Ranking of kings S2 1

Хүүрнэгч: Нэгэн хүч чадалгүй ханхүү бяцхан эр зоригоороо улсаа аварчээ. Сорилтуудтай тулах эр зориг. Хэзээ ч бууж өгөхгүй байх эр зориг. Бусдад итгэх эр зориг. Одоо яригдаж байгаагүй эр зоригийн эрдэнэсийн хайрцаг нээгдэх гэж байна. Дүү Дайдадаа хааны сэнтийгээ алдаж, аянд гарсан Божжи хамгийн хүчирхэг эр болохоор Газар доорх ертөнцийн Деспад шавь оржээ. Кагэгийн дэмжлэгээр бэлтгэл нь сайн явцтай үргэлжилж байлаа. Үргэлжлэх байлаа ч юм уу.

Бичиг: Кагэгийн даалгавар

Кагэ: Деспаг дуудахаар явах уу даа? Пээ! Юу вэ? Божжи! Деспа нэг юм руу хашхираад байна. Явъя. Яасан бэ, Деспа!

Деспа: Үүнийг хар даа. Үүнийг!

Кагэ: Юм наалдчихсан юм уу?

Деспа: Мэнгэ гарчихсан байна! Мэнгэ! Миний царайлаг нүүрэнд мэнгэ гарчихлаа!

Кагэ: Бүгдэд нь л байдаг биз дээ?

Деспа: Бусад хүмүүст байдаг байж болох ч надад байдаггүй! Байж ч болохгүй! Би цаашид Божжиг бэлтгэлээр хангаж чадахгүй нь.

Кагэ: Айн? Яагаад вэ? Божжиг хүчтэй болгоно гэж хэлсэн биз дээ?

Деспа: Хангалттай нойр аваагүй байж магадгүй. Өнөөдөртөө унтлаа.

Кагэ: Айн? Бэлтгэл яах юм бэ?

Деспа: Тэгэх цаг биш байна гэж хэлээ биз дээ? Хэрэг алга. Ийм царайтай өрөөнөөсөө ганц ч алхам гарахгүй.

Кагэ: Ингэж битгий хэл л дээ! Мэнгэ арилгах бэлдмэл байдаггүй юм уу? Худалдаж аваад ирье. За тэгвэл мах, ногоо гээд... нөгөө... нүүрэнд сайн жимс байдаг гэсэн!

Деспа: Тийм шүү! Наадах чинь! Наадах чинь! Дав дав мөөг байгаа шд!

Кагэ: Дав дав мөөг?

Деспа: Үзэсгэлэн гоог хадгалахад маш үр дүнтэй мөөг юм. Үүнээс идчихвэл... миний арьс үзэсгэлэнтэйгээр амилах... Учиртай! Кагэ, үүгээр дав дав мөөг аваад ир.

Кагэ: Мэдлээ! Божжигийн бэлтгэлийг хийлгэнэ шүү!

Деспа: Айн? Яалтай билээ дээ. За, хийх үү дээ?

Кагэ: Дав дав мөөг... дав дав мөөг... Яг хаана байгаа юм бол оо? Ах аа! Дав дав мөөг байна уу?

Эр 1: Тийм ховор мөөг манайд байхгүй ээ.

Кагэ: Бас уу? Ёстой нэг! Яагаад хаана ч очсон олдохгүй байна аа?

Эр 1: Бууж өг дөө. Тэр мөөг захаас бараг л олдохгүй. Дав дав мөөгийг тийм амар түүдэггүй юм. Эндээс нэг даваа өгсөх Оккана ой руу явбал дав дав мөөг олж авна. Гэхдээ тэр ойд нуруугаар хөлс даах аймшигтай амьтан байдаг. Түүнд баригдвал тийм амархан гараас нь мултрахгүй л болов уу.

Кагэ: Божжигийн төлөө шүү дээ. Явахаас өөр аргагүй.

Деспа: Бүү тоо доо. Нарны гэрэл бол мэнгэ гарах шалтгааны нэг. Хэдий нар харагдахгүй газар доорх ертөнцөд ч сэрэмж алдаж болохгүй!

Кагэ: Баригдвал дуусна аа? Яг ямар амьтан юм бол? Ий! Битгий цочоогоод бай л даа! Юу вэ? Юу вэ? Яг юу вэ? Гараад ирлээ! Баларсан! Яавал дээр вэ? Аймшигтай амьтан нь энэ юм уу? Нээрэн л баригдвал идүүлэх шинжтэй. Эмээ, зүгээр үү?

Эмээ: Тийм ээ, баярлалаа. Чиний ачаар аврагдлаа.

Кагэ: Зүгээр дээ. Хөөе, дав дав мөөг хаана ургадгийг мэдэхгүй биз?

