“Americanish”
O: Өө би мэдээгүй юм байна.
А: Чи чинь юугаа яриад байгаа юм бэ? Би чиний төлөө гэр бүлээ орхисон.
Эр: Тэгвэл Пасистан луугаа буц.
А: Надим!
Эр: Хүнд өдөр болгон дал роти өгөөд байхаар заримдаа хүн чинь шүүслэг Америк стэйк хазахыг хүсдэг юм шдээ.
А: Чи үхрийн маханд дургүй. Ходоод чинь өвдөөд байдаг биз дээ. Гэдэс чинь дүүрдэг.
Эр: Юу гэж хэлсэндээ биш ээ, чи огт ойлгохгүй байна.
А: Тэгээд охидоо яах юм?
Эр: Би санаа тавих дахиад нэг Пакистан эмэгтэй хүсэхгүй байна. Би өөртөө санаа тавьж чаддаг Америк эмэгтэй л хүсч байна.
А: Бид чамд хангалтгүй байна гэж үү, Надим?
Эр: Одоо Нэд болсон.
О: Санаа зовох хэрэггүй ээ, ээж ээ. Би өөрсөддөө санаа тавьчихна. Би амлаж байна.
А: Самим хайртай хүнтэйгээ л битгий гэрлээрэй. Өөртөө хайртай хүнтэй л гэрлэ. Тэр л чамд санаа тавьна.
Манхэттэн Нью Иорк. Өнөө цаг.
Ээж: Самим, Марям та 2 Амираг тосох гэж байна уу?
Ма: Яасан бэ?
Са: Чи хаана байна аа, бид Амираг авах ёстой.
Ма: Би яваад очьё оо.
Са: За за, тэгье сайн байна. Энэ сүүлийн удаа шүү.
Ээж: Самим, Марям!
Ма: За за, ээж ээ, одоо очлоо.
Ээж: Түргэлж үз! Хоцрох нь байна шүү.
________________________
Эм: Ямар зорилгоор ирж байгаа вэ?
Ам: Би энд царайлаг Америк-Пакистан эмчтэй гэрлэхээр ирсэн.
Эм: А-мий-ра. Охин минь би ямар ч сайхан залуу мэдэхгүй. Чи яаж царайлаг Пакистан эмч олох гэж байгаа юм?
Ам: Энэ чинь Нью Иорк биз дээ? Мөрөөдөл биелдэг газар.
Эм: Ямар мөрөөдөл?
Ам: Эдди Мөрфигийн киноноос үзсэн юм аа, Америкт ирсэн нь.
Эм: Америкт тавтай морил. Мөрөөдөл биелдэг газар.
Ам: баярлалаа.
__________________________
Ам: Ммм! Кала, энэ үнэхээр амттай байна. Яг л Аммигийн хийдэг шиг.
Ээж: Нэмээд идээрэй, нэмээд ид.
Ма: Ээж ээ, энэ мах халал уу?
Ээж: Бараг л халалдуу.
Ма: Тэр чинь юу гэж байгаа юм бэ?
Ээж: Энэ нь махны дэлгүүрийн эзэн Еврэй гэсэн үг. Еврэйчүүд Кошер иддэг. Тэгэхээр тэрнээс махаа авбал, бараг л халал гэсэн үг.
Ма: Ээж ээ, ээж!
Ээж: Амира чи жаахан таргалчхаж. Алив царайг чинь харья. Бас жаахан харлаж.
Ам: Лахорт үнэхээр халуун байгаа.
Ээж: Ммм мэднэ ээ. Гэхдээ бид чамд сайн эмч олж өгнө.
Ам: Миний виз 6 сарын дараа дуусна. Тиймээс бид хурдхан л хүн олох хэрэгтэй. Тэгэхгүй бол Амми намайг нөгөө уйтгартай үеэл Жамалтайгаа суулгачихна шүү дээ.
Ээж: Гэхдээ аав чинь чиний талд байгаа шүү дээ.
Ам: Абу ажилгүй болсноос хойш бүх зүйл…
Ээж: Тэдэнд амар байгаагүйг мэдэж байна аа. Энд ирсэн чинь зөв болсон юм.
Ам: Самим бажи чи хэзээ гэрлэх гэж байна?
Ма: Эгч аль хэдийн гэрлэчихсэн шүү дээ.
Ам: Ммм?
Ма: Ажилтайгаа.
Ээж: Самим удахгүй тушаал дэвших гэж байгаа.
Ам: Гэхдээ ажил өөрийн гэсэн гэр орон үр хүүхдийг орлож чадахгүй шүү дээ.
Ээж: Бэта, 2 охин дээр маань хүмүүсийн хортой нүд орчхоод байгаа юм аа. Тэгээд л хүнтэй суухгүй байгаа юм шүү дээ. Тэд өөрсдийгөө бүхнийг мэддэг л гэж боддог. Гэхдээ чи Каладаа итгэдэг биз дээ, хмм? Би чамд сайн эмч олж өгнө өө.
Ма: Золиг гэж, би хоцрох нь.
Са: Зүгээр л хичээлээ хийх гэж байгаа биз дээ.
Ма: Шалгалтууд өөрсдөө өгөгдчихгүй шүү дээ.
Ам: Тэр ч хичээлдээ их анхаарах юм аа.
___________________
Ма: Уучлаарай.
Ши: Сайн уу, Марям. Залуус аа, энэ бол Марям.
Ма: Сайн уу.
Ка: Сайн уу.
Ши: Сайн уу, Шахид.
Ка: Чи яагаад зогсоод байгаа юм?
Эм: Хнн, би хумс хийлгэх гээд цаг авчихсан. Шахид?
Ка: Өө…тийм л дээ….Сайн уу, залуус аа. Хөөе залуус аа, алкалиныг чөлөөт радикалаар үйлчлэхээр ямар завсрын бүтээгдэхүүн үүсдэгийг мэдэх хүн байна уу?
Ма: Давсны хүчил.
____________________
Тв эм: Энэ жил сенатд нэр дэвшигчид бүгд мөрийн хөтөлбөрөө хуваалцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Аманда одоо чам руу шилжье.
Тв эм2:Одоо сенатд нэр дэвшигч Дуглас Смартс үзэл болдоо илэрхийлнэ ээ. Ноён Смартс та манай улсын цагаачдын бодлогын талаар ямар бодолтой байна?
Ду: Бид цагаачидтай асуудалтай байгаа. Хэрвээ тэд манай улсад амьдрах хүсэлтэй бол манай дүрмээр л амьдрах ёстой.
Тв эм2:Баярлалаа ноён Смартс. Энэ сэтгэгдэл нь сентын сонгуулийн компанит ажилд ихээхэн хөндөгдөөд байгаа юм аа.
Цагаачид биднийг агуу болгодог үнэт зүйлсийг эрхэмлэх нь зүйтэй.
Тв эм2:Та тэрэнтэй санал нийлж байна уу, бидэнд мэдэгдээрэй.
Са: Юу болоов?
На: Юу гэхээр, чи Дуглас Смартсын хуудсан дээр ажиллаж байгаа. Тэр залуу бол ялгаварлагч.
Са: Тийм ээ, тэр би зүгээр л…Би энийг зүгээр л шоу гэж бодож байна.
На: Чи өөр ажил авья гэж хэлж болно шүү дээ.
Са: Ийм том ажлыг хаях гэж үү? Үгүй дээ, баярлалаа.
На: Жим хурал дээр шинэ харилцаа хариуцсан захирал томилох байх аа.
Са: Тэгээд?
На: Би 1000 хувь итгэлтэй биш байна л дээ, гэхдээ… Урьдчилаад баяр хүргэчихье.
Са: Юу?
На: Байна уу?
Са: Чи итгэлтэй байна уу?
На: Ахх, чи аан гээ? Чи тэр хурлын өмнө зоригоо сайн чангалах хэрэгтэй. Алив ээ, хэлээч.
Са: Би тэр хурал дээр зоригоо сайн чангална аа.
На: Тийм ээ, маш зоригтой. За за, дараа уулзая.
Са: За.
__________________
Ээж: Жаахан халди аваад, бүлээн усанд дэвтээгээд, нүүрээ угаачих. Тэгээд 10 өдрийн дараа чи харна аа, өнгө ороод л явчихна. Будаа аваарай.
Ам: Кала энэ үнэ ёстой утгагүй юм аа. Өөр газар орсон нь дээр юм шиг байна.
Ээж: Долларыг Рупи рүү шилжүүлж бодохын хэрэггүй ээ. Хааяагүй л ийм үнэтэй байгаа,
Ам: 17н доллар аа? За за, Кала бид энийг Пакистан маягаар яаж хийдгийг танд үзүүлье.
Ээж: Чи чинь яаж байна аа?
Ам: Надад итгэ ээ.
Ээж: Амира! Амира! Яах гэж байгаа юм бэ?
Ам: Будаа 17 доллар гэнэ ээ, би 15-ыг өгье. Гурил 12 юм байна, 8 аар авья. 2 уут будаа авч байгаа болохоор 1-ыг нь тал үнээр нь өгчих.
Ха: Нэг мөр бүгдийг нь үнэгүй авах юм уу?
Ам: Гайхалтай, баярлалаа.
Ха: Үгүй ээ, үгүй, үгүй…Бичсэн үнээрээ л өгнө.
Ээж: Тийм ээ.
Ам: Тохиролцох боломж байж л таарна, ноён…
Ха: Габриэл.
Ам: Ноён Габриэл. Би дэлгүүрийн эзэнтэй уулзмаар байна.
Ээж: Би зүгээр төлчихье өө.
Ха: Та дэлгүүрийн эзэнтэй ярьж байна.
Ээж: Чи асуудал үүсгээд байна.
Ам: Хүлээж бай. Бүгдийг нь 24 доллараар авья. За за, сүүлийн санал 26.
Ээж: Амира.
Ха: Гуч.
Ам: 28. Сайхан наймаалцлаа ноён Габриэл.
Ха: Та ч сайн наймаалцдаг юм байна аа, хатагтай…
Ам: Амира.
Ха: Амира.
Ам: Өө бас энэ Урду постоос нэгийг авья.
