The Filmbridge LLC
Төрөл: УСК Хуудасны тоо: 21
Нэр: Die My Love Орчуулсан: Лингостик ХХК
Дүрүүдэд:
Жэксон - Эрэгтэй. 25-30 настай.
Харри - Эрэгтэй. 70-75 настай.
Грэйс - Эмэгтэй. 25-30 настай. Гол дүр.
Пэм - Эмэгтэй. 65-70 настай.
ЖЭКСОН: Бурхан минь.
ГРЭЙС: Хөөх.
ЖЭКСОН: Би хүүхэд байхаасаа хойш энд ирээгүй.
ГРЭЙС: Чамайг энд өссөн гэж бодсон шдээ.
ЖЭКСОН: Нэг их хол биш. Би тэр шатанд шүдээ цөмлөж байлаа. Тархины гэмтэлтэй болсон юм. Мэдээж Нью Йорк биш л дээ. Гэхдээ биднийх. Янзтай байна гэж бодож байна. За. Би бөмбөрөө авчруулж болно.
ГРЭЙС: Үгүй шүү.
ЖЭКСОН: Үгүй ээ? Авга ах юм цуглуулдаг байсан. Энд ийм их зайтай байсныг мэдээгүй юм байна. Амар амгалан газар. Би энд дууны цомгоо амархан бичиж чадна. Грэйси!
ГРЭЙС: Яасан?
ЖЭКСОН: Ажлын өрөө оллоо! Чи энд агуу Америкийн зохиолоо бичиж болно.
ГРЭЙС: Яасан?
ЖЭКСОН: Зүгээр ээ. Хэдэн харх үүрлэчихсэн байна.
ГРЭЙС: Мууртай болох хэрэгтэй.
ЖЭКСОН: Чи энд өдөржин зохиол бичиж болно. Шувуудын жиргээнээс өөр чимээгүй.
ГРЭЙС: Тэр яаж өөд болсон юм?
ЖЭКСОН: Мэдэхгүй ээ. Ирчихлээ.
ГРЭЙС: Шүүр хэрэгтэй юм байна.
ЖЭКСОН: Хөөе, хөөе, хөөе. Хөөе! Хөөе. Хөөе! Ээж чинь яасан юм? Ээж чинь хааччихаа вэ? Үгүй ээ! Ээж нь хаана байна? Грэйс. Ээж энд ирнэ гэсэн.
ГРЭЙС: Тийм үү?
ЖЭКСОН: Би уг нь сүртэй юм болоогүй гэж хэлсэн л дээ. Угаасаа зургаахан сар юм чинь. Жаахан өрөвдөөд байх юм. Түүнд хань болох хүн л хэрэгтэй байгаа байх.
ГРЭЙС: Надад бол зүгээр ээ.
ЖЭКСОН: Тэр яг ч энгийн хүн шиг амьдарч чадахгүй болчихсон. Одоо хүртэл хоёр хүний хоол хийдэг гэдгээ хэлсэн үү?
ГРЭЙС: Нялуун болчихжээ.
ЖЭКСОН: Тийм үү? Дажгүй л байна шдээ. Түүнд таалагдсан.
ГРЭЙС: Олигтойхон ээж бол бялуу хийгээд өгөх байсан.
ЖЭКСОН: Дахиад уух уу? Яагаад ийм новшийн халуун байна?
ГРЭЙС: "Яагаад ийм новшийн халуун байна? Яагаад ийм новшийн халуун байна?" Байнга л халуун байдаг. Хүү унтчихсан.
ЖЭКСОН: Чи харах уу? Чи яаж оддыг огт сонирхдоггүй байна аа, Грэйс?
ГРЭЙС: Намайг өчүүхэн юм шиг санагдуулаад байдаг юм.
ЖЭКСОН: Харин намайг том зүйлийн нэг хэсэг шиг санагдуулдаг.
ГРЭЙС: Чи өчүүхэн байх дуртай юм уу?
ЖЭКСОН: Үгүй. Чи хэчнээн олон ертөнц байдгийг мэдэх үү?
ГРЭЙС: Бид өөр ертөнцөд ч бас хамтдаа хэвээрээ юу?
ЖЭКСОН: Тэгэлгүй яах вэ.
ГРЭЙС: Би рок од уу?
ЖЭКСОН: Өөр ертөнцийн чи дуулж чадах уу?
ГРЭЙС: Хөөе.
ЖЭКСОН: Тийм ээ, чи рок од байх.
ГРЭЙС: Бид секс хийх үү? Дандаа юу?
ЖЭКСОН: Юу гэнэ ээ?
ГРЭЙС: Бид секс хийх үү?
ЖЭКСОН: Туулай шиг л.
ГРЭЙС: Түүнийг сонсов уу?
ЖЭКСОН: Үгүй.
ГРЭЙС: Тэр уйлж байна. Сонс л доо.
ЖЭКСОН: Грэйс, ямар ч чимээ алга. Би уйтгартай байна уу?
ГРЭЙС: Чи биш ээ, ертөнц. Хэнд хамаатай юм?
ЭМ - 1: Охин юм шиг байна уу?
ГРЭЙС: Охин гэж яаж мэдэх юм?
ЭМ - 1: Баруун талдаа их хөдөлж байвал хүүтэй болох магадлал өндөр. Мэдэхийг хүсээгүй юм уу?
ПЭМ: Грэйс, би ч бас жирэмсэн байхдаа хүүхдийнхээ хүйсийг мэдээгүй. Тэр чинь сайхан хэрэг.
ЭМ - 2: Чи охин хүсэж байсан болохоор л тэр.
ПЭМ: Бурхан минь. Тэр уухаа мартчихдаг юм. Харри, чи юм уух хэрэгтэй. Би хүүхэдтэй болохыг л хүссэн. Хүү, охин хамаагүй.
ЭМ - 1: Тийм үү? Тэгээд Жэксоныг төрүүлсэн. Азгүй юм.
ЖЭКСОН: Би сонссон шүү, Жен эгч ээ.
ЭМ - 1: Чи хоол идэхгүй байгаа юу, Грэйс?
ПЭМ: Зүгээр орхи л доо.
ЭМ - 1: Чи иддэггүй байсан. Жирэмсэн болохоор гэдэс чинь агшчихдаг юм.
ПЭМ: Утгагүй юм.
ЭМ - 1: Өдөржингөө бүх юмыг чинь сорж байгаа. Тэгээд их өлсөнө. Би хангалттай юм идэж чадаагүй.
ЭМ - 2: Тэр хэзээ ч өөрчлөгдөөгүй, тийм биз?
