FBI 15

/Олон улсын холбооны мөрдөх товчоо/

/Тэрнийг орхих ёсгүй байсан юм/

/Приштина, Косово/

Жор- Би энд нэг хоноод явна аа.

Эт- Очиж үзмээр байгаа газар байна уу?

Жор- Анн Арборын Поко лоунж руу очиж үзмээр байна.

Эт- Аялал таалагдаж байна уу?

Грэй- Бурхан минь, үнсэлцэхээ болиоч дээ. Ядаргаатай юм аа.

Эт- Грэйс, одоо итгэхэд хэцүү л санагдаж байгаа байх, гэхдээ нэг л өдөр Жордан над руу яаж хардаг чам руу яг л тэгж хардаг хүнийг чи олох болно. Нээрээ шүү.

Жор- Болиоч дээ. Танай найз энд уулзах юм уу?

Эт- Тэгнэ ээ. Би мессэж бичсэн. Улаан өнгөтэй машинтай явж байгаа гэсэн.

Грэй- Тэгээд найз чинь дажгүй хүүхэд юм уу?

Эт- Леон? Бид хоёр тэрнийг шилжихээс өмнө нэг өрөөнд амьдардаг байсан юм. Тэр сайн хүүхэд ээ. Бас жинхэнэ үдэшлэг гэж юу болохыг үзүүлээд өгдөг юм. Белгрэйд рүү очих замдаа ядаж нэг хоноод яв гээд байсан юм.

Грэй- Тэрнийг таньдаг юм уу?

Жор- Үгүй ээ.

Фар- Англиар ярих уу?

Эт- Бид зүгээр дээ.

Фар- Англи хүмүүс юм уу? Унаа авах уу?

Эт- Үгүй ээ, бидэнд хэрэггүй. Хүнтэй уулзах гэж байгаа юм.

Фар- Би гоё машинтай шүү. Суучих.

Жор- Этан, надад нэг л таалагдахгүй байна.

Эт- Зүгээр ээ. Зүгээр. Тэднийг битгий тоо. Зүгээр. Бидэнд унаа хэрэггүй.

Сел- Америкчууд юм уу?

Эт- Үгүй ээ, үгүй үгүй. Машин хэрэггүй. Хэрэггүй гээд байна.

Сел- Манай машин гоё шүү дээ. Хаашаа явах юм? Хүргээд өгье.

Фар- Хөөе, би хүргэж өгнө!

Жор- Этан, галт тэргэндээ буцаад сууя аа.

Грэй- Тэгсэн нь дээр байх аа.

Эт- Зүгээр ээ. Леон энд хүлээж байгаа гэсэн. Бидэнд унаа хэрэггүй! Хэрэггүй за юу. Болиод өг.

Жор- Этан?

Эт- Надад даатгачих аа. Түр хүлээж бай.

Жор- Би ах руугаа залгалаа.

Эт- Үгүй ээ, тэгэх шаардлагагүй ээ.

Акс- Хөөе!

Жор- Этан!

Рэй- Уучлаарай, би яг одоо утсаар ярих боломжгүй байна. Дохио дугарсны дараа  хэлэх зүйлээ үлдээнэ үү. Би удахгүй эргээд холбогдьё.

/Олон улсын холбооны мөрдөх товчоо/

Рэй- Жордан, ах руугаа буцаагаад залгаарай за юу?

Во- Дүү чинь үү? Одоо тэмцээн нь хаана болж байгаа юм?

Рэй- Белгрэйдэд болж  байгаа.

Во- Аан. Төв европын Вегас гэсэн үг шүү дээ.

Рэй- Тэр чинь Монте Карло. Белгрэйд Атлантик хоттой илүү төстэй.

Во - Мм.

Рэй- Намайг дасгалаа хийж байх хойгуур харин залгачихсан байна лээ. Нэг хачин дуут шуудан үлдээчихсэн байсан, баахан машины сигнал, замын чимээ л сонсогдоод байсан. Тэгээд эргээд залгахаар утсаа авахгүй юм.

Во- Санаандгүй залгачихсан юм болов уу.

Рэй- Магадгүй ээ. Утасных нь байршлыг харна аа.

Во- Тэрэнд таалагдахгүй л болов уу.

Рэй- Гэхдээ мэдэхгүй шүү дээ.

Фор- Би Афин дахь лигтэй хамтран ажиллах хэрэгтэй байгаа юм.

Эй- Манай дүүргийн дарга зургаан сарын өмнө Грек рүү нүүсэн шүү дээ. Бид хоёр нэлээд дотно байсан.

Фор- Тэрэнтэй холбогдоод өгөөч.

Эй- Мэдээж.

Кэл- Би хэдэн жилийн өмнө хууль бус цагаачлалын хэрэг дээр Грекийн мөрдөгчтэй хамт ажиллаж байсан. Бас залгаад үзье.

Рэй- Юу вэ?

Во- Яасан?

Рэй- Тэр Косовод байна.

Фор- Хэн?

Во- Дүү нь.

Рэй- Жордан надад нэг дуут шуудан үлдээчихсэн байсан юм, гэхдээ ийм л юм сонсогдсон. Утасных нь байршлыг шалгаад үзсэн чинь хамгийн сүүлд нэг цагийн өмнө Приштинад байсан байна гэж байх юм. Тэгээд өөр юу ч алга.

