Шийна: Одоогоор жижиг ч гэсэн энэ бол манай улс. Божжи, чиний улс.
Деспа: Божжи, чиний ээж үү? Нэлээн хүчтэй харагдаж байна. Харин тэр хүн Миранжогийн ээж байх нь. Гэхдээ энэ байдал... ...муу совин татаад байх чинь.
Бичиг: 20-р анги Үхэшгүйн эсрэг Дийлдэшгүй
Миранжогийн ээж: Миранжо...
Миранжо: Ээж... мөн Шийна хатан.
Шийна: Чамин зангаа хаяцгаая. Яаж намайг хөнөөж чадав аа?
Миранжо: Намайг алмаар байлаа ч гэсэн үхэгсэд ийшээ гаталж чадахгүй шүү.
Шийна: Хуруугаа дуугаргах нь миний зуршил байгаа юм. Хүч хэрэглэх шалтгаан байхгүй.
Миранжо: Тэгвэл ээжийн минь хамтаар намайг зэмлэх нь үү? Эсвэл намайг гэмшиж байгаагаа харуул гэх гээ юу?
Шийма: Зэвүү хүрмээр охин юм аа. Хэмх нүдээд-
Миранжогийн ээж: Миранжо. Яагаад? Яагаад ингэв?
Шийна: Чи ийшээ ирэхгүй биз дээ?
Миранжо: Хараахан үхэж болохгүй... Гуйя...
Чөтгөр: Би сүнсийг чинь толь руу шилжүүлээд өгье Гэвч чи жинхэнээсээ үхэхэд би сүнсийг чинь залгина Ингээд хоёр дахь удаагаа боллоо надаас урвасан явдал чинь
Шийна: Энэ хэвээр үргэлжлүүлэх нь үү? Олон хүмүүсийг шархлуулж, хэн ч дэмжихгүй замаар алхах нь уу? Наад замаасаа гарцаагүй бүдэрч, ганхах байсан атлаа? Чи дэндүү гунигтай юм. Хангалттай өөрийгөө золиосолж ирсэн байж.
Миранжо: Ярих зүйл чинь ингээд болсон уу?
Шийна: Чамд өс санахаа больсон. Чиний талаар сонссон. "Нүглийг үзэн ядавч нүгэлтнийг бүү үзэн яд." Миний хүү хүчтэй байгаа биз? Чи хүртэл хөнөөж чадаагүй. Түүнийг зөндөө хүмүүс хамгаалж байгаа. Харин чамайг?
Миранжогийн ээж: Миранжо, чиний хийж буй үйлдэл чамайг улам золгүй болгоно.
Миранжо: Тийм... Тийм биш! Дахиад Боссе хаантай цуг байна! Би аз жаргалтай болно!
Миранжогийн ээж: Миранжо!
Миранжо: Ээж, би буцаж чадахгүй. Ийм зүйл хэлэхээ боль!
Деспа: Тэгэхээр амьдын ертөнц рүү буцах нь ээ?
Миранжо: Надад Боссе хаанаас өөр юу ч үгүй. Байхгүй... байхгүй.
Деспа: Божжи, эцэст нь Миранжог зогсоож чадах нь чи гэдэг нь эргэлзээгүй. Чиний эхийг хөнөөсөн этгээдийг шүүх болно. Хөнөөж чадах уу? Чи үнэхээр л миний найддаг хүү мөн юм. Миний харсан түүний ой санамжаас харуулъя. Тэгээд яах эсэхээ шийдсүгэй. Тийм дээ. Би ч гэсэн сэтгэл хөдлөлөөрөө хөдөлж орхисон. Тийм ээ. Тийм боловч хэн ч түүнийг аварч чадахгүй.
Апес: Новш...
Домас: Хокуро!
Хокуро: Эцэст нь харваж чадлаа, Домас мас-
Домас: Хокуро...
Миранжо: Нэг мэдэхэд юуг ч мэдрэхээ больсон байсан. Чөтгөртэй хийсэн амлалтаа зөрчхөд ямар нэг зүйл өөрчлөгдсөн юм болов уу? Боссе хаан бусдыг золиосолж өөрийн мөрөөдлийг биелүүлсэн. Би ч мөн зөвхөн эргэн тойрноо ашиглаж, өөрийн хүслээ биелүүлэх болсон. Үүндээ ч зүгээр байсан. Гэхдээ... ...дахиад тэр мэдрэмж ирж орхисон. Энэ миний хүссэн зүйл үү?
Дайда: Энэ юу вэ?
Миранжо: Миний цор ганц аврал бол Боссе хаан.
Боссе: Би...
Миранжо: Боссе хаан? Явчихсан юм бий? Дайда ханхүүг ашиглаж Боссе хааныг амилуулах болно.
Дайда: Миранжо... чи толь байсан юм уу? Би үргэлж... ...чамайг ямар эмэгтэй гэдгийг мэдэхийг хүсдэг байсан. Миранжо, чи миний...
Деспа: Шарх эдгээгүй байна! Муу шүү. Үхэх нь. Божжи ч, Кагэ ч тэр...
Кагэ: Божжи!
Деспа: Тийм бий. Тэр үед... Кагэ, бид бүгд цус алдаж үхэх нь.
Кагэ: Би яавал дээр вэ?
Деспа: Оүкенд анзаарагдалгүй... ...ахмад дээр оч...
Кагэ: Ахмад?
Деспа: Түүнд цус зогсоох чадвар бий. Ахмад бол сүүлийн найдвар.
