Ranking of kings S2 6

Хүүрнэгч: Нэгэн хүч чадалгүй ханхүү бяцхан эр зоригоороо улсаа аварчээ. Сорилтуудтай тулах эр зориг. Хэзээ ч бууж өгөхгүй байх эр зориг. Бусдад итгэх эр зориг. Одоо яригдаж байгаагүй эр зоригийн эрдэнэсийн хайрцаг нээгдэх гэж байна. Тулааны дараа Божжи хааны сэнтийд суусан юм. Гэвч түүний сайн найз Кагэ нууцхан алга болсон юм.

Бичиг: Хаан Божжи

Сорий: Түрүүний тулаанаас олон шарх үлдлээ. Энэ маягаараа төсөв хүрэлцэхгүй. Яадаг ч байсан илүү санхүүжилт босгох хэрэгтэй.

Сандео: Цэргийн хуарангийн элэгдэл ч мөн асуудал болж байна. Бид хэрхэн урагшлах вэ?

Хокуро: Божжи хаан...

Бебин: Божжи хаан, найз чинь алга болсонд гуниглаж байна уу? Тийм бий. Би хот руу шалгалт хийхээр явъя гэж бодож байлаа. Божжи хаан яах вэ? Хокуро!

Хокуро: З-За!

Бебин: Хот руу явъя. Чи ч бас дагалд.

Хокуро: Г-Гүйцэтгэе! Бэбин мастерын хажууд жаахан биеэ бариад байх юм. Аймаар ч царайтай.

Бебин: Хотын ихэнх нь сэргэсэн. Урьдын завгүй байдалдаа эргэн орж байгаа.

Эр 1: Божжи хаан! Алив ээ, хүүхдүүд ээ.

Эм хүүхэд 1: Сайн уу.

Эр хүүхэд 2: Сайн уу!

Эр хүүхэд 1: Сайн уу!

Хокуро: Божжи ханхүү! Божжи ханхүү! Дахиад л... Божжи хаан...

Эр хүүхэд 1: Миний хувцас!

Эм хүүхэд 1: Уйллаа гээд яалтай билээ.

Эр хүүхэд 2: Бууж өг дөө.

Эм хүүхэд 1: Юу? Зээлдэж байгаа юм уу?

Эр хүүхэд 1: Болох юм уу? Баярлалаа.

Эр хүүхэд 2: Чамд томдож байна!

Эм хүүхэд 1: Чи арай хаан юм биш биз?

Эр хүүхэд 2: Айн? Үнэн байна! Хаан байна! Байз, хаантан!

Хокуро: Божжи хаан! Божжи хаан, эсэн мэнд байжээ! А-Айн? Б-Божжи хаан?

Эр хүүхэд 1: Хаан хувцсаа зээлсэн юм. Миний хувцас урагдаад ноорсон болохоор.

Хокуро: Божжи ханхүү, та үргэлж л сайхан сэтгэл гаргадаг.

Бебин: Божжи ханхүү, хүнд туслах нь сайн ч та бол энэ улсын хаан. Та ханиад хүрчихвэл шаардлагатай үед улсаа хамгаалж чадахгүй. За, явъя.

Эм 1: Пиппи! Пиппи!

Хокуро: Юу болсон бэ?

Эм 1: Авсан шувуу маань алга болчихлоо.

Эм хүүхэд 1: Пиппи!

Бебин: Шувуу хайхад нь тусалмаар байна аа? Ойлголоо. Олно гэсэн баталгаа байхгүй ч гэсэн.

Эм 1: Пиппи! Пиппи!

Эр хүүхэд 2: Бүр ядарч орхилоо!

Эм хүүхэд 1: Пиппи...

Эр хүүхэд 1: Хаан, гоё юм өгье.

Кагэ: Хуучны зуршлаараа том талх авчхаж дээ. Ганцаараа идэж барах болов уу? Божжи байсан бол ч... Яасан? Гэдэс чинь өлсөө юу? Амттай байна уу? Чи хаанаас ирсэн юм? Гэр бүл, найзуудтай юм биш үү? Байгаа бол харь. Бүгд санаа нь зовж байгаа. Хмм? Болгоомжтой хариарай! Эвлэрэхэд болно шүү дээ. Божжи... сайн сууж байгаа болов уу?

Хокуро: Навчин шүгэл.

Эм 1: Пиппи!

Эм хүүхэд 1: Пиппи байна! Пиппи!

Эм 1: Пиппи!

Эм хүүхэд 1: Пиппи минь!

Эм 1: Зүгээр байгаа нь яамай даа.

Бебин: Уучлаарай.

Эм хүүхэд 1: Зүгээр үү? Бэртээгүй биз?

