Ranking of kings S2 5

Хүүрнэгч: Нэгэн хүч чадалгүй ханхүү бяцхан эр зоригоороо улсаа аварчээ. Сорилтуудтай тулах эр зориг. Хэзээ ч бууж өгөхгүй байх эр зориг. Бусдад итгэх эр зориг. Одоо яригдаж байгаагүй эр зоригийн эрдэнэсийн хайрцаг нээгдэх гэж байна. Сатуныг өөд болсноос хойш Оүкений үхэшгүй мөнхийн хараалыг арилгахаар Десха болон Деспа нууцаар чөтгөрийг хайв. Гэсэн ч Оүкенийг аврах гэсэн хүмүүс ах нараас нь ч өөр байлаа.

Бичиг: Газар доорх ертөнцийн хууль

Десха: Юу ярих гэсэн юм?

Френ: Би ч бас чөтгөр хайхад оролцмоор байна.

Десха: Сонссон байж ээ?

Деспа: Оүкений үхэшгүй мөнхийн хараалыг арилгахад чөтгөрийн толгой хэрэгтэй бололтой.

Десха: Чөтгөр? Тэр нь хаана байгаа юм?

Деспа: Мэдэхгүй ээ.

Десха: Цэргүүд явуулж хайлга.

Деспа: Оүкен, зүгээр ээ. Гарцаагүй эдгэнэ.

Френ: Би Оүкен ханхүүд ачийг нь хариулах учиртай хүн. Тус нэмэр болмоор байна.

Десха: Болохгүй. Чи мангас учраас газар доорх ертөнцөөс гарч болохгүй.

Френ: Гэхдээ...

Десха: Энэ бол хууль. Ямар ч шалтгаантай байсан зөвшөөрч чадахгүй.

Абан: Төлөө!

Лейнэ / Боан: Төлөө!

Абан: Бэлтгэлийн дараа уух ч тасархай шүү!

Лейнэ: Тасархай!

Боан: Амттай байна!

Абан: Сайхан орж байна аа!

Лейнэ: Бөөнөөрөө уугаагүй удсан байна шүү.

Боан: Тийм билүү?

Френ: Дахиад нэг барьчих уу?

Абан: Сайн уу, орлогч оо.

Френ: Хоцорсонд уучлаарай. Өнөөдөр би даая.

Лейнэ: Нээрэн үү?

Боан: Янзтай! Архи, хоол нэмээд авчраад байгаарай!

Абан: Чи жаахан нэрэлхээч дээ.

Боан: За, яадаг юм бэ?

Френ: Хамаагүй ээ.

Боан: Баярлалаа!

Абан: Чи даана гэдэг ховорхон доо.

Френ: Хааяадаа ийм юм байх.

Абан: Тэгээд би хэлсэн юм. "Аминдаа хайртай бол эндээс арил!" гээд.

Френ: За, за. Хамаагүй их уухаа боль.

Лейнэ: Өчигдөр хэтрүүлээд уучхаж.

Абан: Золиг, Френ ч бушуу яваад өгчих юм.

Боан: Гэхдээ бидэнд тэгж их зоос зарцуулсан нь сайхан л байсан шүү дээ.

Эр 1: Бушуул!

Эр 2: Өрөөг нь шалга!

Лейнэ: Үймэлдэж байх чинь?

Абан: Юу болоо вэ?

Десха: Газар доорх ертөнцийн баатруудын орлогч Френ газар доорх ертөнцөөс орголоо.

Десха: Хуулийг сахин биелүүлж цаазаар авахыг тушааж байна.

Ахмад: Мэдлээ.

Абан: Френ үү?

Лейнэ: Френ алуулах юм уу?

Боан: Яагаад оргосон юм бол?

Абан: Тэр шалтгаангүйгээр хууль зөрчих учиргүй. Ямар нэг зүйл болсон байж таараа. Деспа ханхүү! Деспа ханхүү!

Лейнэ: Деспа ханхүү?

Деспа: Яасан бэ? Би их завгүй байна!

