Ranking of kings S1 15

Кагэ: Ямартай ч бид энэ шидийн араатнуудыг газар доош нь буцаая гэж бодож байна. Мицүматагаас дуулах нь эндээс ойрхон газар доорх ертөнцийн үүд байдаг юм шиг байна лээ.

Хилин: Тийм зүйл байдаг байж ээ? Мэдээгүй юм байна. Юу л болоод байна даа?

Мицүмата: Кагэ эзэнтэн, тийм бол яаравчлан хөдөлье. Тэр үүдийг устгахаар ноён Домас яваа.

Кагэ: Айн?

Хилин: Яагаад Домас тэгнэ гэж?

Мицүмата: Боссе хааны тушаалаар.

Хилин: Домас ч гарцаагүй дайсан юм аа. Боссе хаан юу л төлөвлөөд байна даа? Божжи, Домасын хувьд чамд зүгээр үү?

Кагэ: Тийм дээ. Аль болох уулзмааргүй байгаа байх. Хөөе, Божжи! Хэцүү ч гэсэн эднийг буцаах хэрэгтэй. Тийм биз? Зүгээр ээ. Чи хүчтэй болсон. Урьдын чи байхаа больсон. Тэгээд ч би, бид чамтай хамт байна. Ингэж шийдсэн тул явцгаая!

Дорше: Божжи ханхүү, бид Хилинг хатан энэ хэд эрч хүчээ нөхтөл нь эндээ үлдлээ.

Мицүмата: Би аюулгүй газар аваачих учраас бүү санаа зов.

Кагэ: Божжиг надад найдаж болно.

Дорше: Энэ богино хугацаанд үнэхээр бахадмаар сайжирчээ.

Хилин: Тийм ээ. Тэр хүү... ...миний хүү юм чинь. Мэдээжийн хэрэг биз дээ?

Домас: Газар доорх ертөнцийн үүд үүний цаана бий. Хүн ирж байна. Чи хойшоо байж бай.

Хокуро: З-За.

Домас: Газар доорх ертөнцийн баатрууд!

Бичиг: Анги 15 Газар доорх ертөнцийн баатрууд

Эр: Чи хэн сэн билээ?

Домас: Боссе хаант улсын Их дөрвөлийн нэг Домас гэгч байна.

Эр: Их дөрвөл?

Домас: Та нар юу хийж яваа билээ?

Эр: Битгий мэдэн будил. Манай цайзад нэвтэрч хоригдлуудыг суллаж авч явсан нь та нар биз дээ? Томоотойхон шиг эргүүлж өгөхгүй бол дайтахад бэлэн шүү.

Домас: Дайн? Үгүй ээ, байзаарай!

Эр: Бидэнтэй ярилцлаа гээд нэмэргүй.

Домас: Гэхдээ...

Эр: Садаа болох гээ юу?

Домас: Өөр сонголтгүй биз дээ? Би ч гэсэн адил байр суурьтай байна.

Эр: Тоогоор бид олуулаа байна. Амиа дэмий гарздах юм биш үү? Энэ өөрийнхөө нэр төрийн төлөө юу? Үгүй, зүгээр л ухаан чинь самуурсан юм биш үү?

Домас: Хүрээд ир!

Эр: Хөөх... Олуулаа дайрч болохооргүй газар гарчихлаа.

Эр2: Салааны ахлагч аа, тэр нэлээн тайван юм.

Эр: Гурваараа түүн рүү дайр.

Хокуро: Домас мастер...

Эр2: Энэ нөхөр хүчтэй юм байна.

Эр: Юу?

Домас: Чадна!

Эр3: Май!

Домас: Та муусайнд би ганцаараа хангалттай!

Эр2: Өөр хүн бас байна уу?

Домас: Байлаа юу!

Эр3: Үгүй ээ, гэхдээ...

Эр: Сандарсандаа хоолойн өнгө чинь өндөрсөж байх чинь. Залуугаараа байна даа. Гэхдээ ийм сандралтай хүчнийхээ талыг ч гаргаж чадахгүй байх шүү.

Домас: Хүрээд ир!

Цүбүкадэ: Салааны ахлагч аа, намайг явуулчих.

Эр: Цүбүкадэ юу? Найдлаа шүү.

