Ranking of kings S2 4

Хүүрнэгч: Нэгэн хүч чадалгүй ханхүү бяцхан эр зоригоороо улсаа аварчээ. Сорилтуудтай тулах эр зориг. Хэзээ ч бууж өгөхгүй байх эр зориг. Бусдад итгэх эр зориг. Одоо яригдаж байгаагүй эр зоригийн эрдэнэсийн хайрцаг нээгдэх гэж байна. Өмнө нь Оүкен Газар доорх ертөнцийн сэлмийн хаан гэж бүгдэд нь хүндлэгдэж явсан юм. Тэр яаж ингэж хорон санаатан болов? Бүгд түүний эцэг болох Газар доорх ертөнцийн хаан Сатуны хийсэн эргэлзээтэй судалгаанаас эхэлсэн юм.

Сатун: Бараг л... бараг л боллоо.

Бичиг: Үхэшгүй мөнх болон гурван ахан дүүс

Сатун: Эцэст нь! Эцэст нь чадлаа шүү!

Деспа: Ах аа...

Оүкен: Болоогүй байна!

Деспа: Чамайг нэг сайн болгож тавьжээ дээ. Ах ч гэж ер том болохгүй юм.

Оүкен: Үгүй ээ, би л бэлтгэл хийе гэж гуйсан юм. Би дорой болохоор. Яагаад надад л далдын хүч байдаггүй юм бэ?

Деспа: Далдын хүчтэй хүчгүй чи хүчтэй шүү дээ.

Оүкен: Деспа ах ч гэсэн далдын хүч ашигладаг биз дээ?

Деспа: Миний далдын хүч өчүүхэн жаахан. Тулаанд бол ямар ч авьяас байхгүй. Тэгээд ч ах тэгж харагддаг ч гэлээ зовних зүйл ихтэй байдаг юм шүү дээ. Битгий сэтгэлээр уна. Баярлалаа, ах аа.

Эр 1: Яв.

Сатун: Бараг л боллоо.

Оүкен: Цаашид тэвчихгүй нь.

Деспа: Оүкен, тайвшир!

Оүкен: Хэдэн хүн золиос болсон гэж бодно вэ? Энэ чинь...

Десха: Утгагүй юм.

Оүкен: Ах аа.

Деспа: Ингэж хэлж болдог юм уу? Оүкен энэ хүмүүсийг аврах хүсэлтэй л төдий.

Десха: Ийм алсын хараагүй нь л утгагүй байгаа юм.

Деспа: Явъя, Оүкен. Хотын байдалд санаа зовж байна.

Оүкен: Ах аа...

Десха: Энэ улсыг ямар ч аргаар хамаагүй өөрчилнө.

Деспа: Магадлал бага байна шүү.

Эр 1: Новш! Энэ маягаараа байвал... Оүкен ханхүү!

Оүкен: Френ!

Френ: Арыг тань би хамгаалъя!

Оүкен: Найдлаа шүү! Гигантесууд чанга юм аа.

Френ: Оүкен ханхүү, түрдээ ухраад шархаа үзүүл.

Оүкен: Би зүгээр ээ. Явъя.

Деспа: Том зургаар нь харвал яах ч аргагүй байсан байж магадгүй. Гэхдээ аавын хийж буй харгислалаас ямар ч ялгаа алга. Би ах таныг жигшиж байна.

Оүкен: Ах аа... Ах аа, Деспа ах ч гэсэн ойлгож байгаа. Дээд тушаалтны үүрэх хариуцлага гэдэг хэмжээлшгүй. Би ямар ч үед таны үгийг дагах болно.

Сатун: Надад одоо эсэргүүцэх хүч үгүй болж. Гэсэн ч өөрийнхөө эцгийг алах нь уу?

Десха: Одоо энд таныг гүйцээхгүй бол та гарцаагүй сэргэж, дахин тамыг авчирна.

Сатун: Оүкен минь. Чиний хоёр ах чанаргүй ч чи бол...

Оүкен: Жигшээж байна!

Десха: Миний хийх үүрэг. Үх!

Сатун: Оүкен! Биеэ надад өг!

Десха: Оүкен!

Сатун: Намайг хөөв үү? Дотроо ухамсартайгаа байхад нь дийлэхээргүй байж. Урам хугармаар. Үнэхээр урам хугармаар юм... Чиний биеийг хүссэн юм сан.

Эр 1: Десха ханхүү Сатуны дарангуйллаас биднийг чөлөөллөө. Десха ханхүү бол жинхэнэ газар доорх ертөнцийн хаан мөн! Десха хаан мандтугай!

Бүгд: Мандтугай! Мандтугай! Мандтугай! Мандтугай!

Деспа: Аавын хийж буй харгислалаас ямар ч ялгаа алга. Би ах таныг жигшиж байна.

Оүкен: Сайн уу, ах.

Деспа: Оүкен! Френ ч бас. Дахиад байлдаанд явах нь уу?

Оүкен: Тийм. Энэ удаагийнх урт аян болно. Салах ёс хийх гэсэн ч ах ямар ордонд ирэх биш.

Деспа: Уучилна биз. Би одоо ахын царайг хоромхон ч болов хармааргүй байна. Болгоомжтой яваад ирээрэй. Френ ч бас Оүкенийг харж хандаарай.