Ха: Тэг ээ, үнэгүй өгье.
Ам: Үнэгүй, үнэгүй гэнэ ээ.
Ээж: Маш их баярлалаа.
Ха: Зүгээр дээ.
_______________
Ам: Сам ч үнэхээр том амжилтанд хүрнэ. Харин чи мундаг эмч болно. Бүгд хүссэн зүйлээ авах нь. Энэ бол Америк. Мөрөөдөл биелдэг газар.
Са: За за, тэгвэл би унтлаа. Сайхан амраарай.
Ам: Сайхан амраарай.
Ма: Сайхан амраарай Амира.
Ам: Сайхан амраарай.
Ма: Америкт тавтай морил.
Ам: Баярлалаа.
_______________
Са: Амира би ажилдаа явах гээд байна.
Ам: Одоохоон Самим эгч ээ.
Ма: Хөөе өдөр хоолонд орохоо мартваа.
Са: Наадах чинь миний цамц уу?
Ма: Парк дээр байвал ямар вэ?
Са: Хөөе.
Ма: Буцаагаад өгнө өө, амлая.
Са: Битгий хоолоо асгачхаарай.
Ам: За одоо орж болно оо, Самим эгч ээ.
Са: Новш гэж, халуун ус үлдээгүй байна шдээ.
________________
Са: Ээжүүдэд илүү анхаарч, нас тогтсон хүмүүст эрүүл хоол санал болговол яаж байна? Бага насны хүүхэдтэй ээжүүдэд. Хайрцган дээр нь QR код хаштаг тавиад….
Эр: Твиттер Фэйсбүүк дээрх сурталчилгаан дээрээ нэмээд дэлгүүр дээр бүтээгдэхүүнүүдээ тавих хэрэгтэй гэж бодож байна. Залуу ээжүүдэд зориулаад дижиталаас биет рүү шилжинэ.
Эр2: Болж байна, эд эрүүл зуушны ажлыг чамд даалгалаа. За за, одоо би Тимыг орлох хүнийг зарламаар байна. Урдах ажлаа чин сэтгэлээсээ хийхээс гадна компани аль зүгт урагшлах ёстойг сайн мэддэг тийм хүн байгаа. Эд.
Эр: Тийм ээ. Янзтай.
Хүмүүс: Зүйтэй, сайн байна.
Эр: Чи манай холбоо харилцааны шинэ дарга боллоо. Сайн байна, Эд. Хичээгээрэй.
Эр2: За баярлалаа.
Эр3: Янзтай найз минь.
Са: Тимыг явснаас хойшхи жилийн хугацаанд би өөрийгөө нэг шат ахисан гэж бодож байна.
Эр: Тэгсээн, Хан. Чи энэ багийн маш чухал гишүүн.
Са: Би тушаал ахихын хүссэн. Тэгэх ч эрхтэй гэж бодсон.
Эр: Тэгэхээр тийм ээ, чамайг бодолцож үзсэн .
Са: Тэгээд?
Эр: Зарим эрчүүд нөхцөл байдлыг гартаа авах чадвартай байдаг юм. Харин чиний хувьд чамд тэр удирдагч байх чадвар жаахан дутмаг санагдсан юм.
Са: Удирдах чадвар чинь багийн ажил биш гэж үү?
Эр: Удирдагч багийнхнийг нэгэн цул богодог. Харин багийнхан мөрөөдлийг бүтээдэг юм.
______________
Ма: Юу гэсэн гэнэ ээ?
Са: Багийнхан мөрөөдлийг бүтээдэг.
Ма: Шал тэнэг юм. Нээрээ нөгөө Жэй гэдэг залуу таныг Фэйсбүүкээр мөшгисөн хэвээрээ л байна уу?
Са: Жаахан охин шиг аашлаад л байгаа. Байнга л залгана.
Ма: Гэхдээ 2 хон удаа л болзсон биз дээ?
Са: Тийм ээ, гэхдээ 2 дох болзоон дээрээ тэрэнтэй унтсан нь алдаа байсан юм. Би хэзээ ч өөрийн гэсэн байртай болохгүй юм байна л даа.
Ма: Гэр тийм ч муу биш шүү дээ.
Са: Тэр чинь амьтны хүрээлэн Марям.
Ма: Бид 2 уулаа явчих юм ээж ганцаардана шүү дээ.
Са: Сонс номын солиотон минь, чамд ирээдүй бий шүү. Ээжээс болж ирээдүйгээ баллахыг чинь би зөвшөөрөхгүй. Өөр мужийн анагаахд орж чадвал чи явах л хэрэгтэй. Ээж зүгээр дээ. Хөөе миний цамц. Шударгаар хэлэхэд, жаахан царайлаг юм аа. Мэтт Дэймон Брэд Питт 2 бор хүүхэдтэй болсон бол яг л энэ залуу шиг харагдах байсан.
Ма: Бид нартай хамт хичээлээ давтдаг юм аа.
Са: Болзоонд урь л даа.
Ма: Үгүй ээ, би хичээлдээ анхаарах ёстой.
Са: Номын солиот минь сонс, чи Брэд, Дэймон гээд хэнийг ч өөрийн болгож чадна. Зүгээр л ороолтоо аваад сахлаа ваксдчих.
Ма: Брэд Дэймон найз охинтой. Тэр нь би биш.
Са: Хэрвээ чи нэг юм хүссэн л бол заавал эцсийг нь үзэх л хэрэгтэй, Явцгаая.
Ма: Надтай хамт ирсэнд баярлалаа.
Са: Тийм ээ, зүгээр дээ.
____________________
Са: Жим?
Эр: Юу болоов Кан?
Са: Намайг тушаал дэвшүүлээгүй нь алдаа гэж бодож байна. Бас би танд батлах болно.
Эр: Гайхалтай, би харж л байя.
Са: За за, тэгвэл…
Эр: Кан?
Са: За?
Эр: Үнэхээр л өөрийнхөө чадлыг харуулмаар байгаа бол чадах бүхнээ л хийгээрэй.
Са: Тэгнэ ээ.
Ам: Эмч залууд туранхай өндөр үзэсгэлэнтэй бүсгүй хайж байна.
Ээж: Чамд яг тохирох юм байна.
Ам: 30 орчим насны ажилтай салсан эрэгтэй залуу бүсгүй хайж байна. Асуудалтай хүн хэрэггүй.
Ээж: Өөрөө л асуудалтай хүн байна даа.
Ам: 32 настай шүтлэгтэй эмч залуу өөрийг нь ойлгох шүтлэгтэй бүсгүй хайж байна. Бурхныг хайрлах нь буруу юм бол, би зөв баймааргүй байна.
Ээж: Чи юу гэсэн бэ?
Ам: Эгч ээ, энэ хүн лүү залгаж болох уу?
Ээж: Бололгүй яахав. Алив. Алив дугаарыг нь хэл дээ.
Ам: 628-2178.
Ээж: ...2178. Байна уу? Тийм ээ, тэгсэн. Яг таарсан өндөртэй Пакистан охин байна. 150 аас өндөр.
Ам: 160.
Ээж: 160 см. Тийм ээ. Байна уу? Байна уу? Сүлжээ муу байх шиг байна аа. За энийг түр мартая. Одоо бүр эхнээсээ эхэлцгээе. Одоо алив, нас?
Ам: 30.
Ээж: 24, 25 гэчихье. Лахорт коллежд юугаар сурлаа?
Ам: Шинжлэх ухаанаар баклаврын зэрэгтэй. Бас би багшилж байсан.
Ээж: Маш сайн. Амжилттай яваа эрдэмтэн, коллежын профессор гэе. Хоол хийхдээ хэр вэ? Карахи Гошт хийж чадах уу? Бриани?
Ам: Би үнэхээр амттай Бриани хийдэг бас үнэхээр амттай омлет.
Ээж: Сайн байна. Олон орны хоолыг маш сайн хийдэг гэе.
Ам: Гэхдээ эгч ээ, энэ чинь худлаа шдээ.
Ээж: Санаа зоволтгүй ээ, бүгд л хар цагаан худал хэлдэг биз дээ. Гэрлэсэн хойноо хэн ч эднийг чинь анзаарахгүй. Дараагийнх нь?
________________
Бү: Алив ээ, зүгээр 50 аа ав л даа. Боль л доо юу гэж байгаа юм бэ? Энэ чинь Нью Иорк шүү дээ. 50 задлахгүй биз?
Эм: Үгүй ээ.
Бү: Шар цамц чинь үнэхээр гоё юм аа.
Эм: Баярлалаа.
Бү: Сайхан харагдаж байна, өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За за, алив л дээ, найз минь. 50 задлахгүй байна гэж юу байх вэ дээ. 50 ч задлахгүй юм бол энд…
Са: Май, би төлчихье өө. Дээр нь нэг ус авч болох уу?
Бү: Хөөх баярлалаа.
Са: Асуудалгүй дээ.
Бү: Үгүй ээ, үнэхээр их баярлалаа. Би нэрийг чинь асууж болох уу? Дугаар ч юм уу? Дугаарыг чинь мэдэж байж мөнгөө явуулна шүү дээ. Би цагдаа л даа, цагдаагийн оффицер. Амралтаа авчихсан байгаа юм аа. Жаахан жин нэмчихсэн байж магадгүй л дээ, гэхдээ нээрээ цагдаагийн офицер шүү. Би мөнгийг чинь өгнө өө.
Са: Санаа зоволтгүй дээ.
Бү: За за. Тийм ээ, за за.
_______________
Ма: Карт чинь ажиллахгүй байгаа юм уу?
Ка: Харин тийм ээ.
Ма: Алив би харья. Заримдаа жаахан…бохирдоод эсвэл соронз нь хөндийрчхөөд байдаг юм.
Ка: Хөөх баярлалаа….Чи Марям байх аа? Аль анагаахын сургуульд бүртгүүлсэн юм?
Ма: Би юу? Би бодож л байгаа. Чи?
Ка: Миний эхний сонголт Харвард, гэхдээ юмыг яаж мэдэхэв гээд Колумбиа бас Нью Иорк луу бүртгүүлж байгаа.
Ма: Би ч гэсэн. Эхний сонголт маань Харвард.
