Ranking of kings S1 17

Эр өгүүлэгч: Мөхөж байсан бурхдын нэг, Газар доорх ертөнцийн хаан Сатүн. Тэрээр үхэшгүй мөнх болох судалгаанд эзэмдүүлж олон ард иргэдийнхээ аминд хүрсэн юм. Тэрээр амьд амьтан үр төл гаргаж, амьдралаа сунгаснаар үхэшгүй байдлын учиг олдоно гэж сэтгэж хүн эхнэр авч гурван хүү төрүүлсэн юм. Ууган хүү Десха нь эцгийнхээ онцгой чадварыг өвлөн авсан онцгой хүчит хүн байсан бол Дараах хүү Деспа нь жаахныг нь л өвлөсөн элдэв чадваргүй хүн байлаа. Отгон хүү Оүкен нь бие бялдрын чадавх өндөр байсан ч онцгой чадвараас өчүүхнийг ч өвлөн төрсөнгүй. Аяндаа... ...гурван хүүдээ харгис Сатүн дийлдэж энэ улсад энх тайван ирсэн юм. Гэвч... ...Оүкен 25 хүрэх үед түүнд үхэшгүй мөнхийн чадвар бий болсон юм. Ах аа, би өөрийгөө алдмааргүй байна! Туслаач! Туслаач дээ! Гэвч... Тийнхүү Оүкенийг барьж ...Газар доорх ертөнцийн гэмт хэрэгтэн болсон юм.

Бичиг: 17-р анги Үхэшгүй мөнхийн хараал

Кагэ: Холын зайнд би түрүүлэх шив дээ. Битгий шалтагла. Божжи ч болоогүй байна даа. Шударга биш байна, Божжи! Хүн ухаан алдчихаж! Энэ чинь... ...урьд нь чамайг аварсан хүн байна. Амьд байх шиг байна. Юу болсон юм бол? За, ямартай ч эмгэн рүү буцах уу даа?

Миранжо: Хүрээд ир, Оүкен.

Деспа: Ясаа хугалчихлаа!

Ахлагч: Муу шүү! Баларсан!

Деспа: Ширасампе юу?!

Ахлагч: Хөдөлж чадахгүй нь!

Деспа: Оүкен!

Кагэ: Татаад бай, Божжи! Хөөе, зүгээр үү? Юу болсон бэ? Тэр яахав, энд одоо юу болоод байгаа юм? Шидийн араатнууд гарч ирээд, газар доорх ертөнцийн гэмт хэрэгтнүүд дураараа сэлгүүцээд л. Чи ч бас тэдэнд дийлдээ юу? Божжи, тэр бас ярьж чаддаггүй юм уу? Юу вэ?

Апес: Божжи ханхүү, та эндээс зугтсан нь дээр.

Кагэ: Юу гэсэн үг вэ?

Апес: Бүх зүйл Миранжо хатагтайн хүслээр болно. Тэр нь Хилинг хатныг үхүүлж тэгээд... ...энэ улсыг мөхөөх явдал.

Кагэ: Яагаад тэгнэ гэж?

Апес: Божжи ханхүүгийн эцэг Боссе хаан нь Дайда хааны биеийг ашиглан амь орсон.

Кагэ: Амь орсон?

Апес: Бүгд Миранжо хатагтайн мөрөөдлийн төлөө...

Кагэ: Мөрөөдөл?

Апес: Тэр нь зүгээр л Боссе хааны дэргэд байх явдал юм. Зовнилгүй Боссе хаантай хоёулхнаа дахин аялалд гарах явдал юм.

Кагэ: Тэр шалтгаанаар уу?

Апес: Миранжо хатагтайн хувьд үнэлшгүй зүйл юм. Өршөө, Божжи ханхүү. Би түүнээс урваж чадахгүй ээ.

Кагэ: Тэглээ гээд эмгэнийг хөнөөх гээ юу?

Апес: Би Миранжо хатагтайд том өртэй.

Кагэ: Хэнд хамаатай юм?

Апес: Тийм бол... ...Божжи ханхүүтэй үзэлцэхээс өөр аргагүй нь. Божжи ханхүү, та яг...

Кагэ: Божжи өөрчлөгдсөн. Итгэмээргүй хүчтэй болсон. Хүнд хэцүү олон бэрхшээлийг даван туулж газар доорх ертөнцийн Деспа ахаар бэлтгэгдсэн. Божжиг бүү бас!

