Бичиг: 23-р анги Хаан ба Нар
Дайда: Ээж ээ, би түүнтэй гэрлэх болно.
Хилин: Айн? Айн?!
Дайда: Тэр гэмт хэрэг үйлдсэн. Гэхдээ тэрэн шигээ зовлон наждыг тэр туулсан. Би тэр гэмт хэрэг, зовлон наждыг нь хүлээн зөвшөөрч байна. Би уучилъя!
Домас: Дайда хаан уучилж байгаа бол яалтай билээ?
Дайда: Одоо бүү уйл. Би заавал чамайг аз жаргалтай байлгана. Чамайг зөндөө их инээмсэглүүлэхээр. Яасан бэ?
Миранжо: Би... олон хүмүүсийг аз жаргалтай болгохоор хичээнэ ээ.
Дайда: Тийм ээ. Би ч гэсэн өөрчлөгдөнө. Уучлаарай. Миний утгагүй бардам зангаас болж та бүгдэд төвөг удчихлаа. Алдаагаа засахыг минь зөвшөөрөөч.
Бебин: Дайда хаан...
Домас: Өнөө эго ихтэй Дайда-хаан...
Кагэ: Яасан, Божжи?
Апес: Тийм бол... ...Божжи ханхүүд хаан ширээгээ шилжүүл гэж хүсье.
Дайда: Би ч бас тэгэх санаатай байна. Ах минь, уучлаарай. Бас талархлаа. Та бол хаанд тохирох хүн.
Кагэ: Ура!
Дорше: "Итгэлгүй байна"?
Домас: "Би тийм сайн хүн биш"?
Хилин: Би. Би л... ...энэ хүүхдийн өөртөө итгэх итгэлийг булаасан.
Кагэ: Канчо! Божжи, би харсан шүү! Чи мундаг хаан болсон.
Домас: Божжи ханхүү! Бид танд бүх хүчээ өргөе.
Кагэ: Хөөе! Божжи байна аа! Уруулын хөдөлгөөнөөр юу хэлж байгааг чинь бүгдийг нь ойлгоно!
Домас: Бүгдийг нь мэдсээр байж... Божжи ханхүү хаан болоход тохиромжгүй гэнэ ээ?
Бебин: Тийм зүйл...
Апес: ...яасан ч байхгүй!
Домас: Божжи ханхүү!
Дорше: Божжи ханхүү үнэхээр мундаг эр болон өсжээ.
Дайда: Божжи хаан!
Хокуро: Божжи хаан төрлөө!
Кагэ: Чадлаа!
Сорий: Одооноос завгүй болно доо.
Домас: Ерөнхий сайд Сорий! Хууль зүйн сайд Сандео!
Бебин: Өдийг хүртэл яг хаана байсан юм?
Сандео: За, за, тэр яахав. Шинэ хааныг ширээндээ заларч буйг тэмдэглэе!
Домас: Тийм шүү! Дээш шидье!
Кагэ: Бултах шаардлагагүй ээ, Божжи.
Домас: Божжи хаан...
Сандео: Бидэнд өөрийгөө даатгачих аа.
Бүгд: Дээшээ... хөөрөөд! Хөб бай! Хөб бай! Хөб бай!
Дайда: За, хааныг өргөөнд нь аваачъя!
Бүгд: За!
Кагэ: Баяртай, Божжи. Божжигийн дэргэд над шиг хулгайч байж болохгүй. Божжид би цаашид хэрэггүй. Ийм газар угийн миний сонирхолд нийцэх биш. Дэлхий гэдэг уудам шүү, Божжи. Чамд хязгааргүй бололцоо бий. Хичээгээрэй, Божжи! Надад ч гэсэн бололцоо байгаа шүү дээ. Би хэн нэгэнд хэрэг болж л таарна. Гарцаагүй... хэн нэгэнд... Божжид би хэрэггүй ээ? Юугаа л яриад байна даа? Үнэндээ... надад Божжи хэрэгтэй. Гэхдээ хэдийн... Битгий усан нүдэл! Би дахиад сүүдэрт анзаарагдалгүй амьдарч чадна!
Эр3: Баяр хүргэе, Божжи хаан. Божжи хаан...
Домас: Яасан бэ?
Хокуро: Ноён Кагэ алга аа?
Домас: Кагэ ноён өөрийн хүслээр Божжи хааныг орхисон юм болов уу?
Хокуро: Домас мастер!
Домас: Уруулын хөдөлгөөн уншиж чадна шдээ!
Хокуро: Та гэж хүн...
Домас: Ө-Өршөөгөөрэй!
Домас; Хокуро: Божжи хаан!