Абан: Үнэнийг хэлэхэд асуух зүйл байна—

Деспа: Завгүй байна гэж хэлээд байхад—

Абан: Оүкен ханхүү үхэшгүй мөнх болсон ий?

Деспа: Тийм. Френ чөтгөр хаймаар байна гэж хэлж байсан ч ах зөвшөөрлийг нь өгөөгүй бололтой.

Абан: Тэгээд тэр... Френ за гэвэл ёогүй нэгэн. Та бидэнд мэдлэгээ хуваалцахгүй биз?

Деспа: Хмм...

Абан: Гуйж байна! Френ Оүкен ханхүүгийн төлөө бол амиа өгөх эр.

Боан: Оүкен ханхүүгийн төлөө ч гэсэн!

Лейнэ: Деспа ханхүү!

Деспа: Хмм, ойлголоо.

Абан: Маш их баярлалаа!

Деспа: Гэхдээ миний нэрийг яасан ч дурдаж болохгүй шүү.

Лейнэ: Айн?

Деспа: Би ч гэсэн энэ хэргийн нэг хэсэг болмооргүй байна.

Боан / Лейнэ: Айн?

Ахмад: Френ газар дээрх хот руу очсон сурагтай. Тэнд учраа олно. Бүгд бэлтгэлтэй байцгаа.

Эр 1: Мэдлээ!

Ахмад: Гэхдээ л хүндхэн санагдаж байна.

Боан: Биесээ бэлд!

Ахмад: Дээрэмчид үү? Юугаа хийгээд байгаа юм? Бушуу баривчил!

Лейнэ: Ингээд арилцгаая!

Боан: За!

Ахмад: Бүү зугтаалга!

Эр 1: Мэдлээ!

Ахмад: Баатрууд руу дайрна гэж байдаг аа? Дээрэмчид хаачсан?

Эр 1: Зугтчихлаа. Гүнээ хүлцэл өчье.

Ахмад: Френий нөхөд байж мэднэ. Сэрэмжтэй бай.

Эр 1: Мэдлээ!

Ахмад: Френ дараагийн хот руу хөдөлсөн бололтой. Бушуулъя.

Эр 1: За!

Эр 2: Чөтгөр өө? Цуу яриа сонсож байсан ч үнэхээр байдаг юм болов уу даа.

Френ: Тийм бий. Тэр сэлмээ өгч байгаач.

Эр 2: Май.

Френ: Цк.

Эр 2: Тэнд байна!

Ахмад: Баривчил!

Эр 3: Мэдлээ!

Абан: Френ, зугт!

Френ: Абан...

Абан: Эндээс явуулахгүй!

Ахмад: Та нар үнэхээр л Френий хамсаатнууд байж. Цавчиж хая!

Абан: Френ!

Френ: Би ч гэсэн тулалдана!

Абан: Тэнэг ээ, зугт!

Френ: Яаж тэгж чаддаг юм?

Ахмад: Френ, мангас юм байж газар доорх ертөнцийг орхиж зүрхэлнэ гэнэ ээ! Өөдгүй новш! Хуулийн дагуу чамайг цаазлах болно!

Абан: Френ!

Боан: Новш!

Лейнэ: Зугтаарай!

Ахмад: Орхичих!

Эр 1: Гэхдээ...

Ахмад: Даалгаврын дагуу Френийг цаазалж чадсан. Харья.

Лейнэ: Амжилттай бүтлээ.

Боан: Тийм ээ!

Френ: Яг юу болчхов?

Абан: Чамд туслах гээд ахмадаар энэ бүгдийг бэлдүүлсэн юм.

Френ: Тэр хүнийг яаж зөвшөөрүүлж чадаа вэ?

Абан: Харин тийм ээ.

Ахмад: Абан? Энд юу хийж байгаа юм?

Абан: Ахмад аа, Френий цаазын гүйцэтгэлийг болиулаач! Френ оргосон нь Оүкен ханхүүг аврахын төлөө юм.

Ахмад: Айн? Яаж үүнийг мэдээ вэ? Чи өчигдөр уушийн газар Френтэй байсан бололтой. Үүнд оролцсон бол тоохгүй өнгөрөөж чадахгүй.

