Ranking of kings S1 16

Домас: Десха хаан, таны онилж байгаа хүн хэн юм бэ?

Десха: Манай улсын гэмт хэрэгтнүүдийг зугтаалгаж, энэ хэргийг өдөөсөн этгээд. Миранжо.

Домас: Миранжо? Хэн юм?

Хокуро: Мэдэхгүй юм.

Десха: Анзааргагүй юм. За, хамаагүй ээ. Ямартай ч Миранжог хийсэн хэргийг нь амиар нь төлүүлнэ.

Кагэ: Яасан бэ, Божжи?

Шийна: Миранжо гуйя, хүүг минь л... Миранжо... Миранжо... гуйж байна... Божжи, ээжийнхээ дор байж бай. Энд бол аюулгүй, за? Божжи... амьд үлд...

Кагэ: Божжи! Божжи...

Бичиг: Анги 16 Хааны сүр

Десха: Та нар Миранжог хөнөөхөөс намайг зогсоох санаагүй байлаа ч Боссе гарцаагүй садаа болох байлгүй.

Домас: Боссе хаан уу?

Десха: Тэр эр Миранжог их нандигнадаг. Тэр хоёрын үйлийн үр гүнзгий. Мөн Боссе гарч ирвэл би ч мөн гарч ирэх учиртай. Хэдий жижигхэн болсон ч гэлээ ганц би л ялна. За, эрчүүд ээ! Гиганыг газар доорх ертөнц рүү авч яв! Чадваргүй хүү, чи наадхаа гэмт хэрэгтэн гэдгийг мэдэж байна уу? Мэдсэн хэр нь тусалмаар байгаа бол...

Кагэ: Гиган гэмт хэрэгтэн гэж үү? Юу хийсэн юм?

Десха: Тэр дайчин байсан. Тэр үед би эцэгтэйгээ газар доорх ертөнцийн ноёрхлын төлөө өрсөлдөж байлаа. Гиган нь миний хөлсөлсөн цэргүүдийн нэг байсан юм. Цэргийн хүчинд асар том нөлөө үзүүлнэ гэж бодтол дайсан нь тааламжгүй байж таарсан юм. Эцгийн минь хөлсөлсөн цэргүүд Гиганы аймгийн Гигантэс байж таарсан юм.

Эр: Гэхдээ үүгээр дайсныг урхидаж чадах юм уу?

Эр2: Гигантэс гэдэг мангасууд үр удмаа хүчтэй хайрладаг юм. Яах учраа олохоо больж ямар ч бодлогогүй бидэн рүү дайрах юм шиг байна лээ.

Эр: Харва! Урвагч! Гиган урвачихлаа!

Десха: Байлдаанд ялсан ч Гиганы урвалтаас болж ноцтой хохирол амссан. Мөн... Гиган гэмт хэрэгтэн болсон юм.

Эр3: Юу вэ, дуусчхаа юу?

Эр4: Явж ууцгаая!

Десха: Гиган, чиний хилэнг ойлгож байна. Гэвч энэ чинь л дайн!

Кагэ: Божжи! Аянгыг сарниулчихлаа!

Хокуро: Д-Домас мастер!

Домас: Т-Тийм ээ...

Десха: Чадваргүй хүү, чи... Айн? Юу хэлээд байгааг чинь ойлгохгүй нь.

Кагэ: Б-Байз, Божжи! Алив ээ, холдоод аль! Мэдэж байна. Тулалдахгүй гэж дамжуулахад болно биз?

Десха: Хөөе. Наад сэлэм чинь Деспагийнх уу?

Кагэ: Тийм. Божжи Деспа ахын шавь.

Десха: Шавь?

Кагэ: Тэр яахав ээ. Божжи тантай арсалдах санаагүй. Гиганыг бүү авч яваач гэж гуйж байна. Би ч бас гуйж байна. Гиганыг бүү авч яваач. Тэр миний найз.

Десха: Түр байз. Деспа. Сонсож байна уу?

Деспа: Ах уу даа?

Десха: Деспа, одоо чиний бэлтгэсэн чадваргүй хүүтэй тулгараад байна.

Деспа: Божжитой юу?

Десха: Чи түүнд юу зааж, юу өгсөн? Хэлээд аль. Би Боссетой хийх тулаандаа бэлтгэлтэй байх хэрэгтэй. Энэ газар тамираа бармааргүй байна.

Деспа: Ах, хэлэхэд хэцүү ч гэсэн та Божжиг дийлэхгүй. Мөн Боссег ч гэсэн. Тэр эрийн хүчийг хамгийн хүчирхэг гэхэд болно. Яагаад 1-р зэрэг рүү зориогүй нь хачирхалтай.

Десха: Энэ чиний дүгнэлт үү?

Деспа: Тийм. Мөн өөрийн аргаар улсыг нь эзэлж авах гэж байгаа байлгүй. Больсон чинь дээр шүү.

Десха: Чи үнэхээр жигшмээр юм аа. Гэвч надад ухрахгүй байх шалтгаан бий.

Деспа: Мэдэж байна. Тиймээс ах минь надад илүү дээр санаа байна.

Десха: Юу юм?

Деспа: Боссе руу Божжиг илгээнэ.

Десха: Тэгээд?

Деспа: Хамгаалалтгүй болсон Миранжог хөнөөж чөтгөрийн толгойг авна. Тиймээс ах, эндхийг ахмад бид хоёрт үлдээгээд хэсэгтээ буцвал яасан юм бэ?

