USK 01.21

Эр:

Йе Чэн        нэг том группын захирал

Шэю Шинь

Сяо

 

Эм:

Ян Шяосюань   хулгайч, дараа нь Йе-ийн эхнэр болсон

Ван Ма       Йе-ийн туслах

Линь Руо Руо   Йе-ийн охин дүү

--------------------------------------------

Эр:    Зогс! Түүнийг битгий явуулаарай!

Ян:    Намайг Ян Шяосюань гэдэг, би хөлсний . Би шөнийн захаас эрдэнийн чулуу хулгайлахаар ирсэн юм. Намайг хэн гэдгийг мэддэг гэж боддог байсан ч сонирхолтой нь би гэнэт үл үзэгдэгч болчихсон!

Эр:    Зогс!

Эр:    Энэ бол залуу эзний өрөө. Хэрэв танд нүдний солонгон бүрхүүлийг таниулдаг систем байвал орж болно.

Ян:    өөрийгөө хэн гэж бодоов? Би бол тусгай ажилтан! Энэ Йе овогтын эртний эдлэл! Юу вэ? Ийм хурдан буцаад ирдэг.

Йе:    амрах хэрэгтэй байна. тэр хулгайчийг хагас цагийн дотор өмнөө сөгдүүлэх аргыг олно!

Ян:    захын ерөнхийлөгч сохор юм уу? Сохор хүн яаж ийм мэдрэг барьж чаддаг байна? яах гэсэн юм бол? Би юу хийгээд байна? зугтах ёстой! хаана байна аа? Би яаж алга болов? эд зүйлст хүрч байна! Би алга болоогүй, үл үзэгдэгч болж! Хөөх! Би үл үзэгдэгч болж чаддаг боллоо! Одоо энэ дэлхийд надад хулгайлж чадахгүй юм байхгүй гэсэн үг үү? Ноён Йе сайхан биетэй юмаа.   Индранил чулуунд чинь баярлалаа, ноён Йе. Баяртай. Тэр намайг харчихаж. Юу болоод байна аа? Миний хувцас харагдаж байна. Энэ ямар хөгийн үл үзэгдүүлэгч техник вэ? Үнэхээр тэнэг!

Йе:    Миний өрөөнд яагаад бохир зүйл байдаг байна?

Ян:    Бохир зүйл.... намайг хэлээд байна уу?

Йе:    Би чамд 10 секунд... үгүй ​​ээ, 5 секунд өгье. Хүн явуулж энэ өрөөг цэвэрлүүл. Бас надад өгсөн сахиусыг авчир.

Ван:  Залуу эзэнтээн, танд энэ сахиусыг зүүж яв гэж  гэрхэн чинь хэлээгүй юм уу?  

Йе:    Хурдан авчир!

Ян:    Хэрэв ийм байдалтай гадагшаа гарвал хүмүүс намайг амьд хий үзэгдэл шиг бодож туршилтанд ашиглах байх. Чи намайг хувцсаа тайлахаас араггүй болголоо.

Ван:  Залуу эзэнтээн, энэ таны захисан сахиус. Залуу эзэнтээн, бохир юмнууд хаана байна?  Энэ бүгд үү?

Ян:    Аз болоход, би харагдахгүй байж чадна. Үгүй бол энэ эрчүүд нүцгэн байхыг минь харах байсан.

Ван:  Залуу эзэнтээн, бохир юмнуудыг авчихлаа.

Эр:    юу вэ?

Эр:    Өвдөглөж суугаад өөрийгөө харуул!

Ян:    Би нүцгэн байна ш дээ!

Йе:    бариад ав! Миний өрөөнд хэн асуудал тарьж зүрхэлснийг харъя! надад хувцас авчирч болохгүй юу?

Ван:  За.

-------------------------------------------------------------------------------------

Ван:  Тэр юун сүнс вэ?

Йе:    Миний мэдрэхүй түүнийг сүнс биш, харин ямар нэг тусгай арга хэрэглэсэн хүн гэж хэлээд байна.

Ван:  Гэхдээ бид ямаршуу төрхтэй байсныг нь харж чадаагүй. түүнийг яаж олох вэ?

Йе:    Манай хүмүүс интернетээс сүйт бүсгүй хайж байгаа, инжинд нь энэ индранил чулууг өгөх зар тавьсан.

Ван:  одоо бид хулгайчийг барих ёстой биш үү? Энэ хоёр хоорондоо ямар холбоотой гэж?

Йе:    Холбоотой байж мэднэ. Ээж гэрлээч гэж байнга үглэдэг. бүгд л мэддэг.  Хулгайчийг барихын тулд энэ зарыг ашиглах санаатай.

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Барьцааг буцааж өгөхгүй ээ? тэр индранил чулууг авах нэг арга бодъё. Яах вэ? тэр эрчүүдэд баригдах шахсан. Бас эрдэний чулууг алдчихлаа. Ямар харагддаггүй техник гэхээр ийм балай байдаг юм? Үзэгдэхгүй байх хугацааг хянаж чаддаггүй. Тэгээд, эхлээд хувцас тайлуулдаг. боломжтой гэж бодсон, гэтэл занга байжээ! Урд шөнийн явдлаас хойш Йе овогтын хамгаалалт улам чангарах нь тодорхой. өөр арга бодож олье. Йе овогтын өв залгамжлагч гэрлэх санал тавьжээ. Инж нь индранил аа? Аз миний талд байна, боломж гарлаа!

-------------------------------------------------------------------------------------

Йе:    Йе овогтынх 1000 гаруй дүрэмтэй. Йе овогтын гишүүн болохын тулд эднийг уншиж, тогтоох ёстой. яарах хэрэггүй, яарах юм алга.

Ян:    432-р зүйлийн 1-р хэсэг: Йе овогтын гэр бүлд эхнэрүүд нь нөхрөө гэр бүлийн эзэн гэж үзэх ба ёс зүйг эрхэмлэж, нөхрийнхөө хувийн амьдралд хөндлөнгөөс оролцох эрхгүй. нөхрийнхөө хэлсэн үг бүрийг сонсох ёстой. Бүх өмч, эд хөрөнгө нөхрийнх. Эхнэр гадуур гарч мөнгө зарцуулах, эсвэл найз нөхөдтэйгээ уулзах бол зөвшөөрөл авах ёстой.

Йе:    570-р зүйл, 12-р хэсгийн 6.

Ян:    Эхнэр нь утсаараа харилцдаг эрчүүдийнхээ тухай нөхөртөө байнга мэдээллэж байх ёстой. Хэрэв нөхөр зөвшөөрөхгүй бол эхнэрийн дугаарыг нь блоклоно.  

Йе:    600-р зүйл, 1-р хэсэг.

Ян:    Эхнэр төрсөн гэр бүлтэйгээ бүх харилцаагаа таслах ёстой. Эцэг эхээ өндөр настны асрамжийн газарт илгээнэ. гэр бүлийн бусад гишүүд, хамаатан садангуудийг хэзээ ч байгаагүй юм шиг харьцах ёстой. Хэрэв харилцаатай байгаа нь мэдэгдвэл түүнийг нэг ч зоосгүй хөөж явуулна. Чи болохоор сүүлэрч болдог, харин би ёс зүйг мөрдөх ёстой юу? Чи зугаацаж, харин би үрсэн ширхэг зоосыг ч тайлагнах ёстой юу? дургүй хүрмээр нь, Йе овогтын гишүүнтэй гэрлээд өнчин болох юм байна.

Йе:    сайн ойлгож. Хэрэв үүнийг хүлээж авахгүй бол одоохон явж болно.  

Ян:    Би...чи надад хүнийхээ хувьд таалагддаг гэж хэлмээр байна. чамтай хамт байхад өөр эрийн хэрэг юу байна? Чамтай хамт байхад... мөнгө ямар хамаатай юм? Өөр би илүү юм ярих дуртай.

Йе:    Гэрээн дээр энэ эмэгтэй гэрлэсний дараа надад ойртохыг хориглоно гэсэн заалт оруул.

Ян:    Юу? Энэ ямар гэгчийн гэрлэлт вэ?

Йе:    Би яаж үүнийг ойлгох вэ?

Ян:    нөхөр хэрэгтэй гэж үзсэн зүйлээ хэлэхийг нь би ойлгоно.

Йе:    Тэгвэл би чамаас сүүлчийн асуултыг асууъя.

Ян:    Нөхөр минь, зүгээр л асуу.

Йе:    Чи хулгайч уу?

Ян:    Юу?

Йе:    Энэ гэрлэх санал бол ердөө л урд шөнө индранилийг хулгайлсан хулгайчийг барих арга байсан юм. Учир нь зөвхөн хулгайч л гэрлэхийн тулд ийм хатуу нөхцөлийг зөвшөөрөх байсан. Ян Шяосюань, чи хулгайч, тийм биз?

Ян:    Яаж тийм байх юм? Үнэндээ би ердөө л Бай Е хатагтайн хамаарлаас салах гэсэн юм. Би залуу ноёнтон Йе-г боддог болоод удаж байгаа. Тийм бол би түрүүлээд явлаа.

Йе:    Туршилтанд ор. Энэ бол гэрлэлтийн гэрээ. Үүнд гарын үсгээ зур, Ян Шяосюань, хэрэв чи хулгайч бол... тэгвэл чи хэзээ алдаа гаргаж, өөрийнхөө хорон санааг ил болгохыг би хүлээнэ.  

Руо:  Битгий гарын үсэг зур!

Ян:    Уучлаарай, хэдийн гарын үсэг зурагдсан.

Руо:  Чэн ах аа, та энэ жил эгчийн сүүлчийн хүслийг биелүүлэхээр гэрлэх гэж байгааг би мэднэ. Гэтэл энэ эмэгтэй ийм хатуу болзолыг зөвшөөрсөн гэхээр түүнд далд санаа байгаа нь тодорхой. Эгч гонсойх байсан даа.

Йе:    Руо Руо, энэ мөчөөс Шяосюань чиний бэр эгч болно.

Ян:    Нөхөр, энэ манай дүү охин уу? Бага хүүхэд жаахан ихэрхүү байх нь хэвийн зүйл, би түүнд уурлахгүй.

Руо:  Ах аа, би бэр эгчийг гомдооё гэж бодоогүй. Зүгээр л надад энэ бүхэн сэжигтэй санагдаад, таныг гэнэдэж магадгүй гэж айсан юм.

Йе:    Шяосюань надтай гэрлэсэн нь юуг ч илэрхийлэхгүй. Тэр их дажгүй охин. 

Руо:  Чэн ах аа!

Йе:    Руо Руо, хүмүүжилтэй байж миний үгэнд ор.

Руо:  Ойлголоо, ах аа, би таны үгэнд орно. Энэ шулам хулгайч, эсвэл үгүй ч бай, би түүнийг яасан  ч ахтай хамтад нь орхихгүй. Би өнөөдөр ямар ч бэлэг авчирсангүй, тиймээс би бэр эгчид энэ бугуйвчийг хүндэтгэл болгон өгч байна. Бэр эгч дургүйцэхгүй биз дээ?

Ян:    Мэдээж үгүй.

Руо:  Би танд зүүхэд туслая.

Ян:    Чи миний өмнө унасан дүр үзүүлэх нь үү?

Руо:  Чиний чадвар сайн юм!

Йе:    Чи шархадсан уу? Би чамайг эмнэлэгт хүргэж өгье.

Руо:  Чэн ах аа, түргэлээч.

Ян:    Нөхөр, би зүгээр. Би иймэрхүү жижиг шалбархайнд дасчихсан. Чи эхлээд дүү Линь-д санаа тавих хэрэгтэй. Тэр ч гэсэн бараг унах шахсан. Бодвол айсан байх.

Руо:  Жүжиглэхээ болиоч! Миний бодлоор, чи санаатай ингэсэн! Тэр кофены ширээ цохисноос болж гарнаас нь цус гарч байгаа юм! Чэн ах аа, миний бодлоор, тэр зөвхөн таны итгэлийг олохыг хичээж байна, бас түүнд далд санаа байгаа.

Ян:    Тиймээ, би Йенийг өөрөөр бодож байсан юм.

Руо:  Чэн ах аа, харав уу, тэр сая өөрөө хэллээ!

Ян:    Би үнэнээ л хэлье. Би залуу эзэн Чэнтэй гэрлэсэн учир нь... надад ердөө л салхи, борооноос нөмөрлөх газар хэрэгтэй байсан. Би цэцэрлэгт хүрээлэнгээр дахиж хэсүүчилмээргүй санагдсан. Өдөр бүр намайг хөөнө гэсэн айдасгүй байхыг хүссэн.

Йе:    За, дахиж юм ярих хэрэггүй. Чи шархадсан байна. Би одоохон дуудлага өгье.

Руо:  Чэн ах аа, түүнд битгий итгээч! Тэр жүжиглэж байна!

Ян:    Дүү охин Линь намайг дүр эсгэж байна гэсэн үү? Тиймээ, би дүр эсгэсэн. Зүгээр ээ, дүү минь. Би хүүхдийн асрамжинд бишгүй олон удаа гүжирдүүлж, гүтгүүлж байсан. Дүү охин Линь надад дургүй бол би явъя даа. Намайг бариарай! Намайг бариач!

Йе:    Чи явах шаардлагагүй. Энэ одооноос чиний гэр.

Ян:    Чэн ах аа, тэр тал олохын тулд буулт хийсэн дүр үзүүлж байна! Үүнд нь битгий хуурт!

Йе:    Руо Руо, чамайг гэрт чинь хүргэж өгөх жолооч хэрэгтэй бололтой. Ван Ма, түлхүүр авчир.

Ван:  За.

Руо:  Ян Шяосюань, муу шулам! Би Чэн ахад хэлж байгаад чамайг манай Йе овогтоос заавал хөөж явуулна!

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Нөхөр. Линь намайг эрдэнэсийн хулгайч гэх юм. Гэтэл Йе овогтод зөндөө олон хамгаалалт байхыг би харсан. Ямар хулгайч чамаас хулгайлж зүрхлэх юм?

Йе:    Заримдаа үнэхээр ухаангүй хүмүүс таардаг л юм. Яг өчигдөрийнх шиг. Ингэхэд, чи өчигдөр орой энд байсан хулгайчтай их адилхан юмаа.

Ян.    Тэр миний янзыг үзэж байна. Миний янзыг үзсэнээс зайлахгүй! Хэрэв тэр үнэхээр л миний царайг сайн харсан бол одоо цагдаа дуудах байсан! Нөхөр минь, чи тоглож байгаа байх. Би ердөө л нэг турьхан эмэгтэй, бүр лонхны бөглөөг ч эргэдэж чаддаггүй. Чи надад онгойлгоод өгөөч.  

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Нөхөр минь, урд шөнө манай байшинд хулгай орсон гэж сонслоо. Тэр ямар гэгчийн индранил болоод хүмүүс түүнийг хулгайлахаар амь насаараа аз үздэг байна?

Йе:    Эхнэр, чи үнэт эдлэлийг их сонирходог байх нь, энэ талаар Руо Руо-оос асуумааргүй байгаа биз дээ? Чи тэр хулгайч нь биз дээ?

Ян:    Үгүй ээ, яасан ч биш! Надад зүгээр л сонирхсон. Сонирхсон юм.

Йе:    Чи зүгээр л сониучархасан нь дээр. Хэрэв би чамайг хулгайч гэдгийг мэдвэл би чамаар шоронд орохоос ч илүү зовлонтой үнэ төлүүлэх болно.

Ян:    Яасан ч үгүй! Би амь насаа бүхнээс илүү эрхэмлэдэг. Би нэг үнэт чулуунаас болж үхмээргүй байна. 

Йе:    Тийм бол чи сайн амарч ав.

Ян:    Хөөе!

Йе:    Яасан, өөр юм байна уу?

Ян:    Чи надад хань болж болох уу?  

Йе:    Амласандаа хүр, чамд оногдоогүй юмыг бодох ч хэрэггүй, эсвэл зайлаарай!

Ян:    Тэр бол чамаас алга болох тэр зүйл. Би хараахан эхлээгүй байна.

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Би энэ өрөөнөөс бусад бүх газруудаад хайж үзлээ. Тэр үнэт чулууг хаана нуусан байх вэ? Ийм ч байх гэж. Ийм хурдан уу?

Йе:    Чи юу хийж байна?

Ян:    Үхчих юмсан! Газар дээрээ баригдсанаас энэ нь ч дээр. Нөхөр минь, би харанхуйгаас айдаг юм. Чи надад хань болохгүй биз?

Йе:    Чи харанхуйгаас айдаг байж гэрлээ асаадаггүй хэрэг үү?

Ян:    Би гэрлээ асаалттай унтаж чаддаггүй, ялангуяа бүх ийм байдалтайгаар. Чи миний хэлсэн нэг ч үгэнд итгэхгүйг би мэднэ. Санаа зоволтгүй. Би одоо явлаа.

Йе:    Өглөө болтол эндээ үлд.

Ян:    Юу вэ? Тэр арай миний царай зүсэнд болж, надад араатан шиг авирлахгүй биз дээ? Залуу ноёнтон Йе, чи надаас болж зарчмаа зөрчих хэрэггүй. Би зүгээр л явлаа.

Йе:    Хэрэв чи маргааш панда шиг нүдтэй хүлээн авалтанд очмооргүй байвал амаа хамхисан нь дээр.

Ян:    Хүлээн авалт аа? Ямар хүлээн авалт?

Йе:    Йе овогтын үе уламжилсан индранилийн өмнө би чамайг эхнэр ээ, Ей Чэний эхнэр гэдгийг зарлана.  

Ян:    Индранил аа? Энэ миний бодож байсан тэр индранил уу?

Йе:    Дахиад нэг л үг хэлбэл хатагтай Йе чи үгүй болно.

Ян:    Хэрэв чи надад маргааш индранилыг үзүүлнэ гэсэн бол би түүнийг хайж үйлээ үзэхгүй байсан.

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Хурдхан явцгаая.

Йе:    Чи ийм хувцастайгаар уу?

Ян:    Энэ юу нь онцгүй гэж? Би үүнийг маш их мөнгөөр авсан.

Йе:    Чи хатагтай Йе-ийн хувьд сайхан хувцаслах ёстой. Чи хатагтай Йе-д тусалбал сайн байна.

Ван:  Мэдлээ. Хатагтай явцгаая.