Ка: Тэгээд ямар чиглэлээр явах гэж байна?
Ма: Хүүхдийн эмчээр.
Ка: Үгүй байлгүй дээ, би ч гэсэн. Өнгөрсөн жил би энэтхэгт дадлага хийсэн юм. Мэс засал надад тохирохгүй юм байна лээ. Энгийн нь л зүгээр байх.
Ма: Тийм шүү, санал нэг байна.
Ка: Би ийшээ явна.
Ма: Тийм ээ, би ч гэсэн.
Ка: Чи ч гэсэн үү??
Ма: Би тийшээ явна,
Ка: За за, Марям сайхан амраарай.
Ма: Чи ч бас. Би ч гэсэн гэнэ шүү. Шал тэнэг юм аа.
___________________
Ээж: Нэг залуу байна.
Са: За. Тэгээд ажилтай юм уу?
Ээж: Германд амьдардаг залуу.
Са: Ядаж англиар ярьдаг юм уу?
Ээж: Тэнэгтээд байгаач. Нэр нь Зишан. Эмч хүн гэсэн. Чамайг гэрлэсэн хойноо ч ажил хийхийг чинь зөвшөөрнө гэсэн.
Ам: Эмч юм байна.
Са: Үнэхээр царайлаг залуу байна л даа, гэхдээ намайг ажил хийхийг зөвшөөрөх залуу сонирхохгүй байна аа.
Ээж: Чиний насан дээр ийм голомтгой байж болохгүй шүү.
Са: Чи яачхаа вэ?
Ма: Тийм ээ, би ч гэсэн.
Са: Яг миний хэлснээр амьтны хүрээлэн л гэсэн үг. Марям тэрнийг түлх дээ.
Ма: Би түлхэхгүй ээ.
Са: Түлх л дээ.
Ма: Өөрөө түлхээч.
Са: Жаахан хөдөлгөчих л дөө.
___________________
Са: Удирдагч багийнхаа нэгэн цул болгодог. Багаараа мөрөөдлөө бүтээдэг. Тэгээд Эдийг сонгож байгаа юм уу? Эд үү, Эд там руугаа…
Эр: Сайн уу.
Са: Сайн уу, Эд.
Эр: Чи юу хийж байгаа юм?
Са: Дуслас Смартсын ажилд ашиглах хэдэн загвар харж байлаа.
Эр: Тийм үү?
Са: Тийм ээ.
Эр: Сайн байна, жишээ нь ямар?
Са: Тэгэхээр… Тэрний нохойтойгоо тоглож байгаа зураг аль аль талаас нь 50 50 хувийн лайктай байгаа. Тэгээд энийг яаж ашиглахаа бодоод хэдэн судалгаа харж байсан юм.
Эр: Сайн байна. Тэгвэл чи дарагийн жиргээнүүдээ төлөвлөчих, нарийн ширийнийг нь би хийчихье.
Са: Аль хэдийн төлөвлөчихсөөн.
Эр: Чи ч од шүү. Тийм ээ.
Са: За за, зүгээр л…
Эр: Болж байна.
_______________________
Эр: Хөөе Жим?
Эр2: За?
Эр: Би Дуглас Смартсын хаяг дээр ашиглах нэлээн сонирхолтой загварууд олсон, тэгээд тантай ярилцах гэсэн юм л даа.
Эр2: Тийм ээ, сонсоё л доо.
Эр: Тийм үү, гайхалтай.
Са: Хөгийн новш.
_____________________
Ка: Марям?
Ма: Шахид. Чи энд юу хийж байгаа юм?
Ка: Би энд ажилд орсон. Чи бас энд юм уу?
Ма: Тийм ээ.
Ка: Үгүй байлгүй дээ. Надад эндхийг үзүүлэх үү?
Ма: Асуудалгүй дээ. Би одоо ингэж ярьдаг юм байх даа.
_____________________
Ам: Өө уучлаарай.
Эр: Чи чинь юугаа харж явдаг юм бэ?
Ам: Уучлаарай.
Эр: Танай үеийнхэн ийм байхгүй юу. Ахмадаа хүндэлнэ гэж байхгүй шүү. Хөвгүүд маань хүртэл хүссэн хүнтэйгээ гэрлэнэ гэнэ. Энэ миний амьдрал аав аа гэнэ шүү. Өндөг яаж хагарч байгааг харж байна уу? Миний сэтгэл яг л ийм байна.
Ха: Хатагтай Амира та зүгээр үү? Жаахан ус уух юм уу? За май. Дээрдэж байна уу? Сонсооч ноён Найимд битгий гомдоорой. Хөвгүүд нь муслим биш хүмүүстэй сууна гэсэн.
Ам: Өө үгүй ээ.
Ха: Тийм ээ.
Ам: Гайхах юм алга.
Ха: Хөөе чи юм уншмаар байвал манайд Урду пост байгаа шүү. Бас манготой ласси байгаа.
Ам: Би манготой лассинд дуртай.
Ха: Тэгээд Пакистанаар сонин юу байна даа?
Ам: Пакистанд дандаа л муу юм болж байдаг. Би дандаа л танилцах хэсгийг нь уншдаг юм. Би сайхан сэтгэлтэй Пакистан Америк эмч залуу олмоор байна.
Ха: За за.
Ам: Би тэгэх гэж л Америкт ирсэн.
Ха: Нээрээ юу? Яасан бэ?
Ам: Бүгд л надтай адилхан зүйл мөрөөддөг юм шиг байна.
Ха: Сонсооч, чи зөв хүнтэйгээ учирч чадах байх аа. Миний манго лассиг амсаад үз дээ.
Ам: Баярлалаа. Чи энийгээ манго Ласси гэж байгаа юм уу?
Ха: Хийдэг байсан залуу нь явчихсан юм аа, гэхдээ би…
Ам: Би хэдхэн минутын дотор дэлхийн хамгийн амттай манго ласси хийхийг зааж өгч чадна шүү.
Ха: Хэдхэн минутанд уу?
Ам: Чи заалгамаар байна уу?
Ха: Чи өмнөх шигээ надтай наймаалцах гээгүй юм байгаа биз дээ, тийм үү?
Ам: Тэгвэл чи надад сайхан сэтгэлтэй Пакистан эмч олж өгнө шүү.
Ха: Заавал эмч байх ёстой юм уу?
Ам: Тохирох уу?
Ха: Амлаж чадахгүй ч чадлаараа хичээнэ ээ. Тохирлоо.
________________
Ма: Манайх заримдаа хаахаас өөр аргагүй болдог. Тэгээд ийм л байна даа. Тухтай газар шүү.
Ка: Энэтхэгт удаан байсны дараа тухтай газар л хэрэгтэй байна.
Ма: Хорон санаатан шиг л амрана. Би ингэж ярьдаггүй шүү.
Ка: Миний сүйт бүсгүй Маяа байна. Түр хүлээгэрэй.
Ма: Янзтай Марям, ёстой янзтай.
Ка: Маяа сая надаас салчихлаа.
Ма: Сүйт бүсгүй чинь үү?
Ка: Тийм ээ.
Ма: Юу болоо вэ?
Ка: Тэр зүрхний мэс засалчтай гэрлэхээр болсон гэнэ ээ. Би мэс засал хийж чадахгүй. Мэс заслын өрөөнд ч дургүй. Би зүрхний мэс засалч аав шиг нь биш.
Ма: Золиг гэж. Надад үнэхээр харамсалтай байна.
Ка: Баярлалаа. Уучлаарай, би зүгээр л…. Хуримаа хийхийг тэсэн ядан хүлээж байсан юм.
Ма: Нээрээ юу? Юу гэхээр…нээрээ юу?
Ка: Тийм ээ, би тэр талаараа жаахан хуучинсаг юм шиг байна.
Ма: Шахид! Үгүй ээ, би үнэхээр…
Ка: Би тэрэнд энэ сүйн бөгжийг авсан байсан юм.
Ма: Тэрнийг ингэсэнд итгэж чадахгүй нь ээ. Та 2 сүй тавиагүй байсна юм уу?
Ка: Бид сүй тавьна гэж ярилцаж байсан юм аа. Гэхдээ..тэр нөгөө залуутайгаа аль хэдийн сүй тавьчихсан гэсэн.
Ма: Ямар муухай юм бэ. Чи илүү дээр хүнтэй учирна аа.
Ка: Баярлалаа.
Бид Америкын төлөө босож тэмцэх цаг нь болсон. Америкын төлөө… 234 шинэ дагагчтай боллоо.
Бү: хөөе. Намайг санаж байна уу? Сайн уу? Сайн уу!
Сайн уу, намайг Сэм гэдэг.
___________________
Ха: Жинхэнэ ласси чинь энэ дээ.
Ам: Ласси!
Ха: Ласси!
Ам: Тэгэхээр гол нууц нь гар аргаар бүрсэн тараг. Гоё өтгөрүүлж өгдөг юм.
Ха: Өө за за.
Ам: Үнэхээр амттай.
Ха: Юу…нөгөө аман дээр чинь… Тэгээд эмч хайх чинь юу болж байна даа?
Ам: Урагшгүй л байна даа. Над руу ганц ч хүн залгаагүй.
Ха: Ганц ч уу? Тоогүй юм болжээ.
Ам: Зүгээр дээ, энэ чинь Америк мөрөөдөл биелдэг газар. Тийм биз дээ?
Ха: Чамд өгөх юм байна.
Ам: Энэ киног үзэж байгаагүй юм байна.
Ха: Яг ч кино биш л дээ. Стэндап оруулсан инээдмийн дугаар нь байгаа юм.
Ам: Би Стэндапд дуртай. Чи тэрэн шиг инээж чадах уу?
Ха: Чадалгүй яах вэ? Бэлэн үү? Өгзгийг чинь өшиглөнө дөө.
Ам: Өгзгийг чинь өшиглөнө дөө. Баярлалаа.
Ха: Тэгээд чи энэ Калад дуртай гэж үү? Энэ хар залууд.
Ам: Ямар муухай юм бэ, тэгж хэлж болохгүй шүү дээ.
