Киноны нэр: Бусад
Дүрүүдэд:
Алис - гол дүрийн эмэгтэй, 30-35 насных
Чарли - алисын найз залуу, 30-35
Алисын ээж - киноны эхэнд үхчихсэн, хоолой нь дандаа видео дээр гарна
Ютүбер залуу - өсвөр үеийн эрэгтэй хүүхэд юм шиг байна лээ
Онгоцны ахмад, цагдаа, цагдаа2 - бүгд эрэгтэй
ЮТҮБЕР ЗАЛУУ: Юу байцгаана даа, залуус аа? Би Миннесота мужийн Нерстранд ойд байна. 4 жилийн өмнө Томмигийн хэргийг зогсоосон газар. Санаж байна уу? 2021 оны 8-р сарын 11-нд сураггүй алга болоод удаж байсан 16 настай хүүгийн цогцсыг нуураас олсон. Түүний царай нь тэр чигтээ байхгүй болчихсон байсан. Задлан шинжилгээгээр амьтан тэгчихсэн гэсэн. Үнэг, шувуу ч юм уу, гэхдээ яагаад заавал царай гэж? Жаахан ойлгомжтой тайлбар хэлмээр юм. Аймаар байна аа. Энд ингээд алхаж байхад сонсогдож байгаа чимээнүүд тэндээс л гараад байх шиг байна. Камернуудаа ихэнх газарт зоочихлоо. Яг иймэрхүү камер. Яг юу болсныг мэдэхэд их ойрхон байна. Яг хэн нь, ямар юм нь царайг нь хуулчихсан юм бэ гээд. Энэ бол яг цогцсыг нь олж гаргаж ирсэн газар, за юу? Би интернетээс олсон зургуудаа судалж үзээд задлан шинжилсэн. Өшөө илүүг мэдмээр байна уу? Миний мөрдлөгөтэй хамт байгаарай, за юу? Бас манай сувгыг сабскрайб хийгээрэй.
ТӨХӨӨРӨМЖ /ЭР/: Ухаалаг нохой.
АЛИС: Чарли? Чарли? Хүн айлгачих юм.
ЧАРЛИ: Өө, үгүй ээ.
АЛИС: Биднээс болсон уу?
ЧАРЛИ: Аанхаа. Бурхан минь, манай бяцхан хөрш. Энэ хүүхдэд ч авьяас байна шүү. Далайн хав, аймшгийн зүйлийг хослол ч юм шиг.
АЛИС: Чи өөрөө аймшигтай.
ЧАРЛИ: Чи дээшээ яваад түүнд бүүвэйн дуу дуулах нь дээ. Өөр аргагүй.
АЛИС: Үгүй шүү, үгүй, ёстой үгүй.
ЧАРЛИ: Тийм ээ, чи явна.
АЛИС: За, нааш ир, би даараад байна. Дэр шидээд аль.
ЧАРЛИ: Би чиний дэр байна, хонгор минь. Биеийн хэлбэрт таардаг, тухтай, нуруу ясанд сайн. Бас жаахан үстэй дэрний ууттай хамт. Сири, унтсны дараа сонсох дуунууд тавь.
АЛИС: Чарли?
ЧАРЛИ: Яасан, хонгор минь?
АЛИС: Чи болгоомжтой байсан биз дээ?
ЧАРЛИ: Наадах чинь хэцүү л дээ. Ялангуяа халуун догдлол, таашаал, хүсэлдээ автсан үед бол. Гэхдээ байз, чи чинь спиралтай биз дээ? Юунд нь санаа зовоо вэ?
АЛИС: Тэнд чинь бас бага зэргийн эрсдэл гэж бий шүү дээ.
ЧАРЛИ: Тайвшир, Алис. Бяцхан Чарли гарж ирэхгүй ээ. Жижиг Чарли ч юм уу? Хоёр дахь Чарли, Гурав дахь, Дөрөв дэх Чарли, Агуу Чарли, хамгийн мундаг, дэлхий дээрх хамгийн хөөрхөн бяцхан Чарли одоохондоо байхгүй ээ. Яг л ээж шигээ, миний харсан хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй.
АЛИС: Шөнө яг хулгайч шиг гэтэж гарсан гэж хэлэх гэж байгааг чинь мэдэж байна аа. Танай байртай ямар ч холбоогүй шүү. Харин ч дуртай. Зүгээр л чи гүн унтаж байсан болохоор сэрээхийг хүсээгүй юм аа. Бас дээд талын хөршийн тухай дахиад уучлаарай.
ЭР: Хурдан хүрж ирсэнд баярлалаа, Алис.
АЛИС: Зүгээр дээ.
ЭР: Өнөө өглөөнөөс эхэллээ. Над руу болон зулзага руугаа хүртэл дайрлаа.
АЛИС: Юу?
ЭР: Гурван зулзага руугаа. Тэгж байхыг нь харж байсангүй.
АЛИС: Сүүлд хэзээ хоол идсэн юм?
