Бичиг: Хар шидийн дайн
Бичиг: (Хар шидийн дайн Заазын тоглоом 1-р хэсэг)
Бичиг: (Хар шидийн дайн)
Наояа: Хэн юм бол доо гэж бодож байлаа.
Наояа: Царай чинь аймшигтай болж.
Наояа: Бас эмчлэгдэхгүй биз дээ?
Наояа: Яах гэж байна, Маки?
Маки: Эмэгтэй хүнийг царайгаар нь ялгадаг байж ээ?
Маки: Өгзөг л хардаг юм байх гэж бодсон юм сан.
Наояа: Яах гэж байна даа гэж асууж байна.
Наояа: Хариулаад аль, хог шаар минь.
Наояа: Хар шид ч ашиглаж чадахгүй, хараал ч харахгүй.
Наояа: Ганц авах юм нь байсан царай нь будаа боллоо.
Наояа: Одоо хэн ч чамайг чухлаар хүлээж авахгүй.
Наояа: Ганцаардмаар юм.
Наояа: Урьдынх шигээ дахиад дээрэлхүүлмээр байна уу?
Наояа: Яах гэж байна?
Наояа: Оккоцү, Мэгүми хоёрыг дагаж явах нь уу?
Наояа: Юм хэл л дээ, хог шаар аа.
Ээж: Маки, эргээд ир.
Ээж: Мартаа юу?
Ээж: Хараагдсан агуулах руу бид нэвтрэх эрхгүй.
Маки: Гэр бүлийн тэргүүн болно гэсэн юм чинь.
Мэгүми: Зэнин гэр бүлийн тэргүүн? Би юу?
Маки: Тийм. Наобитогийн гэрээсийн дагуу.
Мэгүми: Татгалзаж байна. Бөөн ядаргаа.
Маки: Үгүй ээ. Уучилна биз, зөвшөөрч үз.
Маки: Наобито,
Маки: чамд Зэнин гэр бүлийн бүх өмчийг шилжүүлнэ гэсэн.
Маки: Мөнгө, хараалт хэрэгсэл гээд.
Маки: Тэргүүн болчихвол
Маки: Их гурвал гэр бүл болон дээдсүүдийн мэдээлэл орж ирнэ.
Маки: Бидний цаашдын үйл ажиллагаа ихээр өөрчлөгдөнө.
Мэгүми: Тэгвэл та болчхооч дээ.
Мэгүми: Танд өгчихье.
Маки: Одоогийн намайг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй.
Маки: Дагах ч үгүй.
Маки: Гэр бүлийн хараалт техникийг чи өвлөсөн.
Маки: Хүрээ тэлэлтийг ч эзэмшсэн.
Маки: Мөн Сатору чамайг үнэлдэг.
Маки: Авьяастай төрсөн чи л байх ёстой.
Мэгүми: Хүлээн зөвшөөрөх өө?
Мэгүми: Зэнин гэр бүлийнхэн юу гэж бодох нь хамаагүй биз дээ?
Мэгүми: Түрүүний хэлсэн давуу талуудыг
Мэгүми: гэр бүлийн тэргүүн болбол авч болно биз?
Маки: Би хараахан тэнцэхгүй ээ.
Маки: Би... Майгийн байх газрыг бий болгож чадахгүй.
Мэгүми: Ойлголоо.
Ээж: Эргээд ир!
Ээж: Яагаад?
Ээж: Яагаад чи үргэлж ийм байдаг юм бэ?
Ээж: Ганц удаа ч болов
Ээж: төрүүлсэн нь болж гэж бодогдуулаад аль.
Ээж: Маки.
Маки: Аав.
Наояа: Ингэх санаатай байсан бол шууд хэлэхгүй дээ.
Жиничи: Чи хэтэрхий тэвчээргүй аашилсан.
Жиничи: Үнэхээр л Фүшигүро Мэгүми чамаас илүү бололцоотой бололтой.
Наояа: Юу?
Жиничи: Гожо гэр бүлтэй харилцаагаа сайжруулахаар
Жиничи: түүнийг дэмжих хүмүүс ч бас олон байна.
Жиничи: Гэхдээ бүх хөрөнгийг Фүшигүро Мэгүмид өгөхийг
Жиничи: бид яагаад ч зөвшөөрч чадахгүй нь.
Наояа: Тэгвэл юундаа удаад байгаа юм?
