/Олон улсын холбооны мөрдөх товчоо/
/Тэсрэлтийн өмнө/
Эм1- (Унгараар ярьж байна)
То- Чиний сонирхох зүйл биш дээ.
Во- Ник?
То- Сайн уу.
Во- Бурхан минь. Удаан уулзсангүй шүү.
То- Юу байна даа?
Во- Тайван даа. Чи дажгүй юу?
То- Сайн байгаа. Дажгүй.
Во- Би энэ хажууханд амьдардаг юм. Тэгээд энд шинэ фитнес нээгдсэн гэхээр нь сонирхож үздэг юм уу гээд л. Чи ингэхэд Европт юу хийж байдаг билээ?
То- Юу- хоёуланд нь ярих сонин сайхан их байна.
Во- Харин тийм ээ.
То- Чи одоо завтай юу? Гарч ганц хоёр пийв уух уу? Баахан гадаад жуулчид ордог нэг баар мэднэ шүү.
Во- Тэгье л дээ, одоо завтай байна.
То- Тийм уу? За. Явцгаая. Өнөө орой би даана шүү. Танай багийнхан ямаршуу байна даа?
Во- Байз, байз. Эхлээд надад Будапештэд юу хийж байгаагаа хэлэхгүй юм уу?
То- Мм. Яахав- ажлаар л ирсэн юм.
Во- Хэзээ ирсэн юм?
То- (Унгараар ярьж байна) Дахиад хоёр шилийг.
Во- Хөөх.
То- Харин тийм ээ. Гайхаж байна уу?
Во- Гайхалтай. Чи унгараар ярьдаг болчихож. Чамайг гадаад хэл сурахдаа ийм сайн гэж мэдээгүй юм байна.
То- Сайн биш ээ. Утасны апп ашиглаж байгаад сурчихсан юм.
Во- Аан. Тийм байх аа.
То- Нэмэр болдог юм байна лээ.
Во- Мм. Одоо хүртэл нууц ажиллагаанд оролцож байгаа юу?
То- Үгүй ээ. Больсон. Вегасын оффист ажиллахаа болиод удаж байна.
Во- Хаашаа шилжсэн юм?
То- Би- би ажлаасаа гараад тэгээд хувиараа юм хийж байгаа л даа.
Во- Чи холбооноос бүр гарчихсан юм уу?
То- Аанхан-
Во- Ник? Таван настай байхдаа аавынхаа цагдаагийн дүрэмт хувцсыг өмсчихсөн байсан зургийг ээж чинь надад үзүүлсэн шүү дээ. Тэгээд ч чи байгаагүй бол би Куантикод сурч дийлэхгүй байх байсан.
То- Сонсооч- надад чиний тусламж хэрэгтэй байна. Нэг юман дээр-
Во- Бүх зүйл зүгээр үү?
То- Зүгээр ээ. Зүгээр. Би- за би удахгүй холбогдоно оо за юу?
Во- За за.
Эм2- (унгараар ярьж байна). Бэлэн мөнгөөр л үйлчилнэ.
/Олон улсын холбооны мөрдөх товчоо/
Фор- Чи дуудлага өгсөн үү?
Во- Тийм ээ.
Кэл- Юу болсон юм?
Во- Би энд нэг найзтайгаа уулзаж байсан юм. Хохирогч баар луу орж ирээд бидэн рүү ширтээд байсан. Тэр үед найз маань гарч яваад, хохирогч араас нь дагасан. 20 секундын дараа буун дуу сонсогдсон.
Фор- Найз чинь одоо хаана байаа юм?
Во- Мэдэхгүй ээ. Би залгаж үзсэн гэхдээ холбогдох боломжгүй байна гээд байна лээ.
Фор- Хм.
Кэл- Мөрдөгч хүн бол буун дуу сонсогдсоны дараа зугтана гэж байхгүй дээ. Тэр энэ хэрэгт холбоотой юм болов уу?
Во- Мэдэхгүй ээ.
Фор- За за. Намайг байхгүй үед Унгарын цагдаа нартай хамаагүй ярьж болохгүй шүү.
Во- За. Яагаад тэр билээ?
Фор- Талийгаач эндхийн мөрийтэй тоглоомын газар эрхэлдэг залуу байна, Роланд Төрөк гэдэг.
Пад- Сая нэг цагийн дотор л гэхэд хэдэн дуудлага ирсэн байна? Та нарын бодож байгаагаас ч илүү ноцтой асуудал шүү. Танай баг-
Фор- Во, Эрин Падияг санаж байна уу? Манай эндэх атташе?
Во- Мэдээж
Пад- Чамтай тусдаа ярилцах хэрэгтэй байна.
Во- За.
Пад- Ник Торптой ямар холбоотой юм?
Во- Тэрнийг хүүхэд байхаас нь мэднэ. Бид хоёр хамтдаа Вест Пойнтэд сурсан, бас Куантикод ч гэсэн нэг анги байсан.
Пад- Торп Роланд Төрөкийг мэддэг байсан уу?
Во- Тэдний биеийн хэлэмжийг ажиглахад бол нэг нэгнээ мэддэг юм шиг л байсан.
Пад- Тэр яаж явж байгаад мөрийтэй тоглоомын газрын эзэнтэй хутгалдсаныг мэдэх үү?
Во- Торп Вегасын оффист ажилладаг байсан юм. Тэгэхээр өмнө нь нэг нэгнийгээ харж байсан байх л гэж бодож байна.
Пад- Баарны ойр хавьд ямар ч камер байгаагүй. Хэргийн газарт ирсэн анхны хүн нь та гэдгийг батлаад өгч чадах уу?
Во- Намайг сэжиглээд байгаа юм биш биз дээ?
