Хүүрнэгч: Нэгэн хүч чадалгүй ханхүү бяцхан эр зоригоороо улсаа аварчээ. Сорилтуудтай тулах эр зориг. Хэзээ ч бууж өгөхгүй байх эр зориг. Бусдад итгэх эр зориг. Одоо яригдаж байгаагүй эр зоригийн эрдэнэсийн хайрцаг нээгдэх гэж байна.
Бичиг: Муухай инээмсэглэлтэй могой сургагч
Бебин: Божжи ханхүү чиний ачтан гэдгийг мэдэж байгаа ч би Дайда ханхүүг хаанд илүү тохирно гэж бодож байна. Чи Божжи ханхүүг бэлтгэж амны хөдөлгөөн хэрхэн уншихыг зааж өгсөн нь тийм ч таагүй.
Мицүмата: Божжи ханхүү хаанд тохирохгүй байж магадгүй. Гэсэн хэдий ч тэр хүн том болохоороо гарцаагүй олон хүмүүсийг аврах биз ээ. Дайда ханхүү ч гэсэн мөн адил.
Хүүрнэгч: Боссе хааны шууд удирдлага доорх элит байлдааны салаанд залуу Бебин сонгогджээ. Гэсэн ч бусад элитүүд болон түүний хооронд ур чадварын маргаангүй ялгаа байсан юм.
Мицүмата: Бебин эзэн, юу хийж байна аа? Хэтрүүлэх аваас шарх чинь сэдэрнэ.
Бебин: Амрах цаг байхгүй. Нэг хором ч алдалгүй би тэднийг гүйцэх ёстой. Чадна! Би өдийг хүртэл яг юу хийж байсан юм бол оо? Новш...
Мицүмата: Бебин эзэн минь, газар доорх ертөнцөд гайхалтай сэлмийн мастер байдаг бололтой. Десха хааны дүү, Деспа ханхүү гэнэ.
Бебин: Газар доорх ертөнцийн хааны дүү гэв үү?
Мицүмата: Гэхдээ түүний дор бэлтгэгдэхэд их хэмжээний мөнгө шаардлагатай бололтой.
Баатар 1: Байз. Харагдаж үзэгдээгүй царай байна.
Баатар 2: Газар доорх ертөнцөд ямар хэргээр ирэв?
Бебин: Нэр алдрыг минь Бебин гэдэг. Деспа ханхүүгээр зэвсгийн эрдэм заалгахаар ирлээ.
Баатар 2: Зөвлөмжийн захидлаа харуул.
Бебин: Тийм зүйл байхгүй.
Баатар 1: Хаанахын хэн гээч нь мэдэгдэхгүй нэгнийг Деспа ханхүүтэй уулзуулж чадахгүй!
Бебин: Огтхон ч сэжигтэй нэгэн биш ээ. Одоо надад Деспа ханхүүгээс өөр найдах нэгэн алга. Гуйя!
Баатар 1: Болохгүй л гэсэн бол болохгүй! Харь!
Бебин: Би хүчтэй болмоор байна! Хүчтэй болохоос өөр сонголтгүй! Гуйя!
Ахмад: Нэвтрүүлчих.
Баатар 2: Ахмад аа!
Ахмад: Яриаг чинь сонслоо. Дагаад яв.
Баатар 1: Гэхдээ...
Ахмад: Хариуцлагыг нь би үүрье. Деспа ханхүү! Гэртээ байхгүй юм болов уу?
Деспа: Ямар хэрэг гарав? Одоо арьсаа арчлаад завгүй байна.
Ахмад: Ө-Өршөөгөөрэй. Энэ эр танаас зэвсгийн эрдэм сурмаар байна гэсэн юм.
Бебин: Г-Гуйж байна. Аан, тийм.
Деспа: За, болох байх. Ямар ч байсан өөрийнхөө чадварыг харуулаад аль. Тэгвэл эхэл!
Ахмад: Хүрээд ир!
Деспа: Тийм бий. Үндсэн суурь бол сайтай юм. Болсон! Ахмад аа, наашаа хүрээд ир. Юу гэж бодож байна?
Ахмад: Техник ч, тэнхэл ч бас байна. Мөн хангалттай бэлтгэл хийсэн нь мэдэгдэж байна. Гэхдээ үүнээс илүү өсөлт гарахгүй л болов у.