Эм 1: Ашгүй дээ.

Хүүхдүүд: Баярлалаа, хаантан!

Хүүхдүүд: Дараа уулзъя! Баярлалаа.

Хокуро: Пиппи эсэн мэнд эргэж ирсэн нь ашгүй дээ, Божжи хаан? За, бид ч мөн ордон руу буцъя.

Бебин: Түүний хаана байгааг мэдмээр байна. Найдлаа шүү.

Кагэ: Гоё газар олсон доо. Өнөөдөр эрт унтана аа. Миний ор! Ёстой нэг, аргагүй юм шив дээ.

Хүүрнэгч: Дотнын найзтайгаа дахин уулзахаар шийдэж Божжи аян замд гарсан юм. Тэгээд дүү Дайда нь Божжигийн хүслийг залгамжилж хаан болсон юм.

Бичиг: Дайда хааны уйтгар гуниг

Хүүрнэгч: Хаант улс одоо шинэ алхам хийх гэж байлаа.

Дайда: Миранжо. Одоогийн амьдрал нь яаж байна? Бага зэрэг дасав уу?

Миранжо: Тийм.

Дайда: Тэвчиж байгааг чинь мэдэж байна.

Миранжо: Айн?

Дайда: Энэ улсын төлөө нэг юм хиймээр байна гэсэн байх аа?

Миранжо: Тийм.

Дайда: Дахиад жаахан хүлээчих. Биднийг сайнаар боддоггүй хүмүүс одоо ч байгаа. Аажмаар урагшилъя.

Миранжо: Маш их баярлалаа. Дайда хааны сэтгэлийг сайн ойлгож байна.

Сорий: Дайда хаан!

Дайда: Юундаа яаруу сандруу орж ирэв?

Сорий: Өршөөн хэлтрүүлнэ үү. Зэрэг тодорхойлогч шүүгчээс удахгүй цайзад ирнэ гэж мэдэгдлээ!

Дайда: Тийм бий. Хааны өрөөнд Их дөрвөлийг цуглуул. Би удахгүй очно.

Сорий: Мэдлээ.

Дайда: Уучил, Миранжо. Дараа ярилцъя.

Бебин: Шүүгч үү? Завгүй болох шинжтэй. Миранжо хатагтай. Номын санд яг юу хийж яваа юм бол?

Дайда: Энэ улсад тун удахгүй шүүгч ирнэ. Би энэ улсын хааны хувьд ганц ч хором алдаж болохгүй. Намайг бэлдээд аль. Энэ улсыг хамгаалах хэмжээнд хүчтэй болмоор байна. Гуйя. Тэгвэл Домастай зөрүүлье л дээ. Надад санал өгөөгүй Апес, Сандеог зайлуул.

Сорий: Тэр өдрөөс хойш Дайда хаан шаргуу бэлтгэж байна шүү.

Бебин: Царай төрх нь ч илүү шийдэмгий болж.

Сорий: Тийм ээ. Улсыг мөрөн дээрээ авч яваа хүний харц мөн.

Дайда: Болоогүй байна!

Эр 1: Дайда хаан. Хурлын цаг боллоо.

Дайда: Өршөөгөөрэй. Өнөөдөртөө ингээд больё.

Эр 1: Энэ чинь одоо юу гэсэн үг вэ? Барилгын ажил зогссон гэдэг нь юу гэсэн үг вэ?

Цэрэг 1: Надаас асуулаа гээд яах билээ дээ. Дээрээс сэргээн босголтын бодлогыг шийдэх хүртэл бүх барилгын ажлыг зогсоо гэсэн.

Эр 1: Ажилгүйгээр яаж хоолоо олж идэх юм?

Дайда: Хуарангийн байр муудаж байгаа асуудал юу болсон?

Эр 2: Эрхэм дээдэс ээ. Нураах ажил явж байгаа ч хуаранг дахин барих уу, өөр зүйл барих уу гэдэг дээр шийдвэр нь гараагүй.

Дайда: Удаан байна! Юундаа явж өгөхгүй байгаа юм?

Эр 2: Ө-Өршөөгөөрэй.

Дайда: Дахин барих тал дээр надад дажгүй санаа орж ирж магадгүй. Та нарт ямар нэг санаа байвал шулуухан хэлээрэй.

Эр 2: М-Мэдлээ.

Эр 3: М-Мэдлээ.

Дайда: Барилгын ажил хойшилбол балрах хүмүүс бий. Нураалтыг хуваарийн дагуу үргэлжлүүл.

Эр 2: Ойлголоо.

Дайда: Миранжо?

Эр 1: Дайда хаан, өршөөгөөрэй. Энэ бичиг баримтуудыг нэг хараад өгөөч.

Дайда: За.