ПЭМ: Чи ярьж болно. Шалтгаа хэл л дээ.
ЭМ - 1: Хэзээ ч хүүхэдтэй болж байгаагүй хэр нь гурван ихэр төрүүлсэн юм шиг иддэг. Тэгэхээр, Грэйс, чи орилоо хүүхэдтэй болбол...
ПЭМ: Орилоо хүүхэдтэй болохгүй ээ!
ЭМ - 1: Жэксон орилоо байсан.
ЖЭКСОН: Худлаа.
ПЭМ: Жэксон томоотой хүүхэд байсан.
ЭМ - 1: Гол нь үнэхээр тэгвэл хүүхдээ уйлуулсан нь дээр. Зүгээр холдоод явчих. Өөрийгөө ядрааж, бухимдуулах хэрэггүй.
ПЭМ: Битгий ийм юм ярь аа.
ЭМ - 1: Үхтэл чинь зовооно. Чи л сайн байхгүй бол бүгдэд нь хэцүү. Ялангуяа хүүхдэд чинь. Уйлж байгаа хүүхэд өвдөж байна гэсэн үг биш. Харилцах ганц арга нь тэр шүү дээ.
ПЭМ: Үгүй, тийм биш. Хүмүүс хүүхдээсээ холдох гэж л тэгж хэлдэг юм. Ямартай ч, Би Харриг л асарч халамжилдаг.
ЭМ - 1: Арай л гэж.
ПЭМ: Миний хэрэг гарвал...
ЭМ - 1: Түүнд хэрэггүй.
ПЭМ: бид ойрхон байгаа шүү.
ЖЭКСОН: Та энд юу хийж байгаа юм? Хамт тоглолт үзэх үү? Тэр бэлгүүдийг задалмаар байна уу?
ХАРРИ: Хэний бэлэг юм?
ЖЭКСОН: Хүүхдийн бэлэг.
ХАРРИ: Үгүй, би гутлынхаа учрыг олох ёстой.
ЖЭКСОН: За.
ХАРРИ: Буруу гутал байна.
ЖЭКСОН: Аятайхан л харагдаж байна. Та цадсан уу, ээж?
ПЭМ: Бүүр гэдэс дүүрчихсэн. Аавдаа нэг уух юм аваад өгөөч, тэгэх үү?
ЖЭКСОН: Дахиад бялуу идэхгүй.
ПЭМ: Би бол цадчихсан.
ЭМ - 1: Идэхээ больж чадахгүй юм. Баяр болгоноор л адилхан.
ЭМ - 2: Зүгээр ээ, чи угаасаа л туранхай байсан.
ЖЭКСОН: Грэйс дуртай байдаг юм. Тийм биз?
ГРЭЙС: Чи нэг сард өлсөж болно.
ХАРРИ: Та нар юу хийж байгаа юм? Энд яах гэж ирээ вэ? Энэ чинь Фрэнкийн байшин. Энэ түүний байшин.
ПЭМ: Харри, энэ чинь Грэйс, Жэксон хоёрын--
ХАРРИ: Үгүй, энэ ахын минь байшин.
ПЭМ: Хонгор минь, Фрэнк энд байхгүй.
ХАРРИ: Ахын минь гэрээс гарцгаа!
ГРЭЙС: Жэксон. Харри. Харри! Зөв хэмжээг нь олж чадсан уу? Сайн уу?
ХАРРИ: Сайн уу? Энэ чинь хүүхэд үү?
ГРЭЙС: Хүүхэд.
ХАРРИ: Хүү юу?
ГРЭЙС: Мэдэхгүй ээ. Тийм байж магадгүй.
ХАРРИ: Хүү байна. Битгий уйлуулж орхиорой.
ГРЭЙС: Тэгэхгүй.
ХАРРИ: Тэр анх ирэхдээ муур байдаг юм. Тэр бол баавгай, бас хүүхэд. Бас чи, чиний бүх зүйл. Тэр их хөгжилтэй байх болно.
ЭМ - 3: Сайн уу? Хайж байгаа бүхнээ олсон уу?
ГРЭЙС: Амьдралд уу?
ЭМ - 3: Машиндаа бензин хийх үү?
ГРЭЙС: Үгүй.
ЭМ - 3: Ойлголоо. Би үүнд их дуртай. Энэ нунтгийг юугаар ч хийдэг бай, маш сайн ажилладаг. Дахиад нэгийг авбал зургаахан доллар шүү.
ГРЭЙС: Зүгээр ээ.
ЭМ - 3: Энэ дөрвөн доллар. Харин нөгөөдөх нь хоёр.
ГРЭЙС: Би ойлгосон. Хэрэггүй.
ЭМ - 3: Хүү биз дээ? Ёстой хөөрхөн юм. Сайн уу, царайлаг аа? Сайн уу, эгдүүтэй жаал аа? Түүнд нэр өгсөн үү?
ГРЭЙС: Үгүй. Бид нэр өгөхгүй байхаар шийдсэн.
ЭМ - 3: Чи хэдэн настай вэ, хөөрхөн өө? Үгүй. Би таая. Би үүндээ их сайн. Бараг зургаан сартай юу?
ГРЭЙС: Чи яагаад яриад байгаа юм? Юу хэлэх, яагаад хэлэх гэж байгаагаа ер нь боддог уу? Эсвэл зүгээр л амандаа орсон болгоныг чалчиж байдаг юм уу? Би удахгүй яваад өгчихнө. Бидэнд ярих хэрэг байхгүй.
ЭМ - 3: За.
ГРЭЙС: Ойлголоо. Ойлголоо. Ойлголоо. Ойлголоо. Ойлголоо. Ойлголоо. Ойлголоо.
ЖЭКСОН: Сайн уу?
ГРЭЙС: Сайн уу?
ЖЭКСОН: Миний хүү унтаагүй юм уу?
ГРЭЙС: Би уйдаад байсан юм.
ЖЭКСОН: Уйдсандаа хүүхдээ унтуулаагүй юм уу? Чамд өгөх юм байна.
ГРЭЙС: Ямар новш нь вэ, Жэксон? Нохой авчихсан юм уу?
ЖЭКСОН: Нохой авсан. Түүнийг хар л даа.
ГРЭЙС: Бидэнд муур хэрэгтэй.
ЖЭКСОН: Тийм ээ, тийм, тийм, тийм. Сайн нохой. Сайн жаал. Чи бол сайн жаал. Тийм ээ. Хөөе. Хүрээд ир. Алив. Надаас бусад нь. Тийм ээ. Хөөе. Ид шид харах уу? Ид шид хармаар байна уу? Томоотой суух уу? Тийм ээ, суу. Сайн нохой. Сайн нохой. Хутгаад. Сайн хутгаад. Хоёр дахь... ид шид.