ЭР: Өчигдөр орой.
АЛИС: Вакцин хийлгүүлсэн бичгийг нь олсон уу?
ЭР: Ажлын өрөөнөөс хайна аа.
АЛИС: Өөр нохойтой зодолдсон уу? Уруулсан ч юмуу?
ЭР: Үгүй байх аа.
АЛИС: Хөөе. Түр холдож байх уу?
ЭР: Би энүүхэнд байж байя.
АЛИС: За. Баярлалаа. За, би үүнийг газар тавьлаа шүү. Ойлгосон уу? Би доош нь тавьлаа. Харж байна уу? Доош нь тавьж байна. Сайн охин. Сайн нохой. Үгүй ээ, би чамайг өвтгөхгүй. Өвтгөхгүй ээ.
АЛИС: Байна уу? Тийм байна.
ОНГОЦНЫ АХМАД: Эрхэм хүндэт зорчигчид оо, хөлгийн ахмад байна. Бид Миннеаполисын олон улсын нисэх онгоцны буудалд газардахад бэлэн боллоо. Бид 10 минутын дараа буух зөвшөөрөл авах хуваарьтай байна. 15 минутын дотор бүрэн газардахаар төлөвлөж байна. Бидэнтэй хамт ниссэнд баярлалаа. Дараагийн нислэг хүртэл аюулгүй, тайван байгаарай.
ЧАРЛИ: Чарли байна аа. Дэлхийг авраад завгүй эсвэл зүгээр л түлхүүрээ хайж байгаа байх. Мессеж үлдээгээрэй. Би эргүүлээд залгах болно оо.
АЛИС: Утсаар хэлж байгаад уучлаарай. Гэхдээ яаралтай явах хэрэгтэй боллоо. Маргааш гэхэд буцна аа. Энэ зүйлийг чамтай ярихдаа бүгдийг нь тайлбарлая.
ЦАГДАА: Та сууна уу. За. Хотын нэг хүүхэд залгасан. Эмэгтэйг газар унасан байгааг хүү дроноороо олсон гэсэн.
АЛИС: Хэзээ вэ?
ЦАГДАА: Долоо хоногийн өмнө л. Бид задлангаас бүрэн хариу ирэхийг нь хүлээж байгаа. Гэхдээ тэр зүрхний булчингийн тэлэлтийн кардиомиопати өвчнөөр шаналж байсан бололтой. Түүнтэй хэзээ сүүлд ярьсан бэ?
АЛИС: Бид харьцдаггүй л дээ. Түүнийг харж болох уу?
ЦАГДАА: Юу л даа, үхлийн шалтгаан нь хараахан тодорхойгүй болохоор шүүх эмнэлгийн дүгнэлт дуусахад та ээжийнхээ цогцсыг авах болно оо.
АЛИС: Би ээжийгээ хармаар байна.
ЦАГДАА: Сайхан санаа биш л болов уу. Энэ хавиар зэрлэг ан амьтан олонтой, түүнийг олсон үед тэд их эвгүй болцгоосон.
АЛИС: Ямар новш нь вэ?
АЛИС: Зогсооч ээ!
ЭР: Дахиад л нөгөө галзуу хөгшин залгаа юу?
ЭР 2: Үгүй ээ, охин нь бололтой.
ЭР: Дахиад нэг галзуурал нь уу?
ЭР 2: Тийм ээ.
ЭР: Больж үз. За, хурдал аа. Өглөө амжиулах дөрвөн дуудлагатай байна.
ЭР 2: За, баяртай, удахгүй уулзъя.
АЛИС: Болчихсон уу? Буцаагаад үнэмлэхээ авчих уу?
ЭР 2: Чи эзэн нь биш болохоор хэдэн юм хийнэ ээ. Ээж чинь ийм охинтой байсныг огт мэдсэнгүй. Дохиолол байнга дугардаг юм аа. Ялангуяа амьтан дээр. Асаалттай байлгаж бай. Би системийг нь бүхэлд нь дахин тохируулж байна.
АЛИС: За, хөдөлгөж болох уу?
ЭР 2: Чи Форкын ахлах сургуульд явдаг байсан, зөв үү?
АЛИС: Юу? Юу гэнэ ээ?
ЭР 2: Тийм ээ. Одоо л чамайг саналаа. Чиний зураг коридорт байдаг юм аа, даашинзтай зураг. Чи байсан байна, үдэшлэгийн хатан. Яг чи мөн байна. Чи байна. Одоо л саналаа. Хүний царай санахдаа ч сайн шүү, би. Чи байна, 97 бас 98 оных.
ЧАРЛИ: Алис, чи чинь хаана байгаа юм бэ?
АЛИС: Ээж маань нас барчихлаа, Чарли.
ЧАРЛИ: Чамайг ээжтэй байсныг огт мэдсэнгүй. Новш гэж. Уучлаарай. Чи огт тэр талаар ярьдаггүй байсан болохоор ямар нэг юм болсон л гэж боддог байсан.
