Ranking of kings S1 21

Дайда /Боссе/: Миранжо, хүлээлгэчихлээ. Чиний шаналж буй хоолойг сонслоо.

Миранжо: Боссе хаан, би... ...буцааж болохооргүй зүйлс хийсэн. Боссе хааныг гэх тэрхүү сэтгэлдээ л үлдэхэд болох байсан юм. Тийм атал... Үлэмж биетнүүд ганц л хүүхэд гаргаж чадна. Боссе хааны амьдралын төгсгөл ойртож байна. Өөр нэг хүүхэд төрүүлэхгүй бол болохгүй. Боссе хааны эзгүйд миний зааварчилгаар дайсны улс руу довтолно. Мөн Божжи ханхүүг өгөөш болгон... ...Шийна хатныг хөнөөнө.

Дайда /Боссе/: Тийм бий. Намайг амилуулахын төлөө Дайдаг төрүүлжээ.

Миранжо: Хилинг хатан шаналах л байх. Юу юунаас илүүтэй Дайда ханхүүг авчирна гэж цөхрөлтгүй тэмцэх болов уу. Тийм бол түүнийг өвтгөхгүйгээр бушуу хөнөөе. Уучил.

Дайда /Боссе/: Тийм бий. Сэтгэл зүрх чинь эргээд ирж ээ? Энэ бүгдийг намайг бодож л хийсэн. Би чамд өөр замыг харуулалгүй бүрэн найдаж ирсэн. Миранжо, үнэхээр л чиний бүх зовлон шаналал хий дэмий өнгөрөх нь.

Миранжо: Арай...

Дайда /Боссе/: Мөн, хэрэв би ялагдвал хамтдаа явъя.

Миранжо: Боссе хаан... би хамт явж чадахгүй... Уучлаарай.

Бичиг: Анги 21 Хааны зэвсгийн эрдэм

Дайда /Боссе/: Надаас Дайдагийн биеийг авах гэвэл би өршөөл үзүүлэхгүй. Гэхдээ надад үнэнч байхаа тангараглавал өршөөе. Тангараглахгүй бол... ...үхэх болно шүү!

Домас: Үгүй байлгүй... Боссе хаан...

Дайда /Боссе/: За, шийд! Надад үнэнчээ тангараглах уу, Дайдагийн төлөө үхэх үү? Хоёр зам өмнө чинь зурайж байна.

Кагэ: Болохгүй ээ, Божжи! Түүнтэй тулалдвал... Чи бид хоёр нэг бөгөөд адилхан. Энэ зөв зам биз? Үхэхдээ бид хамтдаа байх болно. За!

Дайда /Боссе/: Тийм бий. Та нар хэнийх нь талд юм?

Домас: Божжи ханхүүгийн талд!

Хокуро: Домас мастер!

Домас: Дахин... ...замаасаа хазайхгүй!

Дорше: Хэлүүлээд байх юмгүй!

Бебин: Өнгө ижил.

Апес: Боссе хаан, та Божжи ханхүүд хаан ширээг тавьж өгөх учиртай! Их дөрвөл бид... ...хаанд зүтгэнэ!

Кагэ: Божжи! Бүгд чиний талд байна!

Дайда /Боссе/: Бүгдийг чинь хөнөөе л дөө!

Дорше: Божжи ханхүү! Хойшоо байна уу! Бид тулалдана! Энэ амь насаа алдах байлаа ч гэсэн!

Деспа: Гүнээ хүлцэл өчье... Угийн та нарын зэрэгцэх өрсөлдөгч биш. Юу ч олж долоолгүй дэмий амь насаа алдана.

Домас: Тэгсэн ч би Божжи ханхүүг хамгаална гэж андгайлсан! Ядаж л хийсэн нүглээ наманчлах гэсэн үйлдэл болог!

Деспа: Сэтгэлийг чинь биширч байна аа. Гэхдээ... Божжи!

Дорше: А-Алчхав уу?

Деспа: Үгүй ээ. Божжигийн зэвсгийн эрдэм амь өршөөдөг.

Дорше: Амь өршөөх зэвсгийн эрдэм?

Деспа: Өөрөөр хэлбэл хүний аминд хүрдэггүй хааны зэвсгийн эрдэм юм!

Кагэ: Битгий хэтрүүлчих.

Деспа: Юуг нь нууж хаах вэ, би заасан юм! Би шүү!

Дайда /Боссе/: Хэрэг алга. Илэрхий харагдаж байна. Намайг Божжигийн зэвсгийн эрдэм дийлэхгүй. Тэгвэл ядаж л зовоолгүй үхүүлье.

Дорше: Байдал бишидвэл... ...бид алуулах байлаа ч...

Бебин: Мицүмата, Божжи ханхүүг л зугтаалгах юм шүү.