ГРЭЙС: Бид жолоо барихад бэлэн. За. Хөдлөхөд бэлэн үү? Сар луу явцгаая. Бас зүүн эргээд Нью Йорк. Тэр юу вэ? Чи мэдэрсэн үү? Одоо хаана байна?
ЖЭКСОН: Нампагийн ойролцоо бургерийн газар. 84-р зам.
ГРЭЙС: Юм идэж байгаа юм уу? Бургер уу?
ЖЭКСОН: Тийм.
ГРЭЙС: Амттай байна уу?
ЖЭКСОН: Тийм ээ, дажгүй.
ГРЭЙС: Чи өөр юу хийж байв?
ЖЭКСОН: Ажил.
ГРЭЙС: Өөр?
ЖЭКСОН: Бүх юм зүгээр үү?
ГРЭЙС: Өнөөдөр хэр байсныг л асууж байна. Энгийн яриа.
ЖЭКСОН: Чи харин юу хийж байв?
ГРЭЙС: Юу ч биш.
ЖЭКСОН: Зохиолоо бичсэн үү? Би дөхөөд очихоороо залгана аа, за юу?
ГРЭЙС: Чи юм идэх хүсэлтэй байх уу?
ЖЭКСОН: Тийм ээ, намайг очихоор хоол идэж болно. Гэхдээ жаахан оройтох л байх.
ЭМ - 1: Өөр юм хэрэгтэй юу?
ГРЭЙС: Ямар хоол идмээр байна?
ЖЭКСОН: Хүү яаж байна?
ГРЭЙС: Унтаж байгаа.
ЭМ - 1: Хонгор минь, чиний тооцоо.
ЖЭКСОН: За, дараа ярья. Баярлалаа.
ГРЭЙС: За. Баяртай. Пэм. Пэм. Пэм. Пэм. Новш гэж! Бурхан минь. Пэм, яаж байна аа?
ПЭМ: Чи нууцаар орж ирлээ.
ГРЭЙС: Нууцаар ороогүй. Би хүүхэдтэйгээ ирсэн.
ПЭМ: Хүүхдээ авчирсан юм уу?
ГРЭЙС: Унтаж байгаа.
ПЭМ: Сайхан хэрэг байна.
ГРЭЙС: Тийм ээ. Та миний толгойг зад буудчихгүй л бол. Наадах чинь сумтай юу, Пэм?
ПЭМ: Тийм ээ. Харригийн буу. Тэр хажуудаа тавьж унтдаг байсан юм. Тэгвэл аюулгүй санагддаг. Одоо бол яахаа мэдэхгүй л байна. Энэ бүхнийг яавал дээр юм бол доо. Би үсээ янзалдаггүй.
ГРЭЙС: Хөөрхөн байна.
ПЭМ: Харри сул байлгах дуртай.
ГРЭЙС: Тийм үү? Та унтаж байгаа юу?
ПЭМ: Чи мэднэ дээ.
ГРЭЙС: Жэксон таныг зүүдэндээ яваад байгаа гэсэн.
ПЭМ: Тийм ээ. Тэгсэн.
ГРЭЙС: Хол явдаг уу?
ПЭМ: Нэг удаа Кулвер зам дээр хашхираад сэрсэн. Өмнө нь хэзээ ч тэгж байгаагүй. Түүнийг өнгөрснөөс хойш юу ч... бодит санагдахаа больсон. Миний тархи нэг л биш болчихсон. Тийм ээ. Би эмээ чинь байна. Тийм ээ, би мөн. Та хоёр тэр байшинд амьдрах болсон нь гайхалтай хэрэг. Фрэнк их жаргалтай залуу байсан юм.
ГРЭЙС: Өөрийгөө буудчихаа юу? Фрэнк ах.
ПЭМ: Тийм ээ.
ГРЭЙС: Тэгээд та олсон уу?
ПЭМ: Тийм.
ГРЭЙС: Аймшигтай байсан байх даа.
ПЭМ: Тийм ээ. Аймшигтай. Аймшигтай байсан.
ГРЭЙС: Толгойдоо юу? Толгойдоо юу?
ПЭМ: Үгүй. Би...
ГРЭЙС: Тэгвэл хаанаа юм? Зүрхэндээ юу? Цээж үү?
ПЭМ: Үгүй.
ГРЭЙС: Хөл, тавхай, нуруу.
ПЭМ: Үгүй.
ГРЭЙС: Гар, гэдэс.
ПЭМ: Үгүй, үгүй.
ГРЭЙС: Бэлэг эрхтэн.
ПЭМ: Грэйс.
ГРЭЙС: Өгзөг. Бурхан минь. Тэр зориуд өөрийнхөө өгзөг рүү буудсан юм уу?
ПЭМ: Тэр чамтай их адилхан харагддаг.
ГРЭЙС: Фрэнк ах уу?
ПЭМ: Үгүй. Хүүхэд чинь, мангар аа.
ГРЭЙС: Тэгж бодож байна уу?
ПЭМ: Тийм ээ. Тийм. Грэйс, бүгд л эхний жилдээ ухаанаа алдсан юм шиг байдаг.
ГРЭЙС: Тийм үү?
ПЭМ: Тийм.
ГРЭЙС: Харри та хоёр насаараа л хамт байсан хүмүүс. Тэгж санагдах нь мэдээж шүү дээ.
ПЭМ: Үгүй, үгүй. Чамайг хэлж байна. Хүүхэд төрүүлсний дараа. Ээж галзуурах шахсан. Жен ухаанаа алдсан. Би хүртэл өөр хүн шиг болчихсон. Гэхдээ чи... Чи зүгээр болно. Юу гэхээр... чамд хэцүү байгаа бол...
ГРЭЙС: Би зүгээр. Бид удахгүй дахиад ирнэ. Цай өгсөнд баярлалаа. Хэн чамайг түлхээд байна? Сүнс үү?
ГРЭЙС: ♪ Улаан ба шар ♪ ♪ Ягаан ба ногоон ♪ ♪ Нил ягаан, улбар шар, бас цэнхэр ♪ ♪ Би солонгыг дуулж байна ♪ ♪ Солонгыг дуулаарай ♪ ♪ Солонгыг дуулаарай ♪ ♪ Нүдээрээ мэдэр ♪ ♪ Нүдээрээ мэдэр ♪ ♪ Тэгээд харж байгаа бүхнээ дуул ♪ Чи юу хүсээд байгаа юм? Уруулаа хэрч. Хэрч.