Эй- Тэр Приштинад юу хийж байгаа юм бол?

Рэй- Надад бол Белгрэйд рүү явах гэж байгаа гэж хэлсэн дээ.

Эй- Косово дахь терроризм, зохион байгуулалттай гэмт хэргийн түвшин Зүүн Европдоо өндөр аюултайд ордог шүү дээ.

Фор- Ммхмм.

Кэл- Тэрний найзуудыг нь мэддэг юм уу?

Рэй- Саяхан шинэ найз залуутай болсон.

Кэл- Нэр нь хэн юм?

Рэй- Нэр нь Этан Грубик.

Во- Мичиганы их сургуульд тийм ч олон Грубикууд байх ёсгүй. Би нэрээр нь хайгаад үзье.

Рэй- Баярлалаа.

Фор- Өөр найз нь байгаа юу?

Рэй- Грэйс хэн билээ дээ. Би бүтэн нэрийг нь санадаггүй ээ.

Кэл- Би хайгаад үзье. Жорданы цахим хаягууд дээрээс Грэйс гараад ирж магадгүй.

Эй- Энийг хэлэх шаардлагагүй л дээ гэхдээ сануулсан нь дээр байх. Европол саяхан л Косовогийн Дотоод хэргийн яамтай хамтран ажиллах тохиролцоог хийсэн. Косовогийн цагдаа нар болон бидний хоорон дахь харилцаа эхний шатандаа л явж байгаа.

Фор- Тийм ээ. Бидэнд тэнд очиж ажиллах эрх байхгүй. Софи дахь атташетэй холбогдож болно, гэхдээ миний л мэдэхийн Приштинатай харьцах нь нэлээд хэцүү байдаг.

Эй- Тэр энд юу хийж байгаа юм бол оо?

Фор- Мөрдөгч Портер.

Пор- Форестер.

Фор- Тусалж чадах юм байна уу?

Пор- Надад ашиглуулчихаар өрөө байна уу?

Фор-  Мэргэжлийн хариуцлагын газар өнөөдөр наашаа ирж шалгалт хийнэ гэж мэдэгдээгүй л дээ.

Пор- Зориуд мэдэгдээгүй юм.

Фор- Тэгвэл би ч гэсэн шулуухан асуучихья . Яах гэж наашаа ирсэн юм? Гурван сарын дотор гурав дахь удаагаа ирж байна шүү дээ.

Пор- Яг зөв. Өрөө гаргаад өгөөч.

Фор - Тэр ширээг ашигла.

Пор- Баярлалаа.

Эй- Нөгөө дуут шуудангаа дахиад нэг тоглуул даа.

Рэй- За.

Эр1- (өөр хэлээр ярьж байна)

Эй- Энийгээ над руу явуулчих. Би юу гэж яриад байгааг нь орчуулаад ойлгоодохьё. Болчихлоо.

Рэй- За.

Во- За. Би дөнгөж сая Анн Арборын хэдэн хүнтэй ярилцаж байгаад Этан Грубикийн утасны дугаарыг олоод авчихлаа.

Рэй- Баярлалаа. Сонсооч- би та хэдийг сандраах гээгүйм шүү. Зүгээр үл ойлголцол гарсан байх.

Эт- Байна уу?

Рэй- Этан. Жорданы ах нь байна аа, Андрэ. Тэр өглөө над руу залгасан байна лээ тэгээд-

Эт- Тэрнийг аваад явчихсан.

Рэй- Аваад явчихсан гэдэг чинь юу гэсэн үг юм?

Эт- Намайг ухаан алдтал минь цохьчихсон юм. Сэрээд харсан чинь алга болчихсон байсан.

Рэй- За. Этан. Намайг сонс.

Эт- Би үнэхээр ийм зүйл болно гэж мэдээгүй шүү, амлаж байна. Үнэхээр мэдсэнгүй.

Рэй- Этан, над руу яг одоо гүүгл мапс дээр байршлаа илгээгээд наанаасаа хөдлөхгүй байж байгаарай за юу? Би одоо очлоо.

Эт- Мэдэхгүй ээ, би юу хийхээ мэдэхгүй байна.

Рэй- Этан. Зүгээр хүлээж бай.

Эт- За.

Во- Юу гэж байна? Хаачих гэж байгаа юм?

Рэй- Хаачих гэж байгаам шиг харагдаж байна?

Фор- Андрэ, хүлээгээч. Над руу хар. Харж бай. Манай багийнхан Косовод очиж болохгүй ээ.

Рэй-  Би хамт яваач гэж гуйгаагүй.

Эй- Би дуут шууданг орчуулчихлаа. Эхний залуу нь Бид цагдаа ирэхээс өмнө явах ёстой гэж байна, нөгөөх нь Явцгаая гэж байна.

Пор- Форестер, Кэлет, наашаа ороод ирээч.

Фор- Хүлээж бай.

Эй- Би Косово дахь цагдаагийн газартай холбогдох арга хайя. Бид Приштинад ажиллах эрхгүй ч гэсэн цагдаа нартай нь холбоод өгч магадгүй юм. Зүгээр биз дээ?

Фор- Хөөе. Эхлээд Эйгерийг хариу хэлтэл хаашаа ч битгий яваарай.

Рэй- Хөөтэ. Кэлетийн ширээн дээрээс Жорданы найзынх нь талаар ямар нэг юм олж мэдсэн байна уу шалгаад өгөөч.

