Ranking of kings S2 9

Хүүрнэгч: Нэгэн хүч чадалгүй ханхүү бяцхан эр зоригоороо улсаа аварчээ. Сорилтуудтай тулах эр зориг. Хэзээ ч бууж өгөхгүй байх эр зориг. Бусдад итгэх эр зориг. Одоо яригдаж байгаагүй эр зоригийн эрдэнэсийн хайрцаг нээгдэх гэж байна.

Бичиг: Миранжо болон Чөтгөр

Хүүрнэгч: Хоума хаант улс нь байгалиар хүрээлүүлсэн дэлгэр сайхан нутагтай байв. Хосгүй шид хэрэглэдэг эцэг эхтэй Миранжо нь сайхан сэтгэлтэй, мөн сониуч охин байсан юм.

Миранжо: Хмм? Наашаа хүрээд ир. Гөлөг шиг л юм. Яасан бэ? Юу идэж байгаа юм? Намайг Миранжо гэдэг. Чамайг? Байз л даа! Хөөх, үзэсгэлэнтэй юм аа! Алив, алив. Баяртай. Өө, байж байна! Хүлээ л дээ! Юу? Алга болчихлоо. За яах вэ! Би харилаа! Айн? Харих замаа мэддэггүй ээ. Хөөе...

Хүүхэд 1: Хүлээ л дээ!

Эр 1: Ойлголоо. Хэдийг ч хамаагүй төлье.

Миранжо: Гэртээ харимаар байна. Би харих уу?

Хүүхэд 1: Тийм.

Миранжо: Харж байсан газар байна. Гөлгөн хад! Тийшээ манайх бий! Явъя!

Хүүхэд 1: За!

Миранжо: Хөөе! Очихгүй юм уу? Дараа дахин ирнэ ээ!

Бичиг: Ханхүү ба түүний эрдэнэс

Хүүрнэгч: Оүкен болон Боссетой хийсэн тулалдаанд ялсны дараа Божжиг хаан ширээнд суухад түүний дотнын найз Кагэ алга болсон юм. Дүү Дайдадаа хаан ширээгээ шилжүүлж өгөөд Кагэгийн хойноос явахаар шийджээ. Тэгээд эцэст нь ордноос хөдлөх өдөр ирэв.

Бебин: Божжи ханхүү, өршөөгөөрэй. Бэлтгэл ажлаа дуусав уу? Бүгдэд нь өгөх зүйл байна аа? Ойлголоо. Гэхдээ үд дундаас өмнө дуусгаарай. Өнөөдөр аль болох зам хороомоор байна. Арай Мицүматагийн гуужсан арьс уу? Үнэхээр их баярлалаа.

Сорий: Божжи ханхүү?

Сандео: Хөөх. Яг юу өгөх гэж байна?

Сорий: Энэ чинь юу билээ?

Сандео: Та эрдэнэсээ бидэнд азын сахиус болгон өгч байгаа юм уу? Үнэхээр их баярлалаа.

Сорий: Судалгааныхаа өрөөнд тавья даа.

Сандео: Их хөөрхөн эд юм гээч.

Апес: Божжи ханхүү! Юу болсон бэ? Үүнийг надад өгч байгаа юм уу? Аан, тийм бий. Жадны үзүүр шиг харагдаж байна шүү. Тийм ээ, мэдээж. Бүгдийг нь аюулгүй байлгах нь миний үүрэг. Санаа бүү зов.

Мицүмата: Божжи ханхүү юу? Божжи ханхүү! Бүгдэд нь бэлэг өгч байгаа юм уу? Энэ чинь... Дурсамж сэргэж байна шүү. Аян замдаа сайн яваарай.

Домас: Гэнэн байна! Үхэх гэж байгаа юм шиг дайр! Божжи ханхүү! Аян замынхаа бэлтгэлийг хангаа юу?

Хокуро: Бидэнд өгөх зүйл байна аа? Маш их баярлалаа. Д-Домас багш аа!

Домас: Үнэхээр болох юм уу? Үргэлж нандигнаж ирсэн шүү дээ. Нандин учраас өгч байна аа гэж үү? Божжи ханхүү!

Хокуро: Их нандин зүйлс байх нь ээ.

Домас: Энэ эрдэнэст тангараглаж байна! Би сэлмийн мастерын хувьд заавал бүгдийг нь хамгаална!

Хилинг: Чиний хувцас сэгсийчихсэн байна! Биеэ олигтой авч яв!

Эр 1: Дорше ноён эргэн ирлээ!

Дорше: Бүгд бэлтгэлээ сайн хийлээ. Маргаашаас бүр хэцүү болно шүү. Хилинг хатан, би эргэн ирлээ.

Хилинг: Сайн ажиллалаа.

Дорше: Айн? Энэ юу вэ?

Хилинг: Божжигоос авсан юм. Гайхалтай байгаа биз?

Дорше: Тийм бий. Би үүнийг авсан.

Хилинг: Соёо юу даа?

Дорше: Божжи ханхүүгийн нандин эрдэнэс бололтой.

Хилинг: Улсдаа санаа бүү зов гэж хэлсэн.

Дорше: Би ч гэсэн... Хилинг хатныг би заавал хамгаалах... болно.

Дайда: Ах аа, аян замын бэлтгэлээ хангав уу? Өгөх зүйл байна аа? Юу юм? Боргоцой? Азын сахиус юм уу? Одоо хүүхэд биш шүү дээ. Гэхдээ маш их баярлалаа. Үүнийг ордонд таривал яаж байна? Аварга мод болж магадгүй шүү дээ. Нэг өдөр ах эргэн ирэхэд гарцаагүй мэл гайхна даа. Хөдлөх цаг тань болжээ. Дараад нь Миранжотой уулзаад аавын булшин дээр очих юм уу? Миранжо юу? Харин ээ. Саяхан энд байсан даа. Ах аа, танд хэлэх зүйл— Ах аа!

Миранжо: Божжи ханхүү. Надад уу? Үзэсгэлэнтэй юм. Тийм ээ, би ямар ч үед Дайда хааны дэргэд байх болно. Божжи ханхүү, танд үг дайж болох уу?

Дайда: Ах аа, түрүүн танд хэлэх гэж байсан юм. Би мундаг хаан болно оо. Таны зэрэгт хүрэх хэмжээнд. Хаант улсын хэргийг надад даалга даа. Болгоомжтой яваарай.

Кагэ: Гайхалтай байгаа биз? Улсаар даяар аялах учраас эндээс цаашид олон гайхалтай дүр зураг харна даа. Хмм? Сэлэм үү? Тэгвэл миний ээлж. Тэр нь жад. Тэрийг хар даа! Миранжогоос надад үг дамжуулсан? Надад уу?

Миранжо: Тэр хүүхдэд "Баярлалаа" гэж дамжуулж өгөөч. Голын нөгөө талд тэр талархлын үг хэлсэн. Тэр үед... Үнэхээр аврагдсан юм шиг санагдсан.

Кагэ: Хмм... Аягүй бол тэр үргэлж ганцаардаж байсан биз ээ. Божжи, би үргэлж чиний дэргэд байна.

Миранжо: Үргэлж... тэр хүүтэй хамт байгаарай, за?

Back to episodes Go home