ЖЭКСОН: Ингээд орхих юм уу?
ГРЭЙС: Чиний нохой, чи өөрөө цэвэрлэ.
ЖЭКСОН: За за.
ГРЭЙС: Бас шалан дээр шээчихсэн. Гэртээ юу авчрахаа бодож байх хэрэгтэй дээ.
ЖЭКСОН: Новш гэж, Грэйс.
ГРЭЙС: Юундаа надад уурлаа вэ?
ЖЭКСОН: Яагаад түүнийг гаргаагүй юм, галзуу амьтан минь?
ГРЭЙС: Тэр миний асуудал биш.
ЖЭКСОН: Зүгээр гинжийг нь зүүлгээд, арагшаа аваад гарвал тэр байгаа газраа дасчихна.
ГРЭЙС: Би хараал идсэн нохойг чинь сургахгүй.
ЖЭКСОН: Бид хүүхэдтэй.
ГРЭЙС: Тийм ээ.
ЖЭКСОН: Би ингэж чадахгүй ээ. Энэ газаар хараал идсэн там.
ГРЭЙС: Чи биднийг энд авчирсан.
ЖЭКСОН: Би ажил хийдэг. Тэгээд гэртээ ирэхээрээ бас л би бүх юмаа цэвэрлэдэг.
ГРЭЙС: Тийм ээ, 7 хоногт гурван удаа. Одон медалиар бороо оруулагч.
ЖЭКСОН: Амаа тат.
ГРЭЙС: Чи хивсэн дээр үнсний саваа тавьдаг. Хүүхэд тэрийг иддэггүй гэж бодоо юу?
ЖЭКСОН: Амаа тат.
ГРЭЙС: Чи авга ахынхаа хараал идсэн өгзөг рүүгээ буудсан байшинд биднийг авчирсан.
ЖЭКСОН: Бурхан минь.
ГРЭЙС: Өгзөг рүүгээ. Хараал идсэн өгзөг. Болиоч.
ЖЭКСОН: Мэдсэн юм, би мэдсэн юм. Яагаад шортоо тайлчихсан юм? Яагаад шортгүй байгаа юм бэ?
ГРЭЙС: Амаа тат.
ЖЭКСОН: Бурхан минь.
ГРЭЙС: Муу биеэ тоосон новш.
ЖЭКСОН: Чи өөрөө шээчхээд нохойд буруугаа чихсэн байлгүй.
ГРЭЙС: Чиний өрвийсөн нохой шээсэн. Бас биеэ тоосон гэж өөрийгөө бусдаас дээгүүр бодож явдаг хүнийг хэлдэг юм.
ЖЭКСОН: Чиний ном хэр явж байна даа?
ГРЭЙС: Гайхалтай, баярлалаа.
ЖЭКСОН: Чиний агуу Америкийн зохиол.
ГРЭЙС: Гол дүр нь нөхрөө алхаар цохиж алах гэж байгаа.
ЖЭКСОН: Хөгийн сонсогдож байна.
ГРЭЙС: Чи уншиж чадахгүй.
ЖЭКСОН: Чи юм л бол гараа энэ доороо шургуулж байхын оронд ядаж юм бичих гэж оролддог бол ямар нэг юм бичих л байсан байх. Магадгүй.
ГРЭЙС: Чи хэзээ ч бэлэг эрхтнээ энд ойртуулдаггүй болохоор би гараа хийдэг юм, новш оо. Чи хүүхэд сэрээх нь байна.
ЖЭКСОН: Одоо хүүхдэд санаа зовоо юу?
ГРЭЙС: Би хүүхдэдээ дандаа л санаа зовдог.
ЖЭКСОН: Машинтай явъя.
ГРЭЙС: Үгүй.
ЖЭКСОН: Тийм ээ! Явна!
ГРЭЙС: Үгүй.
ЖЭКСОН: Суу, Грэйс.
ГРЭЙС: Зайлж үз.
ЖЭКСОН: Хоёулаа ярилцъя.
ГРЭЙС: Энд ярьж болно шдээ.
ЖЭКСОН: Новшийн машинд суугаач дээ!
ГРЭЙС: Үгүй ээ! Жэксон, би хүүхдээ орхихгүй. Боль, боль, боль. Би хүүхдээ орхихгүй. Жэксон!
ЖЭКСОН: Хүүхэд зүгээр!
ГРЭЙС: Болиоч! Боль, боль! Хараал идсэн хөгийн новш юм даа. Чи чинь ямар учиртай юм бэ? Тоглоод байна уу?
ЖЭКСОН: Бүсээ зүү.
ГРЭЙС: Бурхан минь.
ЖЭКСОН: Хаалга онгойлгоод үзээрэй. Грэйси. Би зүгээр л... Хөөе, болиорой. Боль! Боль! Сонсооч. Миний бодлоор хоёулаа цагийн хуваарьтай болох хэрэгтэй. Би төлөвлөгөө гаргамаар байна. Грэйс, намайг чиний хийдэг юмнуудад талархдаггүй гэж битгий бодоорой. Чи бүх юмны холбоос, хамгийн гол, хамгийн чухал хүн. Гэхдээ... бие чинь тааруухан байгаа бол хоёулаа тэр талаар ярилцах хэрэгтэй байх. Би чамтай хамт гэдгээ л хэлэх гэсэн юм. Хүүхэдтэй болно гэдэг хүний амьдралын хамгийн том үйл явдлуудын нэг. Ойлгож байна. Би үнэхээр тэрийг сайн ойлгож байгаа. Тэгээд хэрвээ чи тэр тухай яримаар байвал...
ГРЭЙС: Энийг унтрааж болох уу?
ЖЭКСОН: Юу?
ГРЭЙС: Хөгжим. Унтрааж болох уу?
ЖЭКСОН: Сонгодог шүү дээ.
ГРЭЙС: За. Надад хамаагүй. Би дургүй, би гитарт дургүй.
ЖЭКСОН: Хэзээнээс вэ?
ГРЭЙС: Анхнаасаа.
ЖЭКСОН: Юу? Солиотой юм. Хэн гитарт дургүй байдаг юм? Чи гитарт дургүй биш ээ. Грэйс. Чамайг юу гэж бодож байгааг мэдэж байна. Гэхдээ наадах чинь удаж байгаа. Чи өмнө нь харсан л байх.
ГРЭЙС: Би харж байсан гэж үү?