Сорий: Нээрэн үү?

Дайда: Тийм. Маргааш гэхэд явмаар байна. Хотоор явангаа анзаарах зүйл гарч ирэх биз.

Бебин: Сайн санаа гэж бодож байна. Иргэд ч мөн баярлах биз.

Эр 1: Дайда хаан байна! Ийм газар ирнэ гэдэг!

Эм 1: Дайда хаан!

Сорий: Тийм ээ, цэргийн хуарангийн асуудал маргаантай байгааг мэдэж байгаа.

Дайда: Энх тайван тогтсон одоо цагт заавал цэргийн хуаранг дахин барих шаардлагагүй.

Сорий: Тэр ч тийм. Гэхдээ яг юу баривал зохилтой юм бол оо?

Дайда: Зүгээр үү? Таны таяг. Я-Яасан бэ? Ба... ...я... ..р... ...ла... ...лаа. "Баярлалаа." Сорий, Бэбин, би... ах шигээ бага ч болов ард түмний талд зогсож чадах болов уу?

Сорий: Арай ч Дайда хаанаас ийм үг сонсоно гэж санасангүй.

Бебин: Одоогийн Дайда хааны зорилго Божжи ханхүү байх нь.

Эр 1: Бушуул! Хуарангийн нураалтын талбай дээр осол гарлаа!

Эр 2: Нурангин дор хүн хавчуулагдсан бололтой!

Эр 1: Новш, хөдлөх ч үгүй нь!

Эр 2: Тэсээрэй!

Дайда: Бэбин! Сорий!

Эр 2: Д-Дайда хаан?

Дайда: Өргөе!

Бебин / Сорий: За!

Дайда: Нэг, хоёрын...

Эр 1: Г-Гар!

Дайда: Тэсээрэй! Зүгээр ээ!

Эр 2: Гайхалтай!

Эр 1: Эмчилж байна!

Эр 2: Дайда хаан! Үнэхээр их баярлалаа!

Дайда: Сүржигнэсэн нөхөр вэ?

Эр 2: Үүгээр ч зогсохгүй ээ! Барилгын ажил эхлэхийг зөвшөөрсөн хүн нь таныг гэж сонссон!

Эр 1: Тийм шүү! Бид таны ачаар өнөөдөр ажилтай байна!

Эр 2: Тийм ээ, тийм!

Эр 1: Үнэхээр их баярлалаа! Дайда хаан!

Эр 2: Үнэхээр их баярлалаа!

Сорий: Та хааны байр сууриндаа дасаж эхэлж байх шиг ээ.

Дайда: Дэмий юм яриад.

Бебин: Дайда хаан. Танд хэлэх зүйл байна.

Дайда: Миранжо энэ хүртэл явж ээ?

Бебин: Тийм ээ. Бараг сарын хугацаанд ирж байгаа бололтой.

Миранжо: За, бүгд гараа гаргаарай. Энэ бүтэлгүйтвэл та нар юу болохыг мэдэж байгаа биз? Эхэлье.

Дайда: Миранжо!

Хүүхдүүд: "Сайн уу"!

Дайда: Сайн уу...

Миранжо: Дайда хаан?

Дайда: Хүүхдүүдэд уншиж, бичих дохионы хэл хүртэл зааж байж ээ?

Миранжо: Хэлээгүйд уучлаарай. Хүүхдүүд ном уншаад өг гэж гуйгаад байхаар нь нэг мэдсэн... Баярлалаа гэхээр нь тэр чигээрээ олон зүйл заагаад явчихсан...

Эм хүүхэд 1: Багш аа, хамт тоглоё!

Дайда: Багшийнх нь заах аргачлал ойлгоход амархан байна уу?

Эм хүүхэд 1: Тийм! Би нэмж сурсан!

Дайда: Тийм үү?

Эр хүүхэд 1: Би ном уншиж чаддаг болсон!

Дайда: Тийм бий. Мундаг юм.

Эм хүүхэд 1: Би ч гэсэн ном уншиж чаддаг болсон!

Дайда: Тийм бий.

Эр хүүхэд 1: Би ч гэсэн!

Эм хүүхэд 2: Би ч гэсэн!

Эм хүүхэд 3: Би ч гэсэн!

Дайда: Миранжо.

Миранжо: За?

Дайда: Сургууль барья.

Миранжо: Айн?

Дайда: Хуарангийн талбайд юу барих вэ гэж бодож байлаа. Сургууль барья. Чи хичээл заа. Энэ улсын ч, хүүхдүүдийн ирээдүйн ч төлөө тэр. Тэгэх үү? Миранжо...

Миранжо: За. За! Үнэхээр их баярлалаа, Дайда хаан.

Back to episodes Go home