Деспа: Тийм бололтой. Бебин, шуудхан хэлэхэд чиний өгсөн мөнгө хангалтгүй. Тиймээс зээлтэй гэж тооцъё.
Бебин: Айн?
Ахмад: Д-Деспа ханхүү?
Деспа: Надад түүний сул тал харагдаж байна. Тэрийгээ давах аваас гарцаагүй бүрхүүлээ хагалж чадна. Тэгэх аваас гарцаагүй амжилтад хүрнэ. Төлбөрийг нь дараад нь сайтар авна. Тиймээс явцгаах уу даа, Бэбин? Хэнд ч байсан боломж шаардлагатай. Бас чамд эмгэнэлт баатрын төрх байгаад байх юм. Тэгж болохгүй. Аз жаргал баяр хөөрийн хаалгаар орж ирдэг юм. Хүчээр ч хамаагүй инээмсэглэснээр байдал өөрчлөгддөг юм.
Бебин: Хүчээр ч хамаагүй юу?
Деспа: Илүү байгаагаараа инээмсэглэж болохгүй юу? Аргагүй юм шив. Жишээ харуулъя. Минийх шиг тасархай инээмсэглэхгүй л байх. За, иймэрхүү байхад болох байх. Чамд энэ тохирно.
Бебин: Энэ чинь?
Деспа: Могой хэлбэрт сэлэм. Ямар вэ дээ? Догь байгаа биз?
Бебин: Т-Тийм. Гэхдээ ийм мушгирсан сэлмээр яаж тулалддаг юм бэ?
Деспа: Сэлмийн хэлбэр шулуун биш бол тулалдаж болдоггүй гэж хэн хэлж байна?
Бебин: Тэр тухайд...
Деспа: Сонс. Чиний дутагдалтай тал бол хэт нухацтай бас харах өнцөг чинь хэтэрхий нарийн. Нухацтайгаар зүтгэл гаргадаг. Гэвч эвдээд гарах бяр чадал байхгүй. Тиймээс цөхрөнгөө бардаг чинь цар хүрээг чинь хязгаарладаг. Өөрөөр хэлбэл эвдэж гарах бяр чадалтай болчихвол яваандаа чиний харах өнцгийг тэлэх ялгааг бий болгоно. Тиймээс одооноос төмөр зүсэх бэлтгэл хий.
Бебин: Төмөр зүсэх ээ? Боломжтой гэж үү?
Деспа: Зүгээр ээ. Чи бол чадах учиртай. За, гараа өгч бай. Миний төсөөллийг чамд харуулъя. Чиний сайжирсан дүр зураг. Энэ хүч... чамайг хүчтэй болгоно. Ойлгосон бололтой. За, бэлтгэлээ эхлүүлье. Гэснээс наад могой хэлбэрт сэлэм тусдаа үнэтэй шүү. Нэг удаадаа дээрх ертөнцийг харвал өдийг хүртэлх бэрхшээл амархан юм шиг санагдана. Энэ нь бүрхүүлээ хагалах оньс нь болох юм. Баяр хүргэе, Бебин.
Ахмад: Бүрэн өөрийн болгосон бололтой.
Деспа: Сайн хичээлээ. Одоо тэргүүнээ өргөж улсдаа буц даа. Гэхдээ техникээ гартаа оруулж чадсан ч инээмсэглэл нь асуудалтай хэвээр үлдлээ.
Эр 1: Эхэл!
Апес: Хүчтэй болжээ. Гэхдээ хангалтгүй...
Эр 1: Тулаан шийдэгдлээ!
Апес: Сайн байлаа.
Бебин: Божжи ханхүүд тусалмаар байна гэсэн байх аа?
Кагэ: Тэгж л хэлсэн биз дээ!
Бебин: Тийм бол наад хүслээ надад баталж харуул.
Бичиг: Их дөрвөлийн зоог
Хүүрнэгч: Ах Божжигийн хүслийг залгамжилж Дайда хаан болов. Тэгээд Их дөрвөл ч мөн шинэ алхам тавьж буй улсынхаа төлөө хүч нэмрээ оруулах гээд байж байлаа.
Дайда: Ордны засварын ажлыг газар дээр нь хийх үүргийг Их дөрвөлд оногдуулж байна.