ЖЭКСОН: Тийм ээ. Сонсооч. Наадах чинь... Грегийх.
ГРЭЙС: Хөөх, Грег та хоёр үнэхээр дотно хүмүүс юм.
ЖЭКСОН: Боль оо. Боль, боль. Болиоч дээ. Грэйс, битгий ядаргаа болоод бай.
ГРЭЙС: Би очлоо. Би энд байна, хонгор минь. Тэр амьсгалахгүй байна.
ЖЭКСОН: Инээдтэй байна.
ГРЭЙС: Новш гэж.
ПЭМ: Харри.
ГРЭЙС: Босооч.
ЖЭКСОН: Грэйс.
ГРЭЙС: Чи нохойгоо буудах хэрэгтэй.
ЖЭКСОН: Юу?
ГРЭЙС: Хараал идсэн нохойгоо бууд. Тэр чарлаад байна.
ЖЭКСОН: Наад буугаа хаанаас олсон юм?
ГРЭЙС: Хайртай амьтан чинь зовж байна.
ЖЭКСОН: Чи галзуурчихсан юм уу?
ГРЭЙС: Чи шийдэж чадна.
ЖЭКСОН: Солиороо юу?
ГРЭЙС: Тэр өвдөж байна.
ЖЭКСОН: Маргааш эмчид үзүүлнэ ээ.
ГРЭЙС: Тэд амийг нь авна.
ЖЭКСОН: Грэйс, болиоч дээ! Би нохойгоо алахгүй. За юу?
ГРЭЙС: Уруул чинь яаж байна? Намайг уучлаарай.
ПЭМ: Чи өглөөдөө юу хийдэг вэ, Грэйс?
ГРЭЙС: Юу гэсэн үг вэ?
ПЭМ: Яах вэ, йог ч юм уу. Гүйлт. Нимбэгтэй халуун ус. Юм бичих. Зохиол бичдэг чинь яасан?
ГРЭЙС: Би дахиж чадахгүй болсон.
ПЭМ: Яагаад? Хэн йог заадгийг мэдэх үү?
ГРЭЙС: Хэн?
ПЭМ: Нөгөө танай хөрш. Мелисса. Интернетээр йог заадаг юм. Түүний хичээлд суугаад үз л дээ.
ГРЭЙС: Тэр йог биш байх аа, Пэм.
ПЭМ: Би их итгэлтэй байна аа. Яах вэ, залуу эмэгтэйчүүдийн хувьд тайвшруулдаг юм байж магадгүй. Чи одоо ч их хөөрхөн, Грэйс. Би чамд тусалъя, хонгор минь. Хүүхдийн чинь тал дээр, гэр оронд чинь, хэрэгтэй бүхэнд чинь. Чамд өөр юм хийх арай их хугацаа гарна.
ЖЭКСОН: За.
ПЭМ: Чи олоод иржээ.
ЖЭКСОН: Энэ сайн эд шүү, ээж.
ПЭМ: Би энэ брэндийг мэднэ. Хамгийн алдартай нь.
ГРЭЙС: Би жаахан алхлаа. Удахгүй ээ.
ЖЭКСОН: Грэйс.
ЭР - 1: Грэйс! Сонсож байна уу?
ЭМ - 1: Грэйс!
ЭМ - 2: Грэйс!
ПЭМ: Тэр хүүхдийг чинь аваад хэдэн цаг алга боллоо. Санааг чинь зовоосон. Бас одоо чамтай ярихгүй байна.
ЖЭКСОН: Түүнд жаахан хугацаа хэрэгтэй. Би ойлгож байна.
ПЭМ: Үгүй, Жэксон. Тэр эрүүл биш.
ЖЭКСОН: Хүмүүс заримдаа өвддөг юм, ээж. Заримдаа хүмүүст өөрчлөлтөд дасах хугацаа хэрэгтэй байдаг. Заримдаа хүмүүс зүгээр л хараал идсэн тэвчээртэй байж, байдал дээрдэнэ гэдэгт итгэх хэрэгтэй. Та зүүдэндээ явсаар л байгаа юу?
ПЭМ: Би туслахыг л хичээж байна.
ЖЭКСОН: Та тус болж байна аа, ээж. Түүнд зохиолоо бичих орон зай хэрэгтэй.
ПЭМ: Тэр чадахгүй гэсэн.
ЖЭКСОН: Тэр нь яах вэ дээ. Шинэ санаа орж ирэхгүй байгаа юм байлгүй.
ОХИН: Үгүй. Би ормооргүй байна.
ЭР - 1: За, болж байна. Сайн байна.
ГРЭЙС: Сайн уу?
ЭР - 1: За, ёстой том охин болжээ. Том охин болсон байна.
ОХИН: Би явмааргүй байна.
ЭМ - 1: Зүгээр дээ.
ГРЭЙС: Төвөг удсанд уучлаарай.
ЭМ - 1: Юу?
ГРЭЙС: Миний машины дугуй хагарчихсан юм шиг байна. Зүгээр үзээд өгөх боломж байна уу?
ЭМ - 1: Амьсгал.
ОХИН: Үгүй.
ЭМ - 1: Ээжийгээ хар даа. Хөөе, над руу хар. Бидэнд ингэж байх цаг байхгүй. Үгүй.
ГРЭЙС: Тэгэхээр тэгж болох уу? За. Тийм ээ, уучлаарай.
ЭМ - 1: Хөлөө дотогш нь оруул.
ЖЭКСОН: Зүгээр үү?
ГРЭЙС: Бид сүүлд хэзээ секс хийсэн бэ? Таах гээд үз.
ЖЭКСОН: Мэдэх юм алга аа, Грэйси.
ГРЭЙС: Алив ээ, таа л даа.
ЖЭКСОН: Мэдэхгүй ээ. Сарын өмнө үү?
ГРЭЙС: Хоёр сар хагас.
ЖЭКСОН: Ойрдоо бүх юм нэг тийм...
ГРЭЙС: Өглөөний дөрвөн цагт чи бараг л унтаагаараа байсан.
ЖЭКСОН: Грэйс.
ГРЭЙС: Бас тэрний өмнөх дээр бид зурагтаар арлын тухай үзэж байсан. Тэгээд би чамаас гуйсан. Харин чи алчуур дэвссэн.
ЖЭКСОН: Тийм ээ, тийм.
ГРЭЙС: Өмнө нь сайхан байсан биз дээ?
ЖЭКСОН: Одоо ч сайхан, Грэйс.
ГРЭЙС: Хийхээ больсон шүү дээ, Жэксон. Огт байхгүй.