АЛИС: Үгүй ээ, олохгүй байна гэсэн шүү дээ. Яах вэ? За. Юу, Пүрэв гараг уу? Новш гэж.
ЭР: Хувилсан түлхүүрийг нь явуулах л ганц арга байна даа. Хяналтын дугаарыг нь таны утас руу явуулна. Төлбөр таны кредит картаас татах болно.
АЛИС: За, за, тэгье, тэгье.
ЭР: Ойлголоо, хатагтай.
АЛИС: Баярлалаа.
ЭР: Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
ЭМ: Таны захиалгыг оллоо. Миннеаполисаас Вашингтон руу нисэх нислэг. Маргааш өглөөний 9:00 цагт хөөрнө. Өөрчлөхийг зөвшөөрнө үү.
АЛИС: Тийм ээ. Хоёр өдрийн дараа болго.
ЭМ: Боломжтой нислэгийг хайж байна. Хоёр өдрийн дараа өглөөний 10 цагт хөөрнө. Өөрчлөх төлбөр 50 доллар. Зөвшөөрөх үү?
АЛИС: Тийм ээ, зөвшөөр.
ЭМ: Нислэг солилт баталгаажлаа.
ТЕЛЕВИЗ ЭР: Ганцаардмал, чимээгүй хөхөө шувуу нь үүр ч барьдаггүй, гэр орон ч үгүй. Учир нь огт удаан саатдаггүй болохоор. Гэр оронгүй хоосон оршихуй л юм. Хар шувуу, бор болжмор өөрсдийн ажлаар бужигнаж байх зуур, эзэн эм шувууг явтал нь хүлээнэ.
ТӨХӨӨРӨМЖ /ЭР/: Түгжээг тайлах. Түгжээг тайлах.
АЛИС: Ямар новш нь...
ЦАГДАА: Та Биг Фоллс мужийн цагдаагийн хэлтсийн офицер Питер Жейкобсонтой холбогдсон байна. Хэлэх зүйлээ үлдээнэ үү.
АЛИС: Тэгнэ л дээ. Тийм ээ. 1999.
АЛИС: Жеймс Хюьстон.
АЛИС: Бурхан минь гэж.
АЛИС: Хүндэт өдрийн тэмдэглэл минь. Хөөх. Харцгаая.
ТӨХӨӨРӨМЖ /ЭМ/: Нууц үг буруу. Нууц үгээ оруулна уу. Нууц үг зөв. Тавтай морил, Алис. 1999 оны 6-р сарын 29.
АЛИС: Жеймс бид хоёр тоглолтын дараа хамт гадуур гарсан. Үүрийн 4 цаг хүртэл хамт байсан. Галзуу. Би үнэхээр түүнд сайн бололтой. Тэр намайг инээлгэж, бүх муу муухай зүйлийг мартуулдаг.
ТӨХӨӨРӨМЖ /ЭМ/: 1999 оны 9-р сарын 3.
АЛИС: Бид хоёр унтчихсан. Бид хоёул үдэшлэг рүү хамт явсан. Угаалгын өрөөнд хийсэн. Гоё байсан. Яах вэ, үнэндээ маш хурдан болоод өнгөрсөн л дөө. Гэхдээ би дахиад, бас дахиад хиймээр байна. Дахин, бас дахин хиймээр байна.
АЛИСЫН ЭЭЖ: Алис?
АЛИС: Яасан, ээж?
АЛИСЫН ЭЭЖ: Өрөөндөө юу хийгээд байгаа юм бэ?
АЛИС: Очиж байна аа. Гэрийн даалгавраа дуусгаж байна аа.
АЛИСЫН ЭЭЖ: Алис. Хаалгаа онгойлго аль эсвэл чамайг би...
ЧАРЛИ: Сайн уу, хонгор минь. Чарли байна аа. Санаж байгаа биз дээ? Чи минь зүгээр байгаа байлгүй дээ. Энд бүгд л бөөн юм болж байна гэх гээд л. Бас чамайг нээх санахгүй байна аа. Өнөөдөр бүтэн захиалгатай. Тэгээд гэртээ очоод нэг юм будаад хатахыг нь хараад, тэгээд хөөстэй банн-д суугаад...
ЦАГДАА: Пүрэв гарагийн өглөө шүүх эмнэлгийн эмч ирж задлан шинжилгээнд гарын үсэг зурах болно.
АЛИС: Пүрэв гараг аа? Гайхалтай. Яг болж байна.
ЦАГДАА: Энэ нь оршуулгын ёслолд зориулж цогцсыг авч болно гэсэн үг биш.
АЛИС: Үгүй ээ, оршуулах ёслол хийхгүй. Хурдхан шиг л дуусгамаар байна.