Пад- Унгарын цагдаа нар намайг анхааралтай ажиглаж байгаа. Тэд таныг бааранд байсан хамгийн эхний сэжигтэнтэй холбоотой гэж үзэж байгаа. Энэ хэргийг америкийн элчин сайдтай ярилцаад шийдэж чадахгүй бол танай багийг Европоос шилжүүлэх байх гэж бодож байна.
Фор- Тийм зүйл болно гэж байхгүй ээ. Во, Торп чамд хувиараа ажил эрхэлж байгаа гэж хэлсэн гээ биз дээ?
Пад- Тэрнийг ямар ажил хийж байгааг нь мэдэх үү?
Во- Би асууж амжаагүй байсан юм аа.
Пад- За за. Өөр чухал гэж үзсэн мэдээлэл байна уу?
Во- Юу- байгаа. Тэр холбооноос бүрмөсөн гарсан гэсэн. Миний бодлоор их хачирхалтай санагдсан, яагаад гэвэл тэднийх гэр бүлээрээ холбоонд ажиллаж байсан хүмүүс.
Фор- Тэр хүслээрээ гарсан юм биш л дээ. 10 сарын өмнө халагдсан байна лээ.
Во- Ямар шалтгаанаар?
Пад- Мөрдөн байцаах зөвшөөрөл авахын тулд худлаа мэдүүлэг өгсөн байна лээ. Чиний мэдэж байгаачлан, тэгэх юм бол холбооны итгэлийг алдаж, ажлаа хүлээлгэж өгдөг шүү дээ. Энэ хэргийг мөрдөн байцаах хугацаанд элчин сайд чамайг түр оролцохгүй байхыг шаардсан байгаа.
Фор- Ойлгосон.
Пад- Сайн байна. Баярлалаа.
Фор- Удахгүй уулзья. Унгарын цагдаагийнхантай ярилцахаас өмнө Торпын талаар өөр өгөх мэдээлэл байвал одоо хэлээрэй.
Во- Би мэдэх бүх зүйлээ л хэлсэн шүү дээ.
Фор- За, 302р маягтыг бич. Сэрснээсээ хойш юу хийсэн бүгдийг нь маш сайн нарийвчлаарай. Дууссаныхаа дараа гэртээ харьж болно. Торп чамтай холбогдох гэж оролдох л юм бол шууд надад мэдэгдээрэй.
Во- Ойлголоо.
/Унгарын цагдаагийн байгууллага/
Эй- Сайн уу.
Фор- Сайн уу
Эй- Энэ хүн бол Унгарын Үндэсний мөрдөн байцаах товчооны дэд хурандаа Акос Валько.
Вал - Ийшээ явцгаая. Бууны сум Төрөкийн зүүн түр зуурын лов руу орсон байсан.
Фор- Сумыг аль хэдийн судалчихсан юм уу?
Вал- 9 мм сум. НАТОгийнх. Ашигласан буу нь IWB холстер байна лээ.
Фор- Өөрөө захиалж хийлгэсэн буу байна. Серийн дугаар байхгүй. Бүртгэх боломжгүй л юм байна .
Рэй- Мөрийтэй тоглоомын газрын эзэнд яахлээрээ гар хийцийн буу байдаг билээ?
Эй- Тэрийг олж мэдэх л хэрэгтэй байна даа.
Кэл - Төрөкийн гар утас?
Эй- Биед нь байгаагүй ээ.
Кэл- Хайж үзсэн хүн байна уу?
Эй- Унтраалттай байсан.
Вал- Манай багийнхан Төрөкийн гэрийг ухаж үзэх гэж байгаа.
Фор- За. Рэйнсийг цуг явуулья.
Вал- Энэ унгарын талын асуудал л даа.
Фор- Манай мөрдөгч ч бас энэ хэрэгт хамаатай шүү дээ. Тэгэхээр америк дахь оффис руугаа буцааж мэдээлэхийн тулд манай багийн хүн хамт явах хэрэгтэй.
Во- Бурхан минь гэж! Ник!
То- Хөөе. Хөөе. Би тэр залууг алаагүй ээ.
Во- Чи манайд байснаараа намайг олон улсын хууль зөрчүүлж байгаагаа мэдэж байна уу?
То- Мэдэж байна аа. Гэхдээ миний итгэж чадах хүн ганц чи л байна. Намайг сонсооч.
Во- Алаагүй юм бол яагаад зугтсан юм?
То- Миний хамт ажиллаж байгаа хүн тэр мөрийтэй тоглоомын газрын эзнийг мөнгө шамшигдуулсан хэргээр хөнөөх гээд байсан юм. Би уг нь зогсоохын тулд чамтай уулзаж тусламж хүсье гэж бодсон юм, гэтэл юмс буруугаар эргэчихсэн.
Во- Хамт ажилладаг хүн чинь хэн юм?
То- Нэрийг нь Паул Ковакс гэдэг юм. Холбооноос гарсныхаа дараа Вегаст тэрэнтэй цуг хувиараа ажиллаж эхэлсэн.
Во- Мэднэ ээ. Тэр хүний чинь талаар судалсан. Унгар гаралтай америк хүн байна лээ. Будапешт дахь казинонуудыг нэгийг эрхэлдэг.
То- Тэгвэл тэрний оросуудтай хуйвалдсан тухай олж уншаагүй л байх. Ковакс- тэр Лас Вегаст өндөр зэрэглэлийн казино байгуулах төлөвлөгөөтэй байсан юм. Тэгээд санхүүжүүлэхийн тулд Хойд Вегас дахь казиногийн сүлжээгээ барьцаанд тавьчихсан юм. Гэтэл нөхцөл байдал улам дордож, тэр 450 сая долларын өрөнд орчихсон юм л даа. Тэгээд гэр бүл нь оросуудтай олон жилийн харилцаатай байсан болохоор тэднээс тусламж хүссэн юм.
Во- Оросууд энэ хэрэгт яаж холбогдсон юм?