Ян:    Би даашинзанд 399 юан зарцуулсан. Би өнөөдөр тэр индранилыг харна гэдгийг бодолцвол чамд уурлах хэрэг алга.

Ван:  Залуу эзэнтэн. Залуу эзэнтэн, явах цаг чинь боллоо.

Йе:    Өө, явцгаа.

-------------------------------------------------------------------------------------

Эр:    Хатагтай Линь, миний сонссоноор, өнөөдрийн энэ хүлээн авалт залуу эзэнтэн Йе-ний шинэ эхнэртээ зориулсан онцгой арга хэмжээ гэж би сонссон. Чи залуу ноёнтон Йетэй хамт өссөн хүн. Тэр шинэ эхнэр нь ямар овогтын охин гэдгийг чи мэдэх үү? Тэр яаж Йе овогттой гэрлэсэн юм бол?

Руо:  Юун охин бэ? Тэр хүүхдийн асрамжид өссөн байдаг л нэг л эмэгтэй.

Эр1:  Би охид хүүхнүүдийг хэзээ ч сонирхож байгаагүй. Йе овогтоос үеийн үед дамжиж ирсэн индранил надад илүү сонирхолтой байна. Тэр индранилийг эзэмшсэн хүн дээд зэргийн эрх мэдэлтэй болдог. Йе овогт энэ индранилийн ачаар олон зууны турш эрх мэдэл, эд баялагаа хадгалж ирсэн юм.

Эр2:  Залуу ноёнтон Йе эхнэрийн хамт ирлээ!

Эр1:  Бурхан минь, шинэ эхнэр нь үнэхээр өнчин гэж үү? Түүний гадаад байдал, хувцас, зан байдал... жинхэнэ хааны гүнж! Энэ бүхэн түүнд цогцолсон байна!

Эр:    Чи эмэгтэй хүн сонирхдоггүй гээгүй билүү?

Эр1:  Чи юугаа мэдэх юм? Ийм эмэгтэй мэдээж баян гэр бүлд тохирох нь дамжиггүй. Залуу ноёнтон Йе тийм үнэтэй индранилийг гаргаж ирсэнд гайхах юм алга.

Руо:  Та нар сохор юм уу? Тэр өлөгчин ямар царай муутайг харахгүй байна уу? Бүр тансаг даашинз нь түүний ядуу зүдүүг нууж чадахгүй байхад. Тэр Чэн ахын хөлийг угааж өгөх ч эрхгүй. Та нар юугаа мэддэг юм? Йе овогтынхон индранилийн өмнө хуримын тангараг өргөдөг уламжлалтай. Чэн ах хэнтэй хуримлах нь хамаагүй, тэр тангараг өргөх л болно. 

Ян:    Йе Чэний эхнэр болох нь хамгийн ухаалаг шийдвэр байсан бололтой.  

Эр:    Харин одоо Йе овогтын шинэ хосуудыг угтан мэндчилээрэй.

Ян:    Мөн байна. Энэ өчигдөр миний авч амжсан тэр индранил байна.

Эр:    Йе овогтын уламжлалд дурдсанаар, гэрлэсэн шинэ хосууд үеэс үед дамжиж ирсэн энэ индранил чулууны өмнө тангараг өргөхдөө тэд яг энэ чулуу шиг онцгой, тэдний үр хүүхдүүд, ач зээ нар мөн л үеийн үед дамжин явах энэ индранил чулуу шиг байхыг билэгддэг. Йе овогтыг залгамжлагч та тангаргаа өргөн үү.

Йе:    Би, Йе Чэн, амьдралынхаа сүүлч хүртэл ганцхан Ян Шяосюань-тай амьдарч, миний хүүхдүүд зөвхөн түүнээс төрнө гэдгийг тангаргалаж байна. Хэрэв би тангаргаа зөрчвөл Йе овогт дампуурах болно.

Ян:    Йе Чэн, чи яаж байна аа?

Йе:    Манай Йе овогтын уламжлалаар бол хүн амьдралдаа ганцхан удаа гэрлэх ёстой, зөвхөн бэлэвсрэхээс биш салах ёсгүй. 

Эр:    Йе Чэний эхнэр тангаргаа өргөөрэй!

Ян:    Би Йе Чэнд хүүхдийг нь гаргаж өгмөөргүй байна. Бас би дампуурмааргүй байна. Одоо би яах вэ?

Эр:    Шинэ эхнэр тангаргаа өргөн үү.

Йе:    Чи юундаа айсан юм? Одоо харамсахад дэндүү оройтсон. Хэн нэг нь индранилийг гаргаад ир.

Ян:    Түр хүлээ! Намайг айж байна гэж хэн хэлсэн юм? Би зүгээр л ямар тангараг илүү чин сэтгэлийнх байж болохыг бодсон юм. Би... Ян Шяосюань би зөвхөн Йе Чэнтэй амьдарч, түүнд хүүхдүүдийг нь төрүүлж өгнө. Хэрэв би энэ тангаргаа зөрчвөл би гудамжинд амьдарч, зовлонтой үхлээр үхнэ. Тэгээд, би гэрлэхгүй, хүүхэдтэй болохгүй бол яана гэж? Би загварлаг эрчүүдийг өдөр бүр олж чадна.

Эр:    Ёслолын ажиллагаа дууслаа.

Руо:  Чэн ах аа, индранил дэндүү үнэтэй, би үүнийг эхлээд хадгалах өрөөнд аваачъя.

Йе:    Баярлалаа, Руо Руо. 

Руо:  Энэ тийм ч хэцүү биш.

Ян:    Линь, энэ индранил дэндүү үнэтэй, чи ганцаараа авч явах дэндүү аюултай. Би чамтай хамт явъя.

Йе:    Чи өнөөдөр бэр, чи хаашаа ч явж болохгүй.

Ян:    Тэгвэл би индранилийн хойноос явахгүй. Би юм олж идэхээр явлаа. Болох уу?

Йе:    Тэг ээ. Гэхдээ миний хараанаас битгий холдоорой.

Ян:    За, ойлголоо.

Йе:    Та бүхэн болгооно уу.   

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Сейфний карт.

Руо:  Энэ чинь миний даашинз!

Ян:    Линь Сяо, уучлаарай. Би чамд арчаад өгье.

Руо:  Ян Шяосюань, чи албаар ингэсэн биз дээ? Энийг арилгаж болно гэж үү?

Йе:    Юу болсон бэ?

Руо:  Чэн ах аа, түүнийг хар л даа! Та надад бэлэглэсэн даашинзыг тэр муухай болгочихлоо.

Йе:    Энэ ердөө л хувцасны тасархай, би дахиад аваад өгье. Юунд шуугиан тарьдаг юм? Эхлээд хувцсаа соль.

Ян:    Нөхөр минь, энэ миний буруу. Би Линьтэй хамт явъя.

Руо:  Ах аа, та яагаад зөвшөөрөхгүй байгаа юм бэ? Та гэрлэснийхээ дараа намайг орхих гэж байгаа юм уу?

Йе:    Яаж тэгдэг юм?

-------------------------------------------------------------------------------------

Руо:  Чи энд юу хийж байгаа юм? Миний даашинзыг муухай болгоод, намайг эвгүй байдалд оруулж, бүр намайг нүцгэн байхад зураг авсан. Би ямар гэм хийсэн юм?

Ян:    Тэгвэл би явлаа.

Руо:  Тэгвэл хурдлаач! Би чамайг сүйх тэргээр зөөхийг чи хүсч байна уу?

Ян:    За, би одоохон явлаа.

Руо:  Ян Шяосюань, би картыг дуурайлгаж хийлгэсэн. Чи хадгалах өрөөнд ороод хаалгыг нь нээнгүүт дохиолол дуугарна. Тэгэхэд чамайг хулгайч биш гэж хэн итгэх юм?     

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Линь Руо Руо намайг чадахын тулд энэ аргыг хэрэглэж байгааг би мэднэ. Одоогоор, индранилийг хулгайлах ганцхан боломж энэ. Йе Чэн, намайг уучлаарай. Би асрамжийн газрын хүүхдийн төлөө үүнийг хийх ёстой. Индранил аа, би чамайг авахаар ирлээ.

Эр:    Ахлагч аа, тэр гуманоидын хувцас уу?

Эр1:  Юуны чинь гуманоидын хувцас? Энэ байдаг л нэг даашинз. Явцгаая.

Руо:  Юу болсон?

Эр1:  Бид энийг оллоо.

Руо:  Энэ Ян Шяосюаны даашинз биш гэж үү? Тэр энд байж л байгаа. Тэрийг надад олоодох!

Эр:    Мэдлээ. Түүнийг олцгоо!

Ян:    Намайг барьж өгөхгүй биз дээ, тийм үү? Би зөвхөн өөрийгөө таниулаад зогсохгүй, тэдний өмнө нүцгэн харагдах болно.

Эр:    Хий үзэгдэл! Хий үзэгдэл! Бурхан минь, хий үзэгдэл!

Ян:    Би яагаад тэдний сул газраар нь гарч болохгүй гэж?

Руо:  Хэрэв энэ удаа би Чэн ахад хулгайчийг барихад нь тусалбал ах их баярлах болно. Тэр Ян Шяосюань өлөгчнийг хөөж явуулаад намайг эхнэрээ болгож гэрлээч!

Ян:    Бүх юм өнгөрлөө, цаг дуусч байна, зугтах хэрэгтэй! Тэр хэн бэ? Тэр яагаад надад тусалж байгаа юм?

Руо:  Тэднийг барь! Тэд хуйвалдсан байна! Хойноос нь! Хойноос нь! Хойноос нь!

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Чи юу хийж байна аа?

Йе:    Юу хийх ээ? Харин би чамаас юу хийж байгааг чинь асуумаар байна. Ян Шяосюань, тэр шөнө чи миний гэрт нэвтэрсэн эмэгтэй мөн.

Ян:    Нөхөр минь! Чи намайг үнэхээр гонсойлгож байна.

Йе:    Гэхдээ чи яг тэр шөнийн эмэгтэй шиг хувцастай байна.

Ян:    Үнэндээ би.... үнэндээ би би хэлэхээс айж байна.

Йе:    Хэрэв чи надад бүгдийг ойлгомжтой хэлэхгүй бол би чамайг хэдэн хэсэг хэрчээд загасны хоол болгож далайд хаяна.

Ян:    Үнэндээ, намайг жаахан байхад барьж аваад над дээр янз бүрийн хачин туршилтууд хийдэг байсан юм. Би олон бэрхшээлийг туулж байж зугтсан. Чиний харсан тэр хулгайч яах араггүй тэдний нэг биш байх.

Йе:    Үргэлжлүүлээд худлаа яриад бай.

Ян:    Би юу ч худлаа хэлээгүй! Хүмүүс намайг араатан гэж бодох вий гэхээс би айдаг. Би энэ тухай хэнд ч хэлж байгаагүй. Чи сонссон анхных нь.

Йе:    Хэрэв чи надад худлаа хэлснийг би мэдвэл...

Ян:    Би махчин загасны хоол болохоор далай руу үсрэнэ.

Йе:    Яасан?

Ян:    Хэрэв хэн нэгэн надад шүлэнгтэж, намайг хүчиндэхээр хувцсыг минь тайлсан гэж би хэлсэн бол чи надад итгэх байсан уу?

Йе:    Мэдээж итгэх байсан. Ийм сайхан бүсгүйд нүд унагах нь байдаг л зүйл. Тэр чинь хэн бэ? Миний эмэгтэйд, Йе Чэний эхнэрт хүрч зүрхэлдэг тэр хэн бэ? Би тасар татаад өгье!

Ян:    Би санахгүй байна. Тэр хүн багтай байсан. Би сайн харж чадаагүй.

Йе:    Харамсалтай л юм.

Руо:  Чэн ах аа! Чэн ах аа! Чэн ах! Ян Шяосюань индранилийг хулгайлахаар тантай гэрлэсэн юм байна! Дөнгөж сая…

Ян:    Линь, чи миний нөхрийн өмнө намайг элдэвлэх хэрэггүй.

Руо:  Ян Шяосюань, чи яагаад энд байдаг юм?

Ян:    Өнөөдөр нөхөр бид хоёр гэрлэлтийн тангаргаа солилцох чухал өдөр. Би энд байх ёсгүй гэж үү? Зөв үү? Нөхөөр, чи нэг юм хэлээч!

Руо:  Чэх ах аа, түүний хоосон үгэнд битгий итгэ! Тэр сая миний картыг хулгайлж аваад дохиололыг ажилуулсан! Би энийг яах барих гэж байтал хамсаатан нь ирээд тэрийг аваад явчихсан юм!

Ян:    Линь, чи намайг карт хулгайлсан гэж байна. Чи яваад надад тэр индранил байгаа үгүйг шалгаад үзээч!

Руо:  Би картыг дуурайлгаж хийлгэсэн юм. Чи хадгалах өрөөнд оронгуут... ямар нэг юм хийж амжихаас чинь өмнө дохиолол дуугарах ёстой...

Ян:    Аан, ойлголоо. Ийм учиртай байжээ. Тэгэхээр, Линь дүү хулгайчийг барих өнөө оройн энэ  жүжгийг надад зориуд бэлдсэн байх нь. Хүлээн авалтын танхимд би чамайг мөргөхөөр бодож чи зориуд ард ирж зогссоноос бүх юм эхэлсэн. Миний зөв үү?

Руо:  Чи утгагүй юм ярьж байна!

Ян:    Утгагүй гэнэ ээ? Үгүй бол хүлээн авалтын танхимд тийм олон хүмүүс байхад би чамтай мөргөлдөх ямар хэрэг байна? Би мөргөж ч чадахгүй байсан. Чамд ердөө л надтай үлдэх шалтгаан хэрэгтэй байсан. Дараа нь чи хувцсаа сольчихоод намайг хөөж явуулсан. Энэ бүхэн төлөвлөгөөний чинь нэг хэсэг байж. Намайг алдагдсан картанд буруутгахын тулд тэр хадгалах өрөө чамд хэрэгтэй байсан.

Руо:  Чи худлаа ярьж байна! Би чамайг хөөгөөгүй!

Ян:    Би худлаа ярьсан үгүйг зүгээр л хяналтын камераас харчих.

Руо:  Тэгье! Тэгвэл хяналтын камерийг шалгаад үзье! Би урьдчилаад хувцас солих өрөө, хүлээн авалтын танхимын хяналтын камерын бичлэгүүдийг устгасан. Чи юу ч олохгүй!

Йе:    Хангалттай! Өнөө оройн явдал эндээ ингээд дуусаг.

Руо:  Чэн ах аа…

Ян:    Линь дүү, би чамд таалагдаггүй, учир нь би өнчин. Би ойлгож чадна. Гэхдээ чамд хэлэхэд, олон хүмүүс намайг хулгайч гэж боддог. Энэ шөнийн захад ямараар нөлөөлөх бол? Та нарын хувьцааны ханш унана. Үйл ажиллагаа чинь алдагдана. Чи үүнийг шөнийн захын тусын тулд гэж ярьсаар байна. Гэтэл чиний хийсэн бүхэн эргээд ахад чинь гай болж байна.

Руо:  Чэн ах аа, түүнд битгий итгэ! Би танд гай болно гэж огтхон ч бодоогүй. Би ердөө л энэ эмэгтэйн үнэн нүүр царайг олж харах гэсэн юм! Линь, чи…

Йе:    Ян Шяосюань…. Шяосюань…

Руо:  Чэн ах аа, тэр жүжиглэж байна!

Йе:    Дуугай бай!

Руо:  Үгүй ээ, үгүй! ! Чэн ах аа! Чэн ах аа!

-------------------------------------------------------------------------------------

Ван:  Залуу эзэнтэн, хүлээн авалтын танхимийн видео бичлэгийг сэргээсэн байна. Нөгөө карт. Үнэхээр ч залуу хатагтайг хараагүй байхад нь Линь хатагтай цүнхэнд нь хийсэн байна.

Йе:    Би үүний учрыг олно гэж Линь Юйд амласан. Одоохондоо бид ийм зүйл хийгээгүй юм шиг байцгаая. Түүнээс гадна, Ян Шяосюань ч гэсэн мэдэх хэрэггүй.

Ван:  Тэгвэл залуу ноёнтон залуу хатагтайг ямар нэг буруутай гэж сэжиглэсээр л байна уу? Тийм бол та түүнийг яагаад зүгээр л илчилж болохгүй гэж?

Йе:    Түүний үнэмшилтэй жүжиглэлт зугаатай биш гэж үү?

Ван:  Залуу эзэнтэн, тэр жүжиглэж байгааг та яаж мэддэг юм?

Йе:    Тэр өвчтэй гээд гурван ч тахианы мөч идсэн. Яг өвчтэй ч юм шиг.

Ван:  Залуу эзэнтэн, та гурван тахианы мөчнөөс ч ихийг идсэн ш дээ. Би гал тогооноос сонслоо, залуу хатагтай дахиад нэг шарсан тоорой захиалсан байна лээ.

Йе:    Тэр үхтэл идэхээс айдаггүй юм уу?

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Бодож байсан шиг Йе-ийн таван одтой зочид буудлын ахлах тогоочийн шарсан торой гойд байна шүү.

Руо:  Чи муу өлөгчин! Чи Чэн ахыг хуурахын тулд өвчтэй болж жүжиглэснээс зайлахгүй! Би чиний үнэн төрхийг заавал илчлэх болно!

Ян:    Ямар үнэн төрх? Ойлгосонгүй.

Руо:  Ян Шяосюань, Чэн ах энд байхгүй, тиймээс жүжиглэхээ больчих! Чи зөвхөн индранилаас болж Чэн ахтай гэрлэсэн. Чамд хамсаатан байдаг.

Ян:    Линь, хэрэв чи намайг гүтгэсээр байвал би өмгөөлөгч хөлслөх хэрэгтэй болох нь.

Руо:  Хмм, чи сайн жүжигчин шүү дээ. Чи өөрийгөө энэ хорвоод жүжиглэж чаддаг ганцхан хүн гэж үнэхээр бодсон уу?

Ян:    Энэ миний санааг хуулбарлаж байна уу?

Йе:    Яасан бэ? Би зөвшөөрөхгүй!

Руо:  Бэр эгч ээ, миний буруу байсныг би мэднэ. Би дахиж хэзээ ч тэгэхгүй. Үнэхээр миний буруу байсан. Намайг зодохоо болиоч! Би өнөөдөр дэндүү сэтгэл хөөрөлтэй байсан юм. Бүр би Чэн ахыг бодсон ч ингэж харьцахгүй байх байсан. Би энэ мөчөөс эхлэн чамд яг эгч төрсөн эгч шигээ хандах болно. Нээрэн шүү, би дахиад ингэхгүй.