ЦАГДАА: Хатагтай, та миний хэлсныг ойлгож байна уу? Хэрэв шинжээч мөрдөн байцаалтыг үргэлжлүүлнэ гэвэл харамсалтай нь та хүлээх хэрэгтэй болно. Таныг цочроох гэсэнгүй ээ, гэхдээ энэ ажил төлөвлөснөөс арай удаашрах магадлалтай байна.
АЛИСЫН ЭЭЖ: Алис, би чамд хэлсэн. Өдөрт 500 калориос илүү болохгүй. Болгоомжтой байх хэрэгтэй. Илүүдэл грамм бүр хасах ёстой грамм чинь.
ЦАГДАА: Бид танаас нэмэлт асуулт асуух шаардлагатай.
АЛИС: Асуулт аа?
ЦАГДАА: Тийм ээ.
АЛИС: За, тэгвэл Пүрэв гарагт уулзъя.
ЦАГДАА: За.
АЛИС: Новш.
АЛИСЫН ЭЭЖ: Чи минь үргэлж миний бяцхан гүнж байх болно.
АЛИСЫН ЭЭЖ: За, хонгор минь. Одоо ээждээ хоёр дахь хэсгээ үзүүлээрэй. Үгүй ээ, хоёр дахь хэсэг. Харц дээшээ. Инээгээрэй, охин минь. Инээгээд, өөрийгөө толинд хар даа. Юу харж байна, Алис?
АЛИС: Өөрийгөө.
АЛИСЫН ЭЭЖ: Өөрийнхөө талаар юу гэж бодож байна?
АЛИС: Мэдэхгүй ээ.
АЛИСЫН ЭЭЖ: Чи бол үзэсгэлэнтэй, Алис минь. Хэлээрэй.
АЛИС: Би үзэсгэлэнтэй.
АЛИСЫН ЭЭЖ: Үгүй ээ, арай илүү. Би үзэсгэлэнтэй.
АЛИС: Би үзэсгэлэнтэй.
АЛИСЫН ЭЭЖ: Дахиад хэл.
АЛИС: Би үзэсгэлэнтэй.
АЛИСЫН ЭЭЖ: Дахиад.
АЛИС: Би үзэсгэлэнтэй.
АЛИСЫН ЭЭЖ: Дахиад.
АЛИС: Би үзэсгэлэнтэй.
АЛИСЫН ЭЭЖ: Хэлээч!
АЛИС: Би үзэсгэлэнтэй.
АЛИС: Байна уу?
ЭМ: Алис Тарковски?
АЛИС: За?
ЭМ: Би ээжийн чинь хашааг арчилдаг хүн юм аа. Чамайг энд байгаа гэж сонсоод. Эмгэнэл илэрхийлэхээр ирсэн юм аа. Бас саравчын түлхүүрийг нь буцааж өгөх гээд, гэхдээ хүсвэл дараа ирж болно оо.
АЛИС: Үгүй ээ, үгүй, ороод ир.
ЭМ: Ээж чинь намайг гуталтайгаа гэрт оруулах дургүй байдаг байсан.
АЛИС: Санаа зоволтгүй ээ. Зүгээр шүү дээ.
ЭМ: Тэр намайг оруулахыг хүсдэггүй байсан. Тэгэхээр би орохгүй ээ. Миний цэвэрлэгээний ажлыг үргэлжлүүлмээр байна уу?
АЛИС: Мэдэхгүй ээ. Шал балай юм бэ? Орж ирээд таван минут суугаад аль, ярилцъя. Би гялс нэг юм өмсөөд ирье.
ЭМ: Энэ байшинд нэг л зүйл биш байна. Наанаа битгий их удаарай.
АЛИС: Юу гэнэ ээ?
ЭМ: Аль чадхаараа хурдан яв.
АЛИС: Өршөөгөөрэй? Хөөе, хүлээгээч. Хүлээ л дээ. Новш. Нээрээ юу? Хараал ид гэж.
АЛИС: Хөөе! Юу хийж байна аа?
ЮТҮБЕР ЗАЛУУ: Царайгаа битгий гарга.
АЛИС: Юу?
ЮТҮБЕР ЗАЛУУ: Царайгаа нуу.
АЛИС: Хөөе, үгүй шүү, үгүй. Хөөе, буцаад ир. Хөөе, хаачих нь вэ? Буцаад ир. Гөлөг. Хөөе! Новш.
АЛИСЫН ЭЭЖ: Шавар шавхайтайгаа гэрт энэ тэрүүгээр гүйхгүй шүү. Хөлөө угаагаад ор, бяцхан халтар золиг.
ТӨХӨӨРӨМЖ /ЭМ/: Тэжээвэр амьтан нэвтэрлээ. Тэжээвэр амьтан нэвтэрлээ.
АЛИС: Машиныхаа түлхүүрийг алдаад дэлхий дээрх хамгийн ихээр үзэн яддаг цор ганц газарт гацчихсан үедээ жирэмсэн гэдгээ яаж мэдэх боломжтой вэ?
