Forced to Marry a "Vegetable", She Wept at the Wedding
But He Awoke for Love!
Үргэлжлэх хугацаа: 127мин
Линк: https://www.youtube.com/watch?v=QLn2qPq5WlA&t=118s
Гол дүрүүд:
Лин: эм, Лин Ман
Гү: эр, Гү захирал
Чин: эм, Гү захирлын охин Чинчин
Т: эр, Гү захирлын туслах
Ю: Юцай, Лин Маны хүү
Ч: Лин Маны бэр
Лиу: эм, Гү захирлын экс
Л: эм, Лин Маны хөрш Ли Ман
Ф. Эр, халзан хөрш Фугуй
Х: эр, Фугуйгийн хүү
Лин: Юцай. Чианчиан. Хоолоо ид.
Эм: Лин Ман мөн үү?
Лин: Та?
Эм: Тосгоны зуучлагч Ван байна. Өнөөдөр чамд юм өгөхөөр ирлээ. Энэ 500мянга сүйн бэлэг. Үнэт эдлэл. Бас брэндийн цүнх гээд бүгд чинийх.
Лин: Юу гэсэн үг вэ? Энэ сүйн бэлгийг хэн өгсөн юм?
Ю: Ээж ээ. Энийг танд өгч байгаа юм. Ван эгч ээ, баярлалаа. Зүгээр ээ. Та нар явж болно. Ээж ээ, баяртай байна уу?
Лин: Юцай. Юу болоод байгаа юм?
Ч : Ээж ээ, ийм учиртай юм. Хажуу тосгонд Гү гэдэг хүн байдаг юм. Өнгөрсөн жил машины осолд ороод амьд ургамал болчихсон. Тэрэнд эхнэр хайж байгаа гэсэн. Бид нар тохирох юм байна гэж бодоод таны өмнөөс зөвшөөрчихсөн.
Лин: Юу... Юцай.
Ю: Аан?
Лин: Би өдий нас хүрчихээд юун хүнтэй суух вэ? Тэгээд ч тэр хүн чинь амьд ургамал гэж байна шд.
Ю: Амьд ургамал байлаа гээд яах вэ дээ. Би таны хүү. Намайг гэрлэ гэж байхад та гэрлэхэд л болно. Ингэж хөгширчихөөд бид хоёрт найдаад. Та хөгшрөхөөрөө Чианчиан бид хоёроор асруулах гээд байгаа юм уу? Хэтэрхий хувиа хичээж байна.
Лин: Би хувиа хичээсэн? Би олон жил ажил хийгээд олсон бүхнээ та хоёрт өгч байна. Та хоёрын амьдарч байгаа байшинг хүртэл би авсан. Хувиа хичээсэн?
Ю: Та авлаа гээд яах юм? би таны хүү. Надаас өөр хэнд өгөх юм? Тэгээд ч бид нар сүйн бэлгийг нь авчихсан. Хүсэхгүй байсан ч та гэрлэх л болно.
Ч : Ээж ээ. Бид хоёрыг боддоггүй юмаа гэхэд Ханханыг бодох хэрэгтэй биз дээ.
Лин: Ханхан? Ханхан яасан гэж?
Ч: Ханхан өвдчихсөн. Эмчилгээнд нь 500мянга хэрэгтэй гэсэн. Зүгээр үхэг гээд хараад сууж болохгүй биз дээ?
Лин: За яах вэ. Зөвшөөрье.
*****************
Эм: Энэ Лин Ман өдий насалчихаад ичихгүй хүнтэй сууж байдаг.
Эм: Юу нь болохгүй байх вэ дээ. Тэрнийг хурим хийхээсээ өмнө хүүхэд төрүүлсэн гэлэг байх аа. Одоо ганцаардаад хэцүүдэж байгаа байлгүй.
Эр: Гэрлэж байгаа хүнийх нь олигтой биш гэсэн. Эхнэр авахын тулд байдгаа барсан гэнэ лээ. Хоол хийх тогоогүй болтлоо хоосорсон гэсэн. Гэрлэсэн ч гэсэн очоод их л зовох байх даа.
Эм: Тийм ээ.
Ю: Ээж ээ. Яагаад ийм сайхан өдөр уйлаад байгаа юм? хүмүүс харах юм бол бид нарыг хүчээр тэгж байна гэж бодно шд.
Лин: Юцай,..
Ю: Ярих хэрэггүй. Машинд суу.
Чиан: Гэрлэсэн ээж асгасан устай адил гэдэг. Ээж ээ, эргэж ирэх хэрэггүй.
Лин: Хүмүүсийн хэлдэг үнэн байж. Гү овогтынх ядуу юм байна. Ирэх өдрүүдэд...
О : Лин эгч мөн үү? Замдаа их ядарсан байх.
Лин: Гайгүй ээ.
О : Наашаа. Цай уу. Хойшид энэ таны гэр болно. Тэгвэл хоёулаа аав дээр очъё.
Лин: За. Гү Сишэн амьд ургамал болсон ч царайлаг юм гээч.
ЧИН: Лин эгч ээ. Аав маань жилийн өмнө уг нь зүгээр байсан юм. даанч машины осолд ороод гэнэтхэн ийм болчихсон. Би ажилтай болохоор гэртээ байнга ирээд байж чаддаггүй. Тэгээд л аавыг харж асрах хүнтэй болгохыг хүссэн юм. Танд ийм юм даалгаж байгаад уучлаарай. Энд 10сая байгаа. Энийг ойр зуурт хэрэглээрэй. Дуусчихвал надад хэлээрэй.
Лин: Гү овгийнх ядуу гэсэн. Хаанаасаа 10сая байдаг билээ? Эсвэл намайг санаа зоволтгүй эндээ байг гэсэн байх. Баярлалаа.
ЧИН: Орой болж байна. Би явлаа. Аав та хоёр ч гэсэн эртхэн амар. Би явлаа.
Ф: Өө, Гү овогтын шинэ эхнэр. Өдий насалчихаад ийм хөөрхөн байх юм гэж бодсонгүй.
Лин: Чи хэн бэ? Яагаад гэрт ороод ирэв?
Ф: Би... хажуу хаалганы Ван Фугуй байна. Чамайг харахаар ирлээ.
Лин: хөөе. Битгий ойрт. Хурдан буцаад яв. Үгүй бол... үгүй бол би хашгирлаа шүү.
Ф: Оройтсон. Хоолойгоо хаттал орилсон ч хэн ч ирэхгүй. Ийшээ яв. Би муу санаж ирээгүй. Хар, нөхөр чинь үхсэнээс ялгаагүй. Хуримын шөнөө ганцаардаж байгаа байлгүй. Би чамд тусалъя. Муу гичий. Ичих нүүр байна уу? Би өнөөдөр чиний учрыг олохдоо л олно... Намайг цохино гэнэ ээ?
Лин: Ойртох юм бол нүдэн дээр чинь үхчихнэ шүү. Намайг үхсэний дараа юу гэж хэлэхийг чинь харна аа.
Ф: Намайг сүрдүүлнэ гэнэ ээ. Чи... Намайг сүрдүүлнэ гэнэ ээ. Чи. За яах вэ. Хэрцгий амьтан юм биз дээ. Харж л байгаарай. Түй... Хөөе. Хүү минь. Аавд нь нэг эм таалагдаад байна. Ямар арга хэрэглэх чинь хамаагүй. Надад тэрнийг авч өг. Ойлгов уу?
Лин: Ингэж ч амьдрах гэж дээ. Ганцаараа ажил хийж, мөнгө олоод. Хүүгээ тэжээсэн. Хүнтэй суулгаад ашгүй гэр бүлтэй боллоо гэж бодтол... Хамаг мөнгөө шавхаад байшин хүртэл авч өгсөн. Эцэст нь... намайг ад үзээд, хүнтэй суулгачихлаа... гэхдээ, санаа зовох хэрэггүй. Тахиатай суусан бол тахиаг дагаж, нохойтой суусан бол нохойг дагадаг гэдэг. Чамтай гэрлэсэн болохоор би эхнэр чинь болсон. Би эхнэр хүний үүргээ гүйцэтгэх болно. Ирээдүйд баян ч бай, ядуу ч бай чамайг яасан ч орхихгүй. Орой болчихлоо. Ус авчраад нүүр биеийг чинь арчиж өгье. Миний нөхөр юм чинь биеийг нь арчихад яав л гэж. Тэгээд ч ухаангүй байгаа юм чинь. Зүгээр байх.
Гү: Энэ эмэгтэй...
Лин: Энэ юу вэ?
Гү: Болихгүй юм байх даа.
Лин: Үгүй ээ, Лин Ман. Лин Ман. Ухаангүй байгаа хүнийг...
Эр: Гү захирал аа. Сэрчихсэн үү?
Гү: Машины ослын хэрэгтнийг олохын тулд би ухаангүй болж удаан хэвтлээ. Одоо сэрэх цаг болсон юм шиг байна.
Эр: Нээрэн, авхай танд эхнэр олж өгсөн гэж сонссон. Ямар хүн байна?
Гү: Ямар хүн болохыг сайн мэдэхгүй. Чи шалгаад өг. Ямар нэг юм болбол надад мэдэгдээрэй.
Эр: Мэдлээ.
Лин: Чамтай гэрлэсэн болохоор би эхнэр чинь болсон. Би эхнэр хүний үүргээ гүйцэтгэх болно. Ирээдүйд баян ч бай, ядуу ч бай чамайг яасан ч орхихгүй.
****************
Лин: Хачин юм даа. Өчигдөр миний хувцасыг хэн сольсон юм бол? Энэ гэрт идэх юм юу ч алга. Би ч яах вэ. Гү Сишэн өвчтэй хүн. Яавал дээр вэ? Явж ажил олж хийх хэрэгтэй юм шиг байна даа.
ТЧин: Сүүлийн үед тосгоны хүмүүс хүртэл манай зуу гаруй жилийн түүхтэй газарт ажилд орох гэж ирдэг болж. Чи ногоо хэрчиж, хоол хийж чадах юм уу?
Лин: чадна аа.
ТЧин: Чадна аа? Түй. Танайд тогоочоос их юм алга. Залхуу амьтад хэрэггүй.
Лин: Хамгийн түрүүнд мөнгөтэй болох хэрэгтэй. Сишэн гэртээ хүлээж байгаа. За яах вэ. Би хийе.
Гү: Юу гэнэ ээ? Хуйши зочид буудалд ажиллахаар очсон?
Т: Би зочид буудалд очиж асуусан. Гал тогоонд хар бор ажил хийж байна лээ. Үнэнийг хэлэхэд эзэгтэй яах аргагүй хачин байна. Яагаад ажил хийж байгаа юм бол? Энэ боломжийг ашиглаад мэдээ хүргэж байгаа юм бол уу?
Гү: харж л байя. Ямар шалгаанаар Гү овогтын эхнэр болсныг нь мэдэх хэрэгтэй.
Эр: Тавтай морил.
Т: Бид хоёрт чимээгүйхэн газар ширээ өгчих.
Эр: За. Ийшээ морил. Ийшээ суу, эрхэм ээ.
Эм: Босс, баларлаа. Юншан зоогийн газрын тогооч Ву Чин бид нартай чадвараа сорионо гээд хүмүүс дагуулаад ирж. Бүр хаалган дээр ирчихсэн байна.
Эр: Юу? Энэ Юншан зоогийн газар мөнгөтэйгөөрөө далимдуулаад... хагас жилийн дотор энэ гудамжинд 3 салбараа нээгээд манай хамаг үйлчлүүлэгчийг булаасан. Одоо бас бид нараар оролдох нь уу? Хэтэрч байх шив.
Эм: Одоо яах вэ?
Эр: Хурдан Жу тогооч дээр очоод бэлд гэж хэл. Явъя явъя явъя.
Т: Гү захирал аа. Төвөг удахаар ирсэн юм шиг байна. Хоёулаа явах уу?
Гү: Хэрэггүй. Яахыг нь харъя.
Ө: Чи Хуйши зочид буудлын Жао Хайпэн тогооч уу? Танай хийдэг хоол гахайн хоолноос өөрцгүй. Чи ер нь хурдхан мэргэжлээ сольсон нь дээр байх.
ТЧин: Дэмий юм ярихаа боль. Манай буудал зуун жилийн түүхтэй. Би энд гуч гаран жил ажиллаж байна. Хоол хийх чадвараараа би хэнд ч ялагдаж үзээгүй. Мөнгөтэй гээд бид нарын дээр гарна гэж горьдох хэрэггүй.
Ө: Зөвшөөрөхгүй бол тэр л биз. Тэгвэл ингэе. Өнөөдөр хэдүүлээ өрсөлдье. Хэн ялагдсан нь энэ гудамжнаас явна.
ТЧин: Болж байна.
********************
Ө: мах. Гоймон. Элсэн чихэр. Эрдэнэ шиш.
Эр: Хуйши буудлын хоол сайн болж. Сул тал нь шинэлэг зүйл алга.
Эм: Юншан зоогийн газрын Ву тогоочийн хийсэн хоол өөр байна. Амттайгаас гадна чимэглэл, харагдах байдал нь шинэлэг, нүдэнд тааламжтай байсан. тийм болохоор бид нар Юншан зоогийн газар ялсан гэж бодож байна.
ТЧин: Шүүгч нар байж дэгжин ганганыг нь биш амтыг нь анхаарах хэрэгтэй шд.
Эр: Амтны хувьд Юншан зоогийн газрынх илүү байсан.
Эр: Бид гурав Юнчэний хоолны холбооны ахмад гишүүд. Бид нарын чадварт эргэлзээд байгаа юм уу?
ТЧин: Та гурав...
Ө: ялагдсан бол ялагдсан. Хуйши зочид буудал бусдаас дор юм бол хурдан хаах хэрэгтэй. Юнчэний хоолны салбарын нүүрийг битгий бараад бай.
ТЧин: Чи чи...
Бүгд: Жао тогооч оо. Жао тогооч оо.
Ө: Танай Хуйши буудлаас өөр өрсөлдөх хүн байна уу?
Эр: Жао тогооч хүртэл ялагдаж байхад бид нар юугаа чадах вэ дээ.
Эр: өнөөдөр ялагдах нь гарцаагүй боллоо. Хуйши зочид буудал ингээд үгүй болох юм гэж үү?
Лин: Дөнгөж ажилд орж байхад хаагдчихвал...
Ө: Чадвараараа өрсөлдөх хүн байхгүй бол тохирсны дагуу та нар юмаа аваад явцагаа.
Лин: Хөөе... б.... би оролдоод үзье. би оролдоод үзье.
Эз: Чи хэн юм? харж байгаагүй хүн байх чинь.
Эр: Эзэн. Энэ... энэ хүн өнөөдрөөс манайд ажиллаж байгаа шинэ хүн.
Ө: Өө. Бүр хөх инээд хүрчихлээ. Танай Хуйшийг ийм гэж бодсонгүй. Хар бор ажил хийдэг эмэгтэй хүнээ өрсөлдүүлж байдаг. Олиггүй байхаас яах вэ.
ТЧин: Хөөе чи, төвөг удахаа боль. Хурдан яв яв яв.
Лин: Хичнээн туслах ч гэсэн би Хуйши буудлын ажилтан. Дүрмийн дагуу бол өрсөлдөж болно. Эмэгтэй хүн тэнгэр нурахад талыг нь өргөнө гэдэг. Эмэгтэй хүн тогооч болж болохгүй гэж хэн хэлээ вэ?
Ө: Их зантай юм гээч. Чамд боломж өгч болох л юм. гэхдээ танайх дахиад ялагдах юм бол Хуйши гэдэг нэрээ Юншан гэж соль. Бас Юнчэнд дахиад зочид буудал нээх хэрэггүй.
Эз: Чи...
Лин: Танай Юншан ялагдвал яах юм? Дахиад хэзээ ч энд ирж, төвөг удахгүй гэж амал.