Ха: Би хар шүү дээ. Би хэлж болно. Тэгээд ч манайхан ингэж л боддог.
Ам: Хэн чамд тэгж хэлсэн юм?
Хак: Би энэ хороололд өссөн. Тэд л надад хэлсэн юм.
Ам: За за, надад хамаагүй ээ. Уулын оройгоос орилсон ч болж байна. Би энэ Калад хайртай, би энэ Калад хайртай.
Ха: 2лаа эндээс хөөгдөх нь байна, чи Кала гэж болохгүй ээ.
Ам: Би энэ Калад хайртай, би энэ Калад хайртай.
Ха: Хайртайг чинь мэднэ ээ. Кала гэж болохгүй ээ, Кала гэж болохгүй.
_______________
Ам: Найз залуутайгаа уулзах гэж байгаа юм уу?
Ма: Найз залуу олохоор л гарч байхгүй юу.
Са: Найз залуутай болмооргүй байна аа. Хэнд тийм юм хэрэгтэй гэж?
Ам: Эрэгтэй эмэгтэй хүмүүс зүгээр найзууд байж болдог уу?
Ма: Би нөхөрлөлийг үх харилцааны үндэс л гэж боддог.
Са: Эрчүүд нэг л юм хүсдэг. Тэр нь яав ч нөхөрлөл биш.
Ма: Эгчийд сонсох хэрэггүй ээ. Илүү дотносохыг хүссэн эрэгтэй найз байгаа юм уу?
Ам: Надад уу, үгүй ээ үгүй үгүй.
Ма: За за, тийм л болог. Гэхдээ би байсан ч зүгээр гэж бодож байна.
Ам: нээрээ юу? Эгч юу гэж бодох бол?
Ма: Ээж ойлгох байх аа.
Ам: Ээж чинь ингэж хувцаслахад дургүйцдэггүй юм уу?
Са: Би ээжид хэлэх юмаа л хэлдэг. Бас тэр энийг мэдэх шаардлагагүй.
Ма: Өнөө орой гэртээ ирэх үү? Таныг аргалсаар байгаад үнэхээр залхаж байна.
Са: Юу гээч, би насанд хүрсэн эмэгтэй.
________________
Са: Ээж ээ, би гарч найзуудтайгаа уулзлаа.
Ээж: Хүмүүст төсөөллийг нь үлдээ л дээ. Тэд эхлээд үнээгээ худалдаж аваг, тэгээд сүүгээ үнэгүй өг.
Са: За за, би оройтох байх шүү.
Ээж: Чиний гарч ордгийг бүгдийг нь мэднэ ээ. Би ээж чинь, за юу?
Са: Сайхан амраарай.
Ээж: Марям, эгчээсээ нүүрээ будах талаар жаахан суралцаач. Хөвгүүд бүх юмаа халхалчихсан охидод дургүй. Эхлээд үнэгүй сүүгээ харуул, тэгвэл тэд дараа нь худалдаж авна.
Ма: Би намайг үнээ гэж хардаг хүнтэй гэрлэмээргүй байна.
Ээж: Намайг чиний насан дээр ямар байсныг чи харсан ч болоосой. Огт өөр хүн байсан юм шүү. Толгойгоо алчуураар ороогоод л байвал чи хэзээ ч хүнтэй суухгүй.
Ма: Миний үнэ цэнийг ойлгодоггүй хэнтэй би хамт байхгүй.
Ээж: Цаг үе ийм байхад үсээ далдлаад байх аюултай шүү.
Ма: Бид ямар Францад амьдарч байгаа биш дээ, ээж ээ. Би орондоо орлоо.
Ээж: Яв даа.
_______________
Эр: Би энэ бүгдийг…
Ду: миний сошиал мэдиаг хариуц гэж би энэ компанид их мөнгө төлсөн, гэр бүлийг минь битгий оролцуулаарай гэж та нарт сануулсан.
Эр: Ноён Смартс та ийшээ суугаад яг юу болсныг бидэнд хэлээч дээ.
Боксер хүртэл таагүй юм болохыг мэдээд мэтгэлцээнээс өмнө үхчихлээ.
Эр: Таны нохойнд үнэхээр харамсаж байна.
Ду: Надад тэр тэнэг нохой хамаагүй ээ. Та нар энгийн зааврыг ч дагаж чадахгүй байгаад чинь л бухимдаад байна. Манай гэр бүлийг улс төрөөс хол байлга гэж би хэлсэн. Боксер гэр бүл маань байсан юм.
Эр: Тэр нөгөө…
Эр2: Эрхэм ээ, энэ бүхэлдээ миний буруу, намайг үнэхээр уучлаарай.
Ду: Чи халагдсан. Хүү минь гарч үз. Өөр надаас уучлал гуйх хүн байна уу?
Эр: Би хариуцлагаа бүрэн хүлээж…
Са: Ноён Смартс би болох уу? Таны улс төрийн бодлогийг дэмждэггүй хүмүүс хүртэл таныг дагаж лайк дарах болсон. Боксер гол нийтлэг тал нь. Нохойнд хайртай хүмүүс ч олон байдаг. Энийг бодолцож үзээд боксерын талаар сошиал мэдиа дээрээ хуваалцвал дэмжигчдийнхээ тоог өсгөх сайхан боломж болно.
Ду: Чамайг хэн гэдэг вэ?
Са: Сэм.
Ду: Овог чинь юу юм?
Са: Кахн.
Ду: Энэ муслим нэр үү?
Са: Еврэй гаралтай нэр би 100 хувь Америк хүн эрхэм ээ.
Ду: Би еврэй хүмүүсийг үргэлж биширдэг. Тэд үргэлж ганц ярих биш нөхцөл байдлыг том зургаар нь харж чаддаг юм. Мэдээж Есүст тохиолдсон явдал харамсалтай л даа.
Са: Тэгэхээр бид тэрүүгээрээ ч гэсэн алдартай л даа.
Ду: Амен дүү минь. Багт тавтай морил, Саманта. Жим.
Эр: Чиний овог Кан биш билүү? Өвөө эмээ 2 дэлхийн 2-р дайны дараа энд ирсэн. Полшоос гаралтай еврэйчүүд. Тэд нэрээ Смит болгож өөрчилсөн юм. Өнөөдөр маш сайн байлаа.
Са: Тушаал дэвших хэмжээний сайн уу?
Эр: Аан гээч, чи Смартсын хаяг дээр 100 мянган шинэ дагагч нэмчихвэл улирлын эцсээр энэ талаар ахиад бодож үзье. Болж байна уу?
Са: тэгье ээ.
Эр: Багийн ажиллагаа.
______________
Ма: уучлаарай эмч байхгүй байгаа. За за за. Хэржгэнэж байна. Шургуулганаас амьсгалуур аваад өг дөө. За, гүнзгий амьсгалаарай. Сайн байна. Тэр астматай юм байна.
Эм: Баярлалаа.
______________
Ма: Би үнэхээр их сандарсан.
Са: Сандарсаан?
Ма: Яг тийм. Тэгээд хүү амьсгалж эхлэхэд, би чадна аа л гэж бодсон. Би үнэхээр харвардад ормоор байна аа, услдаа хамгийн шилдэг хөтөлбөртэй сургууль.
Са: Би хэлээгүй юу? Чам шиг дүнтэй байхад асуудалгүй орчих байх.
Ма: Элсэлтийн шалгалтаа л сайн өгөх хэрэгтэй. Ядаж л 522.
Эр: Хөөе чи… Нутаг руугаа буц. Америк агуу гүрэн шүү.
Ма: Сэм!
Са: Энэ миний ч улс! Чи өөрөө мөлхөж гарсан нүх рүүгээ буц!
Эр: Америк агуу гүрэн, эндээс тонилж үз.
Бү: Чи чинь яачхаад байгаа юм бэ, аан? Эмэтэйчүүд рүү лааз шидээд?
Са: Зэйн?
Бү: Чи над руу залгаагүй.
Ма: Та 2 танилууд юм уу?
Бү: Тийм ээ, бид болзож байгаа.
Са: Үгүй ээ, бид тэгээгүй. Ганц л удаа болзсон.
Бү: Сайхан л болзоо байсан шүү дээ. Алив л дээ, би Литтл Италид гоё хоолтой газар мэднэ шүү.
Са: Сайхан амраарай офицероо.
Бү: Боль доо.
Са: Зурвас бичнэ ээ.
Бү: Би хүлээж байя. Алив хөдлө.
__________________
Ма: Хөөх шинэ залуу байх нь ээ?
Са: Тэр дажгүй ээ.
Ма: Бурхан минь, танд таалагдаж байгаа юм байна.
Са: Больж үз дээ, номын амьтан минь.
Ма: Танд тэр таалагдаж. Бүр цагдаа шдээ.
___________________
Ду: Жинхэнэ америкчууд хэн гэдгийг мартаж байгаа нь Америкийн хамгийн том асуудал мөн.
Жинхэнэ Америкчүүд ардчиллын үнэ цэнийг эрхэмлэдэг.
Ээж: Марям ийм болохоор л чамайг алчуураа ав гээд байгаа юм.
Ма: Энэ залуу жинхэнэ тэнэг.
Са: Ядаж нэг нь мөнгө олох хэрэгтэй.
Ам: Өмнөх Ерөнхийлөгч хар арьстай байсан болохоор хүмүүс дургүй байсан юм уу.
Ээж: Хар арьстнууд чинь гэмт хэрэгтнүүд. Тэднээс хол байх хэрэгтэй шүү.
Са: Ээж та ийм юманд итгэж ингэж ярьж болохгүй.
Ээж: Яагаад?
Са: Би удахгүй тушаал дэвших гэж байгаа. Тушаал дэвшихээрээ би нүүх бодолтой байна.
Ээж: Би найзуудтайгаа орой гарахыг чинь зөвшөөрсөн. Тэгээд л болно.
Са: Тушаал дэвшчих юм бол би энэ байшингийн зээлийг жижиг байртай хамт төлөөд байж болно.
Ээж: Яах гэж манай байр хангалттай том биш байна гэж үү?
Са: Надад хувийн орон зай хэрэгтэй байна.
Ээж: Орон зайг гэнэ шүү.