Во- За. Юу ч алга аа – Өө, үгүй байлгүй дээ.

Фор- Одоо тохиромжтой цаг нь биш ээ.

Пор- Надад хэр их хүн ингэж хэлдэг гэж бодож байна.

Кэл- Ямар хэргээр ирсэн юм?

Пор- Шалгалтаар ирсэн.

Фор- Юу шалгах гэж?

Пор- Харанхуйн зүрх гэдэг номыг уншиж байсан уу?

Кэл- Тийм ээ.

Фор- Үгүй ээ.

Пор- Соёл иргэншлээс хэт их хөндийрч, эцэст нь замаа алддаг хүний тухай өгүүлдэг юм.

Фор- Мөрдөгч Портер, би энийг хүндэтгэлтэйгээр хэлмээр байна. Бид энд маш завгүй ажилладаг юм л даа, тэрний хажуугаар та зүгээр л бидний цагийг үрээд байна, тэгэхээр дараа нь дахиад ирж болох уу?

Пор- Сүүлд ирэхэд ч бас хойшлуулсан шүү дээ. Тиймээс хяналт шалгалтын хэлтсийн даргаас үүрэг даалгавар өгсөн. Өнөөдөртөө бүх ажлаа Будапешт дахь хуулийн атташед даатгаж өгөөд, надад бүрэн анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Би 2020 оноос хойшхи бүх хэргийн тайланг шалгах хэрэгтэй байна. Хоёулангийхийг чинь. Суучих. Энд нэлээд удах байх.

Рэй- Этан.

Эт- Андрэ. Ашгүй та хүрээд ирлээ.

Эт- Цагдаа нар ирж ирчихсэн байгаа-

Рэй- Надад яг юу болсныг хэлээдэх. Яагаад Белгрэйдэд биш Косовод байж байдаг билээ?

Эт- За. Манай нэг найз энд амьдардаг юм л даа Приштинад. Тэгээд биднийг дуудаад-

Рэй- Нэр нь?

Эт- Леон. Гаши.

Рэй- Г-а-ш-ай уу?

Эт- Сүүлийнх нь И. Г-а-ш-и.

Рэй- Намайг сонс. Этан. Чиний нэг хөл газрын мина дээр гишгээстэй байгаа л гэж бод,  надад тоглох ч юм уу худлаа хэлж, нэг л буруу үйлдэл хийх юм бол чамайг маш удаан хугацааны турш хэвтэрт орохоор болгоод хаячихна шүү. Намайг ойлгосон уу?

Эт- Тийм ээ. Би үнэхээр ийм зүйл болно гэж мэдээгүй ээ.

Рэй- Найз чинь?

Эт- Аан, бид - бид - мессэжээр харьцаж байсан юм. Леон намайг Европт Жордан, Грэйс хоёртой цуг байсныг мэдэж байсан юм тэгээд наашаа дуудсан юм.

Рэй- Яах гэж?

Эт- Тэр, тэрэнд - хар тамхи байгаа гэсэн.

Рэй- Хар тамхи уу?

Эт- Би гэхдээ өөрөө нэг их хэрэглэдэггүй л дээ. Ганцхан өнөөдөр л -

Рэй- Та нарыг галт тэрэгний буудлаас очиж авах байсан юм уу?

Эт- Тийм ээ.

Рэй- За. Леон одоо хаана байна? Тэрэнтэй ярих хэрэгтэй байна.

Эт- Мэдэхгүй ээ. Мэдэхгүй байна. Би тэрэнтэй холбогдох гэж оролдсон гэхдээ - Цагдаа нар ирж байна. Намайг энд таныг хүлээж бай гэсэн юм.

Тол- Сайн байна уу. Ледар Толка, Визак Поколи нар байна. Косовогийн цагдаа нар. Таныг наашаа ирж байгаа гэж мэдэгдсэн.

Пок- Холбооны мөрдөх товчооноос явж байгаа биз дээ?

Рэй- Тийм ээ.

Пок- Дүү чинь төөрчихсөн юм уу?

Рэй- Төөрсөн гэхээсээ илүү ор сураггүй алга болчихоод байна.

Тол- Хилийн хамгаалалт дээр ямар хэргээр ирж байгаагаа хэлээгүй байна лээ

Рэй- Яарч байсан юм.

Тол- Косовогийн цагдаа нарт ч мөн мэдэгдээгүй.

Пок- Та бидэнтэй цуг явна уу.

Рэй- Та хоёрын үнэмлэхийг харья.

Тол - Явцгаая.

Рэй- Тэрнийг яах юм?

Тол- Тэрнээс байцаалт авчихсан.

Рэй- Би аваагүй байгаа шүү дээ.

Тол- Явах замдаа ярилцья.

Рэй- Утсаа асаалттай байлгаарай.

Эт- Алив ээ, алив. Новш.

Рэй- Хөөе, хөөе, хөөе, юу болж байна аа? Хөөе! Хөөе! Хөөе! Алив ээ. Хөөе!

Эр1- (өөр хэлээр ярьж байна)

Рэй- Хөөе!

Тол- Тусгай мөрдөгч Андрэ Рэйнс. Таны Косовод ирсэн шалтгааныг шалгаж үзтэлээ сул явуулж болохгүй байсан юм. Ирэхээсээ өмнө хууль ёсны дагуу бидэнд мэдэгдээгүй учраас шүү дээ.