ЖЭКСОН: За, би арай илүү хичээл зүтгэл гаргана.
ГРЭЙС: Өнөө орой юу?
ЖЭКСОН: За.
ГРЭЙС: Намайг хүсэж байна уу?
ЖЭКСОН: Тийм ээ, би чамайг хүсэж байна.
ГРЭЙС: Дахиад хэл.
ЖЭКСОН: Би чамайг хүсэж байна.
ГРЭЙС: Хоолны өмнө үү, дараа юу?
ЖЭКСОН: Грэйс, боль доо.
ГРЭЙС: Өөрийн гэсэн үзэл бодолтой байгаач.
ЖЭКСОН: Бурхан тэнгэр минь гэж!
ГРЭЙС: Гэртээ очихоороо юу?
ЖЭКСОН: Тийм ээ.
ГРЭЙС: Гэрт очоод чи надтай унтах юм уу?
ЖЭКСОН: Тийм ээ.
ГРЭЙС: Машин дотор уу?
ЖЭКСОН: Чамайг хүсвэл.
ГРЭЙС: Бид дандаа л машинд унтдаг байсан. Санаж байна уу? Би бүсээ тайлаад чам дээр гараад хоёулаа унтах уу?
ЖЭКСОН: Тийм ээ.
ГРЭЙС: Тийм.
ЖЭКСОН: Алив ээ. Ээж тэнд байгаа.
ГРЭЙС: Тэгвэл хурдхан дуусгачих.
ЖЭКСОН: Би... Грэйс, алив. Би жаахан...
ГРЭЙС: Арчаагүй хөгийн новш. Хэнд ч хэрэггүй шаар юм даа.
ЖЭКСОН: Чи галзуурчихсан байна. Галзуурсан байна.
ПЭМ: Бүх юм зүгээр үү?
ЖЭКСОН: Хаалгаа онгойлго, би оръё.
ГРЭЙС: Гадаа биеэ зас.
ЖЭКСОН: Би бие засах гээгүй байна.
ГРЭЙС: Бутан дунд хүндэр. Надад хамаагүй.
ЖЭКСОН: Бурхан минь, Грэйс! Грэйс! Би бутан дунд хүндрэхгүй. Угаалгын өрөөнд хүндэрмээр байна. Алив ээ, бараг гарлаа. Алив ээ. Шалаар дүүрэн юм болчихно. Үнэртээд эхэллээ. Хурдлаарай. Баярлалаа. Бурхан минь.
ЭМ - 1: Гүйж болохгүй шүү. Сайн уу? За, ороод ир. Грег! Тийм ээ. Грег манайд бүтэн тосгонд хүрэх хоол байгаа гэсэн. Тийм бол үнэн л байх.
ЖЭКСОН: Тэгвэл энийг бас нэмчих. Машин дотор уначихсан. Өмнө нь арай дээр байсан юм.
ЭМ - 1: Хуруугаа яачихсан юм бэ?
ГРЭЙС: Чамд бялуу хийх гэж байгаад түлчихсэн.
ЖЭКСОН: Сайн уу, залуу минь?
ЭР - 1: Хүрээд ирэх шив. Тавтай морил. Уулзах сайхан байна.
ЖЭКСОН: Надад ч бас. Сайхан байшин байна.
ЭМ - 1: Ёстой хөөрхөн хүүхэд байна.
ЭР - 1: Жэк, чамд уух юм олж өгье.
ЭМ - 1: Тэр амттан идэх болов уу?
ГРЭЙС: Тэгье. Хүүхдүүдийн идэж байгааг л.
ЭМ - 1: За. Харшилтай юу?
ГРЭЙС: Үгүй. Үгүй байх.
ЭМ - 1: Энэ хөөрхөн хүүг хар даа. Жэкийн хүү. Та нар харсан уу?
ЭМ - 2: Дахиад хүүхэдтэй болох бодол байгаа юу?
ГРЭЙС: Тийм ээ. Одоо жирэмсэн. Ихэр хүүхэдтэй болно.
ЭМ - 2: Гараа яачихсан юм бэ?
ГРЭЙС: Чи хана ямар болсныг харсан ч болоосой.
ЭМ - 2: Тийм ээ, би... би хоёр хүүхэдтэй. Яг үнэнийг хэлэхэд хоёр хүүхэд ч бас олон.
ГРЭЙС: Тийм бололтой.
ЭМ - 2: Хүүхдүүд гэдэг ер нь л хэцүү шүү. Хүмүүс энэ тухай сайн ярьдаггүй.
ГРЭЙС: Бүгд энийг л ярьж байна.
ЭМ - 2: Чамайг өөрчлөх байх. Би эхний зургаан сард нь бараг л ухаанаа алдчихсан.
ГРЭЙС: Хэзээ буцааж авах юм шиг байна?
ЭМ - 2: Төрсний дараах сэтгэлийн хямрал хүмүүсийн боддогоос нийтлэг тохиолддог. Чи ямар ажил хийдэг вэ, Грэйс?
ГРЭЙС: Ажилгүй. Ямар нэг зүйл хийх хүсэл болон юу ч хийхгүй байх хүслийн дунд гацчихсан байгаа.
ЭМ - 2: Байзаарай. Шерил чамайг зохиолч гэж хэлж байсан. Хөөрхөн юм. Сайхан байдаг байх. Хүүхдээ харахын хажуугаар хийж болно.
ГРЭЙС: Би зохиол бичихээ больсон.
ЭМ - 2: Яагаад? Онгод орж өгөхгүй байна уу? Эргээд ирэх байлгүй дээ.
ЖЭКСОН: Грэйс. Грэйс!
ЭМ - 3: Бурхан минь.
ЭР - 1: Жэксон, Жэксон. Над руу хар, за юу? Хөөе. Амьсгалж чадах нь уу?
ЭР - 2: Ус аваад ирээч.
ГРЭЙС: Жэксон.
ЭР - 2: Эмч дуудъя.
ГРЭЙС: Цээж чинь өвдөө юу?
ЖЭКСОН: Тийм.
ГРЭЙС: Амьсгал, надтай хамт амьсгал.
ЭР - 2: Үүдэнд байх шиг байна.
ГРЭЙС: Тийм ээ. Харав уу? Тийм ээ, чи зүгээр. Зүгээр. Тэр зүгээр.
ЖЭКСОН: Их чухал юм ойлгуулж өглөө. Бид нэг нэгэндээ анхаарах хэрэгтэй, Грэйс. Би үнэхээр их стресстэж байна.