Кагэ: Божжи, заавал аварна аа! Арай миний шархыг... ...тэр эмчлээ юу?
Ахлагч: Цус алдахаа больсон. Түүнийг зөрөх даруйд сэлмийг нь булаагаад...
Кагэ: Ахмад аа! Баларсан, баригдчихлаа! Б-Божжи!
Миранжо: Боссе хаан...
Деспа: Болохгүй...
Кагэ: Хүүгийнхээ биеийг булаасан галзуу эцэг үү? Юу хийж яваа юм?
Деспа: Божжи!
Кагэ: Муу новш!
Деспа: Кагэ!
Дайда /Боссе/: Нэгэн зэрэг бүгд үхвэл амар биз. Больсон чинь дээр. Чи Деспа юу? Божжиг харж ханджээ.
Деспа: Ах аа, аянгаа-
Дайда /Боссе/: Нэмэргүй дээ. Надад аянга нөлөөлөхгүй. Үгүй ээ, ямар ч дайралт байлаа ч гэсэн. Гэвч... ...мэдэж байгаа биз? Энэ гэрэл...
Миранжо: Боссе хаан?
Хилин: Дайда?
Анн: Хилинг! Б-Байз, Хилинг!
Хокуро: Шарх эдгэж орхилоо.
Бебин: Дайда хаан Хилинг хатнаас өвлөн авсан анагаах шид ашиглав уу даа?
Домас: Боссе хаан манай тал хэрэг үү?
Кагэ: Божжи! Үнэхээр зүгээр үү, Божжи? Божжи! Божжи! Божжи! Божжи!
Домас: Божжи ханхүүд ийм цоглог тал байдаг гэж санасангүй.
Кагэ: Деспа ах ч, ахмад ч бас уу? Өө, тийм. Тэр одоо ч байгаа. Божжи!
Домас: Үнэхээр л Боссе хаан...
Деспа: Божжи, Оүкений эсрэг бидний хийж чадах зүйл юу ч үгүй. Бүү сэтгэлээр уна. Бусдад найдна гэдэг маш чухал зүйл. Түүнд даатгая. Гэхдээ боломжтой бол нэгнээ дуусгаасай билээ. Зорилгыг нь хараахан мэдэхгүй байгаа учраас.
Домас: Хэдий үхэшгүй ч гэсэн арай ч Боссе хааны эсрэг...
Деспа: Байж болох хамгийн муу нөхцөлд бэлдэж хоёул аянгад оногдох боломжийг хүлээе.
Дайда /Боссе/: Бодсоноос илүү их тамир шаардаж орхилоо. Талаас бага хүчээ л гаргаж чадах нь. Лут хүн юм даа.
Кагэ: Бүгдийг нь эмчилсэнд баярлалаа.
Дайда /Боссе/: Божжи... Үнэнч, сайхан сэтгэлтэй хүү.
Кагэ: Хөөе! Мунаг их хүчтэйг чинь мэдэхгүй ч гэсэн тэрээр үхэшгүй шүү! Бүү дутуу үнэлээрэй! Өө, би... Божжигийн сайн найз байгаа юм!
Дайда /Боссе/: Тийм бий.
Деспа: Алив, бушуу наашаа хүрээд ир.
Кагэ: Я-Яасан бэ, Деспа ах?
Деспа: Одоо ч манайх гэдгийг нь мэдэхгүй шүү дээ. Аюултай биш үү? Үгүй ээ, эргэлзэх зүйлгүй үүнийг сэдэгч мөн. Дайсан.
Дайда /Боссе/: Хамгийн хүчирхэг хүү минь дийлээгүй өрсөлдөгч үү? Хар хөлс цутгамаар юм. Үгүй байлгүй. Чи тийм л сайн юм бол бага ч гэсэн хөгжөөгөөрэй дөө.
Деспа: Болохгүй!
Дайда /Боссе/: Намайг энгийн сэлэм цавчиж чадна гэж бодоо юу?
Кагэ: Мангас!
Домас: Ялах нь! Ялах нь байна!
Деспа: Үлэмж биетний хүчийг авч ийм жижиг хэмжээнд багасгаснаар бат бөх тал нь нягтаршжээ.
Домас: Үхэшгүй болон дийлдэшгүй хоёрын тулаан! Аргагүй л Боссе хаан мөн дөө!
Кагэ: Дийлдэшгүй? Божжи, Оүкен ялбал бидний ялагдал болно. Гэхдээ чиний аав ялбал... ...чи хуйвалдаанч аавыгаа дараад бид ялах болно!
Ахлагч: Э-Энэ мунаг том муна нь харагдахгүй байна!
Бебин: Үүнээс сэргэх болов уу?
Дайда /Боссе/: Бүгдийн зовлонг нэг дор хүртэх үү, Оүкен? Чамайг аврах зүйл байхгүй болсон байх.
Кагэ: Тэр юу хийгээд байна аа? Хөөе, хөөе, Оүкен сэргэж байна! Тийм байх нь. Тэрүүгээр дарах нь ээ? Тэгвэл адил зүйл давтагдах юм биш үү дээ? Яавал дийлэх болж байна аа?
Хокуро: Д-Дотор нь хорьчихлоо!
Кагэ: Чадчихлаа. Үнэхээр аюултай хүн байна!
Дорше: Боссе хаан...
Кагэ: Б-Б-Божжи! Тэр аюултай шүү! Хэлсэн үгээ буцааж авлаа! Зүгээр биш байна!
Back to episodes Go home