Ranking of kings S1 18

Бебин: Боссе хаан... ...толь гэж хэн юм? Бас таны жинхэнэ зорилго юу юм?

Дайда /Боссе/: Асуугаад яах гээв?

Бебин: Би Дайда хааныг эргүүлж авмаар байна.

Дайда /Боссе/: Наадхаа надад хэлж байгаа юм уу? Би маш олон хүний сэтгэлийн харанхуйг харж байсан. Мөн гүнд нь юу байгааг харах гэж хичээдэг байв. Миний дэргэд байсан хүмүүс бүгд... ...сайхан сэтгэлтэй хүмүүс байлаа. Ялангуяа чи. Толины нэрийг Миранжо. Миний хэнээс ч илүү нандигнадаг хүн.

Бичиг: Анги 18 Бурхадтай хийсэн дайн

Дорше: Хор уу?

Апес: Дорше юу... Миранжо хатагтайг булаагаад явчихлаа.

Дорше: Чи одоо ч гэсэн үү?

Апес: Би ердөө л түүнийг зовлон шаналлаас нь салгахыг хүссэн юм... ...гэхдээ... Би тэнэг байж... бүх зүйл буруу тал руу эргэчихлээ! Түүнийг авраач, гуйж байна!

Дорше: Апес...

Хилин: Ерөндөг! Мөн... эрч хүч!

Апес: Дулаахан байна...

Хилин: Ингээд дууслаа. Ханд, хүчээ шавхаж орхилоо. Түүнийг чи авар.

Апес: Яагаад? Би дахиад Хилинг хатнаас урваж ч мэднэ шүү дээ!

Дорше: Апес, чи муу...

Хилин: Өөрөө ч ойлгохгүй байна. Бүгд бүгдээрээ ойлгогдохоо байлаа!

Анн: Чиний илэрхийлэл итгэл дүүрэн болжээ. Шалтгаан нь юу вэ?

Хилин: Тэр хүү... Божжи гарцаагүй бүгдийг нь аварна. Тэр үеийнх шиг найдварыг... Энэ хүүгээс мэдрэх гэж.

Анн: Тийм бий.

Хилин: Домас!

Домас: Хилинг хатан! Өршөөн хэлтрүүлж хайрла! Гэхдээ одоо Божжи ханхүүд амь насаа зориулахад бэлэн байна!

Хокуро: Би ч гэсэн! Энэ удаад заавал Божжи ханхүүг хамгаалах болно!

Хилин: Өршөөлөө! Хичээнгүйлэн зүтгэ.

Домас: Гүйцэтгэе!

Хилин: Тэгээд, та хоёр газар доошоо явсан биз дээ? Божжитой уулзаа юу?

Хокуро: Т-Тийм. Божжи ханхүү Десха хаанаар удирдуулсан Газар доорх ертөнцийн баатруудаас биднийг- Үгүй ээ, энэ улсыг аварсан!

Дорше: Юу гэнэ ээ?

Хилин: Десха хаан? Хэн юм?

Дорше: Хаадын зэргээрээ хоёрт ордог, газар доорх ертөнцийн хаан!

Хилин: Тэр хүн... яасан гэж?

Хокуро: Тийм! Маш аугаа үйлсийг бүтээлээ!

Хилин: Тийм үү? Тэгээд Божжи хаашаа явсан?

Домас: Хаашаа явсан юм?

Хилин: Айн?

Апес: Божжи ханхүү тийшээ явсан.

Домас: Хилинг хатан, өршөөгөөрэй. Бид бушуу явъя. Хокуро!

Хокуро: За!

Апес: Би хамт явлаа.

Хилин: Апес... Хичээгээрэй.

Апес: Мэдлээ!

Хилин: Дорше, чи ч бас хамт яв.

Дорше: Айн? Гэхдээ...

Хилин: Би хөлд чинь тээг л болно. Чи ганцаараа байвал хүчээ гаргаж чадна биз дээ?

Анн: Хилинг зүгээр дээ. Бид хамт байна.

Дорше: Мэдлээ.

Дайда /Боссе/: Миранжо... ...миний хүүхэд, эх, багш шиг нэгэн байлаа. Залуу байхдаа би дайчин болохоор аянд гарсан юм. Нэг өдөр шидтэнүүдтэй тулалдахаар шидийн орон Хоумагийн хаант улсаар дайрсан.