Домас: Божжи хаанд зүтгэж чадаагүй ч гэсэн энэ улсад зүтгэх мөч яг одоо мөн!
Бебин: Энэ асуудалд би ганцаараа хангалттай.
Домас: Юу—?! Үгүй, надад даалгачих. Заавал гоёмсог засварлаж үзүүлнэ.
Дорше: Үгүй ээ, Дорше надад даалгана уу. Хар бор ажилд би мэргэшсэн!
Бебин: Чиглэл өгөхөд биеийн хүч хамааралгүй.
Апес: Хэрэг алга. Энэ хүмүүст энэ үүрэг ахдах байх. Апес надад үүнийг даалгачих.
Бебин: Яахаараа бидэнд ахаддаг билээ? Болгоомжтой хариулахгүй бол...
Дайда: Больцгоо! Яагаад үргэлж ийм байдаг юм? Болсон. Гарцгаа. Хокуро...
Хокуро: М-Мэдлээ?
Дайда: Ярих зүйл байна.
Хокуро: Айн?
Домас: Юу гэсэн үг вэ, Хокуро? Тэднийг байгааг надад хэлээгүй биш билүү?
Хокуро: За, за. Өнөөдөр бүгдээрээ ууцгаая.
Дорше: Юу сэдээд байна?
Хокуро: Юу ч сэдээгүй ээ.
Зэрэг: Сэжигтэй л байна даа.
Хокуро: А-Алив ээ, өнөөдөр ууцгаая аа! Төлөө!
Дайда: Их дөрвөл цаашид иймэрхүү харилцаатай байх вий гэдгээс айж байна. Тэднийг хамтран ажиллах уур амьсгал бүрдүүлэхэд ямар нэг сайн арга байна уу?
Хокуро: Харин ээ...
Дайда: Чи өдийг хүртэлх тулаануудад Их дөрвөлтэй гүн холбогдсон. Зохицуулж чадах чамаас өөр хүн үгүй.
Хокуро: Бүгд ихэд бардам зантай хүмүүс ч гэлээ Оүкентэй хийсэн тулаанд гар бие нийлцгээсэн. Тиймээс хамт уулгахаар дуудацгаасан юм. Домас ах сэлмийн тулаанаас өөр зүйл сонирхдоггүй юм шиг. Апес ахын тухайд бүх бохир ажлыг хийдэг гэж сонсож байсан удаатай. Бебин ах мэдээлэл сайтай, бүхнийг сонсдог. Муу хүн биш ч гэлээ юу бодож байгаа нь тодорхойгүй. Бас... Апес ахтай ихэд түнжин муу. Тэгээд Их дөрвөлийн дотор хамгийн бяр чадалтай нь Дорше ах. Байгаа нь л сүрдмээр бас царайных нь аймаар гэж. Болохгүй! Болохгүй! Дайда хаан даалгасан шүү дээ! Заавал бүгдийг нь эвлэрүүлнэ!
Апес: Харилаа.
Хокуро: Т-Түр байз л даа! Дөнгөж ууж эхлээд байна шүү дээ.
Апес: Энд байлаа гээд цагийн гарз.
Бебин: Би ч гэсэн харилаа.
Хокуро: Айн? Домас ах, гуйж байна! Дахиад жаахан—
Домас: Тавь!
Хокуро: Ёоё...
Аварга: Чийртэй юм бэ! Битгий шуугилдаад бай!
Хокуро: У-Уучлаарай!
Аварга: Айн? Хэн бэ гэж бодтол Их дөрвөл байх шив дээ? Бүгдээрээ л сульдаа юм байна даг.
Домас: Юу гэв ээ?
Аварга: Чам шиг чөрийсөн эр Их дөрвөлийн үүргийг гүйцэтгэдэг юм уу? Би оронд чинь орж болно шүү.
Хокуро: Зодолдож болохгүй! Яасан ч болохгүй!
Домас: Холд!
Хокуро: Зодолдож болохгүй! Гар барилдвал ямар вэ?
Домас: Утгагүй юм! Тийм хүүхдийн тоглоомоор тоглоно гэж санаа юу?
Аварга: Ялагдахаасаа л айсан биз. Бушуухан хариад унтах юм уу даа?
Домас: Хүрээд ир! Хормын дотор хэн нь хэн бэ гэдгээ үзье!