То- Тэд Коваксд 450 саяыг өгсөн, гэхдээ нөхцөл нь гэвэл Будапештын казиногоор дамжуулж мөнгө угаах байсан юм. Гэхдээ тэд яг үнэндээ Лас Вегасын шинэ казиног ашиглаж америкт өргөжин тэлээд байгаа Евразийн зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээнүүдээс мөнгө угаах төлөвлөгөөтэй байгаа.
Во- Чи холбооноос халагдсан юм уу?
То- Сонсчихсон уу?
Во- Чиний амнаас сонсмоор байна.
То- Тэр үед мэдээлэгч маань худлаа мэдүүлэг өгсөн юм. Гэтэл холбооноос намайг худал мэдүүлэг өгсөн гэж буруутгасан. Хөөе, битгий оруулаарай. Гуйж байна.
Во- Манай багийн мөрдөгч байна.
То- Би чамд л итгэж чадна, Кам. Битгий.
Во- Би шударга ёсонд саад учруулсан хэргээр баривчлагдмааргүй байна. Надад итгэж байгаа бол тэрэнд ч бас итгэ.
То- За за. Ойлголоо.
Кэл- Сайн уу. Торпын талаар чамаас асуух хэдэн юм гараад. Ороод ярилцаж- Яасан бэ?
Во- Тэр энд байгаа.
Кэл- Юу гэнэ ээ?
Во- Тэрэнд бидний тусламж хэрэгтэй байна аа. Эхлээд сонсооч.
Кэл- Чи чинь юу хийж байгаа юм бэ?
Во- Тэрнийг ирнэ гэж мэдээгүй юм аа.
Кэл- Тэгвэл яагаад гэрийн түлхүүрээ өгчихсөн юм?
Во- Ник зургаан жил товчоонд ажилласан шүү дээ. Тэр айлын гэр лүү яаж орохоо мэдэж байлгүй яахав.
Кэл- Чи Унгарын цагдаа нар, Товчооныхон, бас Төрийн департаментаас болгоомжлох хэрэгтэй байтал.
Во- Тэр Будапештэд казинотой холбоотой наймаанд оролцчихсон, тэгээд нөхцөл байдлаас гарах гээд хичээж байгаам байна.
Кэл- Төрөкийг алаагүй, тэгээд дархан эрх эдлэх эрхтэй гэж хэлж байна уу?
Во- Би Никийг мэднэ ээ. Хэрвээ тэр алсан бол аль хэдийн өөр тив рүү зугтчихсан байх байсан юм.
Кэл- Камерон, Торпийг эрэн сурвалжлах зөвшөөрөл авахын тулд худал мэдүүлэгт гарын үсгээ зурсан болохоор л ажлаас нь халсан шүү дээ. Мөрдөн байцаалтын явцад тэрэнд мэдээлэгч байгаагүй гэдэг нь ч тогтоогдсон. Тэгээд хэргийг хэрэгсэхгүй болгож, арван шүүгдэгчийг сулласан байна лээ.
/Нууцлагдсан дугаар/
Во- Байна уу? Ник, хэрвээ чи мөн бол яг одоо бидэнд үнэнээ хэлэх хэрэгтэй эсвэл миний карьерыг өөрийнхтэйгөө хамт бусниулахыг хүсээ юу?
То- Кам, намайг уучлаарай. Хоёулаа үргэлж л мөрдөгч болохыг мөрөөддөг байсан. Би чамаас чиний мөрөөдлийг булаахгүй ээ.
Во- Надад санаа тавьдаг л юм бол чи манай багийнхантай ярилцах хэрэгтэй.
То- Ярилцья аа, гэхдээ эхлээд нэг өдрийн турш миний халдашгүй байдлыг бататгаж өг.
Во- Би болгох гээд үзье ээ.
То- 18р хорооллын хаягдсан цахилгаан сатнцын удирдлагын өрөөнд ирж надтай уулзаарай.
/КЭЛЭНФОЛДЫН ЦАХИЛГААН СТАНЦ/
Фор- Гараа халааснаасаа гарга.
То- Босс чинь юм уу?
Во- Тийм ээ.
То- Энэ хэн юм?
Во- Катрин Эйгер. Европолынх.
Эй- Би дөнгөж сая Унгарын прокурортой утсаар ярилаа. Хэрэв та мэдүүлэг өгч, юу болсныг бидэнд хэлэхийг зөвшөөрвөл тэр халдашгүй байдлын гэрээ байгуулна гэнэ .
То- Би Коваксд, хамт ажилладаг хүн маань байгаа юм, казиногоороо дамжуулан угаасан мөнгийг нь Төрөк хувьдаа завшдаг гэж хэлсэн юм. Ямар нэг хор хөнөөлтэй зүйл болох гэж байгаа юм шиг санагдаад байсан болхоор л би Во руу хандсан юм.
Фор- Тэгээд Төрөкийн цээж рүү буудсан юм уу?
То- Төрөк өөрөө өөрийнхөө нүхийг ухсан шүү. Тэрний шамшигдуулсан мөнгө оросуудынх байсан юм.
Во- Тэгээд Ковакс казиногоороо дамжуулж мөнгө угааж байсныг хэзээ олж мэдсэн юм?
То- Тэр намайг энд нүүж ирэхэд санхүүгийн дэвтэр, бүртгэлийг нь хөтлөхийг хүссэн цагаас хойш.
Фор- Яг хэзээнээс хойш юм?
То- Мэдэхгүй байна аа. Зургаан сарын өмнөөс юм уу. Дараа нь Төрөк, хэрэв намайг дуугүй байвал завшсан мөнгөнөөсөө хувь өгөх санал тавьсан. Тэр үед л тэр баригдсан.
Кэл- Хэнд?
То- Бенко гэдэг залууд, Төрөкийн бие хамгаалагч байгаа юм.
Эй- Бенко Во та хоёрыг цуг байхыг харсан уу?