Рэй- Би дүүгээ, найзтай нь цуг олох гэж л ирсэн.

Тол- Харин тэгээд л бидэнд мэдэгдэх хэрэгтэй байсан юм.

Рэй- Таны зөв өө, уучлалт хүсье.

Тол- Хмм. Энэ. Бид таны дүүг хайж эхэлсэн байгаа. Таныг Приштинагаас явж, Косовогийн цагдаагийн байгууллагат энэ хэргийг даалгаасай гэж хүсч байна. Маргааш орой хамгийн сүүлийн олон улсын галт тэрэг 6 цагаас хөдөлнө. Тэр үед таныг явчихсан байх болов уу гэж найдаж байна үгүй бол энд асуудлыг улам бүр хүндрүүлэхийн л нэмэр шүү.

/Леон Гаши А98-11-р байр Болетини/

Рэй- Би тэр галт тэргэнд суучихна аа.  Дүүтэйгээ цуг.

Тол- Тэгж л найдья.

Рэй- Хөөе. Надад ганц өдөр хэрэглүүлчих гар буу байхгүй биз?

Тол- Мм.

Во- Рэйнс, чи хаана байна аа?

Рэй- Приштинад. Эндхийн цагдаа нар намайг ирснийг мэдэж байгаа.

Во- За. Тэгвэл хурдхан н наашаа буцаад ирэхгүй бол бид бүгдийг асуудалд оруулах нь байна шүү дээ.

Рэй- Миний арыг даачих тэгэх үү?

Во- Хяналт шалгалтын хүн энд байсаар л байна.

Рэй- Нэг хүнийг хайгаад өгөөч. Леон Гаши гэдэг. Г-а-ш-и гэж бичнэ, хаяг нь Болетинид 32-р байр.

Во- Ойлголоо.

Рэй- Ямар ч ул мөр битгий үлдээгээрэй, цаасан дээр ч, цахимаар ч тэр. Чамтай эргээд холбогдтол чимээгүй байж байгаарай. За юу?

Во- Рэйнс?

Рэй- За.

Во- Болгоомжтой байгаарай.

Пор- Варсав 1019, Будапешт 1023-ын хооронд хаашаа аялсан юм ?

Фор- Хувийн хэрэг.

Пор- Олон улсын үйл ажиллагаанд тийм ойлголт байдаггүй юм.

Фор- Тийм уу? Тэгвэл хяналт шалгалтынхны хувьд яадаг юм? Аль кафед хоол идэж, хаана усанд орж, бие засахаа хүртэл хэлээд явдаг юм уу тэ?

Пор- 1019өөс 1023-ын хооронд?

Фор- Санахгүй байна.

Пор- Харин чи? Би таая л даа. Бас л санахгүй байна уу?

Фор- Портер, яг юу болоод байгаа юм бэ? Ингэж тойруулахаа болиод зүгээр шууд ажилдаа орьё. Кэлет бид хоёрын харилцааны асуудлаар ингэж байгаа бол би яг одоо хэлчихье, бид хоёр бүр мөсөн харилцаагаа зогсоосон. Яг юу болоод байгаа юм? Ийм зүйл шалгах гэж ирсэн гэдэгт бол би итгэхгүй байна.

Пор- За яахав. Шулуухнаар хэлүүлмээр байвал хэлье ээ.

Фор- Тэгээч.

Пор- Ээжийн чинь хэргээр. Тэрийг шалгах гэж ирсэн юм. Анжела Кэсиди өнгөрсөн сард бидний товлосон уулзалтын цэг дээр хүрч ирээгүй шүү дээ. Холбооноос сэжиг авалгүй яахав.

Фор- Тийм ээ. Би санал нийлж байна.

Пор- Миний бодлоор чи үнэнч байгаагүй. Яагаад та хоёрын хувийн харилцаанд хошуу дүрээд байгаа юм гэж үү? Ээжийг чинь олох шинэ арга замыг хайж байна. Одоогоор ингэх нь хамгийн шилдэг арга гэж бодож байна.

Рэй- Этан.

Эт- Новш гэж, би чадахгүй нь ээ. Тэдэнтэй холбодож чадахгүй байна.

Рэй- Этан, Леон хаана байна? Чи энд юу хийж байгаа юм?

Эт- Леон уу?

Рэй- Энэ гэрийн эзэн нь хаана байна аа?

Эт- Аан. Юу- тэр одоо-

Рэй- Чи хар тамхи хэрэглэчихсэн юм уу?

Эт- Зүрх түгшээд байсан юм аа.

Рэй- Этан, Леон хаана байна?

Эт- Тэр- тэрэнд юу болсныг хэлсэн. Намайг эндээ хүлээж  бай гээд гарсан.

Рэй- Тэр чамд яг юу гэж хэлсэн?

Эт- Тусалж чадах хүн олж ирнэ гээд явсан.

Рэй- Чи Леон уу?

Ле- Юу вэ?

Рэй- Суу.

Ле- Новш гэж, энэ хэн бэ?

Рэй- Хоёулаа. Суу.

Ле- Этан, юу болоод-?

Эт- Жорданы ах нь байгаа юм. Тэр холбооны мөрдөх товчооны цагдаа.