Дайда: Энэ юу вэ? Эцгийн ой санамж уу? Надад харуулаад байгаа юм байх даа?

Дайда /Боссе/: Хоума хаант улс нь бурхан л ашиглаж чадах шидийг хүмүүс ашигладаг, бурхантай хамгийн анх арсалдсан улс юм. Энэ үеэр бурхдууд ар араас нь улсуудыг эзэлж, боолчилж байлаа. Хоумагийн ард иргэд дор нь тулгарч буй аюулыг анзаарч босон зогссон юм.

Бебин: Гэхдээ Хоума хаант улс нь миний олж сонссоноор шидээ есөн бүрийн харгислалд ашигладаг байсан гэсэн.

Дайда /Боссе/: Тэр улсад уулзсан нь... ...Миранжо юм. Миранжогийн эцэг мундаг шидтэн байсан юм. Хоёул нэгнийхээ аминд хүрэхийн тулд тулалдаж ...би түүнийг хөнөөж орхисон юм. Ноцтой шархадсан намайг Миранжогийн эх аварсан юм.

Боссе: Яагаад вэ?

Дайда /Боссе/: Сайхан сэтгэлтэй хүн байсан юм. Энэ улсын хүмүүс бүгд тийм байсан боловч Тэр санаа зовмоор сайхан сэтгэлтэй байсан юм. Би Миранжог өсөж томрохыг харахаар Хоума хаант улсад үлдсэн юм. Ухаалгийн дээр шидийн эрдэмд гарамгай, эхийгээ дуурайсан сайхан сэтгэлтэй хүүхэд байлаа.

Миранжогийн ээж: Миранжо... ...бусдын аз жаргал дээр өөрийн аз жаргалыг босгоорой.

Миранжо /бага/: За!

Дайда /Боссе/: Бурхадтай хийх дайн ширүүсэж, би ч мөн тэдэнд туслав. Байлдаануудад Хоума хаант улс хэдэн удаа дараалж ялалт байгуулсан ч ганц л ялагдвал нурж унахаар байлаа. Бурхдын хүч тийм л үлэмж байлаа. Энэ явдал дундуур Хоума хаант улс Гяакуза хаант улстай хүчээ нэгтгэхээр болсон юм?

Бебин: Гяакуза хаант улс?

Дайда /Боссе/: Хоумагийн ард түмэн хоёр тал нэгнээ ойлгож чадна гэж итгэсэн юм. Гэхдээ ондоо улс ондоо соёлтой. Гяакуза нь Хоумагаас эсрэг тэсрэг байлаа.

Бебин: Эсрэг тэсрэг?

Дайда /Боссе/: Тийм. Миранжогийн эх эцсээ хүртэл үүнийг анзаараагүй юм. Гяакуза хаант улс. Хэдийн гаднынханд захирагдаж, бүхнээ булаалгасан энэ улсын ард түмэн Бусдыг мэхэлж, өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалж амь зуудаг байв. Энэ нь тэдний амьд үлдэх хэрэглүүр, шударга ёс нь байсан юм. Тэрхүү заншил нь Гяакузачуудын хүн чанарыг бүтээсэн биз. Хоума хаант улс бүхий л эрдэм мэдлэгээ ашиглаж Гяакуза хаант улсыг шинэчилсэн. Шид зааж өгч, Гяакуза гайхмаар хөгжин цэцэглэв. Гэвч Гяакузачууд сайхан сэтгэл, хүндлэлийг дорой байдал гэж үзэн тийм сэтгэлтэй хүмүүсийг үзэн ядах болов.

Эм: Эмийн мөнгө өгөөч?

Миранжогийн ээж: Ашигтай зарцуулаарай.

Дайда /Боссе/: Сайхан сэтгэлт Миранжогийн эхийг ашигласан юм. Тэр үүнийг нь мэдэж байсан ч заавал зүрх сэтгэлд нь хүрч чадна гэж итгэсээр байв. Гяакуза баян улс болов. Гэвч хэзээ ч Хоумад туслаагүй юм. Байдал муугаар эргэвэл нөхдөө хаяж, хувиа бодон зугтаана. Өөрсдийн талд эргэвэл бүхий л харгислалыг үйлдэнэ. Тэгээд энэ үйлдлүүд нь Хоумад тохогдож, тэд буруутав. Яваандаа Хоума доройтож, бурхдын хүч нэмэгдэв. Тэгтэл...

Эм2: Эмч ээ? Эмч ээ? Өө, юу болоо вэ?