Абан: Гуйж байна! Энэ бүгд Оүкен ханхүүгийн төлөө!

Ахмад: Тэгсэн ч гэсэн...

Абан: Би Деспа ханхүүгийн заавраар энд ирсэн юм.

Ахмад: Деспа ханхүүгийн үү?

Абан: Тийм. Гуйж байна! Деспа ханхүү нэрийг нь бүү дурдаарай гэж хэлсэн болохоос.

Френ: Яагаад ингэнэ вэ?

Абан: Уух юмаар дайлсны хариуг л барих гэсэн юм.

Лейнэ: Ёстой нэг, үнэтэй архинууд байсан шүү.

Боан: Илүү их уудаг байж дээ.

Абан: Френ, бидний чадах зүйл ингээд боллоо.

Френ: Та нарын ачийг хариулахын тулд би заавал Оүкен ханхүүг аврах болно.

Деспа: Чөтгөр яг хаана байна? Френ?

Френ: Оүкен ханхүүг аврах цорын ганц сэжүүр чөтгөрийн хараалд өртсөн эмэгтэй байна. Тэгээд тэр эмэгтэй одоо Боссе хаант улсад байдаг бололтой. Тэр чигтээ Боссе хаант улс руу очих талаар бодсон ч...

Деспа: Үгүй ээ, эргэж ирсэн чинь ухаалаг шийдвэр байна. Сайн ажиллалаа.

Френ: Талархууштай үг хэллээ.

Деспа: Цаашид яах гэж байна?

Френ: Хууль зөрчсөнийхөө хариуцлагыг өөрөө үүрэх санаатай байна.

Деспа: Тийм үү?

Десха: Сэжигтнүүд урагш алх. Дуугаа аяд. Нэр чинь?

Френ: Газар доорх ертөнцийн баатруудын орлогч, Френ.

Десха: Френ цаазлуулсан байх учиртай даа.

Ахмад: Тийм. Миний цэргүүдийг оролцуулаад үхсэнийг нь харсан хүмүүс олон.

Десха: Тэгэхээр энэ эр... Френий нэрийг барьсан хуурамч этгээд болж таарах нь. Тиймээс газар доорх ертөнцийн хотуудаар орохыг чинь хориглож байна. Даруй арил.

Деспа: Ахаас гарахааргүй маш сайн шүүлт боллоо.

Десха: Юу ч болж байсан Оүкенд тусалмаар байна.

Деспа: Тийм ээ.

Хүүрнэгч: Деспа ордонд үйлчлэхээ больсны дараа хайрт морь Уайткингийг улсад буцаан өгчээ. Юмыг яаж мэдэх вэ гээд Уайткингийн арчилгааг ахмадад даалгасан байна.

Бичиг: Дурласан цагаан морь

Эр 1: Чи сүүлийн үед жин нэмээд байгаа юм биш үү?

Эр 2: Харин тийм ээ. Сүүлийн үед тэлээ чангараад байх боллоо. Гэхдээ Деспа ханхүүгийн морийг яаж гүйцэх вэ дээ.

Эр 1: Юугаараа өрсөлдөөд байгаа юм бэ дээ? Ахмад аа?

Эр 2: Ямар нэг юм болоо юу?

Ахмад: М-Мартчихаж. Деспа ханхүү намайг харж ханд гэж даалгаж байхад миний байж байгаа царайг! Уайткинг, урьдын үзэсгэлэнт төрхөд чинь оруулна! Өнөөдөр идэж болох өвс чинь энэ шүү. Турахад дасгал хамгийн хэрэгтэй. Яв. Хөөе! Хүчээр ч хамаагүй давхиулна даа! Алив ээ! Чи ийм байдалтай байвал Деспа ханхүүд тоогдохоо болино доо. Яасан, Уайткинг? Тэр үзэсгэлэнтэй морьдод л татагддаг бололтой. Одоогийн чамайг ч дээ... Урагшаа, Уайткинг! Хичээгээрэй, Уайткинг! Яасан бэ, Уайткинг! Чи бол газар доорх ертөнцийн хамгийн сайхан морь. У-Уайткинг... Хуурах санаа байгаагүй юм! Уайткинг урьдын үзэсгэлэнт төрхдөө орсон. Энэ нь хангалттай байсан юм.