Ө: болж байна.
Лин: Эзэн, надад зөвшөөрчих. Би заавал ялна гэж амалъя.
Эр: Эзэн. Хар бор ажил хийдэг хүн шүү дээ. Яаж ялах вэ дээ. Итгэх хэрэггүй.
Эр: тийм ээ, эзэн.
Эз: Мартаж үз. Март. Тэртэй тэргүй ялагдахаас хойш үзээд алдахад яах вэ.
****************
Эр3: Ву тогоочийн хийсэн хоол ордны хоол байх чинь.
Ө: Тийм ээ.
Эр3: Ордонд алдартай байсан энэ хоол хийгдэхээ болиод удсан. Ву тогооч та Юу тогоочийн үр сад биш биз?
Ө: Өвөг дээдсээс өвлөж ирсэн зүйлс аль хэдийн хоцрогдсон эд. Гайхуулаад байх юм биш.
Т: Юншаны тогооч чадвартай хүн бололтой. Гү захирал аа, эзэгтэй... хүндхэн байдалд орчих шиг боллоо.
Эр3: Юу тогоочийн хийсэн хоол урд өмнө амталж байгаагүй, төрийн хүндэтгэлийн зоог дээр барьсан ч болохоор болж.
Эр2: Яасан бүдүүн зүрх вэ? Бид нарын цагаан зутангаар хуурчихна гэж бодоо юу?
Эм: Танай Хуйши юу гэж бодоо вэ?
Эз: Баларлаа. Ингээд дуусдаг юм байж.
Ө: Энэ хоолыг амталж үзэх ч хэрэггүй. Та нар бушуу бууж өг. Шүүгч нарын амыг бузарлах хэрэггүй.
Лин: Эрхэм шүүгчид ээ, энэ ямар хоол болохыг... Амталж үзвэл амтыг нь мэдэрнэ.
Эр3: Амталж үзэж болох ч, энэ хоол үнэхээр зутан бол өнөөдөр танай Хуйши буудал тайлбар өгөх ёстой шүү.... энэ... Энэ... энийг эх газар болон далайн амттан гэж хэлэхээр байна.
Эм: Чихэрлэг амттайгаас гадна уруул, шүдэнд хүрээд л амт нь аманд удаан мэдрэгдэж байна. Өглөө эрт далайд гарсан юм шиг мэдрэмж төрлөө.
Эр2: би тоо томшгүй олон хоол амталж үзсэн. Гэхдээ л энэ хоол шиг сэтгэл хөдөлгөсөн нь үгүй.
Эр3: Бид нар Хуйши буудлыг ялагчаар зарлаж байна.
Эз: Ялчихлаа.
Ө: Яахаараа? Нэг муу ганц аяга зутан ордны хоолыг яахаараа ялдаг юм? Энийг яаж хийсэн юм?
Лин: Наадах чинь зутан биш, загас.
Бүгд: Загас аа?
Эр3: Загасыг зутан шиг харагдуулж чадаж. Тэгсэн мөртлөө загасны мах нь шинээрээ, амт чанараа алдаагүй байна. Ямар гээч чадвар, галаа яаж тохируулсан болоод ийм болдог байна аа?
Лин: Тохиролцсоны дагуу хүмүүсээ аваад хурдан яв. Дахиад энд ирж төвөг удахгүй гэж хэлсэнээ битгий мартаарай.
Ө: ялчихлаа гэж бардамнах хэрэггүй. Сайн сонс. Танай Хуйши буудал сүүлийн үед үйлчлүүлэгчээ алдаж, өрөнд баригдсан. Харин манай Юншаны эзэн танай арван саяын өрийг худалдаж авсан. Одоо танай хоолны газар манайх болсон.
Эз: та нар хэтэрч байна.
Т: Хүлээ...
Эз: та нар хэтэрч байна.
Т: Хүлээ...
Ө: Туслах хүн үү? Харамсалтай нь одоо та нарыг бурхан ч аварч чадахгүй.
Эз: үйлчлүүлэгч ээ, танд хэлэх юм байгаа юм уу?
Т: Ийм байна. Манай босс тэр зутанг өндөр үнээр амталж үзье гэж байна. Болох уу?
Лин: Болно оо. Тэр хүн нэг л танил харагдаад байх чинь.
Ө: Зутан идэх юм бол хурдан ид. Идчихээд эндээс хурдан явж үз.
Эз: Та нар...
Гү: Их мөнгө амалсан болохоор энийг ав.
Эз: Алт. Алт байна.
ТЧин: ямар их алт вэ. 10саяас илүү үнэтэй байх аа. Энэ мөнгө байхад өрөө дараад, буудлаа Юншанд алдахгүй гэсэн үг.
Эз: Сайн байна. Сайн байна. Баярлалаа, буудлыг маань аварсанд. Энийг ав. Энийг шагнал гээд бодчих. Ав ав.
**************
Лин: миний юу авчирсныг хар даа. би өнөөдөр зочид буудалд ажил хийхээр очоод тэмцээнд ялсан. Эзэн нь баярласандаа надад их мөнгө өгсөн. Хоёулаа энэ сардаа хоолны мөнгөтэй болчихлоо. Санаа зовох хэрэггүй. Хүлээж бай, би хоол хийгээд ирье.
Гү: Миний төлөө буудалд ажиллахаар явсан байж.
ЧИН: Лин эгч ээ. Өчигдөр та сайн унтаж чадсан уу?
Лин: Чадсан.
ЧИН: Би маргааш ирнэ ээ. Энийг танд зориулж бэлдсэн юм.
Лин: Хэрэггүй ээ. Үнэтэй эд байх. Мөнгөө үрэх хэрэггүй, сайн хадгал.
ЧИН: Бид чинь нэг гэр бүл. Ийм юм тоох хэрэггүй. Тэгээд ч, аавыг маань ингэж асарч байхад би талархах хэрэгтэй шд. Ээж маань намайг бага байхад тоодоггүй байсан. Санаа зовох хэрэггүй. Би таныг төрсөн ээжээ гэж бодоод сайн хандаж байна аа. Аав та хоёрыг хөгшрөхөөр харж асарна аа. За, би ажилдаа явлаа.
Лин: За. Энэ Гү овогтын эд. Тэр талархаж мэддэггүй хүүхдэд өгч болохгүй.
***************
Ю: Ээж ээ. Энэ Гү овогтын удмын юм гэж үү?
Лин: Тийм ээ. Надад өгөхөөр нь ээж нь чамд аваад ирлээ.
Ч: Удмаас өвлөж ирсэн юм гэхээр их үнэтэй эд байх. Юцай, авдаг хүнтэй холбоо бариад зарчих.
Ю: Надад ийм юм мэддэг найз байгаа. Би дуудаадахъя.
Лин: Лин Юцай, Шу Чианчиан. Би та хоёрын төлөө хангалттай зүтгэсэн. Одооноос өөрийнхөө төлөө амьдарна.
Хан: Би ирлээ.
Лин: Ханхан. Ханхан. Эдгэчихсэн чинь сайн байна. Эмээ нь чамд хичнээн санаа зовсон гэж бодно.
Хан: Би сайн байгаа. Хурдан надад хоол хийгээд өг. Шарсан тахианы гуя идмээр байна байна.
Лин: Болохгүй ээ. Дөнгөж эдгэж байж тос ихтэй хоол идэж болохгүй.
Хан: Би өвдөөгүй ээ. Нагац эмээгийнд хоёр хоночихоод ирсэн.
Лин: Юу гэнэ ээ? Юу болоод байгаа юм?
Ч: Юу л болов гэж дээ. Ханхан өвдөөгүй гэж байхад... эмээ нь байж баярлах ёстой юм биш үү?
Лин: Наадахыг чинь хэлээгүй байна. Ханханыг өвдсөн гэхээр чинь би хүнтэй суухыг зөвшөөрсөн. Та нар надад худлаа хэлээ юу?
Ю: Мэдчихсэн болохоор танаас нуух хэрэггүй болж. Таныг ухаангүй хүнтэй суулгаж, гомдоосон болохоор... Чианчиан бид хоёр хариуг нь барихаар шийдсэн.
Лин: Юу гэсэн үг вэ?
Ю: Ээж ээ. Нэгэнт ийм юм болсных... Гү овогтын хажууд байдаг Ван овогтынх тосгондоо хамгийн баян айл. Би асууж үзсэн. Их баян юм байна лээ.
Ч: Тийм ээ, ээж ээ. Ван Фугуйгийн эхнэр нас барчихсан. Таныг гэрлэхийг зөвшөөрвөл нэг саяыг өгнө гэсэн.
Ю: нэг сая. Ээж ээ. Тэгээд ч, танай хоёр хөршүүд юм чинь ямар ч асуудал гарахгүй гэсэн үг. Алив энэ... надад энийг өгсөн.
Лин: Чи... хоёр нөхөртэй бол гэж байгаа юм уу? хоёр нөхөртэй бол гэж байгаа юм уу?
Ю: Ээж ээ. Ийм муухай үгээр хэлэх хэрэг байна уу? Бодоод үз л дээ. Тэр хэвтрийн ухаангүй хүн тантай унтаж чадах биш. Танд ч гэсэн тийм юм хэрэгтэй биз дээ?
Лин: Араатан. Лин Юцай, би чамайг ганцаараа өсгөсөн. Чиний төлөө би үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол ажиллаж, хичнээн зовсныг мэдэх үү? Өвлийн хүйтэнд би гараа хөлдтөл хайрцаг цуглуулдаг байсан. Тэр жил төлбөр чинь хүрэхгүй болохоор би чамайг сургуульд сургах гэж гудамжинд хоол хийж зарсан. Гэтэл чи, юу хийж байна? Эхнэр аваад эхийгээ мартаж. Намайг зарсан чинь багадаад дахиад зарах гээ юу? Чи намайг юу гэж бодоод байгаа юм?
Ю: Хохирогч болж жүжиглэхээ боль. Гэрлэх юм уу, үгүй юу?
Лин: Үгүй.
Ч: Чи муу... Ван ах зочид буудалд хүлээж байгаа. Хурдан ээжийгээ аваачиж өг. Нэг саяыг нь аваад ир.
Ю: За за.
***************
Ю: Орой болчихоод байхад яагаад ирэхгүй байна аа? Машин бэлдээд, намайг Лин овогтынд хүргээд өг.
Т: Гү захирал аа.
Гү: Манман. Манман. Манман.
Т: Гү захирал аа, хүнгүй байх шиг байна.
Гү: Хөөе. Сайн уу. Энэ гэрийн эздийг хараагүй биз? Лин Маныг?
Эм: Аан тэр үү? Бурхан минь. Тэр ч азтай хүн юм даа. Хэдхэн хоногийн өмнө ухаангүй хүнтэй гэрлэсэн. Өнөөдөр хүү нь тэрнийг тэр тосгоны Вантэй гэрлүүлэхээр аваад явсан.
Гү: Яасан даварчихсан...
*************
Ф: Тэртэй тэргүй миний гарт орох юм байж.
Лин: Чи юу? Чи... Яах гээд байгаа юм? Надаас хол бай.
Ф: Би сая юань төлж чамайг авсан юм шүү. Хол бай гэнэ ээ? Битгий мөрөөд.
Лин: Чамд анхааруулчихъя. Битгий ойрт. Би нөхөртэй хүн шүү.
Ф: Хүү чинь чамайг биедээ арван жил хүн хүргээгүй болохоор бие чинь цэвэрхэн гэсэн.
Лин: Чи...
Ф: Чниний нөхөр үхсэнээс өөрцгүй. Нөхөргүй гэж хэлэхэд болно.
Лин: Намайг тавь... тавь. Тавиач... намайг тавь...
Ф: Муу эм. Сая ухаангүй байхад чинь би чамд юм уулгачихсан. Өнөөдөр эмэгтэй хүн байх ямар байдгийг мэдрүүлээд өгье.
Лин: Үгүй ээ. Үгүй...
Ф: Ямар новш нь саад болоод байна.
Гү: Аваад яв. Үхтэл нь зод.
Эр: Мэдлээ. Яваач...
Лин: Боль. Битгий хүр...
Гү: Сэрээрэй. Намайг сонсож байна уу?
Лин: Боль. Битгий... би нөхөртэй. Надад битгий хүр... надад хүрэх юм бол би... би алчихна шүү...
Гү: Намайг ухаангүй байхад гэрлэчихээд, ад үзэх нь битгий хэл, харж асарч, намайг тэжээх гэж ажил хийж байдаг. Одоо ч гэсэн миний төлөө өөрийгөө хамгаалах гэж хичээж байна. Санаа зовох хэрэггүй. Гү Сишэн би, чамайг заавал хамгаална. Халуун байна... Хуримын шөнөө өнгөрүүлж чадаагүй болохоор өнөөдөр гээд бодчихъё.
************
Лин: Юу болоод байна аа? Гэртээ ирчихсэн байна. Өчигдөр...би яаж... намайг тавь. Тавь гэж байна... Өчигдөр надад эм уулгачихсан гэсэн. Гэртээ ирсэн хойноо арай ухаангүй байгаа хүнийг... Лин Ман аа, Лин Ман. Өдий насалчихаад... олон жил ганц бие байсан байж... ганцаардлаа тэвчиж чадахгүй байх гэж... Үгүй ээ. Би ганцаараа тийм юм хийсэн байж таарахгүй. Ар... арай...
Ю: Ээж ээ. Зугтаад, хүн зодно гэнэ ээ? Ван овогтынх надаас мөнгөө нэхээд байна. Бах чинь ханаж байна уу?
Лин: Лин Юцай, надаас асуух нүүр чамд байна уу? Чи яахаараа мөнгөнд толгойгоо мэдүүлсэн амьтан болчихдог байна аа? Чи хүн мөн үү?
Ю: Сайн сонс. Та хурдан буцаад оч. Ойлгосон уу?
Ч: Юцай_ Ээж чинь бид хоёрыг хуурчихаж. Юуных нь өв залгамжилсан эрдэнэс. Зүгээр л нэг муу чулуу байна. Бас... ээжийн чинь хадгаламжийн дэвтэр байхгүй байна лээ.
Ю: Юу гэнэ ээ? Өө за. Намайг хуураад, дээр нь бүр хулгай хийгээ юу? Хурдан буцаагаад авчирч өг.
Лин: тэр чинь миний олон жил зовж байж, ажиллаж олсон мөнгө. Би өөрийнхөө юмыг л авсан.
Ч: Хөөе, хөгшин авгай минь. Хүнтэй суучихсан юм байж манай гэрт байгаа юманд хүрэх эрх танд байхгүй шүү.
Лин: Лин Юцай, Шу Чианчиан. Өнөөдрөөс Лин Ман би та нараас холбоогоо тасалж байна. Та нар хүссэнээрээ амьдар.
Ю: Хөө...
Х: Муу эм. Миний аавыг зодно гэнэ ээ? ... Муу эм. Миний аавыг зодно гэнэ ээ? Хүмүүс ээ, энийг хар. Миний аав... энэ эм миний аавыг ийм болтол нь зодчихсон байна.
Эм: Яг зөв. Миний аав хөгшин хүн. Ямар нэг юм болох юм бол чамайг зүгээр өнгөрөөхгүй.
Эр: Эмэгтэй хүн хэрцгий гэдэг ч. Арай ч ингэж болохгүй байх аа.
Эм2: Цагдаа дуудаад бариулчих.
Лин: тэр... өөрөө намайг оролдоод байсан. надад өөр арга байгаагүй.
Ф: Битгий хүн гүтгээд бай.
Лин: өөрийгөө хэл.
Х: Муу эм, юугаа яриад байгаа юм? Миний аав, ааш зан сайтай, хүмүүсийн хүндлэл хүлээсэн хүн. Дахиад манай аавыг гүтгэх юм бол чамайг зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.