Ян:    Линь, чи намайг үнэхээр их эмзэглүүллээ. Надад хэцүү байна. Би өвчтэй хэвээрээ. Би чамайг яаж доош нь хийж чадах билээ?

Йе:    Тэр үнэн, Шяосюань өвдөөд хоёр хонож байна.

Руо:  Тэр яаж өвчтэй байдаг юм? Өвчтэй хүн бүхэл бүтэн шарсан торой идэж чадна гэж үү?

Ян:    Чи мэдэхгүй л дээ, манай хүүхдийн асрамжинд өвдөх үедээ чанартай хоол тэр бүр олддоггүй байсан юм. Тэгээд л би хүүхэд байхын өвдөхөөрөө их иддэг зуршилтай болчихсон. Энэ болохгүй юу?

Йе:    Болно оо. Чамд дахиад нэмэх хэрэгтэй.

Руо:  Чэн ах аа, та яаж ингэж чаддаг байна? Та энэ Ян Шяосюаны хэлсэн бүхэнд яагаад итгээд байгаа юм бэ? Би өөрийгөө шархдуулсан байх уу?

Ян:    Тийм биш гэж үү? 

Руо:  Ян Шяосюань, чи битгий давраад бай! Би ахдаа худлаа хэлж чадна гэж үү?

Ян:    Би чамайг худлаа хэлсэн гээгүй. Миний бодлоор чи ой тогтоолт муутай байх. Би санахад чинь туслая.

Руо:  Чи өөрийгөө энэ хорвоод жүжиглэж чаддаг ганцхан хүн гэж үнэхээр бодсон уу?

Руо:  Чи бичлэг хийж яаж зүрхэлдэг байна? Чэн ах аа, энэ бол Янь Шяосюань албаар намайг чадах гэж зохиосон зүйл.

Ян:    Линь, өчигдөр чи намайг нэг удаа чадсан. Тиймээс би чамаас өөрийгөө хамгаалах нь хэвийн зүйл биш гэж үү?

Йе:    Руо Руо, чи намайг дэндүү их гонсойлголоо. Гэртээ хариад хийсэн үйлдлүүдээ эргэцүүлж бод. Чи миний зөвшөөрөлгүйгээр Йе-ийн гэрт дахиж хэзээ ч битгий ирээрэй.

Руо:  Чэн ах аа, би танд дахиад хэрэггүй гэж үү? Бид хоёр хүүхэд байхаас бие биенээсээ хамааралтай байсныг та мартлаа гэж үү? Та насан туршдаа надад санаа тавина гэж ээж минь амласнаа мартсан гэж үү? Та хэлснээ яаж зөрчиж чадаж байна аа?

Ян:    Лунь, үнэнээ хэлэхэд… чи яагаад ийм зүйл хийснийг би ойлгож чадахгүй байна. Хэрэв миний нөхөрт маш их дурласан хэн нэгэн байдгийг би мэдсэн бол ийшээ нөхөр хайж ирэхгүй байлаа. Би чиний аз жаргалд саад болсонд уучлаарай, нөхөр минь. Хоёулаа салъя. Би Линь та хоёрт үүрдийн аз жаргалыг хүсье.

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Хоёулаа салъя. Би Линь та хоёрт үүрдийн аз жаргалыг хүсье.

Йе:    Чи ямар дэмий юмаа яриад байна? Тэр миний дүү байсан бол үргэлж дүү хэвээрээ л үлдэнэ.

Ян:    Би үүнд итгэхгүй! Би явлаа!

Йе:    Би чамайг явуулна гэж үү!

Руо:  Чэн ах аа, тэр улам ойртох гэсэндээ буулт хийж жүжиглэж байна. Хэрэв та түүнийг явуулахгүй бол тэр эрдэнийн чулууг хулгайлахаас нааш явахгүй.

Йе:    Руо Руо, чи энд хангалттай хэрэг мандуулсан. Одооноос чи миний зөвшөөрөлгүйгээр дахиж Йе миний гэрийн босгоор алхахыг хориглож байна. Ван Ма, зочныг гаргаж өг.

Руо:  Чэн ах аа.

Йе:    Аваад яв.

Ван:  Хатагтай Линь, явцгаая.

Руо:  Чэн ах аа. Би танд түүний үнэн төрхийг заавал илчлэх болно! Чэн ах аа!

Йе:    Чиний сэтгэл ханасан уу? Энэ чинийх биш гэж би чамд хэлсэн, энэ тухай бодох ч хэрэггүй.

Ян:    Ойлголоо. Зүгээр л намайг хэн ч ингэж хамгаалж байгаагүй юм. Би өөртөө ч тусалж чаддаггүй. Уучлаарай, дахиж ийм юм болохгүй.

Йе:    Чи намайг үнсээд, уучлалт гуйгаад болчихсон уу? Чиний уучлалт үнэхээр хямдхан юм.

Ян:    Чи юу хийхийг хүсч байна?

Йе:    Хариуг нь барина.

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Тэр яагаад намайг үнсдэг билээ? Намайг хөөрхөн болохоор нь тэр үү? Эсвэл тэр надад дурлачихсан уу? Би хэтэрхий шаргуу байсан нь миний буруу.

Йе:    Би чамд хэлсэн, өөрт чинь хамаагүй юмыг хүсч болохгүй гэж. Би чамайг яаж шийтгэх вэ?

Ян:    Чи хариуд нь намайг үнссэн, тийм биз дээ?

Йе:    Тэр ердөө хүү нь. Энэ чиний анхны зөрчил гэдгийг бодолцож чи 7 өдрөөр шийтгүүлнэ.

Ян:    Энэ юу гэсэн үг вэ?

Йе:    Чи 7 хоногийн турш Йе-ийн гэрээс гадагш гарч болохгүй.

Ян:    Юу? Би яагаад 7 хоног гэрээс гарч болохгүй гэж? Тэгвэл би индранилийг хадгалах өрөөнөөс яаж хулгайлах юм?

Йе:    Татгалзах юм байна уу?

Ян:    Үгүй.

Йе:    Би чиний хоолноос идэхгүй.

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Би 7 хоног гэрээс гарч чадахгүй гэхээс дургүй хүрч байна. Би бялуу идмээр байна.

Руо:  Чи тун удахгүй намайг хулгайлах болно. Зүгээр л Янь Шяосюань тэгж тушаасан гээд хэлчих. Чи намайг Чэн овогтын агуулахад аваачиж зураг аваад нэг хүн рүү явуулна. Тэр хүн чамаас хэн тушаасныг асуувал Янь Шяосюань надаас түүнийг хулгайлж, хүчинд гэж тушаасан гээрэй. Чи ойлгов уу?

Эр:    Ойлголоо. Бид бүгдийг зохицуулна. Харин энэ юм л… 

Руо:  Энэ картанд 500,000 к байгаа. Бүх юм дууссаны дараа би чамд нэмж 500,000-ыг өгнө.

Ян:    Энэ Руо Руо ер бууж өгөх янзгүй байх юм. Тэр намайг хөөж явуулахаар бүр өөрийгөө хулгайлуулж байдаг. Тийм бол намайг бүдүүлэг хандсанд уучилна биз.

-------------------------------------------------------------------------------------

Ван:  Залуу хатагтай, залуу ноёнтон таныг гэрээс нэг ч алхам холдож болохгүй гэж хэлсэн.

Ян:    Би гадагшаа гарахгүй. Би сая захиалсан бялуугаа авах гэж энд ирлээ. 

Ван:  Би танд авчраад өгье, залуу хатагтай.

Ян:    Хөөн Мэн эгч ээ, өнөөдөр миний төрсөн өдөр. Би өөрөө төрсөн өдрийнхөө бялууг авч болох уу? Тэг л дээ, тэгэх үү, би гуйж байна. Би ердөө хаалганы дэргэд зогсоно, гадагшаа гарахгүй.

Ван:  За тэг дээ.

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Яанаа, туслаарай!

Ван:  Залуу эзэнтээн, муу юм боллоо! Залуу хатагтайг хулгайлсан бололтой!

Йе:    Сандрах хэрэггүй, би түүнд байршил заагч суулгасан. Бид удахгүй түүний байгаа газрыг олж мэднэ.

Ван:  За.

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Тэр өөрийгөө хулгайлуулж, намайг чадна гэнэ ээ. Хийсэн үйлийнхээ үр шимийг амсана гэж юу байдгийг би чамд харуулна.

-------------------------------------------------------------------------------------

Руо:  Чи зураг явуулсан уу?

Эр:    Тиймээ, явуулсан.

Ян:    Холдоцгоо.

Эр:    Хөөрхөн бүсгүй... энэ ямар газар гэдгийг мэдэх үү?

Ян:    Алив л дээ, хамтдаа энэ бүгдийг хийцгээе.

Руо:  Муу шулам, чи яахаараа миний анхын санаачлагыг булааж зүрхэлдэг байна?

Эр:    Би ийм хөөрхөн бүсгүйг анх удаа харж байна. Энэ тохиолдолд, надад татгалзах юм байхгүй.

Руо:  Энэ өлөгчин маш зальтай. Түүнд хууртах хэрэггүй.

Йе:    Больцгоо!

Ян:    Ёо-оо, надад битгий хүр! Би чамд хэлээд байна, би нөхөртэй! Миний нөхөр мэдвэл чамайг зүгээр өнгөрүүлэхгүй дээ!

Эр:    Чи намайг цохиж зүрхлэнэ ээ? Энэ хоёр Йе Чэний хүүхнүүд байх нь. Зугтаарай!

Ян:    Нөхөр минь, надад аймаар байна! Би айгаад байна!

Йе:    Айх хэрэггүй, одоо зоволтгүй.

Ян:    Тэд сая миний нүцгэн зургийг авах гэсэн, тэгээд бас намайг... Би зөвшөөрөөгүй болохоор тэд намайг нүдэж, миний нөхрийг доромжилсон.

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Нөхөр минь, Линь ийм харгис гэж би хэзээ ч бодсонгүй. Намайг Йе овогтоос хөөхийн тулд тэр юу ч хийхэд бэлэн байж. Чи намайг доромжлох гэж өчнөөн хүмүүс хөлсөлсөн байна. Би үнэхээр айсан. Аз болоход, би явахаас өмнө сармистай шингэнээр гараа арчсан, үгүй бол хаанаас ийм их нулимс гарах билээ? 

Руо:  Чэн ах аа, түүнд битгий итгээч! Би... би тэр хүмүүсийг огт танихгүй. Энэ Янь Шяосюань өөрөө зохион байгуулж, өөрөө оролцсон! Хулгайлагдсан хүн нь би!

Ян:    Линь, чи яаж ийм зүйл хийдэг байна аа? Бүр буруугаа хүлээх дургүй байна. Би явж явж эцэст нь Йе Чэнтэй гэрлэсэн. Гэтэл гэм зэмгүй би яаж өөрөөрөө даажигнах юм? Тиймээ. Би тэр дээрэмчдийг олж, саяны дөрвөн эрийг надтай надтай унт гэсэн юм. Би ёс суртахуунгүй, эзэрхэг байсан.

Ван:  Залуу ноёнтон. Нөгөө залуусыг бариад ирлээ.

Ян:    Нөхөр минь, намайг тэднээс хол байлгаарай! Би айгаад байна!

Эр:    Ноён Йе, би юу ч хийгээгүй!

Йе:    Үгүй юу? Энэ юу юм?

-------------------------------------------------------------------------------------

Эр:    Ноёнтон, би үнэхээр буруугүй! Тэр эмэгтэй энэ зургийг авсан. Тэр надад түүний нүцгэн зургийг авч нэг эрэгтэйд явуул гэсэн. Тэр надад зөвхөн утасных нь дугаарыг нь өгсөн, би тэр хэн гэдгийг нь мэдэхгүй. Хэрэв би таныг гэж мэдсэн бол ийм зүйл хийхгүй байсан, бүр надад зуун амь өгсөн ч хамаагүй!

Руо:  Худлаа, энэ биш! Ян Шяосюань чамд энийг илгээсэн юм! Би биш!

Эр:    Энэ Ян Шяосюань биш. Энэ эмэгтэй хэрэв тэр эрэгтэйг асуувал Ян Шяосюань үүнийг хий гэж тушаасан гэж хэлээрэй гэсэн. Би худлаа хэлээгүй, үнэнийг хэлж байна. Миний халаасанд карт байгаа. Энэ хүүхэн надад 500,000 юань хийсэн карт нь. Та шалгаж болно.

Ван:  Залуу ноёнтон, энэ хатагтай Лины карт биш байна. Гэхдээ хатагтай Линь энэ картанд 500,000 юань шилжүүлсэн байна.

Эр:    Мэдлээ.

Йе:    Би чамайг гадаад руу явуулна. Чи буцаж ирэх хэрэггүй.

Руо:  Чэн ах аа, та намайг явуулж болохгүй! Би энэ бүхнийг таны л төлөө хийсэн! Болгоомжтой л байгаарай, тэр бол хулгайч.

Ян:    Ёо-ёо! Нөхөр минь, би гэнэт өвдөөд эхэллээ. Би тэмцэлдэх үедээ хэн нэгэнд цохиулж, гэмтсэн байж мэднэ.

Йе:    Би чамайг эмнэлэгт хүргэе.

Руо:  Чэн ах аа! Чэн ах аа!

-------------------------------------------------------------------------------------

Йе:    Ойрхон байгаа эмнэлэг рүү яв.

Ян:    Хэрэггүй ээ, хэрэггүй. Санаа зовох хэрэггүй дээ. Би их айснаас болоод толгой жаахан өвдсөн байх. Чи намайг тэврээч, тэгвэл би аюулгүй гэдгээ мэдрэх байх.

Йе:    Тэр үнэхээр ийм ёсорхуу бас ядаргаатай, бас нөгөө хүний илгээсэн туршуул гэж үү?   

Ян:    Уучлаарай. Би дахиад л өөртөө огт хамаагүй юманд хүрчихлээ.

Йе:    Чи өнөөдөр хүрэх эрхгүй гэж үү?

Ян:    Айн?

Йе:    Линь Руо Руо миний дүү. Чи түүнээс болж хохирсон, тиймээс би чамд бүгдийг зөвшөөрөх нь шударга болно.

Ян:    Би дахиад жаахан нэмж болох уу?

Йе:    Ян Шяосюань, чиний үнэгэн заль ингээд баригдлаа. Энэ мөчийн төлөө чи толгой чинь өвдсөн болж жүжиглэсэн биз дээ? Чи юу хүссэн юм? Индранил уу?

Ян:    За яахав, чи л тэгж хэллээ. Би жүжиглэсэн, тэгвэл би дахиж жүжиглэхээ болъё. Би…

Йе:    Ян Шяосюань, чи солиотой юу?

Ян:    Тэр индранил танай Йе овогтын гэр бүлийн эртний эд зүйл. Би яаж түүнийг хүсэж зүрхлэх юм? Зөвхөн хоригийг цуцлахыг би хүсч байна. Би хүүхдийн асрамжид очиж хүүхдүүдийг эргэх гэсэн юм. Би духаа арчих гэж нэг боодол салфетка авсан нь боллоо. Үгүй бол би толгойгоо хагалах байлаа.

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Зөвхөн хоригийг цуцлахыг би хүсч байна. Би хүүхдийн асрамжид очиж хүүхдүүдийг эргэх гэсэн юм.

Йе:    Чи саяхан гэрлэсэн, чи гэртээ ч төрсөн өдрөө тэмдэглэж үзээгүй.

Ян:    Би үүнийг нэг удаа гэртээ, дараагийн удаа асрамжинд тэмдэглэсэн ч болно.

Йе:    Ян Шяосюань, чиний төлөвлөгөө ийм байжээ? Өнөөдөр чиний төрсөн өдөр биш. Хэрэв тийм бол чамайг бялуу худалдаж авч байх үед тэд яаж тэнд байж таарсан юм?

Ян:    Чиний зөв өө. Өнөөдөр үнэхээр миний төрсөн өдөр биш. Гэхдээ л би өнчин. Бүр миний төрсөн өдөр хэзээ гэдгийг ч мэдэхгүй. Тиймээс би жаргалтай байгаа үгүйгээс хамаарахгүйгээр өөрийнхөө төрсөн өдрийг тэмдэглэх дуртай. Би аз жаргалгүй үедээ жаахан жаргалтай болж чаддаг, харин жаргалтай болсон үедээ баяраа тэмдэглэдэг юм.

Йе:    Тэгвэл хатагтай Йе та үнэхээр аз жаргалгүй байна уу?

Ян:    Мэдээж хатагтай Йе байх жаргал, харин хорионоос болоод аз жаргалгүй байдаг. Тиймээс би төрсөн өдрөө тэмдэглэмээр байна.

Йе:    Та төрсөн өдрөө тэмдэглэхийг хүсч байгаагаа маш тодорхой хэллээ. Хэрэв тийм бол явцгаая.

-------------------------------------------------------------------------------------

Хүүхдүүд:  Шяосюань эгч ирлээ! Шяосюань эгч ирлээ!

Ян:    Та нар намайг санасан уу?

Жаал:   Шяосюань эгч төрсөн өдрөө тэмдэглэх гэж байна. Алив харцгаая, энэ маття бялуу юу, эсвэл жимстэй нь үү?

Эр:    Хүүхдүүд ээ, та нар маття бялуунд дуртай юу, жимстэй бялуунд уу?

Бүгд: Маття бялуу!

Эр:    За алив.

Бүгд: Хэрэв чи жаргалтай бол миний муур бол. Хэрэв чи аз жаргалгүй бол миний муур шиг бай! Шяосюань эгч жаргалтай байгаа гэдэгт бид итгэдэг.

-------------------------------------------------------------------------------------

Эр:    Тэгээд, чи өнөөдөр жаргалтай байна юу, эсвэл үгүй юу?

Ян:    Мэдээж би жаргалтай байна. Миний нөхөр энэ хорвоогийн хамгийн сайхан, хамгийн баян хүн! Би унтахдаа ч аз жаргалтай байдаг.

Эр:    Ноён Йе манай Шяосюаньд сайн ханддаг гэж би итгэж байна. Түүний хайхрамжгүй занд хууртах хэрэггүй, тэр үнэндээ их сэтгэл хөдлөл ихтэй, тийм биз?

