Хүүрнэгч: Нэгэн хүч чадалгүй ханхүү бяцхан эр зоригоороо улсаа аварчээ. Сорилтуудтай тулах эр зориг. Хэзээ ч бууж өгөхгүй байх эр зориг. Бусдад итгэх эр зориг. Одоо яригдаж байгаагүй эр зоригийн эрдэнэсийн хайрцаг нээгдэх гэж байна. Деспагаас тулааны урлагт суралцаж, бэлтгэлээ дуусгасан Божжи Боссе хаант улсад хуйлрах хуйвалдаантай нүүр тулахаар Кагэ болон Газар доорх ертөнцийн баатруудын хамтаар төрөлх нутгийн зүг жолоо залжээ.
Кагэ: Ахмад аа, энэ хурдаараа бол Боссе хаант улсад удахгүй очно биз?
Ахмад: Үгүй ээ, талдаа ч ороогүй байна.
Кагэ: Тийм үү? Нэлээн хугацаа орох нь ээ.
Бичиг: Хээрийн араатнууд
Кагэ: Хөөе, Божжи! Хөөе! Ямар вэ дээ? Хүчтэй харагдаж байгаа биз? Кактус байна. Тээр? Ахмад аа, аваад ирлээ.
Ахмад: Аан, баярлалаа. Божжи ханхүүд ч бас баярлалаа.
Кагэ: Хмм? Тэр хүмүүс юу хийж байгаа юм?
Ахмад: Манаанд гарч байгаа юм. Энэ хавиар зэрлэг араатнууд байдаг юм байна лээ. Сэрэмжтэй байх хэрэгтэй.
Кагэ: Зэрлэг араатнууд?
Ахмад: Тийм. Шөнө болохоор гарч ирж, хүн иддэг юм шиг байна лээ.
Кагэ: Зэрлэг араатнууд мэт нь Деспагийн бэлтгэлээр хүчирхэг болсон Божжитой зэрэгцэхгүй. Тийм ээ, Божжи? Би ч ингэсгээд унтъя даа. Үүний өмнө гялс жорлон орох минь. Ингээд өглөө болтол нам унтах байх. А-Арай! Божжи! Божжи! З-Зэрлэг араатан! Зэрлэг араатан гараад ирлээ! Тэнд зэрлэг араатан гараад ирлээ шүү! Хмм? Хүн байна даа. Газар доорх ертөнцийн баатрууд биш бололтой. Зэрлэг араатны чимээ байна! Тэр хүмүүс рүү дайрчих вий дээ гэж үү? Ойлголоо, явъя. Үгүй ээ, тийшээ явсан юм биш үү? Новш, барааг нь алдчихлаа. Тэд гайгүй байгаа даа— Аа, хүрэм зээлчихдэг байж дээ. Хмм? Байшин байна! Хөөе, хүн байна уу? Гэрэл нь асаалттай хэрнээ хүнгүй юм байх даа? Арай зэрлэг араатан ингэв үү? Хөөе, хүн байна уу? Аймшигтай юм. Үнэхээр л зэрлэг араатнууд дайрчээ дээ. Энэ юу вэ? Том сэлэм байна даа. Хөөе, зүгээр үү? Уучлаарай. Бид арай эрт ирсэн бол...
Эр 1: Та хоёр хэн бэ?
Кагэ: Айн? Аан, намайг Кагэ. Түүнийг Божжи. Санаа бүү зов. Бид ирсэн юм чинь одоо зүгээр. Божжи айхавтар хүчтэй шүү. Зэрлэг араатнууд юу ч болохгүй.
Эр 1: З-Зэрлэг араатнууд?
Дээрэмчин 1: Байж байна. Үүнгүй бол ажилгүй л гэсэн үг.
Кагэ: Арай түрүүн гадуур эргэлдэж байсан нь та хэд үү?
Дээрэмчин 1: Та нар хэн бэ?
