Ranking of kings S1 22

Бичиг: 22-р анги Чөтгөрт өгсөн амлалт

Боссе: Дайда... Дайда...

Дайда: Энэ хоолой!

Боссе: Чамд... харуулмаар байна Миранжотой хамт байсан үеийн дурсамжийг. Миранжо! Тэр үеэс хойш бид хоёр олон зүйл үзэж харсан. Амттай байна. Чамтай хамт байгаадаа баяртай байна. Би өмнө нь дэлхийн хамгийн хүчтэй хүн болохыг хүсэж, үймээн гаргахаас өөр зүйл хийдэггүй байсан. Иймэрхүү амьдрал ч бас давгүй юм.

Миранжо: Энэ Боссегийн мөрөөдөл гэж үү? Энэ мөрөөдлийг бодит болгохын тулд би юу хийж чадах вэ? Түүнийг орхиж явах гэж үү? Үгүй ээ... үгүй...

Боссе: Х-Хөөе...

Миранжо: Боссе, би одоо зүгээр дээ. Би таны мөрөөдлийг бодит болгомоор байна. Дахиад ялсан байх нь ээ.

Боссе: Би амь насаараа дэнчин тавьсан тулаан хийхийг хүсэж байна. Чиний сонгож өгсөн дайснууд, бүгдээрээ надад амархан дийлдэхээр хүмүүс байна. Илүү хүчтэй хүмүүсийг мэднэ биз дээ.

Миранжо: Тэр байна аа...

Боссе: Илүү хүчтэй хүнтэй тулгарахгүй бол хүчтэй болж чадахгүй.

Миранжо: Энэ нутагт, Чаби-шин гэж нэрлэгддэг хүн бий. Боссе!

Боссе: Тэр... ондоо хүч байсан. Надад харамсах зүйл алга. Дахиад тэр арал руу буцах уу даа?

Миранжо: Боссе хаан, таны мөрөөдлийг бодит болгох арга байна.

Чөтгөр: Удаан уулзсангүй шүү, Миранжо.

Хүүхэд чөтгөр: Би байна аа, хүний хүслийг биелүүлж өгөх бүрд, илүү аймшигтай мангас болж хувирна гэсэн.

Миранжо /бага/: Зүгээр дээ. Би чамаар хүслээ биелүүлэхгүй ээ.

Чөтгөр: Битгий ийм царай гаргаач дээ.

Миранжо: Уучлаарай.

Чөтгөр: Тийм байх нь...

Миранжо: Чөтгөрт хүслээ хэл.

Боссе: Би дэлхийн хамгийн хүчтэй хүн болмоор байна.

Чөтгөр: Тэгвэл, төрөөгүй байгаа хүүхдээс чинь хүчийг нь аваад чамд өгье.

Дайда: Төрөөгүй хүүхдийн... хүчийг авна аа? Тийм байсан юм уу? Ах аа... Ах аа!

Боссе: Энэ юун хоосон мэдрэмж вэ? Тэр их сэтгэл хөдлөл хаашаа алга болов? Дууслаа. Би бүх хүнээс урвасан... Ялангуяа чамаас. Уучлаарай. Үргэлж харамсаж явдаг байсан байх даа?

Миранжо: Үгүй ээ, дахиад нэг удаа эхэлж болно. Тэгэхийн тулд, Дайда ханхүү хэрэгтэй.

Боссе: Дайда? Тэр хүүхдийг сайн харж хандаж байгаарай. Тэр миний замналаар явах байлгүй. Буруу сонголт хийх л байлгүй. Гэхдээ заавал чамд тус болно гэдэгт итгэж байна. Тэр хүүхэд заавал чамд... Дайда... Дайда... Миранжог найдлаа шүү.

Дайда: Аав аа?

Хоруко: Үүгээр үү?

Деспа: Ах аа... Ахмад аа! Чадчихлаа! Толгойгоо буцааж авахыг хүсэж байвал, миний хүслийг биелүүл!

Домас: Хүсэл биелүүлнэ?

Чөтгөр: "Хүслийг чинь сонсъё."

Деспа: Миний дүү болох Оүкенийг... Миранжо?

Дайда: Чөтгөр өө! Миранжог... Миранжог... ...амьдруулаад өг! Одоо зүгээр дээ. За, явах уу даа.

Миранжо: Боссе хаан яагаад вэ?

Дайда: Би Дайда байна аа.

Миранжо: Айн?

Хүүхэд чөтгөр: Баяртай, Миранжо.

Миранжо: Уучлаарай. Хэзээ нэгэн өдөр чамайг буцаад хэвийн болгоно оо.

Деспа: Юу вэ?! Миний хүслийг булаачихсан уу!

Миранжо: Дайда хаан?

Дайда: Тийм ээ. Чамайг буцаагаад амьдруулчихлаа! Чи тэнд байсан учраас л тэр түнэр харанхуйд удаан тэссэн юм шүү. Үргэлж уулзахыг хүссэн юм.

Миранжо: Гэхдээ энэ бүхэн надаас болсон...

Дайда: Юу яриад байгаа юм бэ? Чиний ачаар би илүү их зүйл мэдэж авлаа! Миранжо, миний эхнэр болооч.

Миранжо: Б-Би тэгж...

Дайда: Үнэнээсээ хэлж байна. Бүгдээрээ сайн сонс! Миний эхнэрт муу зүйл хийхийг зөвшөөрөхгүй!