Йе:    Нээрэн үү? Захирал миний эхнэрийг үнэхээр ойлгодог юм байна.

Эр:    Та буруугаар ойлгож. Шяосюань бид хоёр энэ асрамжинд хамт өссөн юм.

-------------------------------------------------------------------------------------

Ян:    За одоо бялуугаа хуваацгаая.

Йе:    Чи юу хүссэн бэ?

Жаал:   Би мэднэ. Би мэднэ. Шяосюань эгч асрамжийн газар барихыг хүссэн. Тэр асрамжинд нь бороотой үед дусаал гоожихгүй, хүйтэн салхи үлээхгүй. Зун нь тэнд сэрүүхэн, өвөл нь дулаахан байх болно.

Ян:    Чшшш! Тэнэг гэдэг нь, хэрэв хүслийг ил тод хэлбэл биелдэггүй юм. Алив, хурдхан бялуунаас ид.

Йе:    Лаатай хамт хүслээ хэлдэг нь ямар учиртай юм? Чи яагаад надтай хамт хүслээ хэлж болохгүй гэж?

Ян:    А?

Йе:    Хүслээ хэл.

Ян:    Би сургуультай, багш нартай, халаалттай, агааржуулагчтай, хоол болгондоо махтай, өдөр бүр өндөгтэй, бас үйлчлэгчтэй тийм асрамжийн газар барихыг хүсдэг.

Йе:    Байна. Намайг сонсч байна уу? Миний эхнэрийн хүсэлтийн дагуу асрамжийн газар барьж өг. Бас түүний нэрээр болго. Яг одооноос зохицуул.

Ян:    Йе Чэн, чи яагаад.... Йе Чэн, яагаад вэ? Надад далд санаа байгааг чи мэднэ. Тэгсэн ч гэсэн чи надад тусалж, миний хүслийг биелүүлэхэд бэлэн байна.

Йе:    Йе Чэний эхнэр ч гэсэн нийгэмд өөрийнхөө хувь нэмрийг оруулах ёстой, тийм үү? Хүсэл чинь биеллээ, бид одоо явж болох уу?

Ян:    Йе Чэн. Чи яагаад гэнэт надад ийм сайн болчихов?

Йе:    Энэ бол асрамжийн газар. Хэн хорвоо ертөнцтэй хэзээ ч танилцаагүй юм шиг аашилдаг юм? Явцгаая.

Ян:    Хүүхдүүд ээ, идэцгээ, идэцгээ.

-------------------------------------------------------------------------------------

Руо: Чэн ах аа. Та өөр эмэгтэйн төрсөн өдрийг яаж тэмдэглэдэг байна аа? Та зөвхөн минийх л болно. Зөвхөн минийх болно!

Эр:    Надтай хамтарч ажил. Тэр индранилийг авахад надад тусал. Би чамд Ян Шяосюаны учрыг олоход чинь туслана.  

Руо:  Чи Йе-ийн гэр бүлд өчнөөн жил амьдарчихаад одоо болтол индранилийг хулгайлж чадаагүй. Чи яагаад намайг авч чадна гэж бодсон юм?

Эр:    Би урд нь цор ганцаараа, бас боломж бага байсан. Харин одоо чи гадна дотны хүмүүстэй хамтарч ажиллах ёстой.

-------------------------------------------------------------------------------------

Руо:  Йе Чэн намайг аль хэдийн гадаад руу цөлсөн. Надад чиний итгэмжлэгдсэн хүн болох боломж хэвээрээ юу?

Эр:    Үүнийг надад үлдээ. Надад чамайг Йе-ийн гэрт буцааж аваачих нэг арга байгаа. Йе, Шяосюань хоёрыг нэгэн зэрэг үгүй хий.

Руо:  За, тохирлоо.  

-------------------------------------------------------------------------------------

Ван:  Залуу ноён Йе, өнгөрсөн удаа таны надад даалгасан ажил урагшилж байгаа.

Йе:    Намайг хүлээж бай, би удахгүй.

Ян:    За.

Эр:    Нууц ноёнтон уулзахаар болсон.

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Йе Чэн асрамжийн газар барихад надад тусалсан. Би дахиж индранилийг хулгайлах шаардлаггүй боллоо. Гэвч тэр нууц ноёнтон индранилийг хулгайлуулахаар дахиад хэн нэгнийг явуулж таарна. Би Йе Чэнд хэлэх ёстой.

Йе:    Хэрэв эхнэрийг тэр захиалагчтай холбоотойг нь мэдвэл би түүнийг махан таташ болгох болно!

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Би нууц ноёнтонтой уулзсаны дараа түүний хэн болохыг Йе Чэнд хэлнэ. Энэ түүнд асрамжийн газарт тусалсаных нь төлөө хариу болог.  

-------------------------------------------------------------------------------------

Руо:  Энэ Янь Шяосюань байна. Чи хүмүүсээрээ Янь Шяосюаны учрыг олуулна гэж хэлээгүй билүү? Энэ Янь Шяосюань өлөгчин яагаад энд байгаа юм?

Эр:    Миний хүмүүс илүү сайн ажиллаж, энэ Янь Шяосюаныг шууд л нааш нь хуурч авчирсан бололтой. Тиймээс яг одоо Янь Шяосюаны учрыг нь олцгооё!

-------------------------------------------------------------------------------------

Эр:    ДОХ-оор өвчлөгсөдийн эгнээнд тавтай морил!

Ян:    Та нар хэн бэ? Та нар яах гэж байна?

Эр:    Мэдээж ш дээ, чамайг ДОХ-оор халдварлуулна. Би өвчин авсанаас хойш нэг ч удаа эмэгтэй хүнтэй хавьтаагүй. Тиймээс энэ сайхан боломж болно.

Ян:    Чи зүрхлэх үү? Хэрэв миний нөхөр мэдвэл чи сайнаа үзээхгүй гэж мэд.

Эр:    Намайг зүгээр байлгаарай, бид бүгдээрээ л үхэх тавилантай хүмүүс. Тийм биз дээ, хамууд аа?

Эр1:  Тийм шүү, том ах аа. 

Ян:    Том ах аа, таныг авчирсан тэр хүнээс би хоёр дахин ихийг танд өгье. Үгүй ээ, үгүй, 20 дахин. 20 дахин. 

Эр:    Тэд бүгдээрээ занаж байна лээ. Мөнгө байгаад ямар хэрэгтэй гэж? 

Ян:    Баларлаа. Би одоо яах вэ? 

-------------------------------------------------------------------------------------

Ван:  Залуу ноёнтон Йе, индранил хулгайлагдсан тэр шөнийн хяналтын камерын бичлэг. Хуримын шөнө хадгалах өрөөний камерын бичлэг. Энэ хоёр бичлэгийг өндөр түвшний хакер гэмтээсэн учраас сэргээхийн тулд маш их хугацаа орсон. Тиймээс үүнийг засахын тулд хэдэн өдөр болсон.

Йе:    Энэ Ян Шяосюань байжээ. Түүнийг надад аваад ир.   

Ван:  Мэдлээ.

Йе:    Ян Шяосюань, энэ удаа чи юу гэхийг чинь харъя.

Ван:  Залуу ноёнтон, тоогүй юм болж. Залуу хатагтай цаг хагасын өмнө гарсан байна.

Йе:    Тийм байж. Ойлгомжтой, тэр шийтгүүлэхгүй гэж зугтсан байх нь. Ян Шяосюань, чи надаас зугтаж чадна гэж үнэхээр бодсон уу?

-------------------------------------------------------------------------------------

Эр:    Хамууд аа, алив хамтдаа хийцгээе!

Ян:    Нөхөр минь, чи яагаад энд байдаг билээ?

Эр:    Муу өлөгчин чинь яаж худлаа ярьдаг байна? Тэр сая энд байгаагүй билүү? Та нар юундаа зогссон юм? Бушуухан явж түүнийг ол!

Ян:    Энэ үл үзэгдэгч удаан барихгүй, би хурдхан зугтаах ёстой.

Эр:    Хүлээгээрэй!

Ян:    Энд ус асгарсан байсныг би мартчихаж!

Эр:    Яваарай.

Эр1:  Том ах аа, та яасан бэ?

Эр:    Сая хэн намайг цохьсон бэ?

Эр1:  Том ах аа! Тэр юу вэ?

Ян:    Муу ямбий хаалга ямар хүнд юм бэ!

Эр1:  Том ах аа, бид хий үзэгдэлтэй таарчихсан уу?

Эр:    Хий үзэгдэл ээ? Үхсний чинь! Бушуухан очоод тэр нэг юмыг бариадах!

Эр1:  Том ах аа, тэр юмыг сайн хараач дээ. Зөвхөн хувцас, өөр юу ч алга.

Эр:    Тиймээ, би харж байна. Та нар түүнийг хүсэхгүй байна уу? А? Та дөрөв юу хийгээд байгаа юм? Та нар ойлгохгүй байна уу? Цаг яваад байна. Одоо түүнийг барьж авах цаг нь болсон. Хэрэв та нар цаг алдаад байвал хий юм харж эхэлж мэднэ!

Йе:    Ян Шяосюань! 

-------------------------------------------------------------------------------------

Йе:    Ян Шяосюань! 

Ян:    Хурдхан явцгаая.

Йе:    Чи зугтаж зүрхлэх нь үү? Үз л дээ!

Ян:    Тэд бүгдээрээ гэмт хэрэгтнүүд. Хэрэв чи зугтахгүй бол өнгөрнө. Бас тэдэнтэй зууралдах хэрэггүй. Тэд бүгдээрээ ДОХ-той. Хэрэв чи тэдэнд хүрвэл өнгөрлөө гэсэн үг. Болгоомжтой!

Йе:    Ян Шяосюань! Тэднийг бүгдийг нь барь. Энэ бүхний ард хэн байгааг нь олж мэд.

Мэд:  Мэдлээ. Та түүнийг баривчилна гээгүй билүү? Та яагаад түүнийг дахиад аваад явчихав?

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Нөхөр минь, чи ДОХ-оор халдварлаагүйд итгэлтэй байна уу? Тэр цохиур дээр ДОХ-оор халдварласан цус байгаагүй юу? 

Йе:    Хэрэв чи үхтлээ айсан юм бол яах гэж миний өмнөөс цохиулсан юм?

Ян:    Аан, би тэр сандраанд бүр мартчихаж. Хэрэв би санаж байсан бол...

Йе:    Хэрэв чи санаж байсан бол намайг зүгээр л цохиулах байсан. Хүний үнэргүй амьтан.

Ян:    Би тийм гэж үү?

Йе:    Тиймээ. Хулгайч хүнд хүний мөс байдаг юм уу? Индранилийг хулгайлуулахаар хэн чамайг явуулсныг надад хэл.

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Хэрэв би үнэнийг хэлбэл цаашид бид хамтдаа энэ бүхний захиалагч нь хэн болохыг мэдэж чадна.

Йе:    Хэрэв эхнэрийг тэр захиалагчтай холбоотойг нь мэдвэл би түүнийг махан таташ болгох болно!

Ян:    Өө, үгүй ээ, би үүнийг хэлснээс үхсэн минь дээр! Нөхөр минь, чи дахиад л намайг сэжиглэж байна.

Йе:    Нотолгоог няцаах араггүй, чи яаж үгүйсгэмээр байна?

Ян:    Өө, үгүй ээ! Йе Чэн тэгэхээр Руо Руогийн устгасан хяналтын камерийн бичлэгийг сэргээчихэж! Би одоо яавал дээр вэ?

Йе:    Чи өөр юу хэлж чадах вэ?

Ян:    Энэ би гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ бас Линь миний цүнхэнд карт сэмхэн хийснээс болсон. Би хадгалах өрөөний хажуугаар гарч явтал дохиолол дуугарсан. Дараа нь юу болсныг чи мэднэ.

Йе:    За яахав, үүнийг бараг л шалтгаан гэж болно. Харин үүнийг юу гэхэв?

Ян:    Энэ би биш!  

Йе:    Ян Шяосюань. Одоо чи бүр ичихгүйгээр худлаа ярьж зүрхэлж байна уу? Энэ зураг дээрх хүний чихний ард чавганы өнгөтэй мэнгэ тодорхой харагдаж байгаа. Чи үүнийг яаж тайлбарлах гэж байна?

Ян:    Энэ мэнгэ биш, харин та нарыг лабораторид аваачиж араатан болгох үед тавьсан таних тэмдэг үү? 

Ян:    Энэ мэнгэ биш. Энэ... энэ намайг лабораторид аваачих үед тавьсан таних тэмдэг. Биднийг араатан гэдгийг харуулсан тэмдэг. Би сайхан амьдрах гэж маш их хичээсэн. Гэвч яагаад энэ вэ? Яагаад амьдралын бэрхшээл надад үүнийг үргэлж сануулдаг юм бэ? Яагаад надад үргэлж сануулаад байдаг юм?

Йе:    Ян Шяосюань, би чамд итгэх ёстой юу?   

Ван:  Залуу ноёнтоон, аймшигтай зүйл болж! Руо Руо ноцтой шархдаж, биеийн байдал нь хүнд байна!

Йе:    Юу?

Ян:    Линь гадаадад руу яваагүй билүү? Тэр яагаад буцаад ирэв? Хөөе, нөхөр минь хүлээгээч! Би ч гэсэн хамт явъя!

-------------------------------------------------------------------------------------

Йе:    Линь Руод юу тохиолдсон юм?

Ван:  Эмнэлэгт авчирсан хүний хэлснээр бол Руо Руо  оршуулгын газарт алтанзул цэцэг хулгайлагч нартай зодолдож, толгой руугаа тоосгоор цохиулсан гэсэн. Тэр одоо ч ухаангүй хэвээр.

Йе:    Оршуулгын газрын алтанзул цэцэгүүд....

Ван:  Та настанд зориулж суулгасан тэр алтан зул цэцэгүүд.  

Йе:    Тэнэг гэдэг нь!

Ян:    Линь Руо Руо ахижээ! Энэ удаа өөртөө гэмтэл учруулах төлөвлөгөө нь маш сайн болж.

Руо:  Яваач! Надад битгий хүр! Зайлаад өг!

Йе:    Юу болсон юм?

Руо:  Чэн ах аа! Чэн ах аа, намайг авраач! Би тариа хийлгэмээргүй байна! Би айгаад байна!

Ван:  Залуу ноёнтоон, хэрэв та хүсвэл…

Руо:  Ян Шяосюань, энэ удаа чамайг гарцаагүй хөөж таарна!

Йе:    Юу болсон юм?

Эмя:  Хатагтай Линь зэвэрсэн төмөр зүйлээр олон удаа зүсүүлсэн байна. Түүнд оёдол тавих хэрэгтэй.

Руо:  Чэн ах аа, би тийм юм хийлгэхгүй! Би тариа хийлгэснээс үхсэн минь дээр!

Йе:    Чи ямар дэмий юмаа яриад байна аа?

Руо:  Чэн ах аа, би мэднэ, намайг дээрдэхээр та гадаад руу явуулна. Тэгвэл би үхсэн минь дээр. Би амьд явж яах юм?   

Йе:    Руо Руо, сайтар тариа хийлгэ. Би чамайг гадаад руу явуулахгүй.

Руо:  Нээрэн үү?

Йе:    Би чамд хэзээ худлаа хэлсэн юм?

Руо:  Тэгвэл чигчий хуруугаар тангаргалцгаая. Ян Шяосюань, чи юу хийж байна аа?

Ян:    Уурлах хэрэггүй. Нөхөр минь, би ч гэсэн Линыг энд үлдээхийг хүсч байна. Алив үүнийг хамт хийцгээе.

Йе:    Тэгье.

Ян:    Мэдээж чи тангаргалж болно. Мянган жил болсон ч бодлоо битгий өөрчлөөрэй. За, за, за. Эмч ээ, хурдлаарай, түүнд тариаг нь хий.

Руо:  Муу өлөгчин, нэг л өдөр би чамайг инээдгүй болгоно!

Ян:    Чи ногооноороо байна даа. Тэгчихээд надтай бас тэмцэлдмээр л байна уу? Чи гэнэн хэвээрээ байна.

Руо:  Чэн ах аа, өвдөж байна! Үнэхээр өвдөж байна!

Йе:    Зүгээр, зүгээр.

Руо:  Чи ямар арга сэдэж байгаа бол? Намайг уйлж байхад Чэн ах миний талд байх болно.

Ян:    Нөхөөр, би сүмд очоод гурван удаа сөгдөж, ёсөн удаа мөргөж энэ сахиусыг авсан юм. Энэ ер бусын, муу сүнснүүдийг хөөдөг. Би үүнийг чамд өгье. Чи энэ Линь шиг хэзээ ч хүнд бэртэхгүй байх гэж би найдъя.

Йе:    Чи надад сахиусаа өгч байна. Чи үүндээ харамсахгүй юу?  

Ян:    Зүгээр дээ, надад чамд зориулсан ийм сахиус зөндөө байгаа.

Йе:    Тийм бол би энэ сахиусыг авъя.

Эмч:  Ноён Йе, хатагтай Йе хоёр сайхан харилцаатай юм.

Руо:  Би энэ сахиусыг Шиньюй гэдэг асрамжийн газрын захиралынд харсан юм шиг байна.

Йе:    Шиньюй асрамжийн газраа ?

Руо:  Тиймээ. Би үүнийг урд нь Доюэ-нд харж байсан.

Йе:    Гурван удаа сөгдөж, ёсөн удаа мөргөсөн авсан хосгүй эд.

Руо:  Ян Шяосюань, чи Чэн ахад худлаа хэлж яаж зүрхлэв ээ? Чи үхдэл болсон.

Ян:    Чи надад итгэхгүй хэвээрээ л байна.

Руо:  Ян Шяосюань, Чэн ах бол энэ дэлхийн хамгийн хосгүй хүн. Түүний өмсдөг бүх юм захиалгаар хийгдсэн. Чи бусад хүмүүст байдаг зүйлийг түүнд өгч яаж чадаж байна?

Йе:    Тэгэхээр миний сахиус Шиньюй асрамжийн газрын захиралынхтай адилхан байх нь.

Ян:    Арай өөр. Лян захиралынх минийхтэй зөвхөн жаахан төстэй. Минийх дотроо сийлсэн юмтай. Хар даа, энэ миний од байна. Би тэр аймшигтай газраас зугтахдаа энэ одыг авсан юм. Хэрэв чи надад итгэхгүй бол буцаагаад өгчих. 