Са: Надад туслаач.
Ма: Үгүй ээ.
Са: Бас Марям ирэх жил өөр мужид сургуульд орно гэсэн.
Ма: Юу?
Ээж: Би та нарт хангалтгүй байна уу? Хоёулаа намайг орхиод явах нь ээ.
Са: Ээж ээ та биднийг энэнээс илүү байгаасай гэж бодохгүй байна гэж үү? Хүн шиг яваасай гэж.
Ээж: Хүсэж байна аа. Гэхдээ эхлээд хүнтэй суугаад хүүхэд гаргаадах. Тэгээд явж хүссэнээ хий.
Са: Би тусдаа гарна аа.
Ээж: Маргааш сохор болзооны өдөр чи Амиратай хамт явна шүү.
Са: Би ажилтай.
Ээж: Дандаа л ажил гэж байх юм.
__________
Ээж: Одоо сайн талаа харуулдаг юм шүү. Битгий инээмсэглэ, битгий инээ. Хэтэрхий их ярих хэрэггүй. Зүгээр л өөрийнхөөрөө бай за юу за яв.
Бид эх орондоо өөрсдийн эрхийн төлөө тэмцэх үүрэгтэй.
Эр; Би хоол хийх үнэхээр дуртай. Бас хувцасны шүүгээнд зай их хэрэгтэй байгаа. Хоёулаа хамтдаа гутлын дэлгүүр орж болно шүү дээ. Одоо ингээд бодоход их хөгжилтэй байна байх даа?
Эр2: Ажил хийх шаардлага байхгүй ээ. Аав маань хотын бүх угаалгын газрыг эзэмшдэг. Би хар ажил хийх гэж үү дээ. Энэ гарыг хар л даа.
Са: Баярлалаа.
Эр: Сайн ажиллаж байна шүү Сэм. Сайн байна.
Са: Баярлалаа залуус аа.
Эр3: Новш гэж охин минь чи дажгүй юм аа. Гэхдээ миний сонирхол биш байна. Аав ээж маань заавал пакистан охинтой уулзъя гээд байгаа л даа. Би шар үстэй охидуудад дуртай. Гэхдээ хоёулаа болж бүтэх юм бол чи үсээ будаж болох уу? Тэгэхээр нөгөө тэндэх үсээ…Өө чи хаачих нь вэ?
_________
Ма: За за, энэ ингээд…
Ка: Дууслаа.
Ма: Чи хэр хийсэн гэж бодож байна?
Ка: Дажгүй байх аа. Харин чи?
Ма: Тийм ээ, дажгүй л гэж бодож байна.
Ка: Марям шалгалт дууслаа. 2лаа хөгжилдье л дөө.
Ма: Тийм ээ, баяраа тэмдэглэе.
Ка: Эсвэл зүгээр л хамтдаа гарцгаая.
Ма: Тийм ээ.
_____________
Ам: Muslimmatrimony.com дээр зөндөө залуучууд байсан. Даан ч тал нь халзан. Бас 18 тай үеийнхээ зургийг тавьчихсан одоо 50 тай хүмүүс ч байдаг. Би дараа жил 30 хүрнэ хэн надтай гэрлэх юм бэ? Миний хамаг залуу нас уулын цаагуур орчихлоо.
Ха: Толгодын цаагуур гэдэг юм.
Ам: Тийм ээ, ноён Габриэл. Америкт сайн охидыг хүсдэггүй юм байна. Тэд шаргал үстэй охидыг хүсдэг. Эсвэл хоолыг нь хийж гэрийг нь цэвэрлэх охидыг. Эсвэл хөлийн хумсыг нь авч өгөх охидыг.
Ха: Чи удахгүй зөв хүнээ олно оо, иншалла.
Ам: Иншалла ямар утгатайг мэдэх үү?
Ха: Тийм ээ, бурхны хүсэл.
Ам: Пакистанд хэзээ ч болохгүй зүйлийг иншалла гэдэг. Иншалла би сайн үйлсэд чинь хандив өргөнө өө. Иншалла өлсгөлөн хүүхдүүдийг хооллоно. Иншалла би чамайг Мадоннагийн тоглолт руу дагуулж явна. Иншаллагаа буцаагаад ав.
Ха: Үгүй ээ, би буцааж авахгүй.
Ам: Иншаллагаа буцаагаад ав.
Ха: За за, буцааж авья аа.
Ам: Чи иншаллаг яаж мэддэг юм?
Ха: Би муслим.
Ам: Гэхдээ чи хар арьстай.
Ха: Тийм гэж үү? Заавал хамаатай биш шүү дээ. Аль аль нь байж болно. Тэгээд ч бид та нараас өмнө муслим байсан байх. Чи зүгээр үү? Ус уух уу? Чи..чи хахаад байгаа юм уу? Чи хахаад байна. Чи зүгээр үү? Зүгээр биз дээ? Ус аваад ирэх үү?
Эр: Та зүгээр үү? Би эмч. Зүгээр биз дээ?
Ха: Тэр зүгээр ээ.
Ам: Та эмч юм уу?
Эр: тийм ээ.
Ам: Сайн уу, намайг Амира гэдэг.
Эр: Сайн уу, Жавад.
Ам: Жавад?
Эр: Тийм ээ, тийм.
Ам: Пакистан хүн үү? Юу байна даа?
Эр: Чи дажгүй биз дээ? Би сайн баярлалаа.
______________
Ма: Арай хэтэрхий байна аа.
Са: Энгийн хүмүүс болзоон дээр ингэж харагддаг юм.
Ма: Болзоо биш шдээ.
Са: Тэгээд юу юм?
Ма: Бид зүгээр л та мэднэ дээ…
Са: Үгүй ээ, би мэдэхгүй…
Ма: Зүгээр л хамт гарч байгаа юм, за юу?
Са: Энгийн хүмүүс хамт гарахдаа ингэж явдаг юм.
Ма: За ингээд…
Са: Хөөе. Тэр бүх юмыг чинь харах хэрэгтэй.
Ма: Хэрэггүй ээ.
Са: За за тэгвэл яахав. Өөрөө учраа ол.
______________
2ла: Төлөө.
Ка: Миний ухаантай хүү элсэлтийн шалгалтаа давчхаж. Энэ өдрийг бүх насаараа хүлээлээ.
Ма: За за, Одоо хичээл хийж ханалаа. Дессертэнд юу байна?
Эм: Сайн уу, та 2 дессерт меню үзэх үү?
Ма: Тэгье.
Эм: Хөөх ямар гоё ороолт вэ? Та перс хүн үү?
Ма: Үгүй ээ, Күйнсд төрж өссөн. Би шоколадтай бялуу авья.
Эм: За.
Ка: Чи хаанахых юм бэ? Жинхэнэ ирсэн газар чинь? Бүжиглэх үү?
Ма: Би бүжиглэх дуртай.
______________
Ма: Би явах ёстой. Хүргэж өгсөнд баярлалаа.
Ка: Өнгөрсөн хэдэн сар чамтай хичээл хийх үнэхээр сайхан байлаа.
Ма: Надад ч гэсэн, сайхан байсан. Нөгөө хичээл хийх нь.
Ка: Бас чамайг илүү мэдэж авсан нь.
Ма: Тийм ээ.
Ка: Өмнө нь чам шиг хүнтэй учирч байсангүй.
Ма: Тийм ээ, за за. Би орлоо.
Ка: Хүлээ л дээ.
Ма: Зогс.
Ка: Яасан бэ?
Ма: Чи надад үнэхээр таалагддаг.
Ка: Би ч гэсэн чамд сайн.
Ма: Үгүй ээ, би чамд үнэхээр үнэхээр үнэхээр сайн.
Ка: Би мэднэ ээ.
Ма: Гэхдээ би чамайг үнсмээргүй байна. Биш ээ, нөгөө би…Би чамайг үнсмээр байна, гэхдээ бас үгүй. Чадахгүй гэх юм уу?
Ка: Юу гэж байгаа юм бэ?
Ма: Би анхны үнсэлтээ нөхөртөө л өгмөөр байна.
Ка: Гэхдээ тэгвэл бараг гэлэнмаа шиг юм аа.
Ма: Мэднэ ээ, гэхдээ би ийм л хүн. Ойлголоо, чиний сонирхол биш байх.
Ка: Үгүй ээ, Марям хүлээ л дээ.
Ма: Үгүй ээ, би ойлгож байна аа, энэ үнэхээр хуучинсаг. Уламжлал юм л даа.
Ка: Би хуучинсаг зүйлд дуртай.
Ма: Би бүр….
Ка: Тэгэхээр би ээжийгээ танай ээж рүү яриулаад чиний гарыг гуймаар байна аа гэж хэлүүлвэл чиний сэтгэлд нийцэх үү?
Ма: Юу?
_______________
Эр: Сайн байлаа, миний үргэлж хэлдгээр та нар гайхалтай байлаа. Гэхдээ энэ улиралд нэг хүн илүү гоц байж, манай хамгийн том үйлчлүүлэгчдийн нэгийг авч үлдэж чадсан. Энэ хүн бол Сэм Кан бөгөөд тэрнийг багийн удирдагч болгон дэвшүүлж байгаагаа мэдэгдэхэд туйлын таатай байна.
Эр2: Тийм ээ.
Эр: Тэр өөрийгөө маш сайн удирдагч гэдгээ батлан харуулж чадсан. Цаашдаа ч улам сайжирна гэдэгт нь итгэлтэй байна. Энэ эрчээрээ ажиллаарай.
________________
На: Тог тог тог. Бяцхан босс минь. Ажил дуусахаас өмнө эндээ жаахан тэмдэглэе гэж бодлоо.
Са: Тэгмээр л байна, гэхдээ чадахгүй нь ээ. Гэхдээ би үеэл дүүгийнхээ хуримын цайллагадн очих ёстой. Хэрвээ очихгүй бол ээж намайг ална.
На: Хурим аа? Байзаарай, тэд бараг өчигдөр уулзаагүй билүү?
Са: Тийм ээ, тэгсэн.
На: Жирэмсэн болчихсон юм уу?
Са: Үгүй дээ. Манай ёсонд ийм байдаг, хуримын өмнө юу ч хийж болохгүй.