Эмээ: Чи ч айхавтар эд хайж байгаа юм байна даа. Уучлаарай, мэдэхгүй юм.

Кагэ: Тийм бий.

Эмээ: Өө.

Кагэ: Түрүүн хугалчхаж дээ. Уучлаарай, би яарч байна.

Эмээ: Ёоё... шагайгаа булгалчихсан юм шиг байна. Ёохх...

Кагэ: Аргагүй юм шив дээ. За, би ингээд явлаа.

Эмээ: Яадаг юм билээ? Ийм хөлтэй цэвэрлэж ч чадахгүй нь. Хоолой бас өвдсөн байдаг. Энэ бүх тоосонд дарагдаад үхчхэж ч магадгүй юм.

Кагэ: Ойлголоо доо! Би цэвэрлээд өгье!

Эмээ: Тийм үү? Аминд орлоо. Сайн юм гээч. Өрөө гялтганаж байна.

Кагэ: С-Сүйдтэй юм биш ээ.

Эмээ: Ийм сайн цэвэрлэдэг юм чинь угаалгадаа ч бас сайн байх даа.

Кагэ: Тийм шүү. Миний хувьд өглөөний цай л гэсэн үг. Хөөх, өөрөө хэлж байгаа ч гоё цэвэрхэн боллоо. Айн? Би яагаад ийм зүйл хүртэл хийж байгаа билээ? Эмээ, угаалга дууссан шүү! Би мөөг хайхаар явалгүй горьгүй нь.

Эмээ: Тийм үү? Тэгвэл гаргаж өгье.

Кагэ: Хөөе, зүгээр үү?

Эмээ: Өрөвдөлтэй ч бол доо. Ийм байдалтай авсан үрээ ч тарьж чадахгүй нь дээ.

Кагэ: Айн?

Эмээ: Өнөөдөр ч сэрүүхэн байна шүү. Тэр бас түлээний сүүлийн гуалин. Тэр шатаад дуусвал гарцаагүй би хөлдөж үхэх байх даа.

Кагэ: Ёстой нээрээ! Бүгдийг нь хийгээд өгье дөө!

Деспа: Нэгэнт ингэснийх бүх биеэ бүрхчихвэл илүү нөлөөтэй болов уу гэж бодлоо.

Кагэ: Түлэх мод хангалттай бэлдсэн шүү. Угаасан хувцсаа ч эвхсэн. Ингээд зүгээр биз дээ?

Эмээ: Тийм дээ. Сүүлд нь... Үүнийг яаж ийгээд засаад өгвөл.

Кагэ: Үүнийг бол яах ч аргагүй нь. Уучлаарай.

Эмээ: Тийм бий.

Кагэ: За, би ч явъя даа. Бушуухан дав дав мөөг олохгүй бол.

Эмээ: Одоо юу? Тэр ч бүтэхгүй дээ. Хав харанхуй болчхож.

Кагэ: Арай ч дээ.

Эмээ: Төлөвлөснөөр болоогүй нь харамсалтай.

Кагэ: Төлөвлөснөөр болоогүй ээ?

Эмээ: Чи дав дав мөөг олж хотод үнэтэй зарах гэсэн биз?

Кагэ: Тийм зүйл хийхгүй ээ! Би... найзынхаа төлөө авч харих гэсэн юм.

Эмээ: Тийм бий? Ёстой нэг амархан нөлөөнд орчихдог хүн юм аа?

Кагэ: Баяртай. Сайн амраад аваарай.

Эмээ: Түр байзнаарай! Зөндөө бялуу хийчхэж. Аваад харь.

Кагэ: Б-Баярлалаа. Баяртай. Эмээ шагайгаа булгалсан гээгүй билүү? За, хамаагүй дээ. Би ирлээ.

Деспа: Нэлээн удлаа шүү. Тэгээд дав дав мөөг олов уу?

Кагэ: Тэрийг хотоор нэг хайсан боловч хаана ч зарсангүй.

Деспа: Тийм бий.

Кагэ: Оккана ой руу хүртэл түүхээр явсан.

Деспа: Айн? Тэр ой руу юу?

Кагэ: Тэнд зэрлэг амьтны дайралтад өртсөн эмээтэй таарсан. Гэрийнх нь ажилд тусалж байтал ийм орой болчихсон. Уучлаарай. Энэ өгсөн мөнгө чинь. Эргүүлээд өгье.

Деспа: Их гоё үнэр үнэртэж байна.

Кагэ: Харих замд эмээ бялуу өгч явуулсан юм.

Деспа: Ямар зөөлөн тансаг үнэр хамар луу нэвтрээд байна аа? Энэ бол эргэлзээгүй... дав дав мөөгний бялуу байна шүү дээ!

