өмнөх шигээ болгоё, за юу?

Ээж:                Эндээс зайл! Эндээс зайл!

Аав:                 Хэн нэгэн ирээд энэ адгуусыг Шэнь гэр бүлээс хөөж гарга!

Сү Сү:              Ээж ээ, би буруу зүйл хийж, би үнэхээр буруу зүйл хийж.

Аав:                 Шэнь гэр бүлийн түүнд өгсөн бүх зүйлийг буцааж ав.

Сү Сү:     Шэнь Вэй, Шэнь Вэй, би таны цорын ганц охин, та надтай ингэж харьцаж болохгүй!

 

 

Эрэгтэй: Би ирэхгүй гэж хэлсэн, ирэхгүй гэж хэлсэн шүү дээ! Гэтэл чи заавал гэсээр байгаад ирүүлсэн! Одоо бүр "Blackwing Payment" ч байхгүй боллоо. Өнөө үед хэн бэлэн мөнгө авч явдаг юм бэ? Би дахиж хэзээ ч ирэхгүй.

Эмэгтэй:        Онлайн дэлгүүр хэссэн нь дээр. Таовү хамаагүй хямдхан.

Эрэгтэй: Явцгаая.

 

 

 

 

Аав:                 Бүх зүйл дууслаа.

Ээж:                Өө, Лу Шэнь.

Ажилтан:       Ерөнхийлөгч өө,  та зүгээр үү? Бид аль хэдийн Шэнь... Ваньшинтой ярилцахаар хүн явуулсан, түүнийг системийн цоорхойг засаж өгнө гэж найдаж байна, гэхдээ нэг сар өнгөрчихөөд байхад тэр уулзахыг зөвшөөрөхгүй байна.

Аав:         Ваньшин, гэнэ ээ, Шэнь гэр бүлийг аврах боломж байсаар байна!

Ажилтан:       Ерөнхийлөгч өө, та үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа!

Менежер:     Би өмнө нь буруу зүйл хийснээ мэдэж байна, гэхдээ энэ удаад та намайг эгнээндээ авбал би маш их талархах болно. Үнэнийг хэлэхэд, энэ удаад би бүх чин сэтгэлээсээ ирсэн. Надад байгаа хөрөнгө маш их. Хэрэв чи надтай хамтрахад бэлэн бол би чамд энэ мөнгөний 50 хувийг өгч чадна.

Ваньшин:      Энэ мөнгийг чи Шэнь гэр бүлээс хулгайлсан биз дээ?

Менежер Жу:       Тийм ээ, чи ч бас Шэнь гэр бүлийг үзэн яддаг биз дээ? Миний авчирсан энэ хөрөнгө тэднийг сөхрүүлэхэд хангалттай. Тэд энэ удаад дууссан. Энэ чиний хүссэн зүйл биш гэж үү?

Ваньшин:      Энэ мөнгө байсан ч тэд "Яножи"-гийн санхүүгийн цоорхойг нөхөж чадахгүй.

Менежер:     Би тэрийг мэднэ ээ, эсвэл магадгүй чи илүү чадвартай байх, гэхдээ энэ нь бялуун дээрх чимэглэл биш гэж үү?

Ваньшин:      Энэ Шэнь гэр бүлийн мөнгө үү, эсвэл чинийх үү гэдэг надад хамаагүй. Энэ заваан эсвэл өмхий байх нь надад хамаагүй.

Менежер:     Шэнь Ваньшин, чи юу хэлэх гээд байна? Чи үхмээр байна уу? Би чамд үнэнийг хэлье, одоо сайн байгаа болохоор өөрийгөө тийм агуу гэж битгий бод. Хөөе, хөөе, чи юу хийх гээд байна?

Ваньшин:      Чиний сая хэлсэн бүх зүйлийг би бичиж авсан. Хэрэв чамд хэлэх зүйл байгаа бол цагдаад очиж хэлээрэй.