На: Юу ч уу?
Са: Юу ч.
На: Гэхдээ нөгөө залуу нь нөгөө чадахгүй бол яах вэ…Нөгөө…
Са: Би бол тэднийхээр байж чадахгүй л дээ, гэхдээ манайхан ингэхийг л хүсдэг. Би явья даа.
На: Үгүй ээ, үгүй, үгүй болоогүй шүү. Шинэ ажил шиг л амтагдаж байна шүү. Алив ээ, явцгаая. Тэр тушаал дэвшсэн, аймшиггүй зоригтой бүсгүй. Зүгээр ч нэг зориг биш жинхэнэ зориг.
_______________
Ээж: Самим дүү үеэл 2 чинь 2уулаа гэрлэх нь байна.
Эр: Самим танилцахад таатай байна. Амира чиний талаар олон гайхалтай зүйл хэлсэн.
Эм: Нааш ир, алив ээ, алив.
Эм: Нааш ир ээ. Самим хонгор минь, одоо ажлаа жаахан завсарла аа. Одоо хүнтэй суух цаг чинь болсон.
Эм2: Чи турчихаа юу даа? Зээ маань сарын дараа Пакистанаас ирнэ. Чи заавал уулзах юм шүү.
Эм: Сонс, зөвхөн манай эрчүүд л морь шиг хүчтэй, арслан шиг идэж шөнөжин жаргааж чаддаг.
Са: Намайг өршөөгөөрэй.
Эр: Бурхан минь чи үнэхээр азтай юм аа.
_______________
Са: Ээж ээ, би ингээд явлаа.
Ээж: Марям эгчдээ өнөөдөр гэрээсээ явбал намайг өөртэй нь дахиж хэзээ ч ярихгүй гэж хэл.
Са: Ээж ээ, боль л доо.
Ээж: Энэ байшин бүгдэд нь хангалттай хүрэлцэнэ.
Са: Тийм ээ, гэхдээ би 30 хүрчихлээ. Хайртай шүү,ээж ээ.
Ээж: Хайр чинь харагдахгүй байна. Үнэхээр л надад хайртай байсан юм бол том хотод хоосон байранд очих биш хүнтэй суугаад өөрийн гэсэн гэр оронтой болох байсан юм. Кадижагийн охин тэгсэн. Чи ч гэсэн өөрөө хараа биз дээ.
Са: Тэр топ 500д багтдаг компаний дэд захирал.
Ээж: Тэр ижил хүйстэн өөр эмэгтэйтэй амьдардаг. Ээж нь олны дунд нүүрээ ч хийх газаргүй болсон.
Са: Даваа гарагт уулзая.
Ээж: Энэ гэрээс одоо гарвал дараагийн удаа миний үхсэн байхыг харна гэж бодоорой.
Са: Битгий ингэж сүржигнэ л дээ.
Ээж: Сүржигнэх ээ? Сүржигнэлээ гэх хэрэггүй, энд чамайг хөгжөөх гэсэн хүн алга. Чи аавтайгаа яг адилхан юм. Намайг хаяад явах нь.
Ма: Сэм. Битгий яв л даа. Гуйж байна.
Са: Сайн сууж байгаарай, номын хорхойтон минь.
_________________
Ка: Чиний дуртай юмыг аваад ирлээ.
Ма: Баярлалаа.
Ка: Ээж эгч 2 чинь учраа олно доо.
Ма: Мэдэхгүй ээ, 2лаа үнэхээр зөрүүд хүмүүс.
Ка: Нэг гэр бүл шүү дээ. Гэр бүл хэзээд нэгт байдаг.
Ма: Чи тэгж бодож байна уу?
Ка: Итгэлтэй байна. За алив ээ, нээж үзье л дээ.
Ма: Чи нээчих.
Ка: За.
Ма: Үгүй ээ, үгүй. Би өөрөө. 3 тоолоод шүү.
Ка: За, 1… Хөөе! Тийм ээ. Хөөе хөөе хөөе битгий л дээ. Энэ чинь сайн оноо!
Ма: 522 хүрсэнгүй.
Ка: Гэхдээ л Харвардын ярилцлаганд орж болно. Чадахгүй байсан ч… чамд би байгаа шүү дээ.
Ма: Баярлалаа.
_______________
Ам: Хөөх, бид хаашаа уавж байгаа юм бэ?
Эр: Чи харна аа.
Ам: Хэлчих л дээ. Энэ газар таалагдаж байна.
Эр: Бид ирчихлээ.
Ам: Чадахгүй нь ээ. За за.
________________
Эр: Нөгөө охин хаана байна? Тэр илүү дээр ласси хийдэг юм.
Ха: Мэдэхгүй ээ, хараагүй удаж байна.
Эр: Харамсалтай л юм. Тэр илүү дээр ласси хийдэг юм.
Ха: Хамгийн сайныг нь.
________________
Са: Гоё юм аа.
Ам: Жавад мөнгөө хайрлахгүй байгаа.
Ма: Золиг гэж нээрээ л тийм байна шүү.
Ам: Хөөрхөн байгаа биз?
Ма: Тийм байна, тэнгэр минь гэж.
Ам: Үнэхээр том.
Са: Ээж яаж байна?
Ам: Эгч чамайг их санаж байгаа.
Са: Тийм гэж үү?
Ам: Нээрээ шүү.
Ма: Ээж зүгээр дээ, жаахан хугацаа л хэрэгтэй байгаа юм.
Са: Тусдаа гарахын хамгийн гоё нь юу гээч?
Ма: Юу юм?
Са: Чи ахиад миний хувцсыг хулгайлж чадахгүй. ]
Ма: Би ирээд л зээлээд авчих юм чинь. Хэн ч намайг зогсоохгүй.
Ам: Байр чинь үнэхээр сайхан юм аа, хоол нь ч дажгүй юм.
Са: Баярлалаа. Гэхдээ Доктор Марям, Брэд Дэймон 2 Харвардын анагаахын сургуулийг төгсөөд ямар газар амьдрахыг нь харна гэхэс тэсч чадахгүй нь.
Ма: тийм ээ.
Са: Яасан бэ?
Ма: Миний шалгалтын дүн гарчихсан.
Са: Тэгээд?
Ма: 518.
Ам: Сайн л байна шдээ. Тийм биз дээ?
Ма: Тийм л дээ. Гэхдээ Харвардад орох гээгүй л бол дажгүй дүн.
Ам: Зүгээр дээ, сайн сургуулиуд зөндөө байгаа шүү дээ.
Ма: Хэрвээ Шахид Харвардад тэнцээд би чадахгүй бол… би анагаахын карьеэраа орхино гэж бодож байгаа.
Са: Юу?
Ма: Хэсэг хугацаанд л.
Са: Хүүхдүүдийг нь том болгоод 20 жилийн дараа гэж үү?
Ма: Шахид намайг ойлгодог. Бид адилхан зорилготой.
Са: Тэгвэл зорилго чинь тэнэг байна, чи анагаахын дургуульдаа ор.
Ма: Сэм.
Са: Ясан? Чи бүх амьдралынхаа турш энэний төлөө хичээсэн.
Ма: Би гэр бүлээ эхэнд тавих ёстой.
Са: Үнэхээр тэнэг юм. Сонс, номын солиотон минь. Чи бүхий лл амьдралаа бусдын төлөө зориулж болохгүй. Хэрэгтэй үедээ өөрийгөө эхэнд тавьдаг байх хэрэгтэй.
Ма: Та ч энэндээ сайн л даа.
Са: Юу?
Ма: Юу ч биш ээ.
Са: Чи сая юу гэсэн бэ?
Ам: Сэм, Марям!
Ма: Та ч энэндээ сайн л даа.
Са: Наадхаараа юу гэх гээд байгаа юмъ? Хэлээч. Хэл гэж байна.
Ма: Ээжийн зөв байсан. Та яг аав шиг аашилж байна. Өөрийгөө хараач, та ажил хоосон байрны төлөө гэр бүлээ зарахад ч бэлэн байна. Манай гэр бүл танд хангалттай биш байсанд уучлаарай. Таныг хараад, хэрвээ өөрийгөө сонгоод ийм байдалтай байх юм бол, би Шахидыг сонгож байна.
Са: За за, яваад тэр залуутайгаа гэрлээд 22 тойдоо жирэмсэн үлдэхгүй юу.
Ма: 30 настай шархалсан ганц бие явснаас л дээр.
Са: Там руугаа тонил Мярам.
Ма: Юу гээч ээж таныг хуримын цайллаганд дуудахыг хүсээгүй, би ч хүсэхгүй байна.
Са: Зүгээр ээ, болж байна.
Ма: Сайн байна. Угаасаа таныг урихгүй.
Ам: За за, би ч гэсэн явья даа.
_______________
Ам: Аан гээ би Лахорт байхдаа алганы хээгээ уншуулж байсан юм. Тэгээд Газала эгч намайг Америкт хуримаа хийх тавилантай гэж хэлсэн.
Ха: Би ч гэсэн алганы хээ уншдаг.
Ам: Тийм гэж үү?
Ха: Тийм ээ.
Ам: Минийхийг уншаад өгөх юм биш биз?
Ха: Чамайг Америк хуримаа хийнэ гэдхээ тэр хүн нь эмч биш гэж байна. Би чамд үнэхээр сайн.
Ам: Габриэл би Доктор Жавад Шахтай гэрлэж байгаа. Энд хуримын урилга өгөхөөр ирсэн юм. Би явсан нь дээр юм шиг байна.
______________
Ам: Боллоо, чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Хар даа.
Эм: Бид сүйт бүсгүйг хармаар байна.
Ам: Баярлалаа эгч ээ, гэхдээ би сүйт бүсгүй биш. Марям сүйт бүсгүй.
Эм: Өө сайн хэрэг. Ямар хөөрхөн юм бэ, Маршалла.
Ам: Баярлаала.
