Ranking of kings S2 8

Хүүрнэгч: Нэгэн хүч чадалгүй ханхүү бяцхан эр зоригоороо улсаа аварчээ. Сорилтуудтай тулах эр зориг. Хэзээ ч бууж өгөхгүй байх эр зориг. Бусдад итгэх эр зориг. Одоо яригдаж байгаагүй эр зоригийн эрдэнэсийн хайрцаг нээгдэх гэж байна.

Бичиг: Кагэгийн шаналан

Хүүрнэгч: Бо улсад амьдардаг сүүдрийн овгийнхон. Тэд хараагдсан алуурчдын бүлэг гэгдэн эмээгдэн, үзэн ядагдаж байв. Божжитой уулзахаас нэлээн дээр үед бяцхан Кагэ эхийнхээ хамтаар тусгаарлагдан амьдарч байв.

Хүүхэд эр 1: Сүүдрийн овгийнх байна!

Кагэ: Ю-Юу?

Хүүхэд эр 2: Сүүдрийн овгийнхон янз бүрийн хүмүүсийг дээрэлхдэг гэсэн!

Хүүхэд эр 1: Муу залуусыг хамгийн хүчирхэг хүлэгт баатар Кёо зайлуулах болно!

Кагэ: Айн?

Хүүхэд эр 1: Байз! Хорон санаатан зугтаахаа боль!

Ээж: Бид бол хөлсний алуурчдын овгийнхон. Заримдаа эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгшчүүлийг хүртэл онилох үе байна. Манай сүүдрийн овгийнхон бүгдэд нь ихэд үзэн ядагддаг. Тиймээс юу ч болж байсан хэн ч туслахаар ирэхгүй. Хүчтэй болоорой.

Кагэ: Би амьдралынхаа туршид ингэж амьдрах хэрэг үү?

Хүүхэд эр 1: Новш! Хаашаа явчхав аа?

Хүүхэд эр 2: Одоо орхиё оо.

Хүүхэд эр 1: Дараа таарвал заавал цааш харуулна! Би том болохоороо Кёо шиг хамгийн хүчирхэг баатар болно!

Хүүхэд эр 2: Би ч гэсэн баатар болж чадах болов уу?

Хүүхэд эр 3: Би ч гэсэн!

Ээж: За, унтъя Кагэ.

Кагэ: За. Ээж...

Эр 1: Алив ээ! Алив! Дуусга!

Ээж: Хар даа, Кагэ! Бо хаант улсын алдарт бухын тулаан!

Кагэ: Айж байна, ээж ээ! Бушуу явъя.

Ээж: Кагэ үнэхээр зөөлөн сэтгэлтэй гэдэг нь. Үүнийг... бас үүнийг өгөөч. Баярлалаа. Явъя, Кагэ.

Кагэ: За.

Хүүхэд эр 1: Кёо ноён явж байна!

Ээж: Яасан бэ?

Кагэ: Юу ч биш ээ...

Ээж: Өнөө оройн хоолонд чиний дуртай—ээжийн тусгай шөл хийж өгье!

Кагэ: Үнэн үү? Янзтай!

Ээж: Энд түр хүлээж байгаарай, за?

Кагэ: За. Хөөх! Эрвээхий! Хүлээ л дээ!

Хүүхэд эр 1: Гайхалтай! Жинхэнэ нь байна! Бо улсын хамгийн хүчирхэг дайчин! Кёо ноён!

Кагэ: Байз л даа!

Кёо: Сүүдрийн овгийнх уу?

Хүүхэд эр 1: Олсон доо! Өнөөдөр цааш нь харуулна даа!

Хүүхэд эр 3: Байж бай!

Хүүхэд эр 2: Зугтаахаа боль!

Эр 1: Нэг нь зогсоогооч!

Кагэ / хүүхдүүд: Айн?

Кагэ: З-Зугтаахгүй бол! Бушуул! Бушуул л даа!

Эр 1: Гайхалтай! Бухын хойноос гялс яв! За, дарж бай.

Кагэ: М-Маш их баярлалаа. Нэр алдраа хэлээч?

Кёо: Баатар бол ард олноо хамгаалдаг нэгэн. Хэлээд байх чухал зүйл биш. Чиний хийсэн үйлдэл хэн бүхний чадах зүйл биш. Бахарх.

Кагэ: Догь юм аа!

Хүүхэд эр 1: Хөөе...

Ээж: Кагэ!

Кагэ: Ээж!

Ээж: Хайлаа шүү дээ! Ямар нэг юм болоо юу?

Кагэ: Ээж, би баатар болмоор байна!

Ээж: Айн? Баатар аа?

Кагэ: Тийм. Сайн морь унаж, том сэлэм авч яваад тэгээд бүгдийг нь, ээжийг хамгаална!

Ээж: Нэг өдөр гарцаагүй... Энэ хүүхдийн мөрөөдлийг биелүүлж өгөөрэй.

Хүүрнэгч: Дэлхийн хамгийн аугаа хүчийг олж авахаар Боссе чөтгөртэй тохиролцсон юм. Чөтгөрийн хүсэж байсан төлбөр нь Боссетой цусан төрлийн холбоотой нэгний хүч байсан юм.

Боссе: Надтай гэрлэж, үрийг минь тээгээч гэж хүсэж байна.

Шийна: Б-Би ердөө хүч чадлыг л эрэлхийлдэг.

Боссе: Би дэлхий дээрх хамгийн хүчирхэг эр болмоор байна. Энэ миний мөрөөдөл! Гарцаагүй хүрэх л болно!

Шийна: Эр бяраа харуул.

Боссе: Болж байна.

Бичиг: Агуу эх

Шийна: Гоё газар байна.

Боссе: Тийм ээ. Энд ирэхээр сэтгэл тайвширдаг юм.