Йе:    Чиний өгсөн юмыг буцааж өгөх шалтгаан алга.

Ян:    Би чамд итгэдэггүй гэж чи боддоггүй биз дээ?

Руо:  Чэн ах аа, одоо аялал жуулчлалын олон газруудад ингэж сийлэх үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс энэ онцгой гэсэн үг биш.

Ян:    Чи амаа хамхиач!

Йе:    Тэнд сийлэх үйлчилгээ байсан ч энэ нь тэр газар онцгой гэсэн үг биш. Өөрийгөө маллах хэрэггүй.

Руо:  А? Чэн ах аа, тэр...

Йе:    Ван Ма.

Ван:  Залуу эзэнтээн.

Йе:    Лянь захиралын сахиусыг худалдаж авах хүнийг олж явуул. Ямар үнэтэй болохыг нь мэд.   

Ван:  Мэдлээ.

Йе:    Энийг л хэлээд байгаа юм ш дээ.

Ян:    Чи хэдийг төлмөөр байгаа юм? 100 сая юанаар авах уу?

Йе:    Хэрэв тэр зүрхэлж хэлбэл би зүрхэлж авах болно.

Ян:    100 сая юанаар хоёр ч хүүхдийн асрамж барьж болно. Нэгийг эсвэл хоёрыг.

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Нэгийг эсвэл хоёрыг.

Руо:  Хөөе, чи яагаад байгаа юм бэ?

Ян:    100 асрамжийн газар.

Йе:    Чи цэцэрлэгт хүрээлэн барихыг хүсдэг үү?

Ян:    Дэлхийн бүх хүүхдүүд яг над шиг өөрийн гэсэн сайхан гэр оронтой болно гэж би найддаг.

Йе:    Сахиусыг чинь бодоод би чиний нэрээр “Шөнийн зах” санг байгуулна. Би чиний хүссэнээр чинь асрамжийн газар бариулна.

Руо:  Чэн ах аа...

Ян:    Энэ чинь...

Йе:    Би чамд хэзээ худлаа хэлсэн юм?

Ян:    Чиний сайхан сэтгэлд баярлалаа.

Руо:  Чен ах аа.

Йе:    Битгий уйл. Муухай байна. Руо Руо, чамайг дээрдэхээр чинь ээж ирж чамайг авна. Чи сайтар амрах хэрэгтэй.

Ян:    За юу?

Руо:  Чэн ах аа. Чэн ах аа! Новш гэж! Ян Шяосюань, муу шулам! Чи Чэн ахыг ховсдож, тэр чиний хэлсэн бүхнийг дагадаг болжээ! Чиний хүмүүс хаана байна? Тэднийг над руу явуул.

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Том босс тушааж байна. Өнөө орой зааварчилгаа авахаар 221 номерын өрөөнд ир. 221 чинь Руо Руо-ийн өрөө биз дээ? Энэ Руо Руо арай Йе овогтын индранилыг хулгайлахыг зохион байгуулагч нь биш байгаа?

-------------------------------------------------------------------------------------

Руо:  Тэр яагаад одоо болтол ирсэнгүй вэ? Энэ чинь 22-р давхар. Чи яаж наашаа орж ирэв?

Ян:    Дэмий юм ярихаа боль. Чи надаас юу хүсээв? Би яах ёстой вэ?

Руо:  Миний босс индранилийг хулгайлахад чинь намайг туслахыг хүссэн, хариуд нь би Ян Шяосюаны учрыг олоход чи надад туслана.

Ян:    Тэгэхээр, зохион байгуулагч нь индранилийг хулгайлуулахаар Линь Руо Руо-г хөлсөлсөн байх нь ээ. Чи миний учрыг яаж олохыг чинь би хармаар байна. Чи юу хийлгэмээр байна?

Руо:  Надад Ян Шяосюаны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй. Тэр юунаас их айдаг вэ? Түүнд юу их таалагддаг вэ? Хэдий тодорхой байна тэр тусмаа сайн. Энэ мэдээлэл үнэн байх ёстой, тэгж байж би тэр өлөгчний учрыг олж чадна.

Ян:    Цаг хагасийн цагийн дараа мэдээлэл аваарай.

Руо:  Сайн байна. Хөөх, ямар мундаг хүн надад туслаж байна аа! Энэ удаа Ян Шяосюань чи өнгөрсөн!

-------------------------------------------------------------------------------------

Йе:    Чи юу хийж байна аа? Чи юу хийж байгаа юм?

Ян:    Тэр намайг Линь Руогийн палатанд үсэрч орохыг хараагүй биз дээ? Би энэ удаа юу гэж тайлбарлах вэ?

Йе:    Би чамайг хүслээ биелүүлэхэд чинь туслах өөр юуг чи хүсч байна? Чи яагаад дээвэр дээрээс үсэрч амиа хорлох гэж тэмүүлээд байгаа юм?

Ян:    А? Амиа хорлох оо?

Йе:    Үгүй гэж үү? Хэрэв би чамайг барьж аваагүй бол чи хэдийн үхсэн байх байсан.

Ян:    Чи ч гэсэн намайг айлгачихлаа. Би зүгээр л өөрийгөө араатан болсон гэж мэдрээд. Тэгээд л хэсэг зуур юм бодох чадваргүй болчихсон. Энэ мөчөөс дахиж энэ давтагдахгүй.

Йе:    Чи араатан биш. Энэ мөчөөс чамайг араатан гэж хэлж зүрхэлж, Йе Чэн миний эсрэг бас чиний эсрэг мөчөөрхсөн хүнийг би өршөөхгүй.

Ян:    Нөхөр минь, чи үнэхээр сайхан сэтгэлтэй. Хүслээ биелүүлэхэд минь тусалсан чамд баярлалаа. Хариуд нь би индранилд шунасан тэр этгээдүүдийг заавал олж өгнө.

Йе:    Ян Шяосюань, би чамд анхааруулъя, хэрэв чи үхдэг юм бол би асрамжийн газарт хөрөнгө хандивлах төлөвлөгөөгөө цуцлана.

Ян:    Санаа зоволтгүй, би үхэхгүй.             

-------------------------------------------------------------------------------------

Руо:     Ян Шяосюань, 8 насандаа өнчирч,  Шиньюй хүүхдийн асрамжийн газарт үрчлэгдсэн. Тэр нохойноос хамгийн их айдаг, бас галууны мөчинд хамгийн дуртай. Юу вэ?

-------------------------------------------------------------------------------------

Ян:   Гэртээ байх ямар сайхан юм бэ?  

Руо:  Түүний мэдээлэл хэр үнэн болохыг эхлээд шалгая.

Ян:    Яанаа, туслаарай! Нөхөөр, тэнд нохой байна.

Руо:  Яасан бэ? Энэ нохой ийм хөөрхөн.

Ян:    Надаас холдуул. Холдуулаач.

Руо:  Түүний мэдээлэл үнэхээр зөв байна. Ян Шяосюань үнэхээр нохойноос айдаг байх нь. Янзтай. Чэн ах аа. Энэ эзэнгүй нохойг би сая гудамжнаас авсан юм. Таныг жаахан байхад танд байсан гөлөгтэй энэ маш адилхан.

Ян:    Уучлаарай. Би хэтэрхий огцом хүлээж авчихаж. Намайг хүүхэд байхад торонд байлгаж, олон нохойнуудаар хазуулдаг байсан юм. Тэгээд л би ийм болчихсон. Миний нөхөр нохойнд хайртай юм бол би ч гэсэн цаашид түүнийг хайрлах гэж хичээх болно.

Йе:    Хэрэв чамд нохой таалагддаггүй бол таалагдахгүй л байг. Чамд сануулж байх шаардлага надад байхгүй.

Ян:    Йе Чэн, чи яагаад надад ийм сайн байдаг юм?

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Энд галууны мөч байна.

Руо:  Чи нээрэн галууны мөч идэж байгаа юм уу? Чэн ах аа, энэ үнэхээр сэжгийн юм! Тэрний мэдээлэл бас л үнэж байж таарлаа. Ян Шяосюань үнэхээр галууны мөчинд дуртай юм байна. Чэн ах аа, би жаахан байхдаа замын хажууд галууны мөч идэж байсан хүнийг хараад шууд огиулж байсан. Чэн ах Ян Шяосюаныг үхтлээ үзэн ядах нь гарцаагүй.

Ян:    Энэ муухай биш. Энэ сайхан үнэртэж байна. Бас халуун ногоотой.

Руо:  Муухай үнэртэж байна! Ёстой муухай!  

Ян:    Энэ муухай биш, мэдээж сайхан үнэртэй бас зөөлхөн. Амсаж үзмээр байна уу? Би чамайг баячууд шиг ядуус бидний  иддэг хоолыг ярвайж хардаг хүн биш гэж боддог байсан. Миний буруу байж. Би энийг одоохон хураалаа, би гэрийг нь чинь бохирлмооргүй байна.    

Йе:    Хүлээ. Чи дахиад нэг хэлээдэх.

Руо:  Ян Шяосюань, чи үхдэл болсон!

Ян:    Би юу давтаж хэлэх гэж?

Йе:    Шяосюань, дахиад хэлээдэх! Юу гэсэн бэ? Наадах аа дахиад нэг давтаадах!

Руо:  Ах аа, танд энэ сэжгийн биш үү? Тэр галууны мөч идсэн ш дээ!

Йе:    Галууны мөч хоргүй биз дээ, тийм үү?

Ян:    Энэ тийм биш. Ямар сайхан үнэртэй гээч! Чи сая миний уруулыг галууны мөч шиг гэж байна уу? Чи арай хэтэрч байна.

Йе:    Би арай хэтэрсээн? Чи хатагтай Йений хувиар...

Ян:    Би яагаад ийм бүдүүлэг авирлаж байна гэж үү?

Йе:    Энэ миний гэр. Энэ чиний гэр бас биш үү? 

Ян:    Би энд ердөө л түр байрлаж байгаа.

Йе:    Ван Ма.

Ван:  За, залуу ноёнтон.

Йе:    Өмчлөх эрхийн баримтанд залуу хатагтайг нэмж оруул.

Ван:  Мэдлээ.

Ян:    Яагаад?

Руо:  Үгүй ээ, Чэн ах аа! Энэ байшинг үе дамжуулан өвлүүлэх гэж настай хатагтай Йе танд үлдээсэн.

Йе:    Руо Руо. Би өмчлөх эрхийн баримтанд эхнэрийнхээ нэрийг нэмсэн. Надад чиний зөвшөөрөл бас хэрэгтэй.

Ян:    Йе Чэн, би нэг л сайн ойлгохгүй байна. Чи яах гэж миний төлөө энэ бүхнийг хийдэг юм бэ?  

-------------------------------------------------------------------------------------

Руо:  Ян Шяосюань гэдэг муу зальт үнэг миний ах Чэний сайхан хуурч, ах түүнд бүр байшингаа хүртэл өгчихлөө! Үгүй ээ, Ян Шяосюань үхэх ёстой! Тэр үхэж байж л Чэн ахад төвөг удахгүй болно! Өнөө орой Йе овогтын харшид уулзъя.

Ян:    Чи өнөө орой хүрээд ирээрэй. Линь Руо. Чи өнөө орой намайг яахыг чинь харъя л даа.

-------------------------------------------------------------------------------------

Руо:  Тэр хэдийн ирсэн байх ёстой. 

Ян:    Сайн уу.

Руо:  Хөөе, чи яаж дотогшоо оров оо? Чамайг хэн ч хараагүй юу?

Ян:    Дэмий ярихаа боль.

Руо:  Өнгөрсөн удаагийн мэдээлэл чинь батлагдсан. Одоо бидэнд сүүлчийн алхамыг хийнэ. Миний зорилго Ян Шяосюаныг алах!

Ян:    Миний даалгавар бол хэнийг ч алахгүйгээр индранилийг хулгайлах.

Руо:  Хөөе, чи хэнийг ч алах хэрэггүй, би чамд индранилийг хулгайлахад тусалж чадна. Чиний хийх юм бол асрамжийн газраас хүүхэд хулгайлж, харин Ян Шяосюань түүнийг аврахын тулд индранилийг чамд аваачиж өгнө. Түүний дараа Ян Шяосюань үхсэний дараа чи индранилаа ч авна. Нэг сумаар хоёр туулай буудна!

Ян:    Энэ нялзрай өлөгчин жигшмээр гэдэг нь! Гэхдээ би индранилийг хулгайлах зохион байгуулагчийн нэрээр тоглоод байж чадна. Сайхан төлөвлөгөө байна, гэхдээ хэрэв Ян Шяосюань хуурамч индранил авчирвал яахав? Эцсийн дүндээ бүх индранилууд адилхан харагддаг.

Руо:  Санаа зоволтгүй. Томчуул барааг шалгаал үзчихнэ.

Ян:    За яахав, тийм бол би...

Руо:  Чэн ах!

-------------------------------------------------------------------------------------

Руо:  Чэн ах! Түргэлээч! Яваач, юундаа зогсоод байсан юм? Түргэл! Чэн ах аа. Та юунд ирэв?

Ван:  Залуу эзэнтэн, 20 жилийн өмнө настай хатагтайг хөнөөсөн Шюэ Шинь эх орондоо буцаж ирсэн байна. Харин хатагтай Линь түүнтэй хэдийн холбоо тогтоосон байна. Би залуу хатагтайд муу юм болох вий гэхээс эмээх юм.

Йе:    Тэр 20 жилийн өмнө Йе овогтын гэр бүлийн индранилийг авах гэсэндээ ямар ч эргэлзээгүйгээр төрсөн эгчийгээ хөнөөсөн. Буцаад ирсэнд нь талархъя. Сайтар ажиглаж тандаж байгаарай. Араас чинь хэн ч дагах ёсгүйг анхаар.

Ван:  Мэдлээ.

-------------------------------------------------------------------------------------

Йе:    Руо Руо, чи миний дүү. Чамайг хэн ч гомдоосон байсан зүгээр л надад хэлж бай, тэднийг учрыг олоход чинь би чамд туслана. 

Руо:  Тэгвэл чиний учрыг нь олох хүн Ян Шяосюань байвал яахав?

Йе:    Ян Шяосюань чамтай толхилцохыг хүсэхгүй. Миний үгийг санаж яв. Сайхан амраарай.

Руо:  Хөөе... яг бодож байсан шиг Ян Шяосюань үхсэн цагт Чэн ах минийх болно.

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Би энэ хэрэггүй үл үзэгдэх техникээ хэзээ хянаж чаддаг болох юм бол?

Йе:    Ян Шяосюань, чи яагаад ингэтлээ айсан юм? Би урд нь чамайг ийм царайтай байхыг ер хараагүй.

Ян:    Би одоо болтол дасахгүй байгаа. Эцсийн эцэст хачин байгаа биз?

Йе:    Хачирхалтай юм биш. Хэрэв Линь Руо Руо чамд төвөг удаад байвал чи надад даруйхан хэлээрэй.

Ян:    Чи намайг Руо Руотой уулзсан гэж сэжиглээд байгаа юм уу? Үгүй баймаар. Намайг өрөөндөө ирэхэд миний үл үзэгдэх техник байхгүй болсон.

Йе:    Ян Шяосюань?

Ян:    Линь жаахан эрх танхи, дураараа зантай. Гэхдээ тэр муугүй эмэгтэй.

Ян:    Санаа зоволтгүй, Линь надад төвөг учруулахгүй.

Йе:    Чамд хэн ч төвөг удсан надад дор нь дуулгаж бай.

Ян:    Йе Чэн, чи өнөөдөр яачихсан юм бэ? Ямар нэг юм болсон уу?

Йе:    Зүгээр. Эцсийн эцэст чи хамгаалуулахын тулд Йе овогтын гишүүнтэй гэрлэсэн, тиймээс мэдээж би хэлсэндээ хүрэх ёстой.  

Ян:    Өө, баярлалаа, нөхөр минь.

Йе:    Тийм бол чи одоо амар.

Ян:    За. Йе Чэн, чи намайг чухам хэн гэдгийг мэдсэн бол чи надтай дахиж хэзээ ч ингэж харьцахгүй байсан.

-------------------------------------------------------------------------------------

Ван:  Залуу ноёнтон. Бид хатагтайн гар утасны мэдээллийг олж авлаа. Шюэ Шинь Гу Юаны хүүхдийг хулгайлахаар хэдэн хүн илгээсэн байна. Хатагтайгаар индранилийг авчруулж түүгээр солилцоо хийхийг шаардах юм гэнэ.

Йе:    Тэгж таарахгүй!

Ван:  Гэхдээ залуу ноёнтон, хэрэв та ийм байдалтай хүүхдийг аврахаар явбал залуу хатагтай таны сул тал гэсэн үг болно.

Йе:    Тэгвэл Шюэ Шинь намайг харцаараа сүрдүүлж, ямар нэг юмаар дарамтлах гэх болно. Би Шюэ Шиньд заавал нэг сэдэл өгөх ёстой.

Ван:  Залуу ноёнтон, тийшээ явах дэндүү осолтой! Залуу ноёнтон!  

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Би Лянь захиралд хүүхэд хулгайлах гэж байгааг хэлэх ёстой. Йе Чэнь намайг харахгүйн тулд үл үзэгдэгч техникээ хэрэглээд үзье.

Ван:  Тэд тийм ичгүүргүй загнаж, хүүхэд хулгайлахаар биднийг сүрдүүлнэ гэж би санасангүй.

Ян:    Хэн хүүхэд хулгайлсан гэж? Би хуруугаа ч хөдөлгөөгүй байхад.

Йе:    Чи гэрт үлдээд Ян Шяосюаныг харж бай. Түүнийг гадагш нь гаргаж болохгүй. Хүүхэд хулгайлсныг түүнд битгий хэлээрэй.

Ван:  Залуу ноёнтон, гуйя, болгоомжтой байгаарай!    

-------------------------------------------------------------------------------------

Эр:    Хан захирал зөвхөн индранилтай хүнийг оруулж бусдыг нь оруулахгүй байхыг тушаасан.

Руо:  Юу болоод байна аа? Яагаад тэр гэж? Ян Шяосюань хаана байна?

Шюэ: Йе Чэн үнэнч амраг хэвээрээ байгаа бололтой. Тэр Ян Шяосюаны утасны мессежийг олж аваад түүнийг хамгаалахаар ирсэн байна.