Френ: За. Гайхалтай. Энэ тулаанд ганц ч шарх аваагүй байдаг.

Оүкен: Тийм биш ээ, Френ.

Френ: Юу вэ?

Оүкен: Хар.

Френ: Эмчилгээний шид үү?

Оүкен: Өнөөдрийн тулаанаар батжууллаа. Энэ миний далд хүч. Энэ хүч байвал илүү... илүү хүчтэй болж чадна.

Эр 1: Оүкен ханхүү дахин дайсныг хөөж зайлуулж чаджээ.

Эр 2: Тийм ээ, үхлээс айлгүй тэргүүн шугамд зогсож

Эр 1: дайсныг зугтаалгасан гэнэ!

Эр 2: Аргагүй л Газар доорх ертөнцийн сэлмийн хаан мөн дөө.

Оүкен: Одоо надад айх зүйл үгүй.

Эр 1: Оүкен ханхүү!

Оүкен: Өвдөлтийг... март.

Эр 1: Г-Гайхалтай...

Эр 2: Ө-Өршөө. Бид ялагдсан. Ядаж амийг минь...

Френ: Оүкен ханхүү! Болино уу! Оүкен ханхүү! Оүкен ханхүү!

Оүкен: Би ингэсэн гэж үү?

Френ: Оүкен ханхүү, түрдээ ордон руу буцъя. Амарсан нь дээр байх.

Оүкен: Дахиад нэг урагшилбал ялна. Энд ухарвал өдийг хүртэлх золиос дэмий өнгөрнө.

Десха: Бүгд хойшилцгоо.

Деспа: Би хараахан ахыг уучлаагүй байгаа. Гэхдээ одоо бол...

Десха: Яасан?

Деспа: Оүкений орлогчоос захидал ирлээ. Миний сэжиглэлээр бол Оүкений өөрчлөлт нь... Оүкен?

Оүкен: Ах нар минь...

Деспа: Оүкен!

Десха: Оүкен!

Оүкен: Эхэндээ хүч олсон гэж баярлаж байлаа. Гэхдээ энэ хүчийг олсноос хойш би... Ах аа, би өөрийгөө алдмааргүй байна! Туслаач! Надад туслаач!

Деспа: Аягүй бол Оүкен үхэшгүй мөнх. Би тэр тулааны дараа газар доорх өрөөний өнцөг булан бүрээр хайсан. Тэнд үхэшгүй мөнх болох талаар Сатуны тэмдэглэл үлдсэн байсан. Гурав дахь хүү дээрээ эцэст нь амжилттай болсон гэж. Тийм бий. Тиймээс л тэр үед Оүкений бие рүү орж. Хараалыг арилгахад чөтгөрийн толгой хэрэгтэй бололтой.

Десха: Чөтгөр? Тэр нь хаана байгаа юм?

Деспа: Мэдэхгүй ээ.

Десха: Цэргүүд явуулж хайлга.

Деспа: Оүкен, зүгээр ээ. Гарцаагүй эдгэнэ.

Десха: Юу ч болж байсан чамайг хаяхгүй.

Оүкен: Үнэхээр их баярлалаа.

Эр 1: Ахмад ойрын үед нэг л урвагар байх чинь. Яасан юм бол доо?

Эр 2: Чи мэдээгүй юм уу? Орлогч Френ газар доорх ертөнцөөс зугтчихсан.

Эр 1: Яагаад тэгсэн юм бол?

Эр 2: Харин л дээ.

Хүүхэд 1: Хүлээ л дээ!

Оүкен: Амьд амьтан яагаад үхдэг юм бол? Илүү их... мэдмээр байна. Илүү...

Хүүхэд 1: Уучлаарай.

Оүкен: Хүн үхэх үеийг илүү... Илүү...

Эр 1: Хүүхэд доор нь орчхож!

Эр 2: Бушуул! Бушуу холдуул!

Эр 1: Оүкен ханхүү! Оүкен ханхүү! М-Муу шүү! Бушуу эмч дууд! Юу болоод байна?

Эр 2: Үнэхээр Оүкен ханхүү гэж үү?

Эр 1: Яалаа гэж тийм байдаг юм?

Эм 1: Мангас!

Эр 2: Мангас байна!

Оүкен: Ах аа...

Десха: Болсон явдлыг сонссон. Бүү гутар.

Оүкен: Баяртай байна. Би хүний амийг аврахын тулд хөдөлж чадлаа. Надад одоо ч зүрх сэтгэл байгаа нь яамай даа.

Десха: Оүкен...

Оүкен: Өнөөдөр ядарчихлаа. Эрт унтъя даа.

Сатун: Оүкен... Оүкен... Оүкен... Миний бяцхан Оүкен! Оүкен...

Эр 1: Оүкен ханхүү! Оүкен ханхүү? Юу болсон бэ? Оүкен ханхүү?

Оүкен: Цусны үнэр... Илүү мэдмээр байна. Илүү хармаар байна.

Оүкен: Хүмүүсийн үхэлтэй тэмцэлдэх тэр мөчийг.

Эр 2: Я-Яагаад... та... Оүкен ханхүү!

Деспа: Үгүй байлгүй! Оүкен үү? Оүкенийг ах та л зогсоож чадна.

Десха: Мэдээж. Би бол газар доорх ертөнцийн хаан. Уучил, Оүкен.

Back to episodes Go home