Менежер:     Чи муу новш, чи надтай тоглож зүрхэлж байна уу, айн? Шин Ваньшин, Шин Ваньшин, чи маш аймшигтайгаар үхэх болно, мэдэв үү?

 

 

 

 

Ажилтан:       Ваньшин, нэг сар боллоо, Шэнь гэр бүлийнхэн өдөр бүр ирж байна, бид тэднээс салж чадахгүй байна. Тэд заавал тантай уулзана гээд байна.

Ваньшин:      За яахав, би тэдэнд нэг боломж олгоё.

Ах:           Ваньшин, чи эцэст нь надтай уулзахыг зөвшөөрлөө. Хоёрдугаар ах нь буруу зүйл хийснээ мэдэж байна, чи намайг уучилж чадах уу?

Ваньшин:      "Хоёрдугаар ах" гэдэг үгийг хэлэхээ  боль. Чамд тийм эрх байхгүй.

Ах:          Би үнэхээр буруу зүйл хийснээ мэдэж байна. Чи намайг уучлахын тулд намайг юу хийгээсэй гэж хүсэж байна вэ?

Ваньшин:      Хүчирхийлэгчийг уучлах талаар ярих ямар ч эрх чамд байхгүй. Би чамайг хэзээ ч уучлахгүй. Эндээс зайл, дахиж хэзээ ч миний нүдэнд битгий үзэгд.

Ээж:        Ваньшин, Ваньшин, ээж нь бүх зүйлийг мэдсэн. Яножи болон Канда, энэ бүгд чиний хийсэн ажил байсан байна. Өө, бас чи хоёрдугаар ах болон том ахыгаа бас аварсан байна. Бид чиний талаар буруу бодож байж. Ваньшин, ээж нь ч бас буруу зүйл хийснээ мэдэж байна.

Аав:         Ваньшин, Аавтайгаа хамт гэртээ харьцгаая. Чи бол миний төрсөн охин. Би чамд бүх хотыг ч өгч чадна. Би Шэнь гэр бүлийг бүхэлд нь чамд даатгаж болох уу?

Том ах:   Ваньшин, аав ээж хоёр нь Шэнь Сү Сүг аль хэдийн хөөчихсөн, түүн дээр байсан бүх мөнгийг нь хурааж авсан. Бидэнтэй хамт буцаад явъя.

Ээж:        Одооноос эхлэн бид нэг гэр бүл шиг сайхан амьдрах болно.

Ваньшин:      Та нар Шэнь группыг надад даатгахад бэлэн байна гэнэ ээ, тийм үү?

Аав:                 Тийм.

Ваньшин:      Тэгвэл би та нараас асууя, одоо Шэнь гэр бүлд юу үлдсэн юм бэ? Би та нарт хэлье, одоогийн Шэнь групп... Канда-гийн хэрэглэгчид бараг бүгд байхгүй болсон, Яножи-гийн системийн уналт Шэнь гэр бүлийг асар их өрөнд оруулсан. Одоо Шэнь гэр бүл бол ердөө л хоосон хальс, тийм болохоор л та нар эцэст нь надад өгөхөө санажээ. Ашгүй дээ!

Ээж:        Ваньшин

Ваньшин:      Одоо та нар Шэнь Сү Сүгийн жинхэнэ дүр төрхийг мэдсэн болохоор намайг буцааж авахыг хүсэж байна уу?

Би та нарт хэлье, энэ ертөнцөд олон зүйл хожимдож болох ч, зарим нэг хожимдсон зүйлс үүрд алдагддаг юм.

Ээж:        Ваньшин.

Ваньшин:      Шэнь Ваньшин үхчихсэн. Та нар түүнийг өөрсдийн гараар алсан. Эндээс зайл, дахиж миний өмнө хэзээ ч битгий гарч ир.

Аав:                 Ваньшин,

Ээж:        Ваньшин, миний охин! Би юу хийчихэв ээ? өөрийнхөө охиныг өөрийн гараар хөөж явуулдаг ямар нүгэлтэй хүн бэ би?

 

 

Back to episodes Go home