Жиничи: Фүшигүро Мэгүми нь зөвхөн Гожо гэр бүлтэй ч биш Камо гэр бүлийн дараагийн тэргүүн
Жиничи: Камо Норитошитой ч сайн харилцаатай.
Жиничи: Шалтгаангүй устгавал Зэнин гэр бүлийн л байр суурь дордоно.
Жиничи: Гожо Сатору тамгалагдаж
Жиничи: эрх мэдлийн төлөөх мөнхийн тэмцэлд бид хоцрод байна.
Наояа: Тэрийг мэдэж байна л даа.
Наояа: Яагаад одоо гэж?
Жиничи: Хар шидийн төв холбооны мэдэгдлийг огт хайхарсангүй юу?
Бичиг: (2. Шибуяагийн хэргийн хамтран үйлдэгч Гожогийн жагсаалт)
Жиничи: Ашиглахгүй байх шалтгаан үгүй.
Жиничи: Гожо Саторуг суллах гэсэн оролдлогыг
Жиничи: босогчид гэж үзэн Фүшигүро Мэгүми,
Бичиг: (Хар шидийн нийгэмлэгээс цөлөх)
Бичиг: (Гожог суллахыг гэмт хэрэгт тооцно)
Жиничи: Маки, Май нарыг цаазлахаар болсон.
Наояа: Өөрийн охидоо хөнөөх нь илүү уучилж болохоор юм.
Жиничи: Тийм.
Жиничи: Мөн хар шидийн холбооны итгэлийг илүү их олж авна.
Наояа: Гэхдээ Оги ах үүнийг зөвшөөрөх юм уу даа?
Жиничи: Энэ санааг гаргасан нь Оги.
Оги: Энд хараалт хэрэгсэл байхгүй, Маки.
Оги: Та нарын хөдөлгөөнийг урьдчилан таамаглаж, зөөчихсөн.
Май: Яагаад ирсэн юм бэ?
Май: Тэнэг.
Бичиг: (Күмияа Жузогийн агуу бүтээл, "Лууны яс")
Бичиг: (Нууц техник "Унаж буй дэлбээн мэдрэмж")
Оги: Яагаад гэр бүлийн тэргүүн би биш,
Оги: ах Наобито байсныг мэдэх үү?
Маки: Чи хүүхэд алдаг адгийн новш болохоор.
Оги: Яагаад би тэргүүн болоогүй вэ?
Маки: Яагаад?
Оги: Хүүхдүүд та нараас болсон.
Маки: Хугарах ёстой сон.
Оги: Хэрэгцээгүй болохоор тэр.
Маки: Илд...
Оги: Илдийг хугалж,
Оги: довтлох хүрээг богиносгосон болохоор
Оги: хэтэрхий ойртоо юу?
Оги: Тиймээс л чи хэрэгцээгүй байгаа юм.
Оги: Би сэлэмчин биш, хар шидтэн.
Оги: Хэрэгцээгүй юм байж миний чадавхыг хэмжих гэж үзжээ.
Оги: Инээдтэй юм.
Оги: Хэдэн ч удаа хэлж чадна.
Оги: Би өмнөх тэргүүнээр сонгогдоогүй нь
Оги: та хоёроос болсон.
Оги: Ахын хараалт техникийн түүх богинохон.
Оги: Гэр бүлээс өвлөж авсан эсэх нь асуудал байгаагүй.
Оги: Хар шидтэний хувиар
Оги: ах надаас нэг талаараа л илүү гарсан юм.
Оги: Ердөө хүүхдүүдийн чадвараар.
Оги: Эцэг эхдээ тээг болдог хүүхэд байгаад хэрэггүй.
Май: Мэдэхгүй юм уу?
Май: Энэ улсад тээг болох нь давуу тал шүү.
Оги: Энэ бол бэлтгэл болон шийтгэхэд ашигладаг өрөө.
Оги: 2-р зэрэг болон доод хараагдсан сүнснүүд тоолж баршгүй их бий.
Оги: Одоо надаас айж байгаа ч
Оги: удахгүй та хоёрыг идэхээр мөлхөн гарч ирнэ.
Оги: Тэнгэрлэг гэрээ, бие махбодын хүч.
Оги: Тэгээд юу гэж?
Оги: Хар шидтэнүүд бид өдөр бүр биеэрээ хараагдсан энерги ашиглан хүчирхэгжүүлж тулалддаг.
Оги: Маки.