Шийна: Жаахан өлсөөд явчихлаа.

Боссе: Надад даалгачих! Чи муу...

Шийна: Боссе! Шидлээ!

Боссе: Б-Байз!

Шийна: Одоо!

Боссе: Амттай харагдаж байна.

Шийна: Идье. Амттай юм!

Боссе: Тийм ээ. Түрүүн цочсон шүү. Аргагүй л дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй юм.

Шийна: Иймхэн төдий биш шүү.

Боссе: Больж үз л дээ! Үүнээс илүү гэвэл би дийлэхгүй.

Шийна: Би улам хүчтэй болно оо!

Боссе: Дэлхийн хамгийн хүчирхэгтээ сэтгэл ханахгүй байна уу?

Шийна: Үгүй ээ. Саяхан анзаарсан юм. Хүч чадал гэдэг өөрийн төлөө биш, бусдын төлөө юм биш үү гэж. Бусдын төлөө бол улам хүчтэй болж чадна. Ёстой нэг. бусдын цусанд будагдчихсан байх юм. Шинэ амь төрж байхад даа.

Боссе: Уучлаарай.

Шийна: Хар даа. Эрэгтэй хүүхэд. Бид үлэмж биетнүүд атал ийм жижигхэн байх юм. Гэхдээ их хөөрхөн юм.

Эр 1: Баларсан юм аа. Яадаг юм билээ?

Боссе: Надад даалгачих.

Эр 1: Боссе хаан...

Боссе: Холдож бай. За, бүгд хүчээ зээлээрэй!

Эр 1: Маш их баярлалаа, Боссе хаан. Боссе хаан, үлдсэнийг нь бид хийе.

Боссе: Надаар хийлгэчих. Бүгдэд нийцтэй хот баримаар байна.

Эр 1: Бид ч гэсэн тусалъя.

Эм 1: Хулгайч! Нэг нь түүнийг бариад ав!

Шийна: Хулгай хийх чинь муу шүү.

Эм 1: Эргүүлж өг! Ёстой нэг! Эцэг эхтэй чинь уулзах юм сан! Юм хэлбэл яасан юм?

Эм 2: Аав минь бэртэж, ажлаа алдсан. Амьдрал хэцүүдэж аргагүйн эрхэнд... Үнэхээр уучлаарай.

Эм 1: Шалтаг сонсмооргүй байна.

Шийна: Тийм юм бол би чамайг ажилд авъя. Үүний хариуд сайтар ажиллана шүү. Би их чанга хүн шүү.

Эм 2: За!

Шийна: Талх хулгайлсан нь муу үйлдэл. Гэхдээ хүнийг тэгтлээ үзэн ядаж болохгүй.

Эм 1: Дараагийн удаа хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө талх аваарай. Манай талх тасархай амттай шүү.

Шийна: Дайсны дайралт.

Боссе: Бүгд бүү сандар! Тайвшраад өөрсдийгөө хамгаалцгаа!

Шийна: Тайвшраад хотын төв рүү оч! Зүгээр ээ. Боссе гарцаагүй хамгаална. Чиний эцэг... машид хүчтэй.

Бүгд: Боссе хаан! Баярлалаа!

Шийна: Боссе! Эргээд ирэв үү.

Боссе: Би ирлээ. Эргээд ирлээ, Божжи. Хөөе, сая...

Шийна: Чамайг дуудаад байх шиг ээ.

Боссе: Божжи... Өнөөдөр ямар хэргээр ирээ вэ?

Шүүгч: Шууд гол асуудалдаа оръё. Одоогийн Боссе хаан нэгдүгээрт эрэмбэлэгдэх өндөр магадлалтай байна. Энэ боломжийг ашиглаад нэгдүгээр зэрэгт онилбол яасан юм?

Шийна: Ажилдаа дассан уу?

Эм 2: Тийм ээ, Шийна хатны ач. Аавын бэртэл ч хамаагүй дээрдэж байгаа.

Шийна: Тийм бол яамай даа.

Эм 2: Түрүүн өдөр өнөө мухлагаас талх авсан. Их амттай байсан.

Шийна: Тийм бий.

Боссе: Тэр охин ихэд хичээнгүй ажиллаж байх шиг ээ.

Шийна: Тийм ээ. Толгой сайтай, их анзааргатай охин. Тэр яах вэ. Ажил нь дуусаа юу?

Боссе: Тийм ээ.

Шүүгч: Энэ боломжийг ашиглаад нэгдүгээр зэрэгт онилбол яасан юм?

Боссе: Талархаж байна. Ийм зүйлд сонирхол алга.

Шүүгч: Нэгдүгээр зэрэгт эрэмбэлэгдвэл тэнгэрийн эрдэнэсийн санг харуулъя.

Боссе: Би үүний төлөө хаан болсон юм биш. Ийм л байна.

Шийна: Болох юм уу? Нэгдүгээрт эрэмбэлэгдвэл дэлхийн хамгийн агуу хүчийг олж авч магадгүй шүү дээ.

Боссе: Зүгээр ээ. Надад одоо хэрэггүй ээ.

Шийна: Ихэд өөрчлөгджээ.

Боссе: Тийм ээ. Та хоёрын ач. Өөрийн хүүгээ юуг ч хүсэхгүй байх амьдралаар амьдруулна. Үүнийг л миний даалгавар гэдгээ анзаарсан. Би энэ хүүг хамгаалах учиртай. Божжи ийм бяцхан, эмзэг учраас.

Шийна: Үгүй ээ. Энэ хүүхэд гарцаагүй том болно. Биеэрээ бус сэтгэлээрээ. Зүгээр ээ. Божжи ч гэсэн гарцаагүй нэг өдөр... Мундаг хаан болно оо.

Back to episodes Go home