То- Харсан, тэгээд Коваксд хэлсэн байна лээ. Би тэрэнд чамтай Вегаст байхдаа танилцаж байсан, тэгээд мөнгө угаах сонирхолтой байгаа гээд хэлчихсэн.
Во- Тэгээд одоо яаж шийднэ гэсэн үг вэ?
То- Чамайг оролцуулна аа.
Фор- За за. Вог яаж оролцуулахаа шийдэхээс нааш чи товчооны хараанд байх болно шүү.
То - За.
/ТАЛИЙГААЧ РОЛАНД ТӨРӨК
НИК ТОРП
ПАУЛ КОВАКС/
Кэл- чи л Торпийг хамгаалахгүй бол өмгөөлөгч мэдүүлгийн үеэр тэрнийг баллаж орхих орхих байх.
Во- Никийг маш том алдаа гаргасан гэдэгтэй санал нийлж байна аа, гэхдээ би тэрэнд туслах өртэй. Тэр өмнө нь миний төлөө өөрийгөө золиосонд гаргах шахаж байсан юм.
Рэй- Яаж?
Во- Дараа нь хэлье ээ.
Рэй- Сая би Төрөкийн компьютер дээрх windows бүртгэлийг шалгалаа. Тэр өнгөрсөн долоо хоногт гадны хатуу диск рүү байн байн нэвтэрсэн байна. Ажлын компьютер дээрээ хадгалахыг хүсээгүй зүйлээ шалгах гэж л гадны диск ашигласан байх.
Фор - За. Би дэслэгч Валькод Ерөнхий үйлчилгээний газар дахь Төрөкийн оффист дахиад нэгжлэг хий гэж хэлье.
Рэй- Чи энэ залуугийн талаар юу гэж бодож байна?
Фор- Цохиод авчихмаар байна.
Рэй- Тэрэнд итгэж байна уу?
Фор- Итгэх итгэхгүй нь хамаагүй ээ. Вог хамгаалж байна.
То- Ковакс намайг Куйн Казиногийнхаа хууль ёсны нүүр царайгаар ажиллуулдаг юм. Би урьд өмнө хэзээ ч эргэлзээтэй наймаа хийж байгаагүй, гэхдээ чамайг мөнгө угаахыг хүсч байгаа тухай хэлснээс хойш тэр чамтай уулзмаар байна гээд байгаа юм.
Во- За за. Мөнгөө хулгайд алдсаныхаа хэр их өрөнд орсон юм?
То- Төрөк орж ирсэн мөнгөнөөс зургаан сая орчмыг нь хувьдаа авсан. Ковакс одоо бол бүр цөхрөнгөө барчихсан байгаа. Тэр оросуудад өрөө төлөхийн тулд мөнгө угаах нь байтугай оймсыг чинь ч угаах байх.
Во- Төрөкийг мөнгө хулгайлж байсныг чи яаж олж мэдсэн юм?
То- Ковакс намайг санхүүгийн мэдлэг сайтай болохоор хуурамч нэрээр казинод нь зориулж данс нээхийг хүссэн юм. Хөөе, хөөе. Кам. Надад ямар их уурлаж байгааг чинь ойлгож байна. Гэхдээ энэ бүгдийг хийхээсээ өмнө надад итгэж байгаа эсэхийг чинь л мэдмээр байна.
Во- Ник, би чамд итгэж байна аа.
Кэл- Тэгээд юу гэж худлаа хэлэхээр болсон бэ?
То- Нэг арга бодсон. Би Вогийн гэр бүлтэй Вегас хотын төвд нэг жижиг казиногоор дамжуулан мөнгө угааж байх үед нь танилцсан гэж хэлнэ. Тэрнийг яагаад Европт байгааг тайлбарлах үндэслэлтэй шалтгаан л хэрэгтэй байна.
Фор- Тэдний гэр бүлийг синтетик мансууруулах бодис үйлдвэрлэдэг гэж хэлье. Во Прага дахь казиногоор дамжуулан мөнгө угааж байсан бөгөөд засгийн газрын хяналтаас сэрэмжилж энд ирсэн болог.
Во- Болж байна.
Фор- Тэгээд уулзах цаг товлоё. Рэйнс чиний бие хамгаалагч болж хамт явна.
То- Үгүй ээ, үгүй. Тэгэх шаардлагагүй. Кам бид хоёр чадна.
Фор- Чи өөрийгөө одоо болтол товчооны нэг хэсэг гэж бодоод байх шиг байна. Үгүй шүү. Чиний миний хэлснийг л хийх болно. Эс бөгөөс чамайг унгарын цагдаа нарт бариад өгчихнө шүү тэгээд өөрөө учраа олоорой.
То- Таныхаар болог.
Фор- Сайн байна.
/Куйн Казино/
Кэл- Би Во Рэйнс хоёрыг ажиглаж байгаа.
То- Энгийн хувцаслаж ирээрэй гэж хэлсэн шүү дээ.
Во- Патек. Чи наад хослолоо зээлээр авсан юм уу?
Кэл- Тэд одоо VIP өрөө рүү гарах гэж байна .
Фор- Ойлголоо. Би VIP өрөөнд байна.
То- Вегасын найз маань байгаа юм, Никол.
Бе- Чи хэн юм?
Рэй- Бие хамгаалагч нь байна.
Бе- Коваксд тэрнийг ирсэн гэж хэлье.
То- Саяынх бол Бенко. Төрөкийг алсан залуу.
Рэй- Бенког харлаа. Тэр 9мм ийн нэг саарал бууг цүнхэлж байна. Төрөкийг буудсан буутай төстэй юм.
То- Коваксын дор ажилладаг залуусын ихэнх нь системд нэрээ нууцалсан гэмт хэрэгтнүүд байгаа юм.
Фор- Бенког казиногоос гарахаар нь хяналтын багийнхныг араас нь илгээе.