Эм: Марям чи Шахидад ямар хоол хийж өгнө гэж сурч байгаа вэ? Надад амттай пулаугийн жор байгаа шүү, авч болно. Америкт эрэгтэй хүнийг хоолоороо татдаг гэж ярьдаг юм. Бас би энэ талаар сайн мэдэхгүй л дээ, гэхдээ доод хэсгээ цэвэрхэн байлгах хэрэгтэй шүү. Бүх үсээ ваксдах хэрэгтэй. Нөхөрт чинь таалагдана аа. За явж эгчид юу хэрэгтэйг харцгаая.
Ам: Сахилгагүй эгч вэ. За, эгч чамайг хурдан бэлэн болгоорой гэсэн. Бэлэн үү?
Ма: Бэлээн.
_______________
Дүүгийнхээ хуримыг сайхан өнгөрүүлнэ гэж найдья, Кэйти.
Ка: Зүгээр байна уу?
Ээж: Гайхалтай.
Ка: Баярлалаа.
Ээж: Алив.
Ка: Чи үнэхээр сайхан харагдаж байна.
Ма: 5 минутын өмнө намайг харсан бол чи айгаад зугтах байсан даа.
Ам: Баяр хүргэе Харвардын эмч дүү минь.
Ка: Баярлалаа.
Эр: Баяр хүргэе.
Ка: Баярлалаа.
Ам: баяр хүргэе.
Ма: Баярлалаа.
Ка: Би харвардад ярилцлаганд ороогүй.
Ма: юу?
Эм: Зураг даруулья, алив алив алив. Уучлаарай, уучлаарай, за аваарай. Өө байзаарай, баярлалаа.
Ма: 2лаа учрыг нь олно оо.
Эм2: Аллах та 2-ыг муу нүднээс хамгаалаг. Алив харья. Өө үгүй ээ, үгүй, дахиад.
Ка: Тэгэхээр чи Харвардын ярилцлагандаа орно гэсэн үг үү?
Ма: Харвард улсдаа хамгийн шилдэг сургууль.
Эм: Алив гэр бүлээрээ зургаа даруулья, наашаа хүрээд ирээрэй.
Ээж: Амира.
Ка: Бид яах юм бэ? Хуримаа яах юм?
Ма: Хуримаа хэдэн жилээр хойшлуулаад, холын зайн харилцаа туршаад үзвэл яах вэ гэж би б бодсон.
Ээж: Шахид чи эхэл.
Ка: Марям бид холын зайн харилцааг давж гарч чадахгүй.
Ээж: Май.
Ма: Би чамтай хамт баймаар байна л даа, гэхдээ би Харвардад тэнцчих юм бол… Би явмаар байна.
Ка: чи Карьеэраа надаас эхэнд тавьж байгаа юм уу? Чамд аль нь илүү чухал юм?
Ээж: Май хүү минь.
Ка: Баярлалаа.
Ээж: Гэр бүлийн зураг авахуулья. Алив, алив бүгдээрээ хүрээд ир. Өө хүлээгээрэй.
Эм: Хөтлөлцөөрэй. Болж байна.
_____________
Эм: Сайн уу, та Сэмтэй холбогдлоо дохио дуугарсны дараа хэлэх зүйлээ үлдээгээрэй.
Ма: Сайн уу, Сэм би байна аа.
Эм: Ноён Смартс юу таныг залуу сонгогчдын дунд ийм алдартай болгож байгаа гэж бодож байна?
Ду: Өнөөгийн залуус худал хуурмаг дундаас үнэнийг олж харж чаддаг. Америкийг муу хүмүүс, цагаачид, муслимчууд удирдаж манай улс байх ёстой байрандаа очиж чадахгүй байгааг тэд харж байгаа. Би Америк улсаа нэн тэргүүнд тавьна.
Эм: Ноён Смартс…
Са: Адгийн амьтан.
______________
Ам: Гэрийн салад, цезар салад. Энэ ресторан үнэхээр гоё юм аа. Хоол нь их амттай гэж дуулсан.
Эр: Хамгийн сайн нь. Би байнга ирдэг юм. Би 18 жил дарсан Шотланд виски, бүсгүйд ус бас бид 2лаа стэйк авна. Дутуу болговол сайн байна, баярлалаа.
Эр2: Ойлголоо эрхэмэ ээ. Би талх аваад ирье.
Эр: Талх хэрэггүй ээ.
Ам: Лахорт байдаг үеэл маань астматай юм л даа. Амьсгалж чадахгүй болж байсан.
Эр: Бронхиоспасм гэдэг юм.
Ам: Чи ямар кино үзэх дуртай вэ?
Эр: Ямар ч хамаагүй экшн кино.
Ам: Би Эди Мөрфигийн Америкт ирсэн нь гэдэг кинонд дуртай, тэр кинонд дуртай юу?
Эр: Би тийм юм сонирхдоггүй ээ.
Ам: Маргааш хуримын даашинз үзнэ, догдолж байна уу?
Эр: Тийм ээ.
Ам: Марям их догдолж байгаа.
Эр: Хөөе сонсооч эмнэлгээс намайг дуудаад байна. Би явалгүй болохгүй нь.
Ам: Одоо юу?
Эр: Чи идээд дуусгачих даа. Маргааш уулзая.
________________
Ха: Алив харцгаая. Энэ үү, мөн үү?
Эм: тийм ээ.
Ха: Энэ хамгийн сайн нь шүү.
Ма: Сайн уу, Сэм. Бид даваа гарагт хуримын даашинзны дэлгүүр орох гэж байгаа. Та ирээрэй, за баяртай. Бас намайг уучлаарай. Би тэгж хэлэх ёсгүй байсан юм. Та аавтай адилгүй ээ. Та үргэлж миний төлөө гэдэг миний ганц эгч шүү дээ. Хамгийн хүнд хэцүү мөчүүдэд маань та миний дэргэд байсан. Би зүгээр л баярлалаа бас хайртай шүү гэж хэлэх гэсэн юм. Та энд байсан ч болоосой. Таныг үнэхээр их санаж байна, Сэм эгч ээ. Ээж ч бас санаж байгаа. Ямартай ч хуримын хувцасны дэлгүүрт ирнэ гэж найдья. Хайртай шүү,.
________________
Ма: Хэцүү юм аа.
Ка: Марям чи ямар ч даашинз өмссөн сайхан харагдана аа.
Ма: Би харвардад тэнцэх юм бол тийшээ явна аа. Бас чамтай хамтдаа энэ бүгдийг давж гармаар байна.
Эм: Энэ манай шинэ загвар Бостоны дизайнерын бүтээл.
Ма: Сайхан юм аа.
Ка: Надад таалагдахгүй байна.
Эм: Уламжлалт загвар хайж байна уу эсвэл орчин үеийн загвар уу?
Ма: Шинэ загвар.
Ка: Уламжлалт.
Эм: эсвэл арай өөр..
Ка: Сонсооч… Бид 2 уулаа карьеэраа эхэнд тавиад байж болохгүй. Нэг золиос гаргах хэрэгтэй шүү дээ.
Ма: Тэр нь заавал би байх албагүй Шахид, одоо хуучинтай адилгүй болсон.
Эм: Та 2 өөрсдөө ярилцаад шийд дээ.
Ма: Би анагаахын сургуулиа орхихгүй ээ.
Ка: Би чамайг орхи гээгүй шүү дээ. Зүгээр л тийм хол битгий явл даа.
Ма: Гэхдээ Харвард хамгийн сайн нь шүү дээ.
Ка: Би гэр бүлээ нэгдүгээрт тавьдаг эхнэртэй баймаар байна. Би явлаа.
Са: Сайн уу, Шахид. Тэр яачхаад байгаа юм бэ? За за, долоо л хоносон шүү дээ. Намайг ч гэсэн уучлаарай.
Ма: Шахид Харвардын ярилцлаганд ороогүй. Намайг явуулахыг хүсэхгүй байгаа.
Са: Чи өөрөө яамаар байна?
Ма: Тэр намайг сонирхсон ганц хүн шүү дээ.
Са: Чамайг сонирхсон анхны залуутай чи заавал гэрлэх албагүй шүү дээ.
Эм: Чи үнэхээр сайхан харагдаж байна. Яг Катрина Кайф шиг байна, үгүй гэж үү? Үнэхээр гайхалтай байна.
Ма: Та гайхалтай харагдаж байна. Хөөе юу болсон бэ?
Ам: Би зүгээр л баяртай байна.
Са: Амира над руу хар даа. Чи тэрэнд хайртай юу? Хэрвээ тэрэнд хайргүй бол тэрэнтэй гэрлэх хэрэггүй.
Ам: Гэхдээ эгч юу гэх бол? Хүмүүс юу гэх бол оо?
Эр: Амира алив явцгаая.
Ма: Энэ таны амьдрал шүү дээ. Өөртөө зөв гэснээ л хий.
Са: Ээж чамайг ойлгоно оо.
Ам: Уучлаарай, би чадахгүй нь ээ.
Эр: Юу?
Эм: Манай даашинзтай хаачих гээ вэ?
Эр: Амира! Чи хаачих нь вэ?
Эм: Зогс! Зогсооч!
Бүгд: Амира, Амира…
Эм: Амира, хүлээ! Хүлээ!
_________________
Ам: Би манготой ласси авмаар байна.
Эм: Хөөе би энд байсан шүү.
Ам: Би ч гэсэн чамд үнэхээр сайн.
Эм: Та нар чинь яачихсан хүмүүс вэ? Би энд хүлээгээд байна?
Ам: Габриэл.
Ха: Чи хуримаа хийж байх ёстой биш билүү?
Ам: Тэр миний хаан байх хүн биш ээ. Чи мөн. Надтай гэрлээч.
Эм: Алив ээ, боломжоо ашиглаач. Боломжыг битгий алд.
Ха: Чи сая юу гэсэн бэ?
Ам: Габриэл Абдулла чи манай гэрийн эзэн болохыг зөвшөөрч байна уу? Бас би манготой ласси авмаар байна.
Ха: За.
Ам: Манготой лассинд за гэж үү эсвэл надтай гэрлэнэ гэж үү?
Ха: Аль алинд нь 2ууланд нь за гэж байна.
Эм: Энэтхэг киноноос ч гоё байна.
_________________
Эр: Технологийн ололтыг ашиглан олны дунд нэр хүндээ өсгөөд байгаа юм.