ТӨХӨӨРӨМЖ /ЭР/: Уучлаарай, асуултыг ойлгосонгүй.
АЛИС: Ойлгомжтой л хэлсэн юм даг. Тест байхгүйгээр яаж жирэмсэн гэдгээ мэдэх вэ?
ТӨХӨӨРӨМЖ /ЭР/: Бидэнд шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй, жирэмсэн эсэхийг тодорхойлох найдвартай арга болгон ашиглаж болохгүй тестийн нэг жишээ байна. Нэгт, шээсээ цэвэр саванд хийх. Хоёрдугаарт, хоолны халбагаар хоёр удаа хүнсний сода цацна. 30 минутын дараа хольц хөөсөрсөн байвал жирэмслэлтийг илтгэж байна гэсэн үг.
АЛИС: Энийг өмнө нь харж байсан уу?
ТЕКСТ: ЗӨВ ТААВАЛ ЮУ ХОЖИХ ЮМ? ОРОЙН ХООЛ УУ?
АЛИС: Мөрөөдөж л бай.
ТЕКСТ: БУЛЬДОГ? ЛАБРАДОР? ЭМНЭЛЭГЭЭС АСУУГААД ОРХИЁ.
АЛИС: Баярлалаа.
ТЕЛЕВИЗ ЭР: Бобби, энэ их чухал шүү. Хоёр гараа дээш нь сайн өргөөд... Баавгай одоо чамаас айх ёстой.
АЛИС: Шал худлаа.
АЛИС: Худлаа байлгүй дээ, энэ одоо.
АЛИС: Хөөе. Карен.
ЭМ: Америкийн зүрх нутаг болох Канзас мужаас мэндчилж байна. 1999 оны АНУ-ын өсвөрийн мисс Гретчен Моррис байна. Бидэнтэй нэгдэж буйд маш их баярлалаа. Хоёрхон цагийн дараа би АНУ-ын шинэ өсвөрийн миссэд титмээ шилжүүлэх болно. Тэр азтай охин нь хэн болохыг мэдэх гэж догдолж буй 51 залуу эмэгтэй зогсож байна. Яг одоо шууд явагдаж байна.
ЭР: Харин яг одоо, өнөө орой шууд, АНУ-ын өсвөрийн мисс тэмцээн.
АЛИС: Сайн байцгаана уу? Намайг Алис Тарковски гэдэг. Би төлөөлж... төлөөлж... төлөөлж... төлөөлж...
ЧАРЛИ: Хонгор минь, юу болов? Яасан бэ, хайрт минь?
АЛИС: Жинхэнэ байжээ, Чарли. Тэд жинхэнэ байж, нээрээ шүү.
ЧАРЛИ: Юу? Юу яриад байна аа?
АЛИС: Чимээнүүд. Шөнө сонсогддог чимээнүүд. Би орилоод, уйлаан сонсдог байсан. Зүүдлээгүй байж. Жинхэнэ байж. Хэдий тэр надад өөр зүйл гэж ятгах гэсэн ч.
ЧАРЛИ: Байз, байз. Хэн ятгасан гэнэ ээ? Би нэг л сайн ойлгож өгдөггүй ээ.
АЛИС: Тэгээд л би энэ газраас явсан юм. Ийм болохоор л хэзээ ч буцаж ирээгүй.
ЧАРЛИ: Чи ээжийнхээ талаар яриад байна уу, эсвэл...?
АЛИС: Би жирэмсэн юм шиг байна, Чарли.
ЧАРЛИ: Чи сая бид, бид хүүхэдтэй болно гэсэн үү? Хаашаа ч битгий яваарай. Байж бай, за юу? Би дараагийн онгоцоор очлоо. Энэ бол амьдралын минь хамгийн сайхан өдөр.
АЛИС: Үгүй ээ, үгүй, үгүй, Чарли.
ЧАРЛИ: Би чамд маш их хайртай.
АЛИС: Байна уу? Байна уу, Чарли? Новш гэж. Новш.
АЛИС: Энэ чи юу? Чи мөн биз дээ?
АЛИС: Хөөе!
АЛИС: Алга. Юу ч алга.
АЛИСЫН ЭЭЖ: Алис, би чамтай яриад байна. Алив, хараад аль.
АЛИС: Сайн уу, намайг Алис Тарковски гэдэг. Черковски биш Тарковски.
АЛИСЫН ЭЭЖ: Америк хүн шиг хэл. Чи одоо Америк хүн. Ойлгож байна уу?
АЛИС: Сайн уу, намайг Алис Тарковски гэдэг. Би 17 настай. Миннесота мужийн Твин Фоллс хэмээх үзэсгэлэнтэй хотоос ирсэн. Америкийн Өсвөрийн Мисс тэмцээнд орж байгаадаа баяртай байна.
АЛИСЫН ЭЭЖ: Энэ юу вэ? Бүдүүн болчихсон байна. Энд. Хажуу тийшээ хар даа, хажуу тийшээ. Энэ долоо хоногт сургууль дээрээ юу идсэн юм? Айн? Энэ удаа биендээ бас юугаа хийчихсэн юм?