Вал- Бид тэрнийг барьж, гар буунд нь баллистикийн шинжилгээ хийе.
Эй- Түр хүлээж бай. Яарч хөдөлвөл хэдүүлээ баригдчихна шүү.
То- Паул, энэ бол Никол Паркер. Никол, энэ хүн бол миний босс Паул Ковакс.
Ко- Та хоёр тэгээд Вегаст танилцсан юм уу?
Во- Тийм ээ. Манай гэр бүл тэндхийн казинод наймаа хийж байх үеээр танилцсан юм.
Ко- Мм. Чам шиг сайхан амьтантай бол Хакасаны Линг Линг цэнгээний газарт л танилцсан гэмээр юм байна. Тоглосон юм аа. Тоглосон юм. Би америкт байсан бол эмэгтэй хүнд ийм зүйлийг хэлж зүрхлэхгүй л дээ, гэхдээ бид Будапештэд байгаагаас хойш хамаа алга.
Во- Рулет тоглож бай. Ердийн тоогоор маань.
Рэй- Ойлголоо хатагтай.
Ко- Чи надад таалагдаж байна. Үнэхээр их. Хоёулаа тийшээ орж ярилцвал яасан юм? Хоёулахнаа?
Во- Ник таныг Вегаст өөр нэг казино барьж байгаа гэж хэлсэн. Баяр хүргэе.
Ко- Баярлалаа. Тансаг зэрэглэлийн казино байгаа юм. Ашиглалтад орсных нь дараа би чамд пентхаус гаргаж өгч болох юм.
Во- Хэзээ баригдаж дуусах юм?
Ко- Хмм. Бүх зүйл төлөвлөсний дагуу бүтвэл одоогоос найман сарын дараа ашиглалтанд орно.
Эр1- 1964 оны Экслүзив Мадуро?
Ко- Дахиад нэгийг нэмчих. Хөөх. Үзэсгэлэнтэй юм. Асаачих. Хмм. Заза. Тэгээд ямар наймаа ярих гэж наашаа ирсэн юм бэ дээ?
Во- Миний ажилладаг байгууллага Европ даяар түгээлтийн сүлжээтэй юм л даа. Синтетик эмийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаагийн зэрэгцээ илүү их мөнгө угаах хэрэгцээ гараад байгаа юм. Прага дахь одоогийн казинонууд шаардлага хангахгүй байна л даа.
Ко- Би зөвхөн сар бүр миний казиногоор дамжуулж дор хаяж зургаан саяыг угаах чадвартай үйлчлүүлэгчидтэй л наймаа ярьдаг л даа. Үүнээс бага мөнгө бол эрсдлийг дааж чадахгүй.
Во- 7 сая болгоё. Казиногийн лааны суурь гэрэлтэж байг гээд. Эхлээд 2.5 саяыг бэлнээр угааж болох юм.
Ко- Би бол залхуу хүн, гэхдээ амархан хууртдаггүй юм шүү. Нэг бол шууд долоон саяыг бүгдийг нь угаана эсвэл ямар ч тохиролцоо байхгүй. Би гурван долоо хоногийн дотор угааж өгч чадна.
Во- Куйн Казино гучин хувийн урьдчилгааг бидэнд өгч чадвал таны нөхцөлийг зөвшөөрье.
Ко- Үгүй ээ, үгүй, үгүй. Мөнгөө авах хүртэл үгүй шүү.
Во- Бид Жозефварос дахь Мангалика ресторанд ачааны машин аваачья. Манай гэр бүл эзэнтэй нь бизнес хийдэг юм.
Ко- Аан. Мэдлээ . Чи их үзэсгэлэнтэй юм.
Во- Тохиролцох уу?
Ко- Тэгье ээ.
Рэй- Сайн уу. Урд шөнө сайн ажилласан шүү.
Во- Бенкогийн оролцоог нотлох баримтыг олж чадаагүйг эс тооцвол.
Кэл- Мөнгийг аваачиж өгчихөөд барина аа. Торп тэнд байж байна гэсэн.
Фор- Хөөе, Во. Чамтай түр ярилцаж болох уу? Торп хүн амины хэргээр шалгагдаж л байгаа. Чамайг тэрэнд итгэж байгаа болохоор л бид ийм зүйлийг хийж байгаа шүү. Та хоёр хайр сэтгэлийн холбоогүй биз дээ?
Во- Би адилхан товчоонд ажилладаг хүнтэй хэзээ ч хайр сэтгэлийн харилцаатай болохгүй. Дараа нь ямар их асуудал гардгийг мэдэж байгаа учраас.
Фор- Товчоонд ажиллахаасаа өмнө?
Во- Үгүй ээ, бид хоёр зүгээр л сайн найзууд. Үгүй байсан бол чамд хэлэх байсан.
Фор- Хайртай хүмүүсийнхээ төлөө хэн ч байсан чамтай адил зүйлийг л хийнэ. Хамгийн гол нь хэт их туйлшрахгүй байх хэрэгтэй.
Эй- Дэслэгч Валькогийн багийнхан юу олсныг харах хэрэгтэй. Энийг тоглуул даа, Андрэ. Баярлалаа. Энд зогсоочих. Энэ залууг хараад таньж байна уу?
Во- Бенко байна. Коваксийн хамгаалагч.
Эй- Энэ бичлэгийг нүүр царай таних системээр уншуулсан. Жинхэнэ нэрийг нь Истван Бенко гэдэг. Унгар хүн байна. Автозамын осолтой холбоотой хэргээр Калоксай хорих ангид хоёр удаа хоригдсон. Мөн бусдын биед халдсан, хууль бусаар галт зэвсэг хадгалсан хэргээр олон удаа баривчлагдаж байсан байна.
Кэл- Тэгээд л гар хийцийн буутай юм байна л даа, энэ бичлэг хэзээ хийгдсэн байна?