Кагэ: Тийм бий. Та нар гараад явсан хойгуур зэрлэг араатнуудын дайралтад өртсөн байх нь. Гэхдээ хүн бэртээгүй байгаа юм чинь яамай даа.
Дээрэмчин 1: Айн?
Кагэ: Гэхдээ л мундаг юм аа. Энэ сэлмээрээ араатнуудыг хөөж явуулсан биз?
Дээрэмчин 1: Айн? Хөөж явуулсан? Аан, энэ сэлмийг гаргаж ирэхээр бүгд сүүлээ хавчаад зугтдаг юм.
Кагэ: Догь юм аа! Та байгаа юм чинь санаа амарлаа гэж байна.
Дээрэмчин 2: Босстой зэрэгцэх хүн тун чиг ховор л доо.
Дээрэмчин 1: Гэхдээ л ийм орой жаалууд юу хийж яваа билээ? Энэ юун хуурамч титэм бэ?
Кагэ: Хуурамч биш! Божжи нэг өдөр жинхэнэ хаан болно!
Дээрэмчин 1: Хаан? Чи их чанартай хувцас өмссөн байх чинь?
Кагэ: Х-Хөөе! Болиоч!
Дээрэмчин 1: Юу гэнэ ээ? Дуугүй наадхаа өг—
Кагэ: Юу хийж байна аа?
Дээрэмчин 2: Юу хийж байна аа гэв үү?
Дээрэмчин 3: Энэ бидний ажил юм шүү дээ.
Кагэ: Ажил аа? Та нар...
Эр 1: Н-Наадуул чинь дээрэмчид!
Кагэ: Дээрэмчид ээ?
Дээрэмчин 1: Тийм ээ. Харваас ойлгомжтой байгаа биз дээ?
Кагэ: Энэ гэрийг бусниулсан нь та нар юм уу?
Дээрэмчин 1: Асуудал байна уу? Өмдөндөө шээчихсэн үү? Айн?
Кагэ: Божжи!
Дээрэмчин 1: Хөөе, хөөе. Энэ зүү шиг хэлбэртэй сэлмээр юу чадна гэж? Залуус аа!
Дээрэмчин 2 / 3: За!
Дээрэмчин 2: Май!
Кагэ: Тийм ээ! Аргагүй л Божжи мөн дөө!
Дээрэмчин 1 / 3: Бууж өглөө!
Дээрэмчин 1: Амийг минь л өршөөж хайрла! Мөнгө бол хүссэнээр чинь өгье!
Кагэ: Хөөе, битгий хөдөл! Чи булхайцна гэнэ ээ?
Дээрэмчин 1: Дээрэмчинд бол наадах чинь магтаалын үг. Энэ жаал хачин техник хэрэглэдэг юм байна. Зэвсгээ өг!
Дээрэмчин 3: Авлаа!
Кагэ: Новш!
Дээрэмчин 1: Бүгдийг чинь хүйс тэмтэрнэ!
Кагэ: Одоо! Божжи! Сайхан бүтлээ! Хөөе, байз!
Дээрэмчин 3: Ю-Юу вэ?
Кагэ: З-Зэрлэг араатан!
Ахмад: Зэрлэг араатан? Б-Би л байна шүү дээ!
Кагэ: Ахмад ий?
Ахмад: Тэгээд Божжи ханхүү болон чамайг явахыг хараад хойноос чинь дагасан юм. Дураараа тэнэхгүй байвал сайн байна.
Кагэ: У-Уучлаарай. Унтах гэтэл "грр" гэх чимээ сонсогдоод.
Ахмад: Хмм? Цуу ярианы зэрлэг араатан байж мэдэх юм. Эсэн мэнд байгаа чинь чухал.
Баатар 1: Дахиад л зүүдэндээ алхаад уналаа.
Баатар 2: Бас л айхавтар хурхирч байгаа юм шүү.
Ахмад: Гэхдээ л сүрхий үйл бүтээжээ. Эрэн сурвалжлагдаж байсан дээрэмчдийн бүлгийг бариад авах гэж.