Эм: Яг зөв. Манай аав хүсэх юм бол тэр байтугай эмэгтэйг олж чадна. Чам шиг ийм хачин эмэгтэйг тоож ч харахгүй.
Лин: Би үнэнээ хэлж байна. Өчигдөр... манай хүүтэй хуйвалдаж, намайг цохиж ухаан алдуулаад буудалд аваачсан. Буудлын хяналтын камерыг шалгаад үз.
Ф: чи л өөрөө намайг эхлээд өдсөн шүү. Хүмүүс ээ, эртээд шөнө энэ эм хуримаа хийчихээд, ганцаардаад тэсэхгүй нь гээд манай гэрт ирсэн. Тэгээд хамт буудалд оръё, хамт байя гээд байсан юм. Одоо нүүр нь ч улайхгүй худлаа ярьж байна.
Лин: Үгүй ээ. Би би тэгээгүй. Та нар итгэхгүй бол манай хүүг дуудаад асуу.
Эр: Хүү гэнэ шүү.
Ч:. Тэрэнд итгэх хэрэггүй. Байнга худлаа ярьдаг хулгайч байгаа юм... Байнга худлаа ярьдаг, хулгайч байгаа юм.
Эм: Хулгайч аа? Юу болоод байна аа?
Ю: Нөхөд өө, би Лин Маны хүү Лин Юцай байна. Энэ хүн Ван ахыг өөрөө эхэлж өдсөн гэдгийг би баталъя. Хүн зодчихоод одоо болохоор гүрийж байна.
Лин: Би тэгээгүй. Худлаа ярихаа боль.
Ч: манай нөхрийн хэлдэг бүгд үнэн. Тэр юу ч биш. Энэ хөгшин эм манай хадгаламжийн дэвтрийг аваад явчихсан. Нөхөр бид хоёр саяхнаас л ажил хйиж эхэлсэн. Дээр нь жаахан хүүхэдтэй. Одоо хоолоо ч авч идэх мөнгө алга.
Эм: Бар ч бамбараа иддэггүй байтал. Ийм хорон санаатай эм байх гэж. Төрсөн хүү, бэр хоёроосоо хулгай хийж байдаг.
Эм: Иймэрхүү эмсийг гахайн хороонд амьдруулбал таарна.
Лин: Би тэгээгүй. Би тэгээгүй гэж байна. Эд нар намайг гүтгэж байна.
Ч: За яах вэ. Тэгвэл энэ чинь юу юм?
Эм: Энийг хар л даа. Манай аав нэхсэн юмыг нь өгөхгүй болохоор зодчихоод, гадуур өөр эртэй заваарсан биз.
Лин: Үгүй ээ. Үгүй. надад өөр хүн байхгүй.
Ч: Тэгвэл хэлээдэх. Энэ чинь юу юм? тэнд хэвтэж байгаа хүн ургамал чинь ингээ юу?
Лин: Би... би тэгээгүй...
Эр: Муу эм. Зөрүүдэлсээр л байна уу? Босоод ир... Манай аавын өмнө сөхөрч сууж байгаад уучлалт гуй.
Лин: Бурхан минь. Намайг аврах хүн байхгүй гэж үү?
Ю: сөхөр гэхийг сонсохгүй байна уу? Сөхрөхгүй юу? Сөхөрч унатал чинь зодоод өгье л дөө.
Гү: Зогс...
Ю: Сөхрөхгүй юу? Сөхөрч унатал чинь зодоод өгье л дөө.
Гү: Зогс...
Эр: Нөгөө ухаангүй байгаа гээд байсан Гү биш үү? Сэрчихсэн байна шдээ.
Эм: Тийм байна.
Лин: Сишэн... чи яаж...
Гү: Дараа нь ярилцъя. Хойшоо байж бай. Өнгөрсөн шөнө хамт байсан эрэгтэй нь би. Асуудал байна уу?
Ч: Тийм байх ёсгүй. Амьд ургамал гээ биз дээ?
Ю: Харин тийм. Би ээжийг өөрийн биеэр зочид буудалд хүргэж өгсөн. Чи яаж...
Ч: Яагаад манай нөхрийг зодоод байгаа юм.
Гү: Үр хүүхэд нь байж. Төрсөн эхийгээ мөнгөөр зарж байдаг. Чи хүн мөн үү? Өчигдөр би амжиж очоогүй бол ээж чинь яах байсныг мэдэх үү?
Ф: Аан аан. Тэгэхээр өчигдөр намайг зодсон хүн чи байх нь ээ.
Гү: Шөнө миний гэрт ирж, эхнэрээр маань оролдож. Хүүтэй нь хуйвалдаж, зочид буудалд авчруулаад... намайг мэдэхгүй гэж бодоо юу? Аан?
Ю: Гү гуай, ухаан орчихсон гээд тэрнийг хамгаалж чадна гэж бодох хэрэггүй шүү. Тэр миний ээж. Би хүссэнээ хийнэ. Танд оролцох эрх байхгүй.
Гү: Лин Ман одоо миний эхнэр. Тэрний яахыг би мэдэж байна.
Ф: Чи юу? Миний хүү Ван Хао Гү групийн менежер. Бид нарыг эсэргүүцээд ч чи юу ч хийж чадахгүй.
Гү: Энэ үү? Нэг муу менежер. Миний өмнө том дуугарч байгаа юм биз дээ.
Ф: Өө за. Энэ муу чинь их зан гаргаж байх шив. Чи өөрийгөө Гү групийн захирал гэж бодоо юу?
Гү: Тийм. Би Гү групийн захирал Гү Сишэн байна.
Ч: Хөх инээд хүрчихлээ. Юу хэлэхийг нь сонсов уу? Гү групийн захирал гэнэ ээ.
Х: Яасан бүдүүн зүрхтэй юм. Гү захирлын нэрийг барьж байдаг.
Эм: Амьдралаас залхаж л дээ. Тийм юм бол манай аавын эмний мөнгийг өгчих л дөө.
Х: За. Тийм их мөнгө биш. Таван сая.
Лин: Таван сая аа? Таван саяын оронд эхнэрээ өгчих, тэгвэл би мөнгө авахгүй.
Ф: Мөнгөгүй юм байж. Арван мянгыг ч өгч чадахгүй байлгүй.
Эм: Аав аа, зүгээр үү.
Ф: аятайхан хэлж байхад өгөхгүй юм биз дээ. Алив, тэрнийг зод.
Гү: Хөөе.
Лин: Сишэн. Энэ хэрэг надаас болсон. Оролцох хэрэггүй. Би эндхийг хариуцна. Чи хурдан яв.
Гү: Бид хоёр эхнэр нөхөр хоёр. Юу ч болж байсан хамт байх ёстой. Битгий ай.
ЧИН: Миний аавд хэн хүрэхийг харъя л даа....
*************
ЧИН: Миний аавд хэн хүрэхийг харъя л даа.
Х: Босс яагаад энд байдаг билээ? миний аавд хүрнэ гэнэ ээ?
Х: Таны аав гэхээр... тэгвэл... тэр хүн...
Ф: Муу өөдгүй эм. Миний хүүд гар хүрнэ гэнэ ээ.
Эм: Үхмээр байна уу?
Х: Амаа тат. Тэрний хэн гэдгийг мэдэх үү? Намайг алмаар байна уу? Аан?
ЧИН: Хүн ир. Бүгдийг нь чирээд яв.
Х: Босс... босс... миний буруу. Гуйж байна. Миний буруу. Миний буруу.
ЧИН: Юугаа харсан юм. Яваач.
Гү: Манман. Хэдүүлээ гэртээ оръё.
Ч: Юцай. Тэр хүн ургамал хэн юм бэ? Ван Хао том менежер гэчихээд яагаад тэрнээс айгаад байгаа юм?
Лин: Чинчин. Чи л ухаантай тулдаа аав бид хоёрыгоо аварлаа. Гэхдээ хичнээн сайн байсан ч тэр машин, ийм олон хүн хөлслөөд их мөнгө болсон байх даа.
Чин: Хөлслөөд өө? Лин эгч ээ, манай аав үнэн хэрэгтээ...
Гү: явж ус уухаас.
Чин: Юу ч биш ээ, Лин эгч ээ. Тэр хүмүүс манай найзууд. Машин ч гэсэн тэд нарынх. Мөнгө үрээгүй. Мөнгө үрээгүй.
Лин: Тэгвэл дараа сайн талархаарай.
Чин: За.
Лин: Орой болсон байна. Би хоол хийж өгье.
Гү: За.
Чин: За.
Гү: Хамаагүй юм битгий хэл.
Чин: Лин эгчид яагаад хэн гэдэгээ хэлэхгүй байгаа юм? хараад байх нь ээ, мөнгөнд дуртай хүн биш л байх шиг байна. Танд ч гэсэн сайн байсан.
Гү: Тийм болохоор л харин угаасаа энгийн тайван амьдралд дуртай хүн байх шиг байна. Хэлчихвэл тэсэхгүй байж магадгүй.
Чин: Энэ олон жил болодоо анх удаа л эмэгтэй хүнд сайн болохыг чинь харж байна. Лин эгч надад ч гэсэн таалагдсан. Миний ээж байсан бол сайхан байхгүй юу. Мартсанаас... хар даа. би энэ танг та хоёрт авсан юм.
Гү: тан гэнэ ээ? Юуных юм?
Чин: Аав аа, та ойлгохгүй байгаа юм уу? Айлын ганц хүүхэд болохоор би ганцаардаад байна. Та хоёр надад дүү гаргаж өгөх хэрэгтэй шд. Тийм биз дээ?
*****************
Гү: Нааш ир. Би эм түрхээд өгье.
Лин: чи... хэзээ сэрсэн юм?
Гү: Нааш ир... битгий хөдөл. Манман. Чамд хэлэх юм байгаа бол надад хэлж болно шүү.
Лин: Чи сэрчихлээ. Чинчин явчихсан болохоор... хоёулаа ч гэсэн ярилцсан нь дээр байх. Гү Сишэн...
Гү: Аан?
Лин: Хоёулаа салъя._
Гү: Сална аа?
Лин: Чамайг ухаангүй байгаа гэсэн болохоор л гэрлэсэн шд. Одоо ухаан орчихсон юм чинь асрах хүн хэрэггүй. Чи... яах гэж байна?
Гү: Эхнэр маань сална гэж байхад би яах ёстой юм?
Лин: Чи...
Гү: Лин Ман. Намайг ухаангүй байхад чи ад үзээгүй. Гү Сишэн би чамайг яасан ч орхихгүй. Салалт... яасан ч үгүй. Тэгээд ч... Өнөөдөр Чинчин дүүтэй болмоор байна гэсэн.
Лин: Юун дүү вэ? Өдий насалчихаад...
Гү: Хөөе... Гү Сишэн миний эхнэр үхнэ үү л гэхээс, салахгүй шүү... Манман. Гэмтээгүй биз? Юу унасан бэ?
Лин: Гү Сишэн.
Гү: Аан?
Лин: Худлаа хэлсэн юм уу?
Гү: Манман. Эхлээд миний хэлэхийг сонсчих. Энэ чиний бодож байгаа шиг юм биш.
Лин: Тайлбарлах хэрэггүй. Би мэдэж байна.
Гү: би... би...
Лин: Гү Сишэн. Ядуу гэдгийг чинь мэдэж байна. Би чамаас ганц ч зоос нэхээгүй. Гэтэл... ингэж болохгүй биз дээ. Ийм хуурамч юмнуудаар яах гэсэн юм?
Гү: Хуурамч аа?
Лин: Тийм ээ. Жейд харшийн энэ байшин хэдэн зуун сая байдаг гэсэн. Хуурамч биш бол юу юм?
Гү: Аан. Тийм тийм тийм. Наадах чинь бүгд хуурамч. Тэр үед чамайг санаа зовох байх гээд л би... тэгсэн байхгүй юу... энэ ч гэсэн хуурамч...
Лин: Энэ машины түлхүүр хуурамч биш байна. Лого нь их содон юм байна.
Гү: Наад түлхүүр чинь... жинхэн. Гэхдээ машин нь... хуучин л даа. их үнэтэй эд биш. Хэдхэн арван мянган юань л болсон. Тийм.
Лин: Наадах чинь үнэн үү?
Гү: Үнэн байхгүй яах юм. Арын хашаанд байгаа. За за. Би аваачиж харуулъя.
Лин: явъя. Энэ нөгөө машин чинь юм уу?
Гү: Аан аан. Тийм.
Лин: Хэдхэн арван мянга шиг харагдахгүй л байна даа. ялангуяа энэ алтан хүн... их чанартай харагдаад байна.
Гү: Хүнээс хуучин машин авсан юм. Манман. Өнөөдөр яасан эрт боссон юм?
Лин: Сишэн, ийм учиртай. Би гэртээ нэмэр болох гээд ажил хийхээр шийдсэн. Тэгээд би өнөөдөр зочид буудлын хоолны газарт ажил орох ярилцганд орно. Тэдний тогоочийн цалин бусад газраас илүү гэж сонссон.
Гү: тийм байж. Тэгвэл надаас болж... Манман. Мөнгөнд санаа зовох хэрэггүй. Үнэндээ...
Лин: Үнэндээ юу гэж?
Гү: Би тэтгэвэр авдаг юм.
Лин: Ганц тэтгэврээр яаж амьдрах юм? санаа битгий зов. Би сайн хоол хийхдээ сайн.
Гү: Тэрийг ч би мэднэ л дээ. Гэхдээ...
Лин: Сишэн, орой болчихож. Би явлаа.
Гү: Би би хүргээд өгье.
Лин: Хэрэггүй ээ. Би явлаа.
Гү: Үгүй ээ. Хоёулаа хамт... машин байхад чинь.
Т: Гү захирал аа. Эзэгтэй хаашаа явж байгаа юм?
Гү: хоолны газарт тогооч хйихээр явсан.
Т: Зочид буудлын тогооч оо?
Гү: тийм. Чи очоод зочид буудлынх нь менежерт сайн тайлбарлаад өг. Нарийн ширийн юм хэлэх хэрэггүй. Зүгээр л сайн харж бай гэж хэл.
Т: за. Гү захирал аа, санаа битгий зов.
М: Юу гэнэ ээ? Эзэгтэй? Гү захирлын эхнэр энд ирж тогоочоор ажиллах гэж байгаа гэсэн үү? Чин туслах аа, надаар тоглоод байгаа юм биш биз.
Т: Надад тоглож байх зав алга. Сайн санаж ав. Эзэгтэйн нэр нь Лин Ман шүү. Сайн санаа тавиарай.
М: Ойлголоо.
********************
Ө: Багш аа, биднийг шавиа болгож авна уу.
Бүгд: Багш аа, биднийг шавиа болгож авна уу.
Лин: Би жирийн л нэг эмэгтэй. Багш биш ээ. Та нар хурдан буцаад яв.
Ө: Багш аа, та…
То: За, шинэ хүмүүс миний хэлэхийг сайн сонс. Манайх таван одтой зочид буудал. Бүх юмыг миний хэлснээр хийх ёстой. Ойлгосон уу? Байна уу? Юу гэнэ ээ? Эзэгтэй?
Лин: Сайн байцгаана уу. Би шинээр ажилд орж байгаа, Лин Ман байна.
Эр: Роллс Ройсын хамгийн сүүлийн загвар байна. Догь юм аа.
Лин: Тийм байгаа биз? Үнэ нь ч гэсэн хямд юм байна лээ.
Эр2: Үнэ нь хямд аа? Үнэ нь хямдхан гэж үү?
Лин: Тийм ээ. Манайд байгаа. Гэхдээ энэ лого нь шар байсан.
Эр3: Худлаа ярихаа боль. Тан шиг ийм хүн яаж ийм машин авч чаддаг юм?
Лин: Ли Ман, чи энд юу хийж байгаа юм?
Л: Чи хэн юм? чамайг мэдэхгүй юм байна.