Эй- Төрөкийг буудуулахаас арван минутын өмнө. Валькогийн багийнхан баарны хажууханд байдаг нэг банкны хяналтын камераас олсон байна.
Во- Тэгэхээр Торп худлаа хэлээгүй нь тодорхой боллоо. Төрөк буудуулах үед Бенко ойр хавьд нь байсан байна шүү дээ.
Фор- Гэхдээ яг хэн нь буудсныг бид одоо ч хангалттай нотлох баримтгүй байгаа гэдгийг санаарай.
Кэл- Бид энэ залууг байцаах хэрэгтэй.
Фор- Эхлээд мөнгөө өгье. явахад бэлд. Рэйнс, Во. Ковакс, Торп хоёр мөнгөө авах гэж ирэх хүртэл бид эндээс ажиглана шүү.
Рэй- Нэг л биш байна. Тэд нэлээд хоцорч байна.
Бе- Төлөвлөгөө өөрчлөгдсөн. Ковакстай өөр газар уулзахаар товлосон.
Во- Ингэнэ гэж тохироогүй шүү дээ.
Бе- Шинэ уулзах цэг рүү хөдөл эсвэл тохиролцоо байхгүй.
Вал- (унгараар ярьж байна). Манай хяналтын баг Коваксийн багийнхан хотын гаднах галт тэрэгний оршуулгын газар руу явж байна гэж мэдээллээ. Тэд бетон, төмрөөр барьсан хуучин депод очиж уулзах гэж байгаа бололтой.
Фор- Тэгвэл тэнд утасны сүлжээ барихгүй гэсэн үг.
Вал- Тэгвэл өндөр эрсдэлтэй гэсэн тушаал гаргая.
Кэл- Тэд хөдөлж байна. Хойд зүг рүү явж байна.
Бе- Депо руу эргэ.
То - Машинаа дотор оруулж тавиарай.
Кэл- Машинтайгаа дотогшоо орсон.
Фор- Новш гэж. Сүлжээ муудаж байна. Нэмэлт хүч хаана явж байна?
Вал- 10 минутын зайтай.
Ко- Тэднийг нэгж.
Бе- Гар буугаа хураалга.
Рэй- Үгүй ээ. Наймаагаа хиймээр байвал үгүй.
То- Дүрэм нь ийм байдаг юм аа. Зүгээр.
Ко- Мөнгөө гаргаад ир. Хаана байна?
Рэй- Тэнд.
Ко- Надаар тоглоод байгаа юм уу? Аан? Тоглоод байна уу?
Во- 7 сая бүхэлдээ. 30 хувийн урьдчилгаагаа авсны дараа машиныг та нарт өгөх болно.
Ко- Энд сүлжээ алга. Шилжүүлгээ хийхийн тулд гарах хэрэгтэй болох нь. Дансныхаа мэдээллийг өгчих. Алив. Баярлалаа.
Рэй- Хөөе.
Эр1- Хмм.
То- Хөөе, хөөе, хөөе, хөөе.
Эр1- Хмм.
Рэй- Хөөе. Биднийг алаад хэрэггүй л байх шүү.
Бе- Хэрэгтэй байлгүй яахав.
То- Хөөе. Төлөвлөгөөний дагуу л байцгаая.
Бе- Тэр муу новш аль хэдийн 6 саяыг Коваксаас хулгайлсан шүү дээ. Тэр дахиад 15 хувийг нь хийж цагаа дэмий үрэхгүй. 100% ийг л авна.
Кэл- Ковакс бие хамгаалагч нартайгаа цуг цагаан Эскалада машинд сууж байна.
То- За за. За.
Бе- (унгараар ярьж байна)
/Тэднийг бууд./
Кэл- Буун дуу сонсдлоо.
Рэй- Гараа дээшээ!
Хүмүүс- (унгараар ярьж байна)
Эр1- (унгараар ярьж байна). Гараа толгой дээрээ аваад машинаасаа буу!
То- Алив ээ, Кам. Явцгаая. Үлдснийг нь нэмэлт хүчнийхэнд даатгачих.
Во- Яваарай, яв, яв.
Фор- Тэгээд Коваксийн шинэ төлөвлөгөөний талаар юу ч мэдээгүй гэх гээд байна уу?
То- Бурхны нэрээр амлая
Фор- Во чамд туслах гэж ямар их хичээсэн гэж бодож байна. Чи ер нь мэдэж байна уу?
То- Мэдэж байна аа.
Фор- Та хоёр өмнө нь үерхдэг байсан гэдгээ яагаад нууцалсан юм?
То- Би таая л даа. Таныг Камаас асуухад тэр танд үнэнийг л хэлсэн. Бид хоёрыг ямар ч хайр сэтгэлийн холбоогүй гэж. Тэрэнд итгэхгүй байгаа болхоороо одоо надаас асууж байна уу? Бид хоёр зүгээр л найзууд гэдгийг дахиад хэлье.
Фор- Би чиний амнаас гарсан үгэнд одоо л итгэж байна.
Эй- Дэслэгч Валко Бенкогийн үхэлд бага зэрэг сэтгэл дундуур байгаа ч эерэг тал нь тэрний гар бууны сум нь Төрөкийг хөнөөсөн сумтай таарсан гэнэ ээ.
Рэй- Алаад Дунай мөрөн рүү шидчихдэг байж.
Кэл- Коваксыг байцааж байгаа. Гэхдээ Невадагаас өмгөөлөгч нь иртэл юу ч ярихгүй гээд гүрийгээд байна.
Эй- Во тэр хоёрын яриан дундаас олж авсан мэдээлэл зөндөө байгаа.
Во- Төрөкийг хэн хөнөөсөн нь тодорхой болох шиг боллоо.
Рэй- Гэхдээ л оршуулгын газрын тэнд болсон явдлыг зүгээр өнгөрөөхгүй.
Фор- Куйн Казинод нэгжлэх хийх үеээр юу олдсон?