Рэй- Дүү маань хаана байна?

Эт- Тэр мэдэхгүй шүү дээ.

Рэй- Амаа тат. Леон. Над руу хар. Тэр энийг ямар ноцтой хэрэг болохыг ойлгохгүй байх шиг байна. Би маш олон хүний наймааны хэргийг шийдэж байсан. Хүний наймаа хаанаас эхэлж хаана дуусдгийг би сайн мэднэ. Тиймээс чи яг одоо хэрвээ энэ хэрэгт ямар нэг байдлаар холбогдсон бол үнэнээ хэлэх хэрэгтэй, тэгвэл хэн ч хохирохгүй. Ялангуяа чи.

Ал- Ноёнтоон, би тусалж чадна-

Рэй- Чи хэн юм?

Ал- Болох уу?

/Мэтью Алкот/

Рэй- Мөрдөн байцаагч. 

Ал- Косовогийн цагдаа нар нэвтэрч чаддаггүй Приштинагийн зарим хэсэг рүү би нэвтэрч чадна.

Ле- Би Валмир гэдэг үеэлээсээ тусламж гуйсан юм. Тэр энэ залууг гадаад хүмүүст туслахдаа хамгийн сайн гэж хэлсэн юм.

Ал- Би танд баяртайгаар тус хүргэх болно, хэрэггүй гэвэл бас явчихаж болно. Асуудал үүсгэхийг хүсэхгүй байна.

Эт- Үгүй ээ - та явж болохгүй ээ.

Ал- Намайг үлдэхийг зөвшөөрвөл баярлахаар байна.

Ле- Боль! Хөөе! Бужар! Боль!

Тол- Суу!

Рэй- Намайг дагахын тулд л тэр хаягийг надад өгсөн гэж мэдсэн юм аа.

Тол- Таны зөв өө. Эмнэлэгт хүргэх үү?

Рэй- Хэрэггүй ээ.

Тол- Тэгээд юу олж мэдэв?

Рэй- Би ер нь яагаад танд итгэх ёстой билээ?

Тол- Танд туслах ганц хүн бол би юм чинь.

Рэй- Энэ залууг мэдэх үү?

Рэй- Дугаар дээр нь ажиллаад өгч чадах уу?

Тол- Юу гэсэн үг юм?

Рэй- Байршлийг тогтоогоод өг. Гар утас яг одоо хаана байгааг нь мэдэх боломжтой биз дээ?

Тол- Аан, пинг хийх үү?

Рэй- Тийм ээ, пинг.

Тол- Бид тэгж чадна аа.

Рэй- Сайн байна.

Во- Рэйнс?

Рэй- Байна уу, юу олж мэдсэн?

Во- За. Леон Гаши нь Мичиганы их сургуульд сурагч солилцоогоор очиж сурсан юм байна, 2016 онд. Одоогоор Европын эрүүгийн бүртгэлийн системд ул мөр нь байхгүй байна, АНУ-д суралцаж дуусчихаад тэндээс бүр мөсөн явсан бөгөөд тэрнээс хойш ямар ч рекорд алга.

Рэй- За за.

Во- Гэхдээ, тэрэнд ах тэгээд хоёр эрэгтэй үеээл байдаг юм байна. Гаши овогтой Аксел, Тристан, Финн нар нь жил хагасын өмнө Приштина хотод хүн хулгайлж, дээрэмдсэн хэргээр баривчлагдаж байсан байна. Сонин нь тэднийг батлан даалтад гаргасан нь Косовогийн хувьд ховор үзэгдэл юм байна. Гэсэн хэдий ч энэ хэрэг хэзээ ч шүүхэд шилжээгүй гэнэ ээ.

Рэй- Зохион байгуулалттай гэмт хэрэг байна. Хахууль өгж л дээ .

Во- ммхмм. Тийм л юм шиг байна.

Рэй- Тэднийг хэн батлан даалтад гаргасныг мэдэх үү?

Во- Алкот гэдэг овогтой хүн байна. Өөр мэдээлэл алга аа.

Рэй- За, чамд  баярлалаа.

Во- Дахиад утсаа унтраах гэж байна уу?

Рэй- Тийм ээ.

Во- Хэрэг болвол би энд байгаа шүү.

Рэй- Мэдэж байна аа. Баярлалаа.

Во- Уулзалтад чинь саад болохыг хүсээгүй юм. Гэхдээ Рэйнсийн талаар сонссон нь дээр байх.

Фор- Харин тийм ээ, уучлаарай. Бид тусалж чадсангүй. Дүү нь хариу өгсөн үү?

Во- Тэр- тэр энд байхгүй байгаа.

Фор- Надад яг юу болоод байгааг тайлбарлаад өг.

Во- Тэр Косовод байгаа, утсаа унтраачихсан байна.

Фор - Тоглож байгаа байлгүй дээ.

Кэл- Эйгер хаана байна?

Во- Тэр Приштинад таньдаг хүмүүстэйгээ холбогдох гээд түр оффис руугаа буцсан.

Кэл- Тэрэнтэй ярьсан уу?

Во- Үгүй ээ.

Пор- Үргэлжлүүлэх үү?

Фор- Нэг минут.

Пор- Танай бусад мөрдөгч нартай бас ярилцах хэрэгтэй шүү. Камерон Во, тэгээд Андрэ Рэйнс гэнэ ээ.