Аварга: Үзэлцэж болж байна, ялагдвал юу өгөх юм бэ дээ?
Домас: 100 алтан зоос өгье! Хариуд нь чи ялагдвал өвдөг сөгдөн уучлалт гуйна шүү!
Аварга: Болж байна.
Дорше: Дураар нь л орхичих.
Апес: Гар барилдаж байгаа нь л цагийн гарз.
Хокуро: Бэлдээд... Эхэл!
Аварга: Их дөрвөл сүйдтэй биш юм байна! За, 100 алтан зоосоо өгөөд аль.
Домас: Одоо биедээ авч яваагүй байна. Маргааш болтол хүлээ.
Аварга: Өрөвдөлтэй эр вэ? За, би даая! Бүгд ууцгаа!
Бебин: Дараад нь би үзье.
Аварга: Чи ч бас ялагдвал 100 алтан зоос өгнө шүү.
Хокуро: Бэлдээд... Эхэл!
Аварга: Яасан бэ? Ингээд болчихсон уу?
Апес: Яг юугаа хийгээд байгаа юм?
Дорше: Бебин! Холд! Би үзэлцье.
Хокуро: Бэлдээд...
Дорше: Эхэл!
Домас: Дорше, ялаарай! Урагшаа, Дорше!
Аварга: Байгаагийнх чи бас үзэх үү?
Апес: Тэдний өгөх 300 зоос дээр тулчихвал яаж байна?
Аварга: Дүүрчихсэн тэнэг байж байна! Түр байзнаарай. Шээчхээд ирье.
Хокуро: Аргагүй л гар барилдааны аварга юм аа.
Аварга: Үгүй ээ, яах вэ. Булчингаас цаашгүй сонирхогчдод бол ялагдахгүй.
Хокуро: Тохирсон ёсоороо сүүлийнх дээрээ ялагдаарай.
Аварга: Үгүй шүү!
Хокуро: Айн?
Аварга: Дахиад ялчихвал 600 алтан зоос авна. Чиний төлж байгаа нь ердөө 10 биз? Сүүлийнх нь хамгийн сульдаа харагдсан. Амархан мөнгө.
Хокуро: Арай ч дээ...
Аварга: Нүд ирмэхийн дотор л дуусгана.
Апес: Хөөе.
Хокуро: Бэлдээд... Эхэл!
Аварга: Юу?
Хокуро: Яаж вэ?
Домас: Зөвлөгөө үр дүнгээ өгсөн бололтой.
Хокуро: Зөвлөгөө?
Бебин: Тийм ээ. Түр ярилцчих уу? Түүнтэй гар барилдаад анзаарлаа л даа. Энэ өнцөг жижиг байх тусмаа давуу тал болно.
Дорше: Нээрэн намайг үзэхэд бугуй эргүүлэх шиг санагдсан.
Домас: Намайг хажуу тийш нь дарах биш өөр лүүгээ татах шиг санагдсан.
Хокуро: Тийм зүйл болжээ.
Домас: Аргыг нь мэдчихвэл
Дорше: Их дөрвөл бид...
Бебин: ялагдах...
Апес: учиргүй!
Дайда: Ордны засварын ажлыг хэн нь дааж авахаа шийдсэн үү?
Эр 1: Хүндэтгэлтэйгээр хэлэхэд энэ хэргийг Ерөнхий сайд Сорийд даатгасан нь зүйтэй.
Их дөрвөл: Юу гэнэ ээ?
Эр 1: Хүлээгээд байвал улсыг аюулд оруулж мэднэ. Хөрш улсууд манайхыг онилж байгаа гэсэн цуу яриа ч бий.
Домас: Дайда хаан, засварыг Их дөрвөл бидэнд даалгачих.
Бебин: Засварын төлөвлөгөөг хэдийн гаргасан байгаа.
Дорше: За, биеийн хүчний ажлыг би хийе.
Домас: Материал нийлүүлэх ажлыг надад даалга.
Апес: Тэгвэл төсвийн асуудлыг би хийе.
Хокуро: Бүгд ихэд бардам зантай хүмүүс ч гэлээ Оүкентэй хийсэн тулаанд гар бие нийлцгээсэн. Тийм бий! Энэ хүмүүсийг нэгтгэдэг зүйл нь... энэ улсад... аюул заналхийлсэн үед юм байна.
Back to episodes Go home