Эй- Санхүүгийн бүртгэлийн дэвтэрнүүд. Ашигладаггүй гар утаснууд. Гар хийцийн буунууд.
Рэй- Төрөкийн алга болсон хатуу диск арын албаны сейфэнд хадгалагдсан байна лээ. Дотор нь мөнгө угаахад ашигласан данснуудыг нарийвчлан харуулсан бүртгэлийн дэвтэр байгаа. Би файлуудыг нээх шифрлэгдсэн түлхүүрийг олж авах гээд оролдож байна.
Фор- Гайхалтай.
То- Би хэлсэн шүү дээ. Төрөк мөнгө шамшигдуулсан гэж.
Кэл- Шүүх хурал болохоос өмнө Унгарын талаас чамайг аюулгүй байшинд байрлахыг санал болгож байна лээ. Шүүх хурлын дараагаар тэд чиний гэм буруугүйг зарлана..
То- За за. Би тэгвэл эхлээд Куйн Казино дахь зочид буудлын өрөөнөөсөө хэдэн юм аваадахья. Шүүхэд ашиглагдах файлууд байгаа юм.
Во- Би хамт явчихаад ирье.
То- Чи зүгээр үү?
Во- Зургаан сар. Зургаан сарын турш энд байсан байж нэг ч удаа холбогдоогүй гэж үү?
То- Ямар нүүрээрээ чамтай холбогдохов дээ. Ажлаасаа халагдсан гэдгийг маань сонсоод чамайг урам хугарна гэдгийг мэдэж байсан юм.
Во- Тэгээд чи эрэн сурвалжлах тушаалыг авахын тулд худал мэдүүлэг өгөөгүй гэж үү?
То- Үгүй ээ. Сонсооч, би Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү шилжихдээ насанд хүрээгүй хүүхдүүдийн бичлэгийг харанхуй вэб сайтад байршуулсан хэргүүдийг шалгаж байсан юм. Тэдгээр бичлэгүүдийг Рено дахь цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг хариуцсан арван администратор хийсэн гэж олж мэдэх хүртэл би нууц ажиллагаандаа хоёр жилийг зарцуулсан. Би мэдээлэгчээ найдваргүй гэдгийг мэдэж байсан ч гэсэн бид маш их хэмжээний нотлох баримт цуглуулчихсан байсан юм тэгээд л-
Во- Педофилуудыг барихыг хүссэн гэж үү?
То- Тийм ээ,тийм. Кам. Хэзээ нэг өдөр карьераа эрсдэлд оруулан байж зөв гэж бодсон зүйлээ хийх цаг ирдэг л юм байна лээ.
Во- Форестер.
Фор- Торптой цуг байна уу?
Во- Тийм ээ, одоо өрөө рүү нь орох гэж байна.
Фор- Тэрнийг яаралтай оффис дээр аваад ир.
Во- Яагаад? Юу болсон юм?
Фор- Зүгээр аваад ир ээ. Яг одоо.
Во- Ник! Ник! Хөөе, Ник! Ник!
Эм1- Уучлаарай хатагтай танд өрөөний түлхүүр чинь байгаа юу?
Во- Ник Торп аль өрөөнд байгааг хэлээд өгч болох уу?
Эм1- Тийм мэдээллийг манайх дэлгэх хориотой байдаг байгаа бас одоо манайх хаах гэж байна. Аан тэр ажилтан нь юм уу?
Во- Тийм ээ.
Эм1- Ник Торп энд байрлаж байгаад хоёр өдрийн өмнө өрөөгөө хүлээлгэж өгсөн байна аа.
Во- Форестер. Торп зугтчихлаа.
Рэй- Би Төрөкийн диск дээрх бүх файл руу нэвтэрч чадсан гэтэл юу гээч, Торпийн бидэнд хэлсэн бүхэн худлаа байж. Төрөк биш Торп оросуудаас мөнгө хулгайлж байсан юм байна.
Кэл- Рэйнс Төрөкийн хатуу диск дэхь файлууд рүү нэвтэрнэ гэж хэлсэн үеээс л тэр зугтах санаатай байж.
Рэй- Тэр хоёрт хоёуланд нь мөнгийг авах боломж байсан юм байна, гэхдээ мөнгөнд зөрүү үүсэх үед Төрөк Торп дээр дижитал шүүх эмнэлгийн шинжилгээ хийж. Диск дотроос олж авсан мэдээлэл гэвэл энэ л байна.
Фор- Торп санхүүгийн бүртгэлийг нь хөтөлж байсан юм чинь угаасан мөнгөний тодорхой хувийг нууц данс руугаа шилжүүлж авч байсан болж таарлаа.
Рэй- Ерөнхийдөө бол Понзи схем ингэж явагддаг. Тэрээр өмнөх угаасан мөнгөнөөс завшчихаад, дутагдлыг нь удахгүй орж ирэх мөнгөөр нөхөж байжээ. Торп казинод мөнгө байнгын орж ирж байгаа юм шиг харагдуулахын тулд бичиг цаасны ажлыг ч хуурамчаар үйлдсэн байна.
Кэл- Тэгвэл Төрөк диск дээрх мэдээллээрээ Торпийг сүрдүүлж байсан болохоор тэрнийг тэр өдөр баар луу дагаж, бас Ковакс тэр талаар мэдэгдээгүй байж магадгүй юм.
Рэй- Миний бодлоор бол Торп Төрөкийн эсрэг ямар нэг арга хэмжээ авахаасаа өмнө тэрний мөнгө завшсан хэргийг илчлэхээр шийдсэн. Тэгээд дараа нь казино дахь өрөөнөөсөө гараад шууд Во дээр очиж, нөхцөл байдал улам хурцадхаас өмнө тэдний үйл ажиллагааг бүхэлд нь зогсоохыг оролдсон байна. Харамсалтай нь байдал улам дордсон.