Деспа: Уучил, Божжи. Чи Боссегийн цавчилтыг харлаа ч гэсэн бултаж чадахгүй л болов уу. Гэхдээ чамд бололцоо бий... Үгүй ээ, би... ...өөрийн зорилгын төлөө чамд заасан. Би ч бүтэлгүй багш юм даа.

Кагэ: Божжи, чамтай уулзсан мөчөөс хойш үргэлж... ...үргэлж, үргэлж... ...бусдын тусын тулд.

Апес: Божжи ханхүү!

Кагэ: Божжи!

Боссе: Тийм ээ... чи хэдийн...

Домас: Божжи ханхүү, энэ чинь хааны зэвсгийн эрдэм биш.

Кагэ: Божжи... Божжи!

Деспа: Энэ бол жинхэнэ... ...хааны зэвсгийн эрдэм мөн!

Бебин: Дийлдэшгүй Боссе хаан...

Дорше: ...Божжи ханхүүгийн эсрэг яг л хүчин мөхөс мэт.

Деспа: Энэ маягаараа байвал үхнэ шүү.

Дайда /Боссе/: Энэ мэдрэмж юу вэ? Эргэлзээ... Гэмшил.... Дасал... Мөн... ...аз жаргал... Миранжо... Уучил.

Миранжо: Аа, тийм байж. Боссе хаан амилахыг хүсээгүй байж. Үргэлж... миний хувиа хичээсэн хүсэл байж.

Кагэ: Яв!

Эр: Нэгдүгээр зэргээс татгалзаж байна уу? Оүкен ханхүүг аврах арга эрдэнэст байж мэдэх юм шүү. Деспа ханхүүгийн үгэнд итгэж байгаа юм бий?

Десха: Мулгуу дүү ч гэсэн итгэж даахуйц. Тэр Оүкений үхэшгүй мөнхийн хараалыг арилгах байлгүй. Ядаргаа, ядаргаа...

Дайда /Боссе/: Ядаж л... энэ биеийг... Дайдад буцааж... өгмөөр байна...

Миранжо: Би Боссе хааны зовлонг харж чадаагүй байж.

Дайда /Боссе/: Үгүй. Би л чамайг зовоосон. Надад хангалттай баяр, жаргал байсан. Гэвч чамд ганц би л байв.

Миранжо: Божжи ханхүү... ...намайг... устгаж орхиоч.

Дайда /Боссе/: Миранжо!

Миранжо: Тэгвэл хараал арилна... ...Дайда хаан ч эргэн ирнэ. Та хаан болно биз дээ? Өөрөө шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх учиртай.

Дайда /Боссе/: Миранжо, уучил... чамайг л... ...жаргалтай болгохыг хүссэн юм...

Боссе: Хааны гэр бүлийнхэн бид ард олны найдаж итгэх хүмүүс байх учиртай. Бэлтгэлдээ өөрийгөө зориул, хүү минь.

Апес: Божжи ханхүү, гуйж байна! Бүү ингээч! Миранжо хатагтай, алмааз болооч!

Миранжо: Надад тэгэх хангалттай шид үгүй болсон.

Деспа: Тэр үед үү?

Дайда /Боссе/: Миранжо, хамтдаа явцгаая.

Миранжо: За... Боссе хаан!

Кагэ: Яагаад Божжигоор ийм хэцүү зүйл хийлгэнэ вэ?

Деспа: Одоо л шийдэгдэх учиртай! Миранжо ч гэсэн өөр хэнээр ч бус Божжигоор энэ золгүй хайрыг дуусгахыг хүсэж буй биз ээ. Өөр шийдэх ямар ч арга байхгүй.

Кагэ: Божжи.

Деспа: Мөн би ч гэсэн дүүгээ авралгүй бол горьгүй.

Апес: Божжи ханхүү...

Миранжо: Чөтгөрөөс аврах аа? Божжи ханхүү, уучлаарай. Бас... ...баярлалаа.

Деспа: Гараад ирлээ! Ахмад аа!

Ахлагч: Мэдлээ!

Чөтгөр: Боба! Боба бо! Бабба!

Боссе: Миранжо! Чи!

Миранжо: Уучил, Боссе хаан. Би хамт явж чадахгүй нь. Чөтгөрт өгсөн амлалтдаа хүрэхгүй бол...

Боссе: Яагаад? Яагаад зөвхөн чи л... ...энэ их шаналлыг үүрэх ёстой гэж?

Миранжо: Өдийг хүртэлх хийсэн зүйлд тань баярлалаа, Боссе хаан.

Боссе: Миранжо! Миранжо! Дайда, гуйя...

Кагэ: Б-Божжи!

Миранжо /бага/: Ирчихсэн юм бий? Юу идэж байгаа юм? Намайг Миранжо гэдэг. Чамайг? Алга болчихлоо.

Миранжо: Уучлаарай... амлалтаа зөрчсөнд!

Миранжо /бага/: Тавтай морил... ...үүрд үргэлжлэх өвдөлт болон шаналлын ертөнцөд.

Back to episodes Go home