Хүүрнэгч: Нэгэн хүч чадалгүй ханхүү бяцхан эр зоригоороо улсаа аварчээ. Сорилтуудтай тулах эр зориг. Хэзээ ч бууж өгөхгүй байх эр зориг. Бусдад итгэх эр зориг. Одоо яригдаж байгаагүй эр зоригийн эрдэнэсийн хайрцаг нээгдэх гэж байна. Миранжогийн далд явуулгад Боссе хаант улс автсан байв. Дайдагийн биеийг булааж амилсан Боссе Доршед Хилингийг аваад улсыг орхихыг тушаасан юм.
Хилинг: Дайда! Хаана байна? Дайда!
Дайда: Ээж! Ээж!
Хилинг: Дайда? Тэнд байгаа байх нь ээ? Заавал... заавал наанаас чинь гаргах болно оо! Дахиад жаахан тэсчих! Дайда! Дайда!
Бичиг: Хилингийн хуучны найз
Хилинг: Энэ хаана вэ?
Дорше: Хилинг хатан!
Хилинг: Дорше...
Дорше: Биеийн тань байдал яаж байна?
Хилинг: Энэ яг хаана вэ? Аль болох бушуухан Дайдаг аврах хэрэгтэй. Юу хийгээд байгаа юм? Ордон руу буцах бэлтгэлээ ханга!
Дорше: Хилинг хатан, одоо цайз руу буцаж чадахгүй ээ.
Хилинг: Юу гэсэн үг вэ?
Дайда: Үхүүлмээргүй байгаа бол улсаас хол яв. Тэгээд хэсэг хугацаанд хүлээ.
Дорше: Хүлээвэл юу болох юм?
Дайда: Би ч бас цагийн урсгалд найдах санаатай байна. Яв!
Дорше: Хилинг хатан, тайван байж үзээрэй.
Хилинг: Тэгсэн ч гэсэн би ордон руу буцна.
Дорше: Хүлээ л дээ!
Хилинг: Би амиа золиод ч хамаагүй заавал Дайдаг аварна! Зогсоох гэж оролдвол чамайг цаазаар авхуулна гэж мэд!
Дорше: Гэхдээ зөвхөн хоёулхнаа чадахгүй. Ядаж чадварлаг холбоотнууд хэрэгтэй.
Хилинг: Холбоотон бол бий. Энд Анн гэдэг дайчин байгаа эсэхийг асуухаар ирлээ.
Доу: Хмм? Хэн билээ?
Хилинг: Хамт аян замд явж байсан гэлэнмаа гэвэл мэднэ. Чухал ажилтай явна. Даруй уулзуулаад аль.
Анн: Хилинг үү? Энэ хүртэл яаж явж ирээ вэ?
Хилинг: Анн!
Анн: Нөхцөл байдлыг ойлголоо.
Хилинг: Тэгвэл...
Анн: Гэхдээ чамд хамгаалах зүйл байгаа шиг надад ч бас хамгаалах учиртай зүйлс бий. Аян замын үеэр тэр халуурчихсан. Баларч явах үед энэ тосгоны хүмүүс биднийг аварсан юм. Хүндрэл учруулсан тэдэнд яаж талархаж болох вэ гэхэд Саяхан энэ тосгоноор урсдаг голоор тунамал алт олдож хэсэг дээрэмчид онилоод байсан юм. Уучлаарай. Тусалмаар байгаа ч одоо энэ тосгоныг орхиж чадахгүй нь.
Хилинг: Тэгвэл тэр дээрэмчдийг чинь яваад буулгаад авъя!
Дорше: Хилинг хатан, юу ярина вэ?
Хилинг: Ирэхийг нь хүлээлгүй өөрсдөө очиход болох бус уу?
Дорше: Болохгүй ээ! Аюултай шүү дээ!
Хилинг: Юу яриад байгаа юм? Анн бас Их дөрвөлийн чи байгаа бус уу? Гарцаагүй учрыг нь олно!
Дорше: Гэхдээ л...
Хилинг: Ингэж шийдсэн учраас маргааш хөдөлье. Ойлгов уу, Анн?
Анн: Хилингийг ч барахгүй юм байна.
Хилинг: Хэд орчим дээрэмчид байгаа юм?
Анн: Аягүй бол хорин хэд байх. Ялангуяа удирдагч Додон нь тэр хавьдаа нэлээн алдартай. Их том биетэй, бяр чадалтай нэгэн.
Хилинг: Байдаг л нэг дээрэмчин биз? Сүйдтэй юм байхгүй.
Дорше: Үгүй ээ, сэрэмжтэй байж юунд ч бэлэн байх хэрэгтэй.
Хилинг: Чи гэж санаа зовомтгой юм аа.
Дорше: Юу ч хэллээ гэсэн таныг хамгаалах нь миний хамгийн том үүрэг.
Анн: Ямар байна?
Доу: Тэр хярын нөгөө талд бэхлэлт барьчхаж. Машид болгоомжтой хандаж байх шиг.
Анн: Тийм бий. Сайн ажиллалаа.
Дорше: Яах вэ?
Анн: Бидний тоо бага. Тэднийг унтаж байх үүрийн гэгээгээр гэнэт довтолъё.
Дорше / Доу: За.
Хилинг: Болохгүй ээ! Бушуу дайръя! Ингэж байх хооронд Дайда—
Дорше: Болохгүй! Үүнээс илүү таныг аюулд оруулж чадахгүй нь! Тэгээд ч танд ямар нэг зүйл тохиолдвол Дайда хааныг яах юм?
Хилинг: Ойлголоо доо...
Дорше: Харуулаа больж байна уу?