АЛИС: Юу ч биш, амлая.
АЛИСЫН ЭЭЖ: Худал. Дараа долоо хоног, дараа сар огт сургуульд явахгүй шүү. Жин дээр гараад аль. За, тэгээд?
АЛИС: 54.
АЛИСЫН ЭЭЖ: Юу?
АЛИС: 54 кг.
АЛИСЫН ЭЭЖ: Тоглож байгаа байлгүй дээ. За, алив, нааш ир. Алив, тайлаад аль. Яг одоо гэдсээ татаад орхи. Гэдсээ тат гээд байна, Алис. Бүдүүн байгаа чинь мэдэгдээд байна. Яг энд. Туслаад өгөөч, Алис. Алив. За, алив. Дахиад эхэлье. Алив ээ, хурдалж үз. Бидэнд цаг алга. Даашинзаа олигтойхон шиг өмсөөд орхи.
АЛИС: Сайн уу, намайг Алис Тарковски гэдэг. Би 17 настай.
АЛИС: Новш. Өвчин намдаагч байхгүй юм уу? Алив л дээ. Нейровекс тарилга.
ЭР: 70 кг-аас доош хүнд Нейровексийг өгөх нь бараг л үхэлд хүргэхтэй адилхан. Араатан шиг догширсон хүн биш л бол шүү дээ. Над руу явуулсан тэр мөр чинь юу болов? Баавгай шиг байсан даа.Алмас ч юм уу?
ЧАРЛИ: Чарли байна аа. Хүүхдийн чинь эцэг, санаж байгаа биз дээ? Уучлаарай. Сонсооч, би үдээс хойш очих нь ээ. Ямар нислэг алга, тэгээд машинаар явчихлаа. Итгэж өгөхгүй л байна. Хайртай шүү, хоёуланд чинь.
АЛИС: Байна уу?
ЭР: Хүн байна уу?
АЛИС: Сайн уу?
ЭР: Смит машины түрээсийн газраас ачаа авчирлаа. Энд байна.
АЛИС: Бурхандаа баярлалаа. Түр хүлээж байгаарай, удахгүй очлоо. Хараал ид. Ямар ац нь болоод байна аа? Байж боломгүй юм.
ТӨХӨӨРӨМЖ /ЭМ/: Тэжээвэр амьтан нэвтэрлээ. Тэжээвэр амьтан нэвтэрлээ.
ТӨХӨӨРӨМЖ /ЭР/: Буруу байна.
ЮТҮБЕР ЗАЛУУ: Болгоомжтой.
ЧАРЛИ: Алис? Алис? Алис?
АЛИС: Чарли?
ЧАРЛИ: Намайг сонсож байна уу?
АЛИС: Чарли, Чарли, Чарли.
ЧАРЛИ: Сүлжээ байдаггүй ээ.
АЛИС: Чарли? Хараал ид.
ЮТҮБЕР ЗАЛУУ: Зугтаарай. Нүүрээ халхал гэж хэлсэн биз дээ.
АЛИС: Хөөе! Хөөе. Зогс. Хүрээд ир.
ЮТҮБЕР ЗАЛУУ: Гуйж байна. Гуйж байна. Би гэртээ харьмаар байна. Намайг гэр лүү минь явуулаач. Гуйя, гуйж байна. Намайг явуулчих л даа. Гуйя, гуйя. Намайг эндээс явуулчих л даа. Би зүгээр гэртээ харьмаар байна. Гэртээ очмоор байна.Гэртээ очмоор байна.
АЛИС: Хөөе, үгүй ээ. Хөөе, хөөе! Яаж байна аа? Хөөе, хаалгаа онгойлго. Хаалгаа онгойлго!
ЮТҮБЕР ЗАЛУУ: Чи алзахгүй ээ.
АЛИС: Хараал идсэн хаалгаа онгойлго гэж байна.
ЮТҮБЕР ЗАЛУУ: Сонс, чи наанаа аюулгүй. Ойлгосон уу? Чамд юу ч болохгүй ээ, амлаж байна. Би гэртээ очих хэрэгтэй байна. Гэхдээ маргааш хүрээд ирнэ ээ.
АЛИС: Чи намайг сонсож байна уу?
ЮТҮБЕР ЗАЛУУ: Уучлаарай, гэхдээ үнэхээр явах хэрэгтэй байна аа. Маргааш уулзъя.
АЛИС: Хараал идсэн хаалга онгойлго.
ЮТҮБЕР ЗАЛУУ: Маргааш.
АЛИС: Хөөе! Байна уу? Байна уу?
АЛИС: Чарли. Новш. Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй. Новш гэж, үгүй ээ.
АЛИС: Байна уу? Байна уу? Намайг сонсож байна уу? Байна уу? Байна уу?