Апес: Деспа... Тийм бий. Одоогийн танаас өөртөө итгэх итгэл мэдрэгдэж байна. Өөртөө итгэх хүч. Бас, өөрт тань итгүүлж чадсан нэгэнтэй учирчээ. Гайхалтай зүйл шүү. Надад ч бас бий. Яв даа... өөрийн итгэдэг зам руугаа.

Кагэ: Божжи.

Апес: Тийм ээ, Божжи ханхүү. Та үргэлж ганцаараа үлэмж их шаналлыг туулсаар ирсэн. Би тэгж явсан танаас их урам зориг авдаг байсан юм шүү. Харин одоо та маш хүчтэй болжээ. Та энэ улсын найдвар болж мэдэх юм. Божжи ханхүү, гуйя... ...гуйя, бүгдийг нь... Миранжо хатагтайг авраач... Би... ...юу ч хийж чадсангүй.

Мицүмата: Ийшээ, Хилинг хатан. Хуучин харуулын байр боловч нуугдахад тохиромжтой.

Кагэ: Божжи, эхлээд гэмт хэрэгтнүүдийг дарцгаая. Дараагаар нь чиний эцэг, Миранжо хоёрыг зохицуулаад дуусаа! Түс тас гээд л дуусгая! Тээнэгэлзэх цаг алга, Божжи. За! Оүкен?! Арай ахмад тэр хэд ялагдчихаа юу?

Домас: Энэ газар доорх ертөнцийн үүд байх нь.

Хокуро: Тэр хүүхэдтэй адилхан...

Домас: Сүүдрийн овог. Эмгэнэлтэй зон олон. Үхсэнийхээ дараа ч дахин дарлуулсан. Тэр хүү амьд үлдэгч юм бий? Ашиглуулж, мэхлүүлж, гэр бүлээ хядуулсан. Зөвхөн муу нэр нь л үлдсэн. Гэвч сонсох нь цэвэр сэтгэлтэй улс байсан юм билээ. Муу совин татаж байна.

Хокуро: Ингээд Боссе хаанд өгсөн амлалтаа биелүүллээ. Божжи ханхүү руу бушуулъя.

Домас: Тэгье дээ.

Миранжо: Надаар яах гээ вэ?

Зоккү: Аясаараа л явж байна. Чамайг яах ч санаа байхгүй ч чиний юу хүсэж байгааг мэдмээр байна.

Миранжо: Мэдэх шаардлагагүй. Намайг гэмтээхгүй л байвал хүссэнээрээ бологтун.

Зоккү: Гэмтээнэ гэвэл?

Миранжо: Хөнөөнө.

Зоккү: Аймаар юм аа. Чамайг дагаж явсан эр үхсэн шүү. Чи яах юм? Хөл, гаргүй юм байж.

Миранжо: Ирээ юу?

Зоккү: Айн?

Блак: Яасан, чи? Түүний талд орох нь уу?

Кагэ: Байз, Божжи. Байдал нэг л биш байна.

Зоккү: Б-Боль! Наадах чинь аюултай! Дайсагналцмааргүй байна!

Блак: Аюултай? Энэ үү дээ?

Зоккү: Ч-Чи удирдаад байгаа юм уу?

Миранжо: Ухаангүй нэгнийг удирдахад амархан. Тэр миний зарц.

Кагэ: Толь ярьж байна.

Миранжо: Чамайг хөнөөгөөд нотолж өгөх үү?

Зоккү: Юу? Яах гэж?

Миранжо: Миний хайрт шавийг хөнөөсөн нүгэл чинь дэндүү хүнд учраас. Оүкен...

Кагэ: Юу вэ? Хоорондоо алалцаад байна уу? А-Аймшигтай! За.

Зоккү: Яах гээ вэ, жаал аа? Садаа болбол цавччихна шүү! Юу вэ? Чи ч бас аюултай юм уу? Б-Байз! Байз! Хар! Би эсэргүүцэл үзүүлэхгүй. Гэхдээ ар талаас өнөөх чинь ирж байна! Бурхныг бодож тусалж үзээч!

Кагэ: Юу вэ?