Кагэ: Айн?

Деспа: Тэр эмээ хүнд дав дав мөөг өгнө гэж бас байдаг аа? Дав дав мөөгийг түүхэд хэцүү, цөөн хүмүүс л чаддаг юм.

Кагэ: Аюултай гэдэг нь? Дав дав мөөг нь зэрлэг амьтны нуруун дээр л ургадаг юм. Айн?

Деспа: Мөн тэр эмээ нь дав дав мөөгний хойноос яваа хүнтэй таарвал ашигладаг гэдгээрээ алдартай.

Эр 1: Түүнд баригдвал тийм амархан гараас нь мултрахгүй л болов уу.

Кагэ: Ийм утгатай байжээ.

Деспа: Тиймээс одоо чамаас энэ дав дав мөөгийг худалдаж авахыг зөвшөөрнө үү.

Кагэ: Айн? Айн? Болох юм уу?

Деспа: Чи аваад ирсэн юм чинь.

Кагэ: Хөөх! Ямар нэг хүссэн зүйл байгаа юу гэж үү? Магадгүй ээ.

Деспа: Тэгвэл...

Кагэ / Деспа: Идэцгээе!

Бичиг: Ханхүү ба мөнгө

Хүүрнэгч: Ингээд бэлтгэл эргэн үргэлжилж Божжи, Кагэ хоёр түрдээ амсхийх зай авчээ. Гэвч тийм боловч Деспа нь мөнгөнд тооцоотой эр байв.

Деспа: Хүрэхгүй нь. Энэ... Огт хүрэхгүй нь! Өнөөдөр та хоёроор мөнгө олуулах хэрэгтэй байна.

Кагэ: Юу—?! Гэнэт юу гэнэ ээ? Бид бэлтгэл хийхээр—

Деспа: Язгуур удмын, амьдрал мэдэхгүй Божжи нийгмийн талаар суралцах хэрэгтэй. Мундаг хаан болохоор зорьж байгаа бол тэр тусмаа!

Кагэ: Ойлголоо.

Деспа: Тэгээд ч та хоёрын авчирсан мөнгө хангалтгүй байна. Огтхон ч! Миний үнэ цэнд хүрэхгүй байна!

Кагэ: Эцэстээ Деспа гэгч мөнгөн дээр л тогтдог хүн байна даа, Божжи. Ажил хийнэ гэхээр зугаатай байна аа? Божжи, чи ямар ажил хиймээр байна? Янз бүрийн ажил хиймээр байна аа? Хмм... тэгж хэллээ ч... "Туслалцаа авна." Цэцгийн дэлгүүр юм бий? Божжи цэцэгт дуртай юм чинь зүгээр юм биш үү?

Эр 1: За, энэ цэцгүүдийг дэлгүүр дотор зөөгөөд өгөхгүй биз?

Кагэ: Бүгдийг нь үү?

Эр 1: Тийм ээ. Найдлаа шүү.

Кагэ: Алив, гялс хийгээд дуусгачихъя. Божжи, зүгээр үү?

Эр 1: Хөөе, наадхаа хүртэл өргөж дийлэхгүй нь үү?

Кагэ: Зүгээр ээ! Түүний нормыг би хийчихнэ!

Эр 1: Ингэж хугацаа удвал хагдарчихна шүү дээ. Өөр ажил хайвал яасан юм?

Кагэ: Өөр ажил уул шиг их бий. Удахгүй олно доо. Ресторан уу? Энд байвал яаж байна?

Эр 2: Хөөе! Хөөе! Захиалгаа өгч болох уу? Хөөе! Хөөе!

Эр 1: Хөөе, үйлчлүүлэгч дуудаад байна! Бушуу очооч! Дуулж байна уу? Хөөе!

Кагэ: Өө, түр хүлээж байгаарай! Одоо очлоо!

Эр 1: Чамтай яриад байна!

Кагэ: Байз! Байз! Божжи дүлий юм аа.

Эр 1: Юу гэнэ ээ?

Кагэ: Гэхдээ уруулын хөдөлгөөн уншдаг учраас захиалга авч—

Эр 1: Яаж ингэж ажилладаг юм?

Кагэ: Бүү санаа зов. Ийм зүйлд бид гутрах хүмүүс биш шүү дээ. Алив ээ, сэргэ. Дараад нь ямар ажил хийж үзэх вэ? Ямар нэг...

Эр 2: Новш! Дараагийн удаа заавал ононо доо!

Кагэ: Тийм ээ! Энэ л байхгүй юу! Тэнд байгаа ах аа, эгч ээ! Буурцагтай уутаар түүнийг оновол 100 алтан зоос хожно шүү! Үзээд алдахгүй юм бол холд, холд! Түрүүлж ирсэнд нь үйлчилнэ!