Миранжогийн ээж: Айн?

Эр: Мөнгө хаа байна?

Миранжогийн ээж: Миранжо... Зугт, Миранжо! Миранжо!

Дайда /Боссе/: Бурхад давуу хүчтэйф байгааг Гяакуза олж анзаараад Хоумагаас урваж, бурхдын талд орсон юм.

Кагэ: Чи энэ бүхний ард байж ээ?

Миранжо: Тийм дээ.

Кагэ: Божжи! Тэнэг! Би чамайг орхиод зугтвал л гэж дээ! Божжи... Үгүй ээ!

Деспа: Зүгээр үү, Божжи, Кагэ?

Кагэ: Ахмад аа! Деспа ах аа!

Деспа: Божжи! Сайн тулалджээ! Аргагүй л миний шавь мөн дөө! Бахархаж байна!

Кагэ: Тийм ээ, Божжи үнэхээр хичээсэн! Божжи бид бүгдийг хамгаалах гэсэн!

Миранжогийн ээж: Бусдын аз жаргал дээр өөрийн аз жаргалыг босгоорой.

Деспа: Божжи, чи цаашид сайжрахад л хангалттай. Өөрийгөө хүчин мөхөс гэж бодох шаардлагагүй.

Миранжо: Яг л ялчихсан юм шиг ярьцгааж байх чинь.

Кагэ: Ю-Юу гэнэ ээ?

Деспа: Тэр Миранжо байх нь.

Кагэ: Хэдэн хэсэгт бутлаад хаячих уу? Эсэргүүцэл үзүүлэхгүй юм уу?

Миранжо: Үзүүлье гэсэн ч би өөрөөрөө хүчин мөхөс.

Кагэ: Чи яг юу юм бэ?

Миранжо: Би юу юм бол доо?

Ахлагч: Байдал нэг л хачин байна даа.

Деспа: Харин тийм ээ. Тийм боловч амийг нь авах болно. Одоо хараахан тэр мөч биш байна. Оүкен...

Ахлагч: Миний жад аянга шиг л бууж орхилоо.

Деспа: Яалтай билээ. Дараагийн удаад тэр алдахгүй. Ах аа...

Десха: Мэдэж байна.

Ахлагч: Зугтахгүй шүү! Ширасампэ! Өрсөлдөгчдөө анзааруулалгүй амин цэгийг нь өөр биетээр цохих техник. Деспа хаанаас дуулсан. Биеийнх нь баруун тал л аянгад цохиуллаа!

Деспа: Толгой, зүрхээ бултуулж байна! Аянгыг давж чаджээ. Муу шүү. Бүгд... ...алуулах нь.

Ахлагч: Новш!

Кагэ: Ахмад аа!

Деспа: Энд байна, Оүкен!

Кагэ: Деспа ах!

Деспа: Деспа би өрсөлдөгч чинь болъё!

Десха: Деспа, чамд зэвсгийн эрдмийн ямар ч авьяас алга!

Деспа: Тийм биш дээ. Дураар шийдвэр гаргах нь ах таны муу зуршил. Толгойдоо яахаа мэдээд байдаг. Гэвч бие минь... Яагаад ганц би л ийм дорой юм бэ? Миний зэвсэг бол задлан шинжлэх чадвар. ...бас совин. Эхний довтолгоо нь хатгалт байх болно. Би чамайг хаяагүй шүү. Хэзээ ч. За, хамтдаа аянгад цохиулах уу даа? Ах аа!

Оүкен: Деспа ах...

Деспа: Оүкен?

Оүкен: Ах аа. Ах аа.

Деспа: Оүкен үү?

Оүкен: Ах, намайг хараахан аврахгүй байхад болно доо.

Деспа: Хараахан?

Оүкен: Аварвал зохих хүмүүс өөр бий биз дээ?

Деспа: Өөр? Хэн тэр вэ? Би юу ч хамаагүй хийж чамайг аварна-

Кагэ: Деспа ах! Божжи! Деспа ах амьд байна!

Миранжо: Оүкений техник. Амин цэгийг нь алдаж, удаанаар үхэхийг нь харж таашаал авдаг юм.

Кагэ: Дуусжээ! Энэ маягаараа Божжи ч алуулах нь! Надад чадах зүйл юу билээ? Надад... надад... Божжи! Үгүй! Үгүй! Божжи!

Back to episodes Go home