Кагэ: Божжи хамгийн хүчирхэг нь болохоор тэр!
Ахмад: За, ингээд хөдөлье!
Кагэ: За!
Хүүрнэгч: Санаандгүй явдлаар эрэн сурвалжлагдаж байсан дээрэмчдийн бүлгийг Божжи, Кагэ хоёр буулгаж авав. Тэд Боссе хаант улс руу үргэлжлүүлэн яаравчлан явж байлаа.
Кагэ: Х-Хийсчхэв дээ, Божжи!
Ахмад: Бүгд цуглаад! Яасан ч салж болохгүй шүү!
Баатар 1: Ахмад аа, энэ маягаараа бол...
Кагэ: Х-Х-Хөөе! Божжи! Божжи!
Бичиг: Нууцлаг цөл
Ахмад: Бүгд зүгээр үү?
Кагэ: Божжи! Божжи! Хөөе! Нэмэргүй нь. Алга. Божжи! Божжи! Божжи! Айн? Гайхалтай!
Ахмад: Ашгүй дээ. Энд амаръя.
Кагэ: Божжи, ус ууж болно шүү. Энэ юу вэ?
Ахмад: Өмнө нь харж байгаагүй амьтан байна.
Кагэ: Тийм, би харж байсан санагдана. Тэр үеийн хачирхалтай амьтадтай төстэй юм аа?
Ахмад: Болгоомжтой байна уу! Хазаж ч мэднэ шүү дээ!
Кагэ: Хазах аа?
Ахмад: Болино уу! Наадах чинь үл мэдэгдэх амьтад! Басах аваас бэртэж мэднэ.
Кагэ: Янзтай!
Баатар 1: Ахмад аа!
Ахмад: Аюулгүй бололтой.
Кагэ: Наадах чинь бусдаасаа жаахан өөр бололтой. Юу? Яасан бэ? Т-Тэр юу вэ?
Ахмад: Наашаа ирж байна шүү!
Кагэ: Божжи!
Ахмад: Божжи ханхүү! Зэвсгээ бэлдээд! Юу вэ?
Кагэ: За! "Эндхийг надад даалга" гэнэ ээ!
Ахмад: Гэхдээ...
Кагэ: Урагшаа, Божжи! Тийм ээ! Хөөе! Айн? Өмнө нь харж байгаагүй амьтан болохоор сул цэгийг нь мэдэхгүй гэнэ ээ? Төстэй амьтан юм чинь сул тал нь хүртэл адилхан байх болов уу? Божжи! Наадах чинь м-морь шиг харагдахгүй байна уу? Т-Тэгвэл... Ш-Шувуу! Шувуу байвал яаж байна? За байз... за байз... М-Могой байвал яаж байна! Могой!
Ахмад: Х-Хойшоо!
Кагэ: Божжи! Байз! Аюултай шүү дээ! Божжи, сайн барьж авлаа! Яасан бэ? Божжи!
Ахмад: Божжи ханхүү!
Кагэ: Божжи, зугтаарай! Божжи, зүгээр үү? Яг юу болоод байна? Энэ жижигхэн нь тэр томын хүүхэд нь юм уу?
Ахмад: Тийм байж. Хүүхдийг нь хулгайлах нь гэж бодоод эргүүлж авах гэж байжээ.
Кагэ: Түүний ээж байх нь ээ? Чамайг муу юм юу ч хийгээгүй байхад ширүүлсэнд уучлаарай!
Ахмад: Т-Тэр юу вэ?
Кагэ: Божжи! Божжи? Божжи! Хөөе! Божжи! Баян бүрд алга болчихлоо.
Ахмад: Саяных зэрэглээ байсан юм уу?
Кагэ: Тийм шүү. Божжигийн улс руу бушуу явъя.
Ахмад: Тийм ээ, бушуулъя.
Кагэ: За!
Back to episodes Go home