Фор- Тэд энэнд ямар хамаатай юм?

Пор- Тэдэнд ямар мэдээлэл байгаагаас бас хэзээ олж мэдснээс нь л шалтгаална даа.

Во- Надад одоо цаг байна аа.

Пор- Баярлалаа

Во- Та хоёр энэ цагийг ашиглаад ав.

Фор- За, сайхан санаа байна.

Кэл- Хөөе. Миний арыг даах үед чинь би чамайг өөрөөсөө түлхсэнээ мэдэж байгаа. Гэхдээ энэ хэрэг дээр- ээжийгээ оролцуулж байгаа юм чинь.. Би чамд чадахаараа туслах болно оо. Юу алдах нь хамаагүй.

Фор- Үгүй ээ, би зөвшөөрч чадахгүй .

Кэл- Түрүүн нэг сонирхолтой юм хэлсэн дээ. Портер энд гурван сарын дотор гурав дахь удаагаа ирж байна, тэрнээс өөрөөс нь асууж шалгаах үед нүүр нь ув улаан болсныг анзаарсан уу?

Фор- Анзаарсан.

Кэл- Тэрнийг зөрүүлээд судалж болох юм.

Фор- За. Приштина дахь цагдаагийн байгууллагаас тусалж чадах хүнтэй холбогдьё, бас Софи дахь атташетэй ярих гээд үзье ээ.

Тол- Хүлээж ажиглаж байгаад очих уу эсвэл шууд байцаах уу? Та өөрөө л мэд. Надад бол хамаагүй.

Рэй- Шууд очьё.

Тол- Толка байна. (өөр хэлээр ярьж байна)

Ал- Юу хийж байгаа юм?

Рэй- Битгий!

Ал- Битгий юу гэж?

Рэй- Битгий худлаа гэм буруугүй юм шиг дүр эсгээд бай. Би толгойг чинь тэр хананд хага цохьчихно шүү. Би юу гэж бодож байна гээч. Миний бодлоор эндхийн гэмт хэрэгтнүүд залуухан гадаад охидыг хулгайлж, цагдаа нар нь хайж хүчрэхгүй болохоор гэр бүлийнхэн нь аргаа барсандаа мөрдөн байцаагч Алкотоос тусламж гуйдаг юм байна. Гэвч мөрдөгч Алкот нь яг үнэндээ ямар ч мөрдөн байцаах ажил хийдэггүй, харин ч эсрэгээрээ гэмт хэрэгтнүүдийн талд ажилладаг байсан болж таардаг юм байна. Тэр гэр бүлийнхнийг нь эцсийн мөнгөө шавхаж өгөх хүртэл нь худлаа мэдээллийг бага багаар тараасаар шуналаа хангадаг юм байна. Зөв үү?

Ал- Чи юу ярьж байгаагаа мэдэхгүй байна.

Рэй- Жил хагасын өмнө тэднийг батлан даалтад гаргасан байна шүү дээ! Ширээн дээрээс чинь хайгаад үзвэл аавын маань холбогдох дугаар мэдээлэл гарч ирэх үү? Би лав тэгнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна. Өө. Тэрний найз нь юм байна шүү дээ. Грэйс. Анхнаасаа тэдний гэр бүлээс мөнгө салгах бодолтой байж.

Ал- Хоёулаа тохиролцьё.

Рэй- Би энэ ажлыг хийх хугацаандаа хүмүүсийн хамгийн муу муухайг нь харсан гэж бодсон юмсан. Гэтэл чам шиг цөхрөнгөө барсан эцэг эхчүүдийг залилдаг новшийн амьтанд зориулж нүх ухаад ухаад хангалттай гүн байж чадахгүй байх. Дүү маань хаана байна?

Ал- Чи галзуурчихсан байна!

Рэй- Дүү маань хаана байна?

Ал- Би мэдэхгүй ээ - за за за! Хөөе, энэ залуу дөнгөж сая намайг-

Тол- Чшш. Ноён Алкот. Үргэлжлүүл.

Рэй- Дуугараач!

Ал - Тэднийг нэг үйлдвэрийн байран дээр байлгаж байгаа.

Рэй- Амьд уу?

Ал- Амьд.

Рэй- Хулгайлсан хүмүүс рүү нь мессэж бич. Эцэг эхтэй нь холбогдсон, тэгээд чамаас зааварчилгаа иртэл тэднийг байлгаж байгаарай гэж хэл. Ямар нэг байдлаар гар хүрсэн байх юм бол авах мөнгөнөөс нь хасна гэж хэл. Ойлгосон уу?

Ал- За.

Рэй- Утсаа гаргаад ир. Яг миний хэлснээр хийнэ шүү, үгүй бол дараа нь юу болох чамд таалагдахгүй л байх.

Тол- Зааж өгсөн газар нь хуучин тамхины үйлдвэр байна.

Рэй- Тийм хол байдаг юм уу?

Тол- Хотоос гараад л байгаа.

Рэй- Надад тусалж байгаад баярлалаа.

Тол- Надад ч гэсэн туслах шалтгаан бий. Та дүүтэйгээ - хэр дотно вэ?

Рэй- Намайг 17той байхад минь хөөчихсөн юм?

Тол- Хэн, хаанаас?

Рэй- Аав маань гэрээсээ хөөчихсөн юм. Дүү мань 9хөн настай байсан. Тэрнийг аавтай цуг үлдээх ёсгүй байсан юм.