Фор- Тэр Коваксыг ашиглаж Төрөкөөс салсан бол, Вог ашиглаж Коваксаас салсан байна.
Рэй- Сүүлчийн даалуу унасан ч эхнийхийг нь хэн ч анзаараагүй.
Во- Хэдэн санхүүгийн бүртгэлийн дэвтрээр энэ бүгдийг нотолчихож болохгүй шүү дээ.
Рэй- Зөвхөн онолын хувьд шүү: диск дээрх мэдээллийг казиногийн бүртгэлийг дэвтэр дээрхтэй холбож ойлгож болно.
Кэл- Вегас руу шилжихээсээ өмнө Цагаан захтны гэмт хэргүүдийг шийдсэн туршлагатай байсан шүү дээ.
Во- Нууц дансанд нь хэр их мөнгө байна?
Рэй- Казиногийн бүртгэлээс харахад бол 6 сая орчим доллар байсан байна, гэхдээ бүгдийг нь данснаас авчхаж.
Во- Төрөкийн хулгайлсан гэж хэлсэн мөнгөний хэмжээтэй таарч байна. Дэслэгч Валько энэ талаар мэдэж байгаа юу?
Фор- Унгарын цагдаа нар бол Торпод шилдэг гэмт хэрэгтэн гэсэн медаль өгөх ёстой гэж байна лээ.
Кэл- Одоо тэгвэл яах вэ?
Фор- Системийг сайн шалга, Торпийн нэр аль нэг нислэг дээр гарч ирж байна уу шалга.
Рэй- Шалгачихсан. Ник Торп гэсэн хүнийг аль ч нислэг, галт тэрэг, автобусны хувиараас ч олохгүй байна.
Фор- За за. Тэгвэл өнөөдөртөө харьцгаа даа, болгоомжтой байгаарай. Тэр хил давах гэж оролдвол бидэнд мэдээлэл ирэх байх.
Кэл- Чамайг энд байж магадгүй гэж Рэйнс хэлсэн.
Во- Рэйнсийн ирж бэлтгэлээ хийдэг газар байгаа юм. Би Кэстлийн дүүрэгт очмооргүй байсан юм.
Кэл- Би ч гэсэн санал нийлж байна. Яаж байна даа?
Во- Өөрийгөө өрөвдөж байна.
Кэл- Во, Вест Пойнтод сурч байхдаа тэсрэлтийн өмнө гэдэг цагдаагийн нэр томьёог сонсож байсан уу?
Во- Тийм ээ, аав маань хэлдэг байсан юм, гэхдээ яг юу гэсэн үг болохыг нь мэдэхгүй ээ.
Кэл- Тэсрэлт гэдэг чинь галт бөмбөг тэсрэх үеийг хэлнэ тийм ээ? Аль хэдийн эргэн тойрноо сүйрүүлчихсэн гэсэн үг. Тэсрэлтийн өмнө гэхээр тэрнийг сэргийлэхийг л хэлж байгаа юм. Нэг хэрэгт хэт их туйлширч байгаад чухал зүйлсийг анзаараагүй байдаг.
Рэй- Байна уу?
Во- Рэйнс.
Рэй- Юу болсон?
Во- Торп тэр казиногоос мөнгө завшихдаа хуурамч нэр дээр нууц данс нээлгэсэн гэсэн биз дээ? Тэгэхээр тэр банкны дансыг нээлгэхийн тулд хуурамч паспорт ашигласан болж таарна. Тийм биз?
Рэй- Юу гэж хэлэх гээд байгааг чинь ойлголоо. Тэрнийг ямар паспорт ашиглаж данс нээлгэсэн болохыг шалгая, тэр паспортоо ашиглаж л хил давах байх.
/Эрэн сурвалжилж байна/
Во- Баярлалаа, Рэйнс.
Рэй- Зүгээр ээ.
Во- Хурдан байлаа шүү.
Рэй- Нууц данс нээлгэхдээ ашигласан хуурамч нэрээр нь хайлт хийж үзлээ. "Остин Миллер" гэдэг нэр дээр нэг цагийн өмнө Марракеш руу явах нэг талын нислэг худалдаж авсан байна. Маргааш өглөө эрт хөөрөх юм байна. Энэ Торп байж магадгүй шүү.
Во- Марокко АНУ-тай ялтан шилжүүлэх гэрээгүй байдаг.
То- Энд юу хийж байгаа юм? Амралтаа авчихсан юм уу?
Во- Бид Төрөкийн хатуу дискэн доторх мэдээллийг авчихсан. Чамайг мөнгө завшсаныг мэдэж байгаа.
То- Миний онгоц 10 минутын дараа хөөрнө.
Во- Мм.
То- Намайг тавьж явуулсан гэдгийг чинь хэн ч мэдэхгүй.
Во- Заримдаа найз нөхдийнхөө харилцааг эрсдэлд оруулсан ч зөв гэж бодсон зүйлээ хийх хэрэгтэй байдаг юм. Ник Торп, чамайг хүн амины хэрэг болон мөнгө угаасан хэргээр баривчилж байна.
То- За за. Ойлголоо.
Фор- Вог өөртөө итгүүлэх гэж л энэ бүхнийг анхнаасаа зохион байгуулжээ.
Кэл- Во тэрнийг уучлах болов уу?
Фор- Хамгийн том урвалт хэзээ ч дайснаас чинь ирдэггүй. Хамгийн их итгэдэг хүнээс чинь л ирдэг юм.
/Олон улсын холбооны мөрдөх товчоо/
/16р анги төгсөв/
/Орчуулсан Батгэрэлийн Есүй/
Дүрүүдэд:
Фор- Форестер - эр
Кэл- Кэлет - эм
Рэй- Рэйнс - эр
Во- Во - эм
Эй - Эйгер - эм
То- Торп- эр
Ко- Ковакс- эр
Back to episodes Go home