Деспа: Алс холын Боссе хаант улс руу явбал үнэхээр л Уайткингээс өөр морь үгүй. Тэгээд Уайткинг хаана байна?

Ахмад: Тэнд.

Хүүрнэгч: Эхээ алдсаны дараа Хокуро гуниг шаналалд автсан юм. Ингэж явсан Хокурод анхаарал хандуулсан нь түүнтэй адил хатан эх Шийнагаа алдсан залуу Божжи байсан юм.

Бичиг: Эелдэг цэрэг, Хокуро

Хокуро: Божжи ханхүүг хамгаалмаар байна. Би ийм бодол тээн цэрэг болсон. Хөөх, аварга юм аа. Хаан чинь үлэмж биетэн шүү дээ. Өршөөгөөрэй.

Эр 1: Яасан, шинэ цэрэг ээ?

Хокуро: Божжи ханхүү хаана байгаа юм?

Эр 1: Тэр хүн ихэнхдээ олны өмнө гардаггүй. Хүмүүсээс зайлсхийдэг гэх үү дээ.

Хокуро: Хүмүүсээс зайлсхийдэг ээ?

Эр 1: Сонсголгүйтэй нь холбоотой байх л даа.

Хокуро: Тийм дээ. Тийм амархан тааралдаад байхгүй л байх. Божжи ханхүү байна!

Эр 1: Хөөе, явъя!

Хокуро: З-За! "Сайн... сууж байгаа юу?" Божжи ханхүү—

Эр 2: Боссе хаан нас барсан бололтой. Оршуулга нь маргааш гэсэн.

Хокуро: Тийм ээ.

Эр 2: Дараагийн хаан Божжи ханхүү болох нь ээ.

Хокуро: Асуудал алга аа.

Эр 2: Чи ч хайнга юм аа.

Хокуро: Би Божжи ханхүүд дэмжлэг болно оо.

Эр 1: Дайда хаан! Дайда хаан! Саналаараа явах хүн байна уу?

Эр 2: Хэн л явах вэ дээ. Божжи ханхүү аян замд гарах тул хамт явах цэрэг сонгож байгаа юм.

Хокуро: Би явмаар байна!

Домас: Зэвсгийн эрдэм чинь иймхэн бол бие хамгаалагч байж чадахгүй.

Хокуро: Би хоол хийж чадна! Ханхүүг асарч, халамжилж чадна! Гарцаагүй тус нэмэр болно!

Домас: Одоо болно! Хилинг хатан. Бараа болоход би хангалттай.

Хилинг: Тийм бий. Их дөрвөлийн нэг яваа юм чинь асуудалгүй биз.

Домас: Тийм ээ. Ингээд хөдлөх бэлтгэлээ хангая даа.

Хилинг: Тэгж үз.

Хокуро: Байз! Миний яриаг сонсооч! Эхийгээ алдаж, уй гашууд автсан миний сэтгэлийг зассан нь Божжи ханхүү байсан юм.

Хилинг: Чи дохионы хэл мэддэг юм уу?

Хокуро: Тэр цагаас хойш тасралтгүй... Божжи ханхүүгийн дэргэд ажиллах нь миний мөрөөдөл байсан! Божжи ханхүүгийн бараа болохыг зөвшөөрөөч!

Домас: Өрөвдүүлэх гэж оролдоод нэмэргүй ээ. Бараа болоход би ганцаараа—

Хилинг: Энэ эрийг Божжигийн бараа болоход томиллоо.

Домас: Гэхдээ...

Хилинг: Энэ бол тушаал.

Домас: Ойлголоо. Хокуро гэсэн байх аа?

Хокуро: Тийм!

Домас: Хөлд тээг болоод байхгүйхэн шиг сайн хичээгээрэй дээ.

Хокуро: Мэдлээ!

Back to episodes Go home