ГРЭЙС: Юунаас болоод? Хэн ч манай бялууг идээгүй. Чи харсан уу?
ЖЭКСОН: Хоол унд их байсан шүү дээ.
ГРЭЙС: Бүдүүлэг юм.
ЖЭКСОН: Тэр чинь бүдүүлэг биш. Алив. Юу бүдүүлэг гээч, Грэйс? Дүүрэн хүүхэдтэй усан санд нүцгэн шахуу үсэрч орох. Тэр чинь л бүдүүлэг. Би чамаас ичсэн. Бид чамаас ичсэн. Грэйс. Грэйс! Бурхан минь! Новш гэж. Бурхан тэнгэр минь. Дахиж битгий ингээрэй. За юу?
ГРЭЙС: Амелиа жаахан охин байхдаа далавчаа дэлгээд л шувуу шиг нисэж чадна гэж төсөөлөх дуртай байсан. Нэг өдөр түүнд онгоцонд суух боломж олдсон юм. Тэгээд маш их таалагдсан болохоор тэндээс буухыг хүсээгүй. Дэлхий их жижигхэн харагдсан, байшин, машинууд бараг л тоглоом шиг. Тэд олон мянган км нисжээ. Далай тэнгис, ой модон дээгүүр. Зарим хүмүүс тэднийг галзуу гэж бодож байв. Гэхдээ Амелиа мянган аялалд гарахаас айхгүй байсан юм. Тэгээд тэр шувуу шиг нисэж, хэний ч хүрээгүй алсыг зорьж, хэзээ ч эргэж ирээгүй юм. Ямар новш нь вэ?
ЖЭКСОН: Чи гэрлэмээр байна уу?
ГРЭЙС: Тийм ээ. Би хүсэж байна. Бурхан минь. Үнэн үү? Намайг үнсээч. Үнс.
ЖЭКСОН: Грэйс.
ГРЭЙС: Намайг үнс. Намайг үнс. Би Жэксон хаана байгааг мэдэхгүй.
ПЭМ: Явж чиний тэр залхуу нөхрийг олъё.
ГРЭЙС: Хөөх. Сайн уу? Хосын өрөөнд байгаа сүйт бүсгүй байна. Манай өрөөнд хувинтай мөс аваад ирж болох уу гэж асуух гэсэн юм.
ЭР - 1: Танай давхрын коридорын төгсгөлд мөсний машин тавьсан байгаа.
ГРЭЙС: Чамайг хэн гэдэг вэ?
ЭР - 1: Чарли.
ГРЭЙС: Чарли, чи надад авчраад өгч болох уу? Би өөрөө боломжгүй байна.
ЭР - 1: Бид мөс хүргэж өгдөггүй, хатагтай.
ГРЭЙС: За. Сонсож байна уу?
ЭР - 1: Тийм ээ, хатагтай. Надад өөр тусалж чадах юм байна уу?
ГРЭЙС: Нөхөр маань доор болж байгаа найран дээр байгаа. Манай хурим. Түүнийг дээшээ гараад ирэхэд нь хүйтэн оргилуун дарстай угтвал баярлах байх гэж бодсон юм.
ЭР - 1: Би ойлгож байна.
ГРЭЙС: Би сайн эхнэр байхыг л хичээж байна.
ЭР - 1: Тийм ээ. Уучлаарай, гэхдээ би тусалж чадахгүй нь.
ГРЭЙС: Чи их сайхан хоолойтой юм аа, Чарли.
ЭР - 1: Баярлалаа, хатагтай. ♪ Миний доторх араатан ♪ ♪ Зовлонтойгоо амьдарч сурах ёстой болсон ♪ ♪ Бас борооноос зугтаж сурсан ♪ ♪ Тэгээд нүд ирмэхийн зуур ♪ ♪ Дахин хорих ёстой болж магадгүй ♪ ♪ Бурхан миний доторх араатанд туслаасай ♪
ГРЭЙС: Би гурван настай байсан байх. Аав ээжтэйгээ далайн эрэгт очсон юм. Тэд юм уншиж байсан байх. Эсвэл унтаж байсан байж магадгүй. Намайг усанд хөлөө дүрж байхад нэг охин над дээр ирсэн. Арван настай л байсан байх. Гэхдээ надад бол насанд хүрсэн хүн шиг л санагдсан. Тэр миний гараас бариад нэг хэсэг хамт алхсан. Тэгээд надад зайрмаг авч өгсөн. Хүмүүс биднийг их хөөрхөн юм гэж байсан. Надад сайхан байсан. Тэгээд аав ээж хоёр намайг алга болсныг анзаарсан. Ээж маань уйлаад, аав их уурласан байсан. Тэгээд би ингэж бодсон юм. "Миний эцэг эх биш байсан болоосой. Би тэдний хүүхэд биш байсан ч болоосой."
ЭР - 2: Аав ээж чинь одоо хаана байдаг вэ, Грэйс?
ГРЭЙС: Тэд онгоцны ослоор өөд болсон.
ЭР - 2: Чи хэдтэй байсан бэ?
ГРЭЙС: Арав.
ЭР - 2: Их хэцүү байсан байх. Чи хаягдахаас айдаг болсон байж магадгүй. Тийм болохоор хүмүүстэй аюулгүй дотносох хэцүү байдаг. Нөхөртэйгөө. Хүүтэйгээ.
ГРЭЙС: Надад хүүтэйгээ дотносоход асуудал гардаггүй. Тэр төгс. Бусад бүх зүйл л болохгүй байгаа юм. Сайн уу? Сайн уу, үр минь? Санасан шүү. Яасан? Машин түрээслээ юу?
ЖЭКСОН: Үгүй, манай машин. Грегээс авсан юм.
ГРЭЙС: Ямар мөнгөөр вэ?
ЖЭКСОН: Санаа зоволтгүй ээ. Тэр бидэнд тусалж байгаа. Таалагдаж байна уу?
ГРЭЙС: Тийм ээ, догь юм. Том. Чангалчих. Би энэ дуунд дуртай.
ЖЭКСОН: Чи гитарт дургүй гэсэн биз дээ?
ГРЭЙС: Хэзээ тэгж хэлсэн юм? Би гитарт дуртай. ♪ Чи бидний хайрын түүхэнд үлдэх үү? ♪ ♪ Үлдэхээр шийдвэл дараа нь харамсахгүй ♪ ♪ Бид чамд итгэж байна ♪ ♪ Чи удахгүй том болно, тэгэхээр азаа үз ♪ ♪ Хайр дурлалд хөлчүүрхсэн хэдэн тэнэг амьтан ♪ ♪ Чи бидний хайрын түүхэнд үлдэх үү? ♪ ♪ Үлдэхээр шийдвэл дараа нь харамсахгүй ♪ ♪ Бид чамд итгэж байна ♪ ♪ Чи удахгүй том болно, тэгэхээр азаа үз ♪
ЖЭКСОН: Чи дажгүй юу, залуу минь? Алив.