Ду: Сонсооч Кэн би энгийн л нэг фермерын хүү. Би сошиал мэдиагийн талаар юу ч мэдэхгүй.
Са: Тэр ч тодорхой.
Ду: Хүмүүс надад дуртай байгаа бол миний санаа тэдэнд таалагдсан байх. Америк бол жинхэнэ Америкчуудын байх ёстой газар,
Эр: Та жинхэнэ Америкчүүдыг яаж тодорхойлох вэ?
Ду: Алимтай бялуу иддэг, Англо Саксчуудыг эсэргүүцэгчид. Зарим хүмүүст таалагдахгүй байх. Гэхдээ энэ үнэн.
Эр2: Хараал ид гэж. 5 минутын дараа хурлын өрөөнд энийг эргүүлэх санаа олоорой.
Са: Ойлголоо.
________________
Эр: Алив л дээ, энэ улсын ноён нуруу…
Эр: Үгүй ээ, сая юу гэснийг нь сонссонгүй юу. Саяынх бүрэн арьс өнгөний үзэл байлаа. Тийм ээ, чи юм бодов уу?
Са: Надад асуулт байна.
Эр: Тэг ээ, юу юм?
Са: Смартсыг үйлчлүүлэгчдээсээ хавсал ямар вэ?
Эр: Смартс уу, үгүй дээ.
Са: Тэгвэл би ажлаасаа гарлаа.
Эр: Сэм, Сэм энэнээс дордоно гэж байхгүй ээ.
Са: Ийм байж болохгүй ээ.
Эр: Сэм, би ойлгож байна аа.
Са: Тэгээд ч би энд сурах ёстойгоо сурсан.
Эр: Тэр чинь юу юм?
Са: Багаараа мөрөөдлийг бүтээдэг.
Эр: Амжилт хүсье Сэм.
Са: Танд ч гэсэн, Жим.
Америк улсыг бүх угсаа гарлын олон шашинтай хүмүүс хамтдаа бүтээсэн.
_____________________
Са: Бидний хэн хэн нь хэлэх ёсгүй байсан зүйлээ хэлсэн. Намайг уучлаарай.
Ээж: Баруун талд нь өшөө чангахан. Чамайг явсны дараа бүх зүйл улам л хэцүү болсон. Жавадын ээж залгаад хуримаа цуцалья гэсэн. Амираг өөр хүнтэй гэж хэлсэн. Тэгээд Амирагаас асуутал үнэн гэсэн. Тэр хар арьстай…
Са: Ээж!
Ээж: Тэр залуу нь эмч ч биш.
Са: Та ингэж хэлж болохгүй.
Ээж: Юу болохгүй гэж?
Са: Энэ чинь арьс өнгөний үзэл шдээ. Тэгээд ч та бор арьстай.
Ээж: Би бор биш. Хүн ирмээргүй л юм даа.
Ха: Салам Алеикум эгч ээ. Би таны дуртай Пакистан олон ангитийн DVD аваад ирлээ. Би…Би энд тавьчихья даа.
Ээж: Ингээд чи миний сэтгэлийг урвуулж чадна гэж бодоо юу Габриэл?
Ха: Амира бид 2 бие биедээ хайртай.
Ээж: Би хайртай хүнтэйгээ гэрлэсэн.
Ха: Тэгвэл та ойлгох байх.
Ээж: Тэр намайг 2 охинтой маань хаяад өөр эмэгтэй рүү явчихсан. Танай хүмүүс манай хүмүүсээс тэс өөр.
Ха: Амира сайхан сэтгэлтэй. Гэр бүлийнхээ төлөө санаа тавьдаг, тийм л сайн хүн. Аав ээж маань ч гэсэн намайг тийм л бай гэж сургасан.
Ээж: Энэ чинь тавиз уу?
Ха: Тийм ээ.
Ээж: Чи хаанаас авсан юм?
Ха: Бакстер өргөн чөлөөнд байдаг эмээгээс.
2ла: Муу нүднээс хамгаалдаг юм.
Ээж: Хэн чамд хэлж өгсөн юм?
Ха: Би Бакстер өргөн чөлөөнд өссөн. Аав ээж маань амьд сэрүүндээ тэр эмээ дээр байнга очдог байсан юм.
Ээж: Тэр эмгэн манай хөрш байсан юм. Манай анхны байр Бакстер өргөн чөлөөнд байлаа, би тэр эмгэнийг маш сайн мэднэ. Одоо ч очдог. Адилхан. Самим, Марям, Амира. Хүрээд ир дээ. Ирэх бямба гарагт хурим хийнэ. Гэхдээ Габриэл хурим бүхэлдээ Пакистан маягаар байх ёстой шүү.
Ха: За. Баярлалаа, баярлалаа.
Ээж: Дүүг минь гомдоовол тас татчихна гэж мэдээрэй, ойлгов уу?
Ха: Тийм ээ.
Ээж: Сайн байна. Дээр нь урду хэл сайн сурна шүү. Марям хөргөгчнөөс митай аваад ир дээ. За, тэгээд чи хэдийг олдог юм бэ дээ?
______________
Эм: Толгойгоо доош нь инээхгүй шүү. Дараа уйлах нулимсаа үлдээ.
Ээж: Миний үед сүйт бүсгүйчүүд улаан өнгө их өмсдөг байлаа. Гэтэл одоо охид бүгд л өөр юм өмсдөг болж.
Эм: Цаг үе өөрчлөгдөж байна шүү дээ, эгч ээ.
Ээж: Тэдний сонголт муу биш байж, мэдэх юм.
Эм: Ашгүй эгч санал нийллээ шүү.
Ам: Би үнэхээр хуримаа хийх нь.
Са: Энийг чамд, номын амьтан минь.
Ма: Яаж байгаа юм бэ?
Са: Би ямар ч шийдвэр гаргасан чиний талд зогсоно оо, ямар ч байсан эхлээд өөрийгөө бодоорой.
Ма: Баярлалаа, баярлалаа.
Са: Уйлж болохгүй шүү, явцгаая.
______________
Эр: Хүмүүс минь бид та бүхнийг нэг эр эм хосоос бүтээсэн билээ. Нэг нэгнийгээ ойлгоосой гэж үндэстнүүд омгууд болгон хуваасан. Ингээд та бүхэнд хатагтай Амира болон ноён Габриэл Абдуллаг танилцуулж байна.
Ма: Чи үнэхээр гайхалтай. Гэхдээ би сургуулиа хаяхгүй ээ.
Ка: Чи үнэнээсээ хэлээгүй.
Ма: Үгүй ээ, би хэлж байна. Чи нэг л өдөр нэг бүсгүйг үнэхээр жаргалтай болгоно.
________________
1 жилийн дараа.
Ха: Болгоомжтой, болгоомжтой.
Са: Марям хурдлаарай, бид чамайг хүлээгээд байна.
Бү: Алив, суугаарай суу. Нэмээд идээрэй.
Са: Гоё салад байна.
Бү: Надад аваад өгөөч, алив.
Са: Би хундаганы үг хэлмээр байна.
Ээж: Юун хундаганы үг вэ?
Са: Анагаахын эхний жилээ дуусгасан Марямын төлөө. Багшлах эрхээ авч чадсан Амирагийн төлөө.
Ма: Сүй тавьсан Сэм Зэйн 2-ын төлөө бас Сэмийн шинэ компаных нь төлөө.
Ээж: Би ч гэсэн үг хэлмээр байна. Миний цоо шинэ Амрийк гэр бүлийн төлөө.
Бүгд: Тийм ээ, зүйтэй. Төлөө.
Ээж: За бүгдээрээ идээрэй.
Бү: Энийг хараач ээ, амттай харагдаж байна.
“Americanish Trailer”
Са: Ээж ээ, та биднийг үүнээс илүү байгаасай гэж хүсэхгүй байна гэж үү? Хүн шиг байгаасай гэж?
Ээж: Гэхдээ чи эхлээд хүнтэй гэрлээд хүүхэдтэй болоотох. Тэгээд болно оо, явж хүссэн бүхнээ хий.
Са: Хөөе би хэзээ ч өөрийн гэр оронтой болохгүй нь.
Ма: Гэр тийм ч муугүй шүү дээ.
Са: Тэр чинь амьтны хүрээлэн Марям.
Эм: Та ямар зорилгоор ирж байна.
Ам: Би энд сайхан сэтгэлтэй Пакистан Америк эмчтэй гэрлэхээр ирсэн.
Са: Зүгээр л хичээлээ хийнэ биз дээ?
Ма: Элсэлтийн шалгалт өөрөө өгөгдчихгүй шүү дээ. Би харвардад орно оо. Тэд услдаа л хамгийн шилдэг хөтөлбөртэй.
Ка: Сайн уу?
Эр: Тэрийг сонсоод үнэхээр хачин санагдсан. Чи тийм юмнууд авчрахаар болл өөрийнхөө өрөөнд л тавиарай.
Ам: Эгч ээ, энэ үнэ үнэхээр утгагүй юм. Бүгдийг нь 24-р авья.
Ээж: Охидууд маань өөрсдийгөө бүхнийг мэддэг гэж боддог.
Са: Юу гээч, би том болсон эмэгтэй.
Ээж: Хөвгүүд нүүрээ халхалдаг охидуудад дургүй. Наад алчуураа ороогоод байвал чи хэзээ ч хүнтэй суухгүй шүү.
Ма: Миний үнэ цэнийг ойлгодоггүй хүнтэй би хамт баймааргүй байна.
Эр: Улс маань цагаачдаар дүүрчхээд байна.
Эм: Чи Дуглас Смартсын хаяг дээр ажиллаж байгаа юм уу? Юу гээч тэр залуу чинь ялгаварлан гадуурхагч.
Эр: Эмнэлгээс над руу залгаад байна аа, би явалгүй болохгүй нь.
Са: Чи чамайг сонирхсон анхны залуутайгаа гэрлэх албагүй.
Бүгд: Амира, амира…
Ам: Бүгд л хүссэн зүйлээ авах нь. Энэ бол Америк. Мөрөөдөл биелдэг газар.
Америкжуу.
Back to episodes Go home