Лин: намайг санахгүй байгаа юм уу? Хоёулаа нэг тосгонд байсан шд. Манайх танай хажууд байдаг байсан. чамайг салъя гэж байхад...
Эр: Хөөе. Роллс Ройсоос бууж байгаа хүн яаж танай тосгоных байх юм.
Лин: Гэхдээ яах аргагүй манай тосгоны...
Л: чамайг танихгүй гээд байхад юу гээд байгаа...
То: Хөөе, боль. Эзэгтэйн өөдөөс яагаад үг сөрөөд байгаа юм? Эзэгтэй.
Л: Аан?
То: Иймэрхүү юмыг надад даатгачихаж бай. Өөрөө хийх хэрэггүй.
Л: намайг эзэгтэй гэсэн үү?
То: Эзэгтэй, ингэж жүжиглэх хэрэг байна уу даа. Манай менежер надад бүгдийг нь хэлсэн. Таныг манай улсын тэргүүн баян Гү захирлын эхнэр гэсэн. Манай жижигхэн хоолны газарт тогооч болж, туршлага судлахаар ирж байгаа гэсэн.
Эр2: Гү захирал аа? Нөгөө Гү компаний захирал уу?
Л: Тэнэг амьтан. Намайг захирлынхаа эхнэртэй андуурчихлаа. Харин ч сайн юм боллоо. Захирлын эхнэр гэдэг нэрийг сайн ашиглаад авдаг хэрэг ээ. Тийм ээ. Би эзэгтэй чинь байна.
Лин: Юун эзэгтэй вэ? Ли Ман, яагаад худлаа яриад байгаа юм? Танай нөхөр Мин...
То: хүний үг мэддэггүй юм уу? Эзэгтэйн өөдөөс дахиад үг сөргөх юм бол эндээс зайл. Эзэгтэй, хойшид зоогийн газар, зочид буудал гээд бүгд таны мэдэлд.
Л: Сайн байна. Өнөөдөр, чи аяга таваг угаа. Сайн хийгээрэй дээ.
Лин: Би тогооч болохоор ирсэн болохоос аяга угаах гэж ирээгүй.
То: Чи юу? Тогооч болно оо? Эзэгтэй чамайг харин ч аяга шанага угаа гэж байна. Ажлаа хийж дуусахгүй бол ганц ч зоосны цалин авахгүй гэж мэд.
***************
Т: Гү захирал аа. Таны хэлснийг зохицуулчихлаа.
Гү: За. Сайн байна.
Т: мартсанаас... Юнчэний гол аймгууд болох Сун, Ву, Чиан, Фэн овогтынхон тантай уулзмаар байна гэсэн. Таныг ухаангүй байх хооронд тэдний компаниуд нэлээд хүндхэн байдалд орсон.
Гү: За яах вэ. Зочид буудалд уулзъя гэж хэл. Тэгэнгээ эхнэрийнхээ ажлыг харъя. Мартсанаас... болгоомжтой байна шүү, харагдаж болохгүй.
Т: Эзэгтэй гал тогоонд ажиллаж байгаа болохоор санаа зовох хэрэггүй.
Гү: За...
Т: тантай уулзах дөрвөн захирал ирчихсэн байгаа.
Л: би удахгүй цалинг чинь нэмж, тушаалыг чинь нэмнэ ээ.
Эр: За за за.
Эр3: Манай хоолны газарт Гү захирал ирж хоол иднэ гэж байна.
Эр2: Нээрэн үү?
Эр3: Эзэгтэй дөнгөж ажиллахаар ирж байхад Гү захирал дэмжихээр ирсэн байна.
Эр: Эзэгтэй, Гү захирал ховор ирдэг хүн. Та бидэнд чадвараа харуул л даа.
Эр эр: Тийм ээ. Тийм.
Л: Тэгье ээ. Зогс. Яваад хэдэн кофе аваад ир. Кофе буталж байгаад би та нарт шинэ кофе авч өгье.
Бүгд: Баярлалаа. Баярлалаа.
Эр: Эзэгтэй, өгөөмөр юм аа.
Лин: Тайван. Гэрээсээ гарахаас өмнө Сишэнд юу гэж хэлсэнээ мартаж болохгүй.
Л: Юу хийгээд байгаа юм, хурдан яваач.
Лин: Ойлголоо. Энэ хүн чинь... Гү Сишэнтэй ямар адилхан юм бэ?
Гү: Төлөө.
Эр: Гү захирал ч мөн дөө.
Эр: Гү захирал ч аргагүй л дээ.
Эр: Тийм ээ. Юнчэнд бизнесээрээ тэргүүлдэг хүн өөр байлгүй яах вэ.
Гү:Ёсорхох хэрэггүй. Сүүлийн үед та хэд хүндхэн байдалд орсон гэж сонссон. Манай Гү компани тэрбумын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн.
Эр: Гү захирал аа, сайхан сэтгэлд тань талархая. Манай дөрвөн компани талархаж байна.
Лин: Үнэхээр... Юнчэний үл хөдлөх хөрөнгийг хөдөлгөдөг хүн. Энэ Юнчэний худалдааны танхимын дарга.
Эр: Гү захирал аа, энийг танд барья:.
Гү: Та нар улам хичээнгүйлэн ажиллаарай. За юу?
Лин: Хуашэн технологийн компаний захирал байна.
Эр: Гү захирал аа. Таны хэлснийг ёсчлон биелүүлнэ ээ.
Т: Эзэгтэй.
Гү: Юу... Манман. Чи энд юу хийж байгаа юм?
Лин: Би ирээгүй бол чамд хууртаад байж байх байлаа...
Эр: Гү захирал аа, энэ...
Лин: Гү Сишэн, намайг тавь. Надаас хэр удаан нуух гээ вэ?
Гү: Манман. Намайг уучлаарай. Би...
Лин: Хэрэггүй ээ. Тайлбарлах хэрэггүй. Би өөрөө харсан. Сишэн. Би чамд хэлсэн шд. Би ажил хийж мөнгө олно гэж. Өдий насалчихаад хүмүүстэй архи хундагалаж байх гэж дээ.
Гү: Архи хундагалах аа? Тийм ээ. Тийм тийм тийм. Архи хундагалж байна. Хар л даа. Би ч гэсэн тэгмээргүй л байна. Гэхдээ тэр дотор байгаа хүмүүс бүгд том захирлууд. Нэг хундага уухаар 500 юань өгдөг юм.
Лин: 500?
Гү: Тийм ээ. Хурдан мөнгөтэй болж болно. Яаж татгалзах юм бэ?
Лин: Тэгж болохгүй ээ. Арай гэж ухаан орчихоод, архи уувал бие чинь дийлэхгүй. Болохгүй ээ. Хурдан дагаад яв. Та дөрөв... том компаний захирлууд байж манай нөхрөөр архи хундагалуулаад...
Эр. Хундагалуулаад аа?
Эр: Тийм ээ, тийм тийм. Бид нар уу гээд байгаа юм.
Лин: нэг хундага нь 500 юань. Мөнгөөр хүн дээрэлхэж байдаг.
Эр: Тэгсэн. Тэгээд яагаа вэ?
Лин: Архи... өмнөөс нь би ууя.
Эр: Яагаад байгаа юм?
Лин: Мөнгөө. Нэгийг уувал 500 гээ биз дээ. Мөнгөө хурдан өг.
Эр: За за.
Лин: Ингэхээ боль. Та нарт хэлчихье. Та нар эрх мэдэл, эд хөрөнгөтэй гээд бусдыг дээрэлхэж болохгүй биз дээ.
Эр: Би бид нар яалаа гэж тэгэх вэ.
Лин: Явъя. Бушуул. Гү Сишэн. Сайн санаж яв. Дахиад битгий архи хундагал.
Л: Лин Ман байх чинь.
Гү: Ойлголоо.
Л: Архи хундагалах аа?
Лин: Юу... надад хийх юм байна. Түрүүлээд явлаа. Түрүүлээд харьж бай.
Эр: Чин туслах аа. Ёс алдчихъя. Түрүүний эмэгтэй...
Т: Гү захирлын эхнэр нь. Эндхийн зоогийн газарт тогооч хийж байгаа юм.
Эр: Их сонирхолтой хосууд байна.
Эр: Эзэгтэй байж...
Гү: Та нар сайн байлаа. Хөрөнгө оруулалтаа хоёр тэрбум болголоо.
Эр: Гү захирал аа, баярлалаа. Баярлалаа. Үнэнийг хэлэхэд өнөөдөр эхнэрийн чинь л ач. Чин туслахаас эхнэр чинь тогооч хийдэг гэж сонссон.
Т: Нээрэн, сая менежер утсаар яриад өнөөдрийн зоогийн эзэгтэй хийсэн гэж хэлсэн.
Гү: Манай эхнэр хоол хийхдээ сайн. Өнөөдөр та нарт аз таарч. Сайн идээд аваарай.
Эр: Эзэгтэй хийсэн юм уу? Хэдүүлээ сайн идээд авъя.
****************
Л: Энийг ямар кофе гэдэг юм. би чамд гараар буталсан гэж хэлээ биз дээ?
Лин: Кофе яаж буталсан байх хамаагүй. Нийлээд 500юань болсон. Мөнгөө өг.
Л: Намайг төл гэж байгаа юм уу?
Лин: Ли Ман. Чи Гү захирлын эхнэр хүн. 500 юань байхгүй гэж хэлэх гээ юу. Баярлалаа, эзэгтэй. Кофегоор дайлсанд.
Эр: Эзэгтэй. Хоолны бэлтгэл ажил дууссан. Таны чадварыг харах цаг боллоо.
Л: Явъя.
Эр3: Аргагүй л эзэгтэй мөн дөө. Хоолнууд нь сайхан үнэртэй, амттай харагдаж байна.
Эр2: Гурван одтой зоогийн газрын тогооч шиг л байна.
Л: Юундаа инээсэн юм?
Лин: Загасны хамаг мах нь алга болчихсон байна шд.
Л: Чи юу мэддэг юм? энийг чинь шинэчлэл гэдэг юм.
Лин: Шинэчлэл ээ? Өнгийг нь хар л даа.
Л: Чи...
То: Эзэгтэй, таны хоол болсон уу? Гү захирал хүлээгээд байна.
Л: Аан. За за.
То: За, би аваачаад өгчихье.
Л: За. Лин ман. Чи харж л байгаарай.
То: Эзэгтэй, танд хэлэх юм гараа юу?
Л: Жао тогооч оо. Саяхан чамайг эхнэрээсээ салсан болохоор дахиад эхнэр авч чадахгүй байгаа гэж сонссон.
То: ярих юм биш. Хүмүүсийг яриа сонсох хэрэггүй. Сайн ойлголцож чадахгүй байсан юм.
Л: Чиний салсан үгүй надад хамаагүй л дээ. Гэхдээ чамд тохирох нэг хүн байна. Би танилцуулж өгье.
То: Эзэгтэй тэгж байгаа бол би баярлалгүй яах вэ.
Л: Тэр хүнийг чи ч гэсэн мэднэ. Тэр бол Лин Ман. Түрүүн над дээр ирээд сүүлийн үед их ганцаарддаг болсон гэсэн. Нөхөртэй болмоор байна гэж байна лээ. Энэ хэрэг дууссаны дараа би чамайг тушаал дэвшүүлэмз.
То: Яадаг билээ. Эзэгтэй минь танд талархая.
Л: Хурдан яв.
Эр: Эзэгтэй. Таны бөгж үнэхээр гоё юм аа.
Л: Энийг манай нөхөр авч өгсөн юм. хэдхэн арван саяын үнэтэй.
Эр: Хэдэн арван сая аа? Ийм их мөнгийг би насаараа ажиллаад олохгүй байх даа.
То: Ли Ман. Дагаад яв.
Эр3: Юу болоод байна. Жао тогооч яагаад Ли Маныг дуудсан юм бол?
Л: Халах гэж байгаа юм бол уу? Хар л даа. энэ хүнийг... энэ хүн архи хундагалдаг гэсэн. Өнөөдөр би хамт байхыг нь харсан. Ямар холбоотой юм бол?
Эр2: Эмэгтэй хүн тогооч болно гэхээр нь гайхаад байсан юм. ийм том зочид буудалд ороод баян хүн уургалах гэж байсан байна шд. Өдий насалчихаад ичих нүүр алга.
Эр: сүүлийн үед эмэгтэйчүүд хөгшрөх тусмаа айхтар болсон гэсэн.
Л: Лин Ман. Лин Ман. Надад гомдох хэрэггүй. Гомдмоор байгаа бол миний баян болох замд саад болсондоо гомд.
****************
Лин: Жао тогооч оо. Надад юу хэлэх гээ вэ?
То: Лин Ман. Аяга шаазан угаасаар байгаад гар чинь бүр дэвтчихэж. Чамайг өрөвдөөд л тэгж байна.
Лин: Өөр хэлэх юм байхгүй бол би явлаа.
То: хөөе хөөе. Байз л даа. чи нас чинь жаахан явсан ч гэсэн галбир сайтайг чинь би анзаарсан. Ингэе. Надад сайн үйлчлэх юм бол би эзэгтэйд хэлж байгаад чамайг угаагч биш, туслах ажилтан болгоод өгье. Ёоёоёоё...
Л: Хөөе. Яагаад хүн зодоод байгаа юм?
Лин: энэ... хүнд дураараа хүрээд байна. Би өөрийгөө хамгаалж байна.
То: Хэн тэгсэн юм. чи өөрөө л хүн өдөөд байсан биз дээ. Би харин ч зөвшөөрөөгүй шүү.
Лин: Худлаа ярихаа боль.
Эр3: Лин Ман, жүжиглэхээ больж үз. Бид нар бүгдээрээ мэдэж байна.
Лин: Юу мэдэж байгаа юм?
Эр2: Нэг эрэгтэй хүнтэй архи хундагална гээд маргаад байсан биз дээ. Хэлээдэх. Та хоёр адилхан биз дээ?
Лин: Юу яриад байгаа юм? Бид хоёр...
Эр: нуугаад нэмэргүй. Энд тогооч болох нэрээр эрчүүд эргүүлэх гэж ирснийг чинь бүгд мэдэж байгаа.
Лин: Чи...
Эр: Ийм хүнтэй хэдэн эр унтсан бол доо. Азаар эзэгтэй ухаантай тулдаа гар утсан дээрээ зургийг чинь авчихаад бид нарт хэлсэн юм.
Л: Хар дээ. Нотлох баримт нь энэ байна. Яаж тайлбарлахыг чинь харъя л даа.
Лин: Адилхан эмэгтэй хүн байж нэгнээ гүтгэж байдаг.... Ли Ман. Адилхан эмэгтэй хүн байж нэгнээ гүтгэж байдаг.
Л: Адилхан эмэгтэй хүн гэнэ шүү. Чи юу хийснээ мэдэж байгаа юм уу. Чам шиг
Лин: Ийм өөдгүй амьтан байх гэж.
Л: Ийм том зочид буудалд чи тохирохгүй. Хурдан яв.
Лин: Хэтрүүлэхээ боль. Өөрийгөө үнэхээр Гү эзэгтэй гэж бодоо юу?
Л: Би Гү эзэгтэй биш юм бол тэгээд чи юм уу?
Лин: Хүмүүс мэдэхгүй байж болох ч, би мэдэхгүй юу? Тосгонд байхдаа нөхөртөө үхэхээс наахнуур зодуулж байхад чинь би чамайг аварсан байх аа. Хүний сайхан сэтгэл рүү ус хийж байдаг.
Л: Битгий худлаа яриад бай. Наад амыг чинь ураад хаячихна шүү. Ёоёоё...
Эр: Эзэгтэй, та зүгээр үү?
Л: Ёоёо өвдөөд байна.
Эр2: бушуул бушуул.
Эр3: Эзэгтэй, босох гээд үз дээ.
Л: Миний бөгж алга болчихож.