Цүбүкадэ: Гүйцэтгэе! Миний сэлэм газар доорх ертөнцөд хамгийн шилдэг нь!

Домас: Ийм том сэлмийг тоглоом шиг л эргүүлж байна. Нэлээн сайн юм гээч?

Эр3: Цүбүкадэг дийлчихлээ!

Цүбүкадэ: Ө-Өршөөгөөрэй...

Эр: Болгоомжгүй байхаар тэгж байгаа юм!

Цүбүкадэ: Гүнээ хүлцэл өчье.

Домас: Тэр цохилтыг авсны дараа хэдийн сэргэчихлээ гэж үү?

Эр: Залуу, чиний нэр усыг хэн гэлээ?

Домас: Их дөрвөлийн Домас.

Эр: Домас, яагаад сэлмийнхээ ард талыг ашиглав?

Домас: Би одоо ч нөхцөл байдлыг бүрэн ойлгоогүй байна. Тиймээс бүрэн дайсагналцмааргүй байна.

Эр: Биднийг басаад байгаа юм уу? Үгүй ээ, чи арай ухаалаг нэгэн. Нөхцөл байдлыг ойлгохгүй байгаа гэдэг чинь худал. Арга заль юм биш биз?

Домас: Тийм биш! Үнэхээр юуг ч мэдэхгүй байна!

Эр: Бид хуурталгүй нүднийхээ урд байгаа дайсанд төвлөрнө. Бүх хүчээрээ бут цохиод гарна шүү! Газар доорх ертөнцийн ямар аймшигтайг харуулъя л даа.

Домас: Новш...

Хокуро: Энд ирээд бэмбэгнээд сууна л гэж байхгүй. Ялагдана гэж байхгүй шүү!

Домас: Дэмий зүйл хийх юм!

Хокуро: Домас мастер... Аян замын турш нуугдсаар явчхаад... ...ийм хүчирхэг байсан байж ээ?

Эр: Муугүй юм гээч... залуу...

Хокуро: Домас мастер... Энэ мэдрэгдэж буй дийлдэшгүй оршихуй яг юу вэ? Өө, хаан байж...

Десха: Тагнуулчдын хэлснээр Боссе үхэж, дараад нь хүүгийнхээ биеийг булааж амилсан. Цэргүүд нь үймэлдэж, улс нь мөхлийн ирмэг дээр байгаа гэж дуулсан ч тулалдах болно гэж санасангүй. Боссе бид хоёрын нэгийн эсрэг нэг тулаанаар дуусна гэж бодсон юм сан.

Домас: Боссе хаантай юу?

Десха: Намайг мэдэх үү?

Домас: Газар доорх ертөнцийн хаан, Десха.

Десха: Би чамтай үзэлцье. Бүү оролц.

Домас: Боссе хаантай тулалдаж, ялах төлөвлөгөөтэй байна уу? Дийлдэшгүй Боссе хааныг уу?

Десха: Айн? Чи Боссе бид хоёрыг харьцуулаад байна уу? Бяцхан болсон Боссе надтай зэрэгцэхгүй.

Домас: Хэр их хүчтэй юм бол? Үгүй ээ, одоо ялах тухай л бод! Хөндлөн савалт? Энэ том төмөр муныг зогсоож чадахгүй байх. Бүтэлгүйтвэл сэлэм минь бут үсэрнэ. Эхлээд түүнийг савуулаад... ...муныг гараас нь салгана. Тэгээд сэлмээ буцаахдаа цавчина.

Десха: Бодлоо цэгцэлсэн бололтой. Очлоо шүү.

Домас: Сагсуу юм! Юу чадахаа харуулъя л даа! Савахгүйгээр ойртож байна. Одоо ч савсангүй. Яах санаатай байна? Эндээс миний сэлэм хүрэх зайнд байна. Айн?

Десха: Сагсуу нь чи байсан бололтой. Эрчүүд ээ, түүнийг харцгаа! Ичгүүртэй! Шившигтэй! Шившигтэй! Зиндаагаа мэдэрч бай.

Домас: Новш...

Хокуро: Домас мастер...

Десха: Пээ! Янзага! Яг л дөнгөж төрсөн янзага мэт! Гуйвшгүй зоригтой юм.