ЮТҮБЕР ЗАЛУУ: Би ээжтэйгээ хамт байна аа. Намайг уучлаарай.
АЛИС: Сонс, манай найз залуу байшин луу орчихлоо. Тэр тэнд байж болохгүй. Чи цагдаа дуудах хэрэгтэй байна. Намайг сонсож байна уу?
ЮТҮБЕР ЗАЛУУ: Тийм ээ, сонсож байна.
АЛИС: Ямар новш нь вэ?
ЮТҮБЕР ЗАЛУУ: Үгүй ээ, тэнд биш. Үгүй ээ, хойно чинь. Буланд. Сайн уу?
АЛИС: Намайг сайн сонс, муу хөгийн новш. Яг одоо цагдаа руу залга.
ЮТҮБЕР ЗАЛУУ: Би харин бодоод, чиний тусламж хэрэгтэй юм байна. Надад нэг санаа байгаа.
АЛИС: Юу?
ЮТҮБЕР ЗАЛУУ: Ажиглаж эхлээд хоёр жил болж байна. Би галзуу биш ээ, жинхэнэ гэдгийг нь мэдсэн. Би чамд шөнийн дурантай камера өгье. Тэрийг аваад байшинд ороод хамгийн ойроос дараад өг, гуйж байна. За юу? Гуйя, надад зургийг нь дараад өгөөч, тэгэх үү? Тэгээд өгж чадах уу? Хаана түлхүүрээ нууснаа зааж өгье.
АЛИС: Түлхүүр хаана байгаа юм? Хаана байгаа юм? Гуйя. Намайг эндээс гаргаач.
ЮТҮБЕР ЗАЛУУ: Миний шөнийн дурантай камерийг ашиглавал чи эрсдэлд орохгүй. Гэрлийг нь огт ашиглаж болохгүй. За юу?
АЛИС: За, камерийг чинь авчихлаа.
ЮТҮБЕР ЗАЛУУ: Би моднууд дээр сум зурсан байгаа. Улаан сумнууд. Хашааны доор амьтны ухчихсан нүх рүү хөтлөнө.
ЮТҮБЕР ЗАЛУУ: Орчихсон уу?
АЛИС: Харин чи цагдаа дуудсан уу?
ЮТҮБЕР ЗАЛУУ: Залгасан. Болгоомжтой байгаарай. Орсон уу?
АЛИС: Чарли?
АЛИС: Чарли?
АЛИС: Чарли? Чарли? Бурхан минь! Чарли, Чарли,Чарли. Чарли, Чарли, Чарли. Чарли.
ЮТҮБЕР ЗАЛУУ: Дотор байна уу? Байшин дотор орчихсон уу? Би яг галзуурах нь ээ. Надад хариулаач дээ.
АЛИС: Түүний нүүр нь байхгүй болчихсон байна. Нүүр нь байхгүй байна.
ЮТҮБЕР ЗАЛУУ: Юу? За. Намайг сонсож бай. Нүүрээ харуулж болохгүй шүү. Тэр нүүрийг үзэн яддаг. Тийм учраас түүний нүүрийг урсан. Гэрэл бас ашиглаж болохгүй шүү. Нүд рүү нь ч бас харж болохгүй. Намайг сонсож байна уу? Нүд рүү нь харж болохгүй шүү. Намайг сонсож байна гэж хэлээч дээ.
ТӨХӨӨРӨМЖ /ЭР/: Буруу байна.
ТӨХӨӨРӨМЖ /ЭР/: Э.
ТӨХӨӨРӨМЖ /ЭР/: Э.
ТӨХӨӨРӨМЖ /ЭР/: Ж. Ж. Ж.
ТӨХӨӨРӨМЖ /ЭР/: Э.
ТӨХӨӨРӨМЖ /ЭР/: Э.
ТӨХӨӨРӨМЖ /ЭР/: Э.
ТӨХӨӨРӨМЖ /ЭР/: Ж. Буруу байна
ТӨХӨӨРӨМЖ /ЭР/: Э. Ж. Э. Ж. Э. Буруу байна.
АЛИСЫН ЭЭЖ: Алис. Би юу гэж хэлдгийг чи сайн мэднэ. Чи эхэлснээ дуусгах ёстой. Алив ээ, Алис. Хөдлөхгүй байж бай. Анхаарлаа төвлөрүүл. Гоё, бас цэх зогс. Битгий чичир, битгий хөдөл. Би хөшөө хармаар байна. Нүдээ битгий ань. Инээ, Алис. Үгүй бол өдрийн хоол гэж асуугаад ч хэрэггүй шүү. Биеэ тэгшхэн байлга. Битгий чичрээд бай. Би ямар ч хөдөлгөөн хармааргүй байна. Юу вэ? Яагаад чичрээд байгаа юм? Яагаад тэгж чичрээд байгаа юм? Болиоч. Боль. Алис, боль.
АЛИСЫН ЭЭЖ: Үгүй ээ, үгүй. Зогс, зогс, болиоч ээ. Үгүй ээ, үгүй, үгүй! Алис!