Руо:  Та яагаад түүнийг тэгтлээ хамгаалдаг юм? Та түүнийг хамгаалах тусам би түүнийг алахыг маш их хүсч байна.

Шюэ: Эх чинь амь насаараа хамгаалсан индранилийг чи нэг эмэгтэйгээс болж өгнө гэж би хэзээ ч бодсонгүй.  

Ян:    Хатагтай Йе индранилийг хамгаалж байгаад амиа алджээ? Намайг индранилийг хулгайлахад хүргэсэн хүн энэ бололтой. Тэр Йе Чэнтэй танил гэдгийг би төсөөлсөн ч үгүй.

Йе:    Олон юм ярихаа боль. Би индранилийг авчирлаа. Хүүхдийг тавьж явуул.

Шюэ: Эхлээд чулууг шалгаж үзнэ.

Руо:  Би яагаад энд ирсэнийг миний ах яагаад асуухгүй байгаа юм?

Ян:    Чи энэ хорон санаатанд яагаад ийм ойртсон юм бэ? Чи өөр юу асуулгамаар байна?

Йе:    Би цуст алуурчинг 20 жил хайсан. Түүнийг эх орондоо ирэхэд нь миний хүмүүс дагасан юм. Гэвч түүнтэй  эхэлж холбогдох хүн нь чи байсан гэж би огт бодсонгүй. Линь Руо, чи намайг үнэхээр их гонсойлголоо.

Руо:  Харин гонсойсон гэнэ ээ? Гонсойх ёстой хүний нэг нь харин ч би, тийм үү? Та намайг насан туршдаа харж хандана гэж ээжид минь амласан. Гэвч Ян Шяосюань гарч ирснээс хойш та надад санаа тавьсан билүү? Та үргэлж… Би үргэлж танд хамаагүй юм шиг байсан.       

-------------------------------------------------------------------------------------

Йе:    Чамайг харж хандана гэж амласан. Энэ бүх хугацаанд би чамд яг төрсөн дүү шигээ хандаж, чамтай шударга бус хандахаас үргэлж хамгаалдаг байсан, үгүй гэж үү?

Руо:  Хэн таны дүү болохыг хүсэх юм? Би таны эхнэр болохыг хүсдэг.

Шюэ: Хаалгыг хаа!

-------------------------------------------------------------------------------------

Йе:    Намайг ингэлээ гээд хэрэг байна уу? Ичгүүргүй юмнууд!

Шюэ: Миний хувьд бүх юм боломжтой!      

Руо:  Чэн ах аа, та өөртөө л санаа тавих хэрэгтэй. Таны байгаа наад нууц өрөө чинь мөсөн өрөө болно. Та хөдлөх чадваргүй болсны дараа таны би минийх болох болно. Йе овогтын бүх юм минийх болно.

Йе:    Битгий мөрөөд!   

Руо:  Энэ бол мөрөөдөл. Та удахгүй мэдэх болно. Энэ мөсөн хаалгыг нээж чадах хүмүүс нь зөвхөн бид. Өө, үгүй ээ. Бид гурав. Гурав дахь нь бидний хөлсөлсөн хүн. Мэдээж тэр таныг аврахаар ирэхгүй. Тиймээс Чэн ах минь эцсийн дүндээ минийх л болно. Юу болоод байна аа? Индранил хуурамч байжээ?

Шюэ: Индранил жинхэнэ. Тэр дохиолол суулгасан байна. Байршлыг нь тогтоох л юм бол цагдаа нар хүрч ирнэ.

Руо:  Тэгвэл бид одоо яах вэ?

Шюэ: Зугтана.

Руо:  Хүлээгээч. Энэ хаалгыг хэн ч онгойлгож чадахгүй. Хэрэв Чэн ах тэр дотор үхчихвэл яахав?

Шюэ: Чи түүнийг үхүүлмээр байна уу, эсвэл өөрийгөө юу?   

Руо:  Та юу хийгээд байна аа? Явцгаая л даа!

Шюэ: Хэн нэгэн индранилийг хулгайлчихлаа!

Руо:  Тэр индранилийг март! Удахгүй энд цагдаа нар ирнэ! Явцгаая! Явцгаая!

Йе:    Хүн байна уу? Хүн байна уу?

Ян:    Хэрэв би онгойлгоод орвол тэр намайг мэдчихнэ. Йе Чэн намайг баривчлуулах нь гарцаагүй. Хэдийн эхлүүлсэн хүүхдийн асрамжийн барилгын ажил зогсож таарна. Бодох ч хэрэггүй.   

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Би сургуультай, багш нартай, халаалттай, агааржуулагчтай, хоол болгондоо махтай, өдөр бүр өндөгтэй, бас үйлчлэгчтэй тийм асрамжийн газар барихыг хүсдэг.

Йе:    Байна. Намайг сонсч байна уу? Миний эхнэрийн хүсэлтийн дагуу асрамжийн газар барьж өг. Бас түүний нэрэмжит болго.

-------------------------------------------------------------------------------------

Йе:    Өмчлөх эрхийн баримтанд залуу хатагтайг нэмж оруул.

Ван:  Мэдлээ.

Ян:    За яахав, буянаараа болог. Би өөрөө хүүхдийн асрамжийг барьж босгоно. Йе Чэн, би чамтай өртэй баймааргүй байна. Йе Чэн! Йе Чэн! Йе Чэн! Энэ би байна. Йе Чэн.

Йе:    Чи гэртээ байхгүй яах гэж ирээв?

Ян:    Би араас чинь дагаад. Йе Чэн!

Ван:  Алив, холд! Залуу ноёнтон! Залуу ноёнтон, залуу ноёнтон, сэргээрэй!

-------------------------------------------------------------------------------------

Ван:  Залуу ноёнтон, та ухаан орлоо. Залуу ноёнтон, та эхлээд эмээ уучих.

Йе:    Ойртоод ир.

Ян:    А? Тэр яагаад намайг хэн гэдгийг асуухгүй байна? Тэр хөлдөөд ой санамжаа алдчихсан уу?

Ван:  Хатагтай, та залуу ноёнтонд эмийг нь өгөөрэй.

Ян:    Нөхөөр, эхлээд энэ эмийг уучих.

Йе:    Чи Шюэ Шиньтэй ямар холбоотой вэ?

Ян:    Бид ямар ч холбоогүй.

Йе:    Би Шюэ Шинь хэн болохыг ч хэлээгүй байхад чи түүнтэй ямар ч холбоогүй гэж хэллээ.

Ян:    Би тэр хүнийг мэдэхгүй болоод л бид ямар ч холбоогүй гэж хэлсэн.

Йе:    Тийм бол чи тэр лабораторийн карт түлхүүрийг хаанаас авсан?

Ян:    Би тэрийг олсон юм.

Йе:    Дахиад асууя.

Ян:    Нөхөр минь, хэрэггүй. Би үнэндээ тэрийг Лины унтлагын өрөөний үүднээс олсон.

Йе:    Тэгвэл чи яах гэж лаборторид очсон бэ?

Ян:    Түүнд карт түлхүүрийг нь буцааж өгөх гэж. Лин маш яарч явсан болохоор би хойноос нь хичнээн дуудаад ч тэр намайг сонсоогүй. Тэгээд л би хойноос нь явахаас араггүй болсон.

Йе:    Чи тэр картыг аваачиж өгөхөөр явсан гэдэгт намайг итгэнэ гэж бодсон уу? 

Ян:    Линь бүр анхнаасаа л надад дургүй байсныг чи мэднэ. Хэрэв би түүнд юмыг нь хурдхан аваачиж өгөхгүй бол тэр намайг хулгайлсан гэж чамд хэлбэл яахав?

Йе:    Би чиний хэлсэн үг бүрийг шалгана. Хэрэв чи надад худлаа хэлснийг мэдвэл би чамайг энэ гэрээс ч хэзээ ч гаргахгүй. Дараагийн хоёр хоногт чи гэртээ байна. Хаашаа ч битгий яв.

Ян:    Би эхлээд хүүхдийн асрамжид очиж болох уу?

Йе:    Чи тохиролцох эрхтэй гэж бодсоор л байна уу?

Ян:    Ойлголоо. Чи сайхан амраарай.

Ван:  Залуу ноёнтон, залуу хатагтайг үгэнд итгэж болно гэж би бодохгүй байна.

Йе:    Ян Шяосюаны үгэнд итгэж болох уу, үгүй юуг би шийднэ. Чи энийг надад заахгүй.

Ван:  Мэдлээ.  

Йе:    Ирэх хоёр өдөрт түүнийг сайтар харж байгаарай. Түүнийг гэрээс гаргаж болохгүй.

Ван:  За. Залуу ноёнтон, энэ юу вэ? Энэ чимээ гал тогооноос гарах шиг боллоо. Би очиж харъя.

-------------------------------------------------------------------------------------

Ван:  Залуу хатагтай, та юу хийж байна аа?

Ян:    Би бялуу хийсэн юм.

Ван:  Хэрэв залуу хатагтай бялуу идмээр байвал зүгээр л ахлах тогоочид хэлээд хийлгэж бай.

Ян:    Хэрэв тэр миний хүссэн бялууг хийж чадахгүй бол?

Ван:  Тэгвэл залуу хатагтай, та дэлгүүрээс дуртай бялуугаа авч болно.

Ян:    Би хүүхдийн асрамжийн дэргэдэх дэлгүүрээс жимстэй бялуу авч идмээр байна.  

Ван:  Залуу хатагтай жимстэй бялуу идэхийг хүсчээ?

-------------------------------------------------------------------------------------

Ван:  Залуу ноёнтон, залуу хатагтай жимстэй бялуу идмээр байна гэнэ. Энэ ямар нэг учиртай юу?

Йе:    Тэр жимстэй бялуу идэхийг хүссэн үү?

Хүүхдүүд:  Эгч гунигтай үедээ жимстэй бялуу иддэг.

Йе:    Тэр гунигтай байгаа бололтой. Би өөрөө явж авчирна.

Ван:  За.  

-------------------------------------------------------------------------------------

Йе:    Йе овогт чамайг жаргалтай байлгаж чадаж байна уу?

Ян:    Йен Чэн.

-------------------------------------------------------------------------------------

Йен:  Энэ асрамжийн газар биш. Газарт унасан юмыг түүж авч идэх хэрэггүй.

Ян:    Би идэх гээгүй, би ердөө л цэвэрлэх гэж байна.

Йен:  Тэгэх ч хэрэггүй. Ван Ма хүрч ирээд цэвэрлэчихнэ. Ван Ма.

Ян:    Ван эгч ээ, хайран юм! Би зөвхөн хоёрхон халбагыг идсэн.

Йен:  Юунд нь харамсдаг юм? Энэ ердөө л бялуу. Би дахиад авч өгье.

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Үнэхээр амттай. Үнэхээр жаргалтай байна!

Хүүхдүүд:  Матча бялуу маш амттай! 

Ян:    Чи намайг хүүхдүүдтэй уулзаж болохгүй гэж хэлээгүй билүү? Чи яагаад гэнэт дахиад зөвшөөрсөн юм?

Йе:    Учир нь чи жимстэй бялуу идэж байхдаа маш муухай харагдаж байсан.

Ян:    Нөхөөр, одоо би сайхан харагдаж байна уу, а?

Йе:    Муухай байснаас арай жаахан дээр болж.

Ян:    Нөхөр минь, надад чиний зөрүүд зан таалагддаг.

Йе:    Үгүй ээ. Идээрэй. Идээд бай.

Ян:    Йе Чэн, надад итгээрэй. Би чамд хэзээ ч хор учруулахгүй.

Ван:  Залуу эзэгтэйг хардах залуу ноёнтоны хардлага хараахан арилаагүй байна, түүнд тэгтлээ  их итгэх нь аюултай. Та өөрийгөө боддоггүй байж болно, харин би таныг бодох ёстой. Даруйхан хөдөлж эхэл.

Ян:    Нөхөр минь, өнөөдөр ийшээ надтай хамт ирсэнд баярлалаа. Санаа зоволтгүй. Би ирэх хоёр хоногт хаашаа ч явахгүй.

Йе:    Тэр нь дээр.

Ян:    Би илүү хичээх болно.

Йе:    Юу болсон? Чи Шюэ Шины байгаа газрыг тодруулсан уу? Чи эхлээд гарч бай. Надад зохицуулах нэг ажил байна. Би жолоочид чамайг ирж ав гэж хэлнэ. Гэртээ хоёр хоног байж бай, тэгээд хаашаа ч битгий гараарай.

Ян:    За. Ойлголоо.

Эр:    Ноёнтон таныг гэрт чинь хүргэ гэж надад хэлсэн.

Ян:    Ван Ма? Та яагаад энд байдаг юм? Энэ юу вэ? 

Ван:  Намайг уучлаарай, залуу хатагтай. Гэвч би залуу ноёнтоны аюулгүй байдлын төлөө үүнийг хийхээс араггүй. Явцгаая.

-------------------------------------------------------------------------------------

Ван:  Надад байгаа мэдээллээр бол Ян Шяосюань могойноос айдаг, мөн айдаснаас болж шаналдаг. Түүнийг харанхуй өрөөнд хоривол тэр Шюэ Шинээс заавал тусламж гуйж таарна.

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Би хаана байна аа? Энд ямар харанхуй юм бэ.

Йе:    Чи Шюэ Шинтэй ямар холбоотойгоо надад хэл.

Ян:    Йе Чэн! Йе Чэн, намайг эхлээд эндээс гаргаач. Энд харанхуй байна. Би айж байна.

Йе:    Хэрэв чи хэлэхгүй бол наанаа үүрд үлдэх болно. Болгоомжтой байгаарай. Чи надад хэлэх л юм бол....

Ван:  За, залуу ноёнтон, би удахгүй очлоо. Хэрэв тэр өөрийнхөө мөн чанарыг илчлэхгүй бол үхэх ёстой.  

Эр:    Мэдлээ.

Ван:  Залуу ноёнтонд хор хүргэдэг хэн ч бай, үгүй болно.

-------------------------------------------------------------------------------------

Йе:    Энэ ердөө л цуу яриа. Фаны зорилго бол Ян Шяосюаныг хулгайлах.

Ван:  Залуу эзэнтэн, таны гар цус болчихож. Цагдаа нар хотоор нэг хайж байгаа. Хэрэв чи Ян Шяосюаныг  олохгүй бол түүнтэй хамт булшлагдана гэж мэд. 

-------------------------------------------------------------------------------------

Ван:  Гэхдээ, хэрэв залуу хатагтай Шюэ Шинь хоёр хамт зугтсан бол...

Йе:    Тийм бол Шюэ Шинийг ал! Чи миний эхнэрийг буцааж авчрах ёстой.         

Ван:  Мэдлээ, ноёнтоон.

-------------------------------------------------------------------------------------

Эр:    Могойг гарга.

Ян:    Могой, могой. Хэрэв та нар намайг ийм аргаар Шюэ Шинтэй холбохоор албадаж байгаа бол би өөрийгээ хэн гэдгийг хэзээ ч хэлэхгүй.

-------------------------------------------------------------------------------------

Ван:  Залуу ноёнтон, та 48 цаг унтсангүй. Та хариад унтаж амарч болохгүй юу? Залуу хатагтай таныг ийм байдалтай байгааг хараад сэтгэлээр унана даа. 

Йе:    Бид дахиад хоёр газрыг шалгах хэрэгтэй байна. Ван Ма, чи АйКэйИЭй-д хэр удаж байна?

Ван:  Бүтэн 24 жил.

Йе:    24 жил гэдэг чинь ахмад ажилтан гэсэн үг. Хэрэв чи урвасан бол гарах үр дагвар нь ямар байхыг сайн мэдэж байгаа.

Ван:  Залуу ноён, ямар утгаар хэлснийг би ойлгосонгүй. Чи мэдэж байгаа, Шюэ Шинь  Ян Шяосюаныг хулгайлсан гэх мэдээг хэн нэгнээр дамжуулан илгээсэн хүн нь чи. Би чамд Ян Шяосюаныг машинаар очоод ав гэж хэлэхдээ ямар замаар явахыг чинь хэлсэн. Та нар Наньлинь агуулахын хажуугаар хоёр ч удаа өнгөрч, чи жолоочид тойруу замаар яв гэж хэлсэн.     

Ван:  Залуу ноёнтон, би...

Йе:    Чи үүнийгээ үгүйсгэсээр л байх уу?

Ван:  Залуу ноёнтон, энэ миний буруу!

Йе:    Хэлээдэх! Ян Шяосюань одоо хаана байна?

-------------------------------------------------------------------------------------

Йе:    Ян Шяосюань!

Эр:    Энд танд аюултай.

Йе:    Ян Шяосюань.

-------------------------------------------------------------------------------------

Эмч:  Хэдийгээр хоргүй могой байсан ч гэлээ хатагтайн хэд хэдэн газруудад хатгасан байна. Зарим шархнууд нь нилээн гүнзгий, сорви үлдэх магадалтай.

Йе:    Гадаадын хамгийн шилдэг эмч нарт ханд. Бид түүнд сорви үлдээж яасан ч болохгүй.

Эмч:  Мэдлээ. 

Йе:    Чи сэрчихсэн үү?

Ян:    Сорви үлдэх нь хамаагүй. Гол нь шарх эдгэж байвал боллоо. Мөнгөө үрж гадаадын эмч нар хайх ч хэрэггүй.

Йе:    Чи Йе овогтыг мөнгө багатай гэж боддог уу?

Ян:    Мэдээж Йе овогтод мөнгө байгаа. Би мөнгөгүй, Йе Чэн. Би чамд өртэй баймааргүй байна.

Йе:    Чи юу ярина вэ?

Ян:    Би чамд өртэй баймааргүй байна.

Йе:    Чи наадахаа дахиад хэлж болох уу?

Ян:    Дахиад яг л адилхан. Би чамд өртэй баймааргүй байна. Над шиг өнчин бүсгүйгээр тоглох чамд зугаатай байна уу? Энэ чамд сэтгэл ханамж өгдөг үү? Би чамаас асуух ёстой юу? Энэ чи л намайг харанхуй өрөөнд хорьсон. Чи л намайг могойнд хатгуулах гэж гаргасан. Тэгчихээд одоо чи намайг эмчлэхээр жүжиглэж байгаа юм уу? Энэ ямар учиртай юм бэ? Хэрэв чи надад итгэдэгүй бол зүгээр л явчих. Чамд ийм балиар арга ашиглан надтай зууралдах зугаатай байдаг уу?

