Миранжо: Утгагүй зүйл хийх юм.
Кагэ: Божжи...
Бичиг: Анги 19 Сүүлийн хамгаалалт
Эр: Бид Хоумад бүхнээ алдсан. Баян чинээлэг байсан энэ улс... ...Хоума талхиулж орхилоо!
Эр2: Нэлээн чинээлэг л харагдах юм.
Эр3: Тэгээд юу гэмээр байна?
Эр2: За, зүгээр. Бид ирсэн учраас одоо ямар ч асуудалгүй. Улс руугаа буцах уу даа?
Эр4: Гяакузаг зөнд нь орхичих юм уу?
Эр2: Тэгэхээс. Боолчилмоор байгаа ч... ...ингээд хандах хүнгүй болсон хойно.
Эр4: Зугтсан Хоумачуудыг яахав?
Эр2: Зүгээр ээ. Орхичих. Тэд угийн дууссан. Тэгээд ч бурхад хүмүүсийг захирах шинэ арга зам олоод буй цаг ирсэн байна. Хоумагийн эсэргүүцэл бурхад болон хүмүүсийн харилцааг бага зэрэг өөрчиллөө. Угийн бид нэгэн цул биш, хүмүүсийн гэгээрэл нь ахиц гаргаж, эрдэм мэдлэгтэй болсон. Эртний хүч улам алдагдаж бидний цаг үе биш болсон.
Бебин: Тэгээд Хоума... тэдэнд юу болсон бэ?
Боссе: Энэ та нарын... шударга ёс уу?
Эм: Бид ч гэсэн аз жаргалтай болмоор байна! Хүүхдийг минь өршөөгөөч дээ!
Эр5: Яасан хэрцгий юм бэ? Хүн ингэж чадлаа гэж үү?
Боссе: Үүгээр засаад өгөөч.
Эр5: Ноёнтон...
Дайда /Боссе/: Би Миранжотой үлдсэн амьдралаа өнгөрөөхөөр шийдсэн. Ердөө түүний инээмсэглэлийг авчирмаар байлаа.
Бебин: Тэр харгис явдал түүнийг өөрчилж ээ?
Дайда /Боссе/: Үгүй. Үгүй! Урьдын байдалдаа орж байсан түүнээс урваж, өвтгөж, зовоож... өөрчилсөн нь би байгаа юм! Тиймээс...
Бебин: Боссе хаан, би Божжи ханхүү рүү явалгүй горьгүй нь.
Дайда /Боссе/: Өө, тийм. Чи Божжиг Деспа руу явуулсан. Мөн тэр хүү хүчирхэг болсон. Божжигийн дийлэхгүй дайсан хэрэг үү?
Бебин: Тийм. Толины үзэж байгаагаар тохироо нь бүрдвэл би хөнөөнө.
Деспа: Б-Байз! Байз! Юу хийх гээ вэ?
Кагэ: Ээж! Ээж! Хөөе! Ээж!
Кагэгийн ээж: Кагэ! Кагэ! Кагэ!
Деспа: Тэнгэрт дэвшсэн Кагэгийн ээж үү? Энэ үхэл амьдралын хоорондох хилийн ертөнц үү? Би үхчихсэн юм байх даа? Хөлсөө дуслуулан мөнгө цуглуулсан атал уу? Ашиглаж амжилгүйгээр үү? Үгүй ээ! Нэлээн их бэл бэнчин цуглуулсан шүү дээ!
Кагэгийн ээж: Бушуу хүрээд ир ээ, Кагэ!
Кагэ: За!
Деспа: Болохгүй! Эрэгт хүрвэл эргэн амилахгүйд хүрнэ! Кагэ, болохгүй ээ! Сонсохгүй байна уу даа? Тийм байх нь. Бид энэ ертөнцөд оршдоггүй юм байна. Тийм бол хэн нэгний оюун санаан дотор байгаа байх нь. Миранжогийн оюун санаа юу? Тэгэхээр би үхээгүй юм байна. Үнэхээр л царайлаг хүн үхдэггүй юм байна. Ийм зүйл ярих цаг мөн үү?
Кагэ: Ээж!
Кагэгийн ээж: Кагэ!
Деспа: Болохгүй! Болохгүй ээ, Кагэ!
Кагэ: Ээж!
Миранжо: Гатлах юм бол дахин эргэн буцаж чадахгүйд хүрнэ шүү.
Деспа: Миранжо!
Кагэ: Та хэн бэ?
Миранжо: Энэ амьдралд хоргодох зүйлгүй хэрэг үү?
Кагэ: Энэ амьдрал? Хоргодох зүйл?
Кагэгийн ээж: Кагэ! Алив, хүрээд ир Кагэ!
Кагэ: Ээж... Божжи! Божжи... Божжи... Божжи... Божжи... Божжи... Божжи... Божжи... Божжи... Божжи...
Кагэгийн ээж: Кагэ, бушуу наашаа хүрээд ир. Чиний амьдрал дууссан. За, алив!
Кагэ: Ээж... би Божжид тусалмаар байна. Ээж. Наана чинь ямархуу байна? Сайн сууж байгаа юу?
Кагэгийн ээж: Аанха, зугаатай байгаа. Гомдоллох зүйл үгүй ээ. Бүгд жаргалтай аж төрдөг юм.
Кагэ: Ашгүй дээ. Ээж, надад хийх ёстой зүйл бий. Буцаж очоод хийчхээд ирье.
Кагэгийн ээж: Тийм бий. Тэгвэл... сайтар гэгч нь дуусгадаг юм шүү!