Пор- За. Мөрдөгч Рэйнсийг оруулаад ирэх үү?

Фор- Рэйнс өнөөдөртөө гэртээ харьсан.

Пор- Тэрэнтэй ч бас ярилцах хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ.

Фор- Мэдэгдэлгүйгээр хүрээд ирэхээр чинь ийм л юм болно шүү дээ.

Пор- За за. Би энэ файлуудыг аваад явчихья. Тэгээд маргааш өглөө 8 цаг гэхэд бүгд энд цугласан байх хэрэгтэй шүү.

Фор- Аанхан.

Во- Рэйнсээс мэдээ ирсэн үү?

Фор- Алга л байна. Мэдээлэл хайж л байна. Тэр хооронд чи Kосово дахь ямар нэг мэдээлэлтэй холбоотой 302 ярилцлагуудыг -

Пор- Баяртай.

Фор- Сайхан амраарай. Косово дахь мэдээлэлтэй холбоотой 302 ярилцлага байна уу үгүй юу шалгаад өгөөч. Байвал аваад ирээрэй. Олон байх тусмаа сайн шүү.

Во- Рэйнсийг далдлах гэж үү?

Фор- Хэрэгтэй бол. Бэлэн байлгаж байсан нь дээр.

Тол- Тэд яагаад тэр америк хүүг алчихваа? Охидуудыг авчирсан нөгөө хүүг?

Рэй- Тэр манай дүү болон тэрний найзтай цуг явж байгаа гэдгээ Леон хэлсэн юм шиг байна лээ тэгээд Гаши боломжоо ашигласан. Этанийг ашиглаж охидуудын эцэг эхтэй нь холбогдох гэж байсан байх.

Тол- Тийм юм бол яагаад алчихсан юм бол?

Рэй- Намайг ирж байгаа гэдгийг хэлээгүй болхоор тэгсэн байх.

Тол- Хмм. Хмм. Дотор хэдэн хүн байгааг мэдэхгүй байна. Би нэмэлт хүч дуудья. (өөр хэлээр ярьж байна)

/Үнэмлэхний дугаар 1585/

Сухадол Липжан 2000, бидэнд энд нэмэлт хүч хэрэгтэй байна/

Рэй- Тэднийг заавал хүлээж байж орох уу?

Тол- Тэгэх шаардлагагүй ээ.

Тол- За… рэйнс…

Ле- Ийшээ. Амаа татаарай. Наанаа зогсож бай.

Рэй- Хөдлөх л юм бол толгой руу чинь хага буудна шүү.

Грэй- …Бурхан минь.

Рэй- Чшш. Дотор хэдэн хүн байгаа юм?

Ле- (Өөр хэлээр ярьж байна)

Рэй- Мичиганд Албани хэлээр хичээл ордог юм уу? Англиар ярь.

Ле- Зургаа. Чи барахгүй ээ.

Рэй- Дахиад нэг асуулт байна. Этан байна аа? Тэр энэ бүхний талаар мэдэж байсан уу? Та нартай хамтарсан уу ?

Ле- Тэр - тэр Европт хоёр охинтой цуг явж байна л гэж хэлсэн, энэний талаар бол мэдээгүй ээ..

Рэй- Чамд итгэж байна.

Рэй- …Чшш. Чшш. Зүгээр. Одоо зүгээр.

Рэй- Алив. Алив ээ. За. Нэг газар олоод нуугдаж бай. За юу?

Грэй- Үгүй ээ, үгүй.

Рэй- Би удахгүй очиж авна аа. Явж бай. Нуугд. Яваарай. Яв. Яв.

Эр2- (өөр хэлээр ярьж байна)

Рэй- Би байна. Ах нь байна.

Жор- Бурхан минь, Андрэ.

Рэй- Одоо аюулгүй ээ. Зүгээр.

Цагдаа1- (өөр хэлээр ярьж байна)

Цагдаа2 - (өөр хэлээр ярьж байна)

Рэй- Би эхлээд нэг юм хэлэх хэрэгтэй байна, танай мөрдөгч Толка надад тусалж байсан юм. Яагаад ч юм мэдэхгүй гэнэт л надад туслахыг хүссэн. Тэрний тусламжгүйгээр би дүүгээ олж авч чадахгүй байх байсан. Тиймээс дүү бид хоёр тэрэнд амиараа өртэй, надад маш харамсалтай байна.

Пок- Толкагийн эхнэр хүүхдүүд нь хоёр жилийн өмнө Нью-Иорк руу нүүсэн юм. Тэр хэрвээ виз нь гарчихвал эхнэр хүүхдүүд дээрээ очих гэж байсан юм. Чамайг виз гаргахад нь туслана байх гэж бодсон байх.

Рэй- Би туслах байсан.

Эй- Энэ хүн бол АНУ-ын Холбооны мөрдөх товчооны тусгай мөрдөгч бөгөөд Приштина хотод шинээр нээгдсэн Европолын оффистой хамтран ажиллаж байгаа. Тэрнийг болон Жордан Рэйнс, Грейс Торнтон нарыг нэн даруй суллахыг би шаардаж байна.

Жор- Андрэ.

Рэй- Сайн уу.

Жор- Намайг уучлаарай. Үнэхээр.