Ахлагч: Юу дэмийрээд байна!

Дайда: Хүлээ! Бид бүх зүйлийг үүрэх болно. Гэхдээ түүнийг өршөөгөөч дээ.

Ахлагч: Оүкен ханхүүг аврах нь бидний хүсэл байсан. Тийм амархан... Наад эмэгтэй чинь хариуцлага хүлээнэ!

Оүкен: Ах аа, намайг одоохондоо аврахгүй байхад болно оо. Эхлээд аврах ёстой хүмүүс байгаа биз дээ?

Деспа: Миранжог хэлж байсан гэж үү? За, ойлголоо. Оронд нь, алт мөнгө их авна шүү.

Ахлагч: Деспа ханхүү...

Деспа: Оүкен бол үхэшгүй юм чинь дараагийн удаа болно. Ярилцаж болох уу? Таны өнгөрснийг харсан. Үнэхээр их зовлон шаналал. Яагаад ийм их гэм нүгэл үйлдсэнээ мөн дахиж хэнд ч ийм гунигтай зүйл тохиолдохгүйн төлөө, дараагийн үе удамдаа сайн зааж өгөөрэй. Энэ бол чиний даалгавар. Чиний гэм нүгэл чинь цайрч магадгүй юм. Тийм болохоор одооноос эхлээд бүх хүмүүсийг аз жаргалтай болгож, өөрөө ч бас аз жаргалтай болоорой. Ингэхэд болно биз дээ?

Кагэ: Үнэхээр гоё үг хэллээ шүү!

Деспа: За, за.

Дайда: Үнэхээр их баярлалаа. Ахад минь тусалсанд танд талархаад баршгүй боллоо.

Деспа: Би ердөө Божжигийн чадварыг нээж өгсөн төдий. Тэр үргэлж бусдын нүдэнд харагдахгүй бэлтгэл хийж байсан. Хэнд ч анзаарагдахгүй, магтуулахгүй байсан ч өөртөө итгэдэг байсан.

Дайда: Ах минь гайхалтай багштай болсон байна.

Ахлагч: Десха хаанд юу гэж хэлэх вэ?

Деспа: Оүкен ханхүүг аврах боломжийг алдчихлаа шүү дээ. Ямартай ч ах юу гэж хэлэхийг сонсъё.

Десха: Юу гэнэ ээ? Ойлголоо. Тэгвэл их хэмжээний алт мөнгө аваад ир.

Деспа: Г-Гэхдээ...

Десха: Юу вэ? Өөр хийж чадах зүйл байгаа гэж үү?

Деспа: Үгүй ээ, ойлголоо. Биднийг өршөөчихлөө! Яагаад? Яагаад ийм хурдан хариу өгөв?

Десха: Би 1-р зэргийг хүлээж авлаа. Эрдэнэсийн агуулах руу дагуулаад яв.

Дорше: Хилинг хатан, ингээд бүх зүйл дууслаа.

Хилин: Дорше! Дайда мөн үү?

Дайда: Тийм ээ. Таны дуу хоолой үргэлж надтай хамт байсан шүү. Намайг дуудсаар л байсан биз дээ?

Хилин: Айн? Мэдэхгүй юм! Тэгээд яг юу болсон юм бэ?

Дайда: Ах... ...намайг аварсан.

Дорше: Хилинг хатан...?

Хилин: Мэдсэн юм аа... Божжитой дахин уулзах үед, тэр биеэ явж чадахаар болсон байсан. Хүрээд ир. Та хоёр сайн хичээлээ. Үнэхээр сайн хүүхдүүд... Муу!

Дайда: Ээж ээ! Би эрхлэхэд дэндүү том болсон шдээ!

Хилин: Чимээгүй байж бай даа! Чамд ч бас асуудал байна уу?! Сайн байлаа шүү! Бүгдээрээ аюулгүй биз дээ? Сайн байна. Айн? Чи хэн билээ?

Миранжо: Уучлаарай. Энэ бүхэн миний-

Дайда: Энэ хүн бол... ...намайг харанхуйд түгжсэн хүн.

Хилин: Айн?

Дайда: Мөн энэ бүх хэргийн ард байсан хүн.

Хилин: Ю-Юу гэнэ ээ?! Тэгэхээр энэ эмэгтэй... ...Миранжо гэж үү?!

Дорше: Хилинг хатан!

Хилин: Ц-Ц-Цаазаар ав!

Дайда: Ээж ээ, би түүнтэй гэрлэх болно.

Хилин: Айн? Айн?!

Десха: Юу болохыг нь мэдэхгүй юм. Үлдсэнийг нь даатгалаа.

Эр2: За.

Эр: Десха хаан, ямар нэгэн муу зүйл танд тохиолдохгүй ээ. Гэхдээ, хүмүүс хөрөнгө мөнгө болон хүч чадал харахаар өөрчлөгддөг юм- үгүй ээ, өөрсдийн төсөөллөөс илүү зүйлийг харахаар тэгдэг байх... Та хаан хүн ч гэсэн, дүү болох Оүкен ханхүүг аврах сонголт хийсэн. Өөрийнхөө хүслийг захирч чадаагүй.

Десха: Хүсэл үү?

Эр: Хааны зэрэг гэдэг хүмүүсийн аз жаргалын төлөө байдаг. Би тэгж итгэдэг.

Back to episodes Go home