Кагэ: Аанха. Дараад нь заавал энд эргэж ирнэ ээ. Гэхдээ өвгөн болсон байх учраас ээж та танихгүй байж ч мэднэ.
Кагэгийн ээж: Хүлээж байна аа.
Кагэ: Баяртай!
Кагэгийн ээж: Кагэ, царайгаа илүү сайн харуулаач. Кагэ, хичээгээрэй.
Миранжо: Чи эргэж ирлээ гээд хэн ч аврагдахгүй.
Кагэ: Та Миранжо биз дээ? Адилхан хоолойтой юм байна. Яагаад намайг аврав? Сайн ойлгохгүй байгаа ч талархлаа илэрхийлье. Айн? Та энэ бүгдийг сэдсэн байтал уучлал гуйх нь хачин ч юм уу? За, хамаагүй дээ. Баярлалаа. Божжи, одоо очлоо!
Дайда: Хөөе!
Миранжо /бага/: Яаж вэ?
Дайда: Ашгүй дээ.
Миранжо /бага/: Аанха.
Дайда: Хөөе...
Миранжо /бага/: Би гарцаагүй аврагдах ёстой. Баярлалаа.
Дайда: Байз! Бүү яваач! Намайг бүү ганцааранг нь орхиоч!
Миранжо /бага/: Зүгээр ээ. Тун удахгүй...
Дайда: Тун удахгүй? Тун удахгүй юу гэж вэ?
Мицүмата: Нэмэргүй ээ. Хилинг хатан бүх хүчээ ашигласан. Аврах аргагүй. Х-Хүн байвал...
Бебин: Юу хийж байна аа, новш оо?
Мицүмата: Бебин эзэнтэн!
Бебин: Мицүмата...
Дорше: Юу?
Бебин: Тэр үхэшгүй.
Дорше: Үхэшгүй?
Бебин: Тиймээс эсэргүүцэл үзүүлж чадахгүй болтол нь хүлэхээс өөр замгүй.
Домас: Сонирхолтой болох нь.
Апес: Миранжо хатагтай? Алга. Хаачаа вэ?
Хокуро: Домас мастер, Божжи ханхүүгийн цус алдалт зогсохгүй нь! Энэ маягаараа... Бушуу Хилинг хатныг олъё!
Дорше: Хилинг хатанд хүч үлдээгүй.
Хокуро: Үгүй ээ... тэгвэл...
Дорше: Үгүй ээ, өөр нэг хүн бий.
Бебин: Тийм ээ. Эмчилж чадах өөр нэг хүн бий.
Домас: Тийм ээ. Гэхдээ...
Дорше: Бид яаж зохицуулахаас хамаарна.
Домас: Намайг явуулчих.
Бебин: Домас, бүү анхаарал сулруул.
Домас: Мэдэж байгаа. Божжи ханхүү, та аймшигтай хүчирхэг болсон. Би хүртэл өрсөлдөж чадахааргүй хэмжээнд. Тийм хүчтэй болсон Божжи ханхүүг хүртэл тэр ялсан. Тийм боловч үхэшгүй дайсны эсрэг Божжи ханхүүгийн зүүн сэлэм маш тохиромжгүй учраа байсан нь тодорхой. Наад нарийн сэлмээрээ минийхийг хааж чадах уу?
Дорше: Биеэ сул тавьж байгаад довтолж чаддаг хүчтэй юм аа.
Домас: Тэгвэл сэлмийг чинь эвдэлчихье! Юу болоод байна? Гэхдээ сэлмийн чадвараар би илүү.
Дорше: Яасан бэ?
Домас: Бебин, энэ юу вэ?
Бебин: Хашхирсан гэж харагдуулж гадны биет шидэн өрсөлдөгчийнхөө биеийг саажуулдаг техник. Мөн үхэшгүйгээс нь болоод сэлмийг нь эвдэх аргагүй.
Домас: Мэдэж байсан юм уу, Бебин? Хэлчихгүй яасан юм бэ?
Бебин: Харна гэдэг итгэх явдал. Арын хоёрт ч бас харуулмаар байсан юм.
Дорше: За, хийх үү дээ?
Апес: За! Хавирга руу нь!
Дорше: Ямар нэг зүйл хийчхэв үү?
Домас: Өнөө л цохилт даахдаа сайн хэвээр байх шив?
Апес: Сэлмийн эсрэг дэндүү дорой болохоос.
Дорше: Юу? Эсэргүүцэхээ боль!
Хокуро: Бүрэн зогсоолоо.
Мицүмата: Аргагүй л Их дөрвөл дөө.
Дорше: За, цаашид яах гэж байна?
Деспа: Түр амсхийж, дайсныхаа хэмнэлийг уншиж, урсгалаар яв. Одоо дайсныхаа урсгалыг. Болоогүй байна. Бэлтгэл чинь чамаас урвахгүй. Ацан шалаанд үнэ цэнээ харуулна. Ацан шалаа бол маш том боломж шүү, Оүкен. Чи эрч хүчтэй болж чадна. Наад мэдрэмж чинь мөн, Оүкен - Газар доорх ертөнцийн сэлмийн хаан.
Дорше: Ухаан нь балартсан юм шиг ээ.
Бебин: Юу?
Дорше: Энд байна!
Апес: Бид бол Их дөрвөл.
Домас: Аанха, тийм. Бид бол...
Их дөрвөл: ...сүүлийн хамгаалалт!
Back to episodes Go home