Домас: Божжи ханхүүгээс урвасан надад алдах зүйл юу ч үгүй! Ядаж бага ч болов энэ улсын төлөө...

Десха: Ийм байдалтай яах гэж байгаа юм?

Домас: Өөрийг чинь жаахан ч болтугай тогтооно!

Десха: Нэмэргүй дээ. Хөдөлж чадахгүй болтлоо нүдүүлэхээс цаашгүй. Тэгсэн ч эсрэг минь зогсох уу?

Домас: Зогсоно!

Хокуро: Домас мастер! Би ч гэсэн ядаж ганцыг ч болов устгаад үхнэ!

Домас: Хокуро!

Десха: Илүү хүчтэй бол.

Кагэ: Мицүматагийн хэлснээр энэ доошоо газар доорх ертөнцийн үүд бий. Нэлээн урт шат байна шүү. Бушуулах хэрэгтэй. Айн, яасан Гиган?

Десха: Чамд гээд хэлчхэд бид хэнийг ч хөнөөх сэдэлгүй. Үгүй ээ, буруу хэлчихлээ. Ганц хүнээс бусдаар.

Домас: Ганц хүнээс бусдаар?

Десха: Т-Тэр нь хэн билээ?

Эр6: Гиган байна!

Десха: Тэр Боссегийн хүү юу? Айн?

Хокуро: Үнэхээр... амьд байж...

Кагэ: Газар доорх ертөнцийн баатрууд... яагаад энд явж байдаг билээ? Аа! Десха байна! Харин тэр чинь... Домас! Яг юу болоод байна? Айн? Божжи? Өдийг хүртэл харж байгаагүй царай гаргачхаж. Божжи! Божжи! Санаа зоволтгүй. Чамд би байгаа шүү дээ. За? Б-Божжи? Божжигийн мэгдсэн сэтгэл надад мэдрэгдэж байна. Өдийг хүртэл Божжигоос мэдэрч байгаагүй мэдрэмж. Энэ чинь... ...гомдол... ...үзэн ядалт... Божжиг над шиг болохыг хүсэхгүй байна. Хөөе, чи! Ичиж амьдар!

Домас: Божжи ханхүү! Одоо үхэж нүглээ наманчилъя!

Кагэ: Айн?

Хокуро: Домас мастер! Домас мастер!

Домас: Үхэж чадахгүй нь!

Кагэ: Юу вэ? Битгий айлгаад байгаач, тэнэг ээ!

Домас: Хокуро! Дэндүү бэлтгэгдсэн энэ биеэ үзэн ядаж байна!

Хокуро: Домас мастер! Та юугаа бодоод байгаа юм? Одоо нэн тэргүүнд тавих зүйл тань Божжи ханхүүг аюулгүй байлгах бус уу?

Домас: Яг тийм. Ямар ичмээр юм бэ? Сэтгэл хөдлөлөө таягдаж хаяад одоо хийх ёстой зүйлдээ төвлөрье.

Хокуро: Тийм!

Домас: Сэлэм хаана байна?

Хокуро: Энд байна.

Десха: Юун инээдмийн жүжиг вэ? Хөөе! Бушуу Гиганыг бариад ав!

Эр6: Гүйцэтгэе!

Кагэ: Байз, Гиган! Тулалдаж болохгүй ээ!

Десха: Ахмад нь байхгүй бол яг л бүтэлгүй сүрэг шиг юм аа.

Кагэ: Божжи, одоо! Бүгдийг нь зогсоо!

Десха: Чадваргүй хүүхэд яах гэж байна?

Кагэ: Бүгдээрээ түр байзаач! Тулалдахгүй байгаач! Гиган! Десха! Байз гээд байхад!

Десха: Надад падлийгүй. Хөөе, чадваргүй хүү! Уулзалгүй уджээ.

Домас: Десха хаан, таны онилж байгаа хүн хэн юм бэ?

Десха: Манай улсын гэмт хэрэгтнүүдийг зугтаалгаж, энэ хэргийг өдөөсөн этгээд. Миранжо.

Домас: Миранжо? Хэн юм?

Хокуро: Мэдэхгүй юм.

Десха: Анзааргагүй юм. За, хамаагүй ээ. Ямартай ч Миранжог... Хийсэн хэргийг нь амиар нь төлүүлнэ.

Back to episodes Go home