Йе:    Энэ миний буруу байсан. Би мэдэхгүй байна. Тэр Ван Ма....

Ян:    Ван Ма чамд үнэнч байдгийг бодолцвол тэр чиний тушаалгүй өөрийнхөө санаачлагаар ийм юм хийх байсан гэж үү? Йе Чэн, хоёулаа салцгаая.

Йе:    Үгүй ээ.

Ян:    Гэрээгээ цуцалцгаая. Хатагтай Йе байх дэндүү аюултай юм байна.

Йе:    Чи зүрхлэх нь үү?

-------------------------------------------------------------------------------------

Йе:    Чи зүрхлэх нь үү?

Ян:    Хэрэв надад дахиж ийм юм тохиолдвол би үхнэ. Би зүгээр л сайхан амьдрамаар байна.

Йе:    Дараагийн удаа тийм зүйл болохгүйг би чамд амлаж байна. Чи эхлээд сайн амарч ав. Чамайг эмнэлэгээс гарсаны дараа хоёулаа энэ талаар ярилцъя.     

-------------------------------------------------------------------------------------

Ван:  Яана аа, хулгана! Хулгана, хулгана! Залуу ноёнтон, ашгүй та ирлээ.

Йе:    Эхнэрийг минь харанхуй өрөөнд хорьж, айдаг могойнд нь хүртэл хатгуулсан.

Ван:  Залуу ноёнтон, энэ миний буруу байсан. Гэхдээ хэрэв тийм зүйл дахиад болбол би энийг хийх л байсан.

Йе:    Чи зүрхлэх үү?

Ван:  Залуу ноёнтон, залуу хатагтайн хэн гэдэг нь сэжиг төрүүлээд байсан юм. Та юу ч нотлож чадахгүй. Би ч гэсэн чадахгүй. Зөвхөн ийм аргаар би таныг хамгаалж чадна...

Йе:    Муу новш чинь. Би чамд дэндүү их эрх мэдэл өгсөн бололтой. Өнөөдрөөс эхлэн чи шөнийн захад ажиллах болно.

Ван:  Залуу ноёнтон, би Йе овогтод 20 гаруй жил үнэнчээр зүтгэсэн. Ямар ч амралтгүй, нэг ч өдөр амраагүй. Одоо та намайг хэн нь мэдэгдэхгүй нэг эмэгтэйгээс болж хөөж байгаа юм уу?

Йе:    Энэ чухал биш. Одооноос эхлэн чөлөөтэй болсон. Чи надад хэлэх өөр юм байна уу?

Ван:  Ноёнтон, би ердөө л учрыг нь олох гэж оролдсон.

Йе:    Зайлж үз!

Ван:  Залуу ноёнтон. Та надад ингэж хандаж болохгүй. Залуу ноёнтон.      

Йе:    Сяо Линъюнь.

Сяо:  За, ноёнтон.

Йе:    Энэ нөхөр хугацаанаасаа өмнө тэтгэвэртээ гарч байгаа. 20 жилийнх нь уйгагүй хөдөлмөр, ажилдаа үнэнч зүтгэснийг нь харж үзээоэй Тэтгэвэрийн хэмжээг нь нэг ч зоосоор багадуулж болохгүй. 

Сяо:  Мэдлээ.

Ван:  Залуу ноёнтон. Та зөөлөн хандаж болохгүй юу?

Йе:    Ян Шяосюанийг эмнэлэгт хэвтэх хугацааны эмнэлэгийн болон сэтгэл санааны бүх нөхөн төлбөрүүдийн жагсаалтыг гаргасан байх ёстой. Хатагтай Ванд энэ төлбөр хамаарна.

Ван:  Та тэр Ян Шяосюань гэгч хэн нь ч мэдэгдэхгүй хүүхнээс болж үнэхээр надад ингэж хандлаа гэж үү?

Йе:    Тэр хэн нь ч мэдэгдэхгүй биш. Тэр миний эхнэр.

Ван:  Үгүй. Та хамгийн анх түүнийг хулгайч гэж нэрлээд дараа нь түүгээр туг тахих гэж гэрээ байгуулж дэргэдээ байлгаагүй гэж үү? Тэр охин ердөө л таны тоглоомын шатрын хүү.

Ян:    Та намайг ердөө шатрын хүү гэж боддог уу?

Йе:    Ян Шяосюань. Энэ тийм биш.

Ян:    Хэрэв энэ бүхэн зүгээр л тоглоом юм бол…

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Хэрэв энэ бүхэн зүгээр л тоглоом юм бол…

Йе:    Ян Шяосюань.

Ван:  Залуу ноёнтон, Ян Шяосюань танд яасан ч тохирохгүй.

Йе:    Ван Ма, чи одоо харсан зүгтээ тонилж үз. 20 жил ажиллаад тэтгэвэрт гарсан чинь аз. Дахиж Йе овогтын босгоор бүү алхаарай!

Ван:  Залуу ноёнтон, залуу ноёнтон, та үнэхээр намайг ирээд хагас сар болсон тэр эмэгтэйгээс болж Йе овогтын гэрээс хөөж байгаа юм уу? Би танд хэн юм бэ?

Сяо:  Ван хатагтай, ноён Йе-ийн байшингийн бүх түлхүүрүүдийг буцааж өгнө үү. Гэхдээ та буцааж өгөхгүй байсан ч энэ чухал биш. Маргааш гэхэд ноён Йе-ийн байшингийн бүх цоожнуудын нууц үгнүүд солигдоно.

Ван:  Чи үүндээ харамсах болно. Энэ хорвоод хэн хамгийн үнэнч байсныг би чамд ойлгуулна.

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Бидний харилцаа одоо дууссан! Чи өөр юу хүсээд байгаа юм?

Йе:    Ян Шяосюань, чи яг хүүхэд шиг аашилж байна. Гэрээг зөвхөн урсан төдийгээр хүчингүй болгодог гэж үү?

Ян:    Нэгэнт чи намайг туршиж эхэлсэн. Одоо тэр туршилт чинь дууссан, би чиний хайж байгаа тэр хүн чинь биш. Чи намайг явуулж болох уу?

Йе:    Үгүй.

Ян:    Чи намайг хангалтгүй туршсан байх учиргүй, эсвэл чи намайг хангалттай зовоогүй гэж боддог уу? Чи өөр юу хүссэн юм? Мидия юу, гичтэй сав уу, эсвэл барын сандал уу /энэ эртний хятадын хүнийг тарчлаах нэг арга/?

Йе:    Гичтэй сав, барын сандал гэнэ ээ. Чамайг тарчлаахад одоо ч энэ юмнууд чамд хэрэгтэй гэж үү?   

Ян:    Чамд юу хэрэгтэй вэ? Чи яах гээд байна? Би чамд анхааруулъя, хэрэв чи ийм газарт замбараагүйтэх гэвэл би…

Йе:    Чи яана гэж?  

Ян:    Энэ бол танхайрал. Танхай этгээдийн…

Йе:    Би.. би чамайг сайн хамгаалж чадаагүй.

Ян:    Хэрэв чи энэ аргаа ашиглан дэргэдээ үлдээж, намайг Шюэ Шинтэй ямар харилцаатайг мэдэхийг хүссэн бол би чамд яг одоо хэлчихье. Хэн ч намайг дахиж хэзээ ч туршихгүй.

Йе:    Би чамайг туршина гэж огт бодож байгаагүй. Чи сая сонссон. Энэ Ван Маны өөрийнхөө дураар хийсэн зүйл. Би түүнийг Йе-ийн гэрээс хөөж явуулах болно. Би чамд тайлбарлая.

Сяо:  Ноёнтон, Ван Ма энийг танд өгөөрэй гэсэн. Энэ настай хатагтайн юм гэнэ лээ.  

Эм:    Йе Чэн, намайг өнгөрсний дараа чамд санаа тавьж байхыг би Ван Ма-д даалгасан. Ван Ма бол энэ хорвоод төрсөн эхээс чинь илүү чамайг хайрладаг цорын ганц хүн шүү. 

Сяо:  Залуу ноёнтон, Ван Ма дөнгөж сая амиа хорлочихсон.      

-------------------------------------------------------------------------------------

Сяо:  Ван Ма дөнгөж сая амиа хорлосон.   

Йе:    Юу?

Сяо:  Гэхдээ санаа зоволтгүй, бид түүнийг эмнэлэгт аваачсан байгаа.

Йе:    Ян Шяосюань? Ян Шяосюань? 

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Йе Чэн, би чамд худлаа хэлэхгүй. Би үнэхээр Ян Шяосюань биш. Чи хүүхдийн асрамжийг харж үзсэний чинь төлөө талархал болгож би Шюэ Шинийг заавал олж түүнийг чиний гарт өгнө. 

-------------------------------------------------------------------------------------

Руо:  Би зугтаж амьдарсаар залхаж байна! Чи хэзээ нэг Йе овогтын учрыг олох юм бэ? Чиний хүн ямар нэг юм хийх чадалтай юу?

Шюэ: Би 20 жил тэвчиж байна. Чи л үүнийг хийх ёстой. Чи итгэлтэй байна уу? Ойлголоо.

Руо:  Яасан бэ?

Шюэ: Миний хүмүүсийн сэжиглэж байгаагаар Ян Шяосюань…

Руо:  Юу? Бид өнгөрсөн удаа Тайландад уулзахаар тохиролцох яг тэр үеэр Ян Шяосюань гарч ирсэнд гайхах юм алга.

-------------------------------------------------------------------------------------

Руо:  Дараа нь би түүнтэй уулзахаар тохиролцож, хэдийгээр Йе-ний гэр хамгаалалт сайтай байсан ч тэр сэмхэн нэвтэрч чадсан. Хэрэв тэр Ян Шяосюань мөн бол бүх юм ойлгомжтой боллоо. Би явж Чэн ахад хэлнэ.

Шэю: Хөөе, ямар ч нотолгоогүй чамайг Йе Чэн яана гэж чи бодож байна?

Руо:  Одоо тэгээд яахав?      

-------------------------------------------------------------------------------------

Эмч:  Өвчтөний хагалгаа амжилттай болсон. Гэхдээ энэ толгойны гэмтэл болохоор дахиад хэдэн өдөр сайтар тэнхрэх хэрэгтэй.

Ван:  Залуу ноёнтон, та яах гэж намайг аварсан юм? Йе-ийн гэрээс явсан надад үхэхээс дээр юм байхгүй.

Йе:    Хэрэв чи үнэхээр үхэхийг хүссэн бол би чамайг аварч яах юм?  

Ван:  Залуу ноёнтон үргэлж ийм хурц хэлтэй атлаа сэтгэл зөөлөнтэй байдаг. Хэрэв та намайг үнэхээр л үхүүлэх гэсэн юм бол яах гэж намайг аварсан юм?

Йе:    Чамайг аварсан учир нь тэр үед Шюэ Шинь намайг ээж рүү явуулсаныг эргэн санах гэж тэр. Энэ юу вэ?

Ван:  Настай хатагтай Шюэ Шинийг санааг гадарлаж мэдээд надад урьдчилаад үлдээсэн тэр зүйл нь. Би ямар нэг муу юм болохыг мэдрээд байсан.       

Йе:    Миний ээжийн бүх хувцаснуудыг надад өг. Түүний үлдээсэн юмнаас чи нэгийг нь үлдээх эрхгүй.

Ван:  Залуу ноёнтон, тэр чинь настай хатагтайгаас надад үлдээсэн дурсгалын зүйлс.

Йе:    Чи дахиж түүний тухай бодох эрхгүй.

Ван:  Би таны тусын тулд Ян Шяосюаныг шалгасан.

Йе:    Хатагтай Ван, чи ердөө л асрагч төдий. Өөрийнхөө хэлсэн ярьсан, хийсэн бүхнээ анхаарч бай.

Ван:  Олон жилийн өмнө би таны нүдэнд зөвхөн хүүхэд асрагч байсан. Би танд дүү шигээ ханддаг байсан.

Йе:    Амаа тат. Яг Йе овогтын эзэгтэй юм шиг чамд хаанаас ийм их ичгүүргүй зан гардаг байна? Сяо Линюй.

Ян:    Чи ийм маягаар Ван Матай харилцаагаа бүрэн үгүй хийлээ. Тэгвэл хэрэв би Ван Ма-г суллаж, түүнийг аврах хэрэгтэй. Ван Ма-д нэг арга бодох ёстой болох нь. Тэр замдаа үхчихгүй биз дээ? Ээ, үгүй. Би өөр арга бодох хэрэгтэй.

Сяо:  Залуу ноёнтон.

Йе:    Ван Ма-ийн нэр дээрх бүх үл хөдлөх хөрөнгүүдийг шалга. Хэрэв ямар нэг асуудалтай байвал шүүхэд өгч, хөрөнгийг нь битүүмжил. Хүн явуулж, Ван Маныг миний оронд харуул. Түүнийг зугтаалгаж болохгүй.

Сяо:  Мэдлээ.

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Лян захирал аа, чамд Ван Ма-г хулгайлахгүйгээр Шюэ Шинийг хуурч гаргах санаа байна уу?

Лян:  Чи бүр шийдэл бодож олж чадахгүй болчихоод гэнэт л надаас асууж байна уу?  

Ян:    Бурхан, яавал дээр вэ?

Лян:  Энэ хэрэг ямар нэг байдлаар чамтай, бас Йе захиралтай холбоотой. Та хоёр энэ талаар нухацтай ярилцвал яасан юм?

Ян:    Йе Чэн бид хоёрын зам салсан. Би Шюэ Шинийг сонирхсон шалтгаан нь Йе-ийн тусалсан ачийг хариулах гэж тэр.

Жаал:   Шяосюань эгчийн царайлаг сүйт залуу нь энд ирсэн байна!

Ян:    Йе Чэнд энд ирчихэж. Намайг энд ирсэн гэж битгий хэлээрэй.

Йе:    Ян Шяосюань, чи нээрэн энд байгаа байх нь.

Лян:  Залуу ноёнтон Йе эндүүрч байна. Би чамайг яг бодож байлаа. Ийшээ дөхөөд суугаач.

Йе:    Чи нээрэн түүнийг хараагүй юу?

Лян:  Үгүй ээ.

Йе:    Тэр энд дахиж ирээгүй юу?

Лян:  Үгүй.

Йе:    Тийм байж. Би явъя даа.

Ян:    Аз болж тэр намайг олсонгүй. Эсвэл бид Ван Ма-г хулгайлах хэрэгтэй юм болов уу?

Ван:  Хэрэв намайг хулгайлагдсаныг Ян Шяосюань мэдвэл тэр Йе Чэнд тал засахын тулд гарцаагүй хүрч ирж намайг аврана. Тийм бол чи Йе Чэн рүү залгаад намайг Ян Шяосюань хулгайлсан гэдгийг хэл. Залуу ноёнтон одоо үймэрсэн байгаа. Тэр эмэгтэйгээ аврахаар заавал очно. Йе Чэн, би харж л байя. Бүх үнэн дэлгэгдэх цагт чи тэр эмэгтэйгээ хамгаалж чадах уу?  

-------------------------------------------------------------------------------------

Сяо:  Ноёнтон, бид залуу хатагтайн очиж болох бүх газруудаар самнаж үзлээ. Тэр биднээс зориуд зугтаагаад байгаа бололтой.

Йе:    Хүүхдийн асрамжийн барилагчдыг амрааж бай. Тэгээд хүүхдийн асрамжийн дүрэм журам нь нэг л асуудалтай байгааг бүгдэд нь дуулга. Тэгсэн цагт тэр дасаж идээшсэн тэр газартаа заавал очиж таарна.

Сяо:  Мэдлээ. 

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Юу? Ердөө нэг цаг хагас болж байна. Хүүхдийн асрамжийн барилга яагаад гэнэт зогссон юм? Өө, ойлголоо. Би явж түүнийг хайж олно. Би яг одоо түүнээс тусламж гуйх ямар эрхтэй гэж?

Эр:    Түргэл.

Ян:    Энэ эмэгтэй чинь... би тэрийг нэг л харсан санах юм. Би тэднийг дагах хэрэгтэй.   

-------------------------------------------------------------------------------------

Йе:    Хоёр цаг өнгөрчихлөө. Чи яагаад надтай холбогдохгүй хэвээрээ байна?

Сяо:  Залуу ноёнтон. Залуу ноёнтон, барилгын ажил зогсоод хоёр цаг боллоо. Залуу хатагтай сураг байдаггүй.

Йе:    Ян Шяосюань, чи юу хүсээд байгаа юм? Юу? Ван Ман Ян Шяосюанийг хулгайлсаан? За, хүлээ. Үгүй байлгүй. Явцгаая.

Сяо:  За.   

-------------------------------------------------------------------------------------

Сяо:  Залуу ноёнтон, Ван Ма дөнгөж саяхан эмнэлэгээс гарах гэж байсан юм. Тэр залуу хатагтайг яаж хулгайлж чаддаг байна аа? Хэн нэг нь урхидсан юм уу? 

Йе:    Би мэдэхгүй. Гэхдээ энэ урхи байсан ч гэсэн бид Ян Шяосюанийг аюулд оруулж болохгүй. Энэ бодвол тэр байх. Явцгаая.

Сяо:  За.

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Энд яагаад хэн ч байдаггүй юм бэ? Чи хийх ёстой вэ? Чи юу хийх ёстой вэ?

Ван:  Та нар юу хүсээд байгаа юм?

Эр:    Амаа тат чи! Бид Йе Чэнд чамайг суллах барьцааны мөнгө авчир гэж хэлсэн байгаа. Хэрэв тэр ирэхгүй бол бид чамайг ална. 

Ван:  Би Йе овогтын хамгийн итгэмжлэгдсэн хүн нь байхаа больсон. Тэр намайг ирж суллахгүй.

Эр:    Тэгвэл би чамайг ална.

Ван:  Энэ чи юу?

Ян:    Битгий ярь. Би чамайг эхлээд гаргана.   

Ван:  Залуу хатагтай, би урд нь чамтай тэгж харьцсан байхад тэгсэн ч чи намайг аврахаар ирлээ.

Ян:    Талархалын үгээ хойш нь үлдээчих. Хэрэв чи одоохон явахгүй бол дараа нь хожимдоно.

-------------------------------------------------------------------------------------

Сяо:  Залуу ноёнтон, зөндөө хүмүүс байна. Би дотогш хүчээр нэвтэрч чадахгүй гэхээс болгоомжилж байна.