Зоккү: Ямар вэ дээ? Айн? Ямар ч нөлөө үзүүлсэнгүй юу? Юу болоод байна аа? Их хортой шдээ!

Кагэ: Новш чинь! Булхайцаж байна!

Миранжо: Үлэмж биетэнд хүний хор нөлөөлөхгүй.

Кагэ: Нээрэн бодох нь Деспа ах Божжигийн ходоодыг чанга гэж байсан. Үнэхээр л Божжи шилдэг нь юм аа!

Зоккү: Новш!

Кагэ: Ийм л байна! Тэр миний найз, Божжи. Харин би Кагэ. Та хэн бэ?

Миранжо: Сүүдрийн овгийн хүн үү? Чамаас ч бас эмгэнэлт явдлын үнэр ханхалж байна.

Кагэ: Гэнэт юу гэнэ ээ? Оүкен!

Деспа: Кагэ, Божжиг Оүкентэй тулалдуулж болохгүй шүү! Божжи яасан ч дийлэхгүй! Алуулна шүү!

Хилин: Энэ хулгана яах гэж байсан юм бол доо?

Кагэ: Божжи! Оүкенийг ч гэсэн буулгаж ав! Юу вэ? Юм авч шидээд байсан юм уу?

Миранжо: Хэдийн супер хүний түвшинд очжээ.

Кагэ: Тийм шүү! Тэр мундаг! Ер нь бол хамгийн шилдэг нь! Хэнд ч дийлдэхгүй!

Миранжо: Тийм үү? Чи энэ хүчийг нь гаргаж ирээ юу?

Кагэ: Айн? Үгүй, үгүй. Деспа ах гэдэг хүн.

Миранжо: Өөрийн бололцоондоо цэвэр ариунаар, жинхэнээсээ итгэж чадваас хүн гэдэг юуг ч хийж чадах юм аа. Гэхдээ зарим үед... ...энэ нь хөнөөл болдог.

Кагэ: Айн? Ухаан алдсангүй! Божжи! Алдчихав уу? Айн? Д-Дахиад л! Ю-Юу вэ? Инээгээд байна уу?

Миранжо: Тэр хүүгийн зэвсгийн эрдэм нөлөөлөхгүйг мэдсэн бололтой.

Кагэ: Айн? Нөлөөлөхгүй ээ? Тэр юун хүн бэ? Зүгээр ээ. Божжид одоо ч онцгой арга бий. Тэр гайхна даа! Урагшаа, Божжи!

Миранжо: Оүкенд нөлөөлөх болов уу даа?

Кагэ: Шийдэгдлээ! Тулаан дууслаа! Юу байв аа? Божжи! Т-Тэсээрэй!

Миранжо: Зугтсан нь дээр.

Кагэ: Тийм. Тийм шүү! Баярлалаа! Божжи!

Миранжо: Би яагаад ийм зөвлөгөө өгөв?

Кагэ: Боль, Божжи! Зугтъя! Божжи...

Миранжо: Өөртөө дэндүү итгэсэндээ алуулах нь. Мулгуу юм.

Кагэ: Тийм биш! Божжи... Божжи л зогсоохгүй бол бүгд алуулна гэж бодож байгаа. Божжи өөрийгөө бодохгүй байгаа. Божжи үргэлж бусдыг боддог. Муу тэнэг! Божжи! Божжи!

Миранжо: Яасан?

Кагэ: Божжи амин цэг рүү нь довтолж түүнийг хөнөөх гэж байна!

Миранжо: Бүтэхгүй. Оүкен мөнх настай.

Кагэ: Мөнх настай? Үхэхгүй гэсэн үг үү?

Миранжо: Түүнийг дийлэх арга гэж байхгүй. Тэгж дамжуулсан нь дээр.

Кагэ: Арай ч дээ... Божжи! Божжи! Божжи! Наадах чинь үхэшгүй! Ямартай ч чи амар! Оүкений дагаж чадахгүй хана руу зугтаа! Болж байна, Божжи!

Зоккү: Т-Туслаач!

Кагэ: Божжи! Хөөе! Хөөе! Түүнийг ялах аргагүй юм уу? Нээрэн яаж түүнийг үхэшгүй гэдгийг мэддэг билээ? Чи хэн гээч юм?

Миранжо: Би... Миранжо байна.

Кагэ: Чи энэ бүхний ард байж ээ?

Back to episodes Go home