Рэй- Зүгээр дээ. Зүгээр.

Жор- Уучлаарай.

Рэй- Зүгээр ээ. Зүгээр. Зүгээр. Бүх зүйл зүгээр. Одоо санаа зовох юм байхгүй. Зүгээр.

Эй- Алив. Явцгаая.

Рэй- Зүгээр ээ. Баярлалаа, Катрин.

Пор- Энэ оффистоо нохойгоо байлгаад дэмий байх гэж-

Во- Тэд таныг хүлээж байна.

Пор- Сайн байна. Форестер, Кэлет. Өнөөдрийн хамгийн эхний шалгалт хийх хэрэг бол-

Кэл- Түр хүлээж байгаарай. Та өнгөрсөн гурван сарын дотор гурван ч удаа Будапешт руу ирлээ. Ирэх болгондоо бидэнд хяналт шалгалт ч хийлээ.

Фор- Эхний хоёр удаа ирэхдээ гар хоосон ирсэн. Тэгээд арай ч гурав дахь удаагаа Атлантикаар дамжиж нисэхгүй байлгүй дээ гэж бодсон чинь-

Кэл- Хүрээд ирсэн. Бид өчигдөр тантай цуг тэвчээртэйгээр бүх хэргийг шалгаж суусан, гэхдээ та бидэнд дахин дахин шалгаж байгаа шалтгаанаа хэлээгүй шүү дээ.

Фор- Миний хэлсэнчлэн их л уйтгартай ажил.

Пор- Танай ээж-

Кэл- Тэгээд би бодлоо л доо мөрдөгч Портер яг ямар учраас биднийг ингэж төвөгшөөгөөд байна гэж. Гэтэл энд Неплигет Паркд ажилладаг нэг биеэ үнэлэгчид дурлачихсан байж л дээ. Розалиа Локатосд.

Пор- Хмм.

Фор- Тэрэнд дурлачихаад тэсч чадахгүй байн байн наашаа буцаж ирээд байсан юм байна. Тэрийгээ тэгээд ажлын шалтгаанаар гэж шалтаг болгож.

Кэл- Тэрэнд бүр Белварост байр худалдаж авч өгсөн юм байна. Танай эхнэр хүүхдүүд чинь олж мэдвэл яах бол? Тэрийг нэг бодож үзсэн үү?

Фор- Хөөх. Ямар хөөрхөн-

Пор- За за за. Миний эндэх ажил дууслаа. Би- би танай багт өөр шалгалт хийгээд байх шаардлагагүй боллоо.

Фор- Гайхалтай.

Пор- Би-

Фор- Сайн ажиллалаа.

Кэл- Буруу юм хийж байгаа бол тэрийгээ ядаж сайн нуумаар юм даа.

Фор- Аанхан. Во, Рэйнсээс мэдээ ирсэн үү?

Во- Ирсэн. Тэр онгоцны буудал дээр Жорданыг гаргаж өгч байгаа.

Фор- За за. Тэрнийг залгах юм бол намайг оффис дээр яаралтай дуудаж байна гэж хэлээрэй.

Во- Тэрэнд зөөлөн хандаарай, за юу? Бид тэрний оронд байсан бол адилхан зүйлийг хийх байсан.

Фор- Бодож үзье ээ.

Рэй- Грэйсийн аав ээж хувийн онгоцоор ирсэн юм уу?

Жор- Тэрнийг дахиад алдчихвий гэхээс айсан байх.

Рэй- За за.

Жор- Намайг уучлаарай - би дахиж тийм тэнэг зүйл хийхгүй ээ.

Рэй- Чиний буруу биш дээ.

Жор- Миний буруу. Биднийг хэн ч олохгүй л гэж бодсон.

Рэй- 20 настай хүүхдийн л бодол байна.

Жор- Гэхдээ та тийм  биш байсан.

Рэй- Үгүй дээ. Би ч тийм байсан. Басү тэгээд аав ямар сайн хүн байсан биш.

Жор- Тэр таны буруу биш ээ.

Рэй- Миний буруу. Би гэрээсээ явах ёсгүй байсан юм.

Жор- Тэр таныг хөөсөн шүү дээ.

Рэй- Гэхдээ л.

Жор- Бурхан минь этаны аав ээжид юу гэж хэлнээ ээ?

Рэй- Үнэнийг л хэлэх хэрэгтэй. Хэцүү байсан ч хамаагүй хэлээрэй.

Жор- Та хэзээ гэртээ ирэх юм?

Рэй- Мэдэхгүй байна аа.

Жор- Тэдэн шиг муу залуусыг баривчилж байгаа биз дээ?

Рэй- Тийм ээ.

Жор- Тэгвэл үлд дээ. Аль болох удаан хугацаагаар. Миний туулсан зүйлийг өөр охидууд туулаасай гэж хүсэхгүй байна. Хайртай шүү.

Рэй- Би ч гэсэн.

/Олон улсын холбооны мөрдөх товчоо/

/15р анги төгсөв/

/Орчуулсан Батгэрэлийн Есүй/

 

Дүрүүдэд:

Фор- Форестер - эр

Кэл- Кэлет - эм

Рэй- Рэйнс - эр

Во- Во - эм

Эй - Эйгер - эм

Жор- Жордан - эм

Эт- Этан - эр

Тол- Толка - эр

Пор- Портер - эр

Back to episodes Go home