Йе:    Хараад хүлээцгээе. Хэрэв байдал аюултай болбол чи зугтаарай.

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Ийм дээд зэрэглэлийн газар яагаад нэг ч хүн байдаггүй юм бол?

Ван:  Үнэн үү? Чи тэр олон хүмүүсийг хараагүй юм уу?

Ян:    Олон хүмүүс гэнэ шүү.   

Эр:    Өөрийнхөө бичиг баримтыг үзүүл.

Ян:    Энэ байна.

Эр:    Зөв байна, энэ ноён Шюэний тэмдэг. Энэ юм тийм хэрэгтэй болно гэж би огт бодсонгүй. Энэ хүртэл бидний бүх юм сайхан өнгөрлөө.

Йе:    Үнэн үү? Шюэний эд зүйл үнэхээр хэрэгтэй байсан уу? Би яагаад энд байгааг чи мэдэх үү? Над руу нэг хүн яриад чамайг хулгайлсан гэж хэлсэн. Би ямар их сандарсныг чи мэдэх үү?

Ван:  Залуу ноёнтон, ашгүй та ирсэн байна. Тиймээ, та тэр юмыг харсан. Ян Шяосюаньд Шюэ Шины таних тэмдэг нь байгаа. Тэр Шюэ Шины хүн. Залуу эзэнтэн, энэ хорвоод танд үнэнч цорын ганц хүн бол би! 

Ян:    Тэгэхээр энэ бүх тоглоомыг чи найруулжээ? Чамайг хулгайлж байгааг чи надад зориуд мэдэгдсэн, харин дараа нь нааш нь Йе Чэнийг хуурч авчраад намайг Шюэ Шины тэмдэгийг хэрхэн үзүүлж байгааг харуулсан. Тэгсэнээр, тэр намайг Шюэ Шины хүн гэж бодох болно. Тийм биз дээ?

Ван:  Тэгээд юу гэж? Учир нь чамд Шюэ Шины таних тэмдэг байгаа болохоор чи түүний хүн гэсэн үг. Залуу эзэнтэн, та харав уу? Өнгөрсөн удаа түүнийг харанхуй өрөөнд хорьсон ч тэр өөрийгөө илчлээгүй. Одоо ашгүй бүх юм ил боллоо.

Йе:    Чи Ян Шяосюаныг нааш нь хуурч авчирч өөрийгөө авруулахын тулд өөрийгөө хулгайлуулахаар зориуд зохион байгуулсан гэдгээ сая хэллээ. Энэ чи хэн нэгнийг надтай утсаар яриулсан. Чи намайг хуурч авчрахын тулд Ян Шяосюанийг хулгайлсан гэж хэлсэн.

Ван:  Залуу ноёнтон… Энэ чинь… Энэ бол би…

-------------------------------------------------------------------------------------

Ван:  Учир бүх хүмүүс миний араас хөөцөлдөж байснаас болсон.

Йе:    Чи бас энэ хүмүүсийг нааш нь авчирсан уу?

Ван:  Үгүй ээ. Ян Шяосюань, бас Шюэ Шины хүмүүс намайг хулгайлахаар нэгдсэнийг би мэдсэн юм, тэгээд л би тусламж хүсч тань руу залгасан.

Йе:    Эхлээд чи Ян Шяосюанаар авруулахын тулд өөрийгөө зориудаар хулгайлуулсан гэж хэлсэн. Дараа нь Ян Шяосюань, Сюэ овогт хоёр чамайг хулгайлахаар нэгдсэн гэх. Чиний ярьснаас аль нь үнэн, аль нь худал вэ?

Ван:  Үгүй ээ, ноёнтон. Та миний хэлсэн бүхэнд итгэх ёстой, ноёнтон!

Йе:    Ямар ч утгагүй. Би урд нь Ян Шяосюанаас түүнийг Сюэ овогтой үнэхээр холбоотой юу гэж асуусан. Хэрэв тийм бол тэр яаж амиа золин чамайг аварч чадах юм? 

Ван:  Залуу ноёнтон. Ян Шяосюань зөвхөн хамсаатан нь гэдэгтээ итгэлтэй байсан болоод л тэр таних тэмдэгийг үзүүлсэн. Та яагаад түүнийг хамгаалсаар байгаа юм бэ? Тэр танд хор учруулахаар энд ирсэн!

Йе:    Амаа тат! Өнөөдрөөс эхлээд чи Йе овогтын гэрт буцаж очих шаардлаггүй. Явцгаая.

Эр:    Эндээс хэн ч явахгүй!

Сяо:  Залуу ноёнтон, бүү хөдөл! Йе Чэнээс холдоцгоо! Холд! Залуу эзэнтнийг хамгаал! Яваарай.

Ван:  Залуу эзэнтэн! Залуу эзэнтэн!

Сяо:  Байрандаа!   

Руо:  Хөөх, энэ нөгөө агуу хүчит гэрийн даамал Ван уу?

-------------------------------------------------------------------------------------

Ван:  Линь Руо Руо, чи яагаад энд байдаг юм?  

Руо:  Асрагчаа ямар дуугаар яриад байна? Ингэхэд чамд асрагч байх багадаад байна уу?

Ван:  Чи намайг алгадаж зүрхлэнэ гэнэ ээ?

Руо:  Чамайг алгадах дэндүү зөөлдөнө. Би өнөөдөр чамайг үхтэл чинь нүднэ. Чи муу хөгшин төгцөг,  Чэн ахад санаархаж яаж чадаж байна аа? Ичгүүргүй амьтан! Чиний энэ насан дээрээ Чэн ахыг өмчилмөөр байна уу? Би чамайг үхтэл чинь балбана!

Шэю: Одоо болиоч!

Руо:  Түүнийг үхтэл нь нүдэхийг чи яагаад зөвшөөрдөггүй юм?  Энэ бүх хугацаанд Чэн ах надтай гэрлэхийг хүсдэггүй байсан. Энэ муу хутгалдсан ч байж мэднэ. Энэ хатагтай Йе болохыг хүсдэг!

Шэю: Одоо боль! Руо Руо, бид хамгийн гол хөзрөө алдчихлаа.

Руо:  Чи Ян Шяосюаныг чиний хөлсөлсөн хүн гэж хэлээгүй билүү? Тэгээд чи түүнийг таниулахаар өчнөөн хүмүүс илгээсэн. Тэгээд юу болов? Тэр Ян Шяосюань ерөөсөө ч хөлсний хүн биш.

Шэю: Тэр мөн!  

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Би хөлсний хүн. Эргэж харах хэрэггүй, би дуустал нь яръя.

Йе:    За. Чи ярь.

Ян:    Би хөлсний хүн, энэ удаа миний даалгавар Йе овогтын гэр бүлийн индранилийг хулгайлах байсан. Чи таачихлаа, би бүр эхнээсээ тэр индранилыг авах гэж байсан юм. Гэвч үнэндээ би мэдээллийг судлаагүй, чиний ээж индранилийг амь насаараа хамгаалсныг ч мэдээгүй.

Йе:    Тэгээд чи яасан?

Ян:    Би одоо мэднэ, би тэрийг дахиж хулгайлахгүй.

Йе:    Чи түүнийг хулгайлахгүй, учир бид хамтдаа асрамжийн газарт очсон. Чамд дахиад мөнгө хэрэггүй. Бас энэ надаас биш.

Ян:    Тиймээ. Гэхдээ...

Йе:    Тийм үү, үгүй юу?

Ян:    Тийм, бас үгүй.

Йе:    Тийм үү, үгүй юу?

Ян:    Тийм.

Йе.    Хүний мөсгүй амьтан.

Ян:    Би эндээс явлаа.    

Йе:    Чи хаачих гээв?

Ян:    Чи намайг яв гэж хэлээгүй билүү?

Йе:    Би чамайг лаборатороос гаргаж авах гэж чадах бүхнээ хийсэн. Би чамд өөрийгөө хэн болохыг харуулах, батлах гэж байдаг бүх аргаа хэрэглэсэн. Гэтэл явмаар байна уу? 

Ян:    Юу гэнэ ээ?

Йе:    Чи бүх хүмүүсийг хуурч чадах тийм сайн жүжигчин боддог уу?

Ян:    Чи....

Йе:    Би чамайг бүр анхнаас нь мэдэж байсан юм, чи энд залхуурч, цаг өнгөрүүлэх гэж ирсэн.     

Ян:    Тэгвэл чи намайг бүр эхнээсээ мэдэж байжээ? Тийм бол чи яах гэж намайг хажуудаа үлдээсэн юм? Би чамайг эвгүй байдалд оруулахаас айдаггүй юм уу?

Йе:    Над шиг нэр нөлөөтэй хүнээр хэн ч оролддоггүй, хэн салдаггүй юм.

Ян:    Баярлалаа. Надад итгэсэнд баярлалаа.

Йе:    Яасан?

Ян:    Надад ямар ч мөнгө байхгүй. Аан, би ойлголоо. Би чамд хулгайлж өгөхийг хүсч байна уу? Тийм үү? Санаа зоволтгүй. Надад юу ч байхгүй.

Йе:    Цаашдаа юу ч битгий хулгайл. Миний эхнэр тэгэх шаардлаггүй, ойлгов уу? 

Ян:    Ойлгосон. Би энэ амьдралаа дуусгаж, дахиж чамайг хэзээ ч эвгүй байдалд хийхгүй, за юу?

Йе:    Чамд итгэлээ.

Ян:    Нэгэнт чи намайг хэн гэдгийг мэдсэн болохоор хүүхдийн асрамжийг барихад чи надад туслах хэвээрээ юу?

Йе:    Ян Шяосюань, би чамд ойлгомжгүй тайлбарласан уу, эсвэл чиний толгой асуудалтай юу? 

Ян:    Намайг уучлаарай.

Йе:    Чи миний эхнэр. Чи хатагтай гэж юуг хэлдэгийг мэдэх үү?

Ян:    Би мэднэ. Гэвч бидэнд гэрээ байхгүй, тийм биз дээ?

Йе:    Гэрээ гэсэн үү? Одоо гэрээ байхгүй болсон. Чи ойлгов уу? Чи ойлгосон юм уу?

Ян:    Чи муу бүдүүлэг!

Йе:    Чи дахиад нэг хэлээдэх!

Ян:    Чи надад хайргүй, тэгсэн байж намайг үнссээр байдаг. Энэ чинь бүдүүлэг биш үү?

Йе:    Би чамд хайргүй. Би чамайг аварч, туслаж, уучлахыг маш их хичээсэн.

Ян:    Би чамайг хайрлахгүй гэж чи хэлээгүй гэж үү? Чи надад дурлачихаж.

Йе:    Эсрэгээр үгүй.

Ян:    Үгүй... чи үнэхээр надад дурласан байна. Чи миний тоглосон “Ногоон цай”-ны бүсгүйд дурласан байна. Йе Чэнь, би чамайг ийм хөнгөмсөг хүн гэж бодож байсангүй. 

Йе:    Тиймээ, би үнэхээр хөнгөмсөг. Тэр “Ногоон цай” дээр надад чиний сүүмгэр харц их таалагдсан.

Эр:    Чамайг хөлснийх гэдгийг би мэднэ. Хоёр хоногийн дараа индранилийг авчир, үгүй бол би хатагтай Йе Шяосюань хулгайч гэдгийг интернэтээр нэг цацна.

Йе:    Чи намайг дахиад л хуурах гэж байна уу?

Ян:    Үгүй ээ, тийм юмгүй.

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Үгүй ээ, тийм юмгүй.

Йе:    Тэгээд юу юм?

Ян:    Захирал Лянь хүүхдийн асрамжийн барилгын ажил гэнэт зогссон гэж хэлсэн. Намайг ямар учиртайг нь мэдээд өг гэсэн.

Йе:    Энэ жижигхэн асуудал. Сяо Ли Чэн, барилгын ажлыг нэг сарын дараа үргэлжлүүл. Дахиад өөр асуудал байна уу?

Ян:    Байхгүй. Тэгэхээр одоо бид жинхэнэ хосууд уу?

Йе:    Жинхэнэ хосууд.

Ян:    Тэгвэл би бяцхаан юм гуйж болох уу?

Йе:    Болно.

Йе:    Хоёулаа паркад очиж морин тойруулга дээр зугаалж болох уу гэвэл яахав? За, за, энэ сүртэй юм биш, хэрэв чи хүсэхгүй бол тэр л биз.

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Аан, өнөөдөр хаалттай юм байна. Ямар онцгүй юм. Би дараа нь нэг ирэхээс.

Сяо:  Хөөе, хүлээ. Ноёнтон, хатагтай. Энэ талбайд байгаа бүх юм бэлэн. Та нар ороод зугаацаж болно.

Ян:    Гэхдээ өнөөдөр засвартай гээд хаалттай юм биш үү?

Сяо:  Энэ парк Йе овогтын гэр бүлийн бизнесийн ердөө нэг хэсэг нь. Бусад хүмүүс та нарт саад болохгүй тулд арга хэмжээ авсан. Тиймээс, та нар орно уу.

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Хөөх, мөнгөний хүч чадал гэж!

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Хөөх, ямар хөөрхөн юм бэ!

Йе:    1-р эгнээний 8-ыг. 2-р эгнээний 7-г, 3-р эгнээний 6-г, 4-р эгнээний 9-г.

Ян:    Хөөх, миний нөхөр мундаг юмаа!

Йе:    Нөхрийн үүрэг бол эхнэрээ зөвхөн аз жаргалтай болгох ёстой.

Ян:    Гэхдээ ганцхан тэр ч биш. Бас диваажин шиг байх ёстой. Йе Чэн, би болон бусад хэн ч бай чамд минь төвөг учруулахыг би зөвшөөрөхгүй. Тиймээс би явах ёстой.  

-------------------------------------------------------------------------------------

Ян:    Нөхөр минь, энд хэн ч алга. Би чамайг үнсэж болох уу?

Йе:    Тэг л дээ. Би ч гэсэн дуртай байна. Алив.

Ян:    Уучлаарай, хайрт минь.

Сяо:  Хөөе? Хатагтай?

Ян:    Чи Йе Чэнд сайтар анхаарал тавиарай. Түүнийг цагийн дараа сэрээж болно. Хэрэв би буцаж ирэхгүй бол би түүнд хайртай байсныг хэлээрэй.

-------------------------------------------------------------------------------------

Руо:  Ян Шяосюань заавал ирнэ гэж чи хэлээгүй билүү? Тэр яагаад өдийд ирээгүй байгаа юм?

Шэю: Ван Ма бол зөвхөн Йе овогтын гэрийн даамал төдий. Янь Шяосюань түүнийг бодож өөрийгөө илчилсэн юм. Одоо тэр Йе Чэнийг аврахын тулд ирэхээс араггүй, бүр тэр сэлмэн уул, галт далайг туулах байсан ч хамаагүй.

Руо:  Янь Шяосюань үргэлж худлаа ярьдаг. Эрчүүд та нар бүгдээрээ түүнд хууртсан. Янь Шяосюань, муу өлөгчин. Чи ашгүй нэг хүрч ирэв үү?

Ян:    Амаа мэд. Чамд энд ярих эрх байхгүй. Би та нарт хэрэгтэй юмыг авчирлаа. Харин миний хүссэн юм хаана байна? Чи авчирсан уу?  

Руо:  Янь Шяосюань, чи үнэхээр индранилийг хулгайлсан хулгайч байх нь. Би Чэн ахад бүгдийг хэлнэ.

Ян:    Тэг ээ. Чи түүнд хэлж болно. Тэр та нарыг бүгдийг нь барих байлгүй.

Шэю: Больж үз! Эхлээд наашаа ирээд индранилийг шалгаадах.      

Ян:    Хөөе, чи ганцаараа ирсэн үү? Тэр чамтай нэг завин дээр гэдэгт чи үнэхээр итгэдэг үү?

Руо:  Янь Шяосюань, чи энд яс хаях хэрэггүй!

Ян:    Чи намайг илчлэхээр Йе Чэнд очмоор л байна уу? Чи арай боломж хайж Шюэ Шинээс урваад Йе Чэний талд орох гэсэн үү? Наашаа ойртох хэрэггүй. Ойртож зүрхэлсэн хэнийг ч би ална.

Шен: Янь Шяосюань, хэрэв чи намайг алвал чиний хэн болохыг интернетээр цацна. Хүүхдийн асрамжийн газар, Йе Чэнд ямар аймшигтай үр дагвар авчрахаас чи айхгүй байна уу?

Ян:    Чи араатан шиг амьдарснаас аливаа үр дагвар нь хамаагүй илүү.

Руо:  Би чамайг алаад өгье!

Ван:  Болиоч! Залуу хатагтай, бушуухан зугтахыг бод!

Руо:  Муу өлөгчин, би чамайг алаад өгье! Алаад өгье! Алаад өгье!

Ян:    Ван Ма!

Йе:    Ах аа, миний эхийн амь насны тооцоо хараахан бодогдоогүй байгаа. Та хаашаа явах гэж байсан юм?

Ян:    Нөхөр минь. Чи яагаад энд байгаа юм?

Сяо:  Залуу хатагтай, энэ талаар залуу ноёнтноос асуусан нь дээр.

Ван:  Аа, бурхан минь!

Ян:    Ван Ма! Ван Ма!

Ван:  Би энийг ахлагчаасаа хулгайлсан юм. Энд чиний бүх мэдээллүүд байгаа. Чи энэ мэдээлэлтэй байхад дахиж хэн ч чамайг сүрдүүлж зүрхлэхгүй. 

Ян:    Ван Ма эгч ээ, яагаад? 

Ван:  Уучлаарай, хатагтай, миний буруу байсан. Чи залуу ноёнтныг хайрлаж чадах цорын ганц хүн. 

Ян:    Ван Ма! Ван Ма!

Сяо:  Тэр ухаан алдчихлаа. 

Йе:    Зүгээр, санаа зоволтгүй. Чи эхлээд өөртөө санаа тавь. Чи надад худлаа хэлснээ юу гэж тайлбарлах гэж байна?

Ян:    Аан.... Тэр зугтаачихлаа! Би түүнийг барих ёстой!

Йе:    Янь Шяосюань, чи надаас зугтаж чадахгүй! Энэ амьдралдаа чи миний тэврэлтээс мултрахгүй.

Сяо:  Өө, үгүй ээ!

Төгсөв

 

Back to episodes Go home