Домас: Харамсалтай нь өөрөө явсан бол ул мөр үлдээхгүй биз ээ. Дээрээс нь сүүдрийн овгийнх шүү дээ. Цаг нь ирэхээр ондоо замаар явах нь содон явдал биш. Үргэлж нэг замаар явна гэдэг... ...ид шид шиг зүйл болох биз ээ.
Кагэ: Чи мундаг хаан болно.
Апес: Божжи хаан?
Кингбо: Одоо зүгээр. Баярлалаа.
Дайда: Үнэхээр их тус боллоо.
Деспа: Тэгвэл Божжид... үгүй ээ, Божжи хаанд мэнд хүргээрэй.
Дайда: За.
Ахлагч: Кингбо, чи... Б-Баларсан! Оүкен-сама...
Кингбо: Хариуг чинь барилаа!
Деспа: О-Оүкен!
Эр4: Божжи хаан!
Эр5: Божжи хаан!
Сорий: Тэгвэл үүний дагуу ажиллая.
Домас: Нэг л урвуу байна даа.
Хокуро: Тийм ээ. Аргагүй Кагэ ноёны талаар бодож байгаа биз.
Хилин: Бүгд гадагш гарч бай. Ямар нэг зүйлд санаагаа чилээгээ юу? Хаан баргар царайлаад байвал хамжлагуудын санаа зовно. Биеэ бариач! Чи бол энэ улсыг толгойлох нэгэн. Олон хариуцлага мөрөн дээрээ үүрч яваа. Ойлгов уу? Ойрд найзыг чинь ер хараагүй юм байна. Чи хаан болохыг хүссэн биз дээ? Хаанд энэ улсад амьдардаг бүх хүмүүсийг аз жаргалтай байлгах маш чухал үүрэг бий.
Кагэ: Ажил явдал сайн болж бүтлээ шүү. За тэгэхээр. Ажил хайх уу даа? Дахин төрсөн миний шинэ амьдрал эхэллээ! Би дахин хулгай хийхгүй. Намайг битгий хөнгөнөөр хүлээж аваарай даа. Хөөе! Ажилд аваач! Хөөе! "Худалдагч авна" гэсэн байна! Хөөе! Юу ч байсан хийх учраас ажил- Гэхдээ л бодсоноос хэцүү юм аа. Би мохохгүй шүү!
Эр4: Сүүдрийн овгийн хүн!
Эм: Дотор арзаймаар юм.
Эр4: Харанхуйг авчирдаг ёрын амьтан.
Кагэ: Өнөөдөр азгүй байсан ч маргааш хичээнэ. Миний гэр! За, ийм зүйл болдог хойно. Би мохохгүй. Мохохгүй за юу! Хөөе! Яасан? Божжи! Боль л доо! Бүү сана. Бүү эргэж хар. Гуниглахаас цаашгүй. Божжи! Ч-Чи яагаад... наадхаа өмсөө вэ?
Хилин: Хаанд энэ улсад амьдардаг бүх хүмүүсийг аз жаргалтай байлгах маш чухал үүрэг бий. Гэхдээ чи... ...чиний хувьд үнэхээр чухал зүйлийг олсон бол биеэ барих шаардлагагүй. Өөрийн гялалзах газрыг цөхрөлтгүй хайж тэндээ хичээгээрэй. Кагэ гэсэн байх аа? Тэр чамайг гялалзуулах нар шиг харагдсан. Бас тэр хүү чиний азын сахиус. Тийм. Азын сахиус гэдэг чиний хамгаалах ёстой зүйл гэдэгтэй адил чамайг хамгаалдаг зүйл юм. Тэрийгээ хамгаалахын төлөө чи сайн бодож хөдөлбөл энэ нь эцэстээ чамайг хамгаалах зүйл болно. Чи ухаалаг, хүчирхэг болж тодоор гялалзах болжээ. Тэр бол азын сахиусын үүрэг юм. Би нэлээн дээр үед багшаараа ингэж заалгаж байсан юм. Чи өөрийн амьдралаараа амьдар. Бебин! Яв даа, миний... Божжи.
Кагэ: Гэхдээ тэгвэл... хаан байх чинь юу болсон юм? Дайдад хааны сэнтийгээ шилжүүлсэн? Ч-Чи тэнэг юм уу? Я-Яасан? Аав шигээ өөрийн улсыг байгуулна аа? Ч-Чи ч бол чадна л даа.
Хилин: Тэр хүү бол чиний нар.
Кагэ: Ю-Юу? Илүү олон зүйл мэдэж авахаар алс хол аялах юм биз дээ? Хөөе, мөнгө авчирсан биз? Аргагүй л хааны гэр бүл мөн дөө! Айн? Байз! Божжи! Байз л даа! Баярлалаа. Баярлалаа. Ура!
Back to episodes Go home