Эр3: Гү захирлын авч өгсөн бөгж үү? Хэдэн арван сая гэсэн биз дээ.
Эр: хурдал хурда. Хай.
Л: Бушуу хай...
*****************
М: Гү захирал аа. Өнөөдөр та азтай байна. Энийг таны эхнэр хийсэн.
Гү: За амтлаад үз. За. Амтлаад үз. Манай эхнэрийн хийсэн хоол.
Эр: Яачихсан хоол вэ?
Гү: Энэ манай эхнэрийн хийсэн хоол биш байна.
М: Тийм байх ёсгүй дээ. Ахлах тогооч надад авчирч өгсөн шд. Тэгээд эзэгтэй өөрийн гараар хийсэн хоол гэж хэлсэн дээ.
Т: Эзэгтэйн хийсэн хоол гэдэгт итгэлтэй байна уу? Чи алдаа гаргаагүй биз?
М: Чин туслах аа. Тэгж ярих хэрэггүй. Та өөрөө над руу утсаар яриад эзэгтэйн нэр нь Ли Ман гэж хэлсэн шд. Би юу гэж андуурах юм?
Т: Юун Ли Ман бэ? Эзэгтэйн нэр нь Лин Ман шдээ.
М: Юу? Лин Ман?
Эр: Эзэгтэй. Миний юу олсныг хар даа.
Лин: Юу хийгээд байгаа юм? наадах чинь миний хувийн эд.
Л: Хөөш... Өгөөдөх. Лин Ман. Чи хулгайлсан л байна шд.
Лин: Би хулгайлаагүй. Би чамаас юу ч аваагүй.
Л: Жүжиглэхээ боль. Миний бөгж өөрөө хөл ургаад чиний цүнхэнд орчихоо юу?
То: Айхыг ч мэдэхгүй.
Лин: Тангараглая. Би юу ч хулгайлаагүй. Итгэхгүй байгаа бол хяналтын камерын бичлэгээ үз.
Л: Камерын бичлэг үзвэл... би баригдана гэсэн үг.
Эр3: За яах вэ. Би үзээд ирье.
Л: Байз... Хэрэггүй ээ. Камерын бичлэг үзлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Хулгайч хэвээрээ л үлдэнэ. Ингэе. Чи сөхөрч суугаад гурван удаа надад мөргө. Тэгвэл эндээс хурдан зайл.
Лин: Би хулгайлаагүй. Яагаад чиний өмнө сөхрөх ёстой юм?
Эр3: Эзэгтэй чамд боломж өгч байна. Ичих нүүртэй байгаач.
Лин: за яах вэ. Тэгвэл би цагдаа дуудлаа. Цагдаа нар миний буруугүйг батлаад өгөх байлгүй. Чи...
Эр2: Тусламж дуудах гээ юу? Битгий горьд.
Л: Өнөөдөр би сайхан ааштай байгаа болохоор... та нар энэ хулгайчийг сайн сургаад өг.
Эр2: Хүрээд ир.
Лин: Яах гээ вэ?
Л: Хоолоо идээгүй юм уу хаашаа юм?
Эр3: Эзэгтэй,би...
Л: Сайн байна. Би чамайг ахлах ажилтан болгоно оо.
Эр: Эзэгтэй...
Л: Муу хулгайч, тусламж дуудах гээ юу?
Эр: Менежер ээ, болохоо байлаа. Гал тогооны ажилчид зодолдоод байна.
Л: Манай зочид буудлын үйлчлүүлэгчид баян эсвэл эрх мэдэлтэй хүмүүс байдаг. Энэ тэд нарын хоолны үлдэгдэл. Ашгүй чиний өмхий үнэрийг угаагаад өгөх байлгүй.
Лин: Чи хууль мэдэх үү?
То: Хууль аа? Чи өөрөө эзэгтэйн дургүйг хүргэсэн гэдэгээ мартаа юу? Энд эзэгтэй бол хууль.
Л: Одоо чи наад шалаа долоогоод цэвэрлэ.
Лин: Битгий мөрөөд.
Л: Хөөх. Сургамж аваагүй юм шив. Юу хийгээд байгаа юм? долоолго. Эсэргүүцсээр л байна уу? Холд...
Гү: Тэрэнд хүрээд үзээрэй.... Манман. Чи зүгээр үү? Та нар их зоригтой юм. миний эхнэрт гар хүрч зүрхэлдэг.
Л: Чи хэн юм? Энэ эмийн нөхөр байсан юм уу. Нөгөө архи хундагалдаг нөхөр байх шив. Өөрийгөө хэн гэж бодоо вэ?
Лин: Хэрэггүй. Орхи.
Гү: Манман. Манман.
То: Сайн сонс. Би энэ буудлын ахлах тогооч байна. Тэгээд ч манай эзэгтэй энд байна. Чамайг явуулна гэж бодоо юу?
Гү: Эзэгтэй?
Л: Би Гү групийн захирлын эхнэр байна. Чи миний дургүйг хүргэлээ. Хойшид чи архи ч хундагалах эрхгүй болно.
То: Эзэгтэй намайг буудлын ерөнхий менежерээр томилно гэсэн. Намайг хуруугаа хөдөлгөхөд л чи үхэх болно.
Гү: Би ганц л эхнэртэй. Тэр хүн Лин Ман. Би хэзээ чам шиг эхнэр авсанаа мэдэхгүй байна.
Л: чи өөрийгөө миний нөхөр гэх гээ юу? Гү групийн захирал уу?
Гү: Тийм.
То: Хөөх. Архи хундагалдаг нөхөр хэзээнээс ийм ичгүүргүй болоо вэ. Гү захирал гэсэн үү? Тэгээд яаж батлах юм? тэгээд ч, манай Гү захирал болж жүжиглээд... өнөөдөр би чамайг Гү захирал, эзэгтэй хоёрын өмнөөс сайн сургаад өгье л дөө.
Бүгд: Би батална. Бид нар батална.
Эр: Энэ Үл хөдлөх хөрөнгийн Юн Чиан захирал байна.
Эр2: энэ нь Хуашэн технологийн компаний захирал байх шиг байна.
Эр: Юнчэний Худалдааны танхимын дарга Сун захирал байна.
То: Фэн захирал. Тэрнээс юм гуйдаг хүмүүс Нанчэнээс энэ хүртэл дугаарладаг гэсэн. Яагаад энд байдаг билээ?
Эр: бид нар... энэ хүн Гү групийн захирал Гү Сишэн гэдгийг баталж байна.
Л: Тийм байх ёсгүй. Яасан ч байх боломжгүй.
Гү: Энэ хүмүүсийг миний хөлсөлсөн жүжигчид гэх гээгүй биз дээ?
То: Байх боломжгүй. Гү захирал байх ёсгүй. Менежер ээ. Яагаад намайг цохиж байгаа юм бэ? Ашгүй яг цагаа олж ирлээ. Энэ хүн Гү захирлын нэрийг бариад байна. Бас энэ эмийг Гү захирлын эхнэр гээд байна.
М: Чамайг дээ. Сайн хар. Энэ хүн манай компанийг эзэмшигч байна.
То: Юу гэнэ ээ? Тэгэхээр... тэгэхээр үнэхээр Гү захирал гэсэн үг үү? ... тэгэхээр үнэхээр Гү захирал гэсэн үг үү?
М: Ёстой.
Эр3: Тэгвэл... Гү захирлын эхнэр...
Т: Мэдээж... та нарын өмнө байгаа Лин Ман.
Эр2: Бид нар хууртчихаж.
Эр: Баларлаа. Баларлаа.
Гү: Хурдан цагдаа дуудаж, энэ эмэгтэйг барьж хорь. Бусдыг нь бүгдийг нь хал.
Т: Мэдлээ, Гү захирал аа.
Л: Яадаг билээ? яах болж байна аа? Намайг тавь...
То: Гү захирал аа. Миний буруу. Би их том алдаа гаргачихлаа. Эзэгтэй, Гү захирал аа.
Л: Намайг тавь. Тавь гэж байна. Намайг тавь... тавь гэж байна.
Луи : Надад өгчих. Энэ картанд 3сая байгаа. Наадахаа надад өг.
Эр: Гэхдээ тэр...
Луи : Гү захирал завгүй болохоор энэ зэргийн юмыг шалгахгүй. Харин энэ мөнгөөр та хоёр насаараа хооллож, хувцаслаж чадна...
Л: Яагаад намайг аварч байгаа юм?
Луи : Чи бид хоёр нэг дайсантай. Би чамайг хүнээр шалгуулсан. Нэр чинь Ли Ман. Нөхөр чинь мөрийтэй тоглож, чамайг байнга зоддог. Охиноо хамгаалахын тулд чи тэрнээс зугтсан. Нөхөр чинь чамайг олчихвол, юу болохыг чи мэдэж байгаа биз дээ.
Л: гуйж байна. Гуйя. Намайг энд байна гэж битгий хэлээрэй. Тэгэхгүй бол охин бид хоёр баларна.
Луи : Хэлэхгүй гэж амалж болох л юм. Гэхдээ... хариуд нь чи надад тусал.
Л: юу юм?
Луи : Би тэр Лин Ман гэдэг эмийг энэ хорвоогоос алга болгомоор байна. Энийг хийсний дараа би чамд мөнгө өгнө. Чи охиноо аваад гадаад явж, тайван амьдарч болно.
Л: Гэхдээ... одоо надаас зайгаа барих байх даа. надтай уулзахгүй байх.
Луи : Тэрэнд ингэж хэл...
***************
Гү: Манман. Сэрчихэв үү. Дээшээ суух уу?
Лин: Тэгье.
Гү: Зөөлөн...
Лин: Ингэхэд юу болсон бэ? Нөгөө хүмүүс яасан?
Т: Эзэгтэй. Гү захирал...
Лин: Гү захирал аа? Гү Гү захирал аа?
Т: Тийм ээ. Тийм. Гү... хөгшин Гү таныг аварсан. Хөгшин Гү.
Гү: Ингэе. Тэр Ли Ман гэдэг эмэгтэй Гү захирлын эхнэр биш гэсэн. Хуурамч, нэр зээлдэг. Би чамайг аврах гээд яарч ирсэн чинь Гү захирал удалгүй орж ирээд тэрнийг эхнэрээ биш гэсэн. Чамайг дээрэлхсэн хүмүүсийг... бүгдийг нь аваад явчихсан.
Т: Аанхан. Аанхан.
Лин: Тийм юм болоо юу.
Эр: Гү ноёнтон. Шинжилгээний хариу гарсан. Эхнэрийн чинь биеийн байдал хэвийн. Жаахан амарч байгаад эмнэлгээс гарч болно.
Гү: Баярлалаа, эмч ээ.
Эр: Зүгээр ээ, зүгээр. Лин өвчтөн, та их сайн нөхөртэй юм байна. Таныг ухаангүй байхад энүүгээр тэрүүгээр бүх юмыг хөөцөлдөж гүйсэн. Үнэнийг хэлэхэд эмнэлгийн ажилчид бид олон өвчтөн, тэдний ар гэрийнхнийг харж байсан. Тэрэн шиг хүн ховор байдаг юм. Тэгэхээр гарах бүртгэлийн хэн нь хийлгэх вэ?
Лин: Миний хөл сайнгүй байгаа болохоор манай нөхөр хийх байх.
Эр: За.
Гү: Сая юу гэсэн бэ? Дахиад хэл дээ.
Лин: Зүгээр л хэлсэн шд.
Гү: Дахиад хэл л дээ.
Т: За за. Би яваад эмнэлгээс гарах бичиг баримт бүрдүүлье. Та хоёр тухтай ярилц. Яарах хэрэггүй.
Гү: Явчихлаа.
Лин: юу хийгээд байгаа юм?
Гү: Эхнэрээ үнсэж байна. Болохгүй юу? Аан?
Лин: Боль л доо. Байна уу? Ли Ман. Яаж над руу залгаж чадаж байна аа? Чамтай уулзахгүй.
Л: Намайг харахыг хүсэхгүй байгааг чинь мэдэж байна. Гэхдээ чи охиноо хаана байгааг мэдэх үү?
Лин: Юу гэнэ ээ? Чи миний охины хаана байгааг мэдэх юм уу? Миний охин хаана байна
Л: Мэдмээр байгаа бол над дээр ирж уулз. Хаягийг нь мессежээр явууламз. Ганцаараа ирээрэй.
Лин: Байна уу...
Гү: Манман. Яасан бэ?
Лин: Надад... Чамд хэлээгүй нэг юм байгаа. Хөөе. Зүгээр үү?
Эр: Тийшээ явчихлаа. Хурдлаарай.
Эр: Хаана байна?
Лин: Хөөе. Хурдан сэрээрэй. Хүмүүс өнгөрөөд явчихлаа. Чи...
Эм: Дүлээрэй. Сайн дүл. Сайн дүл. Гарлаа гарлаа. Дахиад сайн дүл...
Эм: Лин, охинтой болсонд баяр хүргэе.
Лин: Намайг төрсний дараа сувилагч охинтой болсон гэж хэлсэн. Яагаад эрэгтэй болчихдог юм бэ?
Эр: Лин, чи хүү төрүүлсэн. Тэр үед буруу сонссон байх.
Лин: Үгүй ээ. Би буруу сонсоогүй. Миний охин хаана байна? Миний охиныг өг.
Эр: Лин. Ингээд байх юм бол цагдаа дуудна шүү.
Гү: Тэр үед сувилагч андуурчихсан юм бол уу?
Лин: Үгүй ээ. Би их сайн санаж байна. Миний охинд мэнгэ байсан. яах аргагүй миний хүүхдийг сольсон байж таараа. Би шууд явчихмаар л байсан. гэхдээ тэр хүү өрөвдөлтэй харагдаад... би авч яваад өсгөсөн юм. даанч тийм хүн болно гэж яаж мэдэх вэ дээ.
Гү: Нээрэн, чи сая нэг хүн аварсан гэж хэлсэн. Тэр хүнийхээ царайг санаж байна уу? Ямаршуу...
Лин: Сишэн, цаг орой болчихож. Хурдан явъя.
Гү: Чи чинь яаж байна аа? Би хамт явъя.
Лин: Сишэн, хэрэггүй ээ. Сая Ли Ман намайг ганцаараа ир гэсэн. Санаа битгий зов. Би зүгээр. Чи хүлээж бай.
Гү: Хөөе. Хүлээж бай. Хамт явъя аа. Байна уу? Чинчин.
Чин: Юу? Лин эгч аюулд орсон? Аав аа, юу болоод байгаа юм бэ?
Гү: Хөөе. Чамд тайлбарлаж байх цаг алга. Чи компани дээр байвал хурдан хүмүүс цуглуулаад явуул. Хурдан явуулаарай.
Чин: За.
Эм: Уучлаарай, авхай.
Чин: Зүгээр ээ. Би хувцасаа солиодохъё. Чи яваад хурдан хүмүүс цуглуулж бай. Олон байх тусмаа сайн. Компаний гадна цуглар гэж хэл.
Эм: Мэдлээ, авхай.
*************
Л: Би хүлээж байя.
Луи : Ирнэ гэж байна уу?
Л: Шууд зөвшөөрсөн. Гэхдээ сониуч зан хөдлөөд байна. Чи ингэхэд хэн юм? Тэрэнтэй ямар өстэй болоод алах гээд байгаа юм?
Луи: өөрийгөө танилцуулахаа мартчихаж. Намайг Лиу Фан гэдэг. Гү групийн захирал Гү Сишэний салсан эхнэр.
Л: Гү захирлын хуучин эхнэр юм уу? Аргагүй л Ли Манаас өөр байсан юм. Гэхдээ өнөөдөр харах нь ээ Ли Ман Гү захирлын хэн болохыг мэдэхгүй байх шиг байсан. Тэгээгүй бол надад тэгж дээрэлхүүлэхгүй. Яаж эсэргүүцэхээ ч мэдэхгүй.
