Кагэ: Хаашаа явж байгаа юм бэ гэж үү? Тэр тухайд... Салхи хаашаа хоёулаа тийшээ. Салхи хаашаа хоёулаа тийшээ! Адилхан хүмүүс олон шүү дээ.
Бичиг: Сэлмийн хаан эргэн ирсэн нь
Десха: Тэр үү?
Шүүгч: Тийм.
Десха: Балгас шиг харагдаж байна.
Шүүгч: Балгас юм чинь. Эрдэнэсийн сан. Эндээс цааш сонгогдсон хүн л орно.
Десха: Энд хүлээж бай.
Эр 1: Мэдлээ.
Десха: Сүржигнээд л. Эд юу вэ?
Шүүгч: Аргагүй л гярхай нүдтэй юм. Түүхэн дэх нэгдүгээр зэрэгт эрэмбэлэгдэгсэд наадхыг чинь сонгосон. Өдийг хүртэл уншсан хүн байхгүй ч бурхны үг юм шиг байна лээ. Унших аваас үнэнийг мэдэж, ямар ч хүслээ биелүүлж болдог гэдэг. Бичиг нь гарч ирэх бүрдээ ондоо байдаг. Яг юу дуудаад байгаа юм бол доо? Сониуч зан хөдөлгөж байгаа биз?
Десха: Үүнийг тайлж чадвал... Оүкенийг урьдын хэвд нь оруулна. Шал балай юм. Эд хараагдсан байна. Цусанд ихэд улангассан байна. Сонирхол алга.
Шүүгч: Арай энэ хүн Хаадын зэргийн нууцыг тайлах юм биш биз?
Десха: Үүнээс өөр зүйл байхгүй юм уу?
Шүүгч: Илүү цаашаа явъя. Десха хааны хүслийг гарцаагүй хангаж чадах биз ээ.
Десха: Надаас өмнөх хаадын авсан сэлмүүд яасан юм?
Шүүгч: Тэдгээр сэлэм гадаах агаарт гарсан даруй тоос болон замхардаг. Тэгээд үүнээс сэргийлэхийн тулд...
Десха: ...тасралтгүй цусанд угаах ёстой байдаг биз? Яагаад ийм зүйл байгаа юм?
Шүүгч: Хүнийг олноор нь хөнөөхийн төлөө шүү дээ. Бид тархиа угаалгасаар байгаа.
Десха: Тэр хэн бэ?
Шүүгч: Хэн мэдэх вэ? Эртнээс байсан юм.
Десха: Энэ юун газар вэ? Хамгаалалт уу?
Шүүгч: Гяндан.
Десха: Юу гэнэ ээ? Чөтгөр үү?
Шүүгч: Ийшээ, Десха хаантан.
Десха: Чи муу...
Шүүгч: Хэн нэгний хүслийг биелүүлэх— Тэдгээр бурхдын үүрэг нь энэ. Бурханд олон үүрэг байдаг. Ердөө цаг нь ирэхээр үхэх үүрэгтэй бурхан ч байна. Таны хүсэл биелэх болно оо. Гэхдээ энэ охин хүний төрхөө алдах болно. Болих нь уу?
Десха: Үгүй ээ, цэргүүдээ буцаалаа.
Деспа: Оүкений толгой энэ нууранд байх шиг ээ. Яадаг юм билээ?
Ахмад: Хүүе.
Десха: Деспа.
Деспа: Ах аа?
Десха: Одоо Оүкенийг буцааж хүн болгох гэж байна.
Деспа: Айн? Яаж тэр вэ?
Десха: Одоо эрдэнэсийн санд байна.
Деспа: Тэнгэрийн үү?
Десха: Тийм ээ.
Деспа: Хармаар байна... Тэнгэрийн эрдэнэсийн санг! Болохгүй ээ! Одоо буцаавал үхчихнэ!
Десха: Юу гэсэн үг вэ?
Деспа: Одоо толгойгүй байдалд байгаа.
Десха: Энэ дахин бодоод үз гэсэн дохио юу? Тийм үү, Оүкен?
Деспа: Зүгээр ээ. Толгойг нь удахгүй буцаагаад олно.
Десха: Ойлголоо. Бушуул.
Деспа: За! Ахмад аа! Оүкенийг энэ чигт нь нуур луу оруул!
Ахмад: Гэхдээ...
Деспа: Одоо толгойгоо эргүүлж авахад л болно.