Анн: Үгүй ээ, Доу харуулдаж байгаа. Хилинг... унтаа шив?
Дорше: Их алхсан болохоор ядраа байлгүй дээ. Үнэн гэвэл би хэсэгтээ Боссе хаант улсад очоод хэрэггүй байх гэж бодож байна.
Анн: Уух уу?
Дорше: Ганц авчихъя. Дайда хааныг гэх Хилинг хатны сэтгэлийг сайн ойлгож байна. Гэхдээ одоогийн Боссе хаант улс хэтэрхий аюултай. Энэ чинь архи байна шүү дээ!
Анн: Яасан чанга орилдог юм? Хилингийг сэрээх нь байна. Эртнээс л ийм зөрүүд байсан даа. Өөрийн зөв гэж бодсон зүйлдээ үнэнч байж, түүнийхээ дагуу үйлддэг. Хааяа түүний зөвийн мэдрэмж буруу сэтгэгдэл рүү төрүүлдэг ч би Хилингийн ийм занд нь дуртай.
Дорше: Тийм дээ. Анхандаа ширүүн зантай эмэгтэй гэж бодсон ч гайхмаар зөөлнийг нь анзаарсан.
Анн: Ширүүн зан нь одоо ч хэвээрээ дээ.
Дорше: Тэр ч тийм шүү.
Хилинг: Дайда.
Анн: Түүнийг хамгаална аа.
Дорше: Мэдээж.
Эр 1: Хөөе, харуулаа солих цаг боллоо. Айн? Та нар унтаад байхдаа яадаг юм! Хөөе!
Эр 2: Яасан бэ?
Эр 1: Хэн байна?
Эр 3: Халдагчид! Эзэн! Эзэн!
Додон: Юу болсон бэ? Айн? Та нар юу хүсээ вэ?
Анн: Закури тосгоноос ирлээ. Анхааруулчихъя. Тосгоноос савраа тат!
Додон: Хамрын чинь дор эрдэнэс байхад хуруугаа хүргэлгүй хар гэх нь үү? Залуус аа, цааш нь харуул!
Хилинг: Анн... Балмад амьтан! Намайг хэн гэж бодоо вэ? Цаазал! Цаазал!
Дорше: Хилинг хатан!
Додон: Муу бяцхан хэрэм чинь... Ингээд дууслаа!
Хилинг: Байж бай! Ариун гэрэл! Анн!
Анн: Новш!
Додон: Алаад өгье!
Дорше: Үүнийг ашигла!
Хилинг: Анн!
Додон: Өршөөгөөч...
Хилинг: Үхлийн амлалт! Чи ахин хорон үйлдэл хийвэл наад шарх чинь нээгдэж, цус алдаж үхэх болно шүү. Үхмээргүй байвал амьдралын замналаа өөрчил. Нөхдөө авч яваад тосгоныг хамгаалж, тосгоны төлөө ажилла.
Додон: Мэдлээ, хатагтай!
Хилинг: За, бусад нөхдийг нь ч бас эмчилье.
Анн: Хилинг, хэзээ ийм шид сурчхаа вэ?
Хилинг: Зохиосон нь ойлгомжтой биз дээ?
Анн: Сүрхий амьтан шүү!
Хилинг: Ингээд санаа амарлаа.
Анн: Тийм ээ. Ингээд санаа амар замд гарч чадах нь. Өөр дуудах хоёр хүн бий. Хамтрагч олон байсан нь дээр. Чиний хүүг аврахаар явъя.
Хилинг: Дорше, даруй хөдлөхөд бэлд.
Дорше: Мэдлээ!
Бичиг: Дайда ба шид
Хүүрнэгч: Өмнө нь энх тайван байсан Боссе хаант улс. Бяцхан Божжи болон Дайда эцэг Боссе эх Хилингийн хамтаар халуун дотно амьдарч байв.
Дайда: Ээж! Би ч гэсэн ээжтэй адил шарх эмчилдэг болмоор байна!
Хилинг: Хөөх. Хамгийн чухал нь эмчлэхийг хүсэх чин сэтгэл юм. Энэ цэцгийн талаар л бодож энергиэ төвлөрүүлээд үз. Анхны оролдлогоор амжилттай болохгүй ээ. За, дахиад нэг үз. Яарах шаардлагагүй ээ. Аажуухан бэлдээд бай.
Дайда: Яагаад чадахгүй байна аа? Ах... Ах аа... хамаагүй хол явчихвал ээж...
Эр 1: Божжи ханхүү! Божжи ханхүү! Дайда ханхүү!
Хилинг: Божжи! Дайда! Чи! Илүү сайн хайгаач!
Дайда: Ах аа... хамаагүй хол явж болохгүй гээд байхад даа... Ах аа! Ордон руу буцъя! Болохгүй ээ! Бушуу харихгүй бол ээж уурлана! А-Айсан юм биш ээ! Ах аа! Ах аа! Ахыг орхиод явж чадахгүй ээ! Бараг очлоо. Ах... Ах, та бэртчихэж! Ээж...
Хилинг: Дайда! Ашгүй дээ! Зүгээр үү? Өвдсөн газар байхгүй биз?
Дайда: Үгүй ээ... Ах аа, шарх тань...
Хилинг: Мундаг байна, Дайда.
Дайда: Иймэрхүү зүйл чадах нь ойлгомжтой шүү дээ.
Эм 1: Өршөөгөөрэй. Ус болон идэх юм аваад ирлээ.
Хилинг: Баярлалаа. Май, Божжи, Дайда. Хувцсаа солиод цайгаа уу даа.
Дайда: За!
Back to episodes Go home