Луи: Мэдэхгүй бол сайн л байна. Тийм биш бол надад ч л хэцүү.
Л: Бас нэг асуулт байна. Лин Ман бид хоёр нэг тосгонд өссөн. Тэр хүнтэй суухаасаа өмнө жирэмсэн болоод дараа нь хүү төрүүлсэн. Гэтэл юун охин байдаг билээ?
Луи: Би чамд хүүхэд гаргаж өгөх гэж байдгаараа хичээж байхад... чи өөр хүнтэй зугтааж байдаг. Тэгж болдог юм уу?
Эр: Зайлж үз.
Эм: Чэн Хуй биш хоёр нэг нэгэндээ хайртай. Хайргүй эмэгтэй бол хүнтэй суусан ч, төрүүлсэн хүүхэд нь бутач, өөрөө гэр бүл үймүүлсэн гэж хэлүүлнэ.
Луи: Чэн Хуй. Чан Хуй.
Эм: Чи сонссон уу. Гү компаний захирлын том хүү өнөөдөр манай эмнэлэгт ирнэ нэг эмэгтэй дээр ирсэн гэсэн. Тэр эмэгтэй амийг нь аварсан гэсэн. Бас хүүхдийг нь саяхан төрүүлсэн гэж байна лээ. Хэн нь тийм байдаг байна аа?
Эм: Сайн сонс:. 5-р өрөөний Лин Ман хүнтэй суугаагүй байж хүүхэд гаргасан юм байна лээ. Тэр л байх.
Луи: Хүмүүс охин гаргасан ч хайрлуулж байхад. Би хүү гаргасан мөртлөө хүмүүст элдвээр хэлүүлж байх ч гэж дээ. Бурхан минь. Яагаад ийм шударга биш юм бэ? Би энэ тавиланг өөрчилнө дөө... Гү захирал аа, би таны хайж байгаа хүн байна.
Гү: Чи биш.
Луи: Гү захирал аа. Надад итгэхгүй байвал... хүүхдийн эцэг тогтоох шинжилгээ хийлгэж болно.
Гү: Аваад яв.
Эр: Мэдлээ.
Луи: Одооноос би Гү захирлын эхнэр болно. Намайг дахиад хэн ч дээрэлхэж чадахгүй.
**************
Эр: Эзэгтэй.
Луи: Яасан? Нөгөө хүн ургамал Гү Сишэн үхээ юу? Тийм бол бүх хөрөнгө нь минийх болно.
Эр: Үгүй ээ, эзэгтэй. Гү ноён сэргэсэн. Бас гэрлэсэн байна. Энэ эхнэрийнх нь зураг. Нэр нь Лин Ман.
Луи: Яагаад тэр байдаг билээ? Үгүй ээ. Ли Сишэн мэдэж болохгүй. Тэгэхгүй бол миний хийсэн болгон илчлэгдэнэ. Юнчэн руу явах хамгийн эхний нислэг захиал.
***************
Луи: Тэр чамд хамаагүй. Өөрийнхөө хийх ёстойг л хий. Хүн ирж байна, би явлаа.
Лин: Ли Ман.
Л: Лин Ман, ирчихэв үү.
Лин: Ли ман. Чиний утсаар хэлсэн үнэн юм уу? Миний охин хаана байна?
Л: Чшш... Санаа зовох хэрэггүй. Охин чинь хаана байгааг би хэлж өгөмз. Гэхдээ тэрнээс өмнө миний өмнө сөхрөөд суу.
Лин: Ли Ман. Надаас болоод худлаа ярьж байгаа чинь баригдсан болохоор намайг үзэн ядаж байгааг чинь мэдэж байна. Чи сөхөрч суугаад уучлалт гуйя. Гуйж байна. Миний охин хаана байгааг хэлээд өгчих л дөө. Тэгэх үү?
Л: Больж үз. Надад мөргө. Толгойгоо газарт чангахан хүргэхээ мартав.
Лин: Намайг мөргөх юм бол чи надад үнэнийг хэлнэ биз дээ?
Л: Тэр чиний хэр сайн мөргөхөөс л шалтгаална.
Лин: Мөргөе.
Л: Бас нэг юм байна. Энийг өөр дээрээ асга.
Лин: Ли Ман, хэтрүүлэхээ боль.
Л: Тэгээд юу гэж? Энэ хорвоо дээр охин чинь хаана байгааг надаас өөр мэдэх хүн байхгүй. Охины чинь үхэх сэхэх хамаагүй биш бол хэлснээр хий.
Лин: За яах вэ. Тэгье... Одоо хэлээдэх.
Л: Лин Ман минь дээ, Лин Ман минь. Чи ч тэнэг юм даа. чамайг алахаар шийдсэн хүн охины чинь хаана байгааг юу гэж хэлэх вэ дээ? Тэгээд ч хаана байгааг нь би өөрөө ч мэдэхгүй.
Лин: Чи, худлаа хэлсэн байна. Чамайг алчихъя.
Л: Тэгээд яадаг юм. Лин Ман. Намайг буруутгах хэрэггүй. Хэн чамайг болохгүй хүнээр оролд гэсэн юм. Одоо... ингээд үх...
Гү: Манман.
Л: Битгий ойрт. Тэгэхгүй бол шатаачихна шүү.
Гү: Ли Ман, чи зугтааж чадахгүй. Наад асаагуураа хол хая.
Л: Хаясан ч гэсэн та нар намайг өршөөх юм уу? Энэ эмтэй хамт үхсэн нь хамаагүй дээр.
Гү: Байз. Манманы оронд намайг ав. За юу? Манманыг л явуулчих.
Л: Лин Ман. Лин Ман. Чи яахаараа ийм азтай байдаг юм. хорвоо дээр үлдсэн ганц сайн эрийг олоод авчихсан байдаг. Даанч чи юу ч гэж хэлээд нэмэргүй. Миний алахыг хүсч байгаа хүн... энэ байна.
Чин: Тэгэхээсээ өмнө эхлээд энийг хар.
О: Ээж ээ...
Л: Сиси. Чи энд юу хийж байгаа юм?
О: Ээж ээ. Би юу болсныг мэдсэн. Битгий ингэ л дээ, тэгэх үү?
Л: Сиси, ээж нь чиний төлөө ингэж байгааг ойлгохгүй байна уу? Сиси, хурдан яв. Аав чинь мэдчихвэл бид хоёрыг яасан ч уучлахгүй.
О: Ээж ээ. Би хичээлээ сайн хийгээд их сургуульд орчихсон. Би мөнгөтэй болж гэр бүлээ тэжээнэ ээ. Хүмүүсийг хуурч мөнгө авах хэрэггүй. Ээж ээ, гуйж байна. Гуйж байна, дахиад ийм юм битгий хий л дээ. Ээж ээ.
Гү: Энэ хавьд алуурчин нуугдаж байна. Хурдан хайж ол.
Т: Мэдлээ. Явъя.
Лин: Ли Ман, чи зүгээр үү? Тэсээрэй. Сишэн, хурдлаарай. Хурдан тусламж дууд.
Л: Ли Ман. Уучлаарай. Манай нөхөр охин бид хоёрыг зодоод алах гэж байхад чи аварсан. Гэтэл... би чамайг ингэж байдаг. Би ингэхийг хүсээгүй. Сисигийнхээ төлөө...
Лин: Чамд хэцүү байгааг мэднэ ээ. Тийм болохоор би чамайг үзэн яддаггүй.
Л: Сиси. Сайн сурах хэрэгтэй шүү. Биеэ сайн бодоорой.
О: Үгүй ээ. Хүсэхгүй байна.
Л: Нэг юм гуйя. Би амьд үлдэхгүй байх. Сисигээ чамд даатгая.
Лин: За.
Л: Нэг хүнээс болгоомжлоорой. Тэр хүн.. бол...
О: Ээж ээ. Ээж ээ.
Лин: Ли Ман. Ли Ман...
****************
Л: Тэр хүн бол...
О: Ээж ээ. Ээж ээ.
Лин: Ли Ман. Ли Ман... Уг нь Ли Ман муу хүн биш. Буруутай хүнтэй л учирчихсан болохоос. Охиныхоо төлөө бүхнийг хийсэн дээ.
Гү: Манман. Би хүнээр Ли Сисигийн дүнг шалгуулсан. Гадаадын нэг их сургууль тэрнийг элсүүлж, төлбөрийг нь хөнгөлж, тэтгэлэг өгөхийг зөвшөөрсөн. Тэгээд би Сисийг бүртгүүлчихсэн байгаа. Гадаадад явж сурвал чиний сэтгэл ч гэсэн амрах байх.
Лин: Баярлалаа, Сишэн.
Гү: Гэхдээ нэг хачин юм байна. Чи зочид буудалд байхад Ли Маныг уурлуулсан ч гэсэн чамайг алахаар юм болоогүй шд. Бас тэрний нас барахаасаа өмнө хэлсэн үг... санаанаас гарахгүй байна.
Л: Нэг хүнээс болгоомжлоорой. Намайг буруутгах хэрэггүй. Хэн чамайг болохгүй хүнээр оролд гэсэн юм. Одоо... ингээд үх...
Лин: Надад ч гэсэн хачин санагдаад байна. Тэрний хэлснээр би нэг хүнийг уурлуулсан гэсэн. Гэхдээ Юцай бид хоёр өнгөрсөн хугацаанд байнга тосгонд амьдарч байсан. тэгж хүнтэй муудалцсан юм байхгүй дээ... Чи...
Гү: Гэхдээ Манман... би чамаас нэг юм асууя гэж бодож байсан юм.
Лиу: Сишэн. Би эргээд ирлээ.
Гү: Манман. Эндээ түр хүлээж байгаарай.
Лин: За.
Чин: Лин эгч ээ. Аав хаачаа вэ?
Лин: Чинчин, надад асуух юм байна.
Чин: Лин эгч ээ, юу ч байсан хамаагүй асуу асуу.
Лин: Сая Лиу Фан гэдэг хүн аавтай чинь уулзахаар ирсэн. Тэр юун хүн юм?
Чин: Юу гэнэ ээ? Эргээд иржээ?
**************
Гү: Гадаадад амьдрахаар явсан хүн яагаад эргээд ирээ вэ?
Лиу: Сишэн. Ингэж хүйтэн хөндий байх хэрэггүй. Чи 20 жил намайг үл тоомсорлосон болохоор л би гадаад явахаар шийдсэн.
Гү: тэгвэл чиний хэлж байгаагаар компаний мөнгө аваад зугтсан хүн чи биш байх нь.
Лиу: Надад өөр арга байгаагүй. Надад ямар хэцүү байсныг мэдэж байна уу? Сишэн намайг ганцхан удаа уучилчих.
Гү: Лиу Фан, би хүнтэй суусан. Одоо гэр бүлтэй болсон. Өөрийгөө хүндэл.
Лиу: Сишэн. Би хүүхдийг чинь төрүүлсэн. Чи надад хурим ч хийж өгөөгүй байж өөр хүнтэй сууж байдаг. Би яах ёстой байсан юм?
Гү: Лиу Фан тэр явдал алдаа байсан. би... би чамд хайртай байгаагүй. Би чамд нөхөн төлбөр өгч болох ч, гэрлэж чадахгүй.
Лиу: Сишэн. Намайг битгий орхиоч дээ. Охинтойгоо гурвуулаа сайхан амьдаръя тэгэх үү?
Гү: Манман. Чи чи... би тайлбарлая.
Лин: Тайлбарлах хэрэггүй. Лиу Фан. Би чиний талаар сонссон. Сишэн одоо миний хууль ёсны нөхөр болсон. Тэрнийг зовоохоо боль.
Т: Эзэгтэй, ёстой янзтай.
Лиу: Өөрийгөө хэн гэж бодоо вэ? Надтай ингэж ярьж байдаг. Би Чинчиний төрсөн ээж нь байна.
Чин: Лиу Фан. Надад ийм ээж байхгүй.
Лиу: Надад сайн байх албагүй ч гэсэн намайг үгүйсгэх хэрэггүй.
Чин: хүн чанар байгаа бол өөрөөсөө асуугаад үз. Намайг төрснөөс хойш 20 гаран жил та намайг асарч, халамжилж үзсэн үү? Бас аавыг машины осолд орсны дараа та хаяад явсан. Танд мөнгө л хэрэгтэй. Танд хүний эхнэр, ээж байх эрх байхгүй. Хурдан эндээс яв.
Лиу: Сишэн. Чинчин. Тэгвэл би явлаа. Дараа дахиад уулзъя. Лин Ман. Харж л байгаарай.
Гү: Манман. Уурлах хэрэггүй.
Лин: Сишэн. Бүгд өнгөрсөн хэрэг. Тэгээд ч Чинчин надад юу болсныг хэлсэн. Чамтай гэрлэхээр шийдсэн болохоор би өнгөрснийг чинь ч гэсэн хүлээн зөвшөөрөх ёстой.
Гү: Манман санаа амар бай. Юу ч болсон бай, чи миний эхнэр...
Лин: Юу... Орой болчихож. Би хоол хийгээд өгье.
Чин: Аав аа. Лиу Фан эргэж ирсэн нь цаанаа нэг учиртай байж таараа. Та хоёр болгоомжтой байгаарай.
Гү: Чинчин. Тэр чиний ээж. Бид нарын хэрэг бид нарын л хэрэг. Ээжийгээ яаж тэгж хэлж болдог юм.
Чин: Аав аа. Энэнээс болоод тэгж байгаа юм биш ээ. Зүгээр л миний ээж биш байх гэж бодогдоод байна.
Гү: Хүүе. Яахаараа тэгж боддог юм?
Чин: аав аа, та бод л доо. Үнэхээр миний ээж байсан бол 20 гаран жил төрсөн хүүхдээ тоохгүй мөнгө бодно гэж байх уу?
Гү: Би эцэг тогтоох шинжилгээ хийлгэсэн. Чи бид хоёр аав, охин хоёр гэдэг нь баттай.
Чин: Та бид хоёр яах аргагүй аав охин хоёр. Гэхдээ ЛуиФан... миний ээж биш байж магадгүй. Аав аа. Ямар нэг эндүүрэл гарсан юм бол уу?
Лиу: Гү захирал аа. Таны хайж байгаа хүн би байна.
Гү: Чин Фэн.
Т: За.
Гү: Ли Маны үхлийн хэргийг дахиад шалга. Дээр нь Лиу Фаны дээжийг олж аваад, ДНХ-ийн шинжилгээ хийлгээд үз.
Т: За, Гү захирал аа.
Гү: Мартсанаас... Манманыхыг ч гэсэн аваад цуг хийлгээд үз.
Чин: Лин эгч үү? Аав аа? Яах гэж?
Гү: Яав л гэж дээ. Чиний таамаглалыг шалгаж байгаа юм чинь, надад ч бас бодсон юм байна.
Чин: Нээрэн. Та Лин эгчид хэзээ хэн гэдэгээ хэлэх юм? Лиу Фан эргээд ирсэн болохоор удаан нуугаад дэмий байх.
Гү: Энийг дараа ярилцъя.
***************
Гү: Мартсанаас, надад хэлэх юм байна.
Лин: Юу юм?
Гү: Чинчин бид хоёроос гадна манай ээж байдаг юм. Гадаадад амьдардаг болохоор нь би хэлээгүй юм. Саяхан ээж удахгүй энд ирнэ гэж байсан. Цагаан сар ч болох гэж байна. Би чамайг ээжтэй танилцуулах санаатай.
Лин: Сишэн. Ийм чухал юмыг эрт хэлэхгүй яасан юм бэ?
Гү: Эртээд намайг хэлэх гэж байхад чи болиулчихсан шд.
Лин: Хэзээнээс ингэж үгэнд ордог болчихсон юм?
Гү: Би дандаа л чиний үгэнд ордог шд. Хэн чамайг миний эхнэр бол гэсэн юм?