Оги: Чиний хүч бол
Оги: бүгдэд нь байдаг зүйл.
Оги: Хагацъя даа,
Оги: миний амьдралын толбо минь.
Май: Аргагүй л тэвчээртэй юм аа.
Май: Нэг өдөр
Май: ийм юм болно гэж боддог байсан.
Май: Адгийн юм.
Май: Миний хараагдсан техникийг ерөнхийд нь ойлгосон биз?
Май: Гэхдээ том болон төвөгтэй зүйл бүтээж чадахгүй.
Май: Тэр хүнд цавчуулаад шархадсан юм чинь.
Май: Үүнийг бүтээгээд би үхнэ.
Май: Түрүүлээд явлаа.
Май: Үлдсэнийг нь ганцаараа хичээгээрэй.
Маки: Хөөе, Май. Байз!
Маки: Юу яриад байгаа юм?
Маки: Ямар ч байсан эргээд ир.
Май: Би эртнээс мэддэг байсан.
Май: Яагаад хар шидтэний хувьд ихэр байх нь муу ёр гэдгийг.
Май: Ямар нэг зүйл хүсвэл төлөөсийг нь төлөх ёстой.
Май: Энэ зөвхөн Хүлэх тангараг биш.
Май: Зовж байж хүчтэй болдог ойлголттой адилхан.
Май: Ийм харилцаа
Май: бидний хувьд үргэлж зөв байдаггүй.
Май: Учир нь ижил ихэр
Май: хар шидэд ижил хүн гэж харагддаг учраас.
Май: Ойлгож байна уу?
Май: Чи бол би, би бол чи.
Май: Чи цусаар бөөлжин байж зүтгээд
Май: хүчтэй болъё гэж хүсээд утгагүй.
Май: Би хүчтэй болъё гэж хүсдэггүй учраас.
Май: Чи хараалт техниктэй байлаа гээд
Май: би л хараалт техниктэй бол утгагүй.
Май: Би байгаа цагт, Маки.
Май: Чи үргэлж хагас дутуу байна.
Маки: Ойлголоо!
Маки: Эргээд ир!
Май: Үүнийг л авч үлдлээ.
Май: Үлдсэнийг нь хаяарай.
Май: Хараалт энерги, юу ч байлаа гэсэн
Май: би аваад явчихъя.
Май: Нэг зүйлийг л амлаач.
Май: Бүгдийг нь устга.
Май (хүүхэд): Бүгдийг нь шүү.
Май (хүүхэд): Эгч ээ.
Маки: Май! Май! Май!
Маки: Сэрээч...
Маки: Май.
Маки: Сэрээч!
Маки: Май!
Маки: Сэрээч...
Маки: Май...
Маки: Сэрээч...
Маки: Май... сэрээч...
Маки: Май...
Оги: Хараагдсан сүнс устсаны хариу үйлчлэл.
Оги: Юу болоод байна?
Оги: Бие санаж байна.
Оги: Мартахыг хүссэн тэр зүйл.
Оги: Айдас.
Оги: Хараагдсан техник, Дүрэлзэх эр зориг!
Оги: Болж байна!
Оги: Дахин өөрийн гараар
Оги: ясыг чинь үнс болтол шатаагаад өгье!
Оги: Хүрээд ир!
Оги: Хэрэгцээгүй-
Маки: Май, эхэлье.
Бичиг: (51-р анги Төгс бэлтгэл)
Бичиг: (Хар шидийн дайн)
Наояа: Энэ юун чимээ вэ?
Ранта: Жиничи!
Ранта: Маки галзуурчихлаа!
Ранта: Оги гуайг хөнөөсөн!
Ранта: Одоогоор Күкүрү салаа зохицуулж байгаа.
Нобуаки: Оги гуай байлаа ч гэсэн
Нобуаки: унтах эсвэл жорлонд байхдаа дайралтаас бултах боломжгүй байх л даа.
Нобуаки: Намайг очихоос өмнө барьж ав.
Эр 1: Мэдлээ.
Нобуаки: Хөдөлж ядаад байвал дараад нь ахмад би л Жиничид үглүүлнэ.
Нобуаки: Битгий алаарай.
Бичиг: (Күкүрү салаа, ахмад, Зэнин Нобуаки)
Нобуаки: Эцсийн цохилтыг би хийнэ шүү.
Нобуаки: Сонсож байна уу?
Тэнгэн: Күкүрү салаа.
Эр 1: Бушуул!
Тэнгэн: Хар шидийн энергигүй Зэниний эрчүүдээс бүрддэг.
Тэнгэн: Хэйгийн харьяа бүлэглэлийн хувьд
Тэнгэн: тулааны урлагийн бэлтгэлд хамрагддаг.
Эр 1: Олсон шүү!
Эр 1: Тоннагэд байна!
Наояа: Яах гэж байна?
Маки: Яах гэж байсан юм бол доо?
Эр 1: Үл мэдэгдэх хоёр хараагдсан хэрэгсэл барьсныг нь харлаа!
Тэнгэн: Маки Хар шидийн сургуульд орохын өмнө
Тэнгэн: Күкүрү салаанд ч мөн байсан.
Май: Яагаад хамт унасангүй вэ?
Маки: Тийм дээ.
Эр 1: Бүсэл, бүсэл!
Маки: Тэр нь л гарцаагүй
Маки: бидний зөв хариулт байсан байх.
Маки: Уучлаарай.
Маки: Уучлаарай, Май.
Эр 2: Бүсэл!
Май: Амлаач.
Май: Бүгдийг нь устга.
Май (хүүхэд): Бүгдийг нь шүү.
Нобуаки: За, юу болсон бэ?
Нобуаки: Цочоочихлоо байна.
Нобуаки: Чожурогийн хараагдсан техник.
Нобуаки: Хэй хөдөлж эхлээ юу?
Тэнгэн: Хэй.
Бичиг: ("Хэй")
Тэнгэн: Хар шидийн сургуулийн шалгуураар
Тэнгэн: зөвшөөрөгдсөн хагас 1-р зэрэглэл эсвэл түүнээс дээших
Тэнгэн: Зэнин гэр бүлийн
Тэнгэн: хамгийн хүчирхэг шидтэнүүдийн бүлэг.
Нобуаки: Чожурогийн дайралтад өртчихөөд
Нобуаки: яагаад хөдөлсөөр байна?
Нобуаки: Хурдан юм.
Нобуаки: Энергийн хамгаалалтыг амархан гэгч нь...
Нобуаки: Тэр үнэхээр...
Нобуаки: өнөө Маки гэж үү?
Ранта: Жиничи ах!
Жиничи: Энэ чигт нь торгоогоод бай!
Жиничи: Ранта!
Ранта: Т-Торгоож чадахгүй нь!
Ранта: Надад бүү санаа зов, Жиничи ах!
Ранта: Одоогийн Зэнин овог оршиж байгаа нь
Ранта: Тожи ахын олон аашных!
Ранта: Анзаарсан л байлгүй!
Ранта: Маки одоо тэр хүнтэй адилхан болж!
Ранта: Одоо,
Ранта: энд,
Ранта: түүнийг ал!
Ранта: Чадлаа, Жиничи ах.
Наояа: Харгис юм аа.
Бичиг: (Хэйгийн тэргүүн, Зэнин Наояа)
Наояа: Хүний зүрх сэтгэл гэж байна уу?
Маки: Байхгүй ээ.
Маки: Тэр аваад явчихсан болохоор.
Наояа (хүүхэд): Намайг бүгд суутан гэдэг.
Наояа (хүүхэд): Аавыг залгамжлах тэргүүнийг намайг гэдэг.
Наояа (хүүхэд): Зэнин гэр бүлд азгүй амьтан байдаг гэсэн.
Наояа (хүүхэд): Эр хүн юм байж
Наояа (хүүхэд): ямар ч хараалт энергигүй.
Наояа (хүүхэд): Үнэхээр өрөвдөлтэй, азгүй амьтан.
Наояа (хүүхэд): Ямар өрөвдөлтэй төрх гаргасан гээч.
Маки: 3, 4, 5, 9, 10, 11.
Наояа: Чи...
Наояа: Чи...
Наояа: Тожи биш!
Наояа: Жараахайн нүгэл бол
Наояа: хүч чадлын талаар мэдэхгүй байх.
Наояа: Хэн ч Тожиг ойлгоогүй.
Наояа: Зөвхөн Сатору л ойлгосон байх.
Наояа: Чи бол биш.
Наояа: Тэр талд зогсох нь
Наояа: би!
Тэнгэн: Тусгалын хар шид нь
Маки: Муу шүү.
Тэнгэн: физикийн хууль эсвэл чиглэлийг эсэргүүцэх
Тэнгэн: хөдөлгөөн хийж чадахгүй.
Маки: 6, 7, 8.
Маки: 13, 14.
Тэнгэн: Мөн хурдны хувьд
Тэнгэн: техникийг идэвхжүүлэх хурдатгал нь хязгаартай байдаг.
Тэнгэн: Эсрэгээрээ хараагдсан техникээ хэрэглэх тусам
Тэнгэн: гаргах хурд нь нэмэгддэг.
Наояа: Тэр талд зогсох нь
Наояа: би!
Наояа: Одоо зогсохгүй.
Наояа: Тэр үе шиг алдаа гаргахгүй.
Наояа: Хүч бол жин болон хурднаас шалтгаалдаг.
Наояа: Халз тулах гэсэн юм байх даа?
Маки: Тэврээд өгье.
Наояа: Хамаг хурдаараа сүлбэчихье л дээ!
Тэнгэн: Тусгалын хар шид нь
Тэнгэн: идэвхэжсэн үед алгаараа хүрсэн биет
Тэнгэн: секундийн 1/24-т хөдлөх ёстой.
Тэнгэн: Бүтэлгүйтэх аваас нэг секунд хөдөлгөөн зогсоно.
Наояа: Хавиргаа хугалаад ч хамаагүй довтолгоонд минь оногдох гээ юу?
Наояа: Миний хөдөлгөөнийг зогсоох гэсэн биз?
Наояа: Ийм ойлгомжтой урхинд унана гэж бодсон юм уу?
Наояа: Үнэхээр л чи хуурамч нь юм.
Маки: 24 удаа биз?
Маки: Наобито өвөө, чи зүгээр ч нэг хурдан биш.
Маки: Нэг л биш санагдсан.
Маки: Нэг секундэд 24 хөдөлгөөн хийж байсан.
Маки: Ийм биетэй болоод эцэст нь харж чадаж байна.
Наояа: Муу хуурамч-
Маки: Уучлаарай.
Маки: Дахиад нэг хэлээд аль.
Маки: Ээж.
Маки: Ээж.
Маки: Ээж.
Ээж: Үгүй, бүү ойрт!
Маки: Ээж.
Ээж: Яагаад?
Маки: Гуйя, сонсооч.
Ээж: Яагаад чи...
Маки: Тэр үед яагаад "эргээд ир" гэсэн юм?
Ээж: Юу яриад байгаа юм?
Ээж: Үгүй ээ...
Ээж: Үгүй!
Ээж: Үгүй...
Наояа: Хайнга хандлаа даа, муу өлөгчин!
Наояа: Өдөөд байна уу?
Наояа: Хараалт энерги цугларахгүй нь.
Наояа: Хэрэгцээгүй хог шаар.
Ээж: Та хоёрыг төрүүлсэн нь болж.
Эм 1: Май!
Эм 1: Тиймээс л битгий оч гээд байхад.
Маки: Чамд үлдээлээ шүү.
Эм 1: Цаашид яах гэж байна, Маки?
Бичиг: (Зэнин овгийн Хэйгийн 6 гишүүн, Акашигийн 9 гишүүн)
Бичиг: (Зэнин гэрт байгаагүй Күкүрү салааны 21 гишүүд үүний дараагаар тэр өдөр алуулжээ)
Бичиг: (Хэргийн газар хараалт энергийн ул мөр үлдээгүй.)
Бичиг: (Шархнаас хараалт энерги олдсон, үйлдсэн зэвсгийг хараалт хэрэгсэл гэж таамагласан)
Бичиг: (Хэд хоногийн дараа Гожо болон Камо гэр бүл Хар шидийн нийгэмлэгт)
Бичиг: (Зэнин гэр бүлийг Их гурвалаас хасах хүсэлт тавьжээ. Нийгэмлэг энэ асуудлыг түр хойшлуулсан)
Мэгүми: Хакари ах дээдэстэй муудалцаад улирсан.
Эр 1: Мөрийтэй тоглоомын тэмцээн?
Эр 2: Клубтэй холбоотой юм ярьж болохгүй.
Эр 1: Хэт ойртож чадахгүй ээ.
Мэгүми: Итадори, дотроос нь мөрд.
Эм 2: Би дүрэлзсэн Кинд хайртай гэж жигтэйхэн.
Эр 1: Миний "тэмүүлэл"-д живмээр байна уу?
Бичиг: Дараагийн анги: "Чармайлт"
Back to episodes Go home