Эр 2: Худлаа биш биз дээ? Үнэхээр түүнийг оноход л болох юм бий?

Кагэ: Үнэн шүү. Энэ зайнаас түүнийг буурцагтай уутаар оновол 100 алтан зоос хожно! Нэг шидэхэд ердөө 10 зэс зоос. Юу гэмээр байна?

Эр 2: Тийм ээ! Би оръё!

Кагэ: Пээ! За, энэ чулууг давахгүй шүү.

Эр 2: Оноод өгье л дөө. Дахиад нэг!

Кагэ: Тэгье!

Эр 2: Хэрэг алга. Огт оносонгүй.

Кагэ: Божжи, хар даа! Ийм их байхад Деспагийн сэтгэл ханана даа? Айн? Яасан?

Охин: Энэ надад байгаа бүх мөнгө. Би ч гэсэн оролдъё.

Кагэ: Боль, боль. Энэ бол тоглоом. Чухалчлах хэрэггүй.

Эр 1: Авхай, дэмий дээ.

Эр 2: Онохгүй ээ.

Охин: Зүгээр ээ! Хийнэ л гэсэн бол хийнэ!

Кагэ: Божжи, наашаа хүрээд ир. Албаар оногдож болохгүй нь тодорхой биз? Тиймээс л чи амьдрал мэддэггүй юм. Сонс! Огт хууртаж болохгүй шүү!

Эр 1: Үнэхээр хийх нь үү?

Кагэ: За, гурав шиднэ.

Охин: Баярлалаа!

Кагэ: Эхний шидэлт!

Эр 1: Амжилт хүсье!

Эр 2: Оноод өг!

Кагэ: Я-Ядаж дөхүүл л дээ. Хоёр дахь шидэлт! Тэнээд явчихлаа шүү дээ! Уйлсан ч, инээсэн ч энэ сүүлийн шидэлт шүү!

Эм 1: Онох нь!

Эр 1: Дөхөж байна!

Эр 2: Яах бол?

Кагэ: Божжи!

Эр 1: Ээ...

Эм 1: Харамсалтай юм.

Кагэ: Яасан? Дууссан.

Эм 1: Хөөрхий охин.

Кагэ: Тэнэг хүүхэд. Ядуу хүн мөрийтэй тоглох хэрэггүй. Х-Хөөе, Божжи!

Охин: Уучлаарай, ээжийн эмийг авах гэсэн юм.

Эм 2: Чи гэж тэнэг хүүхэд юм аа.

Кагэ: Ийм ч байхаа гэж мэдсэн юм аа. Эцсийн дүндээ өөрийнхөө хүчээр л амьдрах хэрэгтэй. Өөрөө л замаа нээх ёстой. Яагаад ингэж царайлаа вэ? Хэлэх зүйл байгаа юм уу? Оногдчихдог байж дээ гэж үү? Божжи, үнэхээр зүгээр юм уу? Амархан мөнгө олох талаар сурчихвал цаашдын амьдралдаа тэр охин өөрөө л зовно.

Деспа: Аа, эргэж ирээ юу? Юу болсон? Мөнгө олсон уу? Г-Гайхалтай! Ийм ихийг олоо юу?

Кагэ: Деспа, бид нэг охиныг аврах гэсэн юм.

Деспа: Юугаа яриад байгаа юм?

Кагэ: Тэр охин өвчтэй ээжтэй юм аа. Энэ мөнгийг өгчихвөл одоохондоо аврагдаж мэднэ. Гэхдээ тэглээ гээд жинхэнэ шийдэл болохгүй. Деспа, таны туслалцаа хэрэгтэй байна.

Деспа: Миний бодсон шиг нийгмийн талаар сайтар суралцжээ. Хм? Хмм? Арай намайг мөнгө л хүссэн гэж бодсон юм биш биз? Намайг хэн гэж бодоо вэ? Үлдсэнийг нь надад даалгачих.

Кагэ: Нээрэн үү? Гэхдээ нэг л сэжигтэй байна даа. Деспа мөнгө болохгүй зүйлд тийм амархан зөвшөөрөхгүй дээ.

Деспа: Мэдээж! Гэхдээ ингэвэл яаж байна? Энэ бол ирээдүйн хөрөнгө оруулалт. Би түүнд хичээл зааж өгч, шаардлагатай мөнгийг бага багаар зээлнэ. Хичээлдээ анхаарал хандуулж, мэдлэгийн хүрээгээ тэлснээр мөнгө олох мэдлэгтэй болно. Тэгээд охин мөнгө олдог болсных нь дараа бүх мөнгөө эргүүлж төлүүлнэ.

Back to episodes Go home