ЦАГДАА: 56 болон 246-р хурдны зам хаагдсан байна. Вилсон Бриджээс нэмэлт хүч хүлээж байна. Юу?
ЦАГДАА 2: Таая л даа. Бид явах хэрэгтэй болсон уу?
ЦАГДАА: Би бол тэгэх л байсан. Ойд шөнийг өнгөрөөж байснаас л дээр. Энэ яг л өвсөн дундаас зүү хайж байгаа юм шиг л байна.
ЦАГДАА 2: Алив л дээ.
ЦАГДАА ЭМ: Залуус аа, 30-р замын хаалт дээр хүлээгээд байна.
ЦАГДАА: Ойлголоо, ахлагч аа.
ЦАГДАА 2: Бурхан минь гэж.
ЭР: Хараал ид! Чи зүгээр үү?
АЛИС: Тийм ээ. Юу болсон бэ?
ЭМЧ ЭМ: Хатагтай, үнэмшилгүй санагдах нь аргагүй ээ. Гэхдээ та өөрийн бие мах бодио сонсохоо болих үед үгүйсгэх байдал бий болно. Та сонгосон юм биш. Сонголт танд байгаагүй учраас л тэр. Таны оюун ухаан олон жилийн турш хийх ёстой байсан зүйлээ л хийсэн. Надад итгээрэй.
ЦАГДАА: Ахлагч аа, бид явлаа. Нөгөө ээлж ирчихлээ.
ЦАГДАА: Хоёр ирчихлээ. Бид байршлийг орхиж байна.
АЛИСЫН ЭЭЖ: Энэ долоо хоногт сургууль дээрээ юу идсэн юм? Айн? Энэ удаа биендээ бас юугаа хийчихсэн юм? Жин дээр гар. Гэдсээ тат. Гэдсээ тат гээд байна, Алис.
ЦАГДАА: Тийм ээ, сая ирлээ.Машинд уулзъя.
ЮТҮБЕР ЗАЛУУ: Хөөе, залуус аа, юу байцгаана? Тэгэхээр бид зооринд ороод ирлээ. Надад итгэхгүй байна гэж л битгий хэлээрэй дээ.
ЭР: Юу болоод байна аа?
ЭМ: Бид эндээс гарах хэрэгтэй байна.
ЮТҮБЕР ЗАЛУУ: Муухай үнэртэж байна. Үнэхээр заваан үнэртэж байна.
ЮТҮБЕР ЗАЛУУ: Бурхан минь.
ЮТҮБЕР ЗАЛУУ: Бурхан минь. Үүнийг харцгааж байна уу, залуус аа?
ЮТҮБЕР ЗАЛУУ: Хүмүүсийн нүүр нь уруулсан шалтгаан нь энэ байна.
ТӨХӨӨРӨМЖ /ЭР/: Э. Буруу байна.
ЮТҮБЕР ЗАЛУУ: Тэр өөрийнхөө тусгалаас айдаг байж.
ТӨХӨӨРӨМЖ /ЭР/: Э. Ж. Э. Ж. Э.
АЛИС: Э, Ж? Ээж.
TRAILER
АЛИС – Ээж маань нас барчихлаа, Чарли.
ЦАГДАА – Түүнтэй хэзээ сүүлд холбогдсон бэ?
АЛИС – Бид харьцдаггүй л дээ.
АЛИСЫН ЭЭЖ – Юу харж байна, Алис? Хэлээрэй, би үзэсгэлэнтэй гээд.
АЛИС – Би үзэсгэлэнтэй.
ЦАГДАА – Энд зэрлэг амьтад ихтэй л дээ.
ЮТҮБЕР ЗАЛУУ – Царайгаа харуулж болохгүй шүү.
АЛИС – Би үзэсгэлэнтэй.
ЭМ – Аль чадахаараа хурдан яв.
АЛИС – Юу гэнэ ээ?
АЛИСЫН ЭЭЖ – Дахиад.
АЛИС – Өмнө нь үүнийг харж байсан уу?Би үзэсгэлэнтэй.
АЛИСЫН ЭЭЖ – Өөрийгөө юу гэж харж байна?
АЛИС – Мэдэхгүй ээ.
АЛИСЫН ЭЭЖ – Чи үзэсгэлэнтэй шүү дээ, Алис. Энэ удаа биендээ бас юугаа хийчихсэн юм?
АЛИС – Цагдаа руу залгаад орхи.Би үзэсгэлэнтэй.
ЮТҮБЕР ЗАЛУУ – Нүд рүү харж болохгүй шүү.
АЛИСЫН ЭЭЖ – Дахиад.
АЛИС –Би үзэсгэлэнтэй.
АЛИСЫН ЭЭЖ – Дахиад.
АЛИС – Би үзэсгэлэнтэй.
АЛИСЫН ЭЭЖ – Дахиад.
Back to episodes Go home