Деспа: Үлдсэнийг нь ах яаж ийгээд зохицуулна.
Ахмад: За. Яг хэр хол явах нь вэ—
Деспа: Яасан бэ?
Ахмад: Нэг зүйл татаад байна!
Деспа: Бушуухан буцааж тат!
Ахмад: За!
Деспа: Муу шүү! Баларлаа.
Ахмад: Деспа ханхүү!
Деспа: Оүкен! Толгой нь байна! Ах аа, бэлтгэл ажил болсон!
Десха: Уучил.
Эм хүүхэд 1: Ишихога кинотана.
Шүүгч: Үнэхээр итгэлтэй байна уу?
Десха: Тийм ээ. Юу ч байсан өгье.
Ахмад: Командлагч аа! Деспа ханхүү.
Деспа: Үхэшгүй мөнхийн болсон Оүкен ялзарсан зүйлийг юу ч болоогүй юм шиг идэж байсан. Учир нь өвчин авна гэж санаа зовохгүй учраас. Гэхдээ энгийн хүн бол... Тийм ээ! Буцаад хүн болчихлоо! Оүкен!
Оүкен: Ах аа? Ахмад аа? Оүкен би урьдын хэвдээ орлоо!
Деспа: Эргээд ирэв үү, Оүкен.
Ахмад: Та иржээ, командлагч аа!
Оүкен: Ахмад аа, бүгд сайн сууж байгаа юу?
Ахмад: Тийм ээ! Бүгд таныг эргэн ирэхийг хүлээж байгаа!
Оүкен: Би... юу гээч хорон муухайг үйлдсэн бэ?
Деспа: Оүкен. Жинхэнэ чи ямар ч муу үйлдэл хийгээгүй ээ.
Оүкен: Ах аа...
Деспа: Гэхдээ... Чиний зэвсгийн эрдэм үзэхийн эцэсгүй байсан! Ердөө догшрохоос цаашгүй, миний зааснаас юуг ч хийгээгүй!
Оүкен: Ах аа...
Деспа: Инээх юм биш! Багшийн чинь хувьд нэр нүүрээ алдсан! Аз байвал...
Ахмад: Деспа ханхүү, одоо ингэх цаг биш ээ.
Деспа: Жүжиглэж байгаа нь тодорхой бус уу? Оүкен.
Оүкен: За?
Деспа: Чамайг аварсан нь ах.
Оүкен: Үнэхээр л ах бол дэлхийн хаан болох хүн. Тэр хүн л...
Деспа: Тэр муу үглээ хөгшин ямар хариу үйлдэл үзүүлэх бол? Бүжиглэх болов уу? Хүлээж тэвчихгүй нь! Ах аа... ах аа... Ах аа! Энэ юу вэ? Юу болоод байна? Ах аа? Ах аа!
Оүкен: Ах аа, юу болсон бэ?
Деспа: Холбогдохгүй байна. Ийм зүйл өмнө нь ганц ч болж байгаагүй. Ах аа, нэгдүгээр зэрэгт эрэмбэлэгдээд зөндөө олон эрдэнэс авъя.
Десха: Утгагүй юм.
Деспа: Яагаад вэ?
Десха: Шуналдаа баригдсан хаадад юу болдгийг мэднэ биз дээ?
Деспа: Тийм ээ, гэхдээ ах та бол зүгээр ээ.
Эр 1: Мэдээ авчирлаа! Десха хаан Тэнгэрийн эрдэнэсийн санд ороод алга болчихлоо!
Оүкен: Эрдэнэсийн сангийн байршил нь?
Эр 1: О-Оүкен ханхүү! Хүргээд өгье!
Оүкен: Ахыг авчрахаар явлаа.
Деспа: Ойлголоо. Даалгалаа шүү.
Ахмад: Деспа ханхүү, зүгээр юм уу даа?
Деспа: Тэр юу гээч тамаас эргэж ирснийг мэдэж байна уу? Одоо санаа зовох зүйлгүй.
Оүкен: Энд хүлээж бай.
Эр 1: Мэдлээ!
Оүкен: Десхагийн дүү Оүкен байна. Ахынхаа аюулгүй байдлыг нягтлахаар ирлээ. Дотогшоо нь оруулаад аль.
Эр 2: Тэгээд?
Шүүгч: Яваад өгсөн. Хааны ямар ч ул мөр үлдээгүй.
Эр 2: Тийм бий. Яасан?
Шүүгч: Халдагч орж ирлээ.