ЭМ - 1: Ёстой хөөрхөн юм. Малгай нь таалагдаж байна.
ЖЭКСОН: Өөрөө тийм ч дуртай биш. Тийм биз?
ЭМ - 1: Би яг ийм хүүхэд хардаг юм. Гэхдээ тэр илүү хөөрхөн юм.
ЭМ - 2: Тэр усанд орж үзсэн үү?
ЖЭКСОН: Үгүй, амжаагүй.
ЭМ - 1: Бид эрэг рүү аваад явж болно. Бидэнтэй хамт явах болов уу?
ЖЭКСОН: Тийм ээ. Миний хүү их нийтэч.
ЭМ - 2: Бид элсэн цамхаг хийж өгч болно.
ЭМ - 1: Тэнд очвол та хоёрт харагдана.
ЖЭКСОН: Чи хамт явмаар байна уу?
ЭМ - 1: Надтай тоглох уу? Нэр нь хэн юм?
ЖЭКСОН: Харри.
ЭМ - 1: Алив, Харри.
ГРЭЙС: Тэр юу вэ? Тийм ээ, тэгье.
ЭР - 1: Болиоч!
ХАРРИ: Чи унтаж байхдаа уучлаарай л гээд байсан. Намайг анх орж ирэхэд л хэлж байсан. Юунд гэмшсэн юм?
ГРЭЙС: Би санахгүй байна.
ХАРРИ: Ямар нэг зүйлд уучлалт гуйх ёстой гэж бодож байна уу?
ГРЭЙС: Үгүй. Би босох ёстой юу?
ХАРРИ: Үгүй, Грэйс. Чи юу ч хийх шаардлагагүй.
ГРЭЙС: Би орондоо байж болох уу?
ХАРРИ: Хэрвээ чи тэгж хүсэж байвал.
ГРЭЙС: Та байна. Танаар юу байна? Бүгд таныг санаж байгаа.
ЖЭКСОН: Орох гэж байна уу?
ГРЭЙС: Тийм ээ.
ЖЭКСОН: Жаахан засвар хийсэн.
ГРЭЙС: Сайхан харагдаж байна.
ЖЭКСОН: Тийм ээ. Чи үзэсгэлэнтэй юм, Грэйс.
ЭМ - 1: Грэйс минь, чи сайхан харагдаж байна.
ЭМ - 2: Гэртээ ирсэн чинь сайн хэрэг.
ЭМ - 1: Их эрүүл харагдаж байна.
ГРЭЙС: Баярлалаа.
ПЭМ: Заримдаа жаахан амьсгаа авах л хэрэгтэй байдаг юм.
ЭМ - 2: Юу гээч? Жэксон та хоёр учирсан нь их азтай хэрэг шүү.
ГРЭЙС: Тийм ээ.
ЭМ - 3: Грэйс, чамайг харах сайхан байна.
ГРЭЙС: Надад ч бас.
ЭМ - 3: Чи сайхан харагдаж байна.
ГРЭЙС: Баярлалаа.
ЭМ - 3: Чи үнэхээр өмнөхөөсөө их дээрдсэн харагдаж байна.
ГРЭЙС: Чи ч бас. Хамаагүй дээр харагдаж байна.
ЖЭКСОН: Бүх юм зүгээр үү?
ГРЭЙС: Тийм ээ, гайхалтай. Бид хоёулаа өмнөхөөсөө дээр болчихсон байна.
ЖЭКСОН: Чамд сайхан байна уу?
ГРЭЙС: Гайхалтай.
ЖЭКСОН: Сайн байна.
ГРЭЙС: Би чамд их талархаж байна. Чи бүгдийнх нь учрыг олсон. Бас байшингаа будсан. Хүүхдэдээ анхаарал тавьсан. Намайг эмнэлэгт хэвтүүлсэн. Чи бол шилдэг нь.
ЖЭКСОН: За, Грэйс. Алив.
ГРЭЙС: Үнэн шүү дээ.
ЖЭКСОН: Гуйя. Битгий ингээч дээ.
ГРЭЙС: Баярлалаа. Юу битгий гэж? Би нохой буудсан. Зовж байсан юм. Хүн төрөлхтний зэрлэг догшин зангаар. Урт насалж, устаж үгүй болох болтугай.
ПЭМ: Тийм ээ. Урт насалж, устаж үгүй болох болтугай. Грэйс.
ГРЭЙС: Пэм.
ЖЭКСОН: Грэйс.
ПЭМ: Түүнийг орхи оо, Жэксон.
ЖЭКСОН: Грэйс! Чи хаана байна, Грэйс?
ГРЭЙС: Би яг энд байна. Чи л харж чадахгүй байна. Би буцаад очиж чадахгүй.
ЖЭКСОН: Би чамд хайртай.
ГРЭЙС: Би чамд хайртай.
ЭР - 1: Жолоо барьж яваа хүмүүстээ Жон Прайны дууг хүргэе.
ЖЭКСОН: Би илүү хичээе.
ГРЭЙС: Хангалттай.
ЖЭКСОН: Грэйс! Грэйс!
TRAILER
ЭМ1: Шерил чамайг зохиолч гэж хэлсэн.
ГРЭЙС: Одоо бичихээ больсон байгаа.
ЭМ1: Онгод чинь орж ирэхгүй байна уу?
ГРЭЙС: Юм хийхийг хүсэх болон хийхгүй байхын хооронд гацчихсан. Өөр зүйлгүй дээ. Чи одоо хаана байна?
ЖЭКСОН: Бүх зүйл зүгээр үү?
ГРЭЙС: Хоёулаа хамгийн сүүлд хэзээ секс хийлээ? Таамаг байна уу?
ЖЭКСОН: Чи юу болсныг мэднэ дээ. Ингэхэд зохиол чинь хэр явж байна даа?
ГРЭЙС: Гол дүр маань нөхрөө алхаар цохиж алах гэж байгаа.
ЖЭКСОН: Амаа татаач.
ПЭМ: Грэйс, хэрвээ хэцүү байвал...
ГРЭЙС: Би зүгээр ээ.
ЖЭКСОН: Грэйс. Грэйс. Юу болоод байна?
Back to episodes Go home