Десха: Сайн төлөвлөгөө байна. Эрчүүд ээ! Газар доорх ертөнц рүү буцъя!

Кагэ: Айн?

Десха: Гэхдээ чадваргүй хүү, Гиганыг аваад явна. Гиган. Чамайг Газар доорх ертөнцийн баатруудад оруулна. Эцгийн армийн эсрэг үзэлцэхийн тулд Яаж ялахаа мэддэг эдгээр хөлсний цэргүүдийн төлөвлөгөө, туршлага хэрэгтэй. Тэдний ах захгүй байдлыг хорих аргагүй нь.

Деспа: Алсаа харвал зайлсхийх аргагүй байж мэдэх юм. Гэвч энэ чинь эцгийн үйлддэг хэрцгий үйлдлээс ямар ч ялгаа алга. Би ах таныг үзэн ядаж байна!

Десха: Дуугүй бай, Деспа! Дуугүй бай! Дуугүй бай!

Деспа: Би хулчгар гэдгээ мэдэж байна.

Оүкен: Ах аа, Деспа ах ч гэсэн ойлгож байгаа. Дээд тушаалтнуудын үүрдэг хариуцлага хэмжээлшгүй. Таны зүрхний өвдөлтийг бид тэсвэрлэхээргүй гэдгийг. Хэрцгий эцгийнхээ эсрэг боссон таны зориг. Би аль ч үед таны тушаалыг гүйцэтгэдэг хүн болоход бэлэн. Би гарцаагүй... Ахын хүлээлтэд хүрэх сахилга баттай, сайхан сэтгэлтэй, мөн хамгийн хүчирхэг баатруудыг бүтээж харуулна аа. Тэр ч мөн хэзээ нэг өдөр... Миний баатруудын нэг болно.

Десха: Гиган. Намайг өршөө гэж би хэлэхгүй. Бүх бурууг нь би үүрнэ. Гэвч... Газар доорх ертөнцийн баатруудад элсэхээс татгалзахыг чинь зөвшөөрөхгүй! Чирээд ч хамаагүй аваад буцна! Гиган, энэ чадваргүй хүүгийн ард нуугдах нь уу?

Кагэ: Зүрх сэтгэл нь чинийх. Мөн баярлалаа гэж байна.

Десха: Сүр бадруулаад байх юм. Би ямар чанаад идэх гээд байгаа биш.

Кагэ: Тэр ч тийм л байх. Аа, залуус аа! Аа! Байз! Дайсан мөн ч гэлээ дайсан биш ээ! Баларсан!

Десха: Байз. Тавь. Газар доорх ертөнц рүү буцъя!

Эрчүүд: Гүйцэтгэе!

Десха: Та нар ч мөн адил.

Домас: Газар доорх ертөнцийн баатрууд буцаж байна. Божжи ханхүү! Би танд өршөөшгүй нүгэл үйлдсэн билээ!

Кагэ: Хөөе, хөөе! Арай дэндүү юм аа!

Домас: Чи хэн бэ?

Кагэ: Би Божжигийн найз!

Хокуро: Найз? Божжи ханхүү найзтай болжээ...

Кагэ: Чи яагаа вэ? Сэжгийн юм бэ?

Хокуро: Уучлаарай, баярласандаа...

Кагэ: Энийг ярихад чамайг Божжиг хаднаас унагаахад амийг нь би аварсан юм.

Домас: Божжи ханхүү! Уучлаарай!

Хокуро: Баярлалаа! Баярлалаа! Баярлалаа! Үнэхээр, үнэхээр, үнэхээр их!

Кагэ: З-За, уучлалт гуйж байгаа бол яахав. Божжи! Тэднийг өршөөвөл яасан юм бэ? Та нар уучлалт гуйгаад болчихно гэж санаа юу? Хэзээ ч өршөөхгүй байсан гэсэн гомдоллох байр сууринд байхгүй байгаа шүү!

Домас: Эргүүлж авах үг ч үгүй билээ.

Кагэ: Тэнэгүүд! Божжи! Божжи... Тийм дээ. Тийм амархан уучилна гэж юу байх вэ дээ. Гэхдээ л... Божжиг үргэлж түүнийг үзэн ядаж, хүлэгдэхийг хүсэхгүй байна. Би хамгаалах учиртай. Айн? Хэдийн тийм хол өгсчхөө юу? Догь юм аа! Гэхдээ хана руу авирахдаа би ч сайн шүү! Өөрийнхөө юу чаддагийг харуулъя л даа! Тийм ээ, тийм Божжи! Ийм хурдан авирах гэж! Божжи үнэхээр мундаг юм аа! Төгсгөл хүртэл нь уралдъя! Намайг гүйцэж чадах уу? Божжи!

Домас: Хокуро, чамайг ч гэсэн урвагч мэт болгосонд уучлаарай.

Хокуро: Зүгээр дээ. Хэзээ нэгэн цагт Божжи ханхүүд уучлагдах хэмжээнд амьдаръя.

Домас: Хокуро...

Хокуро: За, хоёул газар доорх ертөнцийн үүдийг эвдэхээр явъя!

Домас: Тийм шүү!

Хокуро: За!

Ахлагч: Деспа ханхүү, цэргүүдийн маань шарх ихэнх нь аюулгүй бололтой.

Деспа: Ашгүй дээ.

Ахлагч: Одоо яах төлөвлөгөөтэй байна?

Деспа: Харин л дээ...

Back to episodes Go home