Лин: Чамтай ярихаа болилоо. Явж гал тогоогоо цэвэрлэе. Тоглохоо боль. Аяга угааж байна.
Гү: Тэгвэл хамт угаая.
***************
Ч: Лин Юцай. Хэрэггүй амьтан. Ээжийгээ ч хянаж чадахгүй. Одоо бүр юу ч үгүй болчихлоо. Хурдан нэг арга бодож ол. Тэгэхгүй бол би Ханханыг аваад аавынх руугаа явлаа.
Ю: Эхнэр, Над руу хичнээн хашгичлаа гээд арга олдохгүй биз дээ. Хэн бэ? Шөнө дунд болж байхад хаалга нүдээд.
Ч: Хурдан оч оо.
Ю: Очилоо. Очилоо. Чи бас хэн бэ? Ямар хэргээр ирсэн юм?
Лиу: Ээж чинь байна.
Ю: Тэгэхээр миний төрсөн ээж юм уу?
Лиу: Аав чинь тэр үед намайг чамтай хаяад явчихсан. Би өөрийгөө ч тэжээж чадахгүй байсан. Тэгээд ингэхээс өөр арга байгаагүй. Чам дээр ирж уулзахыг хүсдэг байсан ч Гү овогтынх намайг байнга ажигладаг байсан болохоор чаддаггүй байсан юм. Миний мах цусны тасархай байхад би яаж санахгүй байх вэ дээ.
Ч: Лин Ман тэр хөгшин зөнөг азтай юм аа. Баян хүнтэй гэрлээд, сайхан амьдарч байдаг. Гэтэл бид нарын байж байгааг.
Ю: Даанч Ван Фугуйгийн хүү тэр өдөр айгаад байсан юм.
Лиу: Лин Ман Гү Сишэний хэн гэдгийг мэдэхгүй байгаа.
Ю Ч: Мэдэхгүй ээ?
Лиу: Тийм ээ. Тийм болохоор бид нарт боломж байна. Би Гү хатагтай ирэх долоо хоногт Хятадад ирнэ гэж сонссон. Гү Сишэн ээжийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй. Гү хатагтайг өөрийнхөө талд оруулж чадах юм бол би Гү овогтынд буцаад очино. Та хоёр надад туслах юм бол Гү овгийн бүх хөрөнгө биднийх болно.
Ю: Ээж ээ. Санаа зовох хэрэггүй.
*******************
Гү: Би чамайг ээжтэй танилцуулах санаатай.
Лин: Анх удаа хадам ээжтэйгээ уулзах гэж байж. Ийм хувцастай очвол Сишэнийг эвгүй байдалд оруулах байх.
Эм: Сүүлийн үед дэлгүүрт хэн дуртай нь орж ирдэг болж.
Лин: Энэ гутал ямар үнэтэй вэ?
Эм: Хэн оролд гэсэн юм?
Лин: Үйлчлүүлэгч байхад... барьж үзэхгүй бол өөр яаж үзэх юм?
Эм: Эгч гуай, гадагшаа гарахдаа харааны шилээ зүүхээ мартчихаа юу? Манай дэлгүүрийн бараанууд үнэтэй... муухай болгочихвол чи төлж чадах юм уу?
Лин: Төлж чадах үгүй нь чамд хамаагүй. Үйлчлүүлэгтэйгээ ингэж ярьдаг юм уу?
Эм: Тийм бол энэ гутлыг ав л даа. Тийм ч үнэтэй биш. 500хан мянга. Мөнгөө гаргаад ир.
Лин: 500мянга аа?
Эм: Авч чадахгүй юм бол төвөг удаад байлгүй хурдан яв.
Лиу: Хөөх. Чи ч гэсэн энд байгаа юм уу?
Эм: Интернэтээр үнэтэй машин, олон байшин, тансаг цагнууд, долоо найман компанитай, хэдэн зуун саяын хөрөнгөтэй гээд байдаг хүн мөн байх шиг байхын.
Лиу: санаандгүй явж байгаад танигдчихлаа.
Эм: Эзэгтэй. Танд үйлчлэх нь нэр төрийн хэрэг. Та юу үзэх вэ?
Лин: Сишэний эхнэр ийм баян хүн байсан юм уу.
Лиу: Ийм газраас ч юм авч чадахгүй байх гэж дээ.
Эм: Эзэгтэй, та тоглоод байгаа юм уу? Энэ хөгшин эгч манай хамгийн хямдхан 500мянгын гутлыг ч авч чадахгүй гэсэн.
Лиу: та нар үйлчилгээний салбарт ажилладаг байж ингэж хүн дорд үзэж болдог юм уу. Ийм үнэтэй хүн болгон авч чадахгүй шд.
Эм: мэдлээ, мэдлээ.
Лиу: Таалагдсан юм байна уу? Би аваад өгье. Надад хамгийн үнэтэй хувцаснуудаа гаргаад ир.
Эм: За. Одоохон аваад ирье.
Лин: Хэрэггүй. Бид хоёр тийм дотно хүмүүс биш.
Лиу: Лин Ман. Надаас айгаад зугтааж байгаа юм уу? Намайг баян бас Сишэнд охин төрүүлж өгсөн болохоор... Сишэнийг булаагаад явчих байх гэж айгаа юу?
Гү: Лиу Фан. Би тодорхой хэлсэн байх аа.
Лиу: Намайг баян бас Сишэнд охин төрүүлж өгсөн болохоор... Сишэнийг булаагаад явчих байх гэж айгаа юу?
Лин: Лиу Фан. Сишэн бол хүн. Эд хөрөнгө биш.
Лиу: Тэрний юу байх хамаагүй. Миний юмыг надаас хэн ч булааж чадахгүй. Эр хүн байсан ч тэр. Өнөөдөр Сишэнд чиний ямар хүн болохыг харуулаад өгнө өө... Лин Ман. Чи ч гэсэн эмэгтэй хүн. Чамд үнэнээ хэлье. Сишэний гэрийнхэн амьдрах гэж ядаж байна. Дээр нь зөндөө өртэй. Тэрэнтэй суух юм бол чи л зовно. Энэ картанд 30сая байгаа. Тэрнийг орхино гэж амлах юм бол энэ мөнгө чинийх болно. Ямар вэ? Яаж байгаа юм?
Лин: Сишэн надад сайн байдаг. Мөнгөгүй байсан ч бид хоёр өөрсдөө мөнгө олж чадна. Иймхэн арга хэрэглэснээс болж тэрнээс салах юм бол чи тэрнийг хэтэрхий дор үнэлж. Би ч ялгаагүй.
Т: Гү захирал аа.
Гү: Аан?
Т: Та яагаад гэнэтхэн инээгээд байгаа юм?
Гү: Юу ч биш. Нээрэн, эхнэр хаана байна?
Т: бие хамгаалагч түрүүн залгаад эзэгтэйг энэ дэлгүүрт байгаа, юм авах гэж байгаа юм шиг байна гэсэн.
Гү: За. Тэгвэл хоёулаа очиж харъя.
Т: Юу харах юм?
Гү: Эхнэртээ бэлэг авахгүй юу. Мартсанаас тэр дэлгүүр рүү утасдаад хэлчих.
Т: За.
****************
Эм: Эзэгтэй. Таны хэлсэн хувцасыг аваад ирлээ.
Лиу: чамд хувцас авч өгнө гэж хэлсэн болохоор энийг ав.
Лин: Авахгүй гэж байна.
Лиу: Лин Ман. Хүн сайхан сэтгэл гаргаад хувцас өгч байхад. Авахгүй бол тэр л биз. Яах гэж урж байгаа юм?
Эм: Эгч гуай, энэ манай дэлгүүрийн хамгийн үнэтэй хувцас. Таван саяын үнэтэй. Нөхөн төлбөрийг нь хурдан өг.
Лин: Таван сая аа? Би наад даашинзыг чинь ураагүй.
Эм: Ураагүй гэнэ шүү. Би сая өөрийнхөө нүдээр харсан. Хүн ядуу байж болно, яагаад ийм хорон санаатай юм бэ?
Лин: Юу ч гэсэн бай, урсан хүн нь би биш. Тийм болохоор мөнгийг чинь өгч чадахгүй.
Эм: Тэгээд төлөхгүй юм биз дээ? За яах вэ. Хамгаалагч аа. Энэ хүн манай дэлгүүрийн барааг урчихлаа. Хурдан цагдаагийн газар аваачиж өг.
Лин: Тавь. Тавь гэж байна. Наадахыг чинь би ураагүй. Та нарт ингэх эрх байхгүй. Тавь.
Лиу: Чи... зөрүүдлээд нэмэргүй.
Гү: Наадхын чинь мөнгийг би өгье.
Лин: Сишэн. Энд юу хийж байгаа юм?
Гү: чамайг энд явж байна гэж сонсоод харахаар ирлээ. Ирсэн нь сайн боллоо. Тэгээгүй бол ийм юм болсныг мэдэхгүй байж. Юу болоод байгаа юм?
Эм: Өрийгөө хэн гэж бодоо вэ? Мөнгийг нь өгнө гэнэ шүү. Манай дэлгүүрээр хүссэн хүн нь...
Эм2: Амаа тат.
Эм: Менежер ээ. Энэ эм даашинз ураад...
Эм2: Амаа тат гэхийг сонсохгүй байна уу? Хатагтай, төвөг удсанд уучлаарай. Манайх ажилчдаа сайн сургаж чадсангүй.
Лин: Зүгээр ээ.
Гү: Манай эхнэрийг танай дэлгүүрт дээрэлхсэн. Та нар нөхөн төлбөр өгөх ёстой юм биш үү.
Эм2: Та хоёр юугаа хийгээд байгаа юм? хурдан дэлгүүрт байгаа хувцас, цүнх, гуталнуудыг боогоод эзэгтэйд өг.
Лин: Ийм их үү? Тэгж болох юм уу?
Эм2: Бололгүй яах вэ. Манай дэлгүүр танаас уучлалт гуйж байна. Энийг хангалтгүй гэвэл би Францад байдаг төвтэйгөө холбоо бариад...
Лин: Хэрэггүй хэрэггүй хэрэггүй. Хангалттай. Хангалттай.
Гү: За. Тэрний хэлснээр бол.
Эм2: Хурдан бүгдийг нь боогоод гэрт нь хүргээд өг.
Гү: Яваад 37 размерийн гутал аваад ир.
Эм2: За.
Гү: Алив. Гутлыг чинь солиод өгье.
Лин: хэрэггүй ээ. Би өөрөө солчихно.
Гү: Миний эхнэр байж. Эхнэрийнхээ гутлыг солиход яав л гэж. Гараад хүлээж байна. Надад хийх юм байна.
Лин: Тэгвэл би явлаа.
Гү: За. Зогс...
Луи: Сишэн.
Гү: Мартсанаас... би сая орж ирэхдээ танай дэлгүүрийн хувцасыг урчихсан гэж сонссон. Тийм үү? Би хамгаалалтын өрөөтэй холбоо барьсан. Тийм болохоор таван саяыг чи төл.
Луи: Би юу?
Эм: Таны үлдэгдэл хүрэлцэхгүй байна.
Луи: Тийм байх ёсгүй. Сишэн.
Гү: Аан?
Луи: Миний картыг хаачихсан юм уу?
Гү: Аан аан. Лиу Фан. Би эхнэртэй хүн. Тийм болохоор өөр хүнд мөнгө өгөх тохиромжгүй байх. Тэгээд ч чи надад өөрийгөө бие даасан хүн гэж дандаа хэлдэг шд. Тийм болохоор энийг чи өөрөө төл.
Эм эм2: Хөөе.
Луи: Лин Ман. Хэд хоногтоо баярлаж л бай. Тэр хөгшнийг ирэхээр яахыг чинь харна аа.
******************
Гү: Манман. Яасан бэ? Уурлачихсан юм уу? Түрүүн Лиу Фанаас болоод...
Лин: Сишэн. Тэр менежер яагаад чамаас айгаад байгаа юм? бас чиний хослол. Хямдхан хослол биш биз дээ? Үнэнээ хэл. Надаас юу нуугаад байгаа юм?
Гү: Манман. Үнэнийг хэлэхэд... Манман. Үнэнийг хэлэхэд...
Лин: Тайлбарлах хэрэггүй Лиу Фан надад хэлсэн.
Гү: Манман, би албаар нуугаагүй юм шүү. Би үнэхээр...
Лин: өнгөрсөн удаагийн архины мөнгө ч яах вэ. Яагаад мөнгө зээлээд яваад байгаа юм? хэлээдэх. Тэр юмнуудыг бүгдийг нь зээлсэн мөнгөөр авсан уу?
Гү: Зээлсэн мөнгө өө? Аан аан. Чамайг баярлуулах гээд л тэгж байхгүй юу.
Лин: чи тэнэг юм уу. Би чамд сайн. Хүний чинь хувьд сайн. Юу ч өмсөж, юу ч идлээ гэсэн жаргалтай байна.
Гү: Аан. Нээрэн үү?
Лин: Аанхан.
Гү: Тэгвэл... энэ шүхрийг барьж бай.
Лин: Яасан?
Гү: барьж бай. Сайн бариарай... За, явъя.
Лин: Юу хийгээд байгаа юм бэ? Хүмүүс хараад байна шд.
Гү: Шинэ гутал өмссөн болохоор холгож магадгүй. Би хөгширсөн ч гэсэн хайртай эмэгтэйгээ үүрээд явахтайгаа байна. Хүмүүс харвал харж л байг.
****************
Гү: Манман. Чи түрүүлээд орж бай. Ээж ирж байна гэсэн. Би хүлээж байя.
Лин: За.
Гү: Бүгд бэлэн үү?
Т: Бүгд бэлэн.
Гү: Барьж бай.
Чин: Аав аа.
Гү: Аан. Хар даа. Зүгээр л үнэнээ хэлчихгүй. Сандарч байгааг нь.
Гү: Чи мэдэхгүй байна. Сандралгүй яах юм. За. Ямар байна? Зүгэээр байна уу? Нээрэн, нөгөө шинжилгээний хариу гарсан уу?
Т: Гарсан.
Гү: Гарсан? Хариу нь яасан?
Т: Өнөөдөр завгүй байсан болохоор очиж авч амжаагүй байдаг.
Гү: Хурдан яваач.
Т: Мэдлээ.
Гү: золиг.
Чин: Аав аа.
Гү: Аан?
Чин: Үд дунд болчихоод байхад эмээ яагаад ирэхгүй байна аа?
Гү: Дахиад жаахан хүлээчих. Удахгүй ирнэ.
Чин: Би эмээг хараагүй их олон жил болсон байна.
Гү: Удахгүй уулзана аа.
Эмээ: Тавин жилийн дараа арай гэж бэрээ харах боломж гарч байхад. Ирчихсэн байгаа бол уу?
Ю: Ээж ээ. Тэр Гү хатагтай чинь ямаршуу хүн бэ? Яагаад харагдахгүй байгаа юм?
Лиу: Гадаадад олон жил амьдарч байгаад ирж байгаа. Би ч гэсэн тэр хүнийг харж байгаагүй.
Ч: Тэр хөгшин бүтэн улстай тэнцэхээр хөрөнгөтэй гэсэн юм чинь хараажийн андашгүй байх байлгүй. Тийм болохоор хараад л мэдэгдэх байх.
Лиу: Тийм ээ.
Ю: Чиний хэлдэг зөв. Ээж ээ. Тэгвэл бид нар юу хийх билээ?
Лиу: Та хоёр Гү хатагтайтай уулзахаараа Лин Маны хийсэн юмнуудыг хэлэхэд болно. Хөгшин хатагтай тэрэнд дургүй байх юм бол Лин Ман яасан ч Гү овогтын хүн болж чадахгүй.
Ю: Ээж ээ, санаа зовох хэрэггүй. Бид хоёр энд байна.