Эр 1: Алуулчихсан юм уу? Харуулуудад хүрвэл бурхан хүртэл зүгээр суухгүй.
Оүкен: Чи энд түгжигдээ юу? Тийм бий?
Шүүгч: Ямар нэг хэрэг гараа юу?
Оүкен: Миний ах хаана байна?
Шүүгч: Десха хаан бол хэдийн явсан.
Оүкен: Яг юу хийчхэв?
Шүүгч: Бид юу ч хийгээгүй.
Оүкен: Наанаасаа холд.
Шүүгч: Яах санаатай байгаа юм?
Оүкен: Холдохгүй бол цавчина шүү!
Эр 2: Зүгээр ээ. Оруулчих.
Шүүгч: Ийшээ явна уу. Оүкен ханхүү, бид дайсан тань биш.
Оүкен: Тэрийг би шийднэ. Та нар... Гаднах големуудад муухай үйлдэл гаргалаа.
Шүүгч: Зүгээр ээ. Хэсэг хугацааны дараа урьдын хэвдээ орно.
Оүкен: Хаадын зэрэг... Хаад... Арай...
Десха: Сонс, Оүкен. Хэрэв бурхантай таарвал зугт. Тэд учир битүүлэг, хэн ч дийлэхгүй.
Бурхан: Чи ингээ юу? Сайн юм гээч. Таалагддаггүй големууд байсан юм. Дотор байсан хэдийг алаа юу? Хмм? Алаагүй юм уу? Тэгвэл би л хийхээс.
Десха: Гэхдээ Оүкен, хамгаалах ёстой хүнийхээ төлөө зогсох ёстой мөчид хийвэл зохих ганц л үйлдэл бий—
Оүкен: Хүлээ.
Бурхан: Хүлээ гэв үү? Та нар ямар үзээрийн юм бэ? Бүгд үхвэл таарна! Үгүй байлгүй! Үгүй байлгүй! Үгүй байлгүй!
Десха: Худлаа жүжиглэж, бүрэн гэнэ алдуулаад бурхан жинхэнэ хүчээ гаргахаас өмнө гарцаагүй устга.
Оүкен: Хэзээ ч бүү гэнэ алд. Энэ чинь... ах! Ах аа! Ах аа...
Эр 1: Командлагч аа!
Оүкен: Намайг зогсоо!
Эр 1: Доошоо! Командлагч аа, наадах чинь арай...
Оүкен: Ах... намайг аварсныхаа төлөөсөнд ой санамжаа алджээ.
Эр 2: Үгүй байлгүй!
Эр 3: Тэгвэл Десха хаан...
Оүкен: Энэ хавьцаа байх учиртай! Заавал авч харина шүү!
Бичиг: Хаадын зэрэг - Доогуур зэрэгтэй Күхяа хаант улс
Кагэ: Хүрээд ирлээ дээ. Божжи! Божжи! Ийм их мөнгө хүмүүсийн урд харуулаад байж болохгүй!
Домас: Хүмүүс мөнгө олохын тулд шаргуу хөдөлмөрлөж амьдардаг юм. Хүмүүсийг буруу зүйлд залах үйлдэл гаргахгүй байхыг хүсье.
Кагэ: Ойлгосон бол сайн байна. Ах аа, төвөг удсанд уучлаарай.
Эр 1: Зүгээр гэм дээ.
Кагэ: Тэгж болохгүй ээ. Баярлалаа. За, явъя. Өршөөгөөрэй! Өрөө авах гэсэн юм!
Эм 1: Болно оо! Юу вэ, хүүхдүүд юм биш үү?
Кагэ: Мөнгө бол байгаа шүү. Тээр?
Эм 1: Тийм бий. Ийшээ.
Кагэ: Хмм? Ийм үед бол болно оо. За, тэгэхээр. Чамайг мөнгө авч явахаар санаа зовж байгаа тул би авч явъя. Хөөе, Божжи. Тийм амархан хүнд итгэж болохгүй. Гэхдээ энэ миний Божжид дуртай болсон шалтгаан шүү дээ. Божжид хүнд бүү итгэ гэж хэлэх нь зөв гэж үү? Гэхдээ... Би үргэлж хажууд нь байхад болох биш үү? Тийм ээ. Би үргэлж дэргэд нь болгоомжилж байхад болно. Божжи! Чи байгаагаараа байхад болно. Тийм, энэ нь дээр. Божжи!
Back to episodes Go home