Лиу: За. Та хоёр нэг газар олоод нуугдаж бай. Цаг нь болохоор юу хийхээ мэдэж байгаа биз дээ.
Ч Ю: За.
Лиу: Хөгшин зөнөг минь, сохор юм уу? Энэ хувцас ямар үнэтэйг мэдэх үү? Заваан болгочихвол чи төлж дийлэх юм уу?
Эмээ: Чи өөрөө л замаа харахгүй явж байгаад хүн ирж мөргөчихөөд, юундаа уурласан юм?
Ю: Муу хөгшин зөнөг. Хэнийг загнаад байгаа юм?
Ч: Хар даа, шуудай үүрчихсэн байна. Хог түүдэг хүн байх. Албаар хүн ирж мөргөөд... хүн луйвардах гэж байгаа юм.
Эмээ: Та нар юугаа мэддэг юм? Миний бэрдээ өгөх гэж байгаа бэлэгнүүд.
Лиу: Бэлэг ээ? Хэн ийм бэлэг авах юм? Ийм амьтад найман үеэрээ хараалгаж байвал таарна.
Эмээ: Юу? Чамайг хэн тоох юм? Ийм бэртэй болбол өвөг дээдэс нь уурандаа авснаасаа үсрээд гараад ирэх байлгүй.
Лиу: Чи чи... юугаа яриад байгаа юм? энэ эмгэнийг сайн сургаад өг.
Ю: За.
Эмээ: Цаашаа... Та нар яах гээд байгаа юм? Намайг тавиадах.
Ю: Дуугүй бай.
Эмээ: Намайг тавь. Сайн сонс. Надад гар хүрэх юм бол миний хүү та нарыг зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.
Лиу: Танай хүү чинь хэн юм? сайн сонс. Миний нөхөр Гү компаний захирал.
Эмээ: Чиний нөхөр хэн гэнэ ээ?
Ю: Гү групийн захирал Гү Сишэн.
Эмээ: Тэр муу золиг... ийм амьтан олох ч гэж дээ. Тавь.
Лиу: Айсан уу? Айгаад нэмэргүй. Миний гутал муухай болчихсон байна. Сөхөрч суугаад долоо.
Эмээ: намайг тавь.
Лин: Та нар юу хийгээд байгаа юм?
Ю: Хэн бэ?
Лин: Та зүгээр үү? Галзуурсан байх аа. Хоёрын хоёулаа хөгшин хүн дээрэлхээд... та нар уу? Та нар энд юу хийж байгаа юм?
Ю: Зочид буудлаар хэн ч үйлчлүүлж болно. Бид нар яагаад ирж болдоггүй юм?
Лин: Бас чи... Та гурав яагаад цуг байдаг билээ?
Лиу: Яав л гэж. Санаандгүй таарсан юм. Лин Ман, би ганцхан удаа хэлэх болохоор сайн сонс. Би өнөөдөр энэ хөгшин зөнөгийг сургахдаа л сургана.
Лин: Гурвуулаа нийлчихээд хөгшин хүн дээрэлхээд. Ичих нүүр алга уу? Өнөөдөр би зүгээр өнгөрөөхгүй.
Эмээ: Сишэн. Ээжийг нь дээрэлхээд байна. Хурдан хүрээд ир.
Ч: Хэн ичих нүүргүй гэж?
Лин: Чамайг хэлж байна.
Лиу: Муу өөдгүй эм. Сайн сонс. Чи байгаагүй бол би ийм байдалд орохгүй байсан юм. Ингэнэ гэж мэдсэн бол чамайг 20 жилийн өмнө эмнэлэгт алчихдаг байж. Тэгсэн бол амар байж.
Лин: Чи юу яриад байгаа юм? ... Чи сая юу гэсэн бэ?
Лиу: Юу байдаг юм. би юу ч хэлээгүй.
Лин: Чи сая хэлээ биз дээ. 20гаран жилийн өмнө... чи бид хоёр саяхнаас л хоёр биенээ мэддэг болсон. 20жилийн өмнө чи намайг мэддэг байсан юм уу? Түрүүн сувилагч намайг охин төрүүлсэн гэж хэлсэн. Яагаад хүү болчихсон юм?
Эр: Лин, чамаас хүү төрсөн. Чи буруу сонссон байх.
Лин: Үгүй ээ. Би буруу сонсоогүй. Миний охин хаана байна? Миний охиныг өг... бас... сая чи эмнэлэг гэсэн. Чи мэдэж байгаа биз дээ? Чи надад юу хийсэн бэ? Хэлээдэх. Хэл гэж байна.
Лиу: Солиотой юм уу?
Лин: Чамайг дахиад хэлэхгүй юм биз дээ... өнөөдөр, Сишэн бид хоёр чухал хүнтэй уулзана. Та нар эндээс хурдан яв.
Лиу: хаашаа явуулах гээ вэ? Би өнөөдөр хатагтайтай уулзах гэж ирсэн. Сишэнтэй гэрлэсэн гээд ялсан гэж бодох хэрэггүй. Би Гү овогтынд охин төрүүлж өгсөн. Хөгшин хатагтай бид хоёрыг хамт бай гэх юм бол... хэнийг бэрээрээ сонгохыг хэн мэдлээ?
Эмээ: Чи Лин Ман байх нь ээ. Харин чи... нөгөө ичгүүргүй эм байх шив.
Лиу: Юугаа донгосоод байгаа юм?
Гү: Боль.... боль.
Лин: Өнөөдөр Сишэн нэг л өөр харагдаад байх чинь.
Лиу: Сишэн. Ирчихсэн үү. Ээжийг ирсэн гэж сонсоод мэнд мэдэхээр ирлээ. Бэр нь болоод олон жил болсон мөртлөө би ачийг нь хариулж чадаагүй. М
Эмээ: Гү Сишэн. Нааш ир.
Лиу: Хөгшин зөнөг, Сишэнтэй яаж яриад байгаа юм? Си Сишэн. Намайг алгадаад...
Гү: Би эмэгтэй хүнд гар хүрдэггүй. Чи эмэгтэй хүн биш. Ээж ээ. Зүгээр үү?
Лиу Ч Ю: Ээж ээ?
Бүгд: Гү хатагтайн амрыг эрье.
Лин: Гү хатагтай? Сишэн. Юу болоод байна аа?
Эмээ: Сишэн. Гэрлээд ингэж удсан байж Манман юу хийдэгээ хэлээгүй юм уу?
Лин: Юу гэсэн үг вэ? Сишэн. Чи...
Гү: Манман, уучлаарай. Чамд худлаа ярихыг хүсээгүй юм. Үнэнийг хэлэхэд би... Гү компаний захирал Гү Сишэн байгаа юм.
Лин: Чи... Гү компаний захирал Гү Сишэн гэхээр... хэдэн тэрбумын хөрөнгөтэй, Юнчэний тэргүүн баян гээд байдаг хүн үү?... Гү компаний захирал Гү Сишэн гэхээр... хэдэн тэрбумын хөрөнгөтэй, Юнчэний тэргүүн баян гээд байдаг хүн үү?
Чин: Энд арван сая байгаа. Энүүгээр хэрэгтэй юмаа аваарай. Мөнгөгүй болчихвол надад хэлээрэй.
Лин: Энэ алтан баримал. Чанартай харагдаад байна.
Т: Эзэгтэй.
Гү: Манман. Энд юу хийж байгаа юм? Манай эхнэрийг танай дэлгүүрт дээрэлхсэн. Нөхөн төлбөр өгөхгүй юм уу?
Лин: Тэгэхээр надад худлаа ярьж байсан юм уу?
Гү: Эхнэр. Би үнэхээр худлаа хэлэхийг хүсээгүй юм. Надад ч гэсэн шалтгаан байсан юм.
Лин: Сонсох хүсэл алга.
Эмээ: Муу золиг. Юугаа хийгээд байгаа юм? миний бэрийг гомдоогоод. Уур хүрчихлээ байна. Яваад өгвөл яах юм? өөдгүй хог.
Гү: За яах вэ. Ээж ээ, та тэгж байгаа бол надад ганц л арга байна. Эхнэр. Би чамд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, компаний хувьцаагаа бүгдийг нь өгнө. Тэгвэл би чиний мэддэг Гү Сишэн хэвээрээ үлдэнэ. Би чамд худлаа хэлээгүй гэсэн үг.
Лин: Тоглохоо боль.
Гү: Юу? Би тоглож байгаа юм шиг харагдаад байна уу? Гэхдээ тэгвэл би чамаар тэжээлгэх нь дээ. Эхнэр, чамд найдлаа шүү.
Эмээ: Намайг ч бас. Намайг ч бас. Манман. Би олигтой бэлэг бэлдэж чадсангүй. Энэ сувдан чимэглэл. Энэ бас эртний эдлэлүүд байгаа. Бид нар буруу хэрэг хийсэн байна. Би чамд хэдэн байшин, зуслангийн байшин өгнө өө.
Лин: Эзэгтэй. Хэрэггүй ээ.
Гү: Манман. Хэн гэж дуудах билээ?
Лин: Ээж ээ.
Эмээ: За. Ав ав. Энэ эмэгтэй. Сая намайг сөхрүүлж суулгаад, зодох гэж байсан. энийг авч яваад цагдаагийн газар аваачиж өг.
Лиу: Ээж ээ. Андуурсан байна. Би сая таныг гэж мэдээгүй.
Эмээ: Ээж гэж дуудахаа боль. Миний бэр Манман. Түрүүн юу гэж хэлсэнээ мартаа юу?
Лиу: Бэлэг ээ? Хэн ийм бэлэг авах юм? Ийм амьтад найман үеэрээ хараалгаж байвал таарна. Миний буруу. Миний буруу. Би дахиад тэгэхгүй ээ. Ганцхан удаа намайг уучилчих л даа. Сишэн. бүгд миний хийсэн алдаа. Гуйж байна. Гуйж байна. Чинчинийг төрүүлснийг минь бодоод намайг ганц удаа уучилчих л даа. Чинчин. Би ээж чинь байна. Намайг ээж боддоггүй ч гэсэн надад тусал л даа. гуйж байна. Гуйж байна...
Лин: Энэ... Чинчин. Мөрөн дээр байгаа мэнгэ чинь юун мэнгэ юм?
Чин: Бага байхын байдаг байсан мэнгэ.
Лин: Мини охин. Миний охин байна.
Гү. Юу болоод байна аа?
Лин: Сишэн. би хэлж байсан даа. миний охины мөрөн дээр мэнгэ байсан гэж. Чинчиний мөрөн дээрх мэнгэ мөн байна.
Лиу: Лин Ман. Чинчин миний охин. Чи хэтэрч байгаа юм биш үү?
Лин: Сишэн, надад итгэ. Тэр үед юу болсныг мэдэхгүй ч гэсэн... би итгэлтэй байна. Чинчин яах аргагүй миний охин байна.
Лиу: Лин Ман. Чиний хүү, бэр хоёр тэр байна. Худлаа ярихаа боль.
Ю: Ээж ээ. Таныг ядуу байхыг үзэн яддаг, мөнгөнд дуртай гэдгийг мэддэг ч гэсэн төрсөн хүүгээ биш гэж хэлэхгүй юм байгаа биз дээ?
Ч: Харин тийм, ээж ээ. Бид нар танаас ямар юм нэхээд байгаа биш. Ингэж болохгүй биз дээ?
Ю: Ээж ээ. Тэр Гү хатагтай чинь ямаршуу хүн бэ? Яагаад харагдахгүй байгаа юм?
Эмээ: байз. Би түрүүн энэ хоёр энийг ээж гэж дуудахыг сонссон.
Ю: Хөөе. Худлаа ярихаа боль. Буруу сонссон байна.
Эмээ: Гайгүй байлгүй. Би хөгширсөн ч гэсэн дүлийрчихээгүй байна. Би яах аргагүй та хоёр энэ хүнийг ээж гэж дуудахыг өөрийнхөө чихээр сонссон.
Гү: Лиу Фан. Юу болоод байгааг надад тайлбарлаад өг.
Лиу: Сишэн. намайг үл тоомсорлож болох ч, буруугаар ойлгох хэрэггүй.
Т:. Гү захирал аа. ДНХ-ийн шинжилгээний хариу аваад ирлээ.
Гү: Хариу нь юу гэж байна?
Т: хариу нь... Лиу Фан, Чинчин авхай хоёр цусан төрлийн холбоо байхгүй гэсэн. Нөгөө шинжилгээний хариу нь эзэгтэй, Чинчин авхай хоёр эх охин хоёр мөн гэсэн хариу гарсан байна.
Лин: Миний охин. Миний охин мөн байна.
Чин: Ээж ээ.
Лин: Чамайг ямар удаан хайсан гэж санана.
Гү: Лиу Фан. Чамд өөр хэлэх юм байна уу?
Лиу: Нэгэнт ийм болсон болохоор нуугаад яах вэ. Тэр үед Лин Маны хүүхдийг сольсон хүн нь би. Үнэн.
Лин: Чи.. чи... бид хоёрыг салгасан...
Лиу: Хэн чамайг хүүхдээ харахгүй тэнэг бай гэсэн юм? бас чи... Хүүхэд тэврээд очиход, тийм амархан хууртчихаад. Одоо цагдаа дуудаад ч нэмэргүй. Олон жил өнгөрсөн болохоор хөөн хэлэлцэх хугацаа нь аль хэдийн дуусчихсан.
Эр: Лиу Фан гэж хэн бэ? Лиу Фан гэж хэн бэ?
Чин: Хайж байгаа хүн чинь энэ байна.
Эр: Хүн амины хэргээр явж байна. Хохирогчийн нэр нь Ли Ман. Алуурчныг баривчилж цагдан хорьсон. Хэрэгтэн Лиу Фан гэдэг хүн захиалга өгч, хөлсөлсөн гэж хэлсэн.
Лиу: Үгүй ээ. Намайг гүтгэж байна.
Эр: Гүтгэсэн гэнэ ээ? Гү Сишэн захирал жилийн өмнө машины осолд орсон. Машин засварын газрын эзэн өөрийг чинь их хэмжээний мөнгө өгч машиныг нь эвдлүүлсэн гэж хэлсэн. Энийг юу гэх вэ?
Лиу: Би...
Эр: өөртэй чинь холбоотой хэд хэдэн гомдол ирсэн. Алдартай хүний нэр барьж луйврын хэрэг хийсэн. Өөрийн чинь нэр дээр байдаг компаниуд бүгд хуурамч компаниуд.
Лиу: Сишэн. би биш ээ. Би биш. Сишэн.
Гү: Лиу Фан. Чи Манманы охиныг сольсон. Чи намайг бас эх охин хоёрыг 20 жил салгасан. Ийм олон хэрэг хийсэн чинь үнэн болохоор хуулийн дагуу шийтгэлээ хүлээ.
Эр: Та хоёр ч гэсэн дагаад яв.
Гү: Тэр жил намйаг аварсан хүн чи байж.
Лин: Гэхдээ тэр үед яагаад гэнэтхэн алга болчихсон юм?
Гү: Намайг хүмүүс хайж байсан болохоор чамайг хамгаалахыг хүссэн юм. дараа нь эргээд очсон ч чамайг олж чадаагүй. Тэгээд буруу хүн таньсан байж. Бүгд миний буруу.
Лин: Чиний буруу биш ээ. Бид хичнээн зовсон ч гэсэн хойшид жаргалтай амьдарна аа.
Эмээ: Манманы хэлдэг зөв. Өнөөдөр битүүний өдөр. 12цаг болоогүй байгаа ч гэсэн та нар надад юу хүсч байгаагаа хэл. Би хүслийг чинь биелүүлж өгье.
Гү: Эхнэр. 20жилийн өмнө тавих байсан гэрлэх санал маань оройтсон ч гэсэн... хоёулаа дахиж гэрлээд, хамтдаа